Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2021/01867

 

 

 

 

 

 

 

 

 

2021        10         13                                             181/ШШ2021/01867         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Л-д холбогдох,

5056 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Лгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.М надад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянаад,

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.С нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ө.С шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Д.М би 2019 оны 04 сарын 20-ны өдөр Г.Лд 160 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцон зээлийг шилжүүлж, зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон 5056 УБ улсын дугаартай R290 LC7-A маркын экскаватор, 2736 УБ улсын дугаартай R500LС-7 маркын экскаваторыг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Зээлээ эргэн төлөөгүй бол өмчлөлд хэвээр үлдэх нөхцөлтэй байсан. Г.Л хөгшин нь мөнгөө төлж чадахгүй бол экскаваторыг минь аваарай гэж хэлж харилцан тохиролцсон байдаг.

Гэвч Г.Л нь 2020 оны 01 сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Л болон хариуцагч Д.М нарын хооронд байгуулсан 5056УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгсэл, 2736УБ улсын дугаартай ННIНNВ02ЕА0000467 арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн үр дагаврыг арилгуулах буюу 5056 УБ улсын дугаартай HHIHN807JB0001934 арлын дугаартай, 2736 УБ улсын дугаартай, ННIНNВ02ЕА0000467 арлын дугаартай 2 ширхэг экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухаи” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01354 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг.

Бид аль аль талын нөхцөл байдлыг хүндэтгэж эвлэрэхээр болсон тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 1572 дугаар магадлалаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн нэг дэх хэсэгт зааснаар Г.Л нь “2079 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Л болон хариуцагч Д.М нарын хооронд байгуулсан 5056УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн үр дагаврыг арилгуулах буюу экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай’’’ гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Хариуцагч Д.М нь Нэхэмжлэгчийн “2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Л болон хариуцагч Д.М нарын хооронд байгуулсан 2736 УБ улсын дугаартай, ННIНNВ02ЕА0000467 арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн үр дагаврыг арилгуулах буюу тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн 160 000 000 төгрөгийг Г.Лгээс гаргуулж, Д.Мд олгуулахаар шийдвэрлэж, эвлэрлийг баталсан. Тиймээс 5056УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгсэл Д.М миний өмчлөлд ям

+ар нэгэн өмчлөлийн маргаангүйгээр үлдсэн. Гэвч Г.Л нь миний өмчлөлийн 5056 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийг бодитоор шилжүүлж өгөхгүй хууль бусаар эзэмшиж, хүлээлгэн өгөхгүй байсаар байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нъ ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан.

Иймд 5056 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Лгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.М надад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Г.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан 5056 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Лгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.М надад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Л нь М ХХК болон С ХХК-уудын хооронд 2019 оны 2-р сарын 26-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний баталгаа болгон 50-56 УБ улсын дугаартай R 290 LC-7A маркийн Экскаватор /арлын дугаар HHIHN807JB0001934/, шар өнгөтэй” өөрийн өмчлөлийн экскаваторыг барьцаалсан. (Г.Л нъ М ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал юм)

Үүний дагуу Г.Л болон С ХХК нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ” болон “Урьдчилгаа төлбөрийн гэрээ” тус тус байгуулагдсан бөгөөд гэрээнүүд одоог болтол хүчин төгөлдөр байгаа.

Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нъ С ХХК, М ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Урьдчилгаа төлбөрийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2 тээврийн хэрэгслийг барьцаалах” гэж; 3-р зүйлийн 3.5-д “...барьцаалуулагч үүргээ биелүүлээгүй бол талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дараа барьцаалагч тал автомашиныг худалдан борлуулж өөрийн хохирлыг бүрэн авах” талаар тус тус зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож М ХХК-ийн захирал өөрийн тээврийн хэрэгслүүдийг барьцаалсан бөгөөд М ХХК нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасан үүргээ биелүүлээгүй тул С ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05-р сарын 21-ний өдрийн 01129 дугаар шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгө болох 5056УБ улсын дугаартай экскаватороор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээд байна.

Гэтэл хариуцагч Г.Л нь 2019 оны 03-р сарын 11-ний өдөр “Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ” болон “Урьдчилгаа төлбөрийн гэрээ”-ний дагуу барьцаалаад байсан 5056УБ улсын дугаартай экскаваторыг 2019 оны 04-р сарын 20-ны өдөр иргэн Д.Мд шилжүүлсэн байна. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс баталгаа болгон, барьцаанд тавьсан тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэн, гэрээний хариуцлагаас зайлсхийсэн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дараах байдлаар нотлогдоно. Тухайлбал,

Г.Л нь 5056УБ улсын дугаартай экскаваторын өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлсний дараа Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус техникийг шилжүүлсэн хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05-р сарын 20-ны өдрийн 01354 дугаар шүүхийн шийдвэрээр “Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8, 56.5 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 04-р сарын 20-ны өдөр Г.Лгээс 5056 УБ улсын дугаартай ...экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, тус тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Г.Лгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгаж ” шийдвэрлэжээ. (Тус шүүхийн шийдвэр хэргийн материалын 4-7-р хуудаснуудад нотлох баримтаар авагдсан бөгөөд Г.Л нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох талаар нэхэмжлэлийн үндэслэлээ гаргаж, шүүхээс мөн “талуудын хооронд байгуулсан хэлцэл дүр үзүүлж хийсэн хэлцэл, талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэжээ)

Ийнхүү тус экскаваторыг Г.Лгийн өмчлөлд буцаан шилжүүлэх шүүхийн шийдвэр гараад байх үед С ХХК болон М ХХК-ийн хооронд гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой маргаан үүсэж, 5056УБ улсын дугаартай экскаватораар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гарсан.

Үүнийг Г.Л мэдэж байсан тул талууд давж заалдах гомдол гаргаж, давж заалдах шүүх хуралдааны явцад талууд эвлэрч, Г.Л нь 2019 оны 04-р сарын 20-ны өдрийн 5056УБ улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн экскаваторын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлээсээ татгалзсан тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 17-ны өдрийн 1572 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсан байна. Өөрөөр хэлбэл Г.Л нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаар 2019 оны 04-р сарын 20-ны өдрийн 5056УБ улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдсэн байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Г.Лд холбогдуулан 5056 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Лгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.М надад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Лгээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА