Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2022/00021

 

 

 

 

 

 

 

 

   2021        12          27                                      181/ШШ2022/00021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.А, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд Б.Атай танилцаж улмаар 2015.04.03-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2015.04.23-ны өдөр охин А.М, 2019.03.06-ны өдөр охин А.Г нар төрсөн. Бид зан харилцаа болон хайр сэтгэлийн хөндий хүйтэн таарамжгүй байдлын улмаас 2020 оноос эхлэн бие биеийнхээ хувийн амьдралд оролцохгүй, эхнэр нөхрийн харилцаагаа аажмаар зогсоож амьдрах болсон. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин А.М, А.Г нарыг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд О.Атой танилцаж, 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2015.04.23-ны өдөр охин А.М, 2019.03.06-ны өдөр А.Г нар төрсөн. Би гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ эх О.Аын асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлнө гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Б.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

О.А, Б.А нар нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгүүлж, 11 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан, тэндний дундаас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр А.М, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А.Г нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэдэг.

Гэрлэгчид болох О.А, Б.А нар нь зан харилцааны хувьд таарамжгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй, гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлан гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б.А нь охин А.М, А.Г нарыг эх О.Аын асрамжид үлдээхийг зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу охин А.М, А.Г нарыг эх О.Аын асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан. Хүүхдийн тэтгэлэгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.

О.А, Б.А нар нь хамтран амьдрах боломжгүй болсны улмаас охин А.М, А.Г нарыг эх О.Аын асрамжид үлдээж байгаа тул эцэг Б.Ад нь хүүхдийн тэтгэлэг төлөх үүргийг хуулийн дагуу оногдуулах үндэслэлтэй байна. 

Иймд эцэг Б.А нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан охин А.М, А.Г нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О.А, Б.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр А.М, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А.Г нарыг эх О.Аын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2–д зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр А.М, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А.Г нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Агаас нь тэтгэлэг гаргуулж эх О.Ат олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар О.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ат оруулсугай.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА