| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0381/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/392 |
| Огноо | 2024-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0381/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ************** холбогдох эрүүгийн 2418000000252 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,*******,*******,*******, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын******* оршин суух хаягтай, урьд:
УБТЗ-ын тусгай шүүхийн 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял,
Төмөр замын шүүхийн 1992 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 47 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял,
Дархан-Уул аймгийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2-д зааснаар 5 жил хорих, 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сар хорих ял, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 5 жилээр тогтоож,
Дархан-Уул аймгийн шүүхийн 1995 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 290 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял, 1994 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 15 хоногийн хорих ял дээр 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 11 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 4 жил хорих ял, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, өмнөх 116 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн байсан,
******* овогт ******* ******* ()
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Хохирогч мэдүүлэг/хавтаст хэргийн 09-р хуудас/, гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 11-р хуудас/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 648 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17-р хуудас/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 18-р хуудас/, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 13/341 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 85-р хуудас/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 15 дугаар байрны урд Нархан дэлгүүрийн хажууд иргэн “архины мөнгө нэхсэн” гэх шалтгаанаар дугуйн торцовоор толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь духанд язарсан шарх, зүүн шуу, хэвлийн баруун талд цус хуралт, зүүн шагайнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Хохирогч : “...Би 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр наадмын талбай дээр явж байгаад хуушуур идчихээд ганц хоёр аяга айраг уучхаад 14 цагийн орчим гэртээ харихаар таксинд суугаад явсан. Тэгээд гэртээ ирэхэд манай эхнэр охин хоёр Дархан 2 өртөөний хажууд байдаг айлд очиж гүүний саам уух гээд явчихсан байсан. Надад гэрийн түлхүүр байхгүй байсан болохоор би эхнэр хүүхдээ гэрийн гадаа хүлээгээд сууж байхад манай эхнэрийн хамаатан гэрийнхээ гадаа тааралдсан. Тэгээд би найздаа ундааны мөнгө өгөөч найз нь сая наадмын талбай дээр айраг уучихсан, гэрт хүн байдаггүй, ам цангаад байна гэхэд хамт явж байсан нөхөр нь гэх ******* гэдэг залуу намайг чамд мөнгө өгөх албатай юм уу? муу архичин минь гээд байхаар нь би тэр залууд хандан чамаас гуйгаагүй, би гуйж байна гэж хэлтэл ******* гэх залуу машинаасаа дугуйн торцов гаргаж ирээд намайг цохих гээд далайхаар нь би зүүн гараараа өргөж хаахад зүүн гар руу нэг удаа дахин миний толгой хэсэгт нэг, намайг доошоо тонгойход ташаан толгой дээр нэг гээд нийтдээ дугуйн торцовоор 3 удаа цохисон. Тэгээд эхнэр болох нь *******ыг салгах гэхэд миний гар болон цээжний хэсгээс зулгааж хөхрүүлсэн. Тэгээд ******* нь над руу дайраад байхаар нь би зугтаагаад явсан. Миний хойноос *******ын эхнэр ирээд намайг эмнэлэгт үзүүлье гээд бид хоёр Дарханы Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлж толгойны урд дух хэсэг нийтдээ 8 оёдол тавиулсан. Тэгээд *******ын эхнэр болох нь манай эхнэр хамаатан юм чинь гээд гомдол гаргаагүй байсан чинь өчигдөр манай гэрийн хаалга нүдээд чамайг ална нэг мөсөн гүйцээчхээд шоронд явна гээд хаалга эвдэх гээд байхаар нь цагдаад дуудлага өгч бариулсан, би ******* гэх залууд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 09-р хуудас/,
- Гэрч : “...2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчим манай нөхөр ******* бид хоёр 2 хүүхдээ аваад гэрээсээ гарч гадуур хоол идэх санаатай бид нар машиндаа суугаад явах гэж байхад дэлгүүрийн цаанаас гараад ирсэн. Тэгээд мэнд мэдээд хаачих гэж байгаа талаар асуухад Наадмын талбай орчхоод ирсэн эхнэр байдаггүй гээд, тэгээд надад төрсөн өдрийн мэнд хүргээд надаас ганц юм уух гэсэн юмаа, мөнгө байвал өгөөч гэсэн чинь манай нөхөр ******* чамд архины мөнгө өгөхгүй, бид нар өөрсдөө мөнгөгүй байна гэхэд би чамаас гуйсан юм уу? би Нараагаас гуйж байна гээд л манай нөхөр *******тай хэрүүл хийгээд маргалдаад эхэлсэн. Тэгээд манай нөхөр ******* машиных нь урд шалан дээр байсан дугуйн торцовыг аваадг толгой хэсэгт цохисон. Тэгээдгийн толгойноос цус гараад би тэр хоёрыг салгаадг аваад таксигаар Нэгдсэн эмнэлэг орж толгойг нь үзүүлээд дух хэсэгт нь 8 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 648 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “ биед духанд язарсан шарх, зүүн шуу, хэвлийн баруун талд цус хуралт, зүүн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17-р хуудас/,
- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 18-р хуудас/,
- Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 13/341 дугаартай “... 2024 оны 07 дугаар сарын 11- ний өдөр Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж 801,0 оношоор 106,190 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 85-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар биед “духанд язарсан шарх, зүүн шуу, хэвлийн баруун талд цус хуралт, зүүн шагайнд зулгаралт гэмтэл” учруулсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 648 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16-17/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн.
Энэ нь шүүгдэгчийн өөрөө хүсэж үйлдсэн, ухамсарт үйлдэл мөн ба уг үйлдлийн улмаас хохирогч биед хөнгөн хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1. Эрүүгийн хариуцлага:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
2. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:
Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3. Бусад асуудал:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 106,200 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ