Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/212

 

 

                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Жамъяндорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Хохирогч *******, *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д  холбогдох эрүүгийн 2430001690198 дугаартай  хэргийг  2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******** оны ****** дугаар сарын *******-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн ******* суманд байх “******* *******” авто засвар ажиллуулдаг, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг “*******”-ын **** тоотод оршин сууж байгаа, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, *******  овогт ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь  согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн ******* сумын ******дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” бааран дотор *******ыг “мөрлөлөө” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараа цохих, толгой тус газар өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь духанд няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, салст, эрүү, зүүн эгэм, 2 гарын шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр тухайн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” баарны гаднах автомашины зогсоол дээр *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараа цохиж газар унаган, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн баруун чамархай, 2 талын шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч  ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харилцаанаас бусдын бие гэмтэл учруулсандаа гэмшиж уучлалт гуйж байна. Гэмтэл учруулсан эмчилгээний зардал шүүхээс тогтоосон зардал мөнгийг барагдуулахаа хэлж байна гэв.  

 

Хохирогч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Прокурорт өгсөн баримтын дагуу нэхэмжилж байна. 2024 оны 5 дугаар сарын 06-31-ний өдрүүдэд Улаанбаатар хот руу чөлөө авч явж эмчлүүлсэн хугацааны цалингаа бодож нэхэмжилсэн. Өдрийн цалин 96,000 төгрөг, 24 өдрийн нийт 2,304,000 төгрөгийг нэхэмжилсэн. ******* бид хоёрт 1,000,000 төгрөг өгсөн. Үүнийг 500,000 төгрөг, 500,000 төгрөгөөр эмчилгээний зардалдаа хэрэглэсэн гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Би 5 дугаар сарын 06-07-ыг шилжих шөнө бааранд энэ залуутай таарсан. Тухайн үед гэмтэл аваад 5 дугаар сарын 07-ны өдөр эмч үзээд, рентген зураг аваад хамар, нүдэндээ гэмтэл байхгүй, толгойдоо гэмтэлтэй байна гэсэн үндэслэлээр эмийн жор бичиж өгсөн. Дараа нь цагдаа болон шүүх шинжилгээний эмч рентген зургаар зарим хэсэг нь сайн харагдахгүй, томограф хийлгэвэл илүү сайн харагдана гэж хэлсэн. Үүний дагуу аймагт томографт харуулах гэтэл байхгүй учир хот руу явж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тус эмнэлгээс томограф хийлгэ гэсэн дүгнэлт бичсэний дагуу Улсын 1 дүгээр эмнэлэгт зураг авхуулсан.  Миний 5 дугаар сарын 07-оос 6 дугаар сарын 27-ны өдрийн 50 өдрийн цалин болох 4,600,000 төгрөг байгаа. Нэг өдрийн цалин 120,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг хасна. Яг хэдэн төгрөг нэхэмжлэх нь тодорхой болоогүй байна гэв.

 

Хохирогч өгсөн “...Тэгээд бааранд ороод бид нар хоёр хоёр шил пиво уучхаад 01 цагийн үед баарнаас гарцгаахаар болоод бид хоёр баарнаас гараад , нойлын өрөө орчхоод араас чинь гараад очъё гэсэн тэгээд бид хоёр баарны гадаа тэр хоёрыг хүлээгээд байж байтал баарнаас хамраас нь цус гарчихсан нүд нь хавдчихсан гарч ирсэн, тэгэхээр нь би юу болов гэсэн чинь “тэр залуу намайг цохичихлоо” гэхээр нь хартал зүс таних гэх залуу байсан тэгэхээр нь би г таньдаг болохоор нь очоод “яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ” гэсэн чинь намайг үгийн зөрүүгүй цохисон ба би ухаан алдаад газар унасан тэгээд би бага зэрэг ухаа санаа балартаад нэг сэргэтэл миний зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарч байсан тэгээд манай найз намайг аваад холдуулж байсан. Тэгээд байж байтал удалгүй цагдаа ирээд бид хоёрыг эмнэлэг дээр авч ирсэн... согтуу байсан, миний бодлоор намайг танихгүй байсныг бодоход нэлээн согтуу байсан байх...Миний зүүн хөмсөгний дээд хэсэгт нь хэн хэрхэн гэмтэл учруулсныг бол би сайн мэдэхгүй байна, ямар ч байсан намайг цохиход нь газар унасан тэгээд хэсэг ухаан балартаад сэргэхэд миний хөмсөгний дээд хэсэг язарсан байсан. Хамт явсан найзууд болох , , нараас асуухад сайн хараагүй гэцгээж байсан... миний шанаа хэсэгт нэг удаа цохисон, тэрнээс цааш юу болсныг би санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19-20-р хуудас/

 

Хохирогч *******ын өгсөн “...Тэгээд бааранд ороод хоёр хоёр шил пиво уучхаад 01 цагийн үед баарнаас гарцгаахаар болоод бид хоёр нойл орчхоод гарч иртэл үүд хэсэг дээр нэг залуу намайг мөрлөсөн тэгэхээр нь би “чи яаж байна” гэсэн чинь тэр залуу гараараа миний нүд хэсэг рүү цохиод авсан тэгэхээр нь би тэр залуутай барьцалдаад автал дундуур нэг залуу орж ирээд тэр залууг салгаад баарнаас аваад гарсан. Тэгээд би баарнаас гараад иртэл , хоёр гадаа зогсож байсан тэгээд надаас юу болсон талаар асуухаар нь би нөгөө залууг хартал гадаа сууж байхаар нь тэр залуу намайг цохичихлоо гэсэн чинь тэр залуу дээр очоод юм ярих шиг болтол нөгөө залуу Отгон-Эрдэнийг цохитол газар унасан бас хажуугаар нь байсан хүмүүс овоороод эхлэхээр нь би дээр очтол хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан тэгээд хамт явсан , хоёр Отгон-Эрдэнийг аваад явсан би тэр залуутай заамдалцаад байж байтал хүмүүс ирээд бид хоёрыг салгаад тэр залууг аваад явсан. Тэгээд цагдаа руу дуудлага өгсөн, удалгүй цагдаа ирээд бид хоёрыг эмнэлэг дээр авч ирж хөмсгөндөө оёдол тавиулсан...Намайг үгийн зөрөөгүй цохиод авсан тэгэхээр бол нэлээн согтсон байсан байх...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 11-12-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 191 дугаартай “...1. *******ын биед духанд няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, салст, эрүү, зүүн эгэм, 2 гарын шуунд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 31-32-р хуудас/

 

Сүхбатаар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192 дугаартай “...1. биед толгойн баруун чамархай, 2 талын шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны доргилт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49-р хуудас/

Хяналтын камерын бичлэгт  үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 05 х/

 

Болор үнэлгээ ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 90-95 х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 96-101 х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 102-105 х/

 

 Хохирогч *******ын эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт /хх-ийн 119-139 х/

 

Хохирогч эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт /хх-ийн 119-148 х/

 

Хохирогч нарын “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг зөвшөөрсөн маягтын загвар”  /хх-ийн 149-150 х/

 

Шүүгдэгч    эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 88 х/  зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч  ******* нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” бааран дотор *******ыг “мөрлөлөө” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараа цохих, толгой тус газар өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь духанд няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, салст, эрүү, зүүн эгэм, 2 гарын шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр тухайн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” баарны гаднах автомашины зогсоол дээр *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараа цохиж газар унаган, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн баруун чамархай, 2 талын шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч “...Тэгээд бааранд ороод бид нар хоёр хоёр шил пиво уучхаад 01 цагийн үед баарнаас гарцгаахаар болоод бид хоёр баарнаас гараад , нойлын өрөө орчхоод араас чинь гараад очъё гэсэн тэгээд бид хоёр баарны гадаа тэр хоёрыг хүлээгээд байж байтал баарнаас хамраас нь цус гарчихсан нүд нь хавдчихсан гарч ирсэн, тэгэхээр нь би юу болов гэсэн чинь “тэр залуу намайг цохичихлоо” гэхээр нь хартал зүс таних гэх залуу байсан тэгэхээр нь би г таньдаг болохоор нь очоод “яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ” гэсэн чинь намайг үгийн зөрүүгүй цохисон ба би ухаан алдаад газар унасан тэгээд би бага зэрэг ухаа санаа балартаад нэг сэргэтэл миний зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарч байсан тэгээд манай найз намайг аваад холдуулж байсан. Тэгээд байж байтал удалгүй цагдаа ирээд бид хоёрыг эмнэлэг дээр авч ирсэн...гэх,

Хохирогч *******ын өгсөн “...Тэгээд бааранд ороод хоёр хоёр шил пиво уучхаад 01 цагийн үед баарнаас гарцгаахаар болоод бид хоёр нойл орчхоод гарч иртэл үүд хэсэг дээр нэг залуу намайг мөрлөсөн тэгэхээр нь би “чи яаж байна” гэсэн чинь тэр залуу гараараа миний нүд хэсэг рүү цохиод авсан тэгэхээр нь би тэр залуутай барьцалдаад автал дундуур нэг залуу орж ирээд тэр залууг салгаад баарнаас аваад гарсан. Тэгээд би баарнаас гараад иртэл , хоёр гадаа зогсож байсан тэгээд надаас юу болсон талаар асуухаар нь би нөгөө залууг хартал гадаа сууж байхаар нь тэр залуу намайг цохичихлоо гэсэн чинь тэр залуу дээр очоод юм ярих шиг болтол нөгөө залуу Отгон-Эрдэнийг цохитол газар унасан бас хажуугаар нь байсан хүмүүс овоороод эхлэхээр нь би дээр очтол хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан тэгээд хамт явсан , хоёр Отгон-Эрдэнийг аваад явсан би тэр залуутай заамдалцаад байж байтал хүмүүс ирээд бид хоёрыг салгаад тэр залууг аваад явсан. Тэгээд цагдаа руу дуудлага өгсөн, удалгүй цагдаа ирээд бид хоёрыг эмнэлэг дээр авч ирж хөмсгөндөө оёдол тавиулсан...Намайг үгийн зөрөөгүй цохиод авсан тэгэхээр бол нэлээн согтсон байсан байх...” гэх

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 191 дугаартай “...1. *******ын биед духанд няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, салст, эрүү, зүүн эгэм, 2 гарын шуунд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх,

Сүхбатаар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192 дугаартай “...1. биед толгойн баруун чамархай, 2 талын шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны доргилт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Хяналтын камерын бичлэгт  үзлэг хийсэн тэмдэглэл  зэргээр нотлогдон тогтоогдож  байна. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

          Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 5 дугаар сарын 06-07-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын **** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Биллион бааран дотор *******ыг мөрлөлөө гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, толгойн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь духанд няцрал, зүүн нүдний дээд доод зовхи салах, эрүү, эгэм, зүүн нүд, хоёр гарын шуу цус хурах гэмтэл зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан.

          мөн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Биллион баарны гаднах машины зогсоол дээр *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, газар унаган хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн чамархай зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи цус хуралт, зүүн нүдний алимны доргилт гэмтэл зэрэг хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн байна. 

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэг бэхжүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд шүүгдэгч мэдүүлэг зэргээр түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч ******* 3,713,361 төгрөгийн баримт, хохирогч ******* 623,460 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгсөн бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч нарын сэтгэцэд хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоосон. Үүний нөхөн төлбөрийн хэмжээ хөдөлмөр хөлсний доод хэмжээг 5-12.99 хэмжээтэй тэнцэхээр байдаг болно.

          Хэрэгт хохирогч ******* өөрийн биед учирсан гэмтлийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 2,774,460 төгрөг, хохирогч ******* өөрийн биед учирсан гэмтлийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 193,413 төгрөгийг тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон. Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй.

          Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд бусдын эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж, мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд халдаж, зориуд хохирол учруулсан. Гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

          Шүүгдэгч ******* Эрүүгийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна ... гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн: “..Өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөрийн хувьд өөрийн байр сууриа илэрхийлье. Хохирогч цалингийн тодорхойлолтыг хуурамч гэж үзэж байна. Нийгмийн даатгалын албан ёсны тодорхойлолтоор сарын цалин 900,000 төгрөг гэж гарсныг үндэслэнэ. Өдрийн цалинг бодохдоо сарын 24 хоногоор тооцож бодсон байсан. Түүний цалин 2,500,000 төгрөг биш 900,000 төгрөг гэдгийг хэлмээр байна. эмчилгээний зардал 623,460 төгрөг гарсан. Үүнээс 500,000 төгрөг төлчихсөн. Эмчилгээний үлдсэн зардал 123,460  төгрөг гэдгийг хэлмээр байна. Эрүүл мэндийн даатгалын төлбөр 193,413 төгрөг байгааг төлнө гэдгийг хэлье.

Бодит учруулсан хохирол цалин 900,000 төгрөг, эмчилгээний зардлаас өгсөн зөрүүг хасаад 123,460 төгрөг, эрүүл мэндийн даатгалын төлбөр 193,413 төгрөгийг төлнө. Үүнээс замын зардлын мөнгө 120,000 төгрөгийг хасах саналтай байна. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт хасъя гэдгээ хэлсэн.

Хохирогч ******* цалингийн 2 тодорхойлолт байсан. Тодорхойлолтоор 50 хоногийн цалин 6,100,000 төгрөг өөрөө өдрийн цалингаа 120,000 төгрөгөөр тооцсон. Тодорхойлолтоор өдрийн цалин 108,000 төгрөг болж байна. Нэг нь 600,000 төгрөгийн цалин, нөгөө нь 2,200,000 төгрөгийн цалинтай. Тодорхойлолтыг үндэслэн 48 хоног 108,000 төгрөгөөр гэж үзэхээр 5,184,00 төгрөг болж байна. 24 хоног гэж үзэхээр цалин хасагдахаар байна.

Эмчилгээний зардлын хувьд яллах дүгнэлтээр 3,713,361 төгрөг гарсан боловч баримтыг нотлох баримтаас хасуулаад үзэхээр 1,003,790 төгрөг үүн дээр имплант 1,800,000 төгрөг нэмээд 2,200,000 төгрөг болж байна. Эрүүл мэндийн даатгалын төлбөр 2,774,460 төгрөг төлнө гэдгээ хэлмээр байна.

Гэм хорын хохирол дээр доод хэмжээг 4-12.99 гэдгээр тооцсон. Гэм хор тооцсон хохирлын хэмжээг хамгийн багаар тооцож өгнө  үү гэсэн саналтай байна... гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

    1. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн  хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг хоёр, түүнээс олон  хүнд  санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Прокуророос шүүгдэгч хохирогч Ц.Отгон-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь толгойн баруун чамархай, 2 талын шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны доргилт бүхий гэмтэл, хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь духанд няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, салст, эрүү, зүүн эгэм, 2 гарын шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь  хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

 

  ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж хүнийг цохиж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч *******, ******* нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х. “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас:  “Шүүгдэгч ******* нь дөрөв дэх удаагаа гэмт хэрэг үйлдэж байгаа, мөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал, шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай. Зорчих бүсийг тогтоохдоо ******* нь засварын газар ажиллуулдаг тул Сүхбаатар аймгийн ******* сумаар тогтоох саналтай, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган хадгалах саналтай, шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс: “******* нь гэм буруугийн талаар маргаагүй. Хохирол төлбөрийн хувьд эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөтэй нийлээд 12-оос 13 сая төгрөгийн төлбөр гарч байна. Иймд улсын яллагчийн зүгээс 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч нь авто засварын газраа зараад том машин авсан тээвэрт явж хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах талаар хэлдэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бас дурдах байх. Энэ гэмт хэрэгт 3 санкци байгаа торгууль, албадан ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах сонголт байгаа. Иймд хохирогч нарын төлбөрийг төлөх, хохирогч ын дараагийн хагалгаанд орох зардлыг төлөх шаардлагатай. Иймд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү”  гэх дүгнэлтийг тус тус гаргав.

   

2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож удаа дараа ял шийтгүүлж байсан зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Х.  хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээнд тулгуурлан, тэдгээрийн танилцуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн  гүйцэд, бодит байдлаар хянан үзэж, хэрэгт хамааралтай, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруу, хохирол төлбөрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

 

Хэргийн талаар болон хохирлын талаарх нотлох баримтууд нь харилцан зөрүүгүй, хохирлын талаар  нотолбол зохих байдлуудыг бүрэн бодитой, нөхцөл байдлыг хангалттай тодруулсан, хүрэлцээт байдлыг хангасан, тодорхой байхыг хуулийн дагуу шаардана.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.

 

Шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч ******* нь эмчилгээний болон бусад зардалд баримтаар 733,460 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,304,000 төгрөг, хохирогч ******* нь  эмчилгээний болон бусад зардалд баримтаар 3,713,361 гар утасны дэлгэц 1,050,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,184,000  нэхэмжилж мөн сэтгэл санааны хохирлыг хуульд заасан дүнгээр нэхэмжилнэ” гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь 3,047,460 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд үүнд хохирогчийн эмчилгээний зардал болон, ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэрэг багтсан байна. Үүнээс шүүгдэгч төлсөн 500,000 төгрөгийг, нотлох баримтын шаардлага хангаагүй 120,000 төгрөгийг тус тус хасаж, нотлох баримт хангалтгүй,нэмэлт баримт шаардлагатай тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,304,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн үлдэгдэл 123,640 төгрөгийг гаргуулж *******д олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч ******* нь 9,947,361 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд үүнд хохирогчийн эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс, гар утасны дэлгэцийн үнэ зэрэг багтсан байна. Үүнээс шүүгдэгч төлсөн 500,000 төгрөгийг, хоол ундны, бензин, давхардсан баримт, буудлын зардал зэрэг 593,592 төгрөгийг, мөн нотлох баримт хангалтгүй, нэмэлт баримт шаардлагатай тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,184,000 төгрөгийг, мөн тухайн зодооны улмаас утасны дэлгэцийг шүүгдэгч ******* хагалсан эсэхийг хэрэгт нотлох баримтаар тогтоогоогүй тул утасны дэлгэцийн  үнэ 1,050,000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж үлдэгдэл 3,119,769  төгрөгийг гаргуулж *******од олгохоор шийдвэрлэлээ. 

 

Тодруулбал, хохирогч нарын нэхэмжлэлээс хасагдсан гар утасны дэлгэцийн үнэ, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргасныг энэ шүүх хуралдаанаар шууд хангах боломжгүй буюу тухайн нэхэмжлэлийн тодорхой тооцоог шууд гаргах боломжгүй байна.

Учир нь хохирогч нар нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт болон ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолтуудыг гаргаж өгсөн боловч тэдгээр нь гэмтлийн улмаас акт  авсан эсэх, Нийгмийн даатгалын хэлтэс болон тэдгээрийн албан байгууллагаас цалингийн зөрүү 2024 оны 05 дугаар сар, 06 дугаар саруудад хохирогч нарын цалингийн данс руу орсон эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримт хүрэлцээт бус, цалин хөлсийг тооцоолох боломжгүй байна.

 

Харин бусад хоол хүнс, шатахууны зардал тухайн цаг хугацаанд хамааралгүй, нэг хүнд ногдох, хүүхдэд хамаарах хүнс, хэрэглээ биш байх тул гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Иймд хохирогч нар нь энэ шүүх хуралдаанаар хангагдаагүй буюу нотлох баримт дутуу нэхэмжлэл, мөн тухайн гэмтэлтэй холбоотойгоор цаашид гарах хохирол, хор уршиг, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

 Шүүгдэгч ******* нь хохирогч *******, ******* нарын эмчилгээний төлбөрт тус бүрт нь 500,000 төгрөг төлсөн болох нь  хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хохирогч *******, ******* нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэг” гэж тогтоосныг хохирогч нар хүлээн зөвшөөрч, маргаагүй ба дээрх хүснэгтээр хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь хуульд нийцсэн гэж шүүх үзлээ.

Тус аргачлалын “Хоёрдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

 

 Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар шүүгдэгч *******ас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000  /гурван сая  гурван зуун мянга / төгрөгийг гаргуулж хохирогч  *******, ******* нарт тус бүрт нь  олгохоор шийдвэрлэлээ. Ингэхдээ тухайн хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу  660.000 төгрөгөөр тооцож, хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч *******, ******* нар нь  ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон тухайн гэмт хэргийн улмаас өөрт эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.

 

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм. Хохирогч  нь дээрх гэмтлийн улмаас  Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч *******ын эмчилгээний зардал 2,774,460 төгрөг, хохирогч эмчилгээний зардал 199,413  төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч  *******ас гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан саарал өнгийн СиДи-г хэрэгт хавсаргана, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  иргэний хувийн бичиг баримт авагдаагүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******  овогт *******   Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.  500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас хохирогч эмчилгээний зардалд 123,460 (нэг зуун хорин мянга дөрвөн зуун жар) төгрөгийг, хохирогч *******ын эмчилгээний зардалд 3,119,796 (гурван сая нэг зуун арван есөн мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийг, мөн хохирогч нарын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг  гаргуулж хохирогч *******, ******* нарт тус тус олгосугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас хохирогч *******ын эмчилгээний зардал 2,774,460 төгрөг, хохирогч эмчилгээний зардал 199,413 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, ******* нар нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хэрэгт авагдсан 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БАЯРБААТАР