Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар  2024/ШЦТ/213

 

 

 

                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Х.Ууганбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д  холбогдох эрүүгийн 2430000000221 дугаартай  хэргийг  2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ***** оны ******* дугаар сарын *********-ны өдөр ********** аймгийн ******* суманд төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********** аймгийн ******* сумын ******** ********** дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын ***** дугаар баг ******* 707 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын ********дугаар багт байрлах “Nice” баарны гадаа нүүрэн тус хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний доод хэсэгт шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед би “Nice” бааранд шөнө 12 цагийн үед ганцаараа пиво ууж байгаад намайг гарах үед Б. гээд эгчтэйгээ таарсан. Эгч уйлчихсан нүднээс нь цус гарсан байсан. Яасан бэ? та гээд очоод уулзаж байтал Ууганбаяр гээд ах ирээд чи цаашаа бай гээд намайг дороо оруулаад тухайн үед зодсон. Би зодуулж байх үедээ нэг цохисон. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хохирогч гомдол саналгүй гэсэн. Хохирогчид би 500.000 төгрөг өгсөн гэв.

 

Хохирогч : “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын төвд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед , нарын хамт Nice нэртэй бааранд орсон юм. Тухайн бааранд Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво аваад , нар уусан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд баар хаахын үед гараад би өөрийн машинтайгаа Сүхбат гэх хүнийг хүргэж өгөөд буцаад бааранд ирэхэд надтай цуг явсан Мандахаа гэх эмэгтэй гэх хүнтэй муудсан байсан. Тухайн үед Б. нь хүнд зодуулсан нүүрнээс нь цус гарсан уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би Б. руу очоод юу болсон талаар асуугаад машинд суу хүргэж өгье гэхэд миний хажуугаас ******* гэх залуу миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь зууралдаад заамдаж аваад газар унагаасан. ...Миний зүүн нүдний хажууд урагдаж язарсан. Би тухайн гэмтэл дээрээ нэг оёдол тавиулсан. ...Миний биед ******* гэх хүн гэмтэл учруулсан. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Тухайн үед миний танил , Б., баарны эзэн нар байсан. Өөр ямар хүмүүс байсан талаар би мэдэхгүй байна. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна.” гэх мэдүүлэг, /хэргийн 6-7 дугаар хуудас/

 

 Гэрч Б.ын: “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын төвд нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2024 оны 06 дугаар сарын 29-ны орой 23 цагийн үед , Э.Ууганбаяр нарын хамт Nice нэртэй бааранд орсон юм. Тухайн бааранд Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво аваад бид хоёр уусан. Тэгээд би баарнаас гарах үед гэх хүнд зодуулчхаад цусаа арилгаад зогсож байхад Э.Ууганбаяр нь машинтайгаа хүн хүргэж өгчхөөд ирж байх шиг байсан. Тэгээд намайг дуудаад юу болсон талаар асуухад миний хажууд байсан ******* гэх залуу Э.Ууганбаярыг гараараа нүүр рүү нь цохиж байсан. Тэгээд тэр хоёр зууралдаад зогсож байхад цагдаа нар ирээд Э.Ууганбаяр бид хоёрыг эмнэлэг рүү авчирч үзүүлсэн. Тухайн үед зүүн хөмсөгний хажуу талд язарсныг эмч үзээд нэг оёдол тавьж байсан. ...зодоон болох үед баарны эзэн байсан. Өөр ямар хүн байсныг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.гийн: “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Nice нэртэй баарыг ажиллуулдаг юм. 2024 оны 06 дугаар сарын 29-ны орой 23 цагийн үед Б., гэх хүмүүстэй орж ирсэн. Тэгээд орж ирээд манайд Сэрүүн нэртэй том пиво ууж байсан. Тэгээд баар хаах болж 2024 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн үед ажлаас гараад ирэх үед манай баарын зүүн урд талд нь Б., хоёр хоорондоо зодолдож байсан. Тэгээд би салгаад зогсож байхад Э.Ууганбаяр нь ирээд Б.ыг яасан юм бэ юу болсон гэхэд тухайн үед хажуу талд нь зогсож байсан ******* гэх залуу Э.Ууганбаярыг “та нар миний эгчийг яагаад ийм болгочхов доо” гээд Э.Ууганбаярыг гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаад хоорондоо заамдалцаад зогсож байхад цагдаа нар ирээд тэр хоёрыг салгаад Э.Ууганбаяр, ******* нарыг аваад явсан. ...Тухайн үед зүүн нүдний хөмсөгний дээд талд ярагдаж урагдсан цус гарж байсан. Э.Ууганбаярыг ******* цохисон. ...Э.Ууганбаяр нь архи уугаагүй байсан. Э.Ууганбаяр нь *******ас өөр хүнтэй маргалдаж муудсан зүйл байхгүй. Гадна талын хоёр камераа тухайн үед солиулах гээд авсан байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

******* сумын Эрүүл мэндийн төвийн эмч тодорхойлолт /хэргийн 22 дугаар хуудас/,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 261 дугаартай “... 1. биед зүүн хөмсөгний доод хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

******* сумын Эрүүл мэндийн төвийн эмч Б.Болортуяагийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 26-28 дугаар хуудас/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

 

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 43 х/

 

Шүүгдэгч   иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа  /хх-ийн 47-50 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багт байрлах “Nice” баарны гадаа нүүрэн тус хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний доод хэсэгт шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч : “... Тэгээд баар хаахын үед гараад би өөрийн машинтайгаа Сүхбат гэх хүнийг хүргэж өгөөд буцаад бааранд ирэхэд надтай цуг явсан Мандахаа гэх эмэгтэй гэх хүнтэй муудсан байсан. Тухайн үед Б. нь хүнд зодуулсан нүүрнээс нь цус гарсан уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би Б. руу очоод юу болсон талаар асуугаад машинд суу хүргэж өгье гэхэд миний хажуугаас ******* гэх залуу миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь зууралдаад заамдаж аваад газар унагаасан. ...Миний зүүн нүдний хажууд урагдаж язарсан. Би тухайн гэмтэл дээрээ нэг оёдол тавиулсан. ...Миний биед ******* гэх хүн гэмтэл учруулсан. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх

 Гэрч Б.ын: “... Тэгээд би баарнаас гарах үед гэх хүнд зодуулчхаад цусаа арилгаад зогсож байхад Э.Ууганбаяр нь машинтайгаа хүн хүргэж өгчхөөд ирж байх шиг байсан. Тэгээд намайг дуудаад юу болсон талаар асуухад миний хажууд байсан ******* гэх залуу Э.Ууганбаярыг гараараа нүүр рүү нь цохиж байсан. Тэгээд тэр хоёр зууралдаад зогсож байхад цагдаа нар ирээд Э.Ууганбаяр бид хоёрыг эмнэлэг рүү авчирч үзүүлсэн. Тухайн үед зүүн хөмсөгний хажуу талд язарсныг эмч үзээд нэг оёдол тавьж байсан...гэх,

Гэрч Н.гийн: “... Тэгээд баар хаах болж 2024 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн үед ажлаас гараад ирэх үед манай баарын зүүн урд талд нь Б., хоёр хоорондоо зодолдож байсан. Тэгээд би салгаад зогсож байхад Э.Ууганбаяр нь ирээд Б.ыг яасан юм бэ юу болсон гэхэд тухайн үед хажуу талд нь зогсож байсан ******* гэх залуу Э.Ууганбаярыг “та нар миний эгчийг яагаад ийм болгочхов доо” гээд Э.Ууганбаярыг гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон.Тухайн үед зүүн нүдний хөмсөгний дээд талд ярагдаж урагдсан цус гарж байсан. Э.Ууганбаярыг ******* цохисон.******* нь харин согтуу байх шиг байсан... гэх мэдүүлгүүд

******* сумын Эрүүл мэндийн төвийн эмч тодорхойлол,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 261 дугаартай “... 1. биед зүүн хөмсөгний доод хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна. Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “....Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багт байрлах “Nice” баарны гадаа "та нар миний эгчийг яагаад ийм болгочихлоо" гэж хэлэн нүүрэн тус хэсэгт гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний доод хэсэгт шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Ууганбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй ба сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн байна. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно. үйлдсэн хэрэг хохирогч Э.Ууганбаяр, гэрч Б., Н. нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 261 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хохирогч Э.Ууганбаярын эрүүл мэндэд зүүн хөмсөгний доод хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна..” гэх дүгнэлтийг гаргав.

 

1.3 Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн  хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Прокуророос шүүгдэгч хохирогч Э.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний доод хэсэгт шарх бүхий гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж хүнийг нүүр рүү нь гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч нүүр рүү нь гараараа цохиж зодон  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: “Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох саналтай байна. Хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Ууганбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, яллагдагчаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн байна. Яллагдагч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргав.

   

2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүний хувийн байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

 2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Хохирогч Э.Ууганбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн нь  2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Шүүхийн мэдэгдэх” хуудас зэргээр тогтоогдож байна.

           

Хохирогч Э.Ууганбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт  эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг  тус тус дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч ******* овогт ******* хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч   500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч  *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Ууганбаяр нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Э.Ууганбаяр нь нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг  дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР