| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0902/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/927 |
| Огноо | 2024-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/927
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Алтансувд, улсын яллагч Г.Лхагвасүрэн /томилолтоор/, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн***, эрүүгийн 2408003990854 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч *** үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг машин дотор үснээс зулгааж доош нь дарах, мөн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны гадна машинаас татаж буулгах явцдаа “зүүн сарвууны чигчийн хурууны хумс уналт, хууларсан шарх, хамар, зулайн хуйханд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408003990854 дугаартай хэргээс:
2. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1588 дугаартай: “...1. ***ийн биед зүүн сарвууны чигчийн хурууны хумс уналт, хууларсан шарх, хамар, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
4. Хохирогч ***ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр ***той ярилцаж байгаад нөхөр болон өөрийн охины хамт түүний найз ***ийн гэр буюу 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын хойд талд байдаг байранд 13 цагийн үед ирсэн. *** эхнэр ***ийн хамт гэртээ байсан бөгөөд манай нөхөр ***тэй гэр бүлээрээ салхинд гарна гэж тохирсон байсан юм. Тэгээд манай хадам аавын машинтай бид нар Баруун салаа руу явцгаасан. Явах замаараа бид нар 0.5 литрийн архи, би ганцаараа 1 лааз пиво авсан. Би тэр архинаас нь 2 хундагыг уугаад, өөрийн 1 ширхэг лаазтай пиво уучхаад дахиж огт архи уугаагүй. Тэгээд бид нар Баруун салааны эцэс орчхоод чаргаар гулгаж, агаар салхинд гарч байгаад буцаад явах замдаа *** дэлгүүрээс 0.33 литрийн архи худалдаж авсан. Урд талын зорчигчийн талын суудал дээр манай нөхөр хүүхдээ тэвэрч суугаад, ***жолоо бариад, би арын суудалд ***тэй хамт сууж байсан. Тэгээд *** авсан архиа надад уулгах гээд байхаар нь би “охинтойгоо явж байгаа тул дахиж уухгүй, чи өөрөө уучих” гэж хэлсэн. Тэгтэл *** “чи намайг архичин гэж хэллээ” гээд уурлаж байснаа баруун гараараа миний малгайг авч байгаад үснээс зулгаагаад эхэлсэн бөгөөд үснээс маань зулгаагаад доошоо дарчихсан. Намайг Баруун салаанаас доош уруудаж байхад л дарж эхэлсэн бөгөөд дарж байхдаа миний толгой руу олон удаа цохиод “чи намайг архичин гэж хэлдэг хэн бэ, чи өөрөө биеэ үнэлэгч биз дээ” гэх зэргээр хараагаад явж байсан ба 34 дүгээр байрны ар талын зам дээр зогсоод намайг үснээс чирч буулгаж байгаад миний хоолойг боогоод газарт унагаасан. Тэгээд ***намайг газарт унагаачхаад машиндаа суугаад тэд нар намайг хаяад яваад өгсөн. ...Миний зүүн гарын чигчий хурууны хумс унасан бөгөөд үс маань дагз хэсгээрээ цус хураад уначихсан. Хамар хөхөрсөн байсан. Миний үснээс зулгаагаад толгой руу олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,
5. Шинжээч Ц.Бадралын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...Зүүн сарвууны чигчий хурууны хумсны хууларсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулайн хуйхан дахь цус хуралт, няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Уг гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
6. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 13-15, 42, 44, 46, 50 дугаар хуудас/,
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
9. “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу бичиг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,
10. Хохирогч ***ээс гаргаж өгсөн хохиролтой холбоотой биед нь учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын тооцоолол бүхий мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас/,
11. Гэрч ***ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр ***тэй ярилцаж байгаад эхнэр болон өөрийн охины хамт найз ***ийн гэр буюу 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын хойд талд байдаг 76 дугаар байр гэж санаж байна, 13 цагийн үед очсон. ***эхнэр ***ийн хамт гэртээ байсан бөгөөд ***бид хоёр гэр бүлээрээ салхинд гарна гэж тохирсон байсан юм. Тухайн өдөр манай аавын машинтай бид нар Баруун салаа руу явцгаасан. Явахдаа архи, пиво аваад явцгаасан бөгөөд ***, ***ийн эхнэр ***тэй хамт хойд талын суудалд суугаад архи хувааж уугаад байсан. Замдаа тэгж явсаар бид нар Баруун салааны эцэс орчхоод чаргаар гулгаж, агаар салхинд гарч байгаад буцаад явах замдаа дахин дэлгүүрээр орж ***, *** хоёр архи худалдаж авсан. Би бага зэрэг пиво уучихсан байсан болохоор жолоочийн хажуу талын сандал дээр хүүхдээ тэврээд сууж байсан бөгөөд *** машин бариад явж байсан. Тэгтэл нөгөө хоёр гэнэт маргалдаад эхэлсэн бөгөөд яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Чи намайг архичин гэж хэллээ гэх зэргээр нэгэнтэйгээ маргалдаад байсан. Би эргэж хараад “яагаад маргалдаад байгаа юм бэ” гэхэд *** “***намайг архичин гэж хэллээ” гэж хэлээд тэр хоёр маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр арын суудалд ноцолдоод байсан бөгөөд нэг эргээд хартал *** ***ийг үснээс нь зулгаагаад доош дарчихсан байсан. Тэгж маргалдаж явж байгаад би нар манай аавын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны гадна талд хүрч ирсэн бөгөөд аавын машиныг гэрийнх нь гадаа үлдээхээр болсон бөгөөд *** *** хоёр маргалдаж байгаад авто машинаас буухад *** ***ийг машинаас татаж газарт унагаасан. Яг аль хэсгээр нь татсан талаар сайн мэдэхгүй байна. ...Гэртээ ирснийхээ дараа “миний хумс уначихсан байна, сая Нямдэлгэр унагаачих шиг боллоо” гэж надад хэлсэн. Уг нь өглөө гэрээс гарахад ямар нэгэн бэртэл, гэмтэлгүй байсан бөгөөд би ***тэй маргалдахдаа унагаасан гэж болсон. ...*** ***ийг үснээс нь зулгаагаад доош дарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,
12. Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас ***нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс үйлчилгээ авч 120,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж 20,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус төвөөс хоёр удаа үйлчилгээ авч 35,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мөн Эрүүл мэндийн төвөөс 35,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөн төвөөс 15,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 50,000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 290,000 төгрөг гарсныг ***ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Нямдэлгэрийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөрдөх байгууллагаас ***т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч ***тэй “намайг архичин гэж хэлсэн” гэх шалтгааны улмаас болж маргалдаж, улмаар хамт сууж явсан машин дотор түүний үснээс зулгаах, мөн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны гадна машинаас татаж буулгах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн сарвууны чигчийн хурууны хумс уналт, хууларсан шарх, хамар, зулайн хуйханд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1588 дугаартай: “...1. ***ийн биед зүүн сарвууны чигчийн хурууны хумс уналт, хууларсан шарх, хамар, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
3. Хохирогч ***ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр ***той ярилцаж байгаад нөхөр болон өөрийн охины хамт түүний найз ***ийн гэр буюу 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын хойд талд байдаг байранд 13 цагийн үед ирсэн. *** эхнэр ***ийн хамт гэртээ байсан бөгөөд манай нөхөр ***тэй гэр бүлээрээ салхинд гарна гэж тохирсон байсан юм. Тэгээд манай хадам аавын машинтай бид нар Баруун салаа руу явцгаасан. Явах замаараа бид нар 0.5 литрийн архи, би ганцаараа 1 лааз пиво авсан. Би тэр архинаас нь 2 хундагыг уугаад, өөрийн 1 ширхэг лаазтай пиво уучхаад дахиж огт архи уугаагүй. Тэгээд бид нар Баруун салааны эцэс орчхоод чаргаар гулгаж, агаар салхинд гарч байгаад буцаад явах замдаа ***дэлгүүрээс 0.33 литрийн архи худалдаж авсан. Урд талын зорчигчийн талын суудал дээр манай нөхөр хүүхдээ тэвэрч суугаад, ***жолоо бариад, би арын суудалд ***тэй хамт сууж байсан. Тэгээд *** авсан архиа надад уулгах гээд байхаар нь би “охинтойгоо явж байгаа тул дахиж уухгүй, чи өөрөө уучих” гэж хэлсэн. Тэгтэл *** “чи намайг архичин гэж хэллээ” гээд уурлаж байснаа баруун гараараа миний малгайг авч байгаад үснээс зулгаагаад эхэлсэн бөгөөд үснээс маань зулгаагаад доошоо дарчихсан. Намайг Баруун салаанаас доош уруудаж байхад л дарж эхэлсэн бөгөөд дарж байхдаа миний толгой руу олон удаа цохиод “чи намайг архичин гэж хэлдэг хэн бэ, чи өөрөө биеэ үнэлэгч биз дээ” гэх зэргээр хараагаад явж байсан ба 34 дүгээр байрны ар талын зам дээр зогсоод намайг үснээс чирч буулгаж байгаад миний хоолойг боогоод газарт унагаасан. Тэгээд ***намайг газарт унагаачхаад машиндаа суугаад тэд нар намайг хаяад яваад өгсөн. ...Миний зүүн гарын чигчий хурууны хумс унасан бөгөөд үс маань дагз хэсгээрээ цус хураад уначихсан. Хамар хөхөрсөн байсан. Миний үснээс зулгаагаад толгой руу олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,
4. Шинжээч Ц.Бадралын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...Зүүн сарвууны чигчий хурууны хумсны хууларсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулайн хуйхан дахь цус хуралт, няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Уг гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
5. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
6. “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу бичиг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,
7. Хохирогч ***ээс гаргаж өгсөн хохиролтой холбоотой биед нь учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын тооцоолол бүхий мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас/,
8. Гэрч ***ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр ***тэй ярилцаж байгаад эхнэр болон өөрийн охины хамт найз ***ийн гэр буюу 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын хойд талд байдаг 76 дугаар байр гэж санаж байна, 13 цагийн үед очсон. ***эхнэр ***ийн хамт гэртээ байсан бөгөөд ***бид хоёр гэр бүлээрээ салхинд гарна гэж тохирсон байсан юм. Тухайн өдөр манай аавын машинтай бид нар Баруун салаа руу явцгаасан. Явахдаа архи, пиво аваад явцгаасан бөгөөд ***, ***ийн эхнэр ***тэй хамт хойд талын суудалд суугаад архи хувааж уугаад байсан. Замдаа тэгж явсаар бид нар Баруун салааны эцэс орчхоод чаргаар гулгаж, агаар салхинд гарч байгаад буцаад явах замдаа дахин дэлгүүрээр орж ***, *** хоёр архи худалдаж авсан. Би бага зэрэг пиво уучихсан байсан болохоор жолоочийн хажуу талын сандал дээр хүүхдээ тэврээд сууж байсан бөгөөд ***машин бариад явж байсан. Тэгтэл нөгөө хоёр гэнэт маргалдаад эхэлсэн бөгөөд яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Чи намайг архичин гэж хэллээ гэх зэргээр нэгэнтэйгээ маргалдаад байсан. Би эргэж хараад “яагаад маргалдаад байгаа юм бэ” гэхэд *** “***намайг архичин гэж хэллээ” гэж хэлээд тэр хоёр маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр арын суудалд ноцолдоод байсан бөгөөд нэг эргээд хартал *** ***ийг үснээс нь зулгаагаад доош дарчихсан байсан. Тэгж маргалдаж явж байгаад би нар манай аавын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны гадна талд хүрч ирсэн бөгөөд аавын машиныг гэрийнх нь гадаа үлдээхээр болсон бөгөөд***, *** хоёр маргалдаж байгаад авто машинаас буухад *** ***ийг машинаас татаж газарт унагаасан. Яг аль хэсгээр нь татсан талаар сайн мэдэхгүй байна. ...Гэртээ ирснийхээ дараа “миний хумс уначихсан байна, сая *** унагаачих шиг боллоо” гэж надад хэлсэн. Уг нь өглөө гэрээс гарахад ямар нэгэн бэртэл, гэмтэлгүй байсан бөгөөд би ***тэй маргалдахдаа унагаасан гэж болсон. ...*** ***ийг үснээс нь зулгаагаад доош дарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,
9. Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас ***нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс үйлчилгээ авч 120,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж 20,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус төвөөс хоёр удаа үйлчилгээ авч 35,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мөн Эрүүл мэндийн төвөөс 35,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөн төвөөс 15,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 50,000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 290,000 төгрөг гарсныг ***ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ***ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай” дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн зүгээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч” оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Хохирогч ***ийн эрүүл мэндэд учирсан “зүүн сарвууны чигчийн хурууны хумс уналт, хууларсан шарх, хамар, зулайн хуйханд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***ийн түүний үснээс зулгаах, машинаас чирч буулгах зэрэг идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч ***ийн хүний халдашгүй дархан байх эрхэд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэв.
Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.
Хохирогч ***ийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ***ийн гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 290,000 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээг авсан болох нь, мөн тэрээр 187,353 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн болох нь баримтаар тус тус тогтоогддог.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гээд 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус заасанчлан *** нь баримтаар тогтоогдсон дээрх хохирол, хор уршгийг арилгах үүргийг хүлээх ёстой.
Иймд шүүгдэгч ***ээс 187,353 төгрөгийг гаргуулж хохирогч ***т, 290,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.
Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгоогүй байх тул гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нөхцөл бүрдээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шаардлагатай гэж үзвэл эмчилгээ, сувилгаа хийлгэсэнтэй холбоотой, мөн цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн ***с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн зүгээс “450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөх санал”-ыг тус тус гаргасан.
Шүүхээс ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим” зэрэгт тус тус нийцүүлэн шүүгдэгчид дээрх торгох ялыг оногдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ***ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дөрөв. Бусад:
Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт 187,353 /нэг зуун наян долоон мянга гурван зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч ***т олгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар ***ээс 290,000 төгрөг /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь шаардлагатай гэж үзвэл эмчилгээ, сувилгаа хийлгэсэнтэй холбоотой, мөн цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн ***ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *** нь “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ