| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0904/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/926 |
| Огноо | 2024-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/926
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Алтансувд, улсын яллагч Д.Ганчимэг, хохирогч ***, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох, эрүүгийн 2408000000837 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Энэ хүн ***г манай гадаа ирж удаа дараа “янхан гичий” гэж доромжилдог байсан нь үнэн. Тухайн үед гайгүй болох байх гэж бодоод цагдаа дуудаагүй. Тэгээд би сүүлдээ тэсэхээ болиод зодсон нь үнэн...” гэх мэдүүлэг,
2. Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хүн намайг тэр газраас хөөдөг. ***г энэ хүн дарамталдаг. *** руу мессеж бичээд “наад цагаачаа зайлуул, үгүй бол чи ч гэсэн цуг яв” гээд байдаг. ***г дарамтлаад аваад явсан. Би энэ үйл явдлыг илчилье гэхээр *** нь амиа хорлоно гэдэг. Би айлын ганц хүүхдийг амиа хорлочих юм болов уу гэж бодоод айл буусан. Би энэ хүнийг авгай хүүхэдтэй хүн муухай юм гэж бодоод уулзъя гэхээр надтай уулзахгүй зугтаагаад явдаг. Энэ хүний малыг 20 хоног харж өгч байсан. Мотоциклтой орооцолдоод хэвтсэн байхад салгаад өгч байсан. Би энэ хүнд өс санаж байсан удаагүй, тус болж байсан. Багаа буюу Балжинням гэх хүнийг ч тэр хавийн хүмүүсийг цагаач, газрын гайг зайлуул гэж дарамталдаг болохоор асуудал үүссэн. 04 дүгээр сарын 28-ны орой ***гийнд ирээд учраа олъё гэхэд энэ хүн намайг модоор чичээд байсан. *** энэ хүний модыг нь авахад цааш яваад нарийн турбагоор цохисон. Энэ хүн намайг маргааш гэхэд зайл гэж хэлсэн. Би сүүлдээ амиа бодоод намайг аллаа шүү дээ боль, маргаашийн дотор зайлъя гээд *** ирж салгаад больсон. Турбагоор нүүр нүдгүй цохиод байсан. Газрын гай зайл гээд байсан. ***гоор цааш дөхүүлж байсан ч хүний хүүхэд орой харихад хэцүү гээд цааш би ганцаараа яваад хэсэг ухаан алдаад унасан байсан. Замдаа Багаа гэх айлд хоносон. Маргааш нь цагдаа, сэргийлэх болсон. Хүүхдүүд намайг “Мөнгөн гүүр” гэх эмнэлэгт хэвтүүлсэн. Ах маань нас бараад хэдэн төгрөг өгье гэхээр энэ хүн чамтай харьцахгүй шүүхээр шийднэ гэж хэлдэг. Тугалтай хэдэн үхрээ аваачаад хаячихдаг. Үүнийг нь хэлэхээр нь бууц дээр чинь чамайг ална гэдэг. Ганцхан манайхыг багийн дарга болон цагдаатай ирж хөөлгөдөг. Гэмтлийн улмаас хараанд нөлөөлсөн, хагалгаа хийлгэх гээд оочир авсан. Оочир авсан байсан ч ах нас бараад үзүүлж чадаагүй. Эмчилгээний 2,189,222 төгрөг, сэтгэл санааны хохирлыг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц буюу 13,200,000 төгрөг, нийт 15,389,222 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408000000837 дугаартай хэргээс:
3. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, иргэнээс гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,
4. Хохирогч ***ийн өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтад айлд архи уучхаад орой 22 цагийн орчимд танил айл болох ***ын гэрт нь машинтайгаа очсон юм. *** намайг Тахилтаас хөөгөөд байдаг ба урьд өмнө энэ асуудлаас болж хэд хэдэн удаа маргалдаж байсан. Тэдний гэрийн гадаа очоод ***ыг “гэрээсээ гараад ир, уулзъя” гэж хэлээд машиныхаа сигналыг дараад дуудахад тэрээр гэрээсээ гарч ирээд намайг машинаас татаж унагаагаад нүүр, цээж, бие хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж зодоод “Тахилтаас хурдан нүү” гэж хэлээд байсан. Би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй ба “хүн аллаа, болиоч” гэж хэлэхэд *** болихгүй намайг зодоод байсан. Энэ үед ***ын хөрш айлын хүн болон *** гэх эмэгтэй ирээд ***ыг болиулсан. Тухайн үед миний ухаан санаа орж гараад байсан ба хэсэг тэндээ байж байгаад гэртээ харьсан. Маргааш нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлж байгаад нөгөөдөр нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Мөнгөн гүүр” нэртэй эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад гарч ирж байна. ...Эдгээр гэмтлийг *** нь миний нүүр, цээж, бие хэсэг рүү гараараа цохих болон хөлөөрөө өшиглөх зэргээр хэд хэдэн удаа цохиж зодсоноор учирсан. Миний биед түүнээс өөр хүн халдаж, зодож цохисон зүйл байхгүй. ...Би 9 хоног “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчилгээ үйлчилгээ авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
5. Гэрч Б.***гийн өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой 8 цагийн орчимд Тахилтад байх гэртээ ирээд унтаж байхад гадаа хүмүүс хэрэлдээд, чимээ гараад байхаар нь гарч харахад манай хажуу талын айлын ах болох ***, мөн ойролцоо газар амьдардаг *** нар хоорондоо маргалдаад, улмаар намайг гарч ирснийг *** хараад “янхан, гичий, ***тай унтдаг, хэвдэг” гэх мэтээр орилж чарлаад байсан. *** нь архи уучихсан согтуу байсан ба тухайн үед *** намайг өмөөрөөд мөн хэрэлдээд байсан. Тэр үед би хүмүүсийн хэрүүлд оролцоод яахав гээд гэртээ орчихсон байхад зодолдоод эхлэхээр нь гарч хартал *** машиныхаа хажууд газар унасан *** түүний бие рүү өшиглөөд байсан. Тухайн үед харуй бүрий болж байсан юм. Би ***ыг очиж болиулаад *** машиндаа суугаад явчихаар нь гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6022 дугаартай: “...1, 2, 6. ***ийн биед зүүн ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, цээж, баруун хөх, хоёр бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, хэвлий, нуруу, зүүн өгзөг, баруун гуянд цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3, 4, 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 7, 8. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сард манай хажууд *** гэх эмэгтэй ирж буугаад айл хөрш байх болсон. Тухайн үеэс эхлээд *** гэх хүн байнга манайхаар эргэлдэж, намайг ***той хардаж, хэрүүл маргаан үүсгэх болсон. Урьд өмнө хэд хэдэн удаа архи ууж ирээд агсам тавиад “янхан, гичий” гэх мэтээр харааж зүхээд байдаг юм. ...Тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчимд *** архи уучихсан согтуу манай гэрийн гадаа ирээд ***той хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би удаа дараа гэрийн гадаа ирж агсам согтуу тавьж байгаа болохоор нь бухимдаж уурандаа түүнийг машиныхаа хажууд байхад нь гараараа нүүр рүү нь 2 удаа цохиод, улмаар газар унасан байхад нь хөлөөрөө 4 удаа өшиглөсөн юм. Энэ үед *** ирээд болиулсан. ...Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй ба тухайн үед ч эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
9. Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 39-49 дүгээр хуудас/,
10. Хохирогч ***ийн эмчилгээ, сувилгаа хийлгэсэнтэй холбоотой гарсан зардал болох 2,189,222 төгрөгийн баримт, эмчилгээтэй холбоотой бусад баримтууд /хавтаст хэргийн 51-57 дугаар хуудас/,
11. Хохирогч ***ийн эрүүл мэндийн даатгалаар 218,362 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
12. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гуравдугаар” зэрэглэлээр тогтоосон маягтын загвар /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,
13. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн “Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн магадалгаа, ***ын “Хаан” банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга”, нийт 11 хуудас баримт,
14. Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн “нийт 15,389,222 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл” бүхий гар бичмэл, 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөрдөх байгууллагаас ***т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Нэг. Гэм буруугийн талаар:
Прокуророос шүүгдэгч ***ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр гэмт хэрэг гарах цаг хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын Шар цэцэгтийн 01 дүгээр гудамжинд иргэн ***тэй маргалдаж, улмаар түүний нүүр, цээж, бугалга, хэвлий, нуруу, гуян тус газруудад нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэрэг үйлдлээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, цээж, баруун хөх, хоёр бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, хэвлий, нуруу, зүүн өгзөг, баруун гуянд цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж, түүнийг өвтгөн шаналгаж, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Энэ хүн ***г манай гадаа ирж удаа дараа “янхан гичий” гэж доромжилдог байсан нь үнэн. Тухайн үед гайгүй болох байх гэж бодоод цагдаа дуудаагүй. Тэгээд би сүүлдээ тэсэхээ болиод зодсон нь үнэн...” гэх мэдүүлэг,
2. Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хүн намайг тэр газраас хөөдөг. ***г энэ хүн дарамталдаг. *** руу мессеж бичээд “наад цагаачаа зайлуул, үгүй бол чи ч гэсэн цуг яв” гээд байдаг. ***г дарамтлаад аваад явсан. Би энэ үйл явдлыг илчилье гэхээр *** нь амиа хорлоно гэдэг. Би айлын ганц хүүхдийг амиа хорлочих юм болов уу гэж бодоод айл буусан. Би энэ хүнийг авгай хүүхэдтэй хүн муухай юм гэж бодоод уулзъя гэхээр надтай уулзахгүй зугтаагаад явдаг. Энэ хүний малыг 20 хоног харж өгч байсан. Мотоциклтой орооцолдоод хэвтсэн байхад салгаад өгч байсан. Би энэ хүнд өс санаж байсан удаагүй, тус болж байсан. Багаа буюу Балжинням гэх хүнийг ч тэр хавийн хүмүүсийг цагаач, газрын гайг зайлуул гэж дарамталдаг болохоор асуудал үүссэн. 04 дүгээр сарын 28-ны орой ***гийнд ирээд учраа олъё гэхэд энэ хүн намайг модоор чичээд байсан. *** энэ хүний модыг нь авахад цааш яваад нарийн турбагоор цохисон. Энэ хүн намайг маргааш гэхэд зайл гэж хэлсэн. Би сүүлдээ амиа бодоод намайг аллаа шүү дээ боль, маргаашийн дотор зайлъя гээд *** ирж салгаад больсон. Турбагоор нүүр нүдгүй цохиод байсан. Газрын гай зайл гээд байсан. ***гоор цааш дөхүүлж байсан ч хүний хүүхэд орой харихад хэцүү гээд цааш би ганцаараа яваад хэсэг ухаан алдаад унасан байсан. Замдаа Багаа гэх айлд хоносон. Маргааш нь цагдаа, сэргийлэх болсон. Хүүхдүүд намайг “Мөнгөн гүүр” гэх эмнэлэгт хэвтүүлсэн. Ах маань нас бараад хэдэн төгрөг өгье гэхээр энэ хүн чамтай харьцахгүй шүүхээр шийднэ гэж хэлдэг. Тугалтай хэдэн үхрээ аваачаад хаячихдаг. Үүнийг нь хэлэхээр нь бууц дээр чинь чамайг ална гэдэг. Ганцхан манайхыг багийн дарга болон цагдаатай ирж хөөлгөдөг. Гэмтлийн улмаас хараанд нөлөөлсөн, хагалгаа хийлгэх гээд оочир авсан. Оочир авсан байсан ч ах нас бараад үзүүлж чадаагүй. Эмчилгээний 2,189,222 төгрөг, сэтгэл санааны хохирлыг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц буюу 13,200,000 төгрөг, нийт 15,389,222 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408000000837 дугаартай хэргээс:
3. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, иргэнээс гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,
4. Хохирогч ***ийн өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтад айлд архи уучхаад орой 22 цагийн орчимд танил айл болох ***ын гэрт нь машинтайгаа очсон юм. *** намайг Тахилтаас хөөгөөд байдаг ба урьд өмнө энэ асуудлаас болж хэд хэдэн удаа маргалдаж байсан. Тэдний гэрийн гадаа очоод ***ыг “гэрээсээ гараад ир, уулзъя” гэж хэлээд машиныхаа сигналыг дараад дуудахад тэрээр гэрээсээ гарч ирээд намайг машинаас татаж унагаагаад нүүр, цээж, бие хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж зодоод “Тахилтаас хурдан нүү” гэж хэлээд байсан. Би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй ба “хүн аллаа, болиоч” гэж хэлэхэд *** болихгүй намайг зодоод байсан. Энэ үед ***ын хөрш айлын хүн болон *** гэх эмэгтэй ирээд ***ыг болиулсан. Тухайн үед миний ухаан санаа орж гараад байсан ба хэсэг тэндээ байж байгаад гэртээ харьсан. Маргааш нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлж байгаад нөгөөдөр нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Мөнгөн гүүр” нэртэй эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад гарч ирж байна. ...Эдгээр гэмтлийг *** нь миний нүүр, цээж, бие хэсэг рүү гараараа цохих болон хөлөөрөө өшиглөх зэргээр хэд хэдэн удаа цохиж зодсоноор учирсан. Миний биед түүнээс өөр хүн халдаж, зодож цохисон зүйл байхгүй. ...Би 9 хоног “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчилгээ үйлчилгээ авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
5. Гэрч Б.***гийн өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой 8 цагийн орчимд Тахилтад байх гэртээ ирээд унтаж байхад гадаа хүмүүс хэрэлдээд, чимээ гараад байхаар нь гарч харахад манай хажуу талын айлын ах болох ***, мөн ойролцоо газар амьдардаг *** нар хоорондоо маргалдаад, улмаар намайг гарч ирснийг *** хараад “янхан, гичий, ***тай унтдаг, хэвдэг” гэх мэтээр орилж чарлаад байсан. *** нь архи уучихсан согтуу байсан ба тухайн үед *** намайг өмөөрөөд мөн хэрэлдээд байсан. Тэр үед би хүмүүсийн хэрүүлд оролцоод яахав гээд гэртээ орчихсон байхад зодолдоод эхлэхээр нь гарч хартал *** машиныхаа хажууд газар унасан *** түүний бие рүү өшиглөөд байсан. Тухайн үед харуй бүрий болж байсан юм. Би ***ыг очиж болиулаад *** машиндаа суугаад явчихаар нь гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6022 дугаартай: “...1, 2, 6. ***ийн биед зүүн ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, цээж, баруун хөх, хоёр бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, хэвлий, нуруу, зүүн өгзөг, баруун гуянд цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3, 4, 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 7, 8. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сард манай хажууд *** гэх эмэгтэй ирж буугаад айл хөрш байх болсон. Тухайн үеэс эхлээд *** гэх хүн байнга манайхаар эргэлдэж, намайг ***той хардаж, хэрүүл маргаан үүсгэх болсон. Урьд өмнө хэд хэдэн удаа архи ууж ирээд агсам тавиад “янхан, гичий” гэх мэтээр харааж зүхээд байдаг юм. ...Тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчимд *** архи уучихсан согтуу манай гэрийн гадаа ирээд ***той хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би удаа дараа гэрийн гадаа ирж агсам согтуу тавьж байгаа болохоор нь бухимдаж уурандаа түүнийг машиныхаа хажууд байхад нь гараараа нүүр рүү нь 2 удаа цохиод, улмаар газар унасан байхад нь хөлөөрөө 4 удаа өшиглөсөн юм. Энэ үед *** ирээд болиулсан. ...Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй ба тухайн үед ч эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
8. Хохирогч ***ийн эмчилгээ, сувилгаа хийлгэсэнтэй холбоотой гарсан зардал болох 2,189,222 төгрөгийн баримт, эмчилгээтэй холбоотой бусад баримтууд /хавтаст хэргийн 51-57 дугаар хуудас/,
9. Хохирогч ***ийн эрүүл мэндийн даатгалаар 218,362 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
10. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гуравдугаар” зэрэглэлээр тогтоосон маягтын загвар /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай” дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч” оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хохирогч ***ийн биед учирсан “зүүн ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, цээж, баруун хөх, хоёр бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, хэвлий, нуруу, зүүн өгзөг, баруун гуянд цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***ын түүний нүүр, цээж, бугалга, хэвлий, нуруу, гуян тус газруудад нь цохих, хөлөөрөө өшиглөх зэрэг идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогджээ.
Мөн тэрээр хохирогчийн биед халдахдаа олон удаагийн цохих, өшиглөх идэвхтэй үйлдлээр халдаж, улмаар хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмтэл учруулсан гэж үзэхээр байна.
Прокуророос шүүгдэгч ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.
Хохирогч ***ийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ***ын удаа дараа цохих, өшиглөх зэрэг идэвхтэй үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал, мөн бусад зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 218,362 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээг авсан болох нь, мөн тэрээр 2,189,222 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн болох нь баримтаар тус тус тогтоогдсон байна.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох” хүснэгт болон Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д тус тус заасныг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл “Гуравдугаар” зэргээр тогтоогджээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гээд 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус заасанчлан *** нь баримтаар тогтоогдсон дээрх хохирол, хор уршгийг арилгах үүргийг хүлээх ёстой.
Шүүх хуралдааны явцад хохирогч *** болон түүний өмгөөлөгчийн зүгээс эмчилгээний зардалд 2,189,222 төгрөг, сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц буюу 13,200,000 төгрөг, нийт 15,389,222 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Шүүхээс шүүгдэгч ***аас баримтаар тогтоогдсон 2,189,222 төгрөгийг гаргуулж хохирогч ***т, 218,362 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.
Мөн хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хор уршгийг “Гуравдугаар” зэрэглэлээр тогтоож, мөрдөгчийн зүгээс түүнд танилцуулсан байх тул шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хэмжээг тодорхойлохдоо учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг эдийн бус гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох зүйтэй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл, хохирогчийн эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн, баримтаар тогтоогдсон 2,189,222 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгчээс гаргуулж, нэхэмжилсэн 13,200,000 төгрөгийн сэтгэц учирсан гэм хорын нөхөн төлбөрөөс 4,620,000 төгрөгийн хор уршгийг хэрэгсэхгүй болгож, эдийн бус гэм хорын хохиролд 8,580,000 төгрөг, нийт /2,189,222+8,580,000/ 10,769,222 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Мөн хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул ***ийн уг эрхийг хангах үүднээс мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэрээр шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн ***аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгчөөс “торгохоос өөр төрлийн ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг тус тус гаргасан.
Шүүхээс ***т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг, мөн тэрээр анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдсон болохыг тус тус дурдав.
Дөрөв. Бусад:
Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***т 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***т оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, тус нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт 2,189,222 /хоёр сая нэг зуун наян есөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 8,580,000 /найман сая таван зуун наян мянга/ төгрөг, нийт 10,769,222 /арван сая долоон зуун жаран есөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овоо 42-80 тоотод оршин суух, Бүлт овогт Дашбалын *** /РД:ВА66062113/-т олгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ***аас 218,362 /хоёр зуун арван найман мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн ***аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ