Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 38

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоолтой Б.Э , О.Б , О.О  нарт холбогдох 2015000000091 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Э , О.Б , О.О  нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Э.Гантулга, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн, хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов

Шүүгдэгч: 1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 07 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ...од оршин суух,  Б овогт Б.Э ,

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 11 сарын 25-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,  Ц овогт О.Б ,
  2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 09 сарын 23-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин  мэргэжилтэй, ам бүл 7, ээж, 4 дүү, охины хамт оршин суух, О овогт О.О .

Шүүгдэгч О.Б  нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ... ийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож улмаар тээврийн хэрэгслээр баруун хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Э , О.О  нар бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ... ийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Б.Э , шүүгдэгч О ыг О  нарыг бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч О.Б ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгчО.О , Б.Э  нарыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч О.Б ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б , Б.Э , О.О  нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн найман цагаар тус тус тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчО.О , О.Б , Б.Э  нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч О.Б өөс 1.174.000 төгрөг, шүүгдэгч О.О ээс 113.500 төгрөг, шүүгдэгч Б.Э гаас 168.500 төгрөг тус тус гаргуулж хохирогч Ц.Э д олгож, хохирогч ажлын байсан хугацааны 4.800.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаадуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч О.О , О.Б , Б.Э  нарт оногдуулсан нийтэд тустай ажилхийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын “Тохижилт үйлчилгээний анги”-д хийлгэхээр тогтоосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б , Б.Э , О.О  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Б , Б.Э , О.О  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.О  давж заалдах гомдолдоо: “...Би шүүхээр тогтоосон гэм буруу, зүйл ангийг хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохирогчид хохирол 113.500 төгрөгийг төлж барагдуулсан. Харин шүүхээс тогтоосон ялыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би ээж, 4 дүү, 6 настай охины хамт өрх толгойлж амьдардаг. Ээж маань эрхэлсэн ажилгүй, хөрөнгө орлогогүй, Засгийн газраас тогтоосон зорилтод бүлэгт хамаарч амьдардаг. Дүү нар маань сургуульд сурдаг. Надаас өөр орлого олж амьдралаа залгуулах хүн манайд байхгүй. Би одоо Улаанбаатар хотод хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанид ажилд орсон. Миний ар гэрийн амьдрал, ажилд орсон байдлын харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Э  давж заалдах гомдолдоо: “...Би шүүхээр тогтоосон гэм буруу, зүйл ангийг хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохирогчид учирсан 168.500 төгрөгийг төлж барагдуулсан. Би 4-9 насны 2 хүүгийн хамт эрхэлсэн ажилгүй, өрх толгойлон амьдардаг. 4 настай хүү маань уушиг устсан, элэг хэвлийд усжилттай, хүнд өвчтэй онош нь тодорхойгүй байнгын эмнэлгээр үзүүлж асаргаа сувилгаатай байна. Би завсар зайгаар нь хүмүүст барилгын засал чимэглэл хийж боломжийн хөлс олж амьдардаг. Шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ар гэрийн амьдрал хүнд, гэр орон хөдөө суманд байдаг зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч О.Б  давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдал үүссэн. Би шүүхээр тогтоосон гэм буруу, зүйл ангийг хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирол 1.127.000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин шүүхээс тогтоосон ялыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би эхнэр, охин, аав, ээж, ах, ахынхаа охины хамт амьдардаг. Эхнэр эрхэлсэн ажилгүй, ээж О  нь Булган аймаг дахь Хавдарт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн аав Ц  05 дугаар сарын 29-ний өдөр тархиндаа цус харваж зүүн гар, зүүн хөл мэдээгүй болж байнгын асаргаанд орсон. Би улирлын чанартай ажил хийдэг. Дулааны улиралд боломжийн цалинтай ажил хийж амьдралаа залгуулдаг. Иймд ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч О.О , Б.Э , О.Б  нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , О.О  нарыг 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б ийг 300 цагиийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг шүүхэд гаргаж оролцжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э , шүүгдэгч О ыг О  нарыг бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч О.Б ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.О , Б.Э  нарыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч О.Б ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч О.Б  нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ... ийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож улмаар тээврийн хэрэгслээр баруун хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Э , О.О  нар бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ... ийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

хохирогч Ц.Э ын “...машиных нь дэргэд очоод зогстол Т  бид нарын унаж явсан машины жолооч талын цонхыг гараараа татаад хагалчихсан. Тэгэхээр нь би машинаас буугаад Т г яаж байгаа юм гээд түлхсэн. Тэгтэл хамт явж байсан Т  гэх залуу дахиад хоёр эмэгтэй нар хүрч ирээд Т  нь намайг заамдаад нэг удаа нүүрэн тус газарт гараараа цохисон. Би тэгэхээр нь Т г барьж аваад байж байтал Э  гэх эмэгтэй зүүн талаас зуураад зогсож байтал араас О  нь дагз руу чулуугаар цохиод би газар унасан. Унахдаа нүдний шилээ давхар унагаасан. Би нүдний шилгүй бол юм хардаггүй. Тэгээд толгой маН д газар унасан байх хугацаанд хоёр эмэгтэй нь толгой түрүүгүй намайг цохиж зодсон. Тэгээд нүдний шилээ олох гээд газар тэмтрээд байж байхад хоёр эмэгтэй нь дээрээс дараад зодож байсан. Энэ хугацаанд машин ирээд баруун талын хөлөн дээгүүр хэтрээд дахиж буцаж ухраад дайрч гарсан. Дайрсны дараа би хугарчихлаа гэж орилоод М аад дүү Н  аваад хол зугтаа гэж хэлсэн. Энэ хугацаанд Э  гэх эмэгтэй миний хугарсан хөлийг авч шидээд “хугараагүй л байна юун бааштай юм гээд” байсан. Энэ хугацаанд Т  дахин дахин дайрах гэж оролдсон... баруун хөлийн шилбэ хоёр удаа хугарч, шагай хоёр талдаа хавдартай, толгой цохиулсны улмаас өвдөж байна, чулуугаар цохисон, гараараа маажсаны улмаас үүссэн шарх зөндөө байгаа... хагалгаа хийлгэхэд 1 сая орчим төгрөгийн зардал гарсан.... би гэмт хэрэг гарахаас өмнө хөлөндөө гэмтэлгүй байсан. Би ямар ч төлөвлөгөөт хагалгаанд орохгүй байсан.” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Х гийн “...Т  ах нилээн ууртай машин руу хүрч ирээд М аа эгчид хандан чи яагаад байгаан гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь М аа эгч машиныхаа хаалгыг түгжээд цонхоо хааж байтал Т  ах гараа оруулж ирээд машиныхаа цонхыг татаад хагалчихсан. Тэгэхээр нь Э  ах буугаад Т  ахыг заамдаж аваад яаж байгаан гээд цааш нь түлхсэн чинь машины хажууд байсан Т  гэх залуу Э  ахыг цохитол хамт явсан хоёр эгч нь Э  ах руу дайрч зууралдаад байсан. Тэгэхээр нь М аа эгч салгах гээд машинаас буугаад очтол тэр хоёр эгч нь салахгүй байсан. Тэгээд би М аа эгчийн хүүхдийг аваад машинд сууж байтал намхан шар, махлаг эгч чулуугаар машины цонхыг хагалахаар нь би айсандаа дүүгээ аваад буусан. Тэр хооронд Б  хол зугатаасан байсан. Тэгээд буугаад машин тойроод хартал Э  ахын нүдний шил нь унасан байхаар нь тэрийг нь очиж авчихаад босоод явах гэтэл Т  гэх залуу машинаа асаагаад дүү бид хоёрыг мөргөсөн. Тэгэхээр нь би дүүгээ аваад жаахан хол очиж зогссон. Хол очиж зогсоод эргээд хартал тэр хоёр эгч Э  ахыг дараад унагаачихсан Т  гэх залуу машинаараа хөлөн дээгүүр нь гараад буцаад ухраад дахин гарсан..., хажууд хар үстэй туранхай эмэгтэй нь зогсоод “битгий жүжиглээд бай гээд нүүр рүү нь өшиглөөд дайрсан хөлийг нь авч шидээд байхаар” нь би “та болиоч дуугай болооч гэж” хэлтэл “чамаар дуугаа хориулахгүй” гээд чулуутай шороо авч шидээд шидсэн чулуу нь миний хацрыг оносон. Тэгж байтал Т  гэх залуу машинаа асаагаад “нэг мөсөн гүйцээчихье, бүгдийг нь алчихъя” гэж орилоод дахиад машинаараа дайрах гэж оролдсон” гэх мэдүүлэг,

Гэрч Э.М гийн “...би нөхрийгөө явъя гээд дуудтал явахгүй байхаар нь би уурласан. Тэгтэл манай нөхөр уурлаад өөрийнхөө машины урд талын цонхыг татаад хагалчихаар нь манай аав Э  буугаад манай нөхөрт хандан чи яагаад ингэж байгаа юм бэ гэж түлхсэн. Тэгтэл манай нөхөртэй хамт ирсэн найзууд болох Н , Т , О  гурав манай аав руу дайрч зодсон. Зодооныг тухайн үед би салгаж дийлэхгүй байсан. О , Н  хоёр манай аавыг дарж хэвтчихээд зодож байтал Т  гэх залуу машинаа асаагаад Н г мөргөсөн дараа нь манай аавын хөлийг дайрч гарсан.... О , Н  хоёр манай аавыг дарж хэвтчихээд нэлээн удаан зодсон. Салгах гэхээр дийлэхгүй зодож чулуу шидээд ойртуулахгүй байсан. Тэгээд дарж хэвтэж байхад нь Т  машинаар хөлийг нь дайрсан. Одоо хөл нь хугарсан биед нь маш их шарх сорив үүссэн" гэх мэдүүлэг,

Гэрч Э.Т гийн “...босоод харсан чинь Э  эгч, О  эгч хоёр манай хадам аавтай ноцолдоод байх шиг байсан Б  хар соната-7 маркийн тээврийн хэрэгслийг асаагаад Э  эгч, О  эгч, манай хадам аав болох Э  нарыг машинаар мөргөсөн. Би айгаад яваад очтол хадам аав хөлөө жийгээд баруун талын хөлийн шилбэ хэсгээрээ бариад болиочээ гээд хашгираад газар сууж байсан. Би Б  дээр явж очоод чи яаж байгаа юм бэ миний эхнэр хүүхэд явж байна ш дээ гээд уйлаад Б д хэлсэн чинь Б  миний хэлж байгаа үгийг тоохгүй “Десант буулгана” гээд орилоод байсан... хадам аав баруун талын хөлөө бариад уйлаад газар сууж байсан би болиочээ гээд тэр хавиар орилоод байсан.... Манай хадам аавын нүүр хэсгээр нь баахан хумсны маажсан шарх байсан, баруун талын хөл нь шагай, шилбэ хэсэг нь хавдсан байсан. Сэлэнгэ сумын эмнэлэг дээр ирж үзүүлэхэд  хөдөлгөж болохгүй яаралтай Орхон аймгийн эмнэлэг рүү авч яв гэж хэлэхээр нь Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун талын хөл нь хугарсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч О.С гийн “...гэмт хэрэг гарахаас өмнө манай нөхөр Ц.Э ын баруун хөл нь зүв зүгээр байсан. Гэмт хэрэг гарснаас хойш баруун хөлөндөө гэмтэл авсан...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Б гийн “...Э  ах Б  ахыг цохиод өргөөд шидэхэд нь Э  эгч, О  эгч хоёр Э  ах руу дайраад чи миний дүүг зоддог хэн бэ гээд Э  ахтай зодолдсон... Э  ах газар суугаад нүдний шил олоод өг гээд хашгираад байсан. Тэгэхэд Э  эгч, О  эгч хоёр Э  ах руу шороо, чулуу шидээд байсан. Э  ах газар нэг хөлөө жийгээд нөгөө хөлөө хумиад сууж байхад нь Э  эгч, О  эгч хоёр  талд нь гадаа суусан байдалтай юм яриад байж байхад Б  ах “би десэнт буулгана, хууль надад үйлчлэхгүй” гэж орилоод хар соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож урагшаа, хойшоо явж байснаа тэр хавиар тойроод яваад байсан..., Э  ах дээр очиход Э  ах ахынх нь хөл эвгүй болчихлоо гээд шагайныхаа тэр хавиар бариад байсан. Э  ах газар гишгэж чадахгүй байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Г.М гийн “2020 оны 04 дүгээр сарын 11-ний шөнийн 00 цаг 10 минутад ... аас хүнээр түшүүлсэн баруун хөл дээрээ зогсож чадахгүй эрэгтэй хүн эрүүл мэндийн төвд дуудлагаар ирсэн. Ил харагдах шарханд анхдагч цэгцлэлт хийж, аналгин, демидрол хольж судсанд тарьсан. Цус тогтоохоор викасоль 1мл булчинд тарьсан, натри хлорид 250 мл дуслаар хийсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч А.А ы “...Э  хөл болохгүй байна гэж өөрөө хэлэхээр нь О  эмч үзээд сумын эмнэлэг рүү аваад явсан.” гэх мэдүүлэг,

Шинжээч Ч.Б гийн “Дээрх цус хуралт зөөлөн эдийн гэмтэл нь баруун шилбэний ясны хугарлуудтай шалтгаант холбоотой ба нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хөлний шилбэнд үүссэн бүх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу машинд мөргүүлэх, дайруулах, баруун хөлний шилбэ рүү хүчтэй өшиглөх, дэвсэх, юмаар цохих зэрэг аль ч хүний үйлчлэлд үүсэж болно. Э ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бичиг баримтаас нь үзэхэд шинэ гэмтлүүд байсан.” гэх мэдүүлэг,

Яллагдагчаар О.Б ийн “...би машин хөдөлгөхдөө Э  ахын хөлөн дээгүүр нь гарсан байж магадгүй тэгэхээр баруун хөлийн шилбэний шаант ясны далд хугарал, баруун шагайн үений гадна ба дотор хавчаар ясны далд хугарал, баруун хөлийн шилбэ, шагайн үенд цус хуралт, гэмтлүүд би учруулсан байх.” гэх мэдүүлэг,

Яллагдагчаар Б.Э гийн “...би М аагийн машины урд машины жолоочийн суудал дээр орж суухад М аагийн аав болох Э  хөл эвгүй болчихлоо ёооё гээд баруун талынхаа хөлийг бариад сууж байхаар нь би хөл чинь гайгүй юу гэж асуугаад баруун талынх нь өвдөг хэсэгт хүрсэн чинь Э  ах ёооё их өвдөж байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

Яллагдагчаар О.О ийн “...би Э  ахын гуя хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. харанхуй байсан болохоор яг биеийнх нь аль хэсэгт нь өшиглөснийг мэдэхгүй” гэх мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүхийн шинжлгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Э ын биед баруун хөлийн шилбэний шаант ясны далд хугарал, баруун шагайн үений гадна ба дотор хавчаар ясны далд хугарал, баруун хөлийн шилбэ, шагайн үенд цус хуралт, зөөлөн  эдийн няцрал, нүүр хүзүүд олон тооны, нуруунд зүүн далны хэсэг, хэвлийн баруун дээд хэсэгт ганц, ганц тооны зулгаралт үүсчээ. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шөлийн шилбэний шаант ясны далд хугарал, баруун шагайн үений гадна ба дотор хавчаар ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Баруун хөлний шилбэ, шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүүнд олон тооны, нуруунд зүүн далны хэсэг, хэвлийн баруун дээд хэсэгт ганц, ганц тооны зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх дүгнэлт зэрэг нь  тухайн болсон үйл баримт болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд гэрчилж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бүрэн гүйцэд, бодит байдлаар хооронд нь харьцуулах замаар үнэлэхэд хэргийн үйл баримт хангалттай тогтоогджээ.

 Шүүгдэгч Б.Э , шүүгдэгч О.О  нарыг бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.О , Б.Э  нарыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч О.Б ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч О.Б ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б , Б.Э , О.О  нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн найман цагаар тус тус тогтоож шийдвэрлэж, “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.О , Б.Э , О.Б  нарт нотлох баримтад үндэслэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчдийн хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.О , Б.Э  нарт 300 цагийн, шүүгдэгч О.Б д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байдал нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл заасан шударга ёсны зарчимд нийцсэн буюу эрүүгийн хариуцлага гарцаагүй байх шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэнэ” гэж заасантай нийцсэн байна.

Шүүгдэгч О.О  давж заалдах гомдолдоо: “...Би шүүхээр тогтоосон гэм буруу, зүйл ангийг хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохирогчид хохирол 113.500 төгрөгийг төлж барагдуулсан. Би ээж, 4 дүү, 6 настай охины хамт өрх толгойлж амьдардаг. Ээж маань эрхэлсэн ажилгүй, хөрөнгө орлогогүй, Засгийн газраас тогтоосон зорилтод бүлэгт хамаарч амьдардаг. Дүү нар маань сургуульд сурдаг. Надаас өөр орлого олж амьдралаа залгуулах хүн манайд байхгүй. Би одоо Улаанбаатар хотод хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанид ажилд орсон. Миний ар гэрийн амьдрал, ажилд орсон байдлын харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү.”,

Шүүгдэгч Б.Э  давж заалдах гомдолдоо: “...Би шүүхээр тогтоосон гэм буруу, зүйл ангийг хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохирогчид учирсан 168.500 төгрөгийг төлж барагдуулсан. Би 4-9 насны 2 хүүгийн хамт эрхэлсэн ажилгүй, өрх толгойлон амьдардаг. 4 настай хүү маань уушиг устсан, элэг хэвлийд усжилттай, хүнд өвчтэй онош нь тодорхойгүй байнгын эмнэлгээр үзүүлж асаргаа сувилгаатай байна. Би завсар зайгаар нь хүмүүст барилгын засал чимэглэл хийж боломжийн хөлс олж амьдардаг. Шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ар гэрийн амьдрал хүнд, гэр орон хөдөө суманд байдаг зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү.”,

Шүүгдэгч О.Б  давж заалдах гомдолдоо: “...Би шүүхээр тогтоосон гэм буруу, зүйл ангийг хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирол 1.127.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би эхнэр, охин, аав, ээж, ах, ахынхаа охины хамт амьдардаг. Эхнэр эрхэлсэн ажилгүй, ээж О  нь Булган аймаг дахь Хавдарт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн аав Ц  05 дугаар сарын 29-ний өдөр тархиндаа цус харваж зүүн гар, зүүн хөл мэдээгүй болж байнгын асаргаанд орсон. Би улирлын чанартай ажил хийдэг. Дулааны улиралд боломжийн цалинтай ажил хийж амьдралаа залгуулдаг. Иймд ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэсэн гомдлыг хохирол төлсөн баримтын хамт тус тус давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э д

  1. 456.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч О.О  113.500 төгрөг, Б.Э  168.500 төгрөг, О.Б  1.174.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.О , Б.Э , О.Б  нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан анхан шатны шүүхийн оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгч нарын “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт: 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгтзааснаар шүүгдэгч О.О , Б.Э  нарыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч О.Б ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.О , Б.Э  нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж, 3 дах заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгтзааснаар шүүгдэгч О.Б , Б.Э , О.О  нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн найман цагаар тус тус тогтоосугай.” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-д тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О , Б.Э , О.Б  нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахьхэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ё.БЯМБАЦЭРЭН

                                    ШҮҮГЧИД              М.ХҮРЭЛБААТАР

                                                         Д.МӨНХӨӨ