| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03129/И |
| Дугаар | 183/ШШ2021/02161 |
| Огноо | 2021-10-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2021/02161
| 2021 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2021/02161 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, *****ны төв байранд байрлах ***** ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо,********** дүгээр гудамж, 72 тоот хаягт оршин суух Д.Б /РД:*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо,********** дүгээр гудамж, 72 тоот хаягт оршин суух Д.Ц /РД:********/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4 050 639 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 09 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Б, Д.Ц нар нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр *****тай ЗГ/1405108587 дугаарт зээлийн гэрээ байгуулан 4 000 000 төгрөгийг жилийн 19,20 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *********** дугаарт зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 1 200 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлдэгчид олгосон зээлийн үлдэгдлийг 5 962 549.11 төгрөг болгосон боловч мөн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дахин ******** дугаарт зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 1 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 7 243 353.11 төгрөг болгож цалингийн зээлийг тус тус авсан болно. Зээлдэгч Зээлдэгч Д.Б, Д.Ц нар нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн өр 3 296 053.55 төгрөг, үндсэн хүү 740 215.49 төгрөг, нэмэгдсэн хүү 14 370.38 төгрөг, нийт 4 050 639.42 төгрөгийг Д.Б, Д.Ц нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Д.Б, Д.Ц нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид ***** ХХК-иас зээл авсан нь үнэн бөгөөд тус шүүхэд гаргасан 4 050 639 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК нь хариуцагч Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 050 639 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 050 639 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжилсэн 4 050 639 төгрөгийг хариуцагч Д.Б, Д.Ц нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 79 760.24 төгрөгөөс 39 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Д.Ц нараас 39 880 төгрөг, улсын төсвөөс 39 880 төгрөгийг ********* нэхэмжлэхийн дугаартай төрийн сангийн данснаас/ тус тус гаргуулан ***** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ