Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/172

 

 

 

 

 

2024       08          21                                       2024/ШЦТ/172

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Б,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Э.Б-О-,

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Л, Т.У Б.Б, Л.Э нар /биечлэн/, өмгөөлөгч Л.Ж /цахимаар/,

  Шүүгдэгч: Ц.П-, М.Б-, Д.Ж-, Б.Б-, М.Ч-, Ч.Б-Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар .... аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Б-оос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-ын Б-, Т овогт Ч-гийн Б-Э- нар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Ц-ий П-,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б-ийн Б-,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Ж-, Б овогт М-ын Ч- нарт холбогдох эрүүгийн 22350020600.. дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ... өдөр ... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .... хамт амьдардаг, ..... аймгийн ...... сумын ... оршин суух хаягтай, урьд ...... аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Х овогт М-ын Б-, (РД: .....);

2. Монгол Улсын иргэн, ..... аймгийн ....... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ...... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт амьдардаг, ..... аймгийн ...... сумын .... суух хаягтай, урьд ..... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, У овогт Ц-ий П- (РД: ..........);

3. Монгол Улсын иргэн, ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт амьдардаг, .... аймгийн .... сумын .... оршин суух хаягтай, урьд .... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Д-ийн Ж- (РД: ........);

4. Монгол Улсын иргэн,.... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ...... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт амьдардаг, .... аймгийн ..... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт М-ын Ч-, (РД: .......);

5. Монгол Улсын иргэн, ... аймгийн ...... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй....... ажилтай, ам бүл ...... хамт амьдардаг, .... аймгийн ...... сумын ....... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Ч-гийн Б-Э-, (РД: ........);

6. Монгол Улсын иргэн, ....... аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл ...... хамт амьдардаг, ..... аймгийн .... сумын .......... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Б-ийн Б-, (РД: ............);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.П- нь нийтийн албан тушаалтан буюу ..... аймгийн ...... сумын ........, шүүгдэгч М.Ч- нь нийтийн албан тушаалтан буюу ..... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ..... даргаар, шүүгдэгч Д.Ж- нь нийтийн албан тушаалтан буюу ..... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт .... даргаар, шүүгдэгч Ч.Б-Э- нь нийтийн албан тушаалтан буюу .... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын ....., шүүгдэгч М.Б- нь нийтийн албан тушаалтан буюу ......... аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт .... тус тус ажиллахдаа 2019-2021 оны хооронд .... сумын 1, 2, 5 дугаар багийн нутагт байрлах, ..... сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас иргэн Б.Б-, Д.Д-, Б.А-, С.Н-, Б.Б- нарт нийт 30.807м.кв газрыг жимс жимсгэнэ, усалгаатай тариалангийн зориулалтаар 13-15 жилийн хугацаагаар хууль бусаар эзэмшүүлж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Б.Б- нь нийтийн албан тушаалтан буюу ..... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ...... мэргэжилтэн, ...... даргаар тус тус ажиллахдаа албан тушаалын байдал, албаны эрх, нөлөөгөө ашиглаж, 2019, 2021 онуудад ........ сумын 2 дугаар баг, ....... дээд талд байрлалтай, ...... сумын 2019, 2021 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас 2 удаагийн үйлдлээр нийт 3868 м2 газрыг хууль бусаар эзэмшиж, албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй зүйл хийж, өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

...............................................................................................................................

Шүүх хуралдаанаар эрүүгийн 2235002060015 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Аймаг, сумын ИТХ-аас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас олгох ёстой. Төлөвлөгөөнд тусгаагүй газрыг олгох боломжгүй.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, /энэ хуулийн 29.1,      29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан байдаг. ...Сумын хэмжээнд ИТХ-аас батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавих эрх бүхий байгууллага нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар юм. Тухайн газарт газрын асуудалтай холбоотой Газрын удирдлагын хэлтэс, газрын дарга, сум хариуцсан даамал нар байдаг. Тэр утгаараа газрын даамал нар тухайн жилийн төлөвлөгөөнд уг газар нь орсон эсэхийг сайн мэдэх ёстой юм. Тус байгууллагын газрын даргаас эхлээд газрын даамал хүртэл ажилтнууд хэрэгжүүлэх ёстой юм. Мөн захирамж гаргаж байгаа сумын Засаг дарга албан тушаалтан нь хэрэгжүүлэх ёстой.

..... сумаас газар эзэмшихээр хүссэн иргэд, аж ахуйн нэгжийн захирамжийн төслийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт газрын даамал хийдэг албан тушаалтнууд боловсруулан, холбогдох албан тушаалтнуудаар хянуулан, сумын Засаг даргаар захирамж гаргуулдаг.

......... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 тоот тогтоолыг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд шинээр газар эзэмшүүлж болохгүй. Уг тогтоолын дагуу газрын кадастрын санд гарсан зөрчлийг арилгах зорилготой юм. Газрын тухай хуулийн дагуу аймаг, сумын ИТХ-аар орж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас бусдад олгоно. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үйл явц нь гэрчилгээ авагдсан зөрчилтэй газрын зөрчлийг арилгахаар явагдаж байгаа ажлыг зохицуулдаг...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 112-118 дахь тал);

2. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр газар нь эзэнгүй, хүн бууна гэхээр нь би буулгадаггүй байсан ба уг газар нь ......... чацарганын талбайн булан хэсгээс залгаа байрлалтай газар юм. Тэгж байгаад 2021 онд уг газрыг надад эзэмшүүлж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал);

3. Гэрч  Ю.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... ........ сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч намайг хашаагаа буулгаж, Б.Б-ийн газрыг чөлөөлж өг, түүний газар эзэмших гэрчилгээ энэ байна гэж надад үзүүлсэн. Тэгэхээр нь би аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.О-д орж, Б.Б-д газар эзэмшүүлсэн гэрчилгээний хуулбарыг үзүүлсэн. Тэгэхэд тэр уг гэрчилгээг хараад энэ газар төлөвлөгөөнд ороогүй шүү дээ, яагаад олгогдсон бол гээд гайхаад байсан. Тэгэхээр нь би аймгийн Засаг дарга болон шүүхэд өргөдөл өгнө гээд гараад явсан. Б.Б-д уг газрыг хууль бусаар төлөвлөгөөнд тусгаагүй байхад нь өгсөн гэж үзээд миний бие аймгийн Засаг даргад өргөдөл өгсөн. Миний өргөдлийн дагуу ......... сумын Засаг даргаас Б.Б-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тэр шалтгааны улмаас Б.Б- аймгийн Засаг даргыг захирамжаа хүчингүй болгох талаар аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байлаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал);

4. Гэрч У.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “........... сумын ......... Ц.П-ын 2021 оны А/145 дугаар захирамжаар иргэн Б.Б-д 1-р багт газар эзэмшүүлсэн байсан. Уг газрын талаар аймгийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэст иргэн Ю.Б- гэх хүн гомдол гаргасан. Уг гомдлын дагуу аймгийн Засаг даргаас Ц.П- даргын А/145 дугаар захирамжаас Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Гэтэл иргэн Б.Б- нь захиргааны шүүхэд гомдол гаргасан. Тэр гомдлын дагуу аймгийн шүүхээс намайг шинжээчээр оролцуулсан. Би газрын маргаан бүхий асуудалд газар дээр нь очиж тус газар нь ямар давхцалтай байгаа талаар шинжээчээр ажиллаж кадастрын зураг гаргаж өгч байсан. Тус газар нь ................. сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан тул аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын А/145 дугаар захирамжаас Б.Б-эд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал);

5. Гэрч Э.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..........сумын 1-р багийн иргэн Ю-ийн Б- нь аймгийн Засаг дарга Ч.Ч-д хандан гомдол гаргасан. Уг гомдлыг судалж шийдвэрлэх талаар цохолт хийгдэж надад ирсэн. Би гомдлыг хүлээн авч, гомдолтой танилцаж үзэхэд иргэн Ю.Б- нь ................. сумын 1-р баг, Чандманьд байршилтай маргаан бүхий газарт олон жил амьдарсан байсан ба уг газрыг авахаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасан байсан. Гэтэл иргэн Ю.Б-ын хүсэлтийг шийдвэрлээгүй байхад тухайн газрыг нь иргэн Б.Б-эд эзэмшүүлэхээр захирамж гаргасан байсан гэсэн. Тэр шалтгааны улмаас уг газрыг хуулийн дагуу авсан эсэхийг шалгуулахаар гомдол гаргасан байлаа. Би уг газрын асуудлыг шалгаж үзэхэд тус газар нь ................. сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдахгүйгээр олгогдсон нөхцөл байдал үүссэн. Уг газрыг эзэмшсэн гэх Б.Б-ийн хувийн хэрэг болон ................. сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг судалж үзэхэд Б.Б-эд эзэмшүүлсэн, иргэн Ю.Б-ын авахаар хүсэж байсан газар нь төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад нь олгох боломжийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ......... сум хариуцсан .......... ажиллаж байгаа М.Б- нь материалыг бүрдүүлсэн байсан. Тухайн газар нь тус оны төлөвлөгөөнд суугдаагүй байсан тул аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/148 тоот захирамжаар ........ сумын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар “Газар эзэмшүүлэх тухай /зөрчил арилгах/” захирамжийн Б.Б-эд холбогдох 4989м2 газрыг хүчингүй болгосон. Иргэн Б.Б- нь аймгийн Засаг даргын захирамжийн өөртэй нь холбоотой газрыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралд миний бие оролцсон, шүүхийн 2022.10.03-ны өдрийн шийдвэрээр Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, манай талд шийдвэрлэсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал);

6. Гэрч Ц.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Газрын тухай хуулийн дагуу бол шинээр газар эзэмшүүлэх тохиолдолд Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн холбогдох заалт болон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн олгодог юм. Түүнээс биш аймгийн ИТХ-ын А/136 тоот тогтоолыг үндэслэн шинээр газар эзэмшүүлж болохгүй. ...Захирамжийг харахад таны асуусан Б.Б- гэх хүн урьд нь газар эзэмшсэн байсан ба түүний газрын зөрчлийг арилгахаар аймгийн ИТХ-ын 2015 оны А/136 тоот тогтоолыг үндэслэн газрын кадастрын санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор гаргуулсан захирамж гэж харагдаж байна. Түүнээс биш шинээр газар эзэмшүүлэх захирамж байсан бол Газрын тухай хууль болон сумын ИТХ-аас баталсан тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэсэн байх ёстой. Тэгээд ч захирамж дээр зөрчил арилгах гэж тусгайлан бичсэн байна. Газрын зөрчил арилгах, эрх шилжүүлэх захирамж гарахад тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байхыг шаардахгүй. Тухайн иргэн урьд нь газар эзэмшсэн гэрчилгээ, шийдвэр нь гарсан байсан, түүний газрын талаарх мэдээлэл кадастрын санд зөрүүтэй орсон байсан тул энэ захирамжийг гаргасан гэж харагдаж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 247-248 дахь тал);

7. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай “....аймгийн ИТХ-ын хурлаас батлагдсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ................. сумын 1 дүгээр багийн нутаг “......... чацаргана” ХК-ийн ард талд иргэн, хуулийн этгээдэд жимс, жимсгэнийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөөгүй байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 тоот тогтоолд “Лэнд менежер” программ хангамжийг нэвтрүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан газрын талбайн хэмжээ болон захирамжийн зөрүүтэй мэдээллийг засварлаж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулах талаар заасан байдаг...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 52-54 дэх тал);

8. ......... аймгийн ....... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай тогтоол, ..... сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөө, тэдгээр баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 73-109 дэх тал);

9. ......... аймгийн ...... сумын Засаг даргын 2021 оны А/145 дугаартай иргэн Б.Б-д газар эзэмшүүлсэн захирамжийн хуулбар, ......... аймгийн Засаг даргын 2022 оны А/148 дугаартай “...... сумын Засаг даргын 2021 оны А/145 дугаар захирамжаас Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон” захирамжийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 9, 57 дахь тал);

10. ......... аймгийн ................. сумын Засаг даргын А/145 дугаартай захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн газрын нэгж талбарын хувийн хэрэг (1 дэх хавтаст хэргийн 59-72 дахь тал);

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, /энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан байдаг. Танай байгууллагаас шалгах ажиллагаа явуулаад хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа бол дээрх албан тушаалтан нь хууль бусаар бусдад газар эзэмшүүлсэн гэж харагдаж байна. Мөн таны асуусан асуултаас харахад 2021 оны ................. сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас бусдад эзэмшүүлсэн байна. Тэгэхээр энэ үйлдэлд холбогдох ажилтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон нөхцөл байдал харагдаж байна. Би хэргийн материалтай танилцаагүй учраас нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ аймаг нийслэл, сум, дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад газрыг эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулах ёстой. Аймаг, сумын ИТХ-аас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас олгох ёстой. Төлөвлөгөөнд тусгаагүй газрыг олгох боломжгүй. Хэрэв энэ газрын асуудал шүүхээр орж шийдэгдээд гэм буруутай нь тогтоогдвол шүүх уг газрыг эзэмшүүлсэн албан тушаалтны захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гаргаж хэргийг нэг мөр нэг талд нь шийдсэн дээр гэж үзэж байна. Аймаг, сумын хэмжээнд сум болон аймгийн ИТХ-аас батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавих эрх бүхий байгууллага нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар юм. Тухайн газарт газрын асуудалтай холбоотой Газрын удирдлагын хэлтэс, байгууллагын хууль эрх зүйн мэргэжилтэн, газрын дарга, сум хариуцсан даамал нар байдаг. Тэр утгаараа газрын даамал нар тухайн жилийн төлөвлөгөөнд уг газар нь орсон эсэхийг сайн мэдэх ёстой юм. Тус байгууллагын газрын даргаас эхлээд газрын даамал хүртэл ажилтнууд хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Мөн захирамж гаргаж байгаа сумын Засаг дарга албан тушаалтнууд нь хэрэгжүүлэх ёстой. ................. сумаас газар эзэмшихээр хүссэн иргэд, аж ахуйн нэгжийн захирамжийн төслийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт газрын даамал хийдэг албан тушаалтнууд боловсруулан ирүүлдэг. ......... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/136 тоот тогтоолыг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд шинээр газар эзэмшүүлж болохгүй. Уг тогтоолын дагуу газрын кадастрын санд гарсан зөрчлийг арилгах зорилготой юм. Газрын тухай хуулийн дагуу аймаг, сумын ИТХ-аар орж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас бусдад олгоно. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үйл явц нь гэрчилгээ авагдсан зөрчилтэй газрын зөрчлийг арилгахаар явагдаж байгаа ажлыг зохицуулдаг...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 134-136 дахь тал);

12. Гэрч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 04 дүгээр сарын 04-нд дахин өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед би ................. сумын 5 дугаар багийн нутагт байх төв хаан банкны хажууд ажилтай явж байтал манай газрын албаны ............. даргаар ажиллаж байсан /одоо ажиллахгүй байгаа/ Д.Ж- надтай утсаар ярьсан. Тэр надтай утсаар ярихдаа хаана байна. Очиж уулзах хэрэг байна гэхээр нь би хаан банкин дотор байгаа талаар хэлэхэд тэр удахгүй хүрээд ирсэн. Д.Ж- ирэхдээ иргэн Д.Б, Д.Д- нарт газар ................. сумын 5 дугаар багийн нутагт эзэмшүүлэх утга бүхий захирамжийн төслийг авч ирсэн. Д.Ж- энэ хоёр хүнд газар эзэмшүүлэх захирамжийг нь гаргуулаад гэрчилгээг нь гаргаад өг гэсэн. Мөн засаг даргатай чинь/.......... сумын ....... П-/ ярьсан байгаа гэх утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь би Д.Ж-аас энэ ямар учиртай, хаана байдаг газар вэ гэж асуухад би авч байгаа газар, 5 дугаар багт байдаг юм. Та надад захирамжийг нь гаргуулаад өг гэж хэлсэн. Тэр үгийг хэлчихээд Д.Ж- цааш явсан. Тэгэхээр нь би захирамжийг нь бариад .......... сумын ....... ажиллаж байсан Ц.П-ын өрөөнд ороод “Энэ захирамжийг гаргуулах талаар ............дарга Д.Ж- тантай ярьсан гэсэн” гэж хэлээд захирамжийг өгсөн. Тэгэхэд ........... Ц.П- дарга ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр уншиж танилцаад гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсны дараа нарийн бичиг ажилтай Б.О дээр очиход захирамжийн төслийг файл хэлбэрээр түүн дээр ирүүлсэн байсан. Уг төслийн файлыг хэн явуулсан байсныг санахгүй байна. Засаг даргын захирамж албажиж гарсны дараа тухайн газрын эзэмшихийг хүссэн иргэдийн нэртэй өргөдөл, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Ж- авч ирж гэрчилгээг гаргуулан авч байсан. Газар эзэмшихээр захирамж дээр нэр гарсан иргэн Д.Б, Д.Д- нар надад газар эзэмших талаар материал ирүүлсэн, уулзсан, гэрчилгээгээ гаргуулан авсан удаа байхгүй. Тухайн газрууд нь ......... сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусаагүй газар байсан. Мөн би тухайн газар очиж хэмжилт хийж кадастр хийж байсан удаа байхгүй. Кадастрын зургийг миний нэрээр хийсэн хэмжилтийг Д.Ж- авч ирж байсан. Би ямар нэгэн байдлаар уг газрыг очиж тухайн хоёр иргэнд зааж өгч, хэмжилт хийсэн, кадастрын зэрэг үйлдсэн удаа байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 145-146 дахь тал);

13. Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын 2023 оны 05 дугаар сарын 29-нд дахин өгсөн: “..Нэг зүйл хэлмээр байна. Танд Д.Ж-тай нүүрэлдүүлж мэдүүлэг өгөхөөс 7 орчим хоногийн өмнө /Д.Ж- 7 хоногийн өмнө байх яг огноог нь сайн санахгүй байна/ надтай ажил дээр ирж уулзсан. Тэр ажил дээр ирэхдээ би танд захирамж гарган, хүргэж өгөөгүй шүү, та өөрөө энэ хэргээ даагаарай гэж ууртай байрын хэлчихээд явсан тэгэхээр нь би түүний өмнөөс юу ч дуугараагүй. Би Нүүрэлдэж мэдүүлэг өгч байхад түүний хэлсэн энэ үгийг түүнд хэлэх гээд чадаагүй, хэлэх гэхээр эвгүй санагдаад байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 148 дахь тал);

14. Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...тэгэхдээ таны дээр асуусан газар нь даамал нараас надтай утсаар яриад, эсхүл Газрын удирдлагын хэлтсийн дарга орж ирээд энэ хүмүүсийн өргөдөл, тэр газрын даамал дээр судлагдсан байгаа, захирамжийн төслийн бэлдээд өг гэвэл би бэлдээд өгчих боломжтой. Хэлтсийн дарга, албан тушаалтан өөрөө захирамжийн төсөл боловсруулах эрхгүй. Захирамжийн төслийг газрын даамал нар боловсруулах эрхтэй. Таны надад үзүүлж байгаа захирамжийн төслийг харахад 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ....... Ц.П-, ....... Д.Ж-, сум хариуцсан ....... М.Б- нар гарын үсэг зурсан байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 169 дэх тал);

15. Гэрч Д.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ................. сумын 5 дугаар багийн нутаг Хуучин нисэх буудлын баруун урд байршилтай газарт жимс, жимсгэнийн зориулалтаар 0.5 га газар эзэмшдэг. Уг газрыг 2021 оны 05 дугаар сараас хойш эзэмшиж байгаа. Тус газрыг авахаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөл өгч шийдвэрлүүлэн авч байсан. Миний эзэмшиж байгаа газрын доод талд байршилтай нэг тор татсан хашаа байдаг. Уг хашаан дотор нэг жижигхэн байшин байдаг. Уг газрыг /хашааг/ хэн эзэмшдэг талаар мэдэхгүй. Би ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ........... ажилладаг Г.О-, тус газарт ........ даргаар ажиллаж байсан Д.Ж- нарыг зүс танина. Тэднийг аймгийн Газрын албанд ажилладаг гэдэг утгаар нь танина. Түүнээс биш Г.О, Д.Ж- нартай мэнд ус болж байгаагүй. Тэд намайг таньдаггүй байх гэж бодож байна. ..... М.Б- гэх хүнийг танихгүй байна. Би ....... сумын 5 дугаар багийн нутагт газар эзэмшихээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бичиг хэрэг гэх нэрийн мэдэхгүй, нэг эмэгтэйд өгч байсан. Одоо бодоход тэр хүн тус байгууллагын бичиг хэргийн ажилтан байх гэж бодож байна. Тухайн газрыг миний бие эзэмшиж байгаа. Уг газар миний нэр дээр байгаа. Би газар дээрээ одоогийн байдлаар идэвхтэй юм хийж эхлээгүй байна. 2022 оны намар тухайн газарт байх дэрс зэрэг зүйлийг түүж янзалсан. Түүнээс биш жимс, жимсгэнэ тариалж эхлээгүй байна.

Би тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан эсэхийг мэдэхгүй байна, надад газар эзэмшүүлсэн албан тушаалтнууд мэдэх байх. Миний зүгээс өргөдөл өгч шийдвэрлүүлж байсан. Би ..... сумын 5 дугаар багийн нутагт газар эзэмшихээр хэн нэгэн хүн болон албан тушаалтанд шан харамж өгсөн удаа байхгүй. Мөн уг газрыг эзэмшүүлэхийн өмнө болон эзэмшүүлсэн шийдвэр гарсны дараа надаас хэн нэгэн албан тушаалтан шан харамж өгөхийг шаардсан, авсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 166-167 дахь тал);

16. Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/09 дугаартай “............ аймгийн ........ сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/114 дүгээр захирамжаар иргэн Д.Д-д жимс, жимсгэний зориулалтаар газар эзэмших эрхээр 5350 м.кв, иргэн Б.А-д жимс, жимсгэний зориулалтаар газар эзэмших эрхээр 6600 м.кв талбайтай газрууд ......... аймгийн 2021 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.

Засгийн газрын 2018 оны 182 тогтоолын 2 хавсралтад заагдсанаар тухайн газар нь ......... нуурын хотгорын тойрогт хамаарагдах бөгөөд тариалангийн зориулалттай 1 га газрын суурь үнэ 2436000 төгрөгөөр тогтоосон байна. Тухайн газрын Засгийн газраас тогтоосон суурь үнэ 2436000x0,3868га=942,244.8 /есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөг байна...” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 195-200 дахь тал);

17. Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /нэгж талбарын ....... дугаартай Д.Д-гийн газрын хувийн хэрэг бүхий материал, нэгж талбарын ......... дугаартай Б.А-ын газрын хувийн хэрэг бүхий материал (2 дахь хавтаст хэргийн 209-211 дэх тал);

18. Иргэн Д.Д-д эзэмшүүлсэн гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 212-220 дахь тал);

19. ... аймгийн ...... сумын засаг дарга Ц.П-ын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/114 дугаартай газар эзэмшүүлэх тухай /зөрчил арилгах/ захирамжийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 221 дэх тал);

20. ......... аймгийн ..... сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 248-250 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 01-11 дэх тал);

21. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 15-24 дэх тал);

22. .... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны "Өргөдөл гомдлын бүртгэл”-д үзлэг хийсэн тэмдэглэл, /иргэн Д.Д-, Б.А- нараас 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан өргөдөлд 2021 оны 05 дугаар сарын 06-ны захирамж гарсан (3 дахь хавтаст хэргийн 25-28 дахь тал);

23. “...аймгийн ...... сумын Засаг даргын 2023.05.06-ны өдрийн захирамжийн дагалдах хуудас, захирамжийн төсөл зэрэгтэй холбоотой 3 хуудас баримт /боловсруулсан хүний нэр хэсэгт газрын даамал Б.А- гэсэн байна” гэх тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 29-32 дахь тал);

24. ......... аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын...........дарга, ...... нарын албан тушаалын тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 34-40 дэх тал);

25. .. аймгийн..... сумын .... ажиллаж байсан Ц.П-ын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай “....... сумын 5-р багийн нутагт газар эзэмших хүсэл гаргасан иргэн С.Н-д 10.000 м.кв газрыг жимс жимсгэнэ гэсэн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” гэх захирамж, түүний хавсралтын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 127-128 дахь тал);

26. Иргэн С.Н-ийн ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан өргөдөл, хүсэлт холбоотой материалын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 120-121 дэх тал);

27. ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас албан тоотоор гаргуулан авсан хувийн хэрэг, бусад холбоотой материал (3 дахь хавтаст хэргийн 206-216 дахь тал);

28. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газарт иргэн өргөдөл гаргадаг бөгөөд бүрдүүлэх баримтаа бүрдүүлээд бичиг хэрэгт өгдөг. Түүнийг нь тухайн сум хариуцсан газрын даамал авч хянаад шаардлага хангасан тохиолдолд авч Газрын удирдлагын хэлтсийн дарга авч хянаад хариуцсан газрын даамалд цохолт хийдэг. Хариуцсан газрын даамал материалыг хүлээн авч шалгаад төслөө сумын засаг даргад танилцуулж захирамж гаргуулдаг юм.... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажилчид болон ойрын хамаарал бүхий хүмүүс нь давуу байдлаар газар эзэмших эрх байхгүй. Бүгд хуулийн дагуу байх ёстой...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 154-155 дахь тал);

29. Шүүгдэгч Ч.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн: “...тухайн үеийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын .... ажиллаж байсан Ц.Э- надад манай ээжид энэ газрыг олгох хэрэгтэй байна. Судлаад захирамж гаргуулах үүргийг өгсөн. Тэгээд би тухайн газрыг судлахад ямар нэгэн давхцалгүй, өөр хүний эзэмшээгүй гэдгийг танилцуулсан. ...Харин 2019 оны ... аймгийн ..... сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг танилцуулсан. Тэгээд тухайн үеийн газрын ... дарга М.Ч-д танилцуулсан. Тэгээд боломжтой арга хэмжээ авах хэрэгтэй гэж Ч- дарга хэлсний дагуу ........ сумын засаг даргад хүргүүлж захирамж гаргуулсан. ...Харин тухайн үеийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ..... ажиллаж байсан Ц.Э-, Г...... дарга М.Ч- нарын өгсөн үүргийн дагуу газар эзэмших баримтыг бүрдүүлж захирамж гаргуулсан. Удирдлагаас өгсөн хууль бус үүргийг хэрэгжүүлэхгүй байх ёстой гэдгээ мэдэж байсан. Тухайн үед ямар нэгэн хуулийн байгууллага, дээд шатны албан тушаалтанд хандаж мэдэгдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 157-161 дэх тал);

-Шүүгдэгч Ч.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн:"...Төлөвлөгөөнд тусгаагүй газраас захирамж гаргах төслийг оруулсан. Төлөвлөгөөнд тусгаагүй газраас захирамж гаргах төслийг оруулах болсон гол шалтгаан нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ....... дарга М.Ч-, одоо энэ газар авчихсан байгаа, тухайн үед манай байгууллагад ...... даргаар ажиллаж байсан Б.Б- нар цуг нэг өрөөнд суудаг байсан бөгөөд би өөрийнхөө гаргаж байгаа шийдвэр бусад зүйлсийг удирдах дарга гэдэг утгаар М.Ч-ад танилцуулахад энэ Б.Б-ын газрын асуудал юу болсон бэ гэж асуухаар нь би 2019 оны захирамжуудад оруулж захирамж гаргуулсан. Ингэхдээ Б.Б- нь түрүүлээд хашаа татчихсан байсан ба хашааг нь очиж үзэхэд 3000 гаруй м.кв талбайд хашаа татсан байсан. Тэгэхээр нь би ингэж болохгүй гээд 1000 м.кв газарт газар олгох тухай захирамжийн төсөл боловсруулж оруулсан...Ер нь бол захирамжид оруулаад гарга л гэж хэлсэн, Б.Б- ч гэсэн мөн гаргаад өгөөч л гэж байсан. Би аль алинд нь төлөвлөгөөнд тусгаагүй гэж хэлж байсан.  Б.Б- надад чи 3000 м.кв газрыг 1000 м.кв болгоод гаргачихлаа гэж хэлж л байсан. Ажил, амьдрал, гэр бүлд дарамт шахалт нөлөө үзүүлсэн зүйл байхгүй. Ер нь бол дарамт шахалт үзүүлэхээс илүү олон дахин хэлээд байхаар нь гаргачихсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал);

30. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би С-ийн Н-, Ц-ийн Э- гэх хүмүүсийг танина. Ц.Э- нь С.Н-ийн хүү юм. С.Н- нь Ц.Э-ын ээж юм. Ц.Э- бид хоёр нь хуурай ах дүү нар юм. Ц.Э- ах бид хоёр олон жил нөхөрлөж байгаа хүмүүс бөгөөд 2021 оны хавар 05-06 дугаар сарын үед Ц.Э- ах надтай уулзаад би хуучин нисэхийн урд талд нэг газар цэвэрлэмээр байна гэж хэлсэн. Миний нэг танил хүн том оврын автомашин болон трактортой юм. Тэгэхээр нь би газрыг нь очиж үзэхэд хог ихтэй, ургаа том чулуутай газар байсан. Ц.Э- ах хэлэхдээ миний газар гэж хэлсэн. Надад ээж С.Н-ийн нэр дээр байгаа газар гэж хэлж байгаагүй. Тухайн үед Ц.Э- ахын гар нь хөдөлгөөн хийх боломжгүй бэртэлтэй байсан. Би тухайн газрыг найзынхаа техникээр цэвэрлэж өгсөн. Тэр үед тодорхой хэмжээний зардал гарсан. Уг зардлыг би өөрөөсөө төлсөн. Тэгээд цэвэрлэгээ хийж дууссаны дараа уг газраас доод хэсгийг нь надад өгчих боломж байна уу, би байшин барьж мод тарина гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Э- ах энэ хэсгийн газрыг чи ав гэж надад зааж өгсөн. Надад зааж өгсөн газарт нь би 8x8 харьцаатай модон /торхоор/ материалаар зуны зориулалтай байшин барьсан.

Мөн уг газарт үхрийн нүд жимс болон шинэс зэрэг нийтдээ 200 орчим мод тарьсан байгаа. Би Ц.Э- ахын зааж өгсөн газрыг хэмжиж авсан, мөн өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулсан зүйл байхгүй. Яваандаа уг газраас байшин барьсан болон мод тарьсан газрыг өөртөө авах байх гэж бодож байна. Ц.Э- ахтай энэ талаар амаар тохиролцож ярьсан байгаа. Тухайн газрыг Ц.Э- ах зааж өгсөн тул тус газарт нь байшин барьсан ...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 169 дэх тал);

31. Гэрч Б.Бямбажаргалын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...би энэ газрыг Ц.Э- ахын нэр дээр байгаа газар гэж бодож байсан. Түүнээс биш ээж С.Н-ийн нэр дээрх газрыг мэдээгүй...энэ хэргийг шийдвэрлэсэн шүүхээс хэрхэн, яаж шийдэх нь надад хамаагүй. Миний хувьд хэн нэгнээс байшин барьсан зардал болон бусад хохирол гээд нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 168 дахь тал);

32. ..... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээч нарын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай “...........сумын 5 дугаар багийн иргэн Сүрэнгийн Н-ид эзэмшүүлсэн жимс, жимсгэнийн зориулалтын газар нь ...... сумын 2019 оны газар зохион байгууллагын төлөвлөгөө болон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.

Засгийн газрын 2018 оны 182 тогтоолын 2 хавсралтад заагдсанаар тухайн газар нь ......... нуурын хотгорын тойрогт хамаарагдах бөгөөд тариалангийн зориулалттай 1 га газрын суурь үнэ 2436000 төгрөгөөр тогтоосон байна. Тухайн газрын Засгийн газраас тогтоосон суурь үнэ 2436000x1,0га=2.436.000 төгрөг байна” гэх дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 179-181 дэх тал);

33..... аймгийн ....... сумын 5 дугаар багийн нутагт байх С.Н-ийн жимс, жимсгэнийн зориулалтаар эзэмшиж байгаа 10000 м2 газарт үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 187-190 дэх тал);

34. Ц.П-, Ч.Б-Э- нарын ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн, халсан шийдвэрийн хуулбарууд (3 дахь хавтаст хэргийн 224-230 дахь тал);

35. ...........мын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тухайн төлөвлөгөөг баталсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ......... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 01 дугаартай тэмдэглэл, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2018 оны 12 дугаар сарын 17- ны өдрийн А/07 дугаартай тогтоолын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 236-250 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 01-08 дахь тал);

36. ......... аймгийн ................. сумын ............... ажиллаж байсан Ц.П-ын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж, түүний хавсралтын хуулбар (4 дэх хавтаст хэргийн 171-172 дахь тал);

37. ......... аймгийн ................. сумын .............. ажиллаж байсан Ц.П-ын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А/165 дугаартай “Талбайн хэмжээ өөрчлөх тухай” захирамж, түүний хавсралтын хуулбар (4 дэх хавтаст хэргийн 93-96 дахь тал);

38. Иргэн Б.Б-ын ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан өргөдөл, газар эзэмшүүлэх тухай ......... дугаартай хувийн хэргийн хуулбарууд (4 дэх хавтаст хэргийн 154-178 дахь тал);

39. ......... аймгийн .......... сумын 2019, 2021 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хуулбарууд (4 дэх хавтаст хэргийн 180-214 дэх тал);

40. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ тогтоолын тухайд гэвэл 2015 онд “Ленд менежер” гэх программ ......... аймагт нэвтэрсэн. Энэ программ нь газрын кадастрын программ бөгөөд автоматаар кадастрын зураг гаргадаг. Ингээд 2015 онд тус программ нэвтэрч, программын дагуу өмнө нь газар авсан иргэдийн мэдээллийг нөхөж бүртгэхэд иргэд нь өмнө нь кадастр хийлгэхгүйгээр талбайн хэмжээг өөрчилж хашаа татсан, барилга барьсан зэрэг асуудал байсан. Энэ программ нь урьд газар эзэмшсэн хүмүүсийн  дээрх зөрчлийг арилгаад газрынх нь кадастрыг байгаа байдлаар нь иргэдэд олгох тухай шийдвэр юм. Тиймээс энэ тогтоол бол 2015 оноос өмнө нь газар авсан иргэдэд хамааралтай. 2015 оноос хойш бол энэ программ нэвтэрчихсэн болохоор талбайн хэмжээг өөрчлөх асуудал байхгүй гэж ойлгож байгаа. ...Мэдээж программ 2015 онд ашиглалтад орсон, тэгэхээр 2019 онд газар эзэмшсэн хүн 2015 оны тогтоолын дагуу талбайн хэмжээ өөрчилсөн нь буруу гэж үзэж байна” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 121 дэх тал);

41. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ......... аймгийн ................. сумын 2-р багт зуслангийн газар авахаар удаа дараа өргөдөл өгч байгаад 2019 оноос эхлэн ......... аймгийн ....... сумын 2-р багийн нутаг “.........” 1000 м.кв газрыг эзэмших болсон. Тухайн газар нь өмнө нь хүний нэр дээр байсан эсэхийг мэдэхгүй, би 2019 оноос л эзэмшиж байгаа. Би анх 1000 м.кв эзэмшээд тухайн газартаа гэр барих гэхэд хөрснөөс нь ус гарч ирээд байхаар нь би ард талд нь эзэнгүй байсан газарт гэрээ бариад эзэмшиж байсан. Ингээд би гэр барьсан газрыг надад олгож өгөөч гэж хүсэлт гаргасан. Би анх 1000 м.кв газрыг аваад гэр барьсан газраа оруулаад хашаа барьчихсан. Тухайн газрыг надад нэмж олгосныг би үндэслэлтэй үндэслэлгүйг нь мэдэхгүй. Би аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажилладаг боловч Барилгын чиглэл хариуцдаг болохоор газрын асуудлыг мэдэхгүй. Би өргөдлөө иргэний хувьд гаргаж өгсөн, ингээд надад талбайн хэмжээг өөрчилж өгсөн, тийм болохоор би тухайн надад олгосон газар нь үндэслэлтэй эсэхийг би мэдэхгүй. Өргөдлөө аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргаж байсан. Миний газрын гэрчилгээг надад хэн гаргаж өгч байсныг санахгүй байна. ......... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажилд орсноос хойш би гэр хашааны өмчлөл, эзэмшлийн ямар нэгэн газар авч байгаагүй, энэ газрыг л авсан, гэхдээ би хуулийн дагуу авсан гэж үзэж байгаа. Надад 4 малчин аав, ээж, 4 хүүхэд байгаа, би тэд нарыг агаарт байлгах гэж л тухайн газрыг иргэн хүний хувьд хүсэлт гаргаж авсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 123-124 дэх тал);

42. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр газар авахаар хүсэлтийг аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан. Ингэхдээ ......... аймгийн ................. сумын 2-р баг, Наадмын талбайн залгаа 1000 машины зогсоолын дээд талд гэж зураг зурж өгсөн. Ингээд тус өргөдлийнхөө хариуг 2019 оны 04 дүгээр сарын үед байх цас хайлсны дараагаар газрын удирдлагын хэлтсийн дарга М.Ч-аас өргөдлийнхөө хариуг асуусан, тэгэхэд судалж байгаа гэдэг хариуг хэлсэн. Ингээд надад өөрийн чинь хүсэж байгаа газарт олгох боломжгүй. Харин өөрийн чинь хүссэн газрын цаад талд байж болно гэж хэлсэн. Ингээд би 2019 оны 08 дугаар сард тухайн газрыг хашаалсан. Хашаалахаас өмнө Ч- надад өөрийн биеэр очиж надад энд боломжтой гэж зааж байсан.” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 134 дэх тал);

43. М.Б-ийн яллагдагчаар 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “...Манай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ......... ажилладаг Б.Б- нь 2020 оны хавар байх /би сар, өдрийн санахгүй байна/ ............. ажиллаж байсан Г нь ажлаас гарсны дараа түүний ажлыг Б.Б- мэргэжилтэн байхдаа хавсарч хийж байсан. Уг ажлыг хавсарч хийж байгаад 2021 оны сүүлээр шалгалтад ороод жинхлэгдэж байсан. Таны асууж байгаа цаг хугацаанд буюу 2021.05.24-ний өдөр ....... сумын 2-р багийн нутаг дэвсгэрт 1000 м2 газартай. Тухайн газрын зөрчлийн арилгаж, гэрчилгээ олгож өгнө үү гэх утга бүхий хүсэлтийг өгөх үедээ тэр ....... даргын үүргийг гүйцэтгэж байсан.

Таны асууж байгаа талбайн хэмжээ нэмэгдүүлэн урьд нь эзэмшиж байсан 1000м2 газар дээр нь 2868 м2 газрыг нэмэгдүүлэн олгох захирамжийн төслийг миний бие боловсруулан, материалыг бүрдүүлэн гаргаж байсан. Тухайн үед Б.Б- нь ажил дээр надтай уулзаад би талбайн хэмжээ өөрчлөхөөр өргөдөл өгсөн байгаа, чи тэр өргөдөлтэй танилцсан уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би бичиг хэргээс түүний өргөдлийг хүлээн аваад танилцаж үзээд, цахим сан дээрээс талбайн хэмжээг нь үзэхэд 1000 м2 газар байсан. Тэгэхээр нь Б.Б-д хандан энэ газар чинь энэ хэмжээгээрээ байж болохгүй юм уу гэж хэлэхэд тэр би танай хэлтсийн дарга Д.Ж-д хэлээд хэмжилтийн хийлгэсэн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь ............. ажиллаж байсан Д.Ж-аас хэмжилт хийсэн кадастрын зургийн авч үзэхэд 3868 м2 газар байсан. Тухайн үед Д.Ж- надад ямар нэгэн байдлаар энэ газрын нэмж олгож өгөх талаар хэлж байсан удаа байхгүй. Харин Б.Б- дарга надад хандан би хэмжилтийг нь хийлгэсэн байгаа, тийм учраас энэ газарт нэмэгдсэн газрыг нь оруулаад гэрчилгээ гаргаад өг гэж хэлсэн. Учир нь тэр манай байгууллагын ..... даргаар ажилладаг тул түүнд юм хэлэхгүйгээр материалыг нь боловсруулан, захирамжийг нь гаргуулан өгсөн. Захирамжийн төсөл боловсруулахдаа Б.Б-ын газар дээр миний бие очиж үзээгүй. Тухайн газар нь урьд олгосон гэрчилгээтэй байсан тул аймгийн ИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/136 тоот тогтоолыг үндэслээд олгосон. Б.Б- даргаас гаргасан өргөдөл дээрээ энэ тогтоолыг мэддэг юм шиг газрын зөрчлийг арилгаж өгнө үү гэсэн утгатай зүйлийг бичсэн байсан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлээгүй. Харин гэрчилгээ гарсны дараа газрын гэрчилгээг хурдан гаргаад өг, би банкинд тавимаар байна гэж хэлсэн. Одоо Б.Б- даргын эзэмшиж байсан ................. сумын 2-р багийн нутагт байх 3868 м2 газар хүчингүй болсон байгаа...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 120-122 дахь тал);

44. Ч.Б-Э-ийн яллагдагчаар 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн: “...Төлөвлөгөөнд тусгаагүй газраас захирамж гаргах төслийг оруулах болсон шалтгаан нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ....... дарга М.Ч-, одоо энэ газар авчихсан байгаа, тухайн үед манай байгууллагад ........даргаар ажиллаж байсан Б.Б- нар цуг нэг өрөөнд суудаг байсан бөгөөд би өөрийнхөө гаргаж байгаа шийдвэр бусад зүйлсийг удирдах дарга гэдэг утгаар М.Ч-д танилцуулдаг байсан. Ингээд М.Ч- руу орох үед М.Ч- нь энэ Б.Б-ын асуудал юу болсон бэ гэж асуухаар нь би 2019 оны захирамжуудад оруулж захирамж гаргуулсан. Ингэхдээ Б.Б- нь түрүүлээд хашаа татчихсан байсан ба хашааг нь очиж үзэхэд 3000 гаруй м/кв талбайд хашаа татсан байсан. Тэгэхээр нь би ингэж болохгүй гээд 1000 м/кв газарт газар олгох тухай захирамжийн төсөл боловсруулж оруулсан. ..Ер нь бол захирамжинд оруулаад гарга л гэж хэлсэн, Б- ч мөн л гаргаад өгөөч л гэж байсан. Би аль алинд нь төлөвлөгөөнд тусгаагүй гэж хэлж л байсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал);

45. ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээч нарын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай “...Б.Б-ын эзэмшиж байгаа газар нь ......... аймгийн 2019 болон 2021 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 тоот тогтоолд “Лэнд менежер” программ хангамжийг нэвтрүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан газрын талбайн хэмжээ болон захирамжийн зөрүүтэй мэдээллийг засварлаж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулах талаар заасан байдаг. Тус газрыг урьд нь иргэн, аж ахуйн нэгж эзэмшиж байгаагүй байна. Засгийн газрын 2018 оны 182 тогтоолын 2 хавсралтад заагдсанаар  тухайн газар нь ......... нуурын хотгорын тойрогт хамаарагдах бөгөөд тариалангийн зориулалттай 1 га газрын суурь үнэ 2436000 төгрөгөөр тогтоосон байна. Тухайн газрын Засгийн газраас тогтоосон суурь үнэ 2436000x0,3868га=942,244.8 /есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөг байна” гэх дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 143-145 дахь тал);

46. М.Б-, Ч.Б-Э-, М.Ч- нарыг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд (4 дэх хавтаст хэргийн 234-250 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдаж, яллах дүгнэлтэд тусгагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг хэргээс:

1. Бүртгэл-хяналтын карт /Б.Б-ын гаргасан өргөдлийг хүлээн авсан/ (5 дахь хавтаст хэргийн 05 дахь тал);

2. ...... сумын Засаг даргын захирамжийн төсөл (5 дахь хавтаст хэргийн 07 дахь тал);

3. ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Б.Б-ыг .............. мэргэжилтнээр, ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаал 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/52 тоот тушаалаар Б.Б-ыг ....... даргаар тус тус томилсон тушаалын хуулбар (5 дахь хавтаст хэргийн 11-12 дахь тал);

4. Албан тушаалын тодорхойлолт (5 дахь хавтаст хэргийн 19-23 дахь тал);

5. Б.Б-ын иргэний бүртгэлийн лавлагаа, түүний гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (5 дахь хавтаст хэргийн 80-81 дэх тал);

6. ....... сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/163 дугаартай “Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамж (5 дахь хавтаст хэргийн 203-204 дэх тал);

7. Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05/2028 дугаартай Б.Б-ын “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” албан бичгийг ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.Э-т хүргүүлсэн тухай баримт  (6 дахь хавтаст хэргийн 127 дахь тал);

8. ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар Б.Б-ыг ........ бөгөөд ...... түр томилсон тушаалын хуулбар (6 дахь хавтаст хэргийн 128 дахь тал);

9. Б.Б-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (6 дахь хавтаст хэргийн 147 дахь тал);

10. Б.Б-ын ажиллаж байхдаа авч байсан шагнал, урамшууллын талаарх баримтууд (6 дахь хавтаст хэргийн 157-160 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч М.Ч-ын өмгөөлөгч Т.Уянга хэргээс:

1. Иргэн С.Н-ийн ...... сумын Засаг даргад гаргасан өргөдөл (3 дахь хавтаст хэргийн 120 дахь тал);

2. Гэрч Ч.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд 2 удаа өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 157-161 дэх тал, 4 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал);

3. Албан тушаалын тодорхойлолт (Уг тодорхойлолтод “албан тушаалын нэр нь .... албан тушаалын зорилтын 5 дахь хэсэгт аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон газрын удирдлагын хэлтсийн үйл ажиллагаа, сумын газрын даамлуудын гүйцэтгэлийн тайлан, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрт хяналт, шинжилгээ үнэлгээ хийх, дүгнэлт өгөх-

Зорилтыг гүйцэтгэх чиг үүргийн хувьд 1. Аймгийн газрын удирдлагын хэлтсийн үйл ажиллагааны хэрэгжилт, сумын газрын даамлуудын гүйцэтгэлийн тайлан, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт хяналт, шинжилгээ үнэлгээ хийх, дүгнэлт өгөх, ажлыг зохион байгуулах, 2. Нэгжийн болон сумын газрын даамлуудын үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйгээ хангах, хэрэгжилтэд хяналт тавих, 3. Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран орон нутгийн хэмжээнд салбарын чиглэлээр хяналт, шинжилгээ, үнэлгээний баг, ажлын хэсэгт ажиллах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах чиг үүрэгтэй” гэж тусгасан) (4 дэх хавтаст хэргийн 20-23 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч Л.Ж хэргээс:

1. ..... сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/148 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 09 дэх тал);

2. ....... сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай /зөрчил арилгах/” захирамжийн 4 дэх хэсэгт ”Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, газар эзэмших гэрээний нөхцөлийг зөрчсөн, бусдын ашиг сонирхолд харшаар ашигласан, олгогдсон хэмжээнээс хэтрүүлэн эзэмшсэн зэрэг тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг газрын даамал Б.А-, М.Б-, Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б- нарт тус тус даалгасугай” гэж заасан хэсгийг (1 дэх хавтаст хэргийн 57 дахь тал);

3... аймгийн ....... сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/114 дугаартай газар эзэмшүүлэх тухай /зөрчил арилгах/ захирамжийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 221 дэх тал);

4. .... сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар (4 дэх хавтаст хэргийн 171-172 дахь тал);

5. .......... сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаартай “Талбайн хэмжээ өөрчлөх тухай” захирамжийн хуулбар (4 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал);

6. Шүүгдэгч Ц.П-аас хэлэлцүүлэгт нотлох баримтаар өгсөн: Ц.П- нь 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг бүрэн биелүүлсэн талаар ..... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/169 дугаартай  “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоолын хуулбар,

7. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар өгсөн: .... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/947 дугаартай “...Ц.П- нь 1 жил 11 сар 24 хоногийн нийтийн албан томилогдох эрхийг хасах ялын ... үлдэгдэлтэй байна” гэх албан бичиг зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Б хэргээс:

 1. ......... аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаартай албан тоот /М.Б-ийн нэр дээр 9959 УВХ улсын дугаартай Toyota Probox загварын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна” гэх албан бичиг(1 дэх  хавтаст хэргийн 227 дахь тал);

2. М.Б-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх  хавтаст хэргийн 228 дахь тал);

3. М.Б- нь “Газрын Харилцааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулж байсан баримт (1 дэх  хавтаст хэргийн 246 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Ч.Б-Э-, Д.Ж- нарын өмгөөлөгч Б.Л хэргээс:

1. Ч.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “... онд Хөдөө аж ахуйн их сургуулийг .... мэргэжлээр төгсөөд, ... онд ..... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ..., .. онд .... аймгийн ..... сумын .............., 2021-2022 онд ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ............, 2022 онд .... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ........, 2023 оны ... дугаар сараас ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ......... тус тус ажиллаж байна. Мөн “......” төрийн бус байгууллагын тэргүүнээр болон ..... аймгийн Ширээний теннисийн холбооны ....... даргаар тус  тус ажилладаг...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал);

2. Ч.Б-Э-ийн “Хөдөө аж ахуйн их сургуулийг ............ онд Газрын үнэлгээ  мэргэжлээр бакалаврын зэрэгтэйгээр төгссөн” гэх дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажиллаж байхдаа авч байсан шагнал урамшуулал  зэрэг хувийн байдлуудыг нотлох баримтууд (5 дахь хавтаст хэргийн 147-156 дахь тал);

3. Д.Ж-гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (5 дахь  хавтаст хэргийн 172 дахь тал);

4. Ч.Б-Э-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (5 дахь  хавтаст хэргийн 139 дэх тал);

5. Шүүгдэгч Д.Ж-гаас шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар өгсөн: Д.Ж- нь 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг бүрэн биелүүлсэн талаар ......... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/171 дугаартай  “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоолын хуулбар;

6.  ......... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/947 дугаартай “...Д.Ж- нь 1 жил 11 сар 24 хоногийн нийтийн албан томилогдох эрхийг хасах ялын үлдэгдэлтэй байна” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-О-, шүүгдэгч Ц.П-, М.Б-, Д.Ж-, Б.Б-, М.Ч-, Ч.Б-Э- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ. Учир нь  Ч.Б- нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих этгээд биш байна.

Мөн шүүгдэгч Ц.П-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг, (1 дэх хавтаст хэргийн 247-248 дахь тал), шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 123-124, 134 дэх тал) зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг зөрчсөн байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу “Тусгай мэдлэгийн хүрээнд хамаарах асуудлаар” гаргасан дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ. (1 дэх хавтаст хэргийн 52-54, 2 дахь хавтаст хэргийн 195-200, 3 дахь хавтаст хэргийн 179-180, 4 дэх хавтаст хэргийн 143-145 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхээс бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.П-, М.Б-, Д.Ж-, Б.Б-, М.Ч-, Ч.Б-Э- нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Ч-ыг цагаатгах үндэслэлийн талаар:

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч М.Ч-ыг нийтийн албан тушаалтан буюу ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ........... даргаар ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагад ажилладаг,..... сум хариуцсан ................ шүүгдэгч Ч.Б-Э-д “Иргэн С.Н-д боломжтой арга хэмжээ авах хэрэгтэй” гэж хэлж, түүнийг хатгаж, ...... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй, .... сумын 5 дугаар багт байрлах газарт иргэн С.Н-д 10.000 м.кв газрыг жимс, жимсгэний хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр А/348 дугаартай захирамжийн төслийг боловсруулан албажуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

Мөн нийтийн албан тушаалтан М.Ч- нь ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ........ даргаар ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагад ажилладаг, ........ сум хариуцсан ......... шүүгдэгч Ч.Б-Э-д “Иргэн Б.Б-д 1000 м.кв газрыг жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар газар олгох асуудал яасан бэ” гэж удаа дараа сануулан хэлж, түүнийг хатгаж, ....... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй ........ сумын 2 дугаар багийн нутаг байрлах газарт газар эзэмших хүсэлт гаргасан иргэн Б.Б-д 1000 м.кв газрыг жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр А/348 дугаартай захирамжийн төслийг боловсруулан албажуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, ялласан байна.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж, харьцуулан дүгнэхэд шүүгдэгч буюу ......... аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт ...... даргаар ажиллаж байсан М.Ч- нь өөрийн шууд удирдлагад ажилладаг, ....... Ч.Б-Э-ийг 2019 онд 2 удаагийн  үйлдлээр хатгаж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт иргэн Б.Б-, С.Н- нарт хууль бусаар газар эзэмшүүлж, Ч.Б-Э-ийг албан тушаалын гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэх бодит үндэслэл хангалттай тогтоогдохгүй байна.

Тодруулбал: Шүүгдэгч Ч.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн: “...тухайн үеийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ......... ажиллаж байсан Ц.Э- надад манай ээжид энэ газрыг олгох хэрэгтэй байна. Судлаад захирамж гаргуулах үүргийг өгсөн. Тэгээд би тухайн газрыг судлахад ямар нэгэн давхцалгүй, өөр хүний эзэмшээгүй гэдгийг танилцуулсан. ...Харин 2019 оны ......... аймгийн ...... сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг танилцуулсан. Тэгээд тухайн үеийн ........ дарга М.Ч-д танилцуулсан. Тэгээд боломжтой арга хэмжээ авах хэрэгтэй гэж Ч- дарга хэлсний дагуу ...... сумын засаг даргад хүргүүлж захирамж гаргуулсан. ...Харин тухайн үеийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын баримтыг бүрдүүлж захи гаргуулсан. Удирдлагаас өгсөн хууль бус үүргийг хэрэгжүүлэхгүй байх ёстой гэдгээ мэдэж байсан. Тухайн үед ямар нэгэн хуулийн байгууллага, дээд шатны албан тушаалтанд хандаж мэдэгдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 157-161 дэх тал);

-Шүүгдэгч Ч.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн:"...Төлөвлөгөөнд тусгаагүй газраас захирамж гаргах төслийг оруулсан. Төлөвлөгөөнд тусгаагүй газраас захирамж гаргах төслийг оруулах болсон гол шалтгаан нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ...... дарга М.Ч-, одоо энэ газар авчихсан байгаа, тухайн үед манай байгууллагад ....... даргаар ажиллаж байсан Б.Б- нар цуг нэг өрөөнд суудаг байсан бөгөөд би өөрийнхөө гаргаж байгаа шийдвэр бусад зүйлсийг удирдах дарга гэдэг утгаар М.Ч-д танилцуулдаг байсан. Ингээд М.Ч- руу орох үед энэ Б.Б-ын газрын асуудал юу болсон бэ гэж асуухаар нь би 2019 оны захирамжуудад оруулж захирамж гаргуулсан. Ингэхдээ Б.Б- нь түрүүлээд хашаа татчихсан байсан ба хашааг нь очиж үзэхэд 3000 гаруй м.кв талбайд хашаа татсан байсан. Тэгэхээр нь би ингэж болохгүй гээд 1000 м.кв газарт газар олгох тухай захирамжийн төсөл боловсруулж оруулсан...Ер нь бол захирамжид оруулаад гарга л гэж хэлсэн, Б.Б- ч гэсэн мөн гаргаад өгөөч л гэж байсан. Би аль алинд нь төлөвлөгөөнд тусгаагүй гэж хэлж байсан.  Б.Б- надад чи 3000 м.кв газрыг 1000 м.кв болгоод гаргачихлаа гэж хэлж л байсан. Ажил, амьдрал, гэр бүлд дарамт шахалт нөлөө үзүүлсэн зүйл байхгүй. Ер нь бол дарамт шахалт үзүүлэхээс илүү олон дахин хэлээд байхаар нь гаргачихсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал);

-Шүүгдэгч Ч.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагчаар өгсөн:”...Би газрын даргаар ажиллаж байсан Ц.Э- болон хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Ч- нарын хэлснээр дээрх 2 иргэнд газар олгох захирамжийн төсөл боловсруулан, захирамж гарсны дараа газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож байсан” гэх мэдүүлэг (5  дахь хавтаст хэргийн 131 дэх тал)  зэргээс өөр бусад нотолгооны хэрэгслүүдэд шүүгдэгч М.Ч-ыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон  талаар тусгагдаагүй байна.

Шүүгдэгч Ч.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн 2 удаагийн мэдүүлгийг судлан үзэхэд тэрээр “...албаны дарга Ц.Э- нь өөрийн ээж С.Н-ийн нэр дээр газар авах хүсэлт гаргасан бөгөөд тухайн хүсэлтийг судалж үзэхэд эзэмшихийг хүссэн газар нь сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Энэ талаар хэлтсийн дарга М.Ч-д танилцуулахад тэр “тэгээд боломжтой арга хэмжээг авах хэрэгтэй”  гэж хэлсэн,

... Тэгээд М.Ч-ын өрөөнд орох үед энэ Б.Б-ын газрын асуудал юу болсон бэ гэж асуухаар нь би 2019 оны захирамжуудад оруулж захирамж гаргуулсан. Ер нь бол захирамжид оруулаад гарга гэж хэлсэн. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй, олон дахин хэлээд байхаар нь гаргачихсан” гэж хэлсэн гэж мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Б-Э- нь  ажил үүргийнхээ хүрээнд  иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг дээд шатны албан тушаалтны шийдвэрээр судалж,  гаргах шийдвэрээ ........ дарга М.Ч-ад танилцуулах үед тэрээр  “Боломжтой арга хэмжээг авах хэрэгтэй”, Б.Б-ын газрын асуудал юу болсон бэ гэж асууж тодруулсныг “Иргэн С.Н-, Б.Б- нарт хууль бусаар газар олго” гэх байдлаар Ч.Б-Э-д хууль бус үүрэг өгч, Ч.Б-Э-ийг  гэмт хэрэгт татан оролцуулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж үзэхэд хангалтгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Ч- нь гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн нийгэмд аюултай гэм буруутай идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь хэрэгт тогтоогдоогүй, түүний Ч.Б-Э-д хэлсэн “Боломжтой арга хэмжээг авах хэрэгтэй” гэх үг, мөн Ч.Б-Э-эс  Б.Б-ын газрын асуудал юу болсон бэ гэж асуусан зэрэг нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Прокуророос шүүгдэгч М.Ч-ыг албан тушаалын гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж ялласан боловч М.Ч- нь Ч.Б-Э-ийг гэмт хэрэг үйлдэхэд идэвхтэй үйлдлээр өдөөн түлхсэн, Ч.Б-Э-ийн хүсээгүй үйлдлийг түүний хүсэл зоригоос гадуур хүчээр хийлгэсэн, гуйх, ятгах, ямар нэг зүйл амлах, заналхийлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэргээр Ч.Б-Э-ийг иргэн С.Н-, шүүгдэгч Б.Б- нарт хууль бусаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлэхэд зориуд хүргэсэн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч Ч.Б-Э-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээс өөрөөр М.Ч-ыг гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж буруутгах, хангалттай нотлох баримт байхгүй байна.

Түүнчлэн Ч.Б-Э- нь гэмт хэргийн яллагдагч, шүүгдэгч бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн үед М.Ч- дарга нь ..... даргын хувьд иргэдээс газар хүсэж манай албанд ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хүлээн аваад, судалж, шийд гэх цохолт хийж, газрын даамлуудад шилжүүлж өгдөг байсан. М.Ч- дарга нь ажлын шугамаар надад цохолт хийж өгсөн өргөдөл гомдлын хариуг асууж, Б.Б-ын газар юу болсон бэ гэж асуусныг би тухайн үедээ буруу ойлгосон байж магадгүй” гэж өмнөхөөсөө зөрүүтэй мэдүүлгийг гаргасан тул Ч.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг дангаар нь үнэлж, М.Ч-ыг гэм буруутай гэж үзэх боломжгүй байх  бөгөөд хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ч- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч М.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүний үйлдэл холбогдлыг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Ч-ыг цагаатгаж шийдвэрлэв.

Гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.П-, М.Б-, Д.Ж-, Б.Б-, Ч.Б-Э- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгч М.Б- нь ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ....... сум хариуцсан ..... ажиллахдаа .... аймгийн ..... сумын засаг даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ц.П-тай үйлдлээрээ нэгдэн, бүлэглэж ................. сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй,

-........ сумын 1 дүгээр баг, “......... чацаргана” ХК-ийн зүүн талд байрлах газарт иргэн Б.Б-д 4989 м.кв газрыг жимс, жимсгэнийн усалгаатай тариалангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаартай захирамжийн төслийг,

-Мөн .......... сумын ....... ажиллаж байсан шүүгдэгч Ц.П-, ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ..... даргаар ажиллаж байсан шүүгдэгч Д.Ж- нартай үйлдлээрээ нэгдэн, бүлэглэж, сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй,   ................. сумын 5 дугаар багийн нутагт байрлах газарт иргэн Д.Д-д 5350 м.кв, Б.А-д 6600 м.кв газрыг тус тус жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/114 дугаартай захирамжийн төслийг,

- Мөн ................. сумын ....... ажиллаж байсан, шүүгдэгч Ц.П-, ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ......... ажилтай, шүүгдэгч Б.Б- нартай үйлдлээрээ нэгдэн, бүлэглэж, Б.Б-ын ................. сумын 2 дугаар багийн нутагт байрлах жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар,тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт хууль бусаар эзэмшиж байсан 1000 м.кв газрын хэмжээг ................. сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 2868 м.кв хэмжээтэй газраар нэмэгдүүлэн, Б.Б-д нийт 3868 м.кв газрыг жимс, жимсгэнэ, усалгаатай тариалангийн зориулалтаар, 13 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаартай захирамжийн төслийг тус тус боловсруулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргүүдийг,

2. Шүүгдэгч Ц.П- нь ......... аймгийн ...... сумын .... ажиллаж байхдаа тус сум хариуцсан ........, шүүгдэгч М.Б-, .... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ............. ажиллаж байсан, шүүгдэгч Б.Б- нартай үйлдлээрээ нэгдэн, бүлэглэж, ...... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй,

- ......... сумын 2 дугаар багийн нутагт байршилтай, 1000 м.кв газрыг шүүгдэгч Б.Б-од жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаар захирамжийг,

Мөн .......... сум хариуцсан .... ажиллаж байсан, шүүгдэгч  Ч.Б-Э-тэй үйлдлээрээ нэгдэн, бүлэглэж, сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ...... сумын 5 дугаар багийн нутагт байршилтай, 10000 м.кв газрыг иргэн С.Н-ид жимс, жимсгэнийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай захирамжийг,

Мөн ........ сум хариуцсан .........., шүүгдэгч М.Б-тэй үйлдлээрээ нэгдэн, бүлэглэж, ...... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй газраас

-...... сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Б-эд 4989 м.кв газрыг жимс, жимсгэнийн усалгаатай тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар захирамжийг,

-Мөн ....... сум хариуцсан ....... ажилтай М.Б-,  ... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт .......... ажиллаж байсан шүүгдэгч Д.Ж- нартай үйлдлээрээ нэгдэн, бүлэглэж, сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас ................. сумын 5 дугаар багийн нутагт иргэн Д.Д-д 5350 м.кв, Б.А-д 6600 м.кв газрыг жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/114 дугаартай захирамжийг,

-Мөн ........... сум хариуцсан ........ ажилтай шүүгдэгч М.Б-, ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын ...... ажилтай, шүүгдэгч Б.Б- нартай үйлдлээрээ нэгдэн, бүлэглэж, Б.Б-ын .......... сумын 2 дугаар багийн нутагт байрлах жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт хууль бусаар эзэмшиж байсан 1000 м.кв газрын хэмжээг ........ сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 2868 м.кв хэмжээтэй газраар нэмэгдүүлэн, Б.Б-д нийт 3868 м.кв газрыг жимс, жимсгэнэ, усалгаатай тариалангийн зориулалтаар, 13 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаартай захирамжийг тус тус гаргаж, иргэн Б.Б-, Б.А-, Д.Д-, С.Н- болон шүүгдэгч Б.Б- нарт хууль бусаар газар эзэмшүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргүүдийг,

3. Шүүгдэгч Д.Ж- нь ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт .............. ажиллаж байхдаа ......... аймгийн ................. сумын ......... ажиллаж байсан шүүгдэгч Ц.П-, тус сумын ......... ажилтай, шүүгдэгч М.Б- нартай үйлдлээрээ нэгдэн, бүлэглэж, өөрийн шууд удирдлагад ажилладаг, шүүгдэгч М.Б-өд “Б.А-, Д.Д- нарт ................. сумын 5 дугаар багт газар эзэмшүүлэх захирамж гаргуулаад гэрчилгээг нь гаргаад өг, энэ газрыг би авч байгаа, та надад захирамжийг нь гаргуулаад өг, би ....... чинь ярьчихсан байгаа” гэх зэргээр хэлж, түүнийг хатгаж,

-.......... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай тогтоолоор баталсан Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй, ......... сумын 5 дугаар багийн нутагт иргэн Д.Д-д 5350 м.кв, өөрийн хамаарал бүхий этгээд буюу бэр болох Б.А-д 6600 м.кв газрыг тус тус жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/114 дугаартай захирамжийг гаргуулж, иргэн Д.Д-, Б.А-д нарт хууль бусаар газар эзэмшүүлсэн гэх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

4. Шүүгдэгч Ч.Б-Э- нь ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ........ сумын ........ ажиллаж байхдаа ......... аймгийн ........ ажиллаж байсан шүүгдэгч Ц.П-тай үйлдлээрээ нэгдэн, бүлэглэж, ....... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй, ....... сумын 5 дугаар багт байрлах газраас иргэн С.Н-д 10.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, жимс жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар,

- ......... аймгийн .... сумын ...... ажиллаж байсан шүүгдэгч Ц.П-, ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ....... дарга ажилтай, шүүгдэгч Б.Б- нартай үйлдлээрээ нэгдэн, бүлэглэж, “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй,

- ...... сумын 2 дугаар багийн нутагт байршилтай, 1000 м.кв газрыг шүүгдэгч Б.Б-од 15 жилийн хугацаатай, жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар тус тус эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаар захирамжийн төслийг боловсруулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

5. Шүүгдэгч Б.Б- нь ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ..........  мэргэжилтнээр ажиллаж байхдаа ......... сумын ....... Ц.П-, сумын ............ ажилтай, шүүгдэгч Ч.Б-Э- нартай үйлдлээрээ нэгдэн, бүлэглэж, шүүгдэгч Ч.Б-Э-д нөлөөлж, ................. сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаар захирамжаар “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй, ................. сумын 2 дугаар багийн нутагт байршилтай, 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар хууль бусаар эзэмшиж, өөртөө давуу байдал бий болгосон,

-мөн ......... аймгийн ................. сумын ......... ажиллаж байсан, шүүгдэгч Ц.П-, тус сум хариуцсан ....... ажилтай М.Б- нартай үйлдлээрээ нэгдэн, бүлэглэж, шүүгдэгч М.Б-өд нөлөөлж, ....... сумын засаг даргын  2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаартай захирамжаар урьд хууль бусаар эзэмшсэн, ...... сумын 2 дугаар багийн нутаг, ..... дээд талд байрлах 1000 м.кв газрыг, сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 2868 м.кв газраар нэмэгдүүлж, нийт 3868 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж, албан тушаалын байдал, албаны эрх нөлөөгөө хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

 Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, ирүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-О-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 112-118 дахь тал), гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал), гэрч Ю.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал), гэрч У.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал), гэрч Э.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэрч Ц.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 247-248 дахь тал), ......... аймгийн ..... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай тогтоол, ...... сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөө, тэдгээр баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 73-109 дэх тал), ......... аймгийн ..... сумын Засаг даргын А/145 дугаартай захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн газрын нэгж талбарын хувийн хэрэг (1 дэх хавтаст хэргийн 59-72 дахь тал), гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 04 дүгээр сарын 04-нд дахин өгсөн  мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 145-146 дахь тал), гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын 2023 оны 05 дугаар сарын 29-нд дахин өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 148 дахь тал), гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 169 дэх тал), гэрч Д.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 166-167 дахь тал), эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /нэгж талбарын ..... дугаартай Д.Д-гийн газрын хувийн хэрэг бүхий материал, нэгж талбарын ...... дугаартай Б.А-ын газрын хувийн хэрэг бүхий материал (2 дахь хавтаст хэргийн 209-211 дэх тал), иргэн Д.Д-д эзэмшүүлсэн гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 212-220 дахь тал), ......... аймгийн ................. сумын засаг дарга Ц.П-ын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/114 дугаартай газар эзэмшүүлэх тухай /зөрчил арилгах/ захирамжийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 221 дэх тал), ......... аймгийн ....... сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 248-250 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 01-11 дэх тал), 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 15-24 дэх тал), ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны "Өргөдөл гомдлын бүртгэл”-д иргэн Д.Д-, Б.А- нарын өргөдлийг хүлээн авсан бүртгэлд байсан эсэхэд үзлэг хийсэн тэмдэглэл,(3 дахь хавтаст хэргийн 25-28 дахь тал), .... аймгийн ......... сумын Засаг даргын 2023.05.06-ны өдрийн захирамжийн дагалдах хуудас, захирамжийн төсөл (3 дахь хавтаст хэргийн 29-32 дахь тал), ......... аймгийн ....... сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.П-ын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай “......... сумын 5-р багийн нутагт газар эзэмших хүсэлт гаргасан иргэн С.Н-ид 10.000 м.кв газрыг жимс жимсгэнийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн захирамж, түүний хавсралтын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 127-128 дахь тал), иргэн С.Н-ийн ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан өргөдөл, хүсэлт холбоотой материалын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 120-121 дэх тал), ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас албан тоотоор гаргуулан авсан хувийн хэрэг, бусад холбоотой материал (3 дахь хавтаст хэргийн 206-216 дахь тал), гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 154-155 дахь тал), шүүгдэгч Ч.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 157-161 дэх тал), шүүгдэгч Ч.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал), гэрч Б.Бямбажаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 169 дэх тал), ......... аймгийн ................. сумын 5 дугаар багийн нутагт байх С.Н-ийн жимс, жимсгэнийн зориулалтаар эзэмшиж байгаа 10000 м2 газарт үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 187-190 дэх тал),  ................. сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тухайн төлөвлөгөөг баталсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ......... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 01 дугаартай тэмдэглэл, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 дугаартай тогтоолын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 236-250 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 01-08 дахь тал), ......... аймгийн ................. сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.П-ын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаартай “Талбайн хэмжээ өөрчлөх тухай” захирамж, түүний хавсралтын хуулбар (4 дэх хавтаст хэргийн 93-96 дахь тал), иргэн Б.Б-ын ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан өргөдөл, газар эзэмшүүлэх тухай .......... дугаартай хувийн хэргийн хуулбарууд (4 дэх хавтаст хэргийн 154-178 дахь тал), ......... аймгийн .... сумын 2019, 2021 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хуулбарууд (4 дэх хавтаст хэргийн 180-214 дэх тал) гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 121 дэх тал), шүүгдэгч М.Б-ийн яллагдагчаар 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 120-122 дахь тал), Ч.Б-Э-ийн яллагдагчаар 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн  мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал) зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.

6. Прокуророос М.Б-, шүүгдэгч Ц.П-, Д.Ж-, Ч.Б-Э-, Б.Б- нарын дээрх үйлдэл тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог тодорхойлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “Гуравдугаар бүлэг”-ийн тохирох зүйл хэсгийг журамлаж, зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Тодруулбал: Шүүгдэгч М.Б-ийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ц.П-ын үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Д.Ж-гийн үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ч.Б-Э-ийн үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн нэг гол объектив шинж нь нэг гэмт хэргийг үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш хүн нэгдэн оролцсон байх явдал бөгөөд энэ шинж нь үүргээ хуваарилан гэмт хэрэгт хамтран оролцох болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдэхийн аль алинд хамааралтай юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэгт оролцсон оролцогчдын үйлдлийн шинж чанар, гүйцэтгэж байгаа үүргийг харгалзан, гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэлбэрийг зохион байгуулагч, гүйцэтгэгч, хатгагч, хамжигч гэх зэргээр ялгаатай хуульчилсан байх бөгөөд гэмт хэргийг өөрөө, эсхүл бусадтай бүлэглэн үйлдсэн бол гүйцэтгэгчээр, гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх, бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан бол гэмт хэргийн хатгагчид тооцохоор тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээс үзэхэд гэмт хэрэгт хамтран оролцогчид нь тодорхой гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор заасан бөгөөд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бүх тохиолдлыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэх ойлголтод хамааруулж үзэхээр байна.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг гэмт хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж, гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогчид нь санаатайгаар эс үйлдэхүй хийж гэмт хэрэгт хамтран оролцсон байж болно.

Прокуророос шүүгдэгч М.Б-, Ц.П-, Ч.Б-Э-, Б.Б- нарын гэм буруутай үйлдэл тус бүрийн шинж, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог харгалзан тэдгээрт холбогдох гэмт хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч М.Б-, Ц.П-, Ч.Б-Э-, Б.Б- нарыг авилга, албан тушаалын гэмт хэргийн гүйцэтгэгчид, шүүгдэгч Д.Ж-г гэмт хэргийн хатгагчид тус тус тооцож, тус тусын холбогдсон гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэн бүлэглэн гүйцэтгэх замаар хамтран оролцсон гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар  шүүгдэгч М.Б-, Ц.П-, Ч.Б-Э-, Б.Б- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор үүргээ хуваарилах замаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдоогүй боловч тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас хууль бусаар газар эзэмших захирамжийн төсөл боловсруулах, албажуулах, газрын нэгж талбарын хувийн хэргийн материал бүрдүүлэх, хөтлөх, газар эзэмших гэрээ байгуулах, эзэмшлийг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээ гаргаж олгох, кадастрын мэдээллийн санд бүртгэх зэргээр гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлснээр шүүгдэгч нарыг субъектив санаа зорилгын хувьд хамтран оролцож байгаа гэмт хэргийн улмаас нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй байсан буюу тэдгээрийг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.Б-, Ч.Б-Э- нар нь ................. сумын ………… ажиллаж байх үедээ өөр өөр цаг хугацаанд,  шүүгдэгч М.Б- нь иргэн Б.Б-, Б.А-, Д.Д-, Б.Б- нарт, шүүгдэгч Ч.Б-Э- нь иргэн С.Н-, Б.Б- нарт хууль бусаар газар эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулан, шүүгдэгч Ц.П-д танилцуулсныг тэрээр албажуулж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан,

Шүүгдэгч Б.Б- нь иргэний хувиар авахыг хүссэн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг мэдэх боломжтой, мэдэж  байсан атлаа уг газрыг эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад идэвхтэй үйлдлээр уг газрыг хашаалж авах, газар хүссэн өргөдөл болон холбогдох бусад материалыг Газрын албанд бүрдүүлэн өгөх, түүний урьд эзэмшсэн газар нь ямар нэгэн зөрчилгүй байхад газрын зөрчил арилгуулах хүсэлт гаргах зэргээр өөрөө ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажилладаг гэх давуу талаа ашиглан 2 удаагийн идэвхтэй үйлдлээр өөртөө газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдож байх тул түүнийг шүүгдэгч М.Б-, Ц.П-  нарын үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд прокуророос шүүгдэгч М.Б-, Ц.П-, Ч.Б-Э-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон бусад холбогдох заалтыг журамласныг үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Д.Ж-г ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ………………… даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч М.Б-, Ц.П- нарын иргэн Б.А-, Д.Д- нарт хууль бусаар газар эзэмшүүлж, давуу байдал бий болгосон хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэх үндэслэлээр түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, яллажээ.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт болох М.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Д.Ж- нь өөрийн шууд удирдлагад ажилладаг, ……….. М.Б-ийг иргэн Б.А-, Д.Д- нарт хууль бусаар газар эзэмшүүлэх гэмт хэрэгт татан оролцуулсан, иргэн Б.А- нь шүүгдэгч Д.Ж-гийн хамаарал бүхий этгээд (бэр) болох нь тогтоогдож байх тул Д.Ж-г уг гэмт хэргийн хатгагчид тооцож, ялласныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, оногдуулах ялыг хүндрүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №02 дугаарт нийтлэгдэж, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч М.Б-, Ц.П-, Ч.Б-Э-, Д.Ж-, Б.Б- нарыг  2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж  ялласан байх бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх хугацаанд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан тул шүүгдэгч М.Б-, Ц.П-, Ч.Б-Э-, Д.Ж-, Б.Б- нарын үйлдлийг гэмт хэрэгт тооцох, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд мөрдөж байсан хуулиар тодорхойлж хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэж, хэргийг шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоожээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” гэх тусгай субьект үйлдсэн байхыг шаардаж байна.

8. Шүүгдэгч М.Б-, Ц.П-, Д.Ж-, Ч.Б-Э-, Б.Б- нарын гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд эрхэлж байсан албан тушаал нь   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан” гэх тусгай субъектийн шинжийг хангаж байгаа болох нь дараах байдлаар нотлогдож байна.

Монгол Улсын 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар соёрхон баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж заажээ. 

Өөрөөр хэлбэл Авилгын эсрэг НҮБ-ын конвенцэд зааснаар төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлж, нийтийн албан тушаалтанд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн 4.1.1-д зааснаар “төрийн улс төрийн,  захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” нар энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар шууд нэрлэн заажээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.1 дүгээр зүйлд ”Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 11.1.9-д “Төрийн улс төрийн албан тушаалтанд бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч хамаарна” гэж,

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн (12.1)”Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн (12.1.7) “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал хамаарна” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Ц.П- нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд ......... аймгийн ....... сумын ........ ажиллаж байсан нь 3 дахь хавтаст хэргийн 224-225 дахь талд авагдсан ......... аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/112 дугаартай “........ томилох, .... чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар, мөн аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/54 дугаартай “............... Ц.П-ыг огцруулах тухай” захирамжийн хуулбар зэргээр баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал: Шүүгдэгч Ц.П- нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт заасан “төрийн улс төрийн удирдах албан тушаалтан” буюу ....... сумын ..... ажиллаж байсан нь тогтоогдож байх тул түүнийг  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “Нийтийн албан тушаалтан”  гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Ж- нь 2013 оноос 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ............мэргэжилтэн, ...... дарга зэрэг ажлыг эрхэлж байсан нь 3 дахь хавтаст хэргийн 106 дахь талд авагдсан шүүгдэгч Д.Ж-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг,  5 дахь хавтаст хэргийн 15-18 дахь талд авагдсан ажлын байрны тодорхойлолт, 176-182 дахь талд авагдсан шийтгэх тогтоолын хуулбар болон шүүгдэгч М.Б-, Ч.Б-Э-, Ц.П- нарын мэдүүлэг,  хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Б.Б- нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ......... мэргэжилтнээр, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс одоог хүртэл тус газарт ......................... даргаар тус тус ажиллаж байгаа нь 5 дахь хавтаст хэргийн 11-12 дахь талд авагдсан ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны Б/16, 2021 оны Б/52 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудын хуулбар, 6 дахь хавтаст хэргийн 128 дахь талд авагдсан ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны Б/13 дугаартай “Үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” тушаалын хуулбар, шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч М.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ....... сумын 1,8,9,10 дугаар багуудыг хариуцсан ........, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ................. сум хариуцсан .........., 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс одоог хүртэл ....... сум хариуцсан ............. тус тус ажиллаж байгаа нь 1 дэх хавтаст хэргийн 156-157 дахь талд авагдсан ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны Б/14 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, 4 дэх хавтаст хэргийн 234, 242 дахь талд авагдсан ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны Б/28, 2022 оны Б/07 дугаартай “Ажилд томилох тухай тушаалуудын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Ч.Б-Э- нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс ......... аймгийн ..... сумын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ...... сум хариуцсан ........... ажиллаж байгаад ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай “Ч.Б-Э-ийг ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалаар Завхан сумын ...... мэргэжилтнээр шилжин, одоо тухайн албан тушаалыг эрхэлж байгаа нь 4 дэх хавтаст хэргийн 243 дахь талд авагдсан ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2014 оны Б/103 дугаартай “Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 5 дахь хавтаст хэргийн 001 дэх талд авагдсан ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2023 оны Б/15 дугаартай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

Дээрхээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч Д.Ж- нь  Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.7-д заасан “Засаг даргын ажлын албаны удирдах албан тушаалтан”-д хамаарах ......... аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ..... даргаар ажиллаж байсан нь тогтоогдож байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “төрийн захиргааны удирдах албан тушаалтан” буюу нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б- нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.7-д заасан “Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх  албан тушаалтан”-д хамаарах ......... аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт барилга, хот байгуулалтын хэлтсийн .......... мэргэжилтэн, ...... даргаар тус тус ажиллаж байсан нь тогтоогдож байх тул түүнийг мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4,  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан  “Төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалтан” буюу нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Шүүгдэгч М.Б-, Ч.Б-Э- нар нь  Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.7-д заасан “Засаг даргын ажлын албаны гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарах ......... аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ...... сум хариуцсан .... тус тус ажиллаж байсан нь тогтоогдож байх тул  тэдгээрийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан” буюу нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.П-, М.Б-, Д.Ж-, Ч.Б-Э-, Б.Б- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан” гэх субъектийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгссөнд тооцохоор хуульчлан тогтоожээ.

2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгохоор тус тус заажээ.

Нийтийн албанд ажиллаж байгаа сонгуульт болон томилолтын албан тушаалтан, төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хуульд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагдана.

Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар эрхэлж байгаа албан тушаалын бүрэн эрхийнх нь хүрээнд зөвхөн өөрт нь тухайлан олгосон хэмжээнд албаны чиг үүргээ хэрэгжүүлэх бөгөөд албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэргээр эрх мэдлээ хэтрүүлж, өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгосон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангана.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар ...... сумын …., шүүгдэгч Ц.П- нь 2019-2021 оны хооронд хууль тогтоомжоор өөрт нь тухайлан олгосон бүрэн эрхийн хүрээнд иргэн Б.Б-, Б.А-, Д.Д-, С.Н-, Б.Б- нарт 4 удаагийн захирамжаар жимс жимсгэнэ, усалгаатай тариалангийн хэрэгцээний зориулалтаар 13-15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас нэр бүхий 5 иргэнд газар эзэмшүүлж, бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон байх бөгөөд иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрх нь зөвхөн ……бүрэн эрхэд хамаарч байна.

Тодруулбал: Шүүгдэгч, ...... сумын ...... ажиллаж байсан Ц.П-, ... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ...... сум хариуцсан ....... ажиллаж байсан, шүүгдэгч М.Б- нар нь бүлэглэж, ..... сумын .......... Ц.П-ын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаартай захирамжаар “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй, ................. сумын 1 дүгээр баг, “......... чацаргана” ХК-ийн зүүн талд байрлах газарт иргэн Б.Б-д 4989 м.кв газрыг жимс, жимсгэнийн усалгаатай тариалангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, түүнд давуу байдал бий болгосон,

-Мөн ..... сумын ....... ажиллаж байсан шүүгдэгч Ц.П-, ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ...... даргаар ажиллаж байсан шүүгдэгч Д.Ж-, ..... шүүгдэгч М.Б- нар нь бүлэглэж, ...... сумын ...... Ц.П-ын  2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/114 дугаартай захирамжаар сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй,   ....... сумын 5 дугаар багийн нутагт байрлах газарт иргэн Д.Д-д 5350 м.кв, Б.А-д 6600 м.кв газрыг тус тус жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Ц.П- нь ......... аймгийн ...... сумын ... ажиллаж байхдаа тус сум хариуцсан ......, шүүгдэгч Ч.Б-Э-, ... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ....... ажиллаж байсан, шүүгдэгч Б.Б- нартай бүлэглэж, сумын засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаар захирамжаар “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй,  ...... сумын 2 дугаар багийн нутагт байршилтай, 1000 м.кв газрыг шүүгдэгч Б.Б-д жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Б.Б-од давуу байдал бий болгосон, 

- Мөн .... сумын ... ажиллаж байсан, шүүгдэгч Ц.П-, ... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын .... дарга ажилтай, шүүгдэгч Б.Б-, ... М.Б- нар бүлэглэж, сумын засаг дарга Ц.П-ын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаартай захирамжаар шүүгдэгч  Б.Б-ын урьд ...... сумын 2 дугаар багийн нутагт байрлах жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт хууль бусаар эзэмшиж байсан 1000 м.кв газрын хэмжээг ...... сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 2868 м.кв хэмжээтэй газраар нэмэгдүүлэн, Б.Б-д нийт 3868 м.кв газрыг жимс, жимсгэнэ, усалгаатай тариалангийн зориулалтаар, 13 жилийн хугацаатай эзэмшүүлж, Б.Б-од давуу байдал бий болгосон ,  

Мөн шүүгдэгч Ц.П-, ..... сум хариуцсан .... ажиллаж байсан, шүүгдэгч  Ч.Б-Э- нар бүлэглэж, ..... сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай захирамжаар сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ....... сумын 5 дугаар багийн нутагт байршилтай, 10000 м.кв газрыг иргэн С.Н-д жимс, жимсгэнийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, бусдад давуу байдал бий болгосон , 

Шүүгдэгч Б.Б- нь .... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ........  мэргэжилтнээр ажиллаж байхдаа .... сумын ..... Ц.П-, сумын .... ажилтай, шүүгдэгч Ч.Б-Э- нартай бүлэглэж, ...... сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаар захирамжаар “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй, ..... сумын 2 дугаар багийн нутагт байршилтай, 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар хууль бусаар эзэмшиж, өөртөө давуу байдал бий болгосон,

-мөн ......... аймгийн ...... сумын ..... ажиллаж байсан, шүүгдэгч Ц.П-, тус сум хариуцсан ........... ажилтай, шүүгдэгч М.Б-, ... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ............... дарга Б.Б- нар бүлэглэж, ...... сумын засаг дарга Ц.П-ын  2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаартай захирамжаар урьд хууль бусаар эзэмшсэн, ....... сумын 2 дугаар багийн нутаг, ....... дээд талд байрлах 1000 м.кв газрыг, сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 2868 м.кв газраар нэмэгдүүлж, Б.Б- нь нийт 3868 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж, албан тушаалын байдал, албаны эрх нөлөөгөө хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон үйл баримтууд хэрэгт эргэлзээгүй тогтоогдсон байна.

Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Ц.П-, М.Б-, Д.Ж-, Ч.Б-Э- нар нь тус тусдаа бүлэглэн гүйцэтгэж, хамтран оролцсон гэм буруутай үйлдлээрээ нэр бүхий 5 иргэнд жимс жимсгэнэ, усалгаат тариалангийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлж, тэдгээрт давуу байдал бий болгохдоо хэн аль нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн, Газрын тухай хуулийг санаатай үйлдлээр зөрчиж, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд жимс, жимсгэнэ, газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр заагдаагүй газраас, хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээтэй газрыг шинээр эзэмшүүлсэн,

Шүүгдэгч нар нь нэр бүхий 5 иргэнд хууль бусаар газар эзэмшүүлж, давуу байдал бий болгохдоо тухайн иргэдийн урьд эзэмшиж байсан газрын хэмжээ нь кадастрын мэдээллийн санд зөрүүтэй тусгагдсан байсныг засварлан, зөвтгөж, дахин эзэмшүүлсэн мэт харагдуулахын тулд санаатай үйлдлээр  сумын ........ Ц.П-ын 4 удаагийн захирамжийн удиртгал хэсэгт .... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай “Газрын кадасртын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай” тогтоолыг баримталж, Тэргүү хэсгийн “Газар эзэмшүүлэх тухай” гэх бичвэрийн доод мөрөнд хаалт нь дотор “зөрчил арилгах тухай” гэж бичсэн нь тогтоогдож байх тул тэдгээрийн үйлдлийг төрөөс “Иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглах” талаар хуульчлан тогтоосон харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзнэ.

Учир нь: Иргэн Б.Б-, Б.А-, Д.Д-, С.Н-, Б.Б- нар нь шинээр эзэмшилдээ авсан дээрх газруудыг урьд өмнө нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр хуулийн дагуу эзэмшиж байгаагүй, газрын кадастрын мэдээллийн санд тэдгээр  газрын хэмжээ нь зөрүүтэй тусгагдсан нь нотлогдоогүй бөгөөд ......... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай “Газрын кадасртын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай” тогтоолоор тодорхой тохиолдлыг буюу 2015 оноос өмнө иргэдэд хууль ёсоор өмчлүүлж, эзэмшүүлсэн, 19 сумын 6434 нэгж талбарын хэмжээ нь кадасртын мэдээллийн санд зөрүүтэй тусгагдсаныг зөвтгөх зорилгоор нэвтрүүлсэн программ болох нь тогтоогдож байна.

Иймд ......... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай “Газрын кадасртын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай” тогтоол нь 2015 оноос өмнөх газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах харилцаанд үйлчлэх бөгөөд эрх бүхий этгээд нь 2015 оноос хойш иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа дээрх тогтоолыг баримтлах хууль зүйн үндэслэлгүй болохыг шүүгдэгч Ц.П-, М.Б-, Д.Ж-, Ч.Б-Э- нар нь эрхэлж байгаа албан үүргийнхээ хүрээнд мэдэж байсан нь тогтоогдож байна.

Гэтэл нийтийн албан тушаалтан, шүүгдэгч Ц.П-, М.Б-, Д.Ж-, Ч.Б-Э- нар нь удаа дараагийн үйлдлээр иргэдэд хууль бусаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа ......... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай “Газрын кадасртын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай” тогтоолыг гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслээ болгож ашигласан нь тэдгээрийг гэм буруугийн санаатай үйлдлээр албаны эрх мэдлээ хэтрүүлснийг нотолж байна.

Сумын ……., шүүгдэгч Ц.П- нь албаны чиг үүргийн хүрээнд харьяалах ....... сумын нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, .... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч бөгөөд тэрээр албаны чиг үүргээ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, тогтоомж, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ биелүүлэх үүрэгтэй байх ба түүний албаны бүрэн эрх, үүрэг нь дээрх хууль тогтоомжоор хязгаарлагдана.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16-д зааснаар сумын засаг дарга нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар олгох шийдвэр гаргах эрхтэй байх бөгөөд иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх аливаа шийдвэр гаргахдаа Газрын тухай хууль, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийг  хэрэгжүүлдэг онцлогтой байна.

Газрын тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн (21.4.1) Сумын засаг дарга нь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх; (21.4.2) аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх; (21.4.3) “Сумын засаг дарга нь газрын харилцааны талаар мөн хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж,

-Мөн хуулийн (29.1) “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”,(29.2)Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, (31.2) “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн (21.1) “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд сумын …… шүүгдэгч  Ц.П- нь харьяалах нутаг дэвсгэртээ иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх тухай багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэр гарсны дараа газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан газраас бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах үүрэгтэй болох нь тогтоогдож байх бөгөөд Ц.П- нь хууль тогтоомжоор өөрт нь тухайлан олгосон дээрх албаны бүрэн эрх, үүргээ санаатай үйлдлээр зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын  …дарга, …….. дарга гэх албан тушаалууд нь төрийн захиргааны удирдах албан тушаалтанд, Сумын  нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтанд тус тус хамаарах бөгөөд тэдгээр нь  төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж, Төрийн албаны тухай хууль, Газрын тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ шударгаар биелүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан, аливаа ашиг сонирхлоос ангид ажиллах үүрэгтэй ба төрийн жинхэнэ албан хаагч, газрын … дарга Д.Ж-, сум хариуцсан ……, шүүгдэгч М.Б-, Ч.Б-Э- нарын албаны чиг үүрэг дээрх хууль тогтоомж, дүрэм, журмаар  хязгаарлагддаг болох нь тогтоогдож байна.

Тодруулбал: 3 дахь хавтаст хэргийн 34-37 дахь талд авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 360 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Аймаг дахь Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын …… даргын албан тушаалын тодорхойлолтыг судлан үзэхэд шүүгдэгч буюу …… дарга Д.Ж- нь албан үүргийн хувьд  салбарын хууль тогтоомж, геодези, зураг зүй, суурь, судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн менежментийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хүлээх,

Албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэг, зорилтын хүрээнд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нэгжийн болон сумын газрын даамлуудын үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах, хэрэгжилтэнд хяналт тавих, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, байгууллагын дотоод дүрэм, журам, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдлөг болгон ажиллах, төрийн захиргааны манлайллыг хэрэгжүүлэх, өөрийн шууд удирдлагад ажилладаг албан тушаалтны ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, заавар чиглэл өгөх зэрэг чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Ж- нь .... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт …дарга гэх албан тушаалыг хашиж байгаагийн хувьд тэрээр салбарын холбогдох хууль дүрмийн хэрэгжилтийг хангаж, өөрийн шууд удирдлагад ажилладаг … нарын  өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, заавар чиглэл өгөх, тэдгээрийг  мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Шүүгдэгч Д.Ж- нь төрийн захиргааны удирдах албан хаагчийн хувьд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор доод шатны албан тушаалтанд хууль бус үүрэг өгөх, албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй зүйл хийх, албаны эрх мэдлээ хэтрүүлэх зэрэг аливаа ашиг сонирхлоос ангид байх үүрэгтэй төдийгүй шүүгдэгч Д.Ж-гийн “….дарга” гэх албан тушаалын  бүрэн эрх  нь Төрийн албаны төв зөвлөлөөс баталсан “…даргын албан тушаалын тодорхойлолт”, Төрийн албаны тухай хууль, Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор хязгаарлагдаж байна.

Гэтэл шүүгдэгч Д.Ж- нь төрийн захиргааны удирдах албан тушаалтны хувьд албаны эрх ашгийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглах зорилгоор өөрийн шууд удирдлагад ажилладаг …М.Б-ийг хууль бусаар хатгаж, өөрийн хамаарал бүхий этгээд Б.А- болон иргэн Д.Д- нарт тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг хуульд заасан зориулалт, хэмжээнээс илүү олгосон үйлдэлд идэвхтэй үйлдлээр хамтран оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Газрын тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, суманд газрын даамалтай байж, газрын даамал нь Газрын тухай хуулийн 23.4 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг байна.

3 дахь хавтаст хэргийн 38-40 дэх талд авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан “Газрын даамлын албан тушаалын тодорхойлолт”-оос үзэхэд газрын даамал нь  салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, газрын кадасртын мэдээллийг санг боловсруулах, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг үндэслэн газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах тухай Засаг даргын захирамжийн төслийг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах, Засаг даргын захирамжийг үндэслэн иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, гэрээг дүгнэх,  эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадасртын зургийг үйлдэх ажлыг зохион байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэх, байгууллагын дотоод дүрэм, журам, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдлөг болгон ажиллах, төрийн захиргааны манлайллыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий субьект байна.

Дээрх газрын даамлын албан тушаалын тодорхойлолт, Газрын тухай хуулийн 23.4-д заасан газрын даамлын албаны чиг үүргээс үзэхэд газрын даамал нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх, Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж, батлуулах, эрх бүхий этгээдийн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гарсны дараа иргэн хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх, өмчлүүлэх гэрээ байгуулах, олгосон газрын хэмжээг тэмдэгжүүлж, кадастрын зураг үйлдэх үүрэгтэй байх бөгөөд иргэдэд эзэмшүүлж, өмчлүүлж байгаа газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг ажил үүргийнхээ хүрээнд мэдэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулахаар эрх бүхий этгээдийн шийдвэрийн төсөлд тусгах, хууль тогтоомж зөрчигдсөн тухай бүр шаардлага тавьж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байна.

…, шүүгдэгч М.Б-, Ч.Б-Э- нар нь дээр дурдсан хууль тогтоомжуудын хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, хэм хэмжээг чанд сахиж, хуулиар өөрт нь тухайлан олгосон эрх, үүргийн хүрээнд албан үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр байна.

Гэтэл шүүгдэгч М.Б-, Ч.Б-Э- нар нь холбогдох  хууль тогтоомжоор эрхэлж байгаа ажлын чиг үүргийн хүрээнд өөрт нь тухайлан олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ зориуд санаатай үйлдлээр Газрын тухай хуулийг зөрчиж, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг нэр бүхий иргэдэд хууль бусаар эзэмшүүлэх шийдвэрийн төслийг боловсруулж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч М.Б-, Ч.Б-Э- нарыг “..... сум хариуцсан …” гэх эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлж болохоор заагдсан газраас газар эзэмших, өмчлөх, ашиглах хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг судалж, Газрын тухай хуульд заасан хэмжээ, зориулалтыг зөрчихгүйгээр газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй болохоо бүрэн мэдэж байсан гэж үзнэ.

Гэтэл шүүгдэгч М.Б-, Ч.Б-Э- нар нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн хувьд аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүргээ зөрчиж, мэдсээр байж, эрх бүхий этгээдийн хууль зөрчсөн шийдвэрийн төслийг боловсруулж, шүүгдэгч М.Б- нь иргэн Б.Б-, Б.А-, Д.Д-, Б.Б- нарт, шүүгдэгч Ч.Б-Э- нь иргэн С.Н-, Б.Б- нарт хууль бусаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхтэй үйлдлээр оролцож, гэмт хэргийн объектив, субъектив талыг хамтран хэрэгжүүлсэн нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

-Хэрэгт .... аймгийн ...... сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай захирамжаар Б-ийн Б-д ..... сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ...... сумын 2 дугаар баг, .... дээд талд байрлалтай, 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, жимс жимсгэнийн зориулалтаар эзэмшүүлж, ...... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, (4 дэх хавтаст хэргийн 171-173 дахь тал);

Мөн  ....... сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаартай “Талбайн хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар Б-ийн Б-д урьд хууль бусаар эзэмшүүлсэн ...... сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ........ сумын 2 дугаар баг, ........ дээд талд байрлалтай, 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, жимс жимсгэнийн зориулалттай, ....... дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дахин ...... сумын ..... Ц.П-ын  2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаартай захирамжаар урьд хууль бусаар эзэмшүүлсэн 1000 м.кв газрыг, сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 2868 м.кв газраар нэмэгдүүлж, Б.Б-д нийт 3868 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, гэрчилгээ олгосон гэх үйл баримтууд тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл ...... сумын ..... ажиллаж байсан, нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Ц.П-, ......., шүүгдэгч М.Б-, Ч.Б-Э- нар нь 2019, 2021 онуудад 2 удаагийн хууль бус үйлдлээр ..... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын ..... дарга Б.Б-д тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас Газрын тухай хуульд заасан хэмжээ, зориулалтыг зөрчиж, нийт 3868 м/кв газрыг Б-ийн Б-д эзэмшүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.П-, М.Б- нар нь ................. сумын .......... Ц.П-ын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаартай захирамжаар урьд Б.Б-д  хууль бусаар эзэмшүүлсэн 1000 м.кв газрыг, сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 2868 м.кв газраар нэмэгдүүлж, 3868 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Б.Б-оос Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “Тухайн газрын зөрчлийг арилгаж, гэрчилгээ олгож өгнө үү” гэх агуулга бүхий өргөдлийг үндэслэн “газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах” аргаар   ......... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай “Газрын кадасртын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай” тогтоолыг баримталж эзэмшүүлсэн байх боловч хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-д 2019 онд эзэмшүүлсэн, ....... сумын 2 дугаар баг, ......... дээд талд байрлалтай, 1000 м.кв хэмжээтэй, жимс жимсгэнийн зориулалттай газар нь ....... сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь тогтоогдсон, түүний хууль бусаар эзэмшилдээ авсан 1000 м.кв газрыг дахин сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй 2868 м/кв газраар нэмэгдүүлэх хэмжээний зөрүү байгаагүй болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- “Би .... сумын 2 дугаар баг, ..... дээд талд байрлалтай, 1000 м.кв хэмжээтэй газар болон нэмэгдүүлэн олгосон 2868 м/кв хэмжээтэй газруудыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг мэдээгүй, ажил үүргийн хүрээнд би барилгын асуудал хариуцсан хэлтэст ажилладаг тул миний эзэмшихийг хүссэн газар нь тухайн жилүүдийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг мэдэх боломжгүй” гэх тайлбарыг гаргасан.

Шүүгдэгч Б.Б- нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс ... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт .... мэргэжилтнээр, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс одоог хүртэл тус газарт .... даргаар тус тус ажиллаж байгаа нь нотлогдож байна.

.... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь бүтэц, зохион байгуулалтын хувьд Газрын удирдлагын хэлтэс, Барилга хот байгуулалтын хэлтэс гэх хоёр нэгжид хуваагдаж, үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг, нэг төсөвтэй, төрийн байгууллага болох нь тогтоогдож байх бөгөөд албаны чиг үүргийн хувьд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах харилцаа нь тус байгууллагын барилга, хот байгууллагын хэлтэст хамааралгүй, Б.Б- нь  ..... мэргэжилтэн, ..... дарга гэх албан тушаалын бүрэн эрхийн хүрээнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах талаар шийдвэр гаргах зэрэг үйл ажиллагаанд оролцох, шийдвэр гаргах эрхгүй этгээд болох нь тогтоогдож байна.

Дээрхээс үзэхэд шүүгдэгч Б.Б- нь  ..... мэргэжилтэн, дарга гэх албан тушаалын бүрэн эрхийн хүрээнд Газрын харилцааны асуудлаар хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх субъект биш боловч тэрээр албан тушаалын байдал, албаны эрх нөлөөгөө ашиглаж, 2 удаагийн үйлдлээр хууль бусаар газар эзэмшиж, өөртөө давуу байдал бий болгосон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.П-, М.Б- нар нь  шүүгдэгч Б.Б-ын хууль бусаар эзэмшиж байсан 1000м2 газрыг дахин сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй 2868 м/кв газраар нэмэгдүүлж, 3868м2 газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа ......... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай “Газрын кадасртын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай” тогтоолыг үндэслэж, газрын кадастрын санд зөрүүтэй орсон мэдээллийг завсарлах гэх нэрийдлээр түүнд дахин хууль бусаар нэмж газар олгосон байх бөгөөд “Газрын кадасртын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай” А/136 дугаартай тогтоол нь .... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын ....... бусдад хууль бусаар газар олгох арга хэрэгсэл болсон нь нотлогдож байна.

Учир нь: тогтоолыг судлан үзэхэд уг тогтоолоор 2015 оноос өмнө иргэдэд өмчлүүлж, эзэмшүүлсэн газрын зөрүүг арилгаж, кадастрын мэдээллийн санд зөвтгөн тусгах зорилгоор нэвтрүүлсэн программ байх тул 2015 оноос хойш буюу эрх бүхий этгээдээс 2021 онд Б.Б-од нэмж газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа дээрх тогтоолыг баримтлах шаардлагагүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Б-Э- мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ”...Төлөвлөгөөнд тусгаагүй газраас захирамжийн төсөл оруулах болсон шалтгаан нь манай газрын ........ дарга М.Ч-, ....... дарга Б.Б- нар нэг өрөөнд хамт суудаг байсан ба би М.Ч-ын удирдлагад ажилладаг байсан. Тэгээд М.Ч- даргын өрөөнд орох үед энэ Б.Б- даргын газрын асуудал юу болсон бэ гэж асуудаг байсан. Б.Б- дарга газартаа түрүүлээд хашаа татчихсан байсан ба хашааг нь очиж үзэхэд 3000 м.кв гаруй газарт хашаа татсан байсан. Тэгэхээр нь би ингэж болохгүй гээд 1000м.кв газар олгуулах захирамжийн төсөл боловсруулсан. М.Ч- дарга ер нь Б.Б-д газар олгох хэрэгтэй гэсэн. Б.Б- дарга ч бас гаргаад өгөөч л гэж байсан. Би аль алинд нь төлөвлөгөөнд тусгаагүй гэж хэлж байсан. Дараа нь Б.Б- надад “чи 3000 м.кв газрыг 1000 м.кв болгоод гаргачихлаа гэж хэлж байсан. Ер нь бол дарамт шахалт үзүүлэхээс илүү олон дахин хэлээд байхаар нь гаргачихсан” гэж,  (4  дэх хавтаст хэргийн 123-124, 131-132 дахь тал),

Шүүгдэгч М.Б- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед Б.Б- нь ажил дээр надтай уулзаад би талбайн хэмжээ өөрчлөхөөр өргөдөл өгсөн байгаа, чи тэр өргөдөлтэй танилцсан уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би бичиг хэргээс түүний өргөдлийг хүлээн аваад танилцаж үзээд, цахим сан дээрээс талбайн хэмжээг нь үзэхэд 1000 м2 газар байсан. Тэгэхээр нь Б.Б-д хандан энэ газар чинь энэ хэмжээгээрээ байж болохгүй юм уу гэж хэлсэн. ....Харин Б.Б- дарга надад би хэмжилтийг нь хийлгэсэн байгаа, тийм учраас энэ газарт нэмэгдсэн газрыг нь оруулаад гэрчилгээ гаргаад өг гэж хэлсэн. Учир нь тэр манай байгууллагын ............ даргаар ажилладаг тул түүнд юм хэлэхгүйгээр материалыг нь боловсруулан, захирамжийг нь гаргуулан өгсөн. Захирамжийн төсөл боловсруулахдаа Б.Б-ын газар дээр миний бие очиж үзээгүй. Тухайн газар нь урьд олгосон гэрчилгээтэй байсан тул аймгийн ИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/136 тоот тогтоолыг үндэслээд олгосон. Б.Б- даргаас гаргасан өргөдөл дээрээ энэ тогтоолыг мэддэг юм шиг газрын зөрчлийг арилгаж өгнө үү гэсэн утгатай зүйлийг бичсэн байсан” гэж тус тус мэдүүлсэн байна. (6 дахь хавтаст хэргийн 120-122 дахь тал);

Гэтэл шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “Би ... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ....... даргаар ажилладаг бөгөөд  газрын асуудал манай хэлтэст хамааралгүй тул 2 удаагийн захирамжаар надад эзэмшүүлсэн 3868м2 газрыг тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй. Би иргэний хүний хувиар өргөдөл хүсэлтээ гаргаж, тухайн газрыг эзэмшилдээ авсан. Тухайн үед газар эзэмшүүлэх асуудлыг судалж байсан газрын даамлууд тэр газрыг надад хууль дүрмийн дагуу эзэмшүүлсэн гэж ойлгож байгаа” гэж мэдүүлсэн нь Ч.Б-Э-, М.Б- нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх бөгөөд Б.Б- нь 2021 онд өөрийн эзэмшиж байсан 1000м2 газрыг 3868 м2 болгож, талбайн хэмжээг томсгож, нэмэгдүүлж эзэмших өргөдлийг ..... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргахдаа агуулгыг нь  ..... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай “Газрын кадасртын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай” тогтоолд  нийцүүлэн, “Миний газрын зөрүүг арилгаж өгнө үү” гэж тусгасан, мөн тухайн газрыг Б.Б-д эзэмшүүлэх талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад уг газарт хашаа татаж, өөрийн өмч мэт эзэмшиж, ашиглаж байсан зэргээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хийсэн дээрх идэвхтэй үйлдлүүдийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны хувьд албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Б-Э-, М.Б- нараас хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрчээр мэдүүлэг авсан нь нотлогдож байх тул тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн дээрх мэдүүлгүүдийг Б.Б-ыг яллах талын нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Б.Б- нь газар өмчлөх, эзэмшүүлэх талаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш  хэдий ч ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн, ..... дарга гэх албан тушаалын нэр хүнд, нөлөөгөө ашиглан, ..... аймгийн ...... сумын 2 дугаар багийн нутаг, .... дэргэд байрлах 3868м2  газрыг 2019, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг мэдсээр байж, шүүгдэгч Ц.П-, М.Б-, Ч.Б-Э- нартай бүлэглэн, 2 удаагийн идэвхтэй үйлдлээр,  3868м2 газрыг хууль бусаар эзэмшилдээ авч, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн нь тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б-ын  албан тушаалын байдал, албаны эрх, нөлөөгөө хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, нийтийн албан тушаалтны хувьд хийх ёсгүй үйлдэл хийж, өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангаж байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ч.Б-Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Энэ гэмт хэргийн хувьд эрх бүхий этгээдээс нэр бүхий 5 иргэн тус бүрт хууль бусаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрүүд гарснаар гэмт хэрэг төгссөн гэж үзэх ба шүүгдэгч Ц.П-, М.Б-, Ч.Б-Э-, Д.Ж-, Б.Б- нарын бүлэглэж үйлдсэн үйлдэл тус бүр нь тус тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон “ гэх гэмт хэргийн шинжийг хангаж байгааг дурдах нь зүйтэй. 

Түүнчлэн шүүгдэгч Ц.П- нь  “Би тухайн 5 иргэнд олгосон газрыг ........ сумын 2019, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болохыг мэдээгүй. Захирамжийг газрын даамлууд боловсруулж ирдэг. Би дээрх хугацаанд тухайн газруудыг төлөвлөгөөнд тусгасан эсэхийг нягтлахгүйгээр гарын үсэг зурж ажилдаа хайнга хандсан байна. Миний бие ....... сумын ….. ажиллах хугацаандаа нэг ч удаа өөрийн болон өөрийн хамааралтай этгээд, танил тал, бусдын эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байгаагүйг энд байгаа газрын даамлууд мэднэ” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч Ц.П- нь удаа дараа хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал  бий болгосон шийдвэртээ хайнга, болгоомжгүй үйлдлээр хандсан нь тогтоогдоогүй,

Тэрээр иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй субьектийн хувьд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д зааснаар “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасны дагуу тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар газрын даамлуудын төлөвлөж ирүүлсэн захирамж нэг бүрийн үндэслэлийг хянах, үнэн зөвийг хариуцах үүрэгтэй нийтийн албан тушаалтан тул түүний дээрх мэдүүлэг нь албан тушаалын  гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

9. Гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирсан нь тогтоогдоогүй, шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-О- нь “Шүүгдэгч Ц.П-, М.Б-, Д.Ж-, Ч.Б-Э-, Б.Б- нараас нэхэмжлэх хор уршиг байхгүй” гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ц.П-, М.Б-, Ч.Б-Э-, Д.Ж-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтуудыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцсон,

Шүүгдэгч Ц.П-, М.Б-, Ч.Б-Э-, Д.Ж-, Б.Б- нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн,

Мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хариуцах чадвартай” болох нь тус тус тогтоогдож байх тул тэдгээрт тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 16.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

Шүүгдэгч Ц.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Ц.П-д оногдуулсан нийтийн албанд тушаалд томилогдох эрхийг хасах 4 жилийн ял дээр ......... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хассан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 11 сар, 24 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хэмжээг 5 жил, 11 сар, 24 хоногийн хугацаагаар тогтоох,

Шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан нийтийн албанд  томилогдох эрхийг хасах 3 жилээр хасах нэмэгдэл ял дээр ......... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 24 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтийн албанд томилогдох эрх хасах  нэмэгдэл ялын хэмжээг 4 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар тогтоох саналыг,

Шүүгдэгч Ч.Б-Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг,  

Шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч Л.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ц.П- нь сумын ........... ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөж ажилгүй байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрх хязгаарлах ял шийтгэж өгнө үү. Ц.П- нь урьд шүүхээр гэм буруутайд тооцогдож, торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд торгох ялыг төлж барагдуулсан. Нийтийн албанд ажиллах эрх хасах ялаас 1 жил, 11 сар, 24 хоногийн үлдэгдэлтэй байгаа. Ц.П-ын хувийн байдлыг харгалзан үзээд улсын яллагчаас санал болгосон 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.Б- нь эхнэр 4 хүүхдийн хамт ........ сумын 3 дугаар багт амьдардаг. Эхнэр нь.....багш ажилтай, Б.Б- нь ... аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт .......... ажилладаг. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж хуулийг буцаан хэрэглэж өгнө үү. Б.Б-ын гэмт хэрэгт оролцсон байдал болон хувийн байдал зэргийг харгалзан үзээд 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. Б.Б-н өрхийн орлого сарын 3.000.000 төгрөг учир торгох ялыг төлөх боломжтой” гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч М.Б-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн маргаангүй оролцож байгаа. М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэлийг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлууд байгаа. М.Б-ийн хувьд эхнэр, 0-6 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь жирэмсэн байгаа, М.Б- төрийн албанд ажиллаж, цалингаараа амьдралаа авч явж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хэдийгээр М.Б- нь 2000 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан баримт хэрэгт авагдсан боловч тухайн баримтыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэх боломжгүй. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй. М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. М.Б-ийн хувьд гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлсөн нөхцөл байдал байгаа.” гэх дүгнэлтийг,

6. Шүүгдэгч Д.Ж-, Ч.Б-Э- нарын өмгөөлөгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт “...Д.Ж-гийн хувьд урьд энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлж байсан боловч тухайн үед энэ гэмт хэрэг илрээгүй байсан учир хөнгөрүүлж үзэх боломжтой гэж үзэж байна. Д.Ж-гийн хувьд 2022 оноос хойш Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ..... ажиллаж байсан бөгөөд одоо ажлаасаа гарсан байгаа. Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь ..... ажилладаг. Д.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй тул түүнд  2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Д.Ж-гийн хувьд урьд шүүхээс авсан торгуулийн ялыг төлж барагдуулсан.

7. Ч.Б-Э-ийн хувьд анх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн үеэс эхлэн болсон явдлыг үнэн зөвөөр, тогтвортой байдлаар мэдүүлж ирсэн. Ч.Б-Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзаж үзнэ үү. Ч.Б-Э-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Ч.Б-Э- нь гэм буруугаа хүлээж зөвшөөрч мөрдөн байцаалтын шатнаас зүйлчлэлийн маргаангүй байгаа тул 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Хувийн байдлын хувьд Ч.Б-Э- нь ..... мэргэжлээр сургууль төгсөж ирээд ... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ...... хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байгаа харьцангуй залуу дөнгөж ... настай  хүн байгаа. Гэр бүлийн хувьд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь төрөөд 6 сар болж байгаа тул ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

8. Шүүгдэгч М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

9. Шүүгдэгч Ц.П- шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэж байна. 2008 оноос хойш сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байсан. Том хүү эхнэр авсан учир Улаанбаатар хотод хурим найрын ажилтай байгаа. Би хэдэн малтай учир хувийн байдлыг харгалзан үзээд торгох ялаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

10. Шүүгдэгч Д.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт: “Прокурорын санал болгосон торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

11. Шүүгдэгч Ч.Б-Э- шүүхийн хэлэлцүүлэгт: “2013 оноос хойш Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажиллаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

12. Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 88 настай аав, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Буруу үйлдэл хийсэн гэдгээ ойлгож байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагын гэмт этгээдийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт этгээдийг нийгэмшүүлэх зорилго нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад нийцсэн байх учиртай юм.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Ц.П- нь 5 удаагийн үйлдлээр, шүүгдэгч М.Б- нь 3 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Ч.Б-Э- нь 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Д.Ж- нь 1 удаагийн үйлдлээр тус тус албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, шүүгдэгч Б.Б- нь 2 удаагийн үйлдлээр албан тушаалын байдал, албаны эрх, нөлөөгөө ашиглаж, төрийн албан хаагчийн хувьд хийх ёсгүй үйлдэл хийж,  өөртөө давуу байдал бий болгосон зэргээр шүүгдэгч нар нь удаа дараа гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ ......... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн  2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай тогтоолоор газрын харилцааны бүртгэл хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх, 2015  оноос өмнө ......... аймгийн 19 сумын хэмжээнд засаг даргын захирамжаар өмчлүүлж, эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, нийт 6434 м2 газрын бодит хэмжээг кадастрын мэдээллийн санд тусгагдсан мэдээлэлтэй харьцуулан, зөрүүг арилган, тэдгээр газрын хэмжээг кадастрын мэдээллийг санд зөвтгөж тусгах зорилгоор нэвтрүүлсэн Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” программыг гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслээ болгож, зориуд ашигласан нөхцөл байдлыг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулж, харгалзан үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хувьд шүүгдэгч нар нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Газрын тухай хуулийг зөрчиж, тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас нэр бүхий иргэдэд хууль бусаар газар олгосон үйлдлүүд нь төрийн хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг шударгаар олж авах  иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, нийгэмд тэгш бус, шударга бус байдлыг бий болгож, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах талаар хуулиар зохицуулсан харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны, шударга ёсны зарчмуудыг алдагдуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг бууруулах үр дагаврыг үүсгэх хор уршигтай, нийгэмд аюултай үйлдэл бөгөөд аливаа гэмт хэргийн нийгмийн хор аюулыг учирсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлдог.

Шүүгдэгч Ц.П-, М.Б-, Ч.Б-Э-, Д.Ж-, Б.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан бөгөөд тэдгээрийн гэм буруутай үйлдлийн улмаас шууд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх материаллаг хохирол учраагүй ч шүүгдэгч Ц.П-, М.Б- нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Б-ийн Б-д  ......... аймгийн ................. сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаартай захирамжаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас ................. сумын 1 дүгээр багт байрлах 4989м2 газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмших эрх үүсэж, улмаар Б.Б-ийн  газар эзэмших эрхийг улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгүүлэн баталгаажуулж, газар эзэмших эрхийн ..................... дугаартай гэрчилгээг хууль бусаар олгосон, (1 дэх хавтаст хэргийн 57-106 дахь тал),

Шүүгдэгч Ц.П-, М.Б-, Д.Ж- нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Б-ын А-д ......... аймгийн ................. сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/114 дугаартай захирамжаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас ......... аймгийн ................. сумын 5 дугаар багт байрлах 6600м2 газрыг жимс жимсгэнийн усалгаатай тариалангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмших эрх үүсэж, улмаар Б.А-ын газар эзэмших эрхийг улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгүүлэн баталгаажуулж, газар эзэмших эрхийн 0......... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон,

Мөн захирамжаар иргэн Д-ын Д-д 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас .... аймгийн ..... сумын 5 дугаар багт байрлах 5350м2 газрыг жимс жимсгэнийн усалгаатай тариалангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмших эрх үүсэж, Д.Д-гийн газар эзэмших эрхийг улсын бүртгэлиийн ...... дугаарт бүртгүүлэн баталгаажуулж, газар эзэмших эрхийн ....дугаартай гэрчилгээг хууль бусаар  олгосон (2 дахь хавтаст хэргийн 205-250, 2 дахь хавтаст хэргийн 001-011 дэх тал),

Шүүгдэгч Ц.П-, Ч.Б-Э- нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас .... аймгийн ....... сумын засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай захирамжаар .... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын .......р ажиллаж байсан Ц.Э-ын ээж С-ийн Н-ид 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас ......... аймгийн ......... сумын 5 дугаар баг, далангийн хойд талд байрлах 10.000 м2 газрыг жимс жимсгэнийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх үүсэж, иргэн С.Н-ийн газар эзэмших эрхийг улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгүүлэн баталгаажуулж, газар эзэмших эрхийн ...... дугаартай гэрчилгээг хууль бусаар олгосон (3 дахь хавтаст хэргийн 119-128,187-216, 235-250, 4 дэх хавтаст хэргийн 001-008 дахь тал),

Шүүгдэгч Ц.П-,Ч.Б-Э-, Б.Б- нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас ......... аймгийн ....... сумын засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай захирамжаар 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын хэлтэст ......._.. ажиллаж байсан Б-ийн Б-д ......... аймгийн  ......... аймгийн ................. сумын 2 дугаар баг, ............. дээд талд 1000 м2 газрыг жимс, жимсгэнийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх үүсэж,  Б.Б-ын газар эзэмших эрхийг улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэж, ..............дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон,

Мөн шүүгдэгч Ц.П-, М.Б-, Б.Б- нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас ..... аймгийн ..... сумын засаг даргын 2021 оны 06 сарын 14-ний өдрийн А/165 дугаартай захирамжаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас ..... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын .... дарга Б.Б-д урьд эзэмшүүлсэн 1000м2 газрыг 2868м2 газраар нэмэгдүүлж, 3868м2 болгон жимс, жимсгэнийн усалгаатай тариалангийн зориулалтаар 13 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийг улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгүүлж, ..... дугаартай газар эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон (4 дэх хавтаст хэргийн 090-096, 154-223 дахь тал) нөхцөл байдлууд тогтоогдсоныг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанарт хамааруулж үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд ..... аймгийн ..... сумын …ажиллаж, дээрх нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрийг гаргасан Ц.П-ын хууль бус шийдвэрүүдийг эрх бүхий этгээдээс хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогдож байгаа ч уг гэмт хэргийн үр дагавар болох иргэн Б.Б-, Б.А-, Д.Д-, С.Н-, Б.Б- нарт хууль бусаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг улсын бүртгэлээс хасаж, гэрчилгээг хүчингүй болгосон эсэх нь хэрэгт тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэхээр хуульчлан тогтоожээ.

Шүүгдэгч Ц.П-, М.Б-, Ч.Б-Э-, Д.Ж-, Б.Б- нарын гэм буруутай үйлдэл тус бүрт “бүлэглэж” гэх шинж тогтоогдож байгааг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “....гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх  хүндрүүлэх нөхцөлд хамааруулж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б- нь урьд насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдож, тус шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж байсан болох нь тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх тул М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр түүнийг  хүндрүүлэх үндэслэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх нь зүйтэй гэж үзэв. (1 дэх хавтаст хэргийн 228, 231-232 дахь тал)

Шүүгдэгч  Ц.П-, Д.Ж- нар нь урьд ......... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор энэ төрлийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм  буруутайд тооцогдож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, үндсэн ял болох торгох ялыг эдэлж дууссан, харин нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.   (5 дахь хавтаст хэргийн 176-182 дахь тал),

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцохоор заажээ.

Шүүгдэгч Ц.П-, Д.Ж- нар нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд урьд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үйлдэлд тус шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь тогтоогдож байх бөгөөд  энэ шийтгэх тогтоолоор тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг түүнээс өмнөх үйлдэл буюу  2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр тогтоож, хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Ц.П-, Д.Ж- нарт энэ шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлүүдийг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ”Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэхээр заасан байна.

Шүүгдэгч М.Б-, Б.Б-, Ч.Б-Э- нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогджээ. (1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал);

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.П-, М.Б-, Ч.Б-Э-, Д.Ж-, Б.Б- нар нь идэвхтэй, санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал”-д тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.П-, М.Б-, Ч.Б-Э-, Д.Ж-, Б.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн зүйлийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэхээр заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, ажил амьдралын хүрээн дэх зан төлөвийн байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, эрүүл мэндийн байдал, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, ажил амьдралын дадал зуршил, ял шийтгэл, шагнал урамшил, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг хамааруулан авч үзэхээр байна.

Шүүгдэгч Ц.П- нь хувийн байдлын хувьд .... онд төрсөн, ........ настай, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............ хүүхдийн хамт амьдардаг,... аймгийн ..... сумын ...... тоотод оршин суух хаягтай, хувьдаа ... толгой малтай, улсын бүртгэлийн ...... дугаартай 129 м.кв хувийн орон сууц, улсын бүртгэлийн ...... дугаартай 906 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар гэх нөхцөл байдлууд, (2 дахь хавтаст хэргийн 108-111 дэх тал, 4 дэх хавтаст хэргийн 25, 30-31 дэх тал),

Шүүгдэгч М.Б- нь ... онд төрсөн, .... настай, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ...... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ...... ажилтай, ам бүл .... хүүхдийн хамт амьдардаг, ......... аймгийн ..... сумын ..... оршин суух хаягтай, улсын бүртгэлийн ..... дугаартай 640 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн ..... дугаартай 35 м.кв гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг,  ......” загварын тээврийн хэрэгсэлтэй, Газрын харилцааны .... цол тэмдгээр шагнуулж байсан  зэрэг хувийн байдлууд, (1 дэх хавтаст хэргийн 156-157, 180, 186-187, 227, 235-246 дахь тал);

Шүүгдэгч Б.Б- нь .... онд төрсөн, .... настай, дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, ..... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ...... ажилтай, ам бүл .... хүүхдийн хамт амьдардаг, .... аймгийн ...... сумын ..... оршин суух хаягтай, Улсын бүртгэлийн ...... дугаартай 60.94м.кв талбайтай 3 өрөө орон сууц,... аймагт улсын бүртгэлийн ...... дугаартай 12 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй, “…….” болон “” загварын тээврийн хэрэгслүүдтэй, ажиллах хугацаандаа “Байгууллагын аварга”, шилдэг инженер, Тэргүүний залуу, Тэргүүний барилгачин, Тэргүүний залуу инженер зэрэг шагнал урамшуулал авч байсан гэх хувийн байдлууд, (6 дахь хавтаст хэргийн 150-160 дахь тал),

Шүүгдэгч Ч.Б-Э- нь ....онд төрсөн, .....настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ......... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ....... ажилтай, ам бүл ..... хүүхдийн хамт амьдардаг, ... аймгийн ...... сумын ..... оршин суух хаягтай, “...” загварын тээврийн хэрэгсэлтэй, Улсын бүртгэлийн -......дугаартай 53 м.кв талбайтай орон сууц, гэр бүлийн хэрэгцээний улсын бүртгэлийн дугаар ...... дугаартай 332.9 м.кв газар зэрэг эд хөрөнгөтэй, байгууллагын дэд аварга, аварга, ... Тэргүүний ажилтан, ширээний теннисийн 3 дугаар зэрэгтэй зэрэг хувийн байдлууд, (5 дахь хавтаст хэргийн 142-156 дахь тал)

Шүүгдэгч Д.Ж- нь .... онд төрсөн, ......настай, дээд боловсролтой, ..... мэргэжилтэн мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хүүхдийн хамт амьдардаг, ..... аймгийн ..... сумын ... оршин суух хаягтай, .....” загварын тээврийн хэрэгсэлтэй, зэрэг хувийн байдлууд (5 дахь хавтаст хэргийн 170-171 дэх тал) тус тус тогтоогдож байгааг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б-Э-ийн ажил, амьдралын хүрээн дэх зан төлөвийн талаар гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж үзэв. (5 дахь хавтаст хэргийн 192-193 дахь тал),

14. Шүүхээс шүүгдэгч Ц.П-, М.Б-, Ч.Б-Э-, Д.Ж-, Б.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд, шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг,  тэдгээрийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч Ц.П-ын хувьд 5 удаагийн үйлдлээр, шүүгдэгч М.Б- нь 3 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Ч.Б-Э- нь 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Б.Б- нь 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Д.Ж- нь 1 удаагийн үйлдлээр тус тус “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Ц.П-, М.Б-, Ч.Б-Э-, Д.Ж-, Б.Б- нарын тус бүрийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, “бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч М.Б-, Ч.Б-Э- нарын  хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа ухамсарлан ойлгож, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хувийн зан байдал, Д.Ж-гийн “Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маргаагүй” хувийн байдал, шүүгдэгч Ц.П-ын удаа дараагийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, Б.Б-ын анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн байдал зэрэгт тус бүрт нь үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч Ц.П-, М.Б-, Ч.Б-Э-, Д.Ж-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож хэрэглэж, шүүгдэгч тус бүрт ялгамжтай байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заажээ.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул шүүгдэгч Ц.П-, М.Б-, Д.Ж-, Ч.Б-Э-, Б.Б- нарын үйлдлийг гэмт хэрэгт тооцох, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд буюу 2019-2021 онд мөрдөж байсан Эрүүгийн хуулиар тодорхойлж, шийдвэрлэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил, 2 сарын хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000  (Найман сая) төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-гийн Б-Э-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (Долоон сая) төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ий П-д нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Ж-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.500.000 (найман сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000  (арван сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээс гадна шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Б-, Ч.Б-Э- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Ц.П-, Д.Ж-, Б.Б- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр урьд ......... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 11 сар, 24 хоногийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.П-ын нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг 5 жил, 11 сар, 24 хоногийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр урьд ......... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 11 сар, 24 хоногийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Ж-гийн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг 4 жил, 11 сар, 24 хоногийн хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс буюу энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй болохыг тус тус дурдаж, М.Б-, Ц.П-, Д.Ж-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.Б-Э-д урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц барьцааны мөнгө 5.000.000 (таван сая) төгрөгийг тус шүүхийн тусгай данснаас буцаан гаргуулж, шүүгдэгч Ч.Б-Э-д олгохыг шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй.

Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг ..... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ..... аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Батцоожоос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235002060015 дугаартай хэргээс Б овогт М-ын Ч-ад холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт М-ын Б-ийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Ч-гийн Б-Э-ийг  “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У овогт Ц-ий П-ыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д-ийн Ж-г  “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Б-ийн Б-ыг “Нийтийн албан тушаалтан албан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 (найман сая) төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-гийн Б-Э-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ий П-д нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Ж-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.500.000 (найман сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая)төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Б-, Ч.Б-Э- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 (гурав) жилийн хугацаанд, шүүгдэгч Ц.П-, Д.Ж-, Б.Б- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр урьд ......... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 11 сар, 24 хоногийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.П-ын нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг 5 (таван) жил, 11 (арван нэг) сар, 24 (хорин дөрөв) хоногийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр урьд ......... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 11 сар, 24 хоногийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Ж-гийн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг 4 (дөрөв) жил, 11 (арван нэг) сар, 24 (хорин дөрөв) хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс буюу энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, М.Б-, Ц.П-, Д.Ж-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.Б-Э-д урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц барьцааны мөнгө 5.000.000 (таван сая) төгрөгийг тус шүүхийн тусгай данснаас буцаан гаргуулж, шүүгдэгч Ч.Б-Э-д олгохыг шүүхийн тамгын газарт даалгасугай.

9.  Цагаатгагдсан этгээд М.Ч- нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн  хүчингүй болгосугай.

10. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг ..... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БОЛОРМАА