Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/615

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,               

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А-н Г-т холбогдох эрүүгийн 2302005000161 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Монгол улсын иргэн, 19** оны 2 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, гааль татварын мэргэжилтэн мэргэжилтэй, “Б-д” лангуу ажиллуулдаг, ам бүл 2 ,төрсөн эхийн хамт Баянзүрх дүүрэг,** дугаар хороо, Жанжин ** гудамж, *** тоодод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн *дүгээр хороо, **** тоотод түр оршин суух хаягтай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй,

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 2010 оны 11 дугаар сарын 29-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж А.Г-ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн;

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн;

3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаагаар баривчлах ялаар;

4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8, 3.7 дугаар зүйлүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж засарч хүмүүжих үүрэг хүлээлгэн шийдвэрлэсэн;

5. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт А-н Г /РД:УХ**1021***/. 

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч А.Г нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай "өвс" гэх нэршилтэй, 0,2147 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан улмаар дээрх бодисыг өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ:  “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад гэрч Н.С-н өгсөн: “...Миний төрсөн хүү А.Г нь 19*** оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд айлын том хүү болж төрсөн бөгөөд доороо нэг эрэгтэй дүүтэй. Балчир насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөсөн ба ааваас нь гурван настай байхад нь салсан юм. Тэгээд манайх Хэнтий аймгийн Өндөрхаан хот руу шилжин суурьшиж хүү маань 1999 онд тус хотын Хоёрдугаар арван жилд нэгдүгээр ангид элсэн орсон. Тухайн сургуульдаа сурч байгаад 4 дугаар ангид ордог жил нь манайх буцаад Улаанбаатар хотод шилжин ирж 97 дугаар сургуульд элсэн орсон. Дараа нь 6 дугаар ангидаа 75 дугаар сургуульд орж тус сургуульдаа 8 дугаар анги төгссөн. Наймдугаар анги төгссөнийх нь дараа Нарантуул зах дээр лангуу түрээслэх зэргээр надтай хамтарч хувийн бизнес хийдэг байсан. Хүнтэй сууж байгаагүй. Тогтсон салбарт ажиллаж байгаагүй юм. Зан араншны хувьд цайлган цагаан, хөнгөн ааштай, тусч, хөдөлмөрч хүн байгаа юм. Бага байхын гарын дүйтэй, бариа засал, мужаан дарханы ажлыг сайн хийдэг хүүхэд байсан. Цагдаагийн байгууллагаас над руу залгаж дуудахад нь би хүүдээ очоорой л гэж хэлдэг байсан. Гэтэл хүү маань ирээгүй юм байна, надад хэлэхдээ та битгий санаа зовоорой би очно оо л гэж хэлдэг байсан. Бие өвчтэй болохоор санааг маань зовооно гэж бодсон юм болов уу би сайн мэдэхгүй байна. Би Г-г анх ийм зүйлтэй холбогдсон гэж мэдээд гайхаж, цочирдож байсан. Тэгээд миний санаа зовж бие өвдсөн байх гэж боддог. Ямар нэгэн буруу зүйл рүү түлхэх гэр бүлийн асуудал байхгүй, би таагүй уур амьсгал үүсгэж үзээгүй юм аа. Яагаад ийм зүйлтэй орооцолдох болсонд нь би гайхаж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн Химийн шинжээчийн **** тоот Шинжилгээнд ирүүлсэн “Г-137 зиплок ууттай нунтаг зүйл” гэж хаягласан зиплок гялгар ууттай хар хүрэн өнгийн нунтаг зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-137 зиплок ууттай нунтаг зүйл” гэж хаягласан зиплок гялгар ууттай хар хүрэн өнгийн нунтаг зүйлээс делта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Dелта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцид багтдаг болно. Хар хүрэн өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,6980 грамм, цэвэр жин нь 0,2147 грамм болов. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-82 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн Химийн шинжээчийн **** тоот: Шинжилгээнд ирүүлсэн "А.Г УХ91021432 2023.06.29" гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн " А.Г УХ91021432 2023.06.29" гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илрэв. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 74-76 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 20** оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай: “...1. А.Г нь одоо Каннабинойдын шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. 2. А.Г нь хэрэг үйлдэгдэх 2023 оны 06 сарын 29-ний өдөр Каннабинойдын шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг. Хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 3. А.Г нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. А.Г нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас/,

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-17 дугаар хуудас/,  

-хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-19 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/,

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн -122 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно .

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.Г нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай "өвс" гэх нэршилтэй, 0,2147 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан улмаар дээрх бодисыг өөрийн биедээ хадгалсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд: “...Надад нэг удаа боломж олгооч...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч А.Г нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсааалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol) -ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 0,2147 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтад гэрч Н.С-н өгсөн: “...Миний төрсөн хүү А.Г нь 19** оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд айлын том хүү болж төрсөн бөгөөд доороо нэг эрэгтэй дүүтэй. Балчир насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөсөн ба ааваас нь гурван настай байхад нь салсан юм. Тэгээд манайх Хэнтий аймгийн Өндөрхаан хот руу шилжин суурьшиж хүү маань 1999 онд тус хотын Хоёрдугаар арван жилд нэгдүгээр ангид элсэн орсон. Тухайн сургуульдаа сурч байгаад 4 дугаар ангид ордог жил нь манайх буцаад Улаанбаатар хотод шилжин ирж 97 дугаар сургуульд элсэн орсон. Дараа нь 6 дугаар ангидаа 75 дугаар сургуульд орж тус сургуульдаа 8 дугаар анги төгссөн. Наймдугаар анги төгссөнийх нь дараа Нарантуул зах дээр лангуу түрээслэх зэргээр надтай хамтарч хувийн бизнес хийдэг байсан. Хүнтэй сууж байгаагүй. Тогтсон салбарт ажиллаж байгаагүй юм. Зан араншны хувьд цайлган цагаан, хөнгөн ааштай, тусч, хөдөлмөрч хүн байгаа юм. Бага байхын гарын дүйтэй, бариа засал, мужаан дарханы ажлыг сайн хийдэг хүүхэд байсан. Цагдаагийн байгууллагаас над руу залгаж дуудахад нь би хүүдээ очоорой л гэж хэлдэг байсан. Гэтэл хүү маань ирээгүй юм байна, надад хэлэхдээ та битгий санаа зовоорой би очно оо л гэж хэлдэг байсан. Бие өвчтэй болохоор санааг маань зовооно гэж бодсон юм болов уу би сайн мэдэхгүй байна. Би Г-г анх ийм зүйлтэй холбогдсон гэж мэдээд гайхаж, цочирдож байсан. Тэгээд миний санаа зовж бие өвдсөн байх гэж боддог. Ямар нэгэн буруу зүйл рүү түлхэх гэр бүлийн асуудал байхгүй, би таагүй уур амьсгал үүсгэж үзээгүй юм аа. Яагаад ийм зүйлтэй орооцолдох болсонд нь би гайхаж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20** оны 07 дугаар сарын 19-ны өдрийн Химийн шинжээчийн **** тоот Шинжилгээнд ирүүлсэн “Г-137 зиплок ууттай нунтаг зүйл” гэж хаягласан зиплок гялгар ууттай хар хүрэн өнгийн нунтаг зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-137 зиплок ууттай нунтаг зүйл” гэж хаягласан зиплок гялгар ууттай хар хүрэн өнгийн нунтаг зүйлээс делта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Dелта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцид багтдаг болно. Хар хүрэн өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,6980 грамм, цэвэр жин нь 0,2147 грамм болов. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-82 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20** оны ** дүгээр сарын 25-ний өдрийн Химийн шинжээчийн **** тоот: Шинжилгээнд ирүүлсэн "А.Г УХ91021432 2023.06.29" гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн " А.Г УХ91021432 2023.06.29" гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илрэв. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 74-76 дүгээр хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 417 дугаартай: “...1. А.Г нь одоо Каннабинойдын шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. 2. А.Г нь хэрэг үйлдэгдэх 2023 оны 06 сарын 29-ний өдөр Каннабинойдын шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг. Хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 3. А.Г нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. А.Г нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас/,

 

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-17 дугаар хуудас/, 

-хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-19 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн субьектив шинжтэй байдаг.

 

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Г нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч: “...шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил, 5 сар, 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт 2 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах...” гэх саналыг гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, шүүгдэгч А.Г-т  1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 630 дугаар шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн...” гэх баримт /хавтаст хэргийн 158 дугаар хуудаст/ авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/630 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 5 сар, 15 хоногийн ялын 1 хоногийн ялыг  хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч А.Г-ын биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 8 /найман/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоож энэ ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон цэвэр жин нь 0,2141 грамм сэтгэцэд нөлөөлөх” бодисыг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/630 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 5 сар, 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Г-н биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 8 /найман/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Г-т оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найман/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хураагдсан “1 дугаараар тэмдэглэн хурааж авсан цэвэр жин нь 0,2141 грамм” сэтгэцэд нөлөөт бодисыг зэргийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр   үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ