| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2024/0501/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/601 |
| Огноо | 2024-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Б |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/601
2024 08 09 2024/ШЦТ/601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Цэвэлмаа,
улсын яллагч П.Болормаа
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2410000000725 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** өдөр *** аймгийн *** суианд төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, “*******” ХХК-д карго үйлчилгээний агуулахад харуулын ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суух, урьд
******* дүүргимйн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэм буруутайд тооцогдож, 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан ******* овогт *******ын ******* РД:*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* /*******/ нь "2023 оны 11 дугээр сарын 30-ны өдөр ******* дүүргийн ******* хороо, тоотод согтуугаар иргэн ын баруун хацрыг шалтгаангүйгээр халаасан галын дэгээ төмрөөр тулж, улмаар эруул мэндэд нь баруун хацар, эрүүнд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан" хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
“-ын биед баруун хацар, эрүүнд сорви гэмтэл тогтоогдлоо.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал) нийгмийн шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дэх тал) жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дэх тал) тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүгдэгч Ч. нь "2023 оны 11 дугээр сарын 30-ны өдөр ******* дүүргийн ******* хороо, тоотод согтуугаар иргэн ын баруун хацрыг шалтгаангүйгээр халаасан галын дэгээ төмрөөр тулж, улмаар эруул мэндэд нь баруун хацар, эрүүнд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан" хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.
Уг гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэх ба шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж, зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн түүний баруун хацрыг шалтгаангүйгээр халаасан галын дэгээ төмрөөр тулж, улмаар эруул мэндэд нь баруун хацар, эрүүнд сорви бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан шүүгдэгч *******, хохирогч , гэрч ын нарын мөрдөн шалгах ажиллагаанд, шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн 1657 дугаартай дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан.
Хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийн талаар Хүний эрхийн тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” , мөн 5 дугаар зүйлд “ хэнд ч эрүү шүүлж тулган,эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэж тус тус зааж тодорхойлсон байдаг.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсны улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 140,000 төгрөг, ажилгүй байсан 16 хоногийн хугацааны цалин 1,059,000 төгрөг, гоо сайхан алдагдуулсны төлбөр 1,000,000 төгрөг, нийт 2,199,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ч.Бүрэнжаргад нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч т төлж барагдуулуулаагүй болно.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч т эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны төлбөрт 2,059,000 төгрөг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д сануулссан болно.
Шүүгдэгч *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР