Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/614

 

 

 

 

 

 

 

 

      2024          07          26                                    2024/ШЦТ/614

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,              

улсын яллагч Г.Энэрэл /томилолтоор/,

хохирогч Б.А,   

шүүгдэгч Ц.М, Э.Т тэдгээрийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Ц-н М, Хуухч овогт Э-н Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405008490795 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Санхүүгийн удирдлага мэргэжилтэй, Х****** банканд эдийн засагч ажилтай, ам бүл-4, аав, эмээ, эгчийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 65 байр 19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц-н М /РД:УШ0021*****/,

 

Монгол улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, Х****** банканд теллер ажилтай, ам бүл-4, ээж, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Буман-Өлзий хороолол, **-*** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Э-н Т /РД:ТА0124****/,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Т Ц.М нар нь бүлэглэн 2024 оны 2 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах А*****а зочид буудлын 12 давхарт байрлах рестораны ариун цэврийн өрөөнд Б.А-тэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар түүний хөл рүү нь өшиглөх, үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт нь цохих зэрэг үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хоёр талын гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шанаа, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, нуруунд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А: “...Би болсон явдлын талаар сайн санаж байгаа. Тухайн ресторанд суух гэж байтал миний шээс хүрээд шээх гээд ариун цэврийн өрөөнд ороод ийм хэрэг болсон байгаа. Тухайн үед миний зүгээс өшиглөсөн зүйл байхгүй. Харин ариун цэврийн өрөөнөөс хурдан гарах шаардлагыг тавьсан нь үнэн. Шүүгдэгч нар ариун цэврийн өрөөнд маш их удсан. Гарч ирэхдээ хаалга өшиглөснөөс хаалга миний цээжинд ойсон, өвдөг рүү өшиглөж, үсдэж, миний бие рүү халдсан болохоор нүүр ам руу хүрэх вий гэсэндээ шүүгдэгч нарыг үсдэж авсан нь үнэн. Бид гурав нэг нэгнээ үсдэж авсан гэдэгт маргахгүй...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.А-гийн өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Аврора зочид буудлын 1-р давхарт ресторанд 3 найзын хамт орсон. Манай найзууд сууж байсан, би хувцсаа тайлаад 00-н өрөө орсон. Тэгсэн 2 эмэгтэй миний хажуугаар нэгнийгээ чирээд гүйгээд орсон. 00-н өрөөний нэг талын 00 нь засвартай ажиллахгүй гэсэн байсан. Уг 2 эмэгтэй 5-10 минут орчим болсон. Миний ард бас 2 эмэгтэй байсан. Нэлээн удаан хүлээгээд миний шээс гоожих гээд байсан. Миний зүүн гар өвчтэй болохоор хөлөөрөө хаалга тогштол болоогүй байна, одоохон гэж хэлсэн. Тэгэхээр байж байгаад гарч ирэхгүй болохоор нь дахиад тогштол хажуу талын 00-д ор гичий минь гэж хэлэхээр нь наадах чинь ажиллахгүй гээд биччихсэн байна гэж хэлтэл гарахгүй байсан. Тэгэхээр нь гадаа гарч бөөлж нэг бол өөр газар бөөлж гэж хэлсэн. Тэгснээ нөгөө 2 эмэгтэй гарч ирэхдээ хаалга аймаар өшиглөөд, яах гээд байгаа гичий минь гээд гарч ирсэн. Тэгсэн хаалга миний гэдэс рүү цохисон. Тэгээд миний хөл рүү хэд хэлэн удаа өшиглөсөн. Би зөрүүлээд хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр үсдэлцсэн зууралдаад, миний цээж нүүр маажсан байсан. Аймар их сорвитой болсон гомдолтой байна.

Би 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед найз П, Г, М нартай уулзсан. Бид хэд уулзаад хоол идчихээд ардаас нь 00 цаг болж байхад Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А****а гэх нэртэй зочид буудлын 12 давхрын ресторанд орсон. Ороод би суухаасаа өмнө ариун цэврийн өрөө рүү орж байхад үл таних 2 эмэгтэй нэгнийгээ чирээд бөөлжүүлэх гээд орж байсан. Тухайн 2 эмэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба ариун цэврийн өрөөнөөс гарахыг хүлээж байсан. Тэгээд гарахгүй 20 орчим минут болохоор нь би бие засмаар байна хурдан гар хүмүүс хүлээгээд байна гэж хэлсэн. Тэгтэл ариун -цэврийн өрөө дотроосоо тухайн 2 эмэгтэй нь хажууд талын нойл ор гэсэн ба ажиллахгүй байна гэхэд болоогүй байна гээд гичий, пизда гэх зэргээр харааж эхэлсэн. Тэгээд тэр хоёр эмэгтэй гарч ирэхдээ хаалгаа маш хүчтэй өшиглөж гарч ирсэн. Тэр үед хаалга нь миний цээж хэсэг рүү оноод буцаад хаагдсан. Тэгээд тэр хоёр эмэгтэй гарч ирсэн ба туранхай өндөр эмэгтэй нь миний гуяны дотор болон шилбэ хэсэг рүү 3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би яаж байна та нар гарч ирэхгүй ямар их уддаг юм гээд маргалдаж эхэлсэн ба намхан махлаг бор охин нь миний үсний үзүүрээс татахаар нь би тэр хоёр охиныг 2- уланг нь үсэдсэн. Тэгээд миний нүүрийг маажсан тэрийг үсдүүлсэн байсан болохоор хараагүй. Бид ноцолдож байгаад газарт унахад өндөр туранхай эмэгтэй нь миний нуруу болон хүзүүн дээр хазсан, маажсан бас баруун гарын бугалга хэсгээс чанга базсан. Тэр үед тухайн 2 эмэгтэйгийн найз гээд нэг залуу орж ирээд салгах гэсэн боловч салгаж дийлээгүй байж байтах манай найз Г гаднаас орж ирээд бид хэдийг салгаад бид хэд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12, 23-24 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Э.Н-н өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлын хүмүүстэйгээ Баянгол дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах А****а гэх нэртэй зочид буудлын ** давхрын ресторанд орсон. Тухайн газартаа бид нар пиво, архи уусан. Бөөндөө сууж байтал нэг нь ариун цэврийн өрөөнд нэг юм боллоо гээд дуудсан. Тэр үед би хэнийг хэлснийг санахгүй байна. Тэрийг сонсоод би эмэгтэй ариун цэврийн өрөө рүү очиход М газарт хэвтчихсэн үл таних эмэгтэй М-ын үснээс зулгаасан байсан ба Т салгах гээд ноцолдоод байж байсан. Тэгэхээр нь би Т-г аваад коридор руу гараад шатаар буусан. Ард манай ажлынхан М-г салгах гээд үлдсэн. Т бид хоёрыг явснаас хойш юу болсныг би мэдэхгүй байна. Мөн намайг очихоос юу болсон талаар би мэдэхгүй байна. Би Тос юу болсон талаар асуухад ариун цэврийн өрөөнд байхад үл таних эмэгтэй нь хурдан гараач гээд уурлаад байсан тэгээд гарахад нь үснээс нь зулгаасан гэж хэлсэн. Тэгээд би Т-н хамтаар доор буугаад цагдаа дууд гээд бид нар хэлээд тэнд байсан хүн цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа нар ирэхэд бид нар бүгдээрээ байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2418 дугаартай ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ шинжээч эмч Б.С-н: “...1. Б.Агийн биед хоёр талын гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шанаа, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хараг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ханган зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

 

-таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 59-65 дугаар хуудас/,

           

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/,

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Т, Ц.М нар нь бүлэглэн 2024 оны 2 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах А****а зочид буудлын 12 давхарт байрлах рестораны ариун цэврийн өрөөнд Б.А-тэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар түүний хөл рүү нь өшиглөх, үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт нь цохих зэрэг үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хоёр талын гуя, баруун бугалга, нуруунд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ц.М, С.Т нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаа учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нараас хохирол төлбөрт 1,050,000 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 3,300,000 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулах...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Баяржавхлан шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдэгтээ маргадаггүй. Хохирогчийн зүй бус үйлдэл байсан эсэх буюу хэн маргааныг эхлүүлсэн нөхцөл байдлыг анхаарч үзэх нь зүйтэй. Хохирол төлбөрийн тухайд хохирогч өөрийн нүүрэнд үүссэн сорвийг арилгахаар сорвины тос, сорвины эмчилгээ хийлгэсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү...” гэх санал гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Э.Т, Ц.М нар нь бүлэглэн 2024 оны 2 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах А****а зочид буудлын 12 давхарт байрлах рестораны ариун цэврийн өрөөнд Б.А-тэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар түүний хөл рүү нь өшиглөх, үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт нь цохих зэрэг үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хоёр талын гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шанаа, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, нуруунд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

мөрдөн байцаалтад хохирогч Б.А-ийн өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр А****а зочид буудлын 1-р давхарт ресторанд 3 найзын хамт орсон. Манай найзууд сууж байсан, би хувцсаа тайлаад 00-н өрөө орсон. Тэгсэн 2 эмэгтэй миний хажуугаар нэгнийгээ чирээд гүйгээд орсон. 00-н өрөөний нэг талын 00 нь засвартай ажиллахгүй гэсэн байсан. Уг 2 эмэгтэй 5-10 минут орчим болсон. Миний ард бас 2 эмэгтэй байсан. Нэлээн удаан хүлээгээд миний шээс гоожих гээд байсан. Миний зүүн гар өвчтэй болохоор хөлөөрөө хаалга тогштол болоогүй байна, одоохон гэж хэлсэн. Тэгэхээр байж байгаад гарч ирэхгүй болохоор нь дахиад тогштол хажуу талын 00-д ор гичий минь гэж хэлэхээр нь наадах чинь ажиллахгүй гээд биччихсэн байна гэж хэлтэл гарахгүй байсан. Тэгэхээр нь гадаа гарч бөөлж нэг бол өөр газар бөөлж гэж хэлсэн. Тэгснээ нөгөө 2 эмэгтэй гарч ирэхдээ хаалга аймаар өшиглөөд, яах гээд байгаа гичий минь гээд гарч ирсэн. Тэгсэн хаалга миний гэдэс рүү цохисон. Тэгээд миний хөл рүү хэд хэлэн удаа өшиглөсөн. Би зөрүүлээд хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр үсдэлцсэн зууралдаад, миний цээж нүүр маажсан байсан. Аймар их сорвитой болсон гомдолтой байна.

Би 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед найз П/, Г, М нартай уулзсан. Бид хэд уулзаад хоол идчихээд ардаас нь 00 цаг болж байхад Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А***а гэх нэртэй зочид буудлын *** давхрын ресторанд орсон. Ороод би суухаасаа өмнө ариун цэврийн өрөө рүү орж байхад үл таних 2 эмэгтэй нэгнийгээ чирээд бөөлжүүлэх гээд орж байсан. Тухайн 2 эмэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба ариун цэврийн өрөөнөөс гарахыг хүлээж байсан. Тэгээд гарахгүй 20 орчим минут болохоор нь би бие засмаар байна хурдан гар хүмүүс хүлээгээд байна гэж хэлсэн. Тэгтэл ариун -цэврийн өрөө дотроосоо тухайн 2 эмэгтэй нь хажууд талын нойл ор гэсэн ба ажиллахгүй байна гэхэд болоогүй байна гээд гичий, пизда гэх зэргээр харааж эхэлсэн. Тэгээд тэр хоёр эмэгтэй гарч ирэхдээ хаалгаа маш хүчтэй өшиглөж гарч ирсэн. Тэр үед хаалга нь миний цээж хэсэг рүү оноод буцаад хаагдсан. Тэгээд тэр хоёр эмэгтэй гарч ирсэн ба туранхай өндөр эмэгтэй нь миний гуяны дотор болон шилбэ хэсэг рүү 3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би яаж байна та нар гарч ирэхгүй ямар их уддаг юм гээд маргалдаж эхэлсэн ба намхан махлаг бор охин нь миний үсний үзүүрээс татахаар нь би тэр хоёр охиныг 2- уланг нь үсэдсэн. Тэгээд миний нүүрийг маажсан тэрийг үсдүүлсэн байсан болохоор хараагүй. Бид ноцолдож байгаад газарт унахад өндөр туранхай эмэгтэй нь миний нуруу болон хүзүүн дээр хазсан, маажсан бас баруун гарын бугалга хэсгээс чанга базсан. Тэр үед тухайн 2 эмэгтэйгийн найз гээд нэг залуу орж ирээд салгах гэсэн боловч салгаж дийлээгүй байж байтах манай найз Г гаднаас орж ирээд бид хэдийг салгаад бид хэд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12, 23-24 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Э.Н өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлын хүмүүстэйгээ Баянгол дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах А****а гэх нэртэй зочид буудлын 12 давхрын ресторанд орсон. Тухайн газартаа бид нар пиво, архи уусан. Бөөндөө сууж байтал нэг нь ариун цэврийн өрөөнд нэг юм боллоо гээд дуудсан. Тэр үед би хэнийг хэлснийг санахгүй байна. Тэрийг сонсоод би эмэгтэй ариун цэврийн өрөө рүү очиход М газарт хэвтчихсэн үл таних эмэгтэй М-ын үснээс зулгаасан байсан ба Т салгах гээд ноцолдоод байж байсан. Тэгэхээр нь би Т-г аваад коридор руу гараад шатаар буусан. Ард манай ажлынхан М-ыг салгах гээд үлдсэн. Т бид хоёрыг явснаас хойш юу болсныг би мэдэхгүй байна. Мөн намайг очихоос юу болсон талаар би мэдэхгүй байна. Би Тос юу болсон талаар асуухад ариун цэврийн өрөөнд байхад үл таних эмэгтэй нь хурдан гараач гээд уурлаад байсан тэгээд гарахад нь үснээс нь зулгаасан гэж хэлсэн. Тэгээд би Т-н хамтаар доор буугаад цагдаа дууд гээд бид нар хэлээд тэнд байсан хүн цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа нар ирэхэд бид нар бүгдээрээ байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2418 дугаартай ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ шинжээч эмч Б.С-н: “...1.Б.А-н биед хоёр талын гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шанаа, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хараг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ханган зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

 

-таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 59-65 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.М, Э.Т нар нь хохирогч Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй буюу бүлэглэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.М, Э.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.М, Э.Т нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.М, Э.Т нар нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байна. /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын

2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт буюу “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.1.1-д заасны дагуу хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын хоёрдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн /хавтаст хэргийн 68 дугаар хуудаст/ байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгч Ц.М-с 1,650,000 төгрөг, шүүгдэгч Э.Т-с 1,650,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.А-д олгуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.А-ээс “...Гэмт хэргийн улмаас эмчилгээ үйлчилгээ авсан талаар баримтаар 1,050,000 төгрөг нэхэмжилсэн...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/ авагдсан ба шүүгдэгч нараас дээрх хохирлуудыг тус тус хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

   Гэм буруугийн шүүх хуралдааны шийдвэр танилцуулсантай холбоотой шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Баяржавхлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хүлээн авч, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр 1,050,000 төгрөгийг төлсөн болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч: “...Шүүгдэгч Ц.М, Э.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, уг ялыг з сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна...” гэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч Э.Т, Ц.М нар нь гэм буруугийн тал дээр маргахгүй байх тул хувийн байдлыг харгалзан тус бүр 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тусгаж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг хөнгөрүүлэн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.М, Э.Т нарт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Ц-н М, Хуухч овогт Э-н Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.М-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.М, Э.Т нарт оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр  торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-с 1,650,000 төгрөг, шүүгдэгч Э.Тос 1,650,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.А-д олгохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.М, Э.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ