Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар   2024/ШЦТ/215     

 

 

                               

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Х.Ууганбат /томилолтоор/ ,

Хохирогч *******,

Гэрч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2230002310019 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ****** дугаар сарын *********-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ****** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын **дугаар баг ******* ******* *******тоотод оршин суух хаягтай,

урьд Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан,

мөн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,  ******* овогт ******* ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн ******* сумын ********дугаар баг “Billion” баарны ертөнцийн зүгээр урд талын зам дээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдан, *******ын эрүүл мэндэд нь халдан шилээр цохиж биед нь зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр гэх залуу ямар нэгэн асуудал гаргаагүй. Тэр залуу саажилт өгсөн, хөдөлмөрийн чадвараа 60% алдсан хүн байсан. дүүгээ хүргээд өгье  гээд аваад явсан. Цагдаа нар дуудлага өгсөн гээд бид нарыг андуурсан. Баарны гадаа баахан хүмүүс зодолдож байсан. Тухайн үед би цагдаад хүсэлт гаргаж байсан. Баарны камерын бичлэг шүүгээд өгөөч гээд би хийсэн үйлдэлдээ буруутай байсан бол камер шүүгээд өг гээд өнөөдөр гуйхгүй байсан. Гэхдээ эдгээр цагдаа нарт 4 камер байсан. Миний хийсэн үйлдэл бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг өмөөрөөд та нар энэ хүнийг битгий ингэ гээд хэлсэн юм. Ингээд л гол маргаан эхэлсэн.  Түүний дараа бичлэг хийсэн гэсэн. Дараа нь бичлэгийг нь гаргаад ир гэхэд байгаа гэж хэлчхээд одоо болохоор бичлэг хийгдээгүй камер эвдэрсэн гээд байгаа. Би д хохирол учруулаагүй. тэнд гурван эмэгтэй хүн байсан гэж хэлдэг. гэдэг хүн намайг тэврээд байж байсан гэдэг. надтай зууралдаж байхад энгэрийн камер унасан гэдэг. Мөн миний энгэрийн камер унасан гэж мэдүүлдэг. Энэ хоёрын мэдүүлэг сонин байгаа. Гэхдээ миний найз охин с мэдүүлэг аваагүй байгаа гэв. 

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Хэрэг болох үед би олон нийтийн үүрэг гүйцэтгэгч байсан. Би гандангийн баруун талд явж байхад “Биллион” баарны гадаа хүмүүс маргаад муудаад байна гээд станцаар дуудлага хүлээж авсан. Дуудлагад 5 минутын дотор очих ёстой тул би гүйж очсон. Тэгээд гадаа  нь ургаа модны хажууд хэсэг хүмүүс муудаад зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь зодолдож байсан хүмүүс урагшаа явж байна гэж бодоод очсон. Тэгээд очиход хоорондоо нэлээн чанга дуугаар маргалдсан байдалтай байсан. Тэгээд очоод асуухад байн байн ирж шалгалаа юунд нь ирж шалгадаг юм. Та нар бидэн үйлчлэх ёстой байтал ирж дарамталж байна гээд сөрөг хандлагатай харилцаа үүссэн. Тэр үед нэг намхан эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан. Тэгээд би өөрийгөө танилцуулахад өөдөөс уурлаад юунд ирж байгаа юм гээд байсан. Тэгээд гэдэг хүнийг та одоо харь гэж хэлэхэд ******* гэдэг хүн та нар хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй муухай харилцаж байна гээд торгохын төлөө ажилладаг гээд дайраад салавч гаргасан. Тэгэхээр нь би та яагаад над руу салавч гаргаад байгаа юм бэ? та ингэж болохгүй гэж хэлэхэд салавч гаргасан хүнийг яадаг юм бэ гээд нүүр рүү тулгаад ам руу хийх гээд тэгэхээр нь хамгаалаад ханцуйнаас нь бариад авсан. Тэр үед ханцуй нь оёдлоороо урагдсан. Тэр үед тас гээд пивоны шилээр цохисон. Би толгойгоо бариад доошоо суусан. Яг тэр үед юугаар цохисныг мэдээгүй. Гараа харсан чинь нэл цус болчихсон байсан. Тэгээд би цуг явж байсан цагдаад наадах чинь пивоны шилээр цохисон шилийг нь аваарай гэж бархирч хэлсэн. Тэгээд би утсаа гаргаад харахад язарсан шарх үүссэн байсан. Тэгэхээр нь би зургийг нь дарж авсан. Тэгээд хөдөлгөөнт эргүүлийн машиныг дуудсан. Тэр үед , хоёр ирсэн байсан. Би тэгээд станц болохгүй байсан тул гар утсаараа бичлэг хийсэн. Энэ хүмүүсийн яриад байгаа бичлэг нь цохисны дараа сүүлд нь хийсэн бичлэг. Тэгээд хөдөлгөөнт эргүүл, жижүүрийн алаг машин хоёр ирсэн тул энэ хүмүүсийг явуулаад өөрөө эмнэлэг явж оёдол тавиулсан. Би сорив тогтох байх гэсэн чинь оёулсан оёулаагүй сорив тогтоно. Цус тогтоохын тулд оёсон нь дээр гээд оёулсан, тэгээд буцаад ажил дээр ирэхэд эрүүлжүүлэхэд ирсэн байсан. Олон нийтийн газар согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25 нэгжээр торгоно. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд чанга дуугаар орилолдож бархирч оршин суугчдын амгалан байдлыг 22 цагаас 05 цагийн хугацаанд алдагдуулж болохгүй, тэр чинь яг орон сууцны хажууд энэ нь өөрөө зөрчил үйлдээд байна тухайн зөрчил дээр би шаардлага тавьсан гэв.

 

           Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Дуудлага мэдээлэл өгөхөд 23 цаг болж байсан. ын биед халдсан асуудлыг харсан, хараад очоод пивоны шилийг нь гаргаж авсан. Дуудлагаар очиход очсон байсан. ******* цагдаагийн албан хаагчдын тавьж байгаа шаардлагыг эсэргүүцэж байсан. Намайг очиход Биллион баарны урд талд байсан, нь хойшоо хараад зогсож байсан гэв.

 

            Эрүүгийн 2230002310019 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “Би 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед найз , , нарын хамт ******* сумын төвд байх “Billion” бааранд орсон. Бааранд гийн найз тааралдсан. Бид нар бааранд хүн бүр 0.5 литрийн хоёр пиво уугаад гарсан. Баарнаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийш алхаад явж байхад ийн тахир дутуу дүү нь дуудаад дүү рүүгээ явсан. бид хоёр баарны зүүн талд байх усан оргилуурын хажууд юм яриад байж байхад дүүтэйгээ баарны ертөнцийн зүгээр урд талын засмал замаас такси барих гээд зогсож байсан. Тэгэхэд эргүүлийн цагдаа нар цагдаагийн албаны машинтай ирээд тухайн хүмүүсийн хажууд очоод зогссон. Тэгэхэд тухайн цагдаагийн машинаас 2, 3 цагдаа гийн дүүг авч явах гэхэд орилж хашхираад байхаар нь ын хамт цагдаа нар руу очсон.

гийн дүүг авч явах гээд байсан цагдаагийн алба хаагчдад хэлэхдээ “Та нарын авч явах гээд байгаа хүн чинь бие муутай, хөгжлийн бэрхшээлтэй, та нар ингэж болохгүй, та нар ард иргэддээ үйлчлэх ёстой” гэхэд хэн гэдэг цагдаа миний өөдөөс хариулт өгснийг мэдэхгүй байна, ямар ч байсан цагдаагийн алба хаагч нь “та нарын төлөө бид нар ингэх ёсгүй” гэсэн.Тэгээд цагдаагийн алба хаагч нартай маргалдаж муудахад цагдаа нар шууд миний гарыг ард талд өчихөөр нь “миний гар мултарчихна, тавьчих” гэхэд тухайн хөгжлийн бэрхшээлтэй залуу намайг тэврээд авсан. Тэгээд цагдаа нартай зууралдаж байгаад тухайн залуугийн хамт унасан. Цагдаа нар намайг босгохдоо миний өмсөж явсан куртикийг ураад босгосон. Тэгэхээр нь “намайг уучлаарай, би ингээд болъё. Та нарт энгэрийн камер байгаа юу” гэхэд цагдаа нар бүгдээрээ “байгаа” гээд энгэрийнхээ камерыг заагаад харуулсан. Камер нь гэрэл асаж байгаа харагдаж байсан. Хэн гэдэг цагдаа гэдгийг нь одоог хүртэл мэдэхгүй байна, ямар ч байсан нэг цагдаа “энгэрийн камер ажиллаж байна” гээд гараараа зааж өгсөн. Цагдаа нар намайг түлхэж газар усанд унагаасан. Тэр үед ирээд “та нар ямар шалтгааны улмаас эмэгтэй хүнийг усанд унагааж байгаа юм” гэхэд цагдаа нар д хэлэхдээ “энэ асуудал өөрт чинь хамаагүй” гэж байсан. Уг үйлдэл болж байхад хооронд дахин хэдэн цагдаа нар нэмэлтээр ирсэн бөгөөд тухайн цагдаагийн алба хаагч нар бид хоёрыг тус тусад нь машинд суулгаад аваад явсан.”

Би юугаар ч цохиогүй. Намайг очих үед санамсар болгоомжгүй байдлаасаа болоод маажсан байх. Дахин хэлэхэд би тухайн цагдаагийн алба хаагчийг цохиогүй.” гэх /1 хх 133-136 дугаар хуудас/, 

 

Хохирогч  *******ын “Намайг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрийн шуурхай албанаас 00 цаг 15 минутын үед ““Billion” баарны гадна хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага ирсэн. Тэгээд олон нийтийн цагдаа хамт явж очсон. Дуудлагаар очиход хоорондоо маргалдсан байдалтай хүмүүс “Billion” баарны зогсоолоос урагш алхаж байсан. Тэгээд тэр хүмүүс рүү юу болсон талаар тодруулахаар очиход ******* гэх эмэгтэй нь “цагдаа нар ард иргэдээ хамгаалах гэж ажилладаг болохоос байнга дарамтлах гэж шалгадаг юм уу, зайлцгаа писданууд минь” гэсэн. Мөн олон нийтийн цагдаа ыг “мөрдсөө зүүж мэдэхгүй цагдаа зайл чамтай харьцахгүй, бид нар зодолдоогүй байхад байн байн ирлээ” гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би *******т “та нарыг анх удаа ирж шалгаж байна одоо харьж амарцгаа” гэж хэлэхэд өөдөөс салаавч гаргасан. Тэгэхээр нь би “Та яагаад шаардлага тавьж байгаа цагдаагийн алба хаагчийг доромжлоод байгаа юм” гэж хэлэхэд мөн өөдөөс салаавч гаргасан. ******* гэх эмэгтэй нь хүний араар ороод цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг удаа дараа эсэргүүцэж хэл амаар доромжлоод байхаар нь түр саатуулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл зааснаар биеийн хүч хэрэглэж өмсөж явсан хувцаснаас нь татахад савхин хүрэм нь урагдсан. Тэр үед ******* нь ууж явсан пивоныхоо шилээр миний нүүр лүү цохисон.

Харин миний хацар пивоны шилээр цохиулсны улмаас язарсан. Эмнэлэгт үзүүлж оёо тавиулсан.” гэх /1-р хх 25-26 дугаар хуудас/,

... Миний өөдөөс салаавч гаргаад миний ам руу хийх гэхээр нь савхин куртикний ханцуйнаас нь барьж авсан. Тэгэхэд ******* өөрийнхөө гарыг цааш нь татаж авахдаа савхиныхаа сугыг оёдлоор нь ханзлахад шууд гартаа барьж байсан зүйлээрээ миний нүүр лүү цохиход нүүрнээс цус гарсан. Тэгсэн хэсэг хугацаанд толгой эргээд манарч, газар сууж байгаад гайгүй болохоор нь босоод “та яагаад намайг гартаа барьж байсан пивоныхоо шилээр цохиж байгаа юм, би энгэрийн камераар бичлэг хийж байгаа” гээд бичлэг хийж байгаа камераа харуулахад ******* нь камерыг цохиж газар унагаасны улмаас борооны тогтмол усанд унаж энгэрийн камер эвдэрсэн. Тэгэхээр нь дахин тухайн хүний хууль бус үйлдлийг баримтжуулахаар гар утсаараа үргэлжлүүлэн бичлэг хийсэн.   /1 хх 28-29 дүгээр хуудас/

 

 Иргэний нэхэмжлэгч “Б. нь *******ын зодуулсан эмэгтэй хүнтэй зууралдаж байгаад санамсар болгоомжгүй байдлаасаа болоод энгэрийн камер газар унаж эвдэлсэн талаар хэлсэн. Иймд уг асуудлыг шалгуулах хүсэлт байхгүй. Харин уг асуудлыг дотооддоо шийднэ. Уг асуудалд гомдол гаргахгүй.” гэх /1 хх 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч Б.гийн “...*******, , бид дөрөв тус баарнаас гарахад хэдэн хүмүүс хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь цагдаа нар удахгүй ирж магадгүй байх гэж бодоод таксинд суугаад гэр лүүгээ явсан. Тэгсэн таксины жолооч нь бид нартай бааранд таарсан ын найз нь байсан юм байна лээ. Тэгээд бид хоёр буцаад баарны гадаа очсон. Баарны гадаа очоод нөгөө хэдийг харахад ******* хоёр цагдаатай зууралдаж, ноцолдож байсан. Тэрийг нь хараад би цагдаа нарт уурлаад бага зэргийн хэл амаар доромжлоход нэг цагдаа намайг машинд суулгасан. Араас *******ыг машинд суулгасан. ******* цагдаа нартай анх ямар шалтгааны улмаас маргалдаж муудсан гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг ирэхэд маргалдаж муудаад байж байсан. Сүүлд нь *******аас тухайн үед юу болсон талаар асууж тодруулахад эргүүлийн цагдаа нар ирэхдээ бид нарыг баарны гадаа зодоон хийсэн хүмүүс гэж буруу ойлгоод бид нар луу дайраад авч явна гэснээс болоод бид нар хоорондоо маргалдаж муудсан. Цагдаа нар андуурсан гэдгээ хэлээд явсан бол өдийд ийм асуудал болохгүй байх байсан. Мөн цагдаа нар өөрсдөө *******тай буруу харилцсаны улмаас цагдаа болон ******* нарын хооронд маргаан үүсэж, ******* нь цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэдгээ надад өөрөө хэлсэн.” гэх /1 хх 39-40 дүгээр хуудас/,

 

 Гэрч ийн “...Буцаад ирэхэд баарны урд талын засмал зам дээр цагдаа нар ирсэн байсан. Манай найз танил хоёр эмэгтэйн хамт цагдаа нарын хажууд байж байсан. Тухайн хоёр эмэгтэй цагдаа нартай хэрэлдээд байж байгаа харагдсан. Надтай хамт цуг ирсэн эмэгтэй машинаас бууж очоод мөн цагдаа нартай хэрэлдээд байгаа харагдсан. Би машинаасаа буугаагүй. Тэгсэн тухайн гурван эмэгтэйн хар савхи өмссөн эмэгтэй цагдаатай зууралдаад байж байгаа харагдсан. Манай найз болон цуг байсан гурван эмэгтэйг цагдаа нар аваад явсан” гэх /1 хх 43-44 дүгээр хуудас/,

 

 Гэрч “...Тэгэхэд цагдаа нар зодоон хийсэн хүмүүсийг бид нарыг гэж андуурсан байх. Тэгээд ******* уурлаад “та нар биднийг хамгаалах ёстой хүмүүс биз дээ” гэж хэлж байсан. Харин цагдаа нар “та яагаад шаардлага биелүүлэхгүй байгаа юм бэ, эсэргүүцэл үзүүллээ” гэж хэлж байсан. Тэр үед ирээд газар сууж байхаар нь г бос, одоо боль явъя” гээд гараараа цохиод цагдаа нарт эд нар эмэгтэй хүмүүс байна, хамт явж байгаа хүмүүсээ орхиод явах вэ, бид нар асуудал гаргахгүй явчихна” гэж хэлэхэд гэдэг цагдаа ирээд миний гарыг мушгиж, араас хоолойг боосон. Би “яагаад миний хоолойг боож байгаа юм” гэхэд “та нар эсэргүүцсэн, шаардлага биелүүлээгүй” гэж надад хэлсэн. Намайг харахад ******* бас газар сууж байхаар нь “одоо бос, битгий хэрүүл хийгээд бай явъя” гэж хэлсэн. Энэ үйлдлийг тэнд байсан эргүүлийн цагдаа нар бүгд харсан. Миний хувьд тухайн цагдаа нартай ам зөрсөн маргалдсан зүйл байхгүй. Тухайн цагдаа нараас хэн нь ч “та ингэх ёстой, тэгэх ёстой” гэх байдлаар надад шаардлага тавьсан зүйл байхгүй. Миний хувьд тэнд болсон маргаан өрнүүлээд хэл амаар доромжлоод шаардлагыг нь биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлсэн асуудал байхгүй. Харин *******, , нарыг маргаан өрнүүлээд байх үед миний зүгээс “больцгоо, одоо явъя” гэж хэлж ярьж байсан. Энэ үед манай найз Ганзориг тухайн болсон асуудлыг хажуугаас машин дотроосоо хараад зогсож байсан.

Миний биед тухайн үед зүүн хөмсөг рүү хэн нэгэн цохих шиг болсон. Би гараараа бариад үзэхэд цус гарч байсан. Өглөө баруун гарын шуу хэсэг хөндүүрлэсэн, бага зэрэг хавдсан байсан. Харин бусад хүмүүсийг тухайн үед анзаараагүй. Намайг эмнэлэг дээр очиход гэх цагдаа зүүн хацар дээрээ боолт хийлгүүлсэн байсан. Миний хувьд намайг боосон шалтгаан нь өөрт нь учруулсан гэмтлийг намайг учруулсан гэж бодоод миний гарыг мушгиж, намайг боосон гэж би бодсон. Тэгээд миний хөмсөгний гэмтлийг гэх залуу үүсгэсэн гэж бодсон.” гэх /1 хх 47-48 дугаар хуудас/,

“... Ер нь бол тухайн үед миний санаж байгаагаар ******* нь *******т цохиуллаа гээд яриад яваад байсан боловч хараагүй.” гэх /2 хх 43-44 дүгээр хуудас/,

Гэрч Б.ын “Тухайн өдөр би эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч хамт хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед станцаар эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* нь бид хоёрыг ““Billion” баарны гадаа хүрээд ир, шаардлага эсэргүүцээд байна” гэж дуудсан. Тухайн үед нь явж очиход эргүүлийн цагдаа *******, Г., олон нийтийн цагдаа Б., ******* нар нь хэдэн согтуу хүмүүстэй маргалдаад байсан. Тэгээд эргүүлийн цагдаа хамт машинаасаа бууж очоод “юу болсон юм” гэж асуухад ******* гэх эмэгтэй нь миний өөдөөс “та нар олуулаа ирлээ, бид хэд ууж идэж болохоо байсан юм уу, та нар бид нарыг баривчлах гэж байгаа юм уу” гээд над руу дайраад байсан. Тэгээд дайрах үед нь миний зүүн мөрөнд тогтоосон байсан энгэрийн камер газар унасан. ******* гэх хүнтэй явсан иргэдийг цагдаагийн албан хаагч цохиж зодсон зүйл огт болоогүй. Харин ч тэнд байсан 2 эмэгтэй цагдаа нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж өөдөөс нь маргаад байсан. Тухайн үед надад энгэрийн камер байсан. Би машинаас буухдаа энгэрийн камераа асаагаад очсон боловч ******* гэх эмэгтэй над руу дайрч агсрахдаа миний энгэрийн камерыг гараараа цохиж унагаасан. Тухайн үед энгэрийн камераар бичлэг хийгдэж байсан боловч газар усан дээр унаж ажиллагаагүй болсон.” гэх /1 хх 51-52 дугаар хуудас/,

Орой эргүүлд гарч байгаа алба хаагчид эргүүлдээ гарахаасаа өмнө нэг бүрийн тусгай хэрэгсэл, энгэрийн камерын бүрэн бүтэн байдлыг шалгуулж гардаг. Тэгэхээр эргүүлд гарах үед хяналтын камер зүгээр байсан. Тухайн хүнтэй зууралдаж байгаад газар унасны улмаас эвдэрсэн. Тэрнээс цэнэг нь дуусаад асахгүй байсан зүйл огт байхгүй. Камерын эвдэрсний дараа ******* нь гараараа цохиж газар унагаасан. Камер болгоомжгүй байдлаас болж эвдэрсэн.” гэх /1 хх 54-55 дугаар хуудас/,

 

Гэрч *******ийн “Тухайн шөнө 23 цагийн үед эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.ийн хамт төвд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас ““Billion” баарны гадаа согтуу хүн орилоод байна” гэх дуудлага аваад тухайн дуудлага руу очиход баарны гадаа орилж хашхирсан гэх хүмүүс тарсан байсан. Тэгээд би эргүүлийн цагдаа Г.ийн хамт үргэлжлүүлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр тус баарнаас урагшаа явж байхад урд талын засмал зам дээр эргүүлийн цагдаа *******, олон нийтийн цагдаа нар нь хэсэг хүмүүстэй муудаад маргалдаад байж байсан. Тэгээд явж очиход нэг зүс танихгүй эмэгтэй эргүүлийн цагдаа *******ын нүүр лүү нь шилээр цохиж байсан. Яг тэр үед би явж байсан машинаасаа бууж таарахдаа тэр эмэгтэйг шилээр цохихыг нь харсан. Тэгээд би тэр эмэгтэйн гараас цохисон шилийг нь татан авч “цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учрууллаа, та цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж хэлсэн. Тухайн үед тэр цохисон эмэгтэй нь надад “уучлаарай би цохисноо мэдэж байна. Намайг ингээд явуулчхаж болдоггүй юм уу” гэж хэлж байсан. Тэр үед хажуугаас нэг эмэгтэй орж ирээд миний нүүр лүү гараараа цохих гээд над руу дайраад байсан. Тухайн үед тэнд байсан хоёр эмэгтэй очсон эргүүлийн цагдаа нар луу бид нарыг “хувцасны гол, та нарыг байнга ийм байхыг чинь харна аа, та нар бид нарт хүрээд бид нар та нарт хүрч болдоггүй юм уу писда нар минь” гэх мэтээр дайрч хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед бид нарыг очиход бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Цагдаагийн алба хаагчийн зүгээс тавьсан шаардлагыг эсэргүүцэж хэл амаар доромжилж өөдөөс дайраад байсан.

...Намайг очиход ******* гэх эмэгтэй орилж хашхираад байж байхад нь хэн нь билээ нэг цагдаагийн алба хаагч нь “та тайван бай, би танд таны гаргасан зөрчлийг тайлбарлаж өгье. Танд таны гаргасан зөрчлийг удаа дараалан танд ойлгогдохоор хэллээ. Та ямар учраас цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа юм” гэж байсан. Би олон нийтийн цагдаагаар ажилладаг учраас шууд цагдаагийн алба хаагчийн шууд удирдлага доор үүрэг гүйцэтгэдэг.” гэх /1 хх 58-60 дугаар хуудас/,

 

Гэрч Б. “Цагдаагийн газрын дугаараас ““Billion” баарны гадаа хүмүүс маргаад зодолдоод байна” гэсэн дуудлага 23 цаг өнгөрөөд ирсэн.  Тухайн үед би хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч *******ын хамт гандангийн уулзвараас алхаад очсон. Бид хоёрыг очих үед “Billion” баарны урд талын засмал замын хажууд хэсэг залуучууд хоорондоо бархираад байхаар нь явж очоод “та нар орилж бархирахгүй шүү, одоо тарцгаа, гэр гэр лүүгээ харьцгаа” гэхэд “та нарт ямар хамаатай юм бэ, та нар иргэнээ боддоггүй, торгохын төлөө ажлаа хийдэг” гээд миний урдаас нэг эмэгтэй нь хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би тухайн эмэгтэйд “цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хүлээж авна шүү” гээд хэлж байхад араас нэг эмэгтэй хашхирсаар ирж байсан. Тэгээд тэр эмэгтэй /*******/ хажууд ирээд эргүүлийн цагдаа *******ын тавьсан шаардлагыг нь эсэргүүцээд маргалдаад байсан. Тэр үед эргүүлийн цагдаа *******, Г. нар “Billion” баарнаас бид хэдийн хажууд ирээд “наад хүмүүсийг чинь сая баарнаас тараасан, яагаад энд байгаад байгаа юм” гэж хэлж байсан. Тухайн үед би өмнө нь дуудлагаар ирэхэд миний өөдөөс орилоод байсан эмэгтэйд шаардлага тавьж байхдаа нэг харахад эргүүлийн цагдаа *******ын хацраас нь цус гарч байсан. Тэгээд би “ын хацар нь яасан юм” гэж асуухад олон нийтийн цагдаа ******* “нэг эмэгтэй нь барьж байсан шилээрээ нүүр лүү цохичихлоо” гэж хэлж байсан. Анх дуудлагаар очиход тэнд байсан хүмүүс бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их орилж бахираад дуу чимээ их гаргаж байсан.

... Тухайн үед эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.т нэг энгэрийн камер байсан. Харин тэр камер нь тухайн хүмүүстэй муудаж маргалдаж байх үед газарт усанд унасан.” гэх /1 хх 63-64 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.ийн “...Би *******ийн хамт үргэлжлүүлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр тус баарнаас урагшаа явж байхад баарны урд талын засмал зам дээр манай нөгөө чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа *******, олон нийтийн цагдаа нар нь хэдэн хүмүүстэй маргалдаж муудаж байхыг хараад тухайн хүмүүс дээр очоод “юу болсон талаар” асуухад хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан. Хоёр эмэгтэйн нэг эмэгтэй хүн нь өөрийгөө “******* гэдэг хүн байна, бид нар гадаа гудамжинд пиво ууж болохгүй юм уу”, “Төрийн цагдаа, ард иргэддээ үйлчлэх ёстой, та нар зөвхөн торгуулийн төлөө ажил хийдэг биз дээ” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд ******* нь “та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол гудамж талбайд биеэ зөв боловсон авч явах ёстой, та нар гэр гэртээ очоод амарчих” гэхэд тухайн хоёр эмэгтэйчүүд нь “бид нарын хаана амрах, амрахгүй байх та нарт огт хамаа байхгүй” гэхээр нь “бид нар та нарт хууль ёсны шаардлага тавьж байна, танд хоёрт дахиад анхааруулж хэлье та нар олон нийтийн газарт архидан согтуурах, орилж хашхирч болохгүй” гэхэд “тэгвэл та нар шорондоо хий л дээ” гээд тухайн хоёр эмэгтэй руу орилж хашхирч дайрахаар нь би ******* гэх эмэгтэйтэй цуг явж байсан эмэгтэйг нь татаж аваад “та тайван бай, ямар учраас цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байгаа юм” гэхэд “тэгээд торгоод шорондоо хий” гээд орилж хашхираад байсан. Тухайн үед намайг нэг харахад эргүүлийн цагдаа *******ын зүүн хацраас нь цус гарч байсан. ******* нь “Та яагаад намайг пивоны шилээр цохиж байгаа юм бэ, би танд учруулсан гэм хор байхгүй, би хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж өгөхөд та миний биед халдан цохиж зодлоо, цагдаа нараа надад туслаарай” гэхээр нь *******ад тусалж тухайн хүний үйлдлийг таслан зогсоож эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн.

 Тухайн үед шөнийн 00 цаг өнгөрч байсан. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль тогтоомжид 22 цагаас хойш амралтын цаг байдаг. Тухайн газрын ойролцоо орон сууц, барилга байгууламж их байдаг. Тус газар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нар нь тус иргэдэд олон удаа тухайн хоёр эмэгтэй хүнд зөрчил гаргаж байгаа талаар хэлж анхааруулж байсан.

...Тухайн үед эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч т энгэрийн камер байсан. Тухайн камераар бичлэг хийсэн боловч тухайн хүмүүстэй зууралдах үед энгэрийн камер тухайн үед борооны дараа замын хажууд нэлээн ус тогтсон байсан. тэр усанд унаж ажиллагаагүй болсон. Одоо уг ашиглаж байсан камер асдаггүй.” гэх /1 хх 67-69 дүгээр хуудас/

 

Гэрч “...Би 2019 онд хүнд зодуулаад хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм аа.

Ямар ч байсан тухайн өдөр “Billion” бааранд ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн согтуу байсан. Тэгээд баарнаас гараад эгчтэй уулзаж байснаа мэдэж байна. Бид хоёр ертөнцийн зүгээр баарны урд зүг буюу урд талын засмал зам руу явж байсан. Нэг мэдэхэд замын хажуу талд сууж байсан. Мөн нэг мэдэхэд ямар хүн гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан эмэгтэй хүний дээр нь дараад унасан байсан. Тэгээд цааш нь болсныг нь мэдэхгүй байна. Өглөө сэрэхэд гэртээ ирсэн, баруун талын гар хөл хөхөрч шалбарсан байсан. Би хааяа нэг архи уудаг.” гэх /1 хх 72-73 дугаар хуудас/,

 

Гэрч “Би тухайн орой эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед ажил дээр хүн эрүүлжүүлэх байранд оруулчхаад гарч явахад цагдаагийн дэд ахлагч ******* станцаар “Billion” баарны гадаа хүрээд ир энд шаардлага эсэргүүцээд байна” гэж дуудсан. Тэр үед нь би хөдөлгөөнт эргүүлийн машинтай явж очиход хоёр эмэгтэй эргүүлийн цагдаа нартай маргаад, тэр үед нь ******* надад “эдгээр хүмүүсийг баарны урд талын засмалын хажууд хоорондоо орилж бахираад байхаар нь энэ хүмүүсийг тараах гэтэл өөдөөс эсэргүүцэж, бид харихаа мэдэж байна гэх мэтээр өөдөөс нь агсарсан” гэж  хэлж байсан. Мөн тухайн эмэгтэйг эргүүлийн цагдаа ******* нь машин руу суулгах гэтэл нөгөө эмэгтэй нь суухгүй гээд газар суусан гэж эргүүлийн цагдаа ******* надад хэлсэн.

Тухайн үед намайг очиход эргүүлийн цагдаа *******ын зүүн хацар нь шалбарсан цус гарсан байсан. “Би хацраа яасан юм” гээд цагдаа *******аас асуухад “энэ хүн миний хацар луу шилээр цохиод миний хацар ийм болчихлоо” гээд ******* гэх эмэгтэй рүү зааж байсан. Тухайн үед эргүүлийн цагдаа *******тай маргалдаад байсан ******* гэх эмэгтэй нь “би буруугаа мэдэж байна, заавал яагаад эмэгтэй хүнийг  эрүүлжүүлэх байранд хийх гээд байгаа юм. Эмэгтэй хүнийг усанд унагаалаа” гээд орилж бархираад байсан. Тухайн үед дуудлагаар очиход тэнд байсан хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Цагдаа *******тай муудаад байсан ******* гэх эмэгтэй хүний хэлсэн үгийг хүлээж авахгүй өөдөөс нь маргалдаад байсан. Тухайн үед цагдаа нараас ямар нэгэн асуудал гаргаж ******* болон түүнтэй хамт явсан хүмүүст гар хүрсэн асуудал болоогүй. Тухайн үед цагдаа нарын тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж муудаад байсан.

..Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нараас эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б. энгэрийн камер зүүж байсан. Тухайн үед энгэрийн камерын бичлэг хийгдэж байсан боловч тухайн эмэгтэйтэй зууралдаж байх үед газар усанд унаж ажиллагаагүй болсон.” гэх /1 хх 76-77 дугаар хуудас/,

Шинжээч эмч “2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр *******ыг өөрийн биеэр үзэхэд зүүн хацарт хөндлөн 1х0,2 см хэмжээтэй 1 ширхэг оёдол бүхий шархтай байсан, өөрөөр хэлбэл эмнэлгийн хуудсанд бичигдсэн шарх нь 1 ширхэг шарх юм. Тухайн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл юм. Язарсан шарх нь хэмжээ хамаарахгүйгээр шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл юм. ” гэх /1 хх 90 дүгээр хуудас/,

 

Гэрч “...Тухайн хүний биед үзлэг хийхэд биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Эмэгтэй хүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд оруулахдаа гадуур хувцастай нь оруулдаг учраас тухайн хүнийг гадуур хувцастай нь оруулсан. Мөн тухайн хүн савхи нь дотуураа ямар нэгэн хувцасгүй буюу цээж нүцгэн байсан. Савхиа тайлах гээд байхаар нь би болиулж байсан. Мөн согтолтын хэмжээг шалгаж үзэхэд 2.50 хувьтай гарсан. Тухайн хүний согтуурал шалгасан бүртгэлийг мэдүүлэг өгсний дараа гаргаж өгнө.” гэх /1 хх 167-168 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.ийн “Би баарнаас *******, бид гурав түрүүлж гарахад араас ирсэн. Баарны үүдэнд надаар байнгын үсээ засуулдаг гэх залуу согтуу байхаар нь эгч нь чамайг хүргээд өгье гээд такси барих гээд баарны ертөнцийн зүгээр урагш алхаж байхад ******* нь хөл бөмбөгийн талбай орж жоохон сууя гэхээр нь би дүүг гэрт нь хүргэж өгье гэхэд нь би гялс гэр рүүгээ яваад ирье гээд явсан. Харин *******        хоёр хөл бөмбөгийн талбай руу яваад буцаад ирж байсан. Тэр хооронд тус баарны урд талын замаас машинтай цагдаа нар дөрөв, тавуулаа ирсэн. Цагдаа нарын 2 цагдаа нь бид хоёр луу ирээд “та хоёр ямар учраас бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа юм” гэхээр нь тухайн цагдаа нарт “огт тийм зүйл байхгүй, би байнгын үйлчлүүлэгчээ гэрт нь хүргэж өгөхөөр явж байна” гэдгээ хэлсэн. Тухайн үед би баарны гаднаас ыг аваад дөнгөж явж байхад баарны гадаа хэдэн хүмүүс хоорондоо зодолдож байсныг машин ирээд аваад явсан. Тэр үед цагдаа нар хоорондоо зодолдож байсан хүмүүсийг бид хоёртой андуурсан байх гэж бодож байна. ын гарыг шууд ард өшиг хийхээр нь тухайн хоёр цагдааг болиулах гэж тухайн цагдаатай зууралдаж ноцолдсон. Тэр хооронд , ******* хоёр ирээд цагдаа нартай муудаж байсан. , ******* хоёр тухайн үед газар шавхайн дээр унасан байсан. Тэгэхэд өндөр туранхай шар царайтай залуухан цагдаа ирээд “танай найз ******* намайг шилээр цохичихлоо” гэхээр нь “наад асуудал чинь надад ямар хамаатай юм, би чамайг цохисныг хараагүй” гэхэд тухайн цагдаа яваад өгсөн.” гэх /2 хх 38-41 дүгээр хуудас/,

 

Гэрч “Би яаралтай тусламжийн хуудсыг хараад тухайн хүнд оёдол тавих болсон асуудлаа санаж байна. Тухайн үйлчлүүлэгч нь цагдаа хүн байсан. Нүүрний зүүн талд 1-2 см язарсан шинэ шархтай, цус гарч байсан учраас гэмтлийн эмчээс зөвлөгөө авч тухайн үйлчлүүлэгчид 1 см оёдол тавьж явуулсан. ******* гэх хүний хацраас нь нэлээн их хэмжээний цус гарч язарсан байсан. Цус нь тогтохгүй  байсан учраас оёдол тавьсан.” гэх /2 хх 46-47 дугаар хуудас/,

 

Шинжээч “Шинжилгээнд ирүүлсэн цагдаагийн энгэрийн камерын суурь холболт нь гэмтсэн учраас бичлэг, дүрс сэргээгдэх боломжгүй” гэх /2 хх 61 дүгээр хуудас/ мэдүүлэг,

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2202366 дугаартай “цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын зах зээлийн үнэлгээ 356,250 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, камерын зураг           /1 хх 96-108 дугаар хуудас/,

 

*******ад үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №5293”                 /1хх 83 дугаар хуудас/,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 389 дугаартай “1. *******ын биед зүүн хацарт язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 84-85 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 143-152 дугаар хуудас/,

 

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/115 дугаартай “*******ыг албан тушаалд томилж, цагдаагийн цол, цалин хөлс олгох тухай” тушаал, 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо /1хх 159, 165 дугаар хуудас/,

 

Эрүүлжүүлсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1 хх 170-173 дугаар хуудас/,

 Хохирогч *******аас гаргаж өгсөн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл /2 хх 31-32 дугаар хуудас/,

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “1 минут 43 секундын бичлэг, 3 минут 03 секундын бичлэгүүдийг эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /2 хх 33 дугаар хуудас/,

 

Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Police” нэртэй энгэрийн камерыг эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /2 хх 34 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3361 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “Police” гэсэн бичигтэй энгэрийн камер гэх төхөөрөмжөөс дүрс бичлэг сэргээх боломжгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 52-57 дугаар хуудас хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг “Billion” баарны ертөнцийн зүгээр урд талын зам дээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдан, улмаар *******ын эрүүл мэндэд  халдан шилээр цохиж биед нь зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч  *******ын “...******* гэх эмэгтэй нь “цагдаа нар ард иргэдээ хамгаалах гэж ажилладаг болохоос байнга дарамтлах гэж шалгадаг юм уу, зайлцгаа писданууд минь” гэсэн. Мөн олон нийтийн цагдаа ыг “мөрдсөө зүүж мэдэхгүй цагдаа зайл чамтай харьцахгүй, бид нар зодолдоогүй байхад байн байн ирлээ” гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би *******т “та нарыг анх удаа ирж шалгаж байна одоо харьж амарцгаа” гэж хэлэхэд өөдөөс салаавч гаргасан. Тэгэхээр нь би “Та яагаад шаардлага тавьж байгаа цагдаагийн алба хаагчийг доромжлоод байгаа юм” гэж хэлэхэд мөн өөдөөс салаавч гаргасан. ******* гэх эмэгтэй нь хүний араар ороод цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг удаа дараа эсэргүүцэж хэл амаар доромжлоод байхаар нь түр саатуулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл зааснаар биеийн хүч хэрэглэж өмсөж явсан хувцаснаас нь татахад савхин хүрэм нь урагдсан. Тэр үед ******* нь ууж явсан пивоныхоо шилээр миний нүүр рүү цохисон миний хацар пивоны шилээр цохиулсны улмаас язарсан. Эмнэлэгт үзүүлж оёо тавиулсан

... Миний өөдөөс салаавч гаргаад миний ам руу хийх гэхээр нь савхин куртикний ханцуйнаас нь барьж авсан. Тэгэхэд ******* өөрийнхөө гарыг цааш нь татаж авахдаа савхиныхаа сугыг оёдлоор нь ханзлахад шууд гартаа барьж байсан зүйлээрээ миний нүүр лүү цохиход нүүрнээс цус гарсан. Тэгсэн хэсэг хугацаанд толгой эргээд манарч, газар сууж байгаад гайгүй болохоор нь босоод “та яагаад намайг гартаа барьж байсан пивоныхоо шилээр цохиж байгаа юм, би энгэрийн камераар бичлэг хийж байгаа” гээд бичлэг хийж байгаа камераа харуулахад ******* нь камерыг цохиж газар унагаасны улмаас борооны тогтмол усанд унаж энгэрийн камер эвдэрсэн. Тэгэхээр нь дахин тухайн хүний хууль бус үйлдлийг баримтжуулахаар гар утсаараа үргэлжлүүлэн бичлэг хийсэн гэх,

иргэний нэхэмжлэгч “Б. нь *******ын зодуулсан эмэгтэй хүнтэй зууралдаж байгаад санамсар болгоомжгүй байдлаасаа болоод энгэрийн камер газар унаж эвдэлсэн талаар хэлсэн гэх,

гэрч Б.гийн “...баарны гадаа очоод нөгөө хэдийг харахад ******* хоёр цагдаатай зууралдаж, ноцолдож байсан. Тэрийг нь хараад би цагдаа нарт уурлаад бага зэргийн хэл амаар доромжлоход нэг цагдаа намайг машинд суулгасан. Араас *******ыг машинд суулгасан. ******* цагдаа нартай анх ямар шалтгааны улмаас маргалдаж муудсан гэдгийг нь мэдэхгүй байна. ...******* нь цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэдгээ надад өөрөө хэлсэн...” гэх 

 гэрч ийн “...тухайн хоёр эмэгтэй цагдаа нартай хэрэлдээд байж байгаа харагдсан. Надтай хамт цуг ирсэн эмэгтэй машинаас бууж очоод мөн цагдаа нартай хэрэлдээд байгаа харагдсан. Би машинаасаа буугаагүй. Тэгсэн тухайн гурван эмэгтэйн хар савхи өмссөн эмэгтэй цагдаатай зууралдаад байж байгаа харагдсан. Манай найз болон цуг байсан гурван эмэгтэйг цагдаа нар аваад явсан...” гэх,

 гэрч “...тэгээд ******* уурлаад “та нар биднийг хамгаалах ёстой хүмүүс биз дээ” гэж хэлж байсан. Харин цагдаа нар “та яагаад шаардлага биелүүлэхгүй байгаа юм бэ, эсэргүүцэл үзүүллээ” гэж хэлж байсан. Тэр үед ирээд газар сууж байхаар нь г бос, одоо боль явъя” гээд гараараа цохиод цагдаа нарт эд нар эмэгтэй хүмүүс байна, хамт явж байгаа хүмүүсээ орхиод яаж явах вэ, бид нар асуудал гаргахгүй явчихна” гэж хэлэхэд гэдэг цагдаа ирээд миний гарыг мушгиж, араас хоолойг боосон. Би “яагаад миний хоолойг боож байгаа юм” гэхэд “та нар эсэргүүцсэн, шаардлага биелүүлээгүй” гэж надад хэлсэн. ... *******, , нарыг маргаан өрнүүлээд байх үед миний зүгээс “больцгоо, одоо явъя” гэж хэлж ярьж байсан. ...намайг эмнэлэг дээр очиход гэх цагдаа зүүн хацар дээрээ боолт хийлгүүлсэн байсан. Миний хувьд намайг боосон шалтгаан нь өөрт нь учруулсан гэмтлийг намайг учруулсан гэж бодоод миний гарыг мушгиж, намайг боосон гэж би бодсон. Тэгээд миний хөмсөгний гэмтлийг гэх залуу үүсгэсэн гэж бодсон.” гэх

“... Ер нь бол тухайн үед миний санаж байгаагаар ******* нь *******т цохиуллаа гээд яриад яваад байсан боловч  би хараагүй.” гэх

 

гэрч Б.ын “...тухайн үед нь явж очиход эргүүлийн цагдаа *******, Г., олон нийтийн цагдаа Б., ******* нар нь хэдэн согтуу хүмүүстэй маргалдаад байсан. Тэгээд эргүүлийн цагдаа хамт машинаасаа бууж очоод “юу болсон юм” гэж асуухад ******* гэх эмэгтэй нь миний өөдөөс “та нар олуулаа ирлээ, бид хэд ууж идэж болохоо байсан юм уу, та нар бид нарыг баривчлах гэж байгаа юм уу” гээд над руу дайраад байсан. Тэгээд дайрах үед нь миний зүүн мөрөнд тогтоосон байсан энгэрийн камер газар унасан. ******* гэх хүнтэй явсан иргэдийг цагдаагийн албан хаагч цохиж зодсон зүйл огт болоогүй. Харин ч тэнд байсан 2 эмэгтэй цагдаа нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж өөдөөс нь маргаад байсан. Тухайн үед надад энгэрийн камер байсан. Би машинаас буухдаа энгэрийн камераа асаагаад очсон боловч ******* гэх эмэгтэй над руу дайрч агсрахдаа миний энгэрийн камерыг гараараа цохиж унагаасан. Тухайн үед энгэрийн камераар бичлэг хийгдэж байсан боловч газар усан дээр унаж ажиллагаагүй болсон.” гэх

Орой эргүүлд гарч байгаа алба хаагчид эргүүлдээ гарахаасаа өмнө нэг бүрийн тусгай хэрэгсэл, энгэрийн камерын бүрэн бүтэн байдлыг шалгуулж гардаг. Тэгэхээр эргүүлд гарах үед хяналтын камер зүгээр байсан. Тухайн хүнтэй зууралдаж байгаад газар унасны улмаас эвдэрсэн. Тэрнээс цэнэг нь дуусаад асахгүй байсан зүйл огт байхгүй. Камерын эвдэрсний дараа ******* нь гараараа цохиж газар унагаасан. Камер болгоомжгүй байдлаас болж эвдэрсэн.” гэх,

Гэрч *******ийн “...би эргүүлийн цагдаа Г.ийн хамт үргэлжлүүлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр тус баарнаас урагшаа явж байхад урд талын засмал зам дээр эргүүлийн цагдаа *******, олон нийтийн цагдаа нар нь хэсэг хүмүүстэй муудаад маргалдаад байж байсан. Тэгээд явж очиход нэг зүс танихгүй эмэгтэй эргүүлийн цагдаа *******ын нүүр рүү нь шилээр цохиж байсан. Яг тэр үед би явж байсан машинаасаа бууж таарахдаа тэр эмэгтэйг шилээр цохихыг нь харсан. Тэгээд би тэр эмэгтэйн гараас цохисон шилийг нь татан авч “цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учрууллаа, та цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж хэлсэн. Тухайн үед тэр цохисон эмэгтэй нь надад “уучлаарай би цохисноо мэдэж байна. Намайг ингээд явуулчхаж болдоггүй юм уу” гэж хэлж байсан...” гэх,

 

гэрч Б. “...би тухайн эмэгтэйд “цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хүлээж авна шүү” гээд хэлж байхад араас нэг эмэгтэй хашхирсаар ирж байсан. Тэгээд тэр эмэгтэй /*******/ хажууд ирээд эргүүлийн цагдаа *******ын тавьсан шаардлагыг нь эсэргүүцээд маргалдаад байсан. Тэр үед эргүүлийн цагдаа *******, Г. нар “Billion” баарнаас бид хэдийн хажууд ирээд “наад хүмүүсийг чинь сая баарнаас тараасан, яагаад энд байгаад байгаа юм” гэж хэлж байсан. Тухайн үед би өмнө нь дуудлагаар ирэхэд миний өөдөөс орилоод байсан эмэгтэйд шаардлага тавьж байхдаа нэг харахад эргүүлийн цагдаа *******ын хацраас нь цус гарч байсан. Тэгээд би “ын хацар нь яасан юм” гэж асуухад олон нийтийн цагдаа ******* “нэг эмэгтэй нь барьж байсан шилээрээ нүүр лүү цохичихлоо” гэж хэлж байсан. Анх дуудлагаар очиход тэнд байсан хүмүүс бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их орилж бахираад дуу чимээ их гаргаж байсан.

... Тухайн үед эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.т нэг энгэрийн камер байсан. Харин тэр камер нь тухайн хүмүүстэй муудаж маргалдаж байх үед газарт усанд унасан.” гэх,

 

гэрч Г.ийн “...Би *******ийн хамт үргэлжлүүлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр тус баарнаас урагшаа явж байхад баарны урд талын засмал зам дээр манай нөгөө чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа *******, олон нийтийн цагдаа нар нь хэдэн хүмүүстэй маргалдаж муудаж байхыг хараад тухайн хүмүүс дээр очоод “юу болсон талаар” асуухад хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан. Хоёр эмэгтэйн нэг эмэгтэй хүн нь өөрийгөө “******* гэдэг хүн байна, бид нар гадаа гудамжинд пиво ууж болохгүй юм уу”, “Төрийн цагдаа, ард иргэддээ үйлчлэх ёстой, та нар зөвхөн торгуулийн төлөө ажил хийдэг биз дээ” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд ******* нь “та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол гудамж талбайд биеэ зөв боловсон авч явах ёстой, та нар гэр гэртээ очоод амарчих” гэхэд тухайн хоёр эмэгтэйчүүд нь “бид нарын хаана амрах, амрахгүй байх та нарт огт хамаа байхгүй” гэхээр нь “бид нар та нарт хууль ёсны шаардлага тавьж байна, танд хоёрт дахиад анхааруулж хэлье та нар олон нийтийн газарт архидан согтуурах, орилж хашхирч болохгүй” гэхэд “тэгвэл та нар шорондоо хий л дээ” гээд тухайн хоёр эмэгтэй руу орилж хашхирч дайрахаар нь би ******* гэх эмэгтэйтэй цуг явж байсан эмэгтэйг нь татаж аваад “та тайван бай, ямар учраас цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байгаа юм” гэхэд “тэгээд торгоод шорондоо хий” гээд орилж хашхираад байсан. Тухайн үед намайг нэг харахад эргүүлийн цагдаа *******ын зүүн хацраас нь цус гарч байсан. ******* нь “Та яагаад намайг пивоны шилээр цохиж байгаа юм бэ, би танд учруулсан гэм хор байхгүй, би хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж өгөхөд та миний биед халдан цохиж зодлоо, цагдаа нараа надад туслаарай” гэхээр нь *******ад тусалж тухайн хүний үйлдлийг таслан зогсоож эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн гэх,

 

гэрч “...Би 2019 онд хүнд зодуулаад хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм аа.

Ямар ч байсан тухайн өдөр “Billion” бааранд ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн согтуу байсан. Тэгээд баарнаас гараад эгчтэй уулзаж байснаа мэдэж байна. Бид хоёр ертөнцийн зүгээр баарны урд зүг буюу урд талын засмал зам руу явж байсан. Нэг мэдэхэд замын хажуу талд сууж байсан. Мөн нэг мэдэхэд ямар хүн гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан эмэгтэй хүний дээр нь дараад унасан байсан. Тэгээд цааш нь болсныг нь мэдэхгүй байна. Өглөө сэрэхэд гэртээ ирсэн, баруун талын гар хөл хөхөрч шалбарсан байсан. Би хааяа нэг архи уудаг.” гэх

Гэрч “Тухайн үед ажил дээр хүн эрүүлжүүлэх байранд оруулчхаад гарч явахад цагдаагийн дэд ахлагч ******* станцаар “Billion” баарны гадаа хүрээд ир энд шаардлага эсэргүүцээд байна” гэж дуудсан. Тэр үед нь би хөдөлгөөнт эргүүлийн машинтай явж очиход хоёр эмэгтэй эргүүлийн цагдаа нартай маргаад, тэр үед нь ******* надад “эдгээр хүмүүсийг баарны урд талын засмалын хажууд хоорондоо орилж бахираад байхаар нь энэ хүмүүсийг тараах гэтэл өөдөөс эсэргүүцэж, бид харихаа мэдэж байна гэх мэтээр өөдөөс нь агсарсан” гэж  хэлж байсан. Мөн тухайн эмэгтэйг эргүүлийн цагдаа ******* нь машин руу суулгах гэтэл нөгөө эмэгтэй нь суухгүй гээд газар суусан гэж эргүүлийн цагдаа ******* надад хэлсэн.

Тухайн үед намайг очиход эргүүлийн цагдаа *******ын зүүн хацар нь шалбарсан цус гарсан байсан. “Би хацраа яасан юм” гээд цагдаа *******аас асуухад “энэ хүн миний хацар луу шилээр цохиод миний хацар ийм болчихлоо” гээд ******* гэх эмэгтэй рүү зааж байсан. Тухайн үед эргүүлийн цагдаа *******тай маргалдаад байсан ******* гэх эмэгтэй нь “би буруугаа мэдэж байна, заавал яагаад эмэгтэй хүнийг  эрүүлжүүлэх байранд хийх гээд байгаа юм. Эмэгтэй хүнийг усанд унагаалаа” гээд орилж бархираад байсан. Тухайн үед дуудлагаар очиход тэнд байсан хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Цагдаа *******тай муудаад байсан ******* гэх эмэгтэй хүний хэлсэн үгийг хүлээж авахгүй өөдөөс нь маргалдаад байсан. Тухайн үед цагдаа нараас ямар нэгэн асуудал гаргаж ******* болон түүнтэй хамт явсан хүмүүст гар хүрсэн асуудал болоогүй. Тухайн үед цагдаа нарын тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж муудаад байсан...Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нараас эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б. энгэрийн камер зүүж байсан. Тухайн үед энгэрийн камерын бичлэг хийгдэж байсан боловч тухайн эмэгтэйтэй зууралдаж байх үед газар усанд унаж ажиллагаагүй болсон.” гэх,

Шинжээч эмч “2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр *******ыг өөрийн биеэр үзэхэд зүүн хацарт хөндлөн 1х0,2 см хэмжээтэй 1 ширхэг оёдол бүхий шархтай байсан, өөрөөр хэлбэл эмнэлгийн хуудсанд бичигдсэн шарх нь 1 ширхэг шарх юм. Тухайн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл юм. Язарсан шарх нь хэмжээ хамаарахгүйгээр шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл юм. ” гэх, ,

Гэрч “...Тухайн хүний биед үзлэг хийхэд биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Эмэгтэй хүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд оруулахдаа гадуур хувцастай нь оруулдаг учраас тухайн хүнийг гадуур хувцастай нь оруулсан. Мөн тухайн хүн савхи нь дотуураа ямар нэгэн хувцасгүй буюу цээж нүцгэн байсан. Савхиа тайлах гээд байхаар нь би болиулж байсан. Мөн согтолтын хэмжээг шалгаж үзэхэд 2.50 хувьтай гарсан. Тухайн хүний согтуурал шалгасан бүртгэлийг мэдүүлэг өгсний дараа гаргаж өгнө.” гэх,

 

Гэрч Ч.ийн “Би баарнаас *******, бид гурав түрүүлж гарахад араас ирсэн. Баарны үүдэнд надаар байнгын үсээ засуулдаг гэх залуу согтуу байхаар нь эгч нь чамайг хүргээд өгье гээд такси барих гээд баарны ертөнцийн зүгээр урагш алхаж байхад ******* нь хөл бөмбөгийн талбай орж жоохон сууя гэхээр нь би дүүг гэрт нь хүргэж өгье гэхэд нь би гялс гэр рүүгээ яваад ирье гээд явсан. Харин *******        хоёр хөл бөмбөгийн талбай руу яваад буцаад ирж байсан. Тэр хооронд тус баарны урд талын замаас машинтай цагдаа нар дөрөв, тавуулаа ирсэн. Цагдаа нарын 2 цагдаа нь бид хоёр луу ирээд “та хоёр ямар учраас бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа юм” гэхээр нь тухайн цагдаа нарт “огт тийм зүйл байхгүй, би байнгын үйлчлүүлэгчээ гэрт нь хүргэж өгөхөөр явж байна” гэдгээ хэлсэн. Тухайн үед би баарны гаднаас ыг аваад дөнгөж явж байхад баарны гадаа хэдэн хүмүүс хоорондоо зодолдож байсныг машин ирээд аваад явсан. Тэр үед цагдаа нар хоорондоо зодолдож байсан хүмүүсийг бид хоёртой андуурсан байх гэж бодож байна. ын гарыг шууд ард өшиг хийхээр нь тухайн хоёр цагдааг болиулах гэж тухайн цагдаатай зууралдаж ноцолдсон. Тэр хооронд , ******* хоёр ирээд цагдаа нартай муудаж байсан. , ******* хоёр тухайн үед газар шавхайн дээр унасан байсан. Тэгэхэд өндөр туранхай шар царайтай залуухан цагдаа ирээд “танай найз ******* намайг шилээр цохичихлоо” гэхээр нь “наад асуудал чинь надад ямар хамаатай юм, би чамайг цохисныг хараагүй” гэхэд тухайн цагдаа яваад өгсөн.” гэх,

Гэрч “Би яаралтай тусламжийн хуудсыг хараад тухайн хүнд оёдол тавих болсон асуудлаа санаж байна. Тухайн үйлчлүүлэгч нь цагдаа хүн байсан. Нүүрний зүүн талд 1-2 см язарсан шинэ шархтай, цус гарч байсан учраас гэмтлийн эмчээс зөвлөгөө авч тухайн үйлчлүүлэгчид 1 см оёдол тавьж явуулсан. ******* гэх хүний хацраас нь нэлээн их хэмжээний цус гарч язарсан байсан. Цус нь тогтохгүй  байсан учраас оёдол тавьсан.” Гэх,

Шинжээч “Шинжилгээнд ирүүлсэн цагдаагийн энгэрийн камерын суурь холболт нь гэмтсэн учраас бичлэг, дүрс сэргээгдэх боломжгүй” гэх мэдүүлгүүд, 

*******ад үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 389 дугаартай “1. *******ын биед зүүн хацарт язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт,

Хохирогч *******аас гаргаж өгсөн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “1 минут 43 секундын бичлэг, 3 минут 03 секундын бичлэгүүдийг эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол зэргээр нотлогдон тогтоогдож  байна.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг “Billion” баарны ертөнцийн зүгээр урд талын зам дээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдан, *******ын эрүүл мэндэд нь халдан шилээр цохиж биед нь зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ын “Хууль сахиулагчийг халдашгүй байдал, эрүүл мэнд, албан үүргээ гүйцэтгэх баталгаа зөрчигдсөн мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол гэсэн болно.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч *******, гэрч Б., , , Б., *******, Б., Г., Б., Н.Өвгөндамдин, Ч.Бүжинлхам, Ч., Т.Гэрлээ нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Бэхбат, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 389 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шинжээч эмч мэдүүлэг болон бусад нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд нь халдан зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийн үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 43,000  төгрөгийг зарцуулсан шүүгдэгч ******* нь 43,000 төгрөгийг төлөөгүй болно.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байх бөгөөд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн бол” гэх үндсэн шинжийг зааж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ. “Албаны үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсаныг ойлгоно.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатаас: “Өнөөдрийн шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт манай прокурорын байгууллага болон мөрдөгч нар энэ хэрэгт ажиллаагүй, ажиллаагүй гэдэг нь олон нотлох баримтаар нотлогдоно. Энэ хэргийг яагаад нэг талыг бариад шийдэж байгаа нь тодорхой, энэ хэрэг гардаг өдөр хоёр хүн гэмтсэн нэг нь , нөгөөх нь тухайн үед нь төрийн албанд ажиллаж байсан болохоор хэрэгт холбогдох юм бол ажлаасаа халагдах ажил гарна гээд гомдолгүй гээд тухайн үед гэмтсэн гэмтлээ эмнэлэгт очиж үзүүлсэн, ингээд гомдол гаргаагүй. Гомдол гаргасан гаргаагүй, гэмт хэрэг гарсан байхад цагдаа мөрдөгч нар шалгаж тогтоох ёстой, ингээд цагдаагийн байгууллага тухайн хэргийг мартаад 5 сар дараад 11 сард гэнэт санаад мөрдөж эхэлсэн. Цагдаагийн байгууллагын албан хаагчид орооцолдсон учир дарсан. Аливаа иргэн хууль шүүхийн өмнө тэгш эрх эдлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөх байгууллага аливаа гэмт хэргийг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй, энэ хэрэгт гэрч нар нь хоорондоо тохирч өөр өөр мэдүүлэг өгдөг, жишээлбэл гэрч нь өмнө өгсөн мэдүүлэг нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэйгээ зөрдөг, хийсэн бичлэгийг нь үзэхээр ******* нь яаж хэрэг үйлдсэн нь харагддаггүй, харин гэрч нар нь хохирогчтой ашиг сонирхол нэг хүмүүс байдаг. Гэмт хэргийг нуух зорилгоор үнэн зөв мэдүүлэг өгдөггүй. Энэ тухай дөрвөн шатны шүүх хуралдаан дээр хэлж байна. Энгэрийн камерын бичлэг байхгүй. Үүнд прокурорын байгууллага болон мөрдөх байгууллага хоёулаа ач холбогдол өгөөгүй, хөтөлбөргүй тогтоох үүргээ биелүүлээгүй. Пивоны шилээр цохисон бол гэмт хэрэг үйлдсэн зүйл нь хаана байгаа вэ?, мөн гэмт хэрэг гарснаас хойш 5 хоногийн дараа 2 гэрч асуусан. Дахин хоёр гэрчийг 5 сарын дараа, дахин хоёр гэрчийг 11 сард байцаасан байсан. Ингээд нөгөө хүмүүсийн гэмт хэрэг үйлдсэнийг нуусан илэрхий зүйл харагдаж байна. Цагдаагийн албан хаагчид шаардлагаа буруу тавьсан. Иймд гэрч нарын мэдүүлгийг худал мэдүүлэг өгч байна гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ хэрэг нь эргэлзээтэй, мөрдөх байгууллага прокурорын байгууллага нь нэг талд ажиллаж байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хамаарал бүхий нотлох баримтуудыг шалгасан боловч хэрэгт эргэлзээ гарч байгаа тул сэжигтэн буюу ялтанд ашигтайгаар шийдэж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

    1. . Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг гэдэгт: үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд хууль сахиулагч гэдэгт: цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээдийг, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэдэгт: гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсан байхыг ойлгохоор хуульчилжээ.

 

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/115 дугаартай “*******ыг албан тушаалд томилж, цагдаагийн цол, цалин хөлс олгох тухай” тушаал /1хх 159 дугаар хуудас/-аар хохирогч *******ыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар томилогдож, цагдаагийн дэд ахлагч цол олгосон байх бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо/1хх 165 дугаар хуудас/-оор тэрээр тус бүс нутгийн төвийн чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагчаар ажиллаж байсан нь тогтоогдож байна. /1хх 159, 165 дугаар хуудас/,

 

Тодруулбал, шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагч нарыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, албаны шаардлага тавих үед нь түүнийг эсэргүүцэж бие махбодод болон чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулан хор уршиг учруулж байгаа нь үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.

 

Прокуророос шүүгдэгч ******* нь  хохирогч  *******ыг зодож эрүүл мэндэд нь зүүн хацарт язарсан шарх бүхий гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар,

Мөн үүрэг гүйцэтгэж байх үед хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

 

  ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, мөн хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг  ухамсарлаж мэдсээр атлаа  цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн алба хаагч *******ыг пивоны шилээр нүүр рүү нь цохиж  эрүүл мэндэд нь зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”,   “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан “ Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Би юугаар ч цохиогүй. Намайг өчих үед санамсар болгоомжгүй байдлаасаа болоод маажсан байх. Дахин хэлэхэд би тухайн цагдаагийн алба хаагчийг цохиогүй..” гэх мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн гэм буруугийн талаар гаргасан “ ..*******ын үйлдлийн улмаас *******ад гэмтэл учирсан гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт манай прокурорын байгууллага болон мөрдөгч нар энэ хэрэгт ажиллаагүй, ажиллаагүй гэдэг нь олон нотлох баримтаар нотлогдоно. Энэ хэргийг яагаад нэг талыг бариад шийдэж байгаа нь тодорхой, энэ хэрэг гардаг өдөр хоёр хүн гэмтсэн нэг нь , нөгөөх нь тухайн үед нь төрийн албанд ажиллаж байсан болохоор хэрэгт холбогдох юм бол ажлаасаа халагдах ажил гарна гээд гомдолгүй гээд тухайн үед гэмтсэн гэмтлээ эмнэлэгт очиж үзүүлсэн, ингээд гомдол гаргаагүй. Гомдол гаргасан гаргаагүй, гэмт хэрэг гарсан байхад цагдаа мөрдөгч нар шалгаж тогтоох ёстой, ингээд цагдаагийн байгууллага тухайн хэргийг мартаад 5 сар дараад 11 сард гэнэт санаад мөрдөж эхэлсэн. Цагдаагийн байгууллагын албан хаагчид орооцолдсон учир дарсан. Аливаа иргэн хууль шүүхийн өмнө тэгш эрх эдлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөх байгууллага аливаа гэмт хэргийг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй, энэ хэрэгт гэрч нар нь хоорондоо тохирч өөр өөр мэдүүлэг өгдөг, жишээлбэл гар нь өмнө өгсөн мэдүүлэг нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэйгээ зөрдөг, хийсэн бичлэгийг нь үзэхээр ******* нь яаж хэрэг үйлдсэн нь харагддаггүй, харин гэрч нар нь хохирогчтой ашиг сонирхол нэг хүмүүс байдаг. Гэмт хэргийг нуух зорилгоор үнэн зөв мэдүүлэг өгдөггүй. Энэ тухай дөрвөн шатны шүүх хуралдаан дээр хэлж байна. Энгэрийн камерын бичлэг байхгүй. Үүнд прокурорын байгууллага болон мөрдөх байгууллага хоёулаа ач холбогдол өгөөгүй, хөтөлбөргүй тогтоох үүргээ биелүүлээгүй. Пивоны шилээр цохисон бол гэмт хэрэг үйлдсэн зүйл нь хаана байгаа вэ?, мөн гэмт хэрэг гарснаас хойш 5 хонгийн дараа 2 гэрч асуусан. Дахин хоёр гэрчийг 5 сард, дахин хоёр гэрчийг 11 сард байцаасан байсан. Ингээд нөгөө хүмүүсийн гэмт хэрэг үйлдсэнийг нуусан илэрхий зүйл харагдаж байна. Цагдаагийн албан хаагчид шаардлагаа буруу тавьсан. Иймд гэрч нарын мэдүүлгийг худал мэдүүлэг өгч байна гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ хэрэг нь эргэлзээтэй, мөрдөх байгууллага прокурорын байгууллага нь нэг талд ажиллаж байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хамаарал бүхий нотлох баримтуудыг шалгасан боловч хэрэгт эргэлзээ гарч байгаа тул сэжигтэн буюу ялтанд ашигтайгаар шийдэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэмт хэргийн шинжгүй байгааг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож *******ыг цагаатгаж өгнө үү ...” гэх дүгнэлт, саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч  *******ын хохирогч  *******ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж  пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хохирогч *******ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд удаа дараагийн тогтвортой мэдүүлсэн “...Тэгэхээр нь би *******т “та нарыг анх удаа ирж шалгаж байна одоо харьж амарцгаа” гэж хэлэхэд өөдөөс салаавч гаргасан. Тэгэхээр нь би “Та яагаад шаардлага тавьж байгаа цагдаагийн алба хаагчийг доромжлоод байгаа юм” гэж хэлэхэд мөн өөдөөс салаавч гаргасан. ******* гэх эмэгтэй нь хүний араар ороод цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг удаа дараа эсэргүүцэж хэл амаар доромжлоод байхаар нь түр саатуулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл зааснаар биеийн хүч хэрэглэж өмсөж явсан хувцаснаас нь татахад савхин хүрэм нь урагдсан. Тэр үед ******* нь ууж явсан пивоныхоо шилээр миний нүүр лүү цохисон миний хацар пивоны шилээр цохиулсны улмаас язарсан. Эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсан.... ” мөн гэрч Б.гийн “...Мөн цагдаа нар өөрсдөө *******тай буруу харилцсаны улмаас цагдаа болон ******* нарын хооронд маргаан үүсэж, ******* нь цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэдгээ надад өөрөө хэлсэн....” гэх, гэрч   “...Харин *******, , нарыг маргаан өрнүүлээд байх үед миний зүгээс “больцгоо, одоо явъя” гэж хэлж ярьж байсан. Энэ үед манай найз Ганзориг тухайн болсон асуудлыг хажуугаас машин дотроосоо хараад зогсож байсан. Миний биед тухайн үед зүүн хөмсөг рүү хэн нэгэн цохих шиг болсон. Би гараараа бариад үзэхэд цус гарч байсан. Өглөө баруун гарын шуу хэсэг хөндүүрлэсэн, бага зэрэг хавдсан байсан. Харин бусад хүмүүсийг тухайн үед анзаараагүй. Намайг эмнэлэг дээр очиход гэх цагдаа зүүн хацар дээрээ боолт хийлгүүлсэн байсан...” гэрч *******ийн “...Тэгээд явж очиход нэг зүс танихгүй эмэгтэй эргүүлийн цагдаа *******ын нүүр лүү нь шилээр цохиж байсан. Яг тэр үед би явж байсан машинаасаа бууж таарахдаа тэр эмэгтэйг шилээр цохихыг нь харсан. Тэгээд би тэр эмэгтэйн гараас цохисон шилийг нь татан авч “цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учрууллаа, та цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж хэлсэн. Тухайн үед тэр цохисон эмэгтэй нь надад “уучлаарай би цохисноо мэдэж байна. Намайг ингээд явуулчхаж болдоггүй юм уу” гэж хэлж байсан...” гэрч Г.ийн “.....Тухайн үед намайг нэг харахад эргүүлийн цагдаа *******ын зүүн хацраас нь цус гарч байсан. ******* нь “Та яагаад намайг пивоны шилээр цохиж байгаа юм бэ, би танд учруулсан гэм хор байхгүй, би хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж өгөхөд та миний биед халдан цохиж зодлоо, цагдаа нараа надад туслаарай” гэхээр нь *******ад тусалж тухайн хүний үйлдлийг таслан зогсоож эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн...  гэх мэдүүлгүүд болон Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 389 дугаартай “шинжээчийн дүгнэлт”, шүүгдэгч,гэрч нарын  хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцэж хэлсэн үг, үйлдэл, биеэ авч яваа байдлыг харуулсан камерын бичлэг зэргээр шүүгдэгч *******ын мэдүүлэг, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат нарын гаргасан санал, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэнэ. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг. Шүүхээс “гэм бурууг тогтоох” ажиллагааны явцад эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчмыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төр, хуулийн байгууллагын зүгээс хууль зүйн үндэслэлгүйгээр хүний эрх, эрх чөлөөнд халдах явдал гаргуулахгүй байх нөхцөл бүрдүүлэхэд чиглэдэг учраас шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн нөхцөлд түүнд ашигтайгаар шийдвэрлэдэг.

 

Хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэргийн бүх байдлыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай эсэх, ач холбогдолтой эсэх, хангалттай эсэх, үнэн зөв  эсэх, эргэлзээгүй эсэх, хуульд заасан арга хэрэгслээр цугларсан эсэх зэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн шалгаж, үнэлснээр хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой сэргээн тогтоож, хэргийн зүйлчлэл зөв эсэх, хэрэгт авагдсан бусад баримт бичиг, хийгдсэн нотлох ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд эргэлзээ үүсээгүй учир гэм буруутайд тооцох дүгнэлт шүүх гаргасан болно.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирол шинж чанар зэргийг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 сарын  хугацаагаар Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг журамлан зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор тооцож гурван сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг гурван сарын хорих ялаар сольж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5, 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийн үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 43,000  төгрөгийг зарцуулсан шүүгдэгч ******* нь 43,000 төгрөгийг төлөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх, иргэний нэхэмжлэгч Б.Бэхбат нь цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын үнэ 356,250 төгрөгийг гаргуулах саналтай гэсэн тул шүүгдэгч *******аас гаргуулж Б.Бэхбатад олгох саналтай, мөн хохирогч *******ын зүгээс хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  цагаан өнгийн СиДи-г хэрэгт хавсаргаж хадгалах, “хар өнгийн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерыг” иргэний нэхэмжлэгч Б.Бэхбатад хүлээлгэн өгөх, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатаас: Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дүгнэлт гаргая гээд, энэ хэрэгт Цагдаагийн байгууллагын ажилчид өөрсдөө оролцсон тул анхнаасаа нэг талыг барьж шийдсэн. Иймд өдийг хүртэл сунжирсан буюу 2 жил 2 сарын хугацаа өнгөрлөө. Улсын яллагч хэрэгтээ танилцсан эсэхийг мэдэхгүй байна. Энэ хэрэг нь хөнгөн гэмт  хэрэг учир хорих ял оногдуулж оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү”  гэх дүгнэлтийг тус тус гаргав.

   

2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрөхгүй мэдүүлж байгаа байдал болон бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхдийн хамт амьдардаг зэрэг нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч *******ын  холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан.

Иймд шүүгдэгч *******т дээрх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохоор хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох  ялд нэмж нэгтгэн нийт 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр  тогтоох нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч ******* нь эмчилгээний зардалтай холбоотой баримт нэхэмжлэл шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Иймд хохирогч ******* нь  тухайн гэмт хэргийн улмаас өөрт эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.

 

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм. Хохирогч М. нь дээрх гэмтлийн улмаас  Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 43,000  төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 43,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

              Шүүгдэгч *******ын Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас цагдаагийн алба хаагч Б.ын  барьж байсан энгэрийн камер цохиж унагахад усанд унаж эвдэрсэн болох нь   хохирогч *******ын “...та яагаад намайг гартаа барьж байсан пивоныхоо шилээр цохиж байгаа юм, би энгэрийн камераар бичлэг хийж байгаа” гээд бичлэг хийж байгаа камераа харуулахад ******* нь камерыг цохиж газар унагаасны улмаас борооны тогтмол усанд унаж энгэрийн камер эвдэрсэн... гэх,  иргэний нэхэмжлэгч “Б. нь *******ын зодуулсан эмэгтэй хүнтэй зууралдаж байгаад санамсар болгоомжгүй байдлаасаа болоод энгэрийн камер газар унаж эвдэлсэн талаар хэлсэн. Камераа төлүүлнэ....” гэх, гэрч Б.ын “...Тухайн үед надад энгэрийн камер байсан. Би машинаас буухдаа энгэрийн камераа асаагаад очсон боловч ******* гэх эмэгтэй над руу дайрч агсрахдаа миний энгэрийн камерыг гараараа цохиж унагаасан. Тухайн үед энгэрийн камераар бичлэг хийгдэж байсан боловч газар усан дээр унаж ажиллагаагүй болсон ...” гэх, гэрч  Б. “... Тухайн үед эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.т нэг энгэрийн камер байсан. Харин тэр камер нь тухайн хүмүүстэй муудаж маргалдаж байх үед газарт усанд унасан...” гэх,  Г.ийн “...Тухайн үед эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч т энгэрийн камер байсан. Тухайн камераар бичлэг хийсэн боловч тухайн хүмүүстэй зууралдах үед энгэрийн камер тухайн үед борооны дараа замын хажууд нэлээн ус тогтсон байсан. тэр усанд унаж ажиллагаагүй болсон...” гэх, гэрч “...Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нараас эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б. энгэрийн камер зүүж байсан. Тухайн үед энгэрийн камерын бичлэг хийгдэж байсан боловч тухайн эмэгтэйтэй зууралдаж байх үед газар усанд унаж ажиллагаагүй болсон...” гэх мэдүүлгүүд, Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2202366 дугаартай “цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын зах зээлийн үнэлгээ 356,250 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, камерын зураг /1 хх 96-108 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Police” нэртэй энгэрийн камерыг эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /2 хх 34 дугаар хуудас / Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3361 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “Police” гэсэн бичигтэй энгэрийн камер гэх төхөөрөмжөөс дүрс бичлэг сэргээх боломжгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 52-57 дугаар хуудас хуудас/ зэрэг нотлох баримтуудаар уг энгэрийн камерыг шүүгдэгч ******* цохиж унаган эвдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

              Уг “цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерыг ” Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2202366 дугаартай дүгнэлтээр зах зээлийн үнэлгээ 356,250 төгрөг гэж үнэлсэн үндэслэлтэй байх бөгөөд шинжээчийн дүгнэлттэй холбоотой шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно. Иймд шүүгдэгч *******аас  цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын үнэ  356,250 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Бэхбатад олгохоор шийдвэрлэв.

 

2.4. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  цагаан өнгийн СиДи-г хэрэгт хавсаргаж, “хар өнгийн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерыг” устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгана.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

 “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/  төгрөгөөр  торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр  торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/  төгрөгөөр  торгох  ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр  торгох ялд нэмж нэгтгэн нийт 3200 (гурван мянга хоёр зуун нэгж)  3,200,000  / гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч *******т шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын үнэ 356,250 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Бэхбатад олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 43,000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  цагаан өнгийн СиДи-г хэрэгт хавсаргаж, “хар өнгийн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерыг” устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

 

10. Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАЯРБААТАР