Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2021/01756

2021 09 29 181/ШШ2021/01756

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Э -ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Ж -д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э , хариуцагч Э.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: А Э миний бие 2013 онд Анагаах ухааны их сургуульд сурч байх үедээ Э.Ж тай танилцан үерхэж, бие биедээ хайртай болж хамт амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 12 сарын 17-нд хайрт охин Ж.Тэмүлүн минь мэндэлсэн. Тэр цаг үеэс охиныхоо төлөө хамтдаа хичээж, зүтгэн хөдөлмөрлөж ихийг бүтээх ёстой гэж бодон их сургуулиа төгсөөд Хан-Уул дүүргийн өрхийн эмнэлэгт хүний их эмчээр ажилласан. Тухайн үед охины минь аав ажил хийдэггүй байсан. Амьдрал гэдэг нэгэндээ итгэх итгэл, ухамсар ойлголцолд тогтдог гэж бид ойлгодог учир хараахан гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Гэтэл Э.Ж гийн ааш зан, байгаа байдал өөрчлөгдөж, бид маргалдсан. Алдааг бусдаас биш өөрөөсөө хай гэдэг, жаахан ч гэсэн надад алдаа байгаа болов уу гээд мөн хамтын амьдралаа хэвийн сайхан авч үлдэхийн тулд учирлан гуйж ч үзсэн нэмэр болоогүй. Биднийг салсны дараа охин маань цэцэрлэгт явсан. Би хөдөө ажлаар явах үед охиноо хадам аавд харуулдаг байсан. Сүүлд би охиноо 1 дүгээр ангид ороход нь өөр дээрээ авъя гэж шийдсэн. Охин хүүхэд томрох тусмаа 3 гэрийн хооронд байх хэцүү, мөн охиноо хүний гар дээр өсгөхийг хүсэхгүй байна. Охиноо аав, өвөөтэй нь байнга уулзуулдаг.

Би хүүхдээ өөрийн асрамждаа авах, охиныхоо ааваас үүрэг, хариуцлагын хүрээнд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Би өмнө нь Э.Ж гаас хүүхдийн тэтгэлэг төлөхөд боломжгүй байдаг юм болов уу гэж бодож байсан. Дараа нь охиноосоо сонсоод би охины ааваас тэтгэлэг авах нь зөв юм байна гэж бодсон. 1 жилийн өмнө би Э.Ж гаас охиныхоо 400,000 төгрөгийн хадгаламжийг аваад одоо 4,000,000 төгрөг болчихсон явж байгаа. Би хууль ёсны дагуу тэтгэлэг гаргуулж хүүхдийнхээ ирээдүйн боловсрол, эрүүл мэндэд нь зориулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайд 2 жил хамт амьдарсан. Сүүлд Вива ситид хамт амьдарч байгаад ааш зан таарч тохирохгүйн улмаас салсан. Намайг ажилгүй гэлээ, би тухайн үед оюутан байсан. Сургуулийнхаа хажуугаар таксинд явна, хувийн юм хийдэг байсан. Зарим үед сургуульдаа явахгүй хүүхдээ хардаг байсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэтгэлгийг би хүүхдээ 18 нас хүртэл нь авахгүй байх дансанд хийх хүсэлтэй байна. Хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.Э  нь хариуцагч Э.Ж д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргав.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна гэж үзлээ.

А.Э , Э.Ж  нар нь 2013 онд танилцаж хамтран амьдарч байх хугацаандаа 2014 оны 12 дугаар сарын 17-нд охин Ж.Тэмүлүнийг төрүүлжээ.

Жавхлан овогтой Тэмүлүн нь эх А.Э ы асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Э.Ж  нь охин Ж.Т-ийг эх А.Э ы асрамжид үлдээхийг зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу талуудыг хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж үзэж, охин Ж.Т-ийг эх А.Э ы асрамжид үлдээх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан. Хүүхдийн тэтгэлгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.

Шүүх охин Ж.Т-ийг эх А.Э ы асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул эцэг Э.Ж гаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан охин Ж.Тэмүлүнийг сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Ж.Тэмүлүнийг эх А.Э ы асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 зааснаар 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Ж.Т-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан, эцэг Э.Ж гаар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Э ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,065 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ж гаас 108,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ