| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0596/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/620 |
| Огноо | 2024-07-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 12.1.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/620
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Билгүүн, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
иргэдийн төлөөлөгч Г.Т,
улсын яллагч Ц.Сайнзаяа,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
хохирогч У.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Г овогт Т-н Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405006510145 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 20** оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Атар **** тоотод оршин суудаг, урьд
Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн /ял биелсэн/, Г овогт Т-н Б-т, /РД:ТК0222****/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн Ард Аюушийн ** гудамжны ** тоотод байрлах нийтийн байрны **давхрын ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "гичий минь яг одоо хувцсаа тайл би чамтай унтана" гэж хохирогч У.М-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж биед нь хутга тулган, хүчиндэхийг завдсан,
улмаар хохирогч У.М-ыг эсэргүүцэх үед нь зэвсэг ашиглаж түүний цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 7, 8 дугаар хавирганы завсраар цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдэн нэвтэрч өрц, элэгний зүүн дэлбэнгийн 3 дугаар сегмент, бүдүүн гэдэсний хөндлөн гэдэсний чацархай гэмтээсэн шарх, цээжний зүүн хөндий рүү өрцний шархаар их сэмжний иврэлт, элэгний хальсан доорх цус хуралт, цээж, хэвлийн хөндий дэх цусан хураа, зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн ** гудамжны ** тоотод байрлах нийтийн байрнаас гарч явахдаа тус байрны оршин суугч, хохирогч О.Д-той таарч, ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн сарвууны 4-р хурууны хумсны хууларсан шарх, хамар, дээд уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.М мэдүүлэхдээ: “...2024 оны 01 дүгээр сарын 09-ний орой найзтайгаа хамт нийтийн байранд нь амьдарч байсан. Өглөө ажилдаа явах гэж байхад Дарханаас найз нь ирсэн. Тэгээд ажлаасаа ирээд хоол идчихээд унтах гээд байж байтал манай хоёр найз ирээд шивээс хийлгэх гэж байгаа найзынхаа орон дээр гараад хэвтчих гэж хэлсэн. Дараа нь Б-тай гарчхаад ирье гээд гараад 30 гаран минутын дараа пиво авч орж ирсэн. Тэгээд уучхаад байж байгаад Б миний хажуугаар орж ирж хэвтээд намайг 2 удаа тэвэрсэн, хоолой боож байгаад намайг хувцсаа тайл гээд хутга тулгасан. Миний зүүн талын суганы доод хавирга хэсэг рүү нэг удаа хутгалсан. Чи намайг хутгалчихлаа гэсэн тэгээд цус гараад намайг цагдаад битгий хэлээрэй гэж хэлсэн. Нэлээн цус гараад байхаар нь цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн чинь дахин миний хөхөөр оролдож заавал чамтай унтана чамайг дахин хутгалж алсан ч чадна гэж гэж зөндөө дарамталсан. Намайг оролдоод пиво өгөөд уучих гэж хэлээд оролдсон, манай найзын гэрийн хаалга 2 цоожтой, тамхи татах гэж байгаа юм шиг хаалга татахад хаалга нь онгорхой байсан тэгээд гараад хажуу айлын эгчид надад туслаарай гэж хэлсэн...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Мөрдөн байцаалтад хохирогч У.М-ын өгсөн:
“...Миний бие М нь 2023 оны 12 сарын 25-ны өдөр найз залуу буюу О-той хамт байр түрээслэхээр хайж байсан юм, тэгтэл байр олдохгүй байсан учраас би өөрийн найз болох А болон түүний найз залуу С-д хандан байр олтлоо манай найз залуу бид 2 танайд байж болох уу гэж гуйхад манай 2 найз зөвшөөрсөн юм. Тэгээд тухайн өдөр буюу 2023 оны 12 сарын 25-ны өдрөөс хойш тухайн найзын гэр буюу Баянгол дүүргийн ** дүгээр хороо Зүүн ард аюуш-д байрлах нийтийн байранд амьдарч эхэлсэн тэгээд тэндээ 2024 оны 01 сарын 09-ны өдөр хүртэл тайван ажлаа хийгээд байж байсан тэгтэл тус өдрийн өглөөний 08 цагийн үед А, С бид 3 байж байхад С-н найз гэх шивээсчин залуу орж ирсэн тэгээд нээх удалгүй би нүүр гараа угаачхаад ажил руугаа явсан тэгээд ажил дээрээ байж байгаад ойролцоогоор 20 цагийн үед ажлаа дуусгаад найзындаа буюу Баянгол дүүргийн ** дүгээр хороонд байрлах нийтийн байранд ирсэн тэгээд иртэл С болон түүний шивээсчин найз нь байсан А нь ажилдаа явсан байсан би орж ирэхэд тухайн 2 залуу нь хоол хийж байсан тэгээд би тухайн хийсэн байсан хоолыг нь идчихээд шалан дээр ор засаад хэвтэж байсан тухайн үед цаг ойролцоогоор 21 цаг болж байсан. С-д нь яг тухайн үед буюу намайг ор засаж хэвтэх гэж байхад "миний найз шивээс хийлгэх үү? Манай энд ирсэн байгаа найз шивээс хийдэг шүү дээ" гэж надад хэлж байсан тухайн үед нь би түүнд хандан "найз нь өглөө ажилтай тийм болохоор унтлаа" гэж хэлээд орондоо орсон...ойролцоогоор 24 цагийн үед С нь надад хандан "миний найз газраасаа босоод орон дээр гараад унтчих" гэж хэлээд түүний дагуу би орон дээр гараад унтсан тэгтэл түд удалгүй гаднаас үл таних 2 залуу нэмэгдээд ороод ирсэн тэгээд тэр 4 нэлээд юм хум яриад, шивээс хийлгээд, нэмж пиво авч уугаад ойролцоогоор 2024 оны 01 сарын 10-ны үүрийн 02 цаг хүртэл байсан тэгээд сүүлд ирсэн шивээсчин залуугийн найзууд гэх 2 залуу явлаа гээд яваад өгсөн, тэгээд найзууд нь явсан болохоор би буцаад орон дээр байсан хөнжил гудсаа аваад газар ор засан хэвтсэн тэгээд тухайн үед С нь хэвтэж байснаа шууд унтаад өгсөн тухайн үед шивээс хийдэг гэх залуу нь унталгүй С-ийн утсаар нэлээд оролдож тэнд үлдсэн байсан пивонуудыг уугаад нэлээд суусан миний санаж байгаагаар 30 минут суусан байх тэгээд гэнэт миний хэвтэж байсан газар ирээд миний хөнжлийг сөхөн орж ирсэн тэгээд шууд миний бэлхүүс хэсгээр 2 удаа тэврэх гэж оролдсон тухайн үед нь би түүнд хандаж "чи С-ийн хажуугаар орж хэвт яагаад миний хажууд хэвтээд байгаа юм бэ?" гэхэд тухайн шивээсчин залуу надад хандан "чи одоо ямар сүртэй юм бэ" гэж хэлэх мөчид би тухайн залууг 2 гараараа цээж хэсэг рүү нь түлхсэн тэгтэл гэнэт тухайн залуу нь бор иштэй хоол хийх зориулалтын гал тогооны хутга аваад шууд миний зүүн талийн хүзүүнд тулган барьж "гичий минь яг одоо хувцсаа тайл би яг одоо чамтай унтана" гэж хэлэхэд би тухайн залууд хандан "чи одоо юу яриад байгаа юм бэ? Мэдрэл муутай юм уу?" гэж хэлэн би тухайн залуу түлхээд хаалга хэсэг рүү явтал ардаас тухайн залуу нь надад хандан "чи битгий яваа би одоо чамайг яах ч үгүй одоо би С-ийн хажуугаар ороод унтлаа" гэж хэлэх мөчид би тухайн залууд хандан "чи одоо хувцсаа өмсөөд явчих тэгэх үү би чамаас айгаад байна" гэж хэлэхэд "заза би угаасаа сая буруу зүйл хийсэн одоо би хувцсаа өмсөөд явлаа" гэж хэлээд хувцсаа өмсөж байсан тэгээд би явах гэж байгаа юм байна гээд утсаа оролдоод байж байтал гэнэт миний зүүн талын суганы доод хавирга хэсэг рүү нэг удаа хутгалсан тэгээд шууд хутгаа буцаад хутгаа сугалж авах мөчид би тухайн залууд хандан "чи яаж байгаа юм бэ? Намайг хутгалчихлаа шүү дээ" гэж хэлсэн тэгэхэд тухайн залуу надад хандан "чи анхнаасаа миний үгэнд орсон байсан бол ийм зүйл болохгүй байх байсан" гэж надад хэлээд дараа нь шууд утасныхаа гэрлийн асаагаад миний суган доор буюу хутгалсан газраа хараад надад хандан "би юу хийчих вэ найзыгаа уучлаарай чи цагдаад битгий хэлээрэй" гээд байсан тэгээд би түүнд хандан "надад түргэн дуудаад өг маш яаралтай надаас маш их цус гараад байна" гэхэд надад хандан "чи ямар сүртэй гичий бэ чи зүгээр дээшээ харж хэвтээд пиво уу тэгвэл өвчин намдана тэгээд 2 уулаа унтъя би өнөөдөр заавал унтана" гэж надад хэлсэн тэгээд би тухайн шивээсчин залуу нь цонх руу ойртоод тамхи татах гэж байхад нь шууд хаалга руу яваад хажуу талын хаалганд байдаг байрны эзэн болох Д--д хандан "намайг тэр залуу хутгалчихлаа цагдаа дуудаад өгөөч" гэхэд Д нь шууд утсаа аваад цагдаа дуудахад тухайн залуу зугтаагаад гараад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад хохирогч У.М-ын дахин өгсөн:
“...Миний бие Б гэх залууг огт танихгүй бөгөөд хэрэг болсон 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө миний түр хугацаанд амьдарч байсан найз С, А нарын түрээслэн амьдарч байсан нийтийн байранд анх удаа таарсан бөгөөд тухайн үед миний хувьд Б гэх залуутай ямар нэгэн зүйл огт яриагүй, 09-ний 20 цагийн үед би ажлаа тараад очиход С, Б хоёр хоол хийгээд байж байсан...Тэр үед Б нь ганцаараа үлдсэн пивоо уунгаа, С-ын утсаар оролдож байснаа гэнэт миний нөмөрч байсан хөнжлийг сөхөөд миний хажуугаар орж ирж хэвтэнгүүтээ миний бэлхүүс хэсгээр тэврэх гэж оролдохоор нь би болиулсан бөгөөд энэ үйлдэл 2 удаа давтагдахаар нь би Б-г яагаад миний хажууд хэвтээд байгаа юм бэ? манай найз залуу ороод ирвэл буруугаар ойлгоно, чи С-ын хажууд очоод хэвтчих гэхэд Б намайг ямар сүртэй юм бэ? гэхээр нь би хоёр гараараа Б-н цээж рүү нь түлхэж өөрөөсөө холдуулах гэхэд ямар нэгэн босох үйлдэл хийгээгүй мөртлөө Б гартаа гэнэт хоол хийхэд ашигладаг жижиг шар өнгийн иштэй хутгыг гартаа барьчихсан, хутгаа миний хоолойнд тулгаснаа "Гичий минь хувцсаа тайл, би одоо чамтай унтана" гэхээр нь би Б цээж хэсэг рүү хоёр гараараа хүчтэй түлхэж өөрөөсөө холдуулаад газар хэвтэж байсан орноосоо маш хурдан босоод үүд хэсэг рүү очиход Б намайг битгий гарч яваа ч, би одоо чамайг яах ч үгүй ээ, би С-ын хажуугаар ороод хэвтлээ гэхээр нь би Б хэлсэнд итгэж, бага зэрэг тайвшраад өөрийн унтахаар газар зассан орон дээрээ очоод хэвтэлгүйгээр сууж ийм зүйл болохгүй байх байсан гэж хэлээд Б С-ын гар утасныхаа ямар сүртэй гичий вэ? дээшээ харж хэвтэж байгаад пивоноос уучих тэгвэл өвчин нь намдана. Тэгээд хоёулаа унтъя, би өнөөдөр чамтай заавал унтана, энэ асуудлыг цагдаад мэдэгдвэл би чамайг хаанаас ч байсан олж байгаад ална шүү гээд байсан бөгөөд тэр үед нь би хутгалуулж цус алдаж байсан хэсгээ гараараа дараад эвхэрсэн байдалтай хэвтэж байхад Б намайг дээш нь харуулж хэвтүүлэх гэхээр нь би эсэргүүцтэл миний хоёр хөхийг гараараа базаж барьж байснаа чи өнөөдөр надтай унтахгүй бол би чамайг дахиад хутгалчхаж чадна шүү гэхээр нь би чанга дуу гарrax гэхэд миний амыг гараараа дараад чимээгүй байгаа ч хажууд байгаа хүмүүс чинь сэрлээ гэхээр нь би айсандаа чимээ гаргахгүйгээр, маш их айдастай хэвтэж байтал Б босоод тамхи татахаар цонхны дэргэд очихоор нь би орноосоо босоод үүдний хаалга руу очиж, хаалга онгойлгохдоо туслаарай гэж тусламж хүсээд, хаалгаар гарч хажуу талд амьдардаг байрны эзэн Д эгчийг хаалгыг татахад онгорхой байсан бөгөөд би тэдний хаалгаар орох гэж байхад Б С-ынхоос гараад нийтийн байрнаас тэр чигтээ гарч явсан...Би хутгалуулсан шархандаа Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орж, 16 хоног тухайн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж гараад, эмчийн бичиж өгсөн эмийг ууж хэрэглэсэн. Миний ар гэрийн зүгээс эм тариаг маань авч өгч байсан. Гэхдээ тухайн эм зэрэг зүйлсийг худалдан авсан баримт байхгүй. Б нь тухайн үед намайг уг асуудлыг цагдаад мэдэгдвэл хаанаас ч гэсэн олж байгаад ална шүү гэсэн болохоор миний хувьд одоо ч гэсэн сэтгэл зүйн хувьд маш их айдастай, шөнө унтаж чадахгүй байдалтай байгаа. Мөн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, санхүүгийн хувьд хүндрэл бэрхшээлтэй байгаа. / гэж хэлэн хоолой нь чичирч байв...Б нь намайг хутгалчхаад гарч зугтааж байх замдаа таарсан эмэгтэйг зодож, гар утас, хэтэвчийг нь авч явсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад хохирогч О.Д-ын өгсөн:
“...Миний бие Даваадолгор нь 2024 оны 01 сарын 09-ны өдөр 23 цагийн үед өөрийн найз болох Амин-Эрдэнэ-ний гэр буюу 3,4 хорооллын эцэст очсон би яг тодорхой хаягийг сайн хэлж мэдэхгүй байна тэгээд тэндээ хоол хийж идчихээд сэнгүүр гэх нэртэй 500 мл хэмжээтэй 3 ширхэг пиво ууж байгаад 2024 оны 01 сарын 10-ны өдөр 04 цагийн үед гэж санаж байна тэгээд найзынхаа гараад гэр рүүгээ таксидаад явах гэтэл такси олдохгүй байхаар нь гэр рүүгээ ганцаараа алхах болсон юм. Тэгээд манай гэрийн наад талын нарынхан харанхуй гудамжаар явж байтал цагаан куртиктэй, хар өнгийн малгайтай цамцтай, сааран жинсен өмдтэй 170 см орчим өндөртэй, 20-25 настай залуу ирснээ шууд намайг үсдэж унагааж ам дараад, би эсэргүүцэх үед нүүр лүү олон удаа цохиж, өшиглөж, нуруугаар минь чирч байгаад гэнэт өөрөө зугтаагаад алга болсон Тэгээд би шууд гүйгээд гэртээ ортол манай нийтийн байрны 2 давхарт бөөн цус болсон байхаар нь юу болсон талаар асуусан санагдаж байна мөн хэнээс асууснаа ч сайн санахгүй байна тэгэхэд надаа нэг хүн цагаан куртиктэй залуу таарсан уу? гэж асуухаар нь таарсан сая намайг зодоод зугтаачихлаа гэтэл наад залуу чинь сая хүн хутгалаад зугтаачихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад хохирогч О.Д-ын дахин өгсөн: “...миний хойноос үл таних цагаан өнгийн куртиктэй, хар өнгийн малгайтай цамцныхаа малгайг өмссөн, амандаа хар өнгийн амны хаалт /маск зүүсэн эрэгтэй хүн толгойноос үсдэж, амыг маань гараараа дарж байгаад хөлөөрөө хавирч газар унагаагаад эсэргүүцэл үзүүлэх гэхэд хөл болон гараараа миний нүүр лүү маш олон удаа өшиглөж, цохиж байгаад толгойноос үсэдсэн чигээрээ газар чирч явж байгаад гэнэт орхиод гүйгээд зугтаачихаар нь би газраас босоод нийтийн байр руугаа гүйсээр ортол манай нийтийн байрны 2 давхрын шат цус болсон байсан бөгөөд миний хувьд маш их айж сандарсан байсан бөгөөд манай нийтийн байранд цагдаа нар болон нийтийн байрны маань жижүүр эмэгтэй, мөн өөр бас бусад хүмүүс байж байхаар нь би өөрийгөө гудамжинд үл таних эрэгтэй хүнд зодуулсан гэдгээ тэд нарт хэлэхэд хэн асуусан гэдгийг нь санахгүй байгаа ч хэн нэгэн нь надаас чамайг зодсон эрэгтэй хүн цагаан куртиктэй байсан уу? гэхээр нь би тийм гэж хэлэхэд чамайг зодсон эрэгтэй хүн чинь сая танай нийтийн байранд хүн хутгалчхаад гараад явчихсан гэж хэлж байсан. Би тухайн нийтийн байранд 2023 оны 07 дугаар сараас хойш одоог хүртэл ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Би хэдий тухайн нийтийн байранд амьдардаг ч гэсэн тус нийтийн байранд амьдардаг хүмүүсээс таних хүн бараг байхгүй учир намайг зодуулахаас өмнө нийтийн байранд хутгалуулсан гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч А.С-ын өгсөн:
“...Миний бие С-д нь өчигдөр буюу 2024 оны 01 сарын 09-ний өдөр гэртээ ганцаараа байж байгаад өөрийн дотын найз болох Шонхоо гэх хочтой Б-г Дархан-Уул аймгийн Хонгор суманд байхад нь дуудсан юм тэгээд тэрний дагуу 2024 оны 01 сарын 09-ны өдрийн 09 цаг 38 минутад манайд буюу Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нийтийн орон сууцанд ирсэн юм, тэгээд тус өдрийн 11 цагийн үед бид 2 манай гэрээс буюу нийтийн байрнаас гараад ажил руу буюу виви car wash rэх нэртэй газар очиж 17 цаг 35 минут хүртэл надтай хамт манай ажил дээр бид 2 машин угаасан юм тэгээд хороололд байрлах Mqueen гэх нэртэй газраас шивээсний хэрэгсэл буюу зүү авсан тухайн мөнгийг нь Бөгсөн, 19 цаг 20 минутын үед бид 2 буцаад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрандаа очсон тэнд очиж бид 2 хоол хийж байх явцад хохирогч болох М гаднаас орж ирсэн тэгээд бид 3 хоол хийж идчихээд хажуу талд ороо засаад шууд орондоо ороод өгсөн тэгээд Б бид 2 миний зүүн гуя-нь дээр шивээс хийж эхэлсэн, хийж эхэлснээс 20 минутын би ганцаараа гарж дэлгүүр орж Адаг гэх нэртэй 0.75л хэмжээтэй архи авч буцаж нийтийн байрандаа орсон тэгээд шивээс хийлгэх явцдаа Б тухайн архийг хувааж уусан архи талдаа орж байх хугацаанд буюу 2024 оны 01 сарын 10-ны өдөр ойролцоогоор 01 цаг өнгөрч байхад Б 2 найз ирсэн байна би гарж тосоод ирье гээд гарсан тэгээд Б болон түүний 2 найз нийлээд тэр 3 гаднаас орж ирэхдээ 3 том хэмжээтэй буюу 2.5л хэмжээтэй Нийслэл пиво авч орж ирсэн тэгээд тухайн пивоны 2-ийг уугаад байж байтал Б нь 2 найзаа дагуулаад тамхинд гарсан тэр хооронд би хамтран амьдрагч болох Алтанжаргалтай фейсбүүк видео калл-аар ярьж байгаад би шууд унтсан байсан тэгтэл гэнэт байр хариуцдаг үйлчлэгч эгч ирээд намайг 05 цаг 30 минутын орчимд сэрээсэн тэгээд би босоод юу болсон талаар асуухад М цаана уйлаад, цус алдаад сууж байсан тэгээд цагдаа эмнэлэг дуудаарай гээл асуудлууд болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1550 тоот: “...1. У.М-н биед цээжний зүүн талд 7,8 дугаар хавирганы завсраар цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдэн нэвтэрч өрц, элэгний зүүн дэлбэнгийн 3 дугаар сегмент, бүдүүн гэдэсний хөндлөн гэдэсний чацархай гэмтээсэн шарх, цээжний зүүн хөндий рүү өрцний шархаар их сэмжний иврэлт, элэгний хальсан доорх цус хуралт, цээж, хэвлийн хөндий дэх цусан хураа, зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 73-77 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ 275 тоот: 1. У.Мын сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 2. У.Мын сэтгэцэд 2024 оны 01 сарын 10-ны өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс, түгшилтийн шинжүүд илэрч байна. 3. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно. 4. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт нэмэлт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 86-88 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1454 тоот: 1. О.Дын биед тархи доргилт, зүүн сарвууны 4-р хурууны хумсны хууларсан шарх, хамар, дээд уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 06-13 дугаар хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 47-54 дүгээр хуудас/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 65-69 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Мөрдөн байцаалтад гэрч Т.О-н өгсөн:
“...Б боловсрол нь 8 жил төгссөн, бүрэн дунд боловсролтой гэж санаж байна, Дархан-Уул аймгийн Хонгор сумандаа бол спорт хөдөлгөөн маш сайн хийдэг, ер нь бол нэлээд даруухан, их дуу цөөтэй баргын хүнтэй юм ярьдаггүй хүүхэд байсан. Б нь Дархан-Уул аймгийн Хонгор сум-д өргөж авсан ээж М-н хамт амьдардаг, ээж нь бол 70 дөхөж байгаа настай хөгшин байдаг. Тийм учраас хөгшин настай ээж нь хүрэлцэн ирж мэдүүлэг өгөх боломжгүй байгаа. Би хамгийн сүүлд 2023 оны 10 сар хавьцаа Дархан-Уул аймаг очихдоо уулзсан, уулзахад онцын өөрчлөгдсөн юм байхгүй байдгаараа л байсан. Нэг их юм яриагүй ойр зуурын яриа өрнүүлсэн. Манай эхнэр болох Н нь дөнгөж саяхан төрсөн болохоор ирэх боломжгүй байгаа тул миний бие ирж мэдүүлэг өгч байна. Би хэрэгт холбогдож цагдан хоригдож байгаа талаар бол мэдэж байгаа. Харин ямар гэмт хэрэг хэрхэн үйлдсэн талаар сайн хэлж мэдэхгүй байна. Б нь эхнэр болон хүүхэдгүй, ээжтэйгээ хамтран амьдарч байгаа..." гэх мэдүүлэг /1 дүгээ хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 205 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн Ард Аюушийн ** гудамжны ** тоотод байрлах нийтийн байрны ** давхрын ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "гичий минь яг одоо хувцсаа тайл би чамтай унтана" гэж хохирогч У.М-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж биед нь хутга тулган, хүчиндэхийг завдсан,
улмаар хохирогч У.М-ыг эсэргүүцэх үед нь зэвсэг ашиглаж түүний цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 7, 8 дугаар хавирганы завсраар цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдэн нэвтэрч өрц, элэгний зүүн дэлбэнгийн 3 дугаар сегмент, бүдүүн гэдэсний хөндлөн гэдэсний чацархай гэмтээсэн шарх, цээжний зүүн хөндий рүү өрцний шархаар их сэмжний иврэлт, элэгний хальсан доорх цус хуралт, цээж, хэвлийн хөндий дэх цусан хураа, зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн ** гудамжны ** тоотод байрлах нийтийн байрнаас гарч явахдаа тус байрны оршин суугч, хохирогч О.Д-той таарч, ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн сарвууны 4-р хурууны хумсны хууларсан шарх, хамар, дээд уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Т.Баас хохирогч У.М-ын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах, хохирогч О.Д-ын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтооход мөн хоёрдугаар зэрэглэлд хамаарсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах, хохирогч У.М нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,696,000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгчээс гаргуулах...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруугийн тал дээр хэлэх зүйлгүй. Хохирол төлбөртэй холбоотой хорих байгууллагад ажил хийх замаар хохирол төлбөрийг барагдуулна гэдгээ илэрхийлсэн...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
1. Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн Ард Аюушийн ** гудамжны ** тоотод байрлах нийтийн байрны ** давхрын ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "гичий минь яг одоо хувцсаа тайл би чамтай унтана" гэж хохирогч У.М-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж биед нь хутга тулган, хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Мөрдөн байцаалтад хохирогч У.М-ын өгсөн:
“...Миний бие М нь 2023 оны 12 сарын 25-ны өдөр...Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нийтийн байранд ирсэн...Сд нь яг тухайн үед буюу намайг ор засаж хэвтэх гэж байхад "миний найз шивээс хийлгэх үү? Манай энд ирсэн байгаа найз шивээс хийдэг шүү дээ" гэж надад хэлж байсан тухайн үед нь би түүнд хандан "найз нь өглөө ажилтай тийм болохоор унтлаа" гэж хэлээд орондоо орсон, түүний дараа 21 цаг 20 минутын үед Сд нь би дэлгүүр гараад ирье гээд гарсан тухайн үед би тухайн залуутай юу ч орондоо утсаа оролдоод хэвтэж байсан...22 цагийн үед С нь надад хандаж "миний найз архи уух уу" гэж асуухад би түүнд хандан "найз нь уухгүй маргааш өглөө ажилтай" гэж хэлсэн тэгээд С болон тухайн залуу нь хамтран шивээсээ хийж эхэлсэн тэгтэл ойролцоогоор 24 цагийн үед С нь надад хандан "миний найз газраасаа босоод орон дээр гараад унтчих" гэж хэлээд түүний дагуу би орон дээр гараад унтсан...тэгээд тухайн үед С нь хэвтэж байснаа шууд унтаад өгсөн...тухайн шивээсчин залуу надад хандан "чи одоо ямар сүртэй юм бэ" гэж хэлэх мөчид би тухайн залууг 2 гараараа цээж хэсэг рүү нь түлхсэн тэгтэл гэнэт тухайн залуу нь бор иштэй хоол хийх зориулалтын гал тогооны хутга аваад шууд миний зүүн талийн хүзүүнд тулган барьж "гичий минь яг одоо хувцсаа тайл би яг одоо чамтай унтана" гэж хэлэхэд би тухайн залууд хандан "чи одоо юу яриад байгаа юм бэ? Мэдрэл муутай юм уу?" гэж хэлэн би тухайн залуу түлхээд хаалга хэсэг рүү явтал ардаас тухайн залуу нь надад хандан "чи битгий яваа би одоо чамайг яах ч үгүй одоо би С-ийн хажуугаар ороод унтлаа" гэж хэлэх мөчид би тухайн залууд хандан "чи одоо хувцсаа өмсөөд явчих тэгэх үү би чамаас айгаад байна" гэж хэлэхэд...тэгээд би түүнд хандан "надад түргэн дуудаад өг маш яаралтай надаас маш их цус гараад байна" гэхэд надад хандан "чи ямар сүртэй гичий бэ чи зүгээр дээшээ харж хэвтээд пиво уу тэгвэл өвчин намдана тэгээд 2 уулаа унтъя би өнөөдөр заавал унтана" гэж надад хэлсэн тэгээд би тухайн шивээсчин залуу нь цонх руу ойртоод тамхи татах гэж байхад нь шууд хаалга руу яваад хажуу талын хаалганд байдаг байрны эзэн болох Д-д хандан "намайг тэр залуу хутгалчихлаа цагдаа дуудаад өгөөч" гэхэд Д нь шууд утсаа аваад цагдаа дуудахад тухайн залуу зугтаагаад гараад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд,
шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ хохирогчид хутга тулган бэлгийн эрх чөлөөнд нь халдаж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь хохирогчийн “...”би тухайн залууг 2 гараараа цээж хэсэг рүү нь түлхсэн тэгтэл гэнэт тухайн залуу нь бор иштэй хоол хийх зориулалтын гал тогооны хутга аваад шууд миний зүүн талийн хүзүүнд тулган барьж "гичий минь яг одоо хувцсаа тайл би яг одоо чамтай унтана..." гэх мэдүүлгээр нотлогдох бөгөөд
шүүгдэгч Т.Бын гэмт үйлдэл нь түүний хүсэл зоригоос үл хамааран хохирогч У.М нь нийтийн байрны эзэн Дд мэдэгдсэнээр туйлдаа хүрч чадаагүй болох нь хохирогч У.Мын “...”би тухайн шивээсчин залуу нь цонх руу ойртоод тамхи татах гэж байхад нь шууд хаалга руу яваад хажуу талын хаалганд байдаг байрны эзэн болох Д-д хандан "намайг тэр залуу хутгалчихлаа цагдаа дуудаад өгөөч" гэхэд Д нь шууд утсаа аваад цагдаа дуудахад тухайн залуу зугтаагаад гараад явсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хүчиндэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
2. Шүүгдэгч Т.Б нь хохирогч У.М-ыг эсэргүүцэх үед нь хутгыг зэвсэг болгон ашиглаж түүний цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 7, 8 дугаар хавирганы завсраар цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдэн нэвтэрч өрц, элэгний зүүн дэлбэнгийн 3 дугаар сегмент, бүдүүн гэдэсний хөндлөн гэдэсний чацархай гэмтээсэн шарх, цээжний зүүн хөндий рүү өрцний шархаар их сэмжний иврэлт, элэгний хальсан доорх цус хуралт, цээж, хэвлийн хөндий дэх цусан хураа, зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч У.М-ын дахин өгсөн:
“...Б гартаа гэнэт хоол хийхэд ашигладаг жижиг шар өнгийн иштэй хутгыг гартаа барьчихсан, хутгаа миний хоолойнд тулгаснаа "Гичий минь хувцсаа тайл, би одоо чамтай унтана" гэхээр нь би Б цээж хэсэг рүү хоёр гараараа хүчтэй түлхэж өөрөөсөө холдуулаад газар хэвтэж байсан орноосоо маш хурдан босоод үүд хэсэг рүү очиход Б намайг битгий гарч яваа ч, би одоо чамайг яах ч үгүй ээ, би С-ын хажуугаар ороод хэвтлээ гэхээр нь би Б хэлсэнд итгэж, бага зэрэг тайвшраад... "заза би угаасаа сая буруу зүйл хийсэн одоо би хувцсаа өмсөөд явлаа" гэж хэлээд хувцсаа өмсөж байсан тэгээд би явах гэж байгаа юм байна гээд утсаа оролдоод байж байтал гэнэт миний зүүн талын суганы доод хавирга хэсэг рүү нэг удаа хутгалсан тэгээд шууд хутгаа буцаад хутгаа сугалж авах мөчид би тухайн залууд хандан "чи яаж байгаа юм бэ? Намайг хутгалчихлаа шүү дээ" гэж хэлсэн тэгэхэд тухайн залуу надад хандан "чи анхнаасаа миний үгэнд орсон байсан бол ийм зүйл болохгүй байх байсан" гэж надад хэлээд дараа нь шууд утасныхаа гэрлийн асаагаад миний суган доор буюу хутгалсан газраа хараад надад хандан "би юу хийчих вэ найзыгаа уучлаарай чи цагдаад битгий хэлээрэй" гээд байсан...Би хутгалуулсан шархандаа Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орж, 16 хоног тухайн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж гараад, эмчийн бичиж өгсөн эмийг ууж хэрэглэсэн. Миний ар гэрийн зүгээс эм тариаг маань авч өгч байсан. Гэхдээ тухайн эм зэрэг зүйлсийг худалдан авсан баримт байхгүй. Б нь тухайн үед намайг уг асуудлыг цагдаад мэдэгдвэл хаанаас ч гэсэн олж байгаад ална шүү гэсэн болохоор миний хувьд одоо ч гэсэн сэтгэл зүйн хувьд маш их айдастай, шөнө унтаж чадахгүй байдалтай байгаа...Б нь намайг хутгалчхаад гарч зугтааж байх замдаа таарсан эмэгтэйг зодож, гар утас, хэтэвчийг нь авч явсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1550 тоот: “...1. У.М-н биед цээжний зүүн талд 7,8 дугаар хавирганы завсраар цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдэн нэвтэрч өрц, элэгний зүүн дэлбэнгийн 3 дугаар сегмент, бүдүүн гэдэсний хөндлөн гэдэсний чацархай гэмтээсэн шарх, цээжний зүүн хөндий рүү өрцний шархаар их сэмжний иврэлт, элэгний хальсан доорх цус хуралт, цээж, хэвлийн хөндий дэх цусан хураа, зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 73-77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд,
Шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогч У.М-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд зэвсэг зэвсгийн чанартай зүйл буюу хутгыг ашиглан халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. Түүнчлэн шүүгдэгч Т.Б-ын хохирогч У.М-ын эсрэг үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан зүйлчилсэн хэргийн бодит байдалд нийцэж байна.
3. Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 1а гудамжны 34 тоотод байрлах нийтийн байрнаас гарч явахдаа тус байрны оршин суугч, хохирогч О.Д-той таарч, ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн сарвууны 4-р хурууны хумсны хууларсан шарх, хамар, дээд уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч О.Д-ын өгсөн:
“...2024 оны 01 сарын 10-ны өдөр 04 цагийн үед гэж санаж байна тэгээд найзынхаа гараад гэр рүүгээ таксидаад явах гэтэл такси олдохгүй байхаар нь гэр рүүгээ ганцаараа алхах болсон юм. Тэгээд манай гэрийн наад талын нарынхан харанхуй гудамжаар явж байтал цагаан куртиктэй, хар өнгийн малгайтай цамцтай, сааран жинсен өмдтэй 170 см орчим өндөртэй, 20-25 настай залуу ирснээ шууд намайг үсдэж унагааж ам дараад, би эсэргүүцэх үед нүүр лүү олон удаа цохиж, өшиглөж, нуруугаар минь чирч байгаад гэнэт өөрөө зугтаагаад алга болсон Тэгээд би шууд гүйгээд гэртээ ортол манай нийтийн байрны 2 давхарт бөөн цус болсон байхаар нь юу болсон талаар асуусан санагдаж байна мөн хэнээс асууснаа ч сайн санахгүй байна тэгэхэд надаа нэг хүн цагаан куртиктэй залуу таарсан уу? гэж асуухаар нь таарсан сая намайг зодоод зугтаачихлаа гэтэл наад залуу чинь сая хүн хутгалаад зугтаачихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад хохирогч О.Д-ын дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1454 тоот: 1. О.Д-ын биед тархи доргилт, зүүн сарвууны 4-р хурууны хумсны хууларсан шарх, хамар, дээд уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогч О.Д-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож идэвхтэй үйлдэл хийснээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Хохирлын талаар
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд хохирогч У.М нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,696,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. /1дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудаст/ Иймд шүүгдэгч Т.Б-с 1,696,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах,
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан "хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал"-ын дагуу шүүх хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр заасан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр хохирогч У.М-ын сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар,
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт буюу “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу хохирогч О.Д-т гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрснийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар тус тус шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жил 3 сар хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 50 хоногийн хугацаагаар тооцох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон шүүгдэгчид оногдуулах ялыг нэмж нэгтгэн, нийт 9 жил 11 сар 50 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч урьд 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэл эдэлж байсан боловч тус ялыг эдэлсэн нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуульд зааснаас бусад тохиолдолд түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн завдалтад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол, хор уршгийн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11 дүгээр бүлэгт заасан 2 гэмт хэргийг үйлдсэнийг хүндрүүлэн авч үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялаар тооцож 1 /нэг/ сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна...” гэж оногдуулах ялын дээд хэмжээг заасан тул ялын доод хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хорих ялын доод хэмжээгээр ойлгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялаар тооцож 1 /нэг/ сарын хорих ялыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Т.Б-ын биечлэн эдлэх хорих ялыг нийт 7 /долоон/ жил / 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидийг хэрэгт хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-ын цагдан хоригдсон 177 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г овогт Т-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэхийг завдах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялаар тооцож 1 /нэг/ сарын хорих ялыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Т.Б-н биечлэн эдлэх хорих ялыг нийт 7 /долоон/ жил / 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 7 /долоон/ жил 7 /долоон/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-ын цагдан хоригдсон 177 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг Эд мөрийн баримт устгах коммист даалгаж, сиди 1 ширхгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус шүүгдэгч Т.Б-м 6,600,000 төгрөг гаргуулж хохирогч У.М-д, 3,300,000 төгрөг гаргуулж хохирогч О.Д-т тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ