Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/хт2025/00091

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/00390 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 104/ШШ2024/00717 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... охин Б.Ж-ыг хариуцагч Ш.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Л-ын асрамжид үлдээсүгэй.” гэснийг “...охин З.Ж-ыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд буюу эх Б.Л-ын асрамжид үлдээж, хариуцагч Ш.Б-ийн хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн овог өөрчлөх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

5 дахь заалтыг 4 гэж дугаарлан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.З-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ш.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, гуравдагч этгээд Б.Л-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.З-аас 70,200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд Б.Л-т олгосугай.” гэж,

6 дахь заалтыг 5 гэж дугаарлан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.З-аас шинжээчийн зардалд 386,800 төгрөг гаргуулж, Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн 4 дүгээр заалтыг хасч, 5, 6, 7 дугаар заалтыг 4, 5, 6 гэж дугаарлан, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.03.31-ний өдөр төлсөн нийт 144,400 /72,200+72,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                           Н.БАЯРМАА

                                                                                           Д.ЦОЛМОН