Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2025/00031

 

А.Асылбекийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2024/00090 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч С нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч А-с 2024.12.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                 Н.БАТЧИМЭГ

                                                 Н.БАЯРМАА

                                                  П.ЗОЛЗАЯА

                                                           Х.ЭРДЭНЭСУВД