| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 163/2020/0166/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 44
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолтой Д.Б ид холбогдох 2015000310096 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Э.Гантулга, шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1985 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “С” ХХКийн Сүүний фермэд туслах ажилчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Д.Б .
Шүүгдэгч Д.Б нь бусдын олон тооны мал хулгайлж 47641500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч Х овогт Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хуйлгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Шүүгдэгч Д.Б нь давж заалдах гомдолдоо: “...Миний үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Тухайлбал тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байгаа учир нь би бусдын малыг маллаж байхдаа 17 тооны үхрийг усанд унагаж үхүүлсэн, 5 тоо ны үхэр чоно идэх, өвөл үхэх зэргээр үхэж нийтдээ 23 тооны үхэр дутаасан тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Миний хулгайлсан үхэр дотор тугал 14, бяруу 12, гунж шүдлэн 11, үнээ 16 байсан ба 23 тооны дутаасан үхрээ хулгайлсан үхрээр төлөх гэхээр тугал бяруу авахгүй гэх байх гэж бодсон юм. Надад тохиолдсон зүйлээс тухайн үедээ гарах өөр арга олдохгүй болохоор нь хулгай хийсэндээ одоо хүртэл гэмшиж байдаг. Би тугал бярууг нь буцаагаад хөөсөн боловч эхээсээ салахгүй байсан тул өнөөдөр олон тооны нас гүйцсэн үхэр хулгайлсан мэт харагдаад байгааг анхаарч үзнэ үү.
Мөн тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “... эд хөрөнгийн....бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх үндэслэл байна гэж үзэж байна. Яагаад гэвэл би бусдын 23 тооны нас бие гүйцсэн үхэр дутаасан өөрөө мал хөрөнгө муутай, ам бүл 6, эхнэр бага насны 4 хүүхэдтэй, амьдрал ядуу тарчиг, үхрийг төлөх аргагүй байдалд буюу эд хөрөнгийн эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн дүгнэсэн “6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал дээр нэмж энэ 2 хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү.
Би гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан ба одоо бусдад ямар нэгэн өр төлбөргүй. Би эдгээр хөрөнгийг өөрийн төрсөн ах эгч дүү нараас банкнаас зээл авахуулах, дараа ажил хийж төлж өгөхөөр тохиролцох зэрэг аргаар босгож нэн түрүүнд хохирогч нарын хохиролыг барагдуулья, тэгээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэх заалтыг шүүх хэрэглээд ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах буюу 1 жил хорих ял оногдуулах боломжтой юм байна. Тэгвэл 1 жил ялаа эдпэж гарч ирээд ажил хийж ах эгч дүү нараас авсан банкны зээл, үхэр зэргийг буцааж төлнө гэсэн бодолтой байсан юм. Миний хувьд тус зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн тохирч байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3т заасныг баримтлан 1 жилийн хорих ялыг оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь миний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /энэ талаар дээр дэлгэрэнгүй дурдсан болно/ учруулсан хохиролоо бүрэн төлсөн, хувийн байдлыг /Үүнд эхнэр ажилгүй, бага насны 4 хүүхэдтэй, 2 хүүхэд маань өвчтэй байнгын асаргаанд байдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урд ял шийтгэлгүй, миний биеийн байдал өвчтэй гэх мэт/ харгалзан үзэж анхан шатны шүүхээс бага ял оногдуулах болмжтой байсан гэж үзэж байна.
Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэсэн заалтын дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Яагаад гэвэл дээр дурдсан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзсэн бол надад оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж болох байсан гэж үзэж байна.
Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, өөрийн хийсэн гэмт хэргээ буруу гэдгийг ойлгон ухаарсан, үйлдсэн гэмт хэрэггээ маш их гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах буюу 1 жилийн хорих ял оногдуулах гэж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Д.Б ийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурьдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.
Шүүгдэгч Д.Б нь Булган аймгийн Сэлэнгэ сум ... гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө иргэн Ц.Б ийн 7 тооны, иргэн Ж.Г ийн 2 тооны үхрийг,
Булган аймгийн Сэлэнгэ сум ... гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Б.М ын 8 тооны, иргэн Б.Т ын 4 тооны үхрийг,
Булган аймгийн Сэлэнгэ сумын...аас 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө иргэн Л.Э ын 17 тооны үхрийг,
Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр баг Атар гэх газраас бэлчээрээс нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой иргэн Д.Э ы 9 тооны үхрийг,
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын...ийн нутагт бэлчээрээс нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.С гийн 3 тооны адууг тус тус хулгайлж, нийт 5 удаагийн үйлдлээр бусдын олон тооны мал буюу 50 бод хулгайлж, өөрийн хариуцан маллаж байсан малын дутагдалд болон лизингийн төлбөрт өгөх, тээврийн хэрэгсэл худалдан авах, бусдад зарж борлуулах зэргээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлээрээ бусдад 32.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б ийн гэм буруутай байдал нь хохирогч гэрч нарын мэдүүлгүүд, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ны шинжээчийн дүгнэлт, Эд зүйлд үзлэг хийсэн “...дээрхи үхрүүдийг хохирогч Б.М т харуулахад 1. Ягаан үнээ тугалтайгаа, 2. Хүрэн халзан үнээ тугалтайгаа, 3. Хар халзан үнээ тугалтайгаа 6 тооны үхэр манай үхэр байна гэж заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзээд тухайн үед болсон үйл баримт нь эд зүйлд үзлэг хийсэн “...дээрхи үхрүүдийг хохирогч Б.М т харуулахад 1. Ягаан үнээ тугалтайгаа, 2. Хүрэн халзан үнээ тугалтайгаа, 3. Хар халзан үнээ тугалтайгаа 6 тооны үхэр манай үхэр байна гэж заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн “...дээрх үхрүүдээс хохирогч Д.Э д харуулахад 1. Улаан халзан алаг охин бяруу, 2. Улаан халзан охин бяруу, 3. Эрээн нүүртэй охин бяруу, 4. Ухаа халзан эр бяруу гэсэн нийт 4 тооны үхэр манай үхэр байна гэж заасныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, мөн Л.Э , Б.Т нараар үхрийг нь таниулж тэмдэглэл хөтөлж, гэрэл зургаар бэхжүүлсэн баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдалд эргэлзээ төрүүлэх, үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс яллагдах онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, эзэмшигч, тэдгээрийн эд хариуцагч хүмүүсийн мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодог, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах үйлдэл байдаг онцлогтой.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б ийг “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр гурван жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б ид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж гурван жилийн хорих ял оногдуулсан байдал нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл заасан шударга ёсны зарчимд нийцсэн буюу эрүүгийн хариуцлага гарцаагүй байх шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр гурван жилийн хорих ял оногдуулсан зөв байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн “Мал хулгайлах” гэмт хэргийн заалтад 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тул 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж хуулийн зүйлчлэлийг зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иймд ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Д.Б ийн “хорих ялыг хөнгөрүүлж, анхан шатын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна...” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Д.МӨНХӨӨ