Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/619

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,                             

улсын яллагч Г.Ариунзул /томилолтоор/,  

шүүгдэгч/хохирогч Б.Б, түүний өмгөөлөөгч Н.Нямдорж,

шүүгдэгч/хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Б-н Б, Боржигон овогт Б-н М нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302031650096 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 19** оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Н**** Х***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хамба *-** тоотод оршин суух хаягтай, урьд

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан Боржигон овогт Б-н Б /РД:М**9705****/,

 

2. Монгол Улсын иргэн 1998 оны 3 дугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, Баруун тасган *гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЦШТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн Боржигон овогт Б-н М, /РД:УХ9803****/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "L" нэртэй караокед хохирогч Б М-тай үл ялих зүйлээс болж маргалдан тухайн караокены өрөөнд болон уг караокены гадна олон удаагийн үйлдлээр Б. М-г үсдэх, өшиглөх, гараа цохих, зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславч-н мурийлт, тархи доргилт, дух, хамар, зовхи, дагз, мөр, тохой, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б. М нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "L" нэртэй караокены гадна хохирогч Б.Б-тэй маргалдан түүний нүүрэн тус газар нь гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М: “...Яллах дүгнэлтэд сүүлийн 4 секундийн бичлэг гэж дурдсан ба тухайн бичлэгт Бийг татаж чангааж цохисон зүйл байхгүй. Намайг зодчихоод зугтах гээд байхаар нь Б-ээс татсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.М-гийн өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байхад орой 22 цагийн үед манай найз У залгаад “татарын тоглолт үзье” гээд манай гэрийн гадаа такситай ирээд бид хоёр ирж тоглолт үзсэн. Ингээд 1 цаг орчим тоглолт үзэж байхад У “манай 2 найз 13 дугаар хорооллын тэнд сууж байна хоёулаа очъё” гээд бид хоёр сансарын тэнд байрлах /нэрийг нь сайн санахгүй байна/ пабад сууж байгаад нэг лааз пиво уугаад тэндээс харих гээд гарсан. Тухайн газраас харих гээд гарахад У “Манай найзууд модны хоёрын тэнд сууж байна хоёулаа хамт ороод гаръя” гэхээр нь би “найз нь маргааш ажилтай явж чадахгүй” гэхэд У би ганцаараа эвгүй байна хамт оръё би чамайг хүргээд өгье. Гэхээр нь хамт явахаар болсон. Ингээд орой 24 цагийн үед У бид хоёр сансар худалдааны төвөөс таксидаад Мөнгөн завьяа дээр У-н найзуудтай уулзаад модны хоёрт байрлах L гэх караокед очсон. Очоод бид хэд нэг цагийн эрх аваад сууж байгаад тэнд байсан хүмүүс согтчихсон дуу сул байна гээд өрөө сольё гээд маргаан гараад байсан. Ингээд сууж байгаад орой нэг цагийн үед би харилаа гээд гарах гэхэд “чи юун сүртэй юм, уулдаа гээд хэл амаар доромжлоод” байсан. Тэгээд би “чи яагаад байгаа юм, яаж харьцаад байгаа юм” гэхэд шууд намайг цохиж зодсон. Тухайн үед намайг зодчихоод гараад явсан. Би араас нь цагдаа дуудахаар гарахад таксинд суугаад гарах гэж байхад нь би бичлэг хийгээд зогсож байхад эхнэр нь миний гар утсыг аваад бичлэгийг маань зогсоосон. Тэгээд цагдаад дуудлага өгөөд буцаад алхаж байхад Б гэх залуу миний ардаас гүйж ирээд намайг цохиж, дээрээс өшиглөж үсдэж зодсон. Би тэр Б болон хамт байсан найзуудыг нь танихгүй харж байгаагүй. Б гэх хүн Караоке дотор байхад миний нүүр болон толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Мөн караокены гадаа намайг түлхэж унагаагаад миний цээж болон толгой, гэдэс хэсэг рүү цохиж өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.М-ийн  дахин өгсөн: “...Тэгээд Бийг найзууд нь авч гарахаар нь би зугтах гэж байна гэж бодоод араас нь гарсан чинь Цэ нь намайг хаалгаар гарах гэсэн чинь...Үснээс зулгаагаад гадаа гаргаагүй. Тэгээд байж байхад үед Б дахиж орж ирээд миний бөөр, давсаг, гэдэс хэсэг лүү олон удаа цохиж өшиглөсөн. Тэгээд босоод байж байх үед Бээ...дахиж нүүр рүү гараараа цохиж унагаасан. Би тэр үед шок-д ороод байж байсан чинь найзууд нь хаалга түгжээд “чи өөрөө согтуу хүнтэй яах гэж маргасан юм, наадах чинь угаасаа түргэн ааштай хүн,...наадах чинь чамайг ална шүүдээ” гэж хэлсэн тэгээд байж байх үед гаднаас Б хаалга өшиглөж орж ирээд “би чамайг алаад өгье” гээд үсдэж чирээд хаалга мөргүүлсэн. Тэгээд найзууд нь салгаж чирээд байх үед “ална” гээд л дайраад байсан. Би анх удаа эрэгтэй хүнд зодуулж байгаа болохоор аймаар шок-д орсон байсан...би өөрийн 8099***** дугаараас 102 дугаарт залгаад караокед танихгүй эрэгтэй хүнд зодуулсан, тэр хүн зугтах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд байж байхад тэр хэд бүгд гараад явсан. Би араас нь гараад “чи намайг зодчихоод хаачих гэж байгаа юм” гэсэн чинь “би гэртээ очоод байж байя намайг цагдаатайгаа ирээд намайг аваад яваарай, янхан минь, эсвэл цагдаа ирэхээс өмнө чамайг алаад өгөх юм уу” гэж хэлсэн. Тэгээд таксинд суухаар нь би машиных нь дугаарыг авсан...тэгээд Б таксинд суугаад явах гээд байхаар нь би “цагдаа ирж байна, чи байж бай” гээд эргээд алхаад явж байсан чинь араас хүрч ирээд хүрч ирээд намайг өшиглөж унагаагаад миний толгой руу гараараа цохиод, үсдэж чирээд толгойгоор 5-6 удаа цемент мөргүүлээд гараараа цохиод хөлөөрөө миний гэдэс элэг хэсэг рүү 5-6 удаа өшиглөсөн. Гараараа миний нүүр рүү олон цохиж 4-5 удаа өшиглөөд зодож байх үедээ “би чамайг хаа явсан газар таарахаараа ална” гэж хэлээ орилоод байсан. Тэр үед цагдаа ирээд цагдаа нартай маргаад орилоод байсан...би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Татар хамтлагийн тоглолтыг найзуудын хамт үзэж дуусгаад 2023 оны 08 сарын 20-ны шилжих шөнө 01 цагийн үед караоке орох гэхэд манай эхнэр Ц, болон найз Ч, Х нарын хамт явж байгаад эхнэрийн найз У болон түүний найз эмэгтэй гэх М нарыг замаараа их дэлгүүрээс аваад модны хоёрт байрлах “L караоке” гэх газар орсон. Ингээд бид нар ууж сууж байгаад нэг цагийн эрх аваад сууж байхад У гэх эмэгтэйн найз М нь хэл амаар доромжилж “халтар банди” гэх мэтээр доромжилж хэрүүл өдөөд байсан. Тухайн үед би тэсэлгүй зөрүүлж нөгөө эмэгтэйтэй харилцан хэрүүл хийж байгаад караокеноос манай найзууд болон эхнэрээ авч түрүүлж гарч явсан. Харих гээд такси бариад байж байтал нөгөө М гэх эмэгтэй гарч ирээд тухайн авто машины цонхоор биеэ оруулж ирээд гар утсаараа миний нүүр лүү цохиод миний нүүр болон ам хэсгээр цус гарсан. Би тухайн авто машинаас буугаад тухайн эмэгтэйг зөрүүлж цохиж зодсон. Тэгээд манай найзууд салгаад цагдаа нар ирсэн. Ингээд маргааш өдөр нь манай найз Хатансүлд “Чиний нүүр лүү М гэх эмэгтэй нь гар утсаар цохисон тухайн гар утасныхан нүүр нь хагарчихсан байсан” гэж надад хэлсэн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/

мөрдөн байцаалтад гэрч П.У-н өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэртээ Баянгол дүүргийн * дугаар хороо *** байрны ** тоотод байж байхад М залгаад “Татар” хамтлагийн тоглолт хамт үзье гээд дуудаад 22 цагийн үед гэрээсээ гараад татар хамтлагийн тоглолт дээр М 1 лааз пиво уучхаад бид хоёр тоглолтоос гараад 13 дугаар хорооллын тэнд манай 10 жилийн найзууд байна гэхээр нь М-тай хамт очсон. Тэр үед бид хоёр 2-3 пиво 5-6 аяга задгай пиво ууж байгаад 02 цагийн үед тэндээс гарахад Бий эхнэр Ц залгаад татарын тоглолт дуусчихлаа уулзалдах уу гэхээр нь М бид хоёр Мөнгөн завьяагийн автобусны буудал дээр Б болон түүний эхнэр найзууд нь такситай ирээд модны 2-т байрлах L гэх караокед ороод 1 шил эдэн гэх архи аваад нэг цаг аваад дуулж байсан. Тухайн үед М гэнэт дуулж байсан хүмүүсийн микрофоныг булаагаад тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь хэл амаар доромжилж байсан. Тэгээд утсаар ярихаар гарсан. Ярьж дуусаад өрөө рүү ороход М бас Б-ийн найз, Ц байсан “юу болсон юм” гэхэд Б  энэ хоёр зодолдоод байна гээд Ц гарсан тэр үед М араас нь гараад Бий нүүр лүү гар утсаараа цохисон. Зөрүүлээд Б цохисон. Тухайн үед гадаа зодоон болж байх үед би гоймон идэхээр “***” орж гоймон идчихээд гарч ирэхэд хүмүүс орилолдоод байхаар нь айгаад хол байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Э.Ц-н өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 19 цагийн үед нөхөр Б болон найзуудын хамт Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж тоглолт үзсэн. 24 цагийн үед тоглолт дуусгаад би У гэх найз маань залгаад “хаана байна уулзах уу?, би найзтайгаа явж байна” гэхэд нь бид нар төв цэнгэлдэхээс такси бариад мөнгөн завьяанаас У болон найз М нарыг авсан.Таксинд суугаад явж байтал М нь хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод байхаар нь тухайн үед юм бодолгүй явсан. Ингээд модны хоёрт байрлах L караокед орсон бид нар хамт дуулж сууж байхад гэнэт М дуулж байсан хүмүүсийн дууг нь зогсоогоод номыг нь авч шидээд агсраад байсан. Тухайн үед манай нөхөр Б тухайн эмэгтэйд хандаж “ чи жаахан аятайхан бай гоё сууя” гэхэд М уурлаад манай нөхрийг хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд байхаар нь манай нөхөр болон найзууд маань бүгд тэр караокеноос түрүүлж гарсан. Бид хэд харих гээд такси барьж байхад тухайн М гэх эмэгтэй гэнэт гарч ирээд машины цонхоор биеэ оруулж ирээд манай нөхрийн нүүр лүү 2-3 удаа гар утсаараа цохисон. Тухайн үед М гэх эмэгтэй гар утасны дэлгэц хагалчихсан байсан. Ингээд манай нөхөр таксинаас буугаад М-г 2-3 удаа алгадаад байхаар нь би болон хамт байсан найзууд маань салгасан. Ингээд цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж бид нар хэлтэс орсон....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад гэрч Б.Х-н өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай найзууд гэр бүлээрээ “Татарын тоглолт үзье” гэхээр нь ажлаа тараад 21 цагийн үед Төв цэнгэлдэх хүрээлэн дээр очсон. Тэгээд 01 цагийн үед Б, Ц, Ч бид хэд цэнгэлдэхээс гараад такси барих гээд байж байхад Ц “манай найз Мөнгөн завьяа дээр найзтайгаа байж байна гэж байна хэдүүлээ караоке оръё” гээд замаараа тухайн хоёр эмэгтэйг аваад Модны хоёрын тэнд байх “L” гэх караоке орсон Ингээд бид хэд нэг шил архи авч түүнийгээ хувааж уугаад дуулж байхад М Ц юм яриад сууж байснаа гэнэт М Ц-г хэл амаар доромжлоод байхаар нь Б “явъя” гэхэд М мөн адил Бийг хэл амаар доромжлоод тэр хэд бужигнаад байхаар нь Бийг аваад гарсан. Бид хэд такси бариад явах гэж байхад М гэх эмэгтэй араас гарч ирээд явуулахгүй Бийг нүүр лүү гар утсаараа цохиод Бий нүүр лүү гараа хийчхээд боогоод бид нарыг явуулахгүй байсан. Тэр үед таксины жолооч би та нарт үйлчлэхгүй гээд бид нар таксинаас бууж байхад Цэндээ дуудаад байхаар нь Бийг очиж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,  

            мөрдөн байцаалтад гэрч Г.Ч-ийн өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай найзууд гэр бүлээрээ “Татарын тоглолт үзье” гэхээр нь гэрээсээ гараад 19 цагийн үед Төв цэнгэлдэх дээр очиж тоглолт үзээд 01 цагийн үед харих гэж байхад Ц руу У гэх найз нь залгаад “бөөндөө караоке оръё” гээд бид нар төв цэнгэлдэхээс  такси бариад Мөнгөн завьяа дээрээс У, М нарыг аваад модны хоёрын тэнд байх L гэх караокед ороод дуулж байхад М гэх эмэгтэй агсам тавиад тэнд байсан бүх хүмүүсийг доромжлоод байхаар нь Ц М-г тайвшруулах гээд юм ярьж сууж байхад нь Б босож ирээд явъя гэхэд нь М чамтай яриагүй байна гээд Бийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд тэр хоёр буйдан дээр зууралдаад байхаар нь Б-ийг салгаад аваад гарсан. Бид хэд такси бариад харих гэж байхад М гарж ирээд бичлэг хийгээд явуулахгүй байсан. Тухайн үед М машины хойд цонхон дээр ирээд Бий нүүр дээр гар утсаараа цохисон. Тэгээд Б-н амнаас цус гараад байхаар нь таксины ах уурлаад буугаад цусаа цэвэрлэ гэхээр нь бид хэд хамт буусан. Ингээд би таксины жолоочийг та явчихгүй яасан юм гэхэд жолооч нь яваад өгсөн. Тэгээд эргээд харахад манай найзууд ****-ийн үүдэнд маргалдаад байхаар нь Б-ийг аваад явсан. Б болон М нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. М согтолт ихтэй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Д-н 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10569 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...1.Б.Б-н биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Б-н 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10537 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...1.Б.М-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, хамар, зовхи, дагз, мөр, тохой, шуунд зулгаралт, цус хуралт,зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүдийг авсны дараа бие даан үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. 6 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч А.О, Т.Н, Б.С нарын 2023 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 1093 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “... 1. Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №10537 тоот дүгнэлттэй санал нэг байна. 2. М-н биед тогтоогдсон хамар ясны хугарал, тархи доргилт, дух, хамар, зовхи, дагз, мөр, тохой, шууны зулгаралт, цус хуралт,зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь мохоо зүйлийн цохих, доргих, дарах, шахах, үрэх нидрэгдэх механизмаар үүсгэгдэнэ 2014.12.05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан дугаар А/216/422 гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. 2023.08.21-ны 12 цаг 23 минутын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэгээр Б.М-н зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2023.08.20-ны өдрийн 06 цаг 30 минутад Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Намуунзаяа-н хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд Б.М-н цээжинд ил харагдах гэмтэлгүй байжээ. Б.Мгаас гаргаж өгсөн гэх фото зураг №3-т цээжинд хоёр ширхэг ногоон шаргал өнгийн цус хуралт харагдах ба уг гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 84-87 дугаар хуудас/,

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-16 дугаар хуудас/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-21 дугаар хуудас/,

-2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн ** дугаар хороонд байрлах “L” гэх караокены гадна талын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/

-2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “L” гэх караокены дотор тал болон гадна талын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 103-114 дүгээр хуудас/

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 122 дугаар хуудас/

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

          -Иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 136, 148 дугаар хуудас/,  

          -Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа / хавтаст хэргийн 141, 152 дугаар хуудас/

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 126, 146  дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  

Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "L" нэртэй караокед хохирогч Б.М тай үл ялих зүйлээс болж маргалдан тухайн караокены өрөөнд болон уг караокены гадна олон удаагийн үйлдлээр Б. М-г үсдэх, өшиглөх, гараа цохих, зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславч-н мурийлт, тархи доргилт, дух, хамар, зовхи, дагз, мөр, тохой, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.М нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "L" нэртэй караокены гадна хохирогч Б.Б-тэй маргалдан түүний нүүрэн тус газар нь гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

  

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Б.Б нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хохирогч Б.М-ийн дүүгийн данснаас гаргасан зардлыг хохиролд тооцох боломжгүй байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Б-н хувьд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Үл ойлголцлын улмаас харилцан зодолдсон ба Б.М-н үйлдлийн улмаас гэмтэл авснаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогч Б.М-н зүгээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч Б.Б-ий зүгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн боловч энэ гэмт хэрэгт Б.Б, Б.М нарын хэн аль нь шүүгдэгч хохирогчоор тогтоогдсон байгаа тул сэтгэцэд учирсан хохирлыг харилцан тогтоох нь зүйтэй гэж үзэж байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүртэл хохирогч Б.Б-н биед шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн гэмтлийг учруулаагүй гэж маргаж мэтгэлцсээр ирсэн. Б.М нь хохирогч Б.Б-н биед гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Б.М-д холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.  

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "L" нэртэй караокед хохирогч Б.М-тай үл ялих зүйлээс болж маргалдан тухайн караокены өрөөнд болон уг караокены гадна олон удаагийн үйлдлээр Б. М-г үсдэх, өшиглөх, гараа цохих, зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславч-н мурийлт, тархи доргилт, дух, хамар, зовхи, дагз, мөр, тохой, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болон нь:

мөрдөн байцаалтад хохирогч Б.М-н өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гэртээ байж байхад орой 22 цагийн үед манай найз У залгаад “татарын тоглолт үзье” гээд манай гэрийн гадаа такситай ирээд бид хоёр ирж тоглолт үзсэн. Ингээд 1 цаг орчим тоглолт үзэж байхад У “манай 2 найз 13 дугаар хорооллын тэнд сууж байна хоёулаа очъё” гээд бид хоёр сансрын тэнд байрлах /нэрийг нь сайн санахгүй байна/ пабад сууж байгаад нэг лааз пиво уугаад тэндээс харих гээд гарсан. Тухайн газраас харих гээд гарахад У “Манай найзууд модны хоёрын тэнд сууж байна хоёулаа хамт ороод гаръя” гэхээр нь би “найз нь маргааш ажилтай явж чадахгүй” гэхэд У би ганцаараа эвгүй байна хамт оръё би чамайг хүргээд өгье. Гэхээр нь хамт явахаар болсон. Ингээд орой 24 цагийн үед У бид хоёр сансар худалдааны төвөөс таксидаад мөнгөн завьяа дээр У-н найзуудтай уулзаад модны хоёрт байрлах L гэх караокед очсон. Очоод бид хэд нэг цагийн эрх аваад сууж байгаад тэнд байсан хүмүүс согтчихсон дуу сул байна гээд өрөө сольё гээд маргаан гараад байсан. Ингээд сууж байгаад орой нэг цагийн үед би харилаа гээд гарах гэхэд “чи юун сүртэй юм, уулдаа гээд хэл амаар доромжлоод” байсан. Тэгээд би “чи яагаад байгаа юм, яаж харьцаад байгаа юм” гэхэд шууд намайг цохиж зодсон. Тухайн үед намайг зодчихоод гараад явсан. Би араас нь цагдаа дуудахаар гарахад таксинд суугаад гарах гэж байхад нь би бичлэг хийгээд зогсож байхад эхнэр нь миний гар утсыг аваад бичлэгийг маань зогсоосон. Тэгээд цагдаад дуудлага өгөөд буцаад алхаж байхад Б гэх залуу миний ардаас гүйж ирээд намайг цохиж, дээрээс өшиглөж үсдэж зодсон. Би тэр Б болон хамт байсан найзуудыг нь танихгүй харж байгаагүй. Б гэх хүн Караоке дотор байхад миний нүүр болон толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Мөн караокены гадаа намайг түлхэж унагаагаад миний цээж болон толгой, гэдэс хэсэг рүү цохиж өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.М-н  дахин өгсөн: ...Тэгээд зогсож байсан чинь Б гэх...залуу гарч ирээд Ц-г “чи танихгүй хүнд юун балай юм яриад байгаа юм” гэж хэлэхээр нь би “надтай танилцаад найз болох гэж байгаа байлгүй дээ, ямар сүртэй юм” гэж хэлэхэд намайг хуцаа хуц гэж хэлээд эхнэрээ чирээд...бид гурав цуг буцаад өрөөндөө орсон. Б гэх залуу нь өрөөндөө орсон үедээ өрөөнд “чи юу хуцаад байгаа юм бэ бүдүүн гичий минь, хаанаас хаана ирчхээд хуцаад байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “ чи битгий давраад байгаарай, би чамд зодуулах хүн чинь биш шүү” гэж хэлсэн чинь над руу салаавч гаргаад тэнд 30-40 секунд намайг доромжлоод байсан. Би тэгээд “чи намайг зодох хүн биш шүү” гэж хэлсэн чинь 13 удаа толгой, нүүр хэсэг рүү цохиод, миний үснээс үсдэж чирээд, тэр үед эрэгтэй найз нь салгаад...би гэрийнхэн лүүгээ залгасан чинь Цэ нь миний гар утсыг булааж авсан...Тэгээд Бийг найзууд нь авч гарахаар нь би зугтах гэж байна гэж бодоод араас нь гарсан чинь Цэ нь намайг хаалгаар гарах гэсэн чинь...Үснээс зулгаагаад гадаа гаргаагүй. Тэгээд байж байхад үед Б дахиж орж ирээд миний бөөр, давсаг, гэдэс хэсэг лүү олон удаа цохиж өшиглөсөн. Тэгээд босоод байж байх үед Бээ...дахиж нүүр рүү гараараа цохиж унагаасан. Би тэр үед шок-д ороод байж байсан чинь найзууд нь хаалга түгжээд “чи өөрөө согтуу хүнтэй яах гэж маргасан юм, наадах чинь угаасаа түргэн ааштай хүн,...наадах чинь чамайг ална шүүдээ” гэж хэлсэн тэгээд байж байх үед гаднаас Б хаалга өшиглөж орж ирээд “би чамайг алаад өгье” гээд үсдэж чирээд хаалга мөргүүлсэн. Тэгээд найзууд нь салгаж чирээд байх үед “ална” гээд л дайраад байсан. Би анх удаа эрэгтэй хүнд зодуулж байгаа болохоор аймаар шок-д орсон байсан...би өөрийн 8099**** дугаараас 102 дугаарт залгаад караокед танихгүй эрэгтэй хүнд зодуулсан, тэр хүн зугтах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд байж байхад тэр хэд бүгд гараад явсан. Би араас нь гараад “чи намайг зодчихоод хаачих гэж байгаа юм” гэсэн чинь “би гэртээ очоод байж байя намайг цагдаатайгаа ирээд намайг аваад яваарай, янхан минь, эсвэл цагдаа ирэхээс өмнө чамайг алаад өгөх юм уу” гэж хэлсэн. Тэгээд таксинд суухаар нь би машиных нь дугаарыг авсан...тэгээд Б таксинд суугаад явах гээд байхаар нь би “цагдаа ирж байна, чи байж бай” гээд эргээд алхаад явж байсан чинь араас хүрч ирээд хүрч ирээд намайг өшиглөж унагаагаад миний толгой руу гараараа цохиод, үсдэж чирээд толгойгоор 5-6 удаа цемент мөргүүлээд гараараа цохиод хөлөөрөө миний гэдэс элэг хэсэг рүү 5-6 удаа өшиглөсөн. Гараараа миний нүүр рүү олон цохиж 4-5 удаа өшиглөөд зодож байх үедээ “би чамайг хаа явсан газар таарахаараа ална” гэж хэлээ орилоод байсан. Тэр үед цагдаа ирээд цагдаа нартай маргаад орилоод байсан...би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Б-н 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10537 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...1.Б.М-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, хамар, зовхи, дагз, мөр, тохой, шуунд зулгаралт, цус хуралт,зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүдийг авсны дараа бие даан үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. 6 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч А.О, Т.Н, Б.С нарын 2023 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 1093 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “... 1. Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №10537 тоот дүгнэлттэй санал нэг байна. 2. М-н биед тогтоогдсон хамар ясны хугарал, тархи доргилт, дух, хамар, зовхи, дагз, мөр, тохой, шууны зулгаралт, цус хуралт,зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь мохоо зүйлийн цохих, доргих, дарах, шахах, үрэх нидрэгдэх механизмаар үүсгэгдэнэ 2014.12.05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан дугаар А/216/422 гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. 2023.08.21-ны 12 цаг 23 минутын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэгээр Б.М-н зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2023.08.20-ны өдрийн 06 цаг 30 минутад Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Намуунзаяа-н хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд Б.М-н цээжинд ил харагдах гэмтэлгүй байжээ. Б.М-с гаргаж өгсөн гэх фото зураг №3-т цээжинд хоёр ширхэг ногоон шаргал өнгийн цус хуралт харагдах ба уг гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 84-87 дугаар хуудас/ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "L" нэртэй караокены гадна хохирогч Б.Б-тэй маргалдан түүний нүүрэн тус газар нь гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Татар хамтлагийн тоглолтыг найзуудын хамт үзэж дуусгаад 2023 оны 08 сарын 20-ны шилжих шөнө 01 цагийн үед караоке орох гэхэд манай эхнэр Ц, болон найз Чулуун-Эрдэнэ, Хатан сүх нарын хамт явж байгаад эхнэрийн найз У болон түүний найз эмэгтэй гэх М нарыг замаараа их дэлгүүрээс аваад модны хоёрт байрлах “L караоке” гэх газар орсон. Ингээд бид нар ууж сууж байгаад нэг цагийн эрх аваад сууж байхад У гэх эмэгтэйн найз М нь хэл амаар доромжилж “халтар банди” гэх мэтээр доромжилж хэрүүл өдөөд байсан. Тухайн үед би тэсэлгүй зөрүүлж нөгөө эмэгтэйтэй харилцан хэрүүл хийж байгаад караокеноос манай найзууд болон эхнэрээ авч түрүүлж гарч явсан. Харих гээд такси бариад байж байтал нөгөө М гэх эмэгтэй гарч ирээд тухайн авто машины цонхоор биеэ оруулж ирээд гар утсаараа миний нүүр лүү цохиод миний нүүр болон ам хэсгээр цус гарсан. Би тухайн авто машинаас буугаад тухайн эмэгтэйг зөрүүлж цохиж зодсон. Тэгээд манай найзууд салгаад цагдаа нар ирсэн. Ингээд маргааш өдөр нь манай найз Х “Чиний нүүр лүү М гэх эмэгтэй нь гар утсаар цохисон тухайн гар утасныхан нүүр нь хагарчихсан байсан” гэж надад хэлсэн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч П.У-н өгсөн: “...Тухайн үед М гэнэт дуулж байсан хүмүүсийн микрофоныг булаагаад тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь хэл амаар доромжилж байсан. Тэгээд утсаар ярихаар гарсан. Ярьж дуусаад өрөө рүү ороход М бас Бий найз, Ц байсан “юу болсон юм” гэхэд Б  энэ хоёр зодолдоод байна гээд Ц гарсан тэр үед М араас нь гараад Бий нүүр лүү гар утсаараа цохисон. Зөрүүлээд Б цохисон. Тухайн үед гадаа зодоон болж байх үед би гоймон идэхээр **** орж гоймон идчихээд гарч ирэхэд хүмүүс хүмүүс орилолдоод байхаар нь айгаад хол байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/

 

мөрдөн байцаалтад гэрч Э.Ц-н өгсөн: “...Ингээд модны хоёрт байрлах L караокед орсон бид нар хамт дуулж сууж байхад гэнэт М дуулж байсан хүмүүсийн дууг нь зогсоогоод номыг нь авч шидээд агсраад байсан. Тухайн үед манай нөхөр Б тухайн эмэгтэйд хандаж “ чи жаахан аятайхан бай гоё сууя” гэхэд М уурлаад манай нөхрийг хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд байхаар нь манай нөхөр болон найзууд маань бүгд тэр караокеноос түрүүлж гарсан. Бид хэд харих гээд такси барьж байхад тухайн М гэх эмэгтэй гэнэт гарж ирээд машины цонхоор биеэ оруулж ирээд манай нөхрийн нүүр лүү 2-3 удаа гар утсаараа цохисон. Тухайн үед М гэх эмэгтэй гар утасны дэлгэц хагалчихсан байсан. Ингээд манай нөхөр таксинаас буугаад Мг 2-3 удаа алгадаад байхаар нь би болон хамт байсан найзууд маань салгасан. Ингээд цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж бид нар хэлтэс орсон....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дугаар хуудас/,

 

            мөрдөн байцаалтад гэрч Б.Х-н өгсөн: “...Ингээд бид хэд нэг шил архи авч түүнийгээ хувааж уугаад дуулж байхад М Ц-тай юм яриад сууж байснаа гэнэт М Цэ-г хэл амаар доромжлоод байхаар нь Б “явъя” гэхэд М мөн адил Б-г хэл амаар доромжлоод тэр хэд бужигнаад байхаар нь Бийг аваад гарсан. Бид хэд такси бариад явах гэж байхад М гэх эмэгтэй араас гарч ирээд явуулахгүй Бийг нүүр лүү гар утсаараа цохиод Бий нүүр лүү гараа хийчхээд боогоод бид нарыг явуулахгүй байсан. Тэр үед таксины жолооч би та нарт үйлчлэхгүй гээд бид нар таксинаас бууж байхад Цэндээ дуудаад байхаар нь Б-г очиж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Г.Ч-н өгсөн: “...Бид хэд такси бариад харих гэж байхад М гарж ирээд бичлэг хийгээд явуулахгүй байсан. Тухайн үед М машины хойд цонхон дээр ирээд Б-н нүүр дээр гар утсаараа цохисон. Тэгээд Б-н амнаас цус гараад байхаар нь таксины ах уурлаад буугаад цусаа цэвэрлэ гэхээр нь бид хэд хамт буусан. Ингээд би таксины жолоочийг та явчихгүй яасан юм гэхэд жолооч нь яваад өгсөн. Тэгээд эргээд харахад манай найзууд ****-ийн үүдэнд маргалдаад байхаар нь Бийг аваад явсан. Б болон М нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. М согтолт ихтэй байсан...” /хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Д-н 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10569 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1.Б.Б-н биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч А.О, Т.Н, Б.С нарын 2023 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 1093 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1. Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №10537 тоот дүгнэлттэй санал нэг байна. 2. М-н биед тогтоогдсон хамар ясны хугарал, тархи доргилт, дух, хамар, зовхи, дагз, мөр, тохой, шууны зулгаралт, цус хуралт,зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь мохоо зүйлийн цохих, доргих, дарах, шахах, үрэх нидрэгдэх механизмаар үүсгэгдэнэ 2014.12.05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан дугаар А/216/422 гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. 2023.08.21-ны 12 цаг 23 минутын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэгээр Б.М-н зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2023.08.20-ны өдрийн 06 цаг 30 минутад Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Намуунзаяа-н хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд Б.М-н цээжинд ил харагдах гэмтэлгүй байжээ. Б.М-с гаргаж өгсөн гэх фото зураг №3-т цээжинд хоёр ширхэг ногоон шаргал өнгийн цус хуралт харагдах ба уг гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 84-87 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.М, Б.Б нар нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан субьектив санаа зорилготой байжээ. Шүүгдэгч Б.М, Б.Б нар нь харилцан зодолдож нэгнийхээ эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж цохисон идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хангасан байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М, Б.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Б.М нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч гэрч П.У, Э.Ц, Б.Х, Г.Ч нарын шүүгдэгч Б.М-н гэмт үйлдлийн талаар өгсөн мэдүүлгийг үгүйсгэж чадаагүй тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирлын талаар

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогч/шүүгдэгч Б.М нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн талаар нотлох баримтын хүрээнд 139,117 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч/хохирогч Б.Б-ээс гаргуулж олгуулах нь зүйтэй харин хохирогч Б.М өөрийн дүүгийн дансыг ашиглаж эмчилгээ үйлчилгээ авсан гэх боломж өөр эзэмшигчийн данснаас гарсан зардлын энэ хэрэгт хамааруулан ойлгох боломжгүй гэж үзлээ.  

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт буюу “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу хохирогч/шүүгдэгч Б.М гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч /хавтаст хэргийн 117 дугаар хуудаст/ гарын үсэг зурсан байх тул шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,750,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-ээс гаргуулахаар тус тус шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, тус ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч Б.Б-с сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 2,750,000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн...” гэх санал,

 

Шүүгдэгч/хохирогч Б.Б-н өмгөөлөгч Н.Н: “...Миний үйлчлүүлэгч Б.Б-н хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна.  Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч, тус саналыг дэмжиж оролцож байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч/хохирогч Б.М-н өмгөөлөгч Г.Алтанчимэг: “...Миний үйлчлүүлэгч Б.М урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байгаа. Шүүгдэгч Б.Б-д зодуулсны улмаас өөрийгөө хамгаалах чадваргүй болж цагдаа ирэх хүртэл Б.Б явуулахгүй гэсэн байдлаар машины хаалганаас зууралдсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн 3 төрлийн ялтай байгаа. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.М-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн санаа сэдэл, зорилго зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...”гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Б 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-г хэрэгт хадгалж ,хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б-н Б, Боржигон овогт Б-н М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 750,000 /долоон зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 750,000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ тогтоолоор оногдуулсан 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 750,000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-г хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч/хохирогч Б.Б-с хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 139,117 төгрөг мөн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахад 2,750,000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч/хохирогч Б.М-д олгуулж, шүүгдэгч  Б.М нь бусдад төлөх төлбөргүй.  Хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ