Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/394

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
                                                                                         Хэргийн индекс: 166/2024/0380/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, 
Улсын яллагч Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 2418000000252 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны ******* хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ******* Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт, *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

******* овогт ******* ******* ()

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр: 

Хохирогч мэдүүлэг/хавтаст хэргийн 09-11-р хуудас/, гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 13-р хуудас/, Хаан банкин дахь эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 20-р хуудас/, Хаан банкин дахь *******ын эзэмшлийн дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22-р хуудас/, Хаан банкин дахь *******ын эзэмшлийн 5301299467 дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 24-25-р хуудас/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: 

1. Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 02-ны ******* Дархан- Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар байрны 14 тоотод байхдаа эзэмшлийн Хаан банкин дахь дугаартай данснаас төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж андуурч шилжүүлсэн 400,000 төгрөгийг бусдын, өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан: 

- Хохирогч : “...2024 оны 07 дугаар сарын 12-ны ******* манай бага хүү нь миний том хүү  данс руу миний Хаан банкны дугаартай данснаас мөнгө шилжүүлэх гэж байгаад данс андуурч Хаан банкны тоот дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 400,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тухайн андуурч шилжүүлсэн данс руугаа 5000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утга дээр нь "мөнгийг минь буцаагаад шилжүүлээд өгөөч ээ” гэсэн чинь тухайн данснаас “эм аваад мөнгийг чинь үрчихсэн, энэ удаадаа орхичхооч” гэсэн гүйлгээний утгатай 5000 төгрөгийг орлогын гүйлгээ орж ирсэн. 2024 оны 8 дугаар сарын 14-ний ******* хохирлын мөнгө болох 400,000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-11-р хуудас/,

- Гэрч : “...Манай төрсөн дүү М.Мөнх-Эрдэнэ 2024 оны 7 дугаар сарын 12-ны ******* манай төрсөн ах М.Батхишиг рүү мөнгө шилжүүлэх гэж байгаад данс андуурч Хаан банкны дугаартай данс руу 400,000 төгрөгийг шилжүүлсэн боловч буцааж шилжүүлээгүй юм...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 13-р хуудас/,

- Хаан банкин дахь эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 20-р хуудас/,

- Хаан банкин дахь *******ын эзэмшлийн дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

- Хаан банкин дахь *******ын эзэмшлийн 5301299467 дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 24-25-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

2. Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог. 

Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч Хаан банкин дахь дугаартай данснаас андуурч шилжүүлсэн 400,000 төгрөгийг бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь нотлогдож байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл мөн. 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******ыг бусдын төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж андуурч шилжүүлсэн 400,000 төгрөгийг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1.    Эрүүгийн хариуцлага:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35/ зэргээр тогтоогдож байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.


2.    Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

Шүүгдэгч ******* нь хохирогч П.Янжинхоролд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. 

3.    Бусад асуудал: 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж андуурч шилжүүлсэн 400,000 төгрөгийг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд  сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ