Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/490

 

 

 

 

 

 

 

 

 

2024         06           26                                       2024/ШЦТ/490

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Урангоо /томилолтоор/

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын*******-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, *** өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ******* *** ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, ******* дүүргийн ******* хороо, ******* байр,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд удаагийн ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн /РД:/,

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлт дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны үүрийн 05 цагийн орчимд ******* дүүргийн ******* хороо ******* байрны******* тоотод таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч г үснээс нь зулгааж чирэх, ноцолдох үйлдлээр түүний эрүүл мэндэд цээж, хоёр бугалга, гуя, баруун тавхайд цус хуралт, баруун тохой өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Миний бие багш мэргэжилтэй, өнөөдрийг хүртэл ажиллаж байгааг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие той 12 жил хамтран амьдарч байна. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй ба миний 2 хүүхэд, ын 1 хүүхэд гээд ам бүл 5 лаа хамт амьдардаг. ын хүү нь сэтгэцийн өөрчлөлттэй учраас шар хадны эмнэлэгт байнгын хэвтэн эмлүүлдэг юм. нь 2018 онд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 12 дугаар сард гарч ирээд гэрт ирсэн. юм ярихдаа дэлхий дээрх биш өөр ертөнцийн зүйлс яриад их сонин сонин зүйл яриад байж байдаг юм. Тэгтэл нь гаргаж буй үйлдлээс болоод их ууртай болчихсон. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны үүрийн 05 цагт унтаагүй байсан ба той гэрийн түлхүүр, ажлын түлхүүр гэж хоорондоо ярьж байгаад хэрүүл маргаан болоод уурлаад миний үснээс зулгааж чирсэн. Тэр хооронд ноцолдож байх явцад миний гар болон хөл хөхөрсөн байдалтай байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Бид 2 үүрээр сэрүүн байсан ба ажлын түлхүүр, гэрийн түлхүүр өгнө өгөхгүй гэсэн жижиг зүйлээс болоод маргалдсан. Тухайн үед сэтгэцийн өвчтэй гэх гараад ирсэн байсан учраас түүнээс болж нь жаахан стресстэй байсан. Бид хоёр уг хэрүүлээс болж ноцолдсон мөн миний үснээс зулгааж газарт чирсэн.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16-21 дэх тал/ 

3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлэгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн:

“-н биед цээж, хоёр бугалга, гуя, баруун тавхайд цус хуралт, баруун тохой, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

-Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дэх тал/

 

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

           Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 48 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 49 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 51 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан лавлагаа хуудас /хх-ийн 52 дахь тал/

 

  1. Гэм буруугийн талаар:

 

                       Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

           Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны үүрийн 05 цагийн орчимд ******* дүүргийн ******* хороо ******* байрны******* тоотод таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч г үснээс нь зулгааж чирэх, ноцолдох үйлдлээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг,

            Мөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж,

            Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заасан  нь энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан ба хохирогч нь шүүгдэгч *******ын эхнэр байх тул тэд хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

             Шүүгдэгч *******ын хохирогч н биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогч , шүүгдэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зөрүүгүй мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

            Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

  1. Хохирол, хор уршгийн тухай:

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

            Гэмт хэргийн улмаас хохирогч н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүгдэгч *******од үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

           Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч ******* анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай гэх зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

  1.   Бусад асуудлаар:

 

             Шүүгдэгч *******од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Шүүгдэгч *******од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            4. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.БАТБОЛОР