| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0384/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/406 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0384/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000390 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,*******,*******,*******, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, хувиараа урлагийн салбарт ажилладаг, ам бүл 6, эгч дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4*******,*******, Улсын бүртгэлийн лавлагаагаар Дархан-Уул аймгийн Дархан сум,,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, ******* ургийн овогт******* //,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруу, үйл баримтын талаар:
Шүүгдэгч******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар багийн нутаг дэвсгэр, “Эзэнт гүрэн” караокены хажууд иргэн маргаан үүсгэж, улмаар түүнийг машиндаа орж суухад нь түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод хана гайморовын хөндий, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, духанд язарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би Эзэнт гүрний зогсоолд байсан өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очих хороонд явган хүний зам дээр үл таних 3******* хүн явж байсан ба цагаан өнгийн футболкатай******* хүн бид хоёр мөрлөлцсөн, энэ үед би түүнд хандаад “замаа хараач ээ” гэж хэлчхээд явсан, ингээд машин дотроо орж суугаад эрүүл найзыгаа дуудаад хүргүүлэх гээд хүлээж байх зуураа өөрийн дүү //-тэй утсаар ярьж байсан, удалгүй үл таних туранхай өндөр, фосфортой хувцастай******* хүн ганцаараа машины гадна ирээд машины хаалга онгойлгохоор нь “яасан” гээд бид хоёрын хооронд хэрүүл маргаан болсон, би түүнд хандаад “би чамтай хэрэлдмээргүй байна” гэж хэлэхэд тухайн******* хүн миний хамар, нүүр хэсэг рүү олон удаа гараараа цохисон, ингээд цаашаа зугтаад явсан. Би тухайн хүний биед ямар нэгэн байдлаар халдаагүй, тийм боломж ч олдоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 12/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө өөрийн найз, // нарын хамт “Макс” караокед ороод 2 цаг хүртэл “Жак даниелс” нэртэй виски ууж дуусгаад караокеноос гараад бид хоёр хамт түрүүлээд юм яриад алхаж байсан ба бид хоёрын ард нэлээн хол зайтай явж байсан, ингээд бид хоёрын араас ирээд такси бариад гэр гэртээ харьсан, тухайн үед нь хүнтэй маргалдаж муудалцсан талаар яриагүй, хүнтэй уулзаж байхыг хараагүй, мөн ямар нэгэн чимээ шуугиан сонсогдоогүй... нь ажлын буюу фосфортой хувцастай явж байсан, харин сорочкан цамцтай, жинсэн өмд, хар өнгийн ботинктой явж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай над руу утсаар залгаад “эхнэртэйгээ маргалдчихлаа” гэх яриа өгүүлэмжтэй ярьж байхад түүнтэй нэг хүн маргалдаад байх шиг утасны цаанаас сонсогдсон, миний сонссоноор “чи цаашаа яв” гэж олон дахин хэлж байсан харин нөгөө хүн нь юу гэж яриад байсныг би сонсож чадаагүй, ингээд түс тас гэх чимээ гараад утас нь тасарсан. Хэрэг хугацааны дараа би рүү залгахад “өө би зодуулчихлаа, намайг зодчихлоо, миний баруун нүд харагдахгүй байна, намайг цус нөжтэй хутгаад явчихлаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,
Сэжигтэн*******гийн “...Караокеноос гараад бид гурав Билэг дэлгүүр рүү явж байх замд үл таних******* хүн ганцаараа эзэнт гүрэн рүү чиглээд алхаж байхдаа намайг харчхаад “арчаагүй гуйлгачин бэ, халтайчхаад муу сайн пизданууд” гэж хэлэхээр нь би түүн дээр очоод “та хөгшин настай хүн байж яагаад ингэж байгаа юм” гэж хэлэхэд тухайн үл таних хүн “яв, гуйлгачинтай харьцахгүй” гэж хэлээд машинд суусан, ингээд миний уур хүрээд түүний араас ганцаараа очоод хэрүүл маргаан үүсгэсэн ба тухайн******* хүн нэг хүнтэй утсаар ярьж байсан, тэгээд би түүний нүүр хэсэг рүү нь цохисон /би хэдэн удаа, яаж цохисноо санахгүй байна/ тухайн үед их хэмжээний согтолттой байсан. ...Би тухайн хүнтэй уулзахдаа ганцаараа очсон. Надтай хамт явж байсан 2 хүн надаас хол байсан тул юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,
Шинжээч эмч 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 474 дугаартай: “...Г.ы биед баруун нүдний ухархайн доод хана гайморовын хөндий, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, духанд язарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна, Дээрх баруун нүдний ухархайн доод хана гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, духанд язарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25, 26/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Хохирогч эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгч******* цохисны улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.
Иймд*******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Мөн хуулийн 513.1 дахь хэсэгт зааснаар, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.
Хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 106,190 төгрөгийн зардал гарсан болох нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13/215 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 79/-ээр тогтоогдож байх ба шүүгдэгч шүүх хуралдаанд хохирол төлөхөөр завсарлага авч уг төлбөрийг төлж барагдуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О. эмчилгээний зардал, хагалгааны зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү нийт 8,450,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч******* “...хохирол нийт 8,450,000 төгрөгөөс шүүх хурал дуусгаад би 350,000 төгрөгийг хохирогчид шилжүүлье. Үлдэгдэл 8,100,000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,700,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,700,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,700,000 төгрөг тус тус төлж барагдуулах саналтай байна” гэж бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаан завсарласан хугацаанд 350,000 төгрөгийг төлсөн байх тул*******гээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар 8,100,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын, овогт /, утас:/-д олгохоор шийдвэрлэв.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч*******гийн “...Эрээн хотод ажилладаг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж буй байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт*******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******д 1,500 /мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 1,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******гээс 8,100,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын, овогт /, утас:/-д олгосугай.
5. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД