Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 42

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,                                                      

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолтой Б.А , О.Э , Э.Ц  нарт холбогдох 201706000168 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Э гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 10ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор П.Шижиртуяа, шүүгдэгч О.Э , Б.А , шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Найдан, М.Даваасүрэн, Э.Цэнгүүн, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Шүүгдэгч О.Э  нь ганцаараа 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Булган аймгийн ...ийн нутгаас иргэн Л.Н ын хаваржааны байшинд хууль бусаар нэвтрэн 8 завхай мөнгөн тоногтой эмээл хулгайлж 2.400.000 /хоёр сая дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Э , Б.А , Э.Ц  нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Булган аймгийн ...ийн нутгаас иргэн С.Б ийн өвөлжөөний байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж 417.000 төгрөгийн үнэ бүхий зүйлс хулгайлсан ,

Мөн иргэн Ц.Б ын өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж 2.627.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлсан,

Иргэн Л.Ц ын зуслангийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монетан ээмэг, бөгж, эмэгтэй бүс, эрэгтэй мөнгөн бүсийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны  07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолоор:

 “1. Шүүгдэгч Б  овгийн О.Э г дангаараа болон Б.А , Э.Ц  нартай бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Ч  овгийн Б.А , Н овгийн Э.Ц  нарыг О.Э тай бүлэглэн орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А  нарт эд хөрөнгө хураахгүйгээр, шүүгдэгч О.Э г 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар, Э.Ц , Б.А  нарыг тус бүрийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

О.Э гийн цагдан хоригдсон 352 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хазаар 1 ширхэг, эмэгтэй хүний ширэнбүс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгосугай.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснааршүүгдэгч О.Э гаас 2.400.000 / хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Ш овогт Л.Н-д, шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А  нараас тус бүр 862.500 /найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Д  овогт Ц.Б  -д, 139.200 /зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг тус бүр гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Ш овогт С.Б-д, 54.000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийг тус бүр гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Ө овогт Л.Ц -д тус тус олгосугай.
  3. Шүүгдэгч Э.Ц , Б.А  нар нь 65 хоног цагдан хоригдсон, бусдад төлөхтөлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар гэмтхэрэг үйлдэхдээ ашигласан **-** УНӨ улсын дугаартай  Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.433.333 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Шүүгдэгч Э.Ц , Б.А  нарт авсан Булган аймгийн Булган сумын нутагдэвсгэрээс болон Монгол улсын хилээр гарч явах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
  6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц , Б.А  нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг  1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Э  давж заалдах гомдолдоо: “...Миний ээж О  нь 2014 оны 03 дугаар сард зам тээврийн осолд орж нурууны гэмтлээс болоод хөдөлмөрийн чадвараа алдаж, асаргаанд орсон. Дүү Э  нь 12 настай, 6 дугаар ангид сурдаг. Охин дүү Э  9 настай, 4 дүгээр ангид сурдаг. Намайг цагдан хорих байранд хоригдож байх хугацаанд гэр орон минь шатаж ээж, дүү нар маань орох оронгүй болсон. Миний бие “S” аялал жуулчлалын компанид адуучнаар сарын 900.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Асаргаанд байгаа ээжийнхээ эм тариаг авч өгч, хоёр дүүгээ тэжээдэг байсан. Иймд ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч

О.Э гийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.  Харин Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолоор Б  овгийн О.Э г дангаараа болон Б.А , Э.Ц  нартай бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч  овгийн Б.А , Н овгийн Э.Ц  нарыг О.Э тай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А  нарт эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч О.Э г 2 жил 3 сар, Э.Ц , Б.А  нарыг тус бүрийг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэжээ.

Шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А  нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж гэж дүгнэжээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дугаар заалтаар “2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц , Б.А  нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж” шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч О.Э  нь ганцаараа 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Булган аймгийн ...ийн нутгаас иргэн Л.Н ын хаваржааны байшинд хууль бусаар нэвтрэн 8 завхай мөнгөн тоногтой эмээл хулгайлж 2.400.000 /хоёр сая дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Э , Б.А , Э.Ц  нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Булган аймгийн ...ийн нутгаас иргэн С.Б ийн өвөлжөөний байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж 417.000 төгрөгийн үнэ бүхий зүйлс хулгайлсан нь цаг хугацааны хувьд 2017 оны 05 сараас 6 сарын хооронд гэмт хэрэг үйлджээ.

Эдгээр гэмт хэргүүд нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн эхэлсэн 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилэн найруулга/ үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “хулгайлах гэмт хэргийг бусдын ... агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар заасан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял нь хоёроос таван жил хүртэл хорих ял оногдуулах”-аар заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар оногдуулах хорих ял хүндэрсэн байх тул хууль буцаан хэрэглэхгүйгээр шүүгдэгч О.Э , Б.А , Э.Ц  нарт холбогдох хэргийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж, шийдвэрлэсэн байна.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд гэм буруутайд хүнд эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заажээ.

Шүүгдэгч  О.Э , Б.А , Э.Ц  нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2017 оны 05 сараас 06 сарын хооронд байх тул шүүх цаг хугацааны хувьд дүгнэлт хийж шүүгдэгч нарын оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх эсэх тал дээр анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйл заалтаар хорих ялын хэмжээ нь “эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж тус тус зааснаар анхан шатны шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн буюу 2002 оны хорих ялын хэмжээ бага хуулийг сонгож ял шийтгэл оногдуулсан байна.

Булган аймгийн прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлаж шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулж буй нь Эрүүгийн хуулийн заалтыг хэрэглэх хязгаар нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчлэлээр хязгаарлагдах зохицуулалтыг хангахдаа шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж ял оногдуулж, дахин 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг журамлан тэнсэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна нотлох баримтад тулгуурлаагүй буруу болсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг хольж хэрэглэсэн буюу “шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг /хохирогчийн хууль бус , зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн/ гэсэн атлаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо” гэж дүгнээд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

Мөн шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад “шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А  нараас тус бүр 862.500 төгрөг гаргуулж ...Ц.Б од, 139.200 төгрөгийг гаргуулж тус бүр гаргуулж Л.Ц т тус тус олгосугай” гэж хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн байхад дахин хохирлыг гаргуулжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж” хянан харгалзахаар тогтоож болно гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтуудыг хольж хэрэглэсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг хэрэглэхдээ гэм хор арилаагүй байхад шүүгдэгч нарын ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж ял оногдуулсан атлаа, дахин хөнгөрүүлж тэнсэж хууль ёсны зарчмыг хангаж ажиллаагүй байх тул 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолын 6 дугаар, 10 дугаар заалтад тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч О.Э гийн давж заалдах гомдолдоо “Миний ээж О  нь 2014 оны 03 дугаар сард зам тээврийн осолд орж нурууны гэмтлээс болоод хөдөлмөрийн чадвараа алдаж, асаргаанд орсон. Дүү Э  нь 12 настай, 6 дугаар ангид сурдаг. Охин дүү Э  9 настай, 4 дүгээр ангид сурдаг. Намайг цагдан хорих байранд хоригдож байх хугацаанд гэх орон минь шатаж ээж, дүү нар маань орох оронгүй болсон. Миний бие “S” аялал жуулчлалын компанид адуучнаар сарын 900.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Асаргаанд байгаа ээжийнхээ эм тариаг авч өгч, хоёр дүүгээ тэжээдэг байсан. Иймд ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Э гийн үйлдсэн гэмт хэргийг нотлох баримтад үндэслэн гэм буруутайд тооцож, хууль ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ц , Б.А  нар нь хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 65 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч О.Э  нь хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 352 хоног цагдан хоригдсон ба 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор үргэлжлүүлэн цагдан хорьж, давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл нийт 425 хоног урьдчилан цагдан хоригдсон бөгөөд энэ хугацааг тэдний эдлэх ялд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт: 6 дахь заалтад “шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А  нараас тус бүр 862.500 /найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Д  овогт Ц.Б-д, 139.200 /зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг тус бүр гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Ш овогт С.Б -д, 54.000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийг тус бүр гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Ө овогт Л.Ц -д тус тус олгосугай.” гэснийг, “шүүгдэгч О.Э гаас 862.500 /найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Д  овогт Ц.Б -д, 139.200 /зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Ш овогт С.Б-д, 54.000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ...т оршин суух Ө овогт Л.Ц-д тус тус олгосугай.” гэж, 10 дахь заалтад “Шүүгдэгч Э.Ц , Б.А  нарыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Э.Ц ыг эрэн сурвалжилж цагдан хорихыг Цагдаагийн байгуулагад даалгасугай.” гэж тус тус нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын 10 дахь заалтыг хүчингүй болгож,  шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Э гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э гийн цагдан хоригдсон нийт 425 хоног, шүүгдэгч Э.Ц , Б.А  нарын цагдан хоригдсон нийт 65 хоногийн хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцсуай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ё.БЯМБАЦЭРЭН

                                    ШҮҮГЧИД              М.ХҮРЭЛБААТАР

                                                         Д.МӨНХӨӨ