Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/061

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч:В.Дэлгэрмаа.

Хохирогч Д.Амгаланбаатарын өмгөөлөгч Р.Уранцэцэг

Шүүгдэгч:Д.Батдорж, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батдоржид холбогдох Эрүүгийн 201705000016  тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

Монгол улсын иргэн Молом овогт Доржготовын Батдорж. / ВТ80083114 Регистрийн дугаартай/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  Д.Батдорж нь 2016 оны 12 дугаар сарын 17-ноос 2016 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант 2-р багийн нутаг дэвсгэр болох “Өхэгийн Шонт” гэх газар нутаглах иргэн Д.Амгаланбаатарын гэрт орж ямар ч шалтгаангүйгээр иргэн Б.Амгаланбаатарыг зодож бие махбодид нь “хөнгөн” гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр...21 цагийн орчим Д.Амгаланбаатарынд очсон. Манай хамаатны эгч “Чи Д.Амгаланбаатарынд очоод 150000 төгрөг аваад ирээрэй” гэж хэлсэн. Д.Амгаланбаатарынд Д.Батбаяр, Ц.Батбаатар, Ц.Одсүрэн бид дөрөв ороход Д.Амгаланбаатар гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байсан. Би түүнийг хөнжлөөс нь татаж босгоод “Битгий хөгшин дээрэлхээд байгаарай, өвчин зовлон үхэл хагацалтай байхад нь мөнгө төгрөгийг нь өгчихгүй, хэдэн гишүү гадна нь буулгасан байна, тэрийг чинь яаж түлдэг юм “ гэж хэлэхэд Д.Амгаланбаатар орноос боссон. Эхнэр нь түүнийг дагуулаад гарсан. Д.Амгаланбаатарын эхнэр нь Д.Цогт гэдэг айлд орсон. Д.Цогт гэрээсээ гарч ирээд “Би айлтай айл бууж болдоггүй юм уу, яагаад байгаа юм бэ” гэхээр нь   би “Д.Амгаланбаатарыг  Ажаагийн мөнгийг өг гэж хэллээ, өөр яасан юм” гэж хэлсэн. Д.Цогт надад дээрх үгийг хэлэхдээ Д.Батбаярыг өшиглөсөн. Тэдний хот айлын хүмүүс биднийг шороо чулуугаар шидээд байсан хэн нь шидээд байсныг мэдээгүй. Манай ах гэрээсээ гарч ирээд бидний хөөгөөд явуулсан. Буцаж очоогүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75/,

Д.Амгаланбаатарын гэрт 2016 оны 12 дугаар сарын 17-ны шөнийн 21 цагийн үед очсон,очихдоо Х.Сампилдондов гэдэг хүн Д.Амгаланбаатарынхаар ороод хонь өгнө аваад ирээрэй гэсэн юм би тэрийг нь хэлэх гэж л очсон юм.

Тэр үед Д.Амгаланбаатарын гэрийн гадаа очиход гэр нь гэрэлтэй байсан тэгээд бид нарыг очиход гэрийнхээ гэрлийг нэг унтраагаад асаасан,тэгээд гэрэлтэй байгаа юм чинь гээд би очсон чинь гэрийнх нь хаалга цоожтой байсан.Эхнэр нь босож хаалга тайлж өгсөн.Би гэрт нь ороод Х.Сампилдондов эгч танайхаас хонь аваад ирээрэй гэсэн гэж хэлсэн чинь Д.Амгаланбаатар тэр хүнд өгөх авлага өглөгө байхгүй гэхээр нь би тэр хүн чинь чамаас аваад ирээрэй л гэсэн шүү гэсэн чинь Д.Амгаланбаатарын эхнэр над руу чи эртээд үхэрт явсан явсан хүүхдийг айлгасан байсан гэхээр нь би тэр хүүхдийг чинь айлгаагүй чи юу гээд байгаа юм бэ гэсэн чинь эхнэр нь би чамайг цагдаад өгнө гэсэн тэгээд эхнэр нь та нарыг бүгдийг чинь цагдаад өгнө шүү гээд хашгичаад байсан.Тэгээд гэрээс нь Д.Батбаатар,Ц.Одсүрэн, Д.Батбаяр бид нар гарсан,тэгээд Д.Амгаланбаатар эхнэрийн хамт гараад ирсэн тэгээд би цагдаад хэлэхээр юм ерөөсөө хийгээгүй,би хөгшин хүний юм хэл үггүй өгнө биз гэсэн чинь Д.Амгаланбаатарын эхнэр нь цагдаад хэлнээ гээд байхаар нь би цагдаад хэлэх юм хийгээгүй гэж хэлсэн юм.

Цогт гэж хүн гарч ирээд Д.Батбаярыг зодоод намайг бас өшиглөөд зодсон.../хх-ийн 200-201/

Шүүгдэгч Д.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Д.Амгаланбаатар бид хоёр 10 дугаар сараас хойш малын бэлчээрээс болж жаахан маргаад байсан юм. Би буруугаа хүлээж байна. Тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Машинаа Д.Амгаланбаатарынхаас 6 метр орчим зайтай тавьсан. Д.Амгаланбаатартай өвөлжөө бууцны асуудлаас болж хэд хэдэн удаа би маргаж  байсан.  Манай хамаатны хүнтэй өр авлагын асуудал байсан. Тухайн үед бид хоёр ойлголцоогүй  учраас Д.Амгаланбаатарыг цохисон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролд  750000 төгрөг төлсөн гэжээ.

Хохирогч Д.Амгаланбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 12 дугаар сарын 17 ны орой 21 цаг өнгөрч байхад манайх өдрийнхөө ажлыг дуусгаад унтахаар болсон. Ингээд шөнө 00 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа машин ирж зогсоод маш чангаар хаазлаад байсан. Манай эхнэр Б.Энхтуяа гэрлээ асаасан бөгөөд үүний дараа гэрийн хаалгаар “Шоонон” хочит Д.Батдорж орж ирсэн. Түүний хойноос Д.Батбаяр, Ц.Батбаатар нар орж ирээд намайг зүүн талын орон дээр эхнэрийн хамт унтаж байхад Д.Батдорж над руу ирснээ ямар нэгэн үг хэлэлгүйгээр миний нүүрэн тус газарт 2 удаа цохисон, би юу болж байна Шоонон гэхэд тэр ямар нэгэн зүйл хэлсэн...дараа нь миний багалзуурыг гараараа шахсан, Д.Батбаяр гэдэг залуу гаднаас орж ирээд түүнийг надаас салгасан. Миний багалзуурыг шахаж байх үед манай эхнэр орноос боссон. Манай эхнэр Д.Батдоржийг надаас салгаж гэрээс гаргасан. Ц.Батбаатар, Шомболой /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ нар манай баруун талын орон дээр Д.Батдоржийн үйлдлийг хараад сууж байсан. Тэднийг гарахаар нь би хувцсаа өмсөөд араас нь гарсан, тэд гэрийн хаалганы өмнөхөн талд зогсож байсан бөгөөд би түүнд чи яахаараа харанхуй шөнө орж ирээд хүн зоддог юм бэ гээд түүн рүү алхтал Шомболой намайг бариад авсан. Тэр үе Д.Батдорж намайг “чи яахаараа хөгшин хүн дээрэлхдэг юм бэ” би түүний хэлсэн үгний учир утгыг ойлгоогүй бөгөөд манай эхнэр “чи хөгшин хүн гэж хэнийг хэлээд байгаа юм”  гэхэд тэр Далхаа ахын эхнэрийг дээрэлхлээ гэж хэлсэн. Манай эхнэр намайг чи битгий Д.Батдоржийг  цохиорой, гай болно шүү гэж хэлээд намайг дагуулаад гэрээс баруун зүгт явсан. Тэр үед Шомболой намайг дахин барьж авсан бөгөөд би Д.Батдорж руу очих гээд давшилсан юм, тэгж байтал Д.Батдорж хүрч ирээд дахин миний толгой руу 2-3 удаа цохисон, манай эхнэр чи яахаараа ах дүүгээрээ бүлэглэж хүн алах гэдэг юм бэ болиоч чи, хүн амины хэрэг гарлаа гэж орилоход Д.Батдорж чи дуугүй байж бай гэснээ манай эхнэрийн зүүн шанаанд нь цохиод унагаачихсан.Тэр үед манай хажуугийн айлын Д.Цогтын хүү Ц.Наранбагана гэдэг залуу хүрч ирээд Д.Батдоржийг тэврээд авсан. Д.Батдорж хэн бэ гэснээ банди ахын дүү чи байсан юм уу танайд оръё гээд Ц.Наранбаганыг дагаад явсан. Миний хамраас цус гарсан мөн эхнэрээ алгадуулсан хүн чинь юу гэж зүгээр байхав  уур хүрээд Д.Батдоржтой зодолдмоор санагдаад байсан бөгөөд манай эхнэр намайг чирээд Д.Цогт ахынд  оруулсан. Д.Цогт бол Д.Батдоржийн төрсөн ах нь байгаа юм, би болсон асуудлыг хэлсэн, Д.Цогт ах ч надтай зөрөөд гадагш гарсан. Гадаа гараад Д.Цогт ах пизда минь манайхтай айл, айл бууж болдоггүй юм уу гэж байсан. Би тэгээд Д.Цогт ахынхаас гараагүй. Намайг Д.Батдоржид зодуулсан талаар манай эхнэр Б.Энхтуяа, Д.Батдоржтой хамт явсан Ц.Батбаатар, Д.Батбаяр, Шомболой мөн Д.Цогтын хүү Ц.Наранбагана, Д.Цогтын охин Жөөрөө /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Д.Цогтын эхнэр Г.Лхагвасүрэн, мөн Д.Цогт нар мэднэ. Миний хувьд Д.Батдоржтой урд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй, бидний хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй, ямар шалтаг шалтгааны улмаас тэр хүн намайг зодсон болохыг мэдэхгүй байна. Хөгшин хүн битгий дээрэлхээд байгаарай гэж хэлэхээр нь манай эхнэр хөгшин хүн гэж хэнийг хэлээд байгаа юм бэ гэхэд Далхаа ахын эхнэр гэж хэлсэн. Би тэр хүнийг дээрэлхсэн асуудал байхгүй. Өнгөрсөн жил би Далхаа гуайн эхнэрээс 250.000 төгрөг зээлсэн бөгөөд одоо 50.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Өрөндөө 1 чиргүүл аргал, мөн түлшний мод өгсөн юм. Далхаа гуайн эхнэр намайг зодоод ир гэж Д.Батдоржид хэлмээргүй л юм даа би гайхаад л байна. Далхаа гуайн эхнэр нь Д.Батдоржтой хамаатан садангийн харилцаа холбоотой юм гэсэн. Өнгөрсөн өвөл дугаар нууцалсан утаснаас манай эхнэр рүү залгаад битгий өвөлжөө идээд бай, пүнзний цоож эвдээд, Д.Амгаланбаатарыгаа ирэхээр ярь гэж хэлээрэй гэж хэлээд утсаа салгасан байсан.

...Д.Батдоржид зодуулаад миний тархи доргисон, мөн 2 хөмсөгний дунд хэсэгт 1смХ0.5см, мөн 1смх0.5 см-ийн хэмжээтэй зулгарч шалбарсан, бас нүүрний зөөлөн эд хавдсан гэмтэл учирсан. Д.Батдорж намайг зодсоноос дээрх гэмтэл учирсан, түүнийг ирэхээс өмнө миний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй гэдгийг манай саахалт айлын Д.Пүрэв  мэднэ, учир нь би тэр орой 18 цаг өнгөрч байхад адуу сураглаад хүү н.Галсанжамцтай хамт очсон юм. Мөн Д.Цогт, Ц.Наранбагана нар ч мэднэ. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон өнөөдрийн байдлаар 63 400 төгрөгийн эм тарианы зардал, мөн 2-3 удаа аймгийн төв рүү явсан шатахууны зардал 153 000 төгрөг, 26.500 төгрөгийн бичиг баримт бүрдүүлсэн зардал, мөн 40.000 төгрөгөөр таксины жолоочид шатахуун хийж аймгийн төвд үйлчлүүлсэн гээд нийт 282, 900 төгрөгийн зардал гарсан.  Би Д.Батдоржид гомдолтой, дээрх зардлыг нөхөн төлүүлнэ, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэх байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/

Би Уранцэцэг өмгөөлөгчийг сонгон авсан байгаа  одоо өмгөөлөгчөө байлцуулан мэдүүлэг өгье...Намайг тухайн үед Батдоржоос өөр хүн цохиж зодоогүй,Би Батдоржийг нэг ч удаа цохиж зодоогүй....Би одоо гомдолтой байгаа би өмгөөлөгчийн хөлс,ирж буцсан унааны зардалтайгаа нийлээд 1000000 төгрөг нэхэмжилж байна.Надад Батдорж нь нэг ч төгрөг төлөөгүй байгаа...Би Ганзориг гэж айлд очиж байсан тэр үед миний нүүрэн дээр ямар ч шарх байгаагүй...Манай эхнэр Батдоржийг намайг зодчихоод явангуут нь эхнэр лүү нь 93214848 дугаарын утсаар Батдоржийн эхнэрийн 88470281 утас руу нэг удаа  ярьсан...гэх мэдүүлэг / хх-ийн 133-134/

Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 12 дугаар сарын 17-ны орой биднийг унтаж байхад 00 цагийн орчим манай гэрийн гадаа машин ирсэн, гэрт тулгаж зогсоод маш чангаар тоормослоод байсан, би айгаад гэрлээ асааж унтраасан. Тэгээд асаах үед гэнэт гэрийн хаалга онгойж нэг хүн орж ирсэн, би тэр хүнийг эхлээд таниагүй бөгөөд бараан өнгийн хувцастай хүн байсан.Тэр хүн шууд нөхөр бид 2-ын унтаж байсан ор рүү хүрч ирээд манай нөхөр Д.Амгаланбаатарын нүүрэнд 2 удаа цохисон.

...  Д.Батдорж гэдэг хүн байна гэж мэдсэн. Тэгээд нөхөр Д.Амгаланбаатарын багалзуурыг шахахаар нь Д.Батдоржийн араас татсан, тэгэхэд гаднаас орж ирсэн нэг хар хувцастай эрэгтэй хүн надтай хамжилцан манай нөхрөөс Д.Батдоржийг салгаж гэрээс гаргасан. Удалгүй манай нөхөр араас гарч ирээд Д.Батдорж руу чи яахаараа харанхуй шөнө орж ирээд хүн зоддог юм бэ гээд дайраад байсан. Д.Батдоржтой хамт явсан нэг залуу манай нөхрийг бариад авсан. Ц.Батбаатар гэдэг залуу тэнд болж байгаа үйл явдлыг хараад  тэднийг дагаад явж байсан. Тэр хүн Д.Батдоржтой орж ирээд манай баруун талын орон дээр сууж байсан. Манай нөхрийг Д.Батдорж цохиж байхад хараад л сууж байсан. Мөн багалзуурыг нь шахаж байхад хараад  сууж байсан. Манай нөхрийг гэрээс гарч ирээд түүн рүү дайрч давшлахад Д.Батдорж чи яахаараа хөгшин хүн дээрэлхдэг юм  гээд байсан. Би түүнд чи хөгшин хүн гэж юугаа яриад байгаа юм бэ гэхэд тэр чи муу Далхаа ахын эхнэрийг дээрэлхлээ гээд байсан. Би 13 настай хүүгээ Ц.Наранбаганыг дуудаад ир гэж явуулсан. Би нөхрөө “чи Шоононг битгий цохиорой хэрэгүй шүү гай болно”гэж хэлээд түүнийг чирээд тугалын зэл рүү явсан,манай нөхөр ч гэсэн зүгээр байж байгаад хүнд зодуулчих хүн биш “таван халуун” гэдэг хочтой,зодоон цохион хийвэл хийчих хүн байгаа юм.Манай нөхөр маш их уурласан байсан миний үгэнд орохгүйгээр Шоонон руу давшлах гээд байхад нэг залуу хүрч ирээд манай нөхрийг бариад авсан,тэр үед Д.Батдорж ирсэнээ дахин миний нөхрийн толгой руу 2-3 удаа цохисон. Би түүнд “чи яахаараа ах дүүсээ бүлэглэж зодож алах гээд байгаа юм бэ болиоч чи хүн амины хэрэг гарлаа” гэж орилоход Батдорж чи дуугүй бай гэснээ миний зүүн шанаанд нэг удаа цохьсон би ч газар уначихсан. Д.Батдоржид зодуулаад миний нөхрийн тархи доргисон, мөн 2 хөмсөгнийх нь дунд хэсэгт 2 газар шалбарсан, нүүр нь хавдсан байсан. Мөн миний зүүн шанаа бага зэрэг хөндүүр болсон байсан. Манай нөхрийг Д.Батдорж заналхийлээд яваад байна гэдгийг Туулай гэдэг хүн Ц.Наранбаганад хэлсэн байсан. Д.Батдорж таван халууныг ална, өвөлжөө бууц идээд байна гэж заналхийлсэн гэж байна шүү гэж та Д.Батдорж ахтай зодоон цохион хийв дээ гэж хэлсэн байсан. Харин төрсөн ах Д.Цогт, түүний эхнэр нь дээрх яриаг сонсоод битгий хэрэлдэж муудаарай, битгий түүнд гар хүрээрэй гээд гуйж байсан удаатай. Далхаа ахын эхнэрийг дээрэлхлээ гэдэг нь манай нөхөр одоогоос    1 жилийн өмнө байхаа Далхаа талийгаачийн эхнэрээс 250.000 төгрөг зээлсэн байсан, түүнийхээ өрөнд аргал, мод өгөөд одоо 50.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Д.Батдорж яагаад Далхаа гуайн эхнэрийг дээрэлхлээ гэж хэлснийг мэдэхгүй байна. Д.Батдоржтой хамаатан садангийн харилцаа холбоотой юм гэсэн. Машинд нэг хүн суугаад байсан нь мөн л Д.Батдоржийн хамаатан залуу байсан гэж байсан. Ц.Батбаатар нь одоо энэ чинь болохгүй гээд машинаа манай гэрийн үүднээс холдуулсан, Д.Батбаяр нь та нартай явахгүй гээд гүйгээд явсан. Тэгж байтал Д.Цогт, түүний эхнэр гэрээсээ гараад ирсэн бөгөөд Д.Цогтын эхнэр Д.Батдоржоо чи зайл, яаж гай болох гээд байгаа юм, чи ингэж байгаад гай болдог шүү гэж хэлсэн. Д.Батдорж уурлаад машинд орж сууснаа бүгдийг нь дайрчихъя гээд машинаа тоормослоод байсан. Д.Батдорж тухайн цаг хугацаанд архи уусан байсан. Ц.Батбаатар архи уугаагүй байсан, харин Д.Батбаяр нь бас архи уусан байсан. Манай нөхөр архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуудас/

Гэрч Ц.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 12 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим намайг Болд ахынд байж байтал Д.Батдорж Жанцаа гэдэг айлын мотоциклиор миний байгаа айлд ирсэн...Д.Батдорж, Д.Амгаланбаатарынх руу явсан, тэр жаахан ажил байна гээд Д.Амгаланбаатарын гэрийн гадаа очсон ба гэрийн хаалганд нь машинаа тулгаж зогсоогоод машинаа унтраахдаа маш хүчтэй хэд хэдэн удаа хаазалсан. Ингээд гэр рүү эхлээд Д.Батдорж орсон, үүний дараа Д.Батбаяр түүний хойноос Жимбээхэй бид 2 орсон. Намайг орж очиход Д.Батдорж гэрийн зүүн талын орны өмнө зогсож байсан...Тэгээд Д.Амгаланбаатар гэрээсээ гарсан, түүний араас Д.Батбаяр гарсан, эхнэр нь ч гарсан, хамгийн сүүлд Д.Батдорж гэрээс гарсан. Гэрийн гадаа Д.Батдорж, Д.Амгаланбаатар нар маргалдаад байсан бөгөөд Д.Батдорж түүнд эгчийн мөнгийг өгөхгүй яасан юм бэ гээд байсан...Д.Батдорж архи уусан юм шиг байна лээ, гэхдээ тийм ч их согтуу байгаагүй. Д.Батбаяртай хамт явсан болохоор би түүнийг архи уусан байх гэж бодсон. Жимбийлаа архи уугаагүй эрүүл байсан. Мөн Д.Амгаланбаатар архи уугаагүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуудас/

Гэрч Д.Цогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг өнгөрч байхад манай баруун талын замаар том машин ажил дууссан болохоор бид 22 цаг өнгөрөөгөөд унтахаар хэвтсэн. Шөнө 00 цаг өнгөрч байхад манай хаалгыг хүчтэй нүдсэн бөгөөд хаалга түгжээгүй байсан болохоор татаад орж ирсэн гэрлээ асаагаад хартал манай зүүн айлын Д.Амгаланбаатар өмд цамцтайгаа хамраас нь цус гарсан байсан. Эхнэр нь ногоон өнгийн дээл өмсөөд бүслээгүй байсан бөгөөд би юу болсон талаар асуухад  Д.Амгаланбаатар надад Д.Батдорж намайг зодчихлоо гэж хэлээд баруун талын орон дээр суусан.

...Д.Амгаланбаатарын гэрийн хаалганд машинаа бараг тулгаад тавьчихсан манай дүү Д.Батдорж, манай хүү Ц.Наранбагана өөр 2 хүн байсан. Би Д.Батдоржид манайх айлтай айл байж болдоггүй юм уу, чи ингэж байгаад гай болдог шүү зайл чи гэж хэлсэн...Д.Батдорж нь дайрна гээд машиндаа орж хэсэг орилуулж байгаад чимээгүй болсон. Д.Амгаланбаатарын хамраас цус гарсан 2 хөмсөгний дунд хэсэгт 2 газар шалбарсан шинэ шархтай болсон байсан. Бид нар нэг хотны хүмүүс болохоор бие биенийдээ  орж гардаг. Оройхон адуугаа хамаад айлаар ороод ирлээ, их даарлаа гээд гэртээ сууж байсан хүн

...Манай хүү Ц.Наранбагана түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэсэн ч ухаан мэдрэлээ алдсан хэмжээнд хүртэл согтуу байгаагүй гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-20 хуудас/

Гэрч Ц.Наранбаганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016.12.17-ноос 18-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай зүүн талын айлын Д.Амгаланбаатарын хүү Бүлтэг /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ манай гэрт орж ирээд Д.Батдорж ах манай аавыг зодоод байна гэхээр нь би очтол. Д.Батдорж ах Д.Амгаланбаатартай зууралдчихсан тугалын хашаанд байсан. Д.Амгаланбаатарын эхнэр Б.Энхтуяа Д.Амгаланбаатараас зууралдан битгий цохиорой гай болно шүү гээд байсан. Тэдний дэргэд очиход Д.Батдорж ах ална хядна гээд орилоод байсан. Би түүний араас нь очоод тэврээд авахад Д.Батдорж ах намайг хараад банди ахын дүү чи байгаа юм уу танайд оръё гээд манай гэрт орсон. Манайд Д.Батдорж ах Жимлай гэж дууддаг Ц.Одсүрэн, Батаарай гэж дууддаг Ц.Батбаатар өөр нэг сахалтай хар хувцас өмссөн дунд зэргийн нуруутай хүн дөрвүүлээ орж ирсэн...харин сахалтай хүн болон Д.Батдорж ах нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

...Д.Батдорж ахад чи одоо харанхуй болсон хойно хүн амьтан зодож цохиод яаж байгаа юм бэ гэхэд Д.Батдорж чамд ямар хамаатай юм бэ чам шиг юманд хамаа ч байхгүй гээд уурлаад байсан. Д.Амгаланбаатар ахын гэрийн хаалганд    “ЗИЛ-130” машинаа тулгаад тавьчихсан байсан бөгөөд Ц.Батбаатар энэ болохгүй шүү гээд гэрийн хаалганаас машиныг холдуулсан.

...Тэднийг явсны дараа Д.Амгаланбаатар ах манай гэрт орж ирсэн, түүний 2 хөмсөгний дунд талд шалбарчихсан байсан. Уг нь түүний нүүрэнд орой ямар нэгэн шалбархай байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуудас/

Гэрч Г.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2017.12.17-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай айлын Д.Амгаланбаатар эхнэрийнхээ хамт манайд орж ирсэн. Түүний хамраас  цус гарсан байхаар нь манай нөхөр яав юу болов гэхэд Д.Амгаланбаатар манай баруун орон дээр сууснаа Д.Батдорж  намайг зодчихлоо гээд уйлаад эхэлсэн. Манай нөхөр Д.Цогт гарсан. Би нөхөртөө битгий хэрүүл хийгээрэй гээд гаргасан. Манай охин Бямбасүрэн нь Д.Амгаланбаатарын нүүр гарыг угаалгасан. Би Д.Цогтын хойноос гарахад манай хүү Ц.Наранбаганын гэрийн үүднээс Д.Батдоржийг хэн нэгэн хүн машиндаа чирээд байгаа бололтой байсан.

...Д. Амгаланбаатарын гэрийн үүдэнд машинаа тулгаад тавьчихсан байсан. Би тэдэнд “та нар яв харанхуй шөнө яах гэж ирж хүн зодоод байгаа юм. Ингэж байгаад гай болдог биз дээ, өдөр манайхаар буудаггүй байж шөнө ямар санаатай ирсэн юм” гэхэд Д.Батдорж “чи юу гэнэ ээ” гээд надад ойртоод ирэхэд түүнээс архи үнэртэж байсан.

...Д.Батдорж бүгдийг нь дайрч ална гээд машиндаа ороод хэсэг хаазалж   байгаад явцгаасан. Д.Амгаланбаатар нь Д.Батдоржид зодууллаа гээд манайд орж ирэхдээ хамраас нь цус гарсан, мөн 2 хөмсөгний дунд хэсэгт шалбарсан байсан. Уг нь тэр орой манайд орж ирэхдээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан.

...Д.Амгаланбаатарынх манайхтай 2016 оны 10 дугаар сараас эхлэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн “Өхэг” гэх газар одоог хүртэл айл буусан.  Урьд нь Д.Амгаланбаатарын нүүр, духан дээр нь ямар ч шарх байгаагүй,  зүгээр байсан.

Харин Д.Батдоржид зодуулаад Д.Амгаланбаатарын духан дээр нь арьс нь нэлээд шалбарсан, цаанаас нь цус шүүрч байсан. Эдгээр хүмүүс манайд шөнийн 00:00 цагийн үед ирсэн. Би тэдгээр хүмүүсийг явсны  дараа гэртээ орж ирээд цагаа харахад 00:00 цаг дөнгөж өнгөрч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30, 138-140/

7.Гэрч Д.Пүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

...Д.Амгаланбаатарын биед ямар нэгэн бэртэл гэмтэл, шарх шалбархай огт байгаагүй.Таны хэлээд байгаа 2 хөмсөгний хооронд ямар нэгэн шарх шалбархай байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/

8.Насанд хүрээгүй гэрч А.Галсанжамц мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...гэрт хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь сэрсэн чинь миний орон дээр 2 хүн суучихсан харин манай аав орон дээрээ хэвтчихсэн аавыг маань хар хувцастай эрэгтэй хүн багалзуурыг нь шахчихсан пизда минь би чамайг ална шүү гээд байсан харин манай ээж болиоч  “Шоонон” гээд орилсон харин гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд “Шоонон” гэдэг хүнийг дагуулан гэрээс гарсан. Харин орон дээр сууж байсан хүмүүс тэдний хойноос гарсан. Харин “Шоонон” нь манай аавын толгой хэсэгт 2-3 удаа цохисон, тэр хүнд “Шоонон” чи болиоч хүн амины хэрэг гарлаа гэж орилоход “Шоонон” манай ээжийг чи дуугүй бай гээд цохиод унагаасан. Ээж надад Ц.Наранбагана ахыг дуудаарай гэсэн. Би  Ц.Наранбагана ахынд очиж манай аавыг “Шоонон” гэдэг хүн зодоод байна гэж хэлсэн. Хэсэг байж байгаад гарч ирээд бүгдийг нь дайрч ална гээд манай гэрийн үүдэнд машинаа тулгаж тавиад  орилуулаад байсан. Би айгаад дэрс рүү гүйж орсон. Манай аав “Шоонон” гуайд зодуулаад нүүрэнд нь буюу 2 хөмсөгний дунд нь шалбарсан байсан, мөн аавын хамраас цус гарсан байсан. Маргааш нь аав толгой өвдөөд байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 хуудас/

Гэрч С.Батнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө Д.Амгаланбаатар нь бусдад зодуулсан гэсэн дуудлагыг 2 дугаар багийн эмч Дүгэрт өгч үзүүлсэн байсан.Тэр тэмдэглэгээ нь алсын дуудлагын журнал дээр бичигдсэн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/

Гэрч Х.Сампилдондовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

“...Д.Амгаланбаатар нь манайд ирээд надаас 250.000 төгрөг зээлсэн юм. Өнгөрсөн намар нэг чиргүүл аргал, зодог авчирч өгсөн. Хэдэн төгрөгөөр тооцож авчирч өгсөн, би хоёулаа өр дуусгая, чи үүн дээрээ нэмээд 1 сайн эр ямаа юм уу хонь өгөөрэй гэж хэлсэн. Д.Амгаланбаатар ч зөвшөөрсөн. Харин 2016 оны 12 дугаар сарын эхээр манай хажуу айлд “Шоонон” ирсэн би түүнтэй уулзсан. Тэр  “Өхэг” явна гэхээр  нь би түүнд чи Д.Амгаланбаатарынхаар орвол тэднийх надад нэг ямаа юм уу хонь аль нэгийг өгөх юм, чи буцахаараа аваад ирээрэй гэж хэлсэн. Өөрөөр би түүнд хичээж Д.Амгаланбаатарынхаар ороод миний өрийг нэхээд ирээрэй, Д.Амгаланбаатар надаас авсан мөнгөө өгөхгүй байна гэх мэтийн ямар нэгэн зүйл огт хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/

Гэрч Д.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Намайг гэрт ороход Д.Батдорж Д.Амгаланбаатарыг “пизда минь хүний мөнгө төгрөг өгдөггүй юм” гээд Д.Амгаланбаатарыг заамдаад авахад тэр хоёрыг салгаад Д.Батдоржийг гэрээс дагуулаад гарсан.

...Намайг гэрт ороод харахад Д.Амгаланбаатарын хамрын  дээд хэсэгт шалбарч халцарсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/

Гэрч Ц.Одсүрэнгийн мөрдөн  байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өхэгийн шонт” гэх нутагладаг Д.Амгаланбаатараас Д.Батдорж ах хонь авна гээд Д.Амгаланбаатарынд очсон. Би Д.Батдоржийн “Зил 130” автомашиныг жолоодсон.

...Б.Батбаяр, Д.Амгаланбаатар нар зодоон хийгээгүй. Биднийг Д.Амгаланбаатарынд очиход түүний духны орчим шалбарсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 45-47/,

Хохирогч Д.Амгаланбаатар, гэрч Д.Батбаяр нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд:

Гэрч Б.Батбаярын мэдүүлэгт: Тэр үед эхлээд Д.Батдорж гэрт ороод араас нь Ц.Батбаатар гэрт орсон. Намайг гэрт ороход гэрийн зүүн талын орон дээр Д.Амгаланбаатар өндийгөөд суусан  байсан. Д.Батдорж орны урд Д.Амгаланбаатарыг заамдсан байсан. Би тэднийг салгаад Д.Батдоржийг аваад гарсан.

...Намайг Д.Батдоржийг аваад гарах үед Д.Амгаланбаатарын духны хэсэгт шарх үүссэн байсан.

Тухайн үед Д.Амгаланбаатарын гэрээс 2-3 метрийн зайд машинаа зогсоосон байсан.

Хохирогч Д.Амгаланбаатарын мэдүүлэгт:... Гэрийн үүдэн дээр машин ирээд хэдэн удаа чанга хаазалж зогссон. Гаднаас Д.Батдорж орж ирээд шууд над руу ирээд миний духанд гараараа 2-3 удаа цохисон. Дараа нь намайг заамдаад багалзуур шахсан байхад Д.Батбаяр орж ирээд Д.Батдоржийг аваад гарсан. Манай гэрийн зүүн талын орон дээр Ц.Одсүрэн, Ц.Батбаатар нар  сууж байсан.

...Намайг гэрээсээ гарч ирэхэд гэрийн үүднээс 1 метрийн  зайд гэрлүү харуулаад машинаа зогсоосон байсан гэх  хохирогч Д.Амгаланбаатар, гэрч Д.Батдорж нарын мэдүүлэг. /хх-ийн 182-185/,

Хохирогч Д.Амгаланбаатар, гэрч Ц.Батбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд:

Гэрч Ц.Батбаатарын  мэдүүлэгт: Д.Амгаланбаатарын гэрийн гадаа ирээд  эхлээд Д.Батдорж орсон. Араас нь Ц.Батбаяр ороод Ц.Одсүрэн бид хоёр араас нь орсон. Намайг гэр  ороход...Д.Амгаланбаатарын орны урд Б.Батдорж гэрийн зүүн талын орны урд зогсоод Д.Амгаланбаатар тэр хоёр  маргалдаад зогсож байсан.

Гэрт орохоо өмнө юу болсон талаар мэдэхгүй, намайг гэрт орсон үеэс хойш тэд нар зодоон цохион хийгээгүй.

Хохирогч Д.Амгаланбаатарын мэдүүлэгт: ...Хамгийн эхэнд Д.Батдорж манай гэрт орж ирээд үгийн солих завдалгүй миний духанд 2-3 удаа цохиж аваад заамдаад байж байтал гаднаас Д.Батбаяр орж ирээд... Д.Батдоржийг салгаад гараад явсан.

...гэрийн баруун талын орон дээр Ц.Одсүрэн, Ц.Батбаатар нар сууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 186-187/

 Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Үзлэгээр хохирогч Д.Амгаланбаатарын биед нүдний алимны чичирхийлэл хөндлөн чиглэлд илэрч байсан. Дагзны булчингийн хөшилт 2 хуруу ромбергийн сорилд тэнцвэртэй мөчидөд саажилтгүй, хамар нурууны сорил алдагдахгүй, 2 талын хөмөөгний голд 1х0,5 см, 2 ширхэг улаан хүрэн өнгийн зулгаралттай байсан. 2016.12.19-ний өдрийн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн үзлэгт “тархи доргилт дунд зэрэг нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал” гэсэн онош тавьсан байсан нь нурууны зөөлөн эд, 2 талын бугалганы зөөлөн эдийн няцрал гэж үзлэгтээ эмч Ганзориг тусгаж ерөнхий онош “тархи доргилт нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал” гэж тавьсныг тус тус үндэслэн Д.Амгаланбаатарт шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Дагзны булчингийн хөшингө 2 хуруу гэдэг нь миний үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан. Энэ нь тархи доргилтын 1 үзүүлэлт болдог. Ийм учраас дүгнэлтэд тусгасан. Харин түүний өмнө талд хөмсөгний гол талд 0,5 см х1 см 2 ширхэг зулгаралт гэсэн гэмтэл нь үзлэгт тусгагдсан. Харин 2 бугалга болон нурууны зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл миний үзлэгээр тогтоогдоогүй. Өвчин 2016.12.17-нд эхэлсэн харин би 2016.12.20-ны өдөр өвчтөнийг үзсэн. Энэ хүнийг биечлэн үзэхэд дээрх гэмтэл байгаагүй. Иймд би тусгаагүй. Зөөлөн эдийн няцрал нь харгалзах хэсэг хавдсан байхыг хэлдэг юм. Надад үзүүлэх хугацаанд дээрх гэмтэл эдгэрсэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтэл хэмжээнээсээ шалтгаалан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /60-63 хуудас/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын  20-ны өдрийн 12 дугаар шинжээчийн:

“1.Д.Амгаланбаатарын биед тархи доргилт, хөмсөгний голд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55хуудас/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын     20-ны өдрийн 13 дугаар шинжээчийн:

“1.Б.Энхтуяагийн  баруун бугалга, шуунд цус хуралт  тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  гэмтлийн зэрэгт хамаарахгүй

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 67-68 хуудас/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын   24-ний өдрийн 106 дугаар шинжээчийн:

“1.Ц.Одсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй”  гэх дүгнэлт /хх-ийн 191 хуудас

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын   24-ний өдрийн 107 дугаар шинжээчийн:

“1.Д.Батбаярын  биед гэмтэл тогтоогдсонгүй”  гэх дүгнэлт /хх-ийн 191 хуудас

Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1/, хохирогч Д.Амгаланбаатарын мэдүүлэг /хх-ийн 6-8, 133-134/, гэрч Б.Энхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 9-10, 151-152, 161/, гэрч Ц.Батбаатарын мэдүүлэг /хх-ийн 11-13, 135-137/, гэрч Д.Цогтын мэдүүлэг /хх-ийн 14-20/, гэрч Ц.Наранбаганы мэдүүлэг /хх-ийн 21-25/, гэрч Г.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 26-29, 138-139/, насанд хүрээгүй гэрч  А.Галсанжамцын мэдүүлэг /хх-ийн 32-35/, гэрч Д.Пүрэвийн мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч С.Батнямын мэдүүлэг /хх-ийн 38-39/, гэрч Х.Сампилдондовын мэдүүлэг /хх-ийн 40-14, 162-163/, гэрч Д.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 42-44, 141-148/, гэрч Ц.Одсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 45-48, 154-158/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 49-50, 182-188/ 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 106,107 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 191, 195/,  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шижээчийн дүгнэлт /хх-ийн 54-55/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар/ хх-ийн 56-57/, шинжээч эмч Б.Баяртогтохын мэдүүлэг /хх-ийн 60-63/, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хх-ийн 66/, 2017 оны 12 дугаар сарын 20-нй өдрийн 131 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68/, сэжигтэн Д.Батдоржийн мэдүүлэг /хх-ийн 74-76/,яллагдагч Д.Батдоржийн мэдүүлэг /хх-ийн 83-86/, хохиролын баримт /хх-ийн 94-95/, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03,04,05, 06 дугаар албан бичиг /хх-ийн 96-98, 101/, шүүгдэгч Д.Батдоржийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 99/,  шүүгдэгч Д.Батдоржийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн батлахын хуулбар /хх-ийн 102-105/, урьд ял шалгах хуудас / хх-ийн 107,209, 234/, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 109-113/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн  2011 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 115-117/, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 130-131/, гэрч Н.Зундуйн мэдүүлэг /хх-ийн 149-150/, гэрч Б.Батсамдангийн мэдүүлэг /хх-ийн153/, гэрч Л.Нанжидмаагийн мэдүүлэг /хх-ийн 160-161/, гэрч Д.Даваасамбуугийн мэдүүлэг /-хх-ийн 164-165/, гэрч Н.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 166-172/, гэрч Б.Ерөөлтийн мэдүүлэг /хх-ийн 173-174/, гэрч Д.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 175-176/, гэрч Д.Цэрэннадмидын мэдүүлэг /хх-ийн 177-178/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 179-181/,  яллагдагч Д.Батдоржийн мэдүүлэг /хх-ийн 199-201/, хохирогч Д.Амгаланбаатарын эвлэрсэн тухай өргөдөл /хх-ийн 233-234/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгөөс гаргаж өгсөн бичгийн  нотлох баримт зэргийг  шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, шинжээч ,сэжигтэн, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд хуульд зааснаар гаргасан байх тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар  нотлох баримтыг үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.Батдорж нь 2016 оны 12 дугаар сарын 17-ноос 2016 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант 2 багийн нутаг дэвсгэр болох “Өхэгийн Шонт” гэх газар нутаглах иргэн Д.Амгаланбаатарын гэрт орж улмаар үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.Амгаланбаатарыг зодож бие махбодид нь “хөнгөн” гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

-Хохирогч Д.Амгаланбаатарын  ...2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн.. 00 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа машин ирж зогсоод маш чангаар тоормослоод байсан. Д.Батдорж орж ирсэн. Түүний хойноос Д.Батбаяр, Ц.Батбаатар нар орж ирээд намайг зүүн талын орон дээр эхнэрийн хамт унтаж байхад Д.Батдорж над руу ирээд ямар нэгэн үг хэлэлгүйгээр миний нүүрэн тус газарт 2 удаа цохисон.

...миний багалзуурыг гараараа шахсан,...Д.Батдорж хүрч ирээд дахин миний толгой руу 2-3 удаа цохисон, манай эхнэр чи яахаараа ах дүүгээрээ бүлэглэж хүн алах гэдэг юм бэ болиоч чи, хүн амины хэрэг гарлаа гэж орилоход Д.Батдорж чи дуугүй бай гээд манай эхнэрийн зүүн шанаанд нь цохиод унагаасан.Тэр үед манай хажуугийн айлын Д.Цогтын хүү Ц.Наранбагана гэдэг залуу хүрч ирээд Д.Батдоржийг тэврээд авсан.

...Д.Батдоржид зодуулаад миний тархи доргисон, мөн 2 хөмсөгний дунд хэсэгт 1смХ0.5см, мөн 1смх0.5 см-ийн хэмжээтэй зулгарч шалбарсан, бас нүүрний зөөлөн эд хавдсан гэмтэл учирсан. Д.Батдорж намайг зодсоноос дээрх гэмтэл учирсан, түүнийг ирэхээс өмнө миний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй гэдгийг манай саахалт айлын Д.Пүрэв  мэднэ, учир нь би тэр орой 18 цаг өнгөрч байхад адуу сураглаад хүү н.Галсанжамцын хамт очсон юм. Мөн Д.Цогт, Ц.Наранбагана нар ч мэднэ. Миний биед учирсан “хөнгөн” зэргийн гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон өнөөдрийн байдлаар 63 400 төгрөгийн эм тарианы зардал, мөн 2-3 удаа аймгийн төв рүү явсан бензин шатахууны зардал 153 000 төгрөг, 26.500 төгрөгийн бичиг баримт бүрдүүлсэн зардал, мөн 40.000 төгрөгөөр таксины жолоочид шатахуун хийж аймгийн төвд үйлчлүүлсэн гээд нийт 282, 900 төгрөгийн зардал гарсан.  Би Д.Батдоржид гомдолтой, дээрх зардлыг нөхөн төлүүлнэ, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэх байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/,

-Гэрч Б.Энхтуяагийн...2016 оны 12 дугаар сарын 17-ны орой биднийг унтаж байхад 00 цагийн орчим манай гэрийн гадаа машин ирсэн, гэрт тулгаж зогсоод машин чангаар хаазлаад байсан.  Би айгаад гэрлээ асааж унтраасан. Тэгээд асаах үед гэнэт гэрийн хаалга онгойж нэг хүн орж ирсэн, би тэр хүнийг эхлээд таниагүй бөгөөд бараан өнгийн хувцастай хүн байсан.Тэр хүн шууд нөхөр бид 2-ын унтаж байсан орны урд  ирээд манай нөхөр Д.Амгаланбаатарын нүүрэнд 2 удаа цохисон...Д.Батдорж гэдэг хүн байна гэж мэдсэн. Тэгээд нөхөр Д.Амгаланбаатарын багалзуурыг шахахаар нь Д.Батдоржийн араас татсан, тэгэхэд гаднаас орж ирсэн нэг хар хувцастай эрэгтэй хүн надтай хамжилцан манай нөхрөөс Д.Батдоржийг салгаж гэрээс гаргасан... тэр үед Батдорж ирсэнээ дахин миний нөхрийн толгой руу 2-3 удаа цохьсон.Би түүнд “чи яахаараа ах дүүсээ бүлэглэж зодож алах гээд байгаа юм бэ болиоч чи хүн амины хэрэг гарлаа” гэж орилоход Батдорж чи дуугүй бай гэснээ миний зүүн шанаанд нэг удаа цохьсон би ч газар уначихсан

... Д.Батдоржид зодуулаад манай нөхрийн тархи доргисон, мөн 2 хөмсөгнийх нь дунд хэсэгт 2 газар шалбарсан, нүүр нь хавдсан байсан. Мөн миний зүүн шанаа бага зэрэг хөндүүр болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуудас/

-Гэрч Ц.Батбаатарын...2016 оны 12 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим намайг Болд ахынд байж байтал Д.Батдорж Жанцаа гэдэг айлын мотоциклиор миний байгаа айлд ирсэн...Д.Батдорж, Д.Амгаланбаатарынх руу явсан, энд жаахан ажил байна гээд Д.Амгаланбаатарын гэрийн гадаа очсон ба гэрийн хаалганд нь машинаа тулгаж зогсоогоод машинаа унтраахдаа маш хүчтэй хэд хэдэн удаа хаазалсан. Ингээд гэрт эхлээд Д.Батдорж орсон, үүний дараа Д.Батбаяр түүний хойноос Жимбээхэй бид 2 орсон. Намайг орж очиход Д.Батдорж гэрийн зүүн талын орны өмнө зогсож байсан...Тэгээд Д.Амгаланбаатар гэрээсээ гарсан, түүний араас Д.Батбаяр гарсан, эхнэр нь ч гарсан, хамгийн сүүлд Д.Батдорж гэрээс гарсан. Гэрийн гадаа Д.Батдорж, Д.Амгаланбаатар нар маргалдаад байсан бөгөөд Д.Батдорж түүнд эгчийн мөнгийг өгөхгүй яасан юм бэ гээд байсан...Д.Батдорж архи уусан юм шиг байна лээ, гэхдээ тийм ч их согтуу байгаагүй. Д.Батбаяртай хамт явсан болохоор би түүнийг архи уусан байх гэж бодсон. Жимбийлаа архи уугаагүй эрүүл байсан. Мөн Д.Амгаланбаатар архи уугаагүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуудас/

- Гэрч Д.Цогтын...2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр…шөнө 00 цаг өнгөрч байхад манай  айлын Д.Амгаланбаатар өмд цамцтайгаа хамраас нь цус гарсан байсан. Эхнэр нь ногоон өнгийн дээл өмсөөд бүслээгүй байсан бөгөөд би юу болсон талаар асуухад  Д.Амгаланбаатар надад Д.Батдорж намайг зодсон гэж хэлээд баруун талын орон дээр суусан.

...Д.Амгаланбаатарын гэрийн хаалганд машинаас бараг тулгаад тавьчихсан манай дүү Д.Батдорж, манай хүү Ц.Наранбагана өөр 2 хүн байсан. Би Д.Батдоржид манайх айлтай айл байж болдоггүй юм уу, чи ингэж байгаад гай болдог шүү зайл чи гэж хэлсэн...Д.Батдорж нь дайрна гээд машиндаа орж хэсэг орилуулж байгаад чимээгүй болсон. Д.Амгаланбаатарын хамраас цус гарсан 2 хөмсөгний дунд хэсэгт 2 газар шалбарсан шинэ шархтай болсон байсан. Бид нар нэг хотны хүмүүс болохоор бие биеийнхээр орж гардаг, оройхон адуугаа хамаад айлаар ороод ирлээ, их даарлаа гээд гэртээ сууж байсан хүн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-20 хуудас/

-Гэрч Ц.Наранбаганы...2016.12.17-ноос 18-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай зүүн айлын Д.Амгаланбаатарын хүү Бүлтэг /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ манай гэрт орж ирээд Д.Батдорж ах манай аавыг зодоод байна гэхээр нь би очтол. Д.Батдорж ах Д.Амгаланбаатартай зууралдчихсан тугалын хашаанд байсан. Д.Амгаланбаатарын эхнэр Б.Энхтуяа Д.Амгаланбаатараас зууралдан битгий цохиорой гай болно шүү гээд байсан.

...Д.Амгаланбаатар ахын гэрийн хаалганд “ЗИЛ-130” машинаа тулгаад тавьчихсан байсан бөгөөд Ц.Батбаатар энэ болохгүй шүү гээд гэрийн хаалганаас машиныг холдуулсан.

...Тэднийг явсны дараа Д.Амгаланбаатар ах манай гэрт орж ирсэн, түүний 2 хөмсөгний дунд талд шалбарсан байсан. Уг нь түүний нүүрэнд орой ямар нэгэн шалбархай байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуудас/

-Гэрч Г.Лхагвасүрэнгийн ...2017.12.17-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай айлын Д.Амгаланбаатар эхнэрийнхээ хамт манайд орж ирсэн. Түүний хамраас  цус гарсан байхаар нь манай нөхөр яав юу болов гэхэд Д.Амгаланбаатар манай баруун орон дээр сууснаа Д.Батдорж  намайг зодчихлоо гээд уйлаад эхэлсэн. Манай нөхөр Д.Цогт гарсан. Би нөхөртөө битгий хэрүүл хийгээрэй гээд гаргасан. Манай охин Бямбасүрэн нь Д.Амгаланбаатарын нүүр гарыг угаалгасан. Би Д.Цогтын хойноос гарахад манай хүү Ц.Наранбаганын гэрийн үүднээс Д.Батдоржийг хэн нэгэн хүн машиндаа чирээд байгаа бололтой байсан.

...Д. Амгаланбаатарын гэрийн үүдэнд машинаа тулгаад тавьчихсан байсан. Би тэдэнд “та нар яв харанхуй шөнө яах гэж ирж хүн зодоод байгаа юм. Ингэж байгаад гай болдог биз дээ, өдөр манайхаар буудаггүй байж шөнө ямар санаатай ирсэн юм” гэхэд Д.Батдорж “чи юу гэнэ ээ” гээд надад ойртоод ирэхэд түүнээс архи үнэртэж байсан.

...Д.Батдорж бүгдийг нь дайрч ална гээд машиндаа ороод хэсэг хаазалж байгаад явцгаасан. Д.Амгаланбаатар нь Д.Батдоржид зодууллаа гээд манайд орж ирэхдээ хамраас нь цус гарсан, мөн 2 хөмсөгний дунд хэсэгт шалбарсан байсан. Уг нь тэр орой манайд орж ирэхдээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан.

...Д.Амгаланбаатарынх манайхтай 2016 оны 10 дугаар сараас эхлэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн “Өхэг” гэх газар одоог хүртэл айл буусан.  Урьд нь Д.Амгаланбаатарын нүүр, духан дээр нь ямар ч шарх байгаагүй,  зүгээр байсан.

Харин Д.Батдоржид зодуулаад Д.Амгаланбаатарын дух нэлээд шалбарчихсан, цаанаас нь цус шүүрч байсан. Эдгээр хүмүүс манайд шөнийн 00:00 цагийн үед ирсэн. Би тэдгээр хүмүүсийг явсны  дараа гэртээ орж ирээд цагаа харахад 00:00 цаг дөнгөж өнгөрч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30, 138-140/

-Гэрч Д.Пүрэвийн...Д.Амгаланбаатарын биед ямар нэгэн бэртэл гэмтэл, шарх шалбархай огт байгаагүй.Таны хэлээд байгаа 2 хөмсөгний хооронд ямар нэгэн шарх шалбархай байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/

-Насанд хүрээгүй гэрч А.Галсанжамцын   “...гэрт хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь сэрсэн чинь миний орон дээр 2 хүн суучихсан харин манай аав орон дээрээ хэвтчихсэн аавыг маань хар хувцастай эрэгтэй хүн багалзуурыг нь шахчихсан пизда минь би чамайг ална шүү гээд байсан харин манай ээж болиоч  гээд орилсон харин гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд Шоонон гэдэг хүнийг дагуулан гэрээс гарсан. Харин орон дээр сууж байсан хүмүүс тэдний хойноос гарсан. Харин Шоонон нь манай аавын толгой руу 2-3 удаа цохисон. Ээж надад Ц.Наранбагана ахыг дуудаарай гэсэн. Би  Ц.Наранбагана ахынд очиж манай аавыг Шоонон гэдэг хүн зодоод байна гэж хэлсэн. Хэсэг байж байгаад гарч ирээд бүгдийг нь дайрч ална гээд манай гэрийн үүдэнд машинаа тулгаж тавиад  орилуулаад байсан. Би айгаад дэрс рүү гүйж орсон. Манай аав Шоонон гуайд зодуулаад нүүрэнд нь буюу 2 хөмсөгний дунд нь шалбарсан байсан, мөн аавын хамраас цус гарсан байсан. Маргааш нь аав толгой өвдөөд байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 хуудас/

- Гэрч С.Батнямын ...2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө Д.Амгаланбаатар нь бусдад зодуулсан гэсэн дуудлагыг 2 дугаар багийн эмч Дүгэрт өгч үзүүлсэн байсан.Тэр тэмдэглэгээ нь алсын дуудлагын журнал дээр бичигдсэн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/

-Гэрч Д.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Намайг гэрт ороод харахад Д.Амгаланбаатарын хамрын дээд хэсэгт шалбарч халцарсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/

Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Үзлэгээр хохирогч Д.Амгаланбаатарын биед нүдний алимны чичирхийлэл хөндлөн чиглэлд илэрч байсан. Дагзны булчингийн хөшилт 2 хуруу ромбергийн сорилд тэнцвэртэй мөчидөд саажилтгүй, хамар нурууны сорил алдагдахгүй, 2 талын хөмөөгний голд 1х0,5 см, 2 ширхэг улаан хүрэн өнгийн зулгаралттай байсан. 2016.12.19-ний өдрийн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн үзлэгт “тархи доргилт дунд зэрэг нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал” гэсэн онош тавьсан байсан нь нурууны зөөлөн эд, 2 талын бугалганы зөөлөн эдийн няцрал гэж үзлэгтээ эмч Ганзориг тусгаж ерөнхий онош “тархи доргилт нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал” гэж тавьсныг тус тус үндэслэн Д.Амгаланбаатарт шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Дагзны булчингийн хөшингө 2 хуруу гэдэг нь миний үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан. Энэ нь тархи доргилтын 1 үзүүлэлт болдог. Ийм учраас дүгнэлтэд тусгасан. Харин түүний өмнө талд хөмсөгний гол талд 0,5 см х1 см 2 ширхэг зулгаралт гэсэн гэмтэл нь үзлэгт тусгагдсан. Харин 2 бугалга болон нурууны зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл миний үзлэгээр тогтоогдоогүй. Өвчин 2016.12.17-нд эхэлсэн харин би 2016.12.20-ны өдөр өвчтөнийг үзсэн. Энэ хүнийг биечлэн үзэхэд дээрх гэмтэл байгаагүй. Иймд би тусгаагүй. Зөөлөн эдийн няцрал нь харгалзах хэсэг хавдсан байхыг хэлдэг юм. Надад үзүүлэх хугацаанд дээрх гэмтэл эдгэрсэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтэл хэмжээнээсээ шалтгаалан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /60-63 хуудас/

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар шинжээчийн: “Д.Амгаланбаатарын биед тархи доргилт, хөмсөгний голд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Батдоржид холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Батдоржийг  2016 оны 12 дугаар сарын 17-ноос 2016 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант 2 багийн нутаг дэвсгэр болох “Өхэгийн Шонт” гэх газар нутаглах иргэн Д.Амгаланбаатарын гэрт орж Б.Амгаланбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч Д.Батдорж  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.Амгаланбаатарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, зардалд 775000 / долоон зуун далан таван мянган/ төгрөгийг төлж барагдуулж, хохирогч Д.Амгаланбаатар нь “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...”  болохоо бичгээр илэрхийлсэн,хохирогчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг төлөөлж...”хохирол,гомдол,нэхэмжлэх зүйлгүй,цаашид нэхэмжлэх зүйлгүй,зүйлчлэлийг хөнгөрүүлж ял шийтгэлгүй гаргаж өгнө үү”гэдгийг илэрхийлсэн  байх  тул шүүгдэгч Д.Батдоржийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Батдорж нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 125 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хулуийн 25 дугаар зүйлийн 25.1.-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, Мөн Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн бөгөөд сүүлийн шийтгэх тогтоолоос хойш буюу  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй буюу 2015 оны 08 сарын 30-ний өдөр хүртэл шинээр гэмт хэрэг үйлдээгүй байсан тул түүнийг ялгүйд тооцож ялтай байдал арилсан байх тул шүүгдэгч Д.Батдоржийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Уг хэрэгт шүүгдэгч Д.Батдорж  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, харин хохирогч Д.Амгаланбаатар нь хохирол төлбөргүй тухай шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Батдоржийн цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,цагаан өнгийн хөлдөөгчийг эзэмшигч Д.Батдоржид буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Батдоржид  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”,мөн хуулийн 55.1.3-д заасан” гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан”,мөн хуулийн 55.1.9-д заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг, хохирогч Д.Амгаланбаатар нь “2017 оны 03 сарын 16-нд 775000 төгрөг хохиролдоо бүрэн авсан. Д.Батдоржид холбогдох хэргийг аль болохоор хөнгөн ял шийтгэлгүй өгөхийг хүсэж байна...”гэх бичгээр гаргасан хүсэлт, мөн хохирогч Д.Амгаланбаатарын өмгөөлөгч Р.Уранцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт...”хохирол гомдолгүй,зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөх,ар гэрийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөх” хүсэлт гаргасан зэргийг харгалзан түүнд оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасныг баримтлан биечлэн эдлүүлэх  шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Д.Батдоржийн өмгөөлөгч Д.Мэндээгийн өөрийн үйлчлүүлэгч “Д.Батдорж нь хохирогч Д.Амгаланбаатартай маргалдаж биед нь “хөнгөн” гэмтэл учруулсан үйлдэл нь догшин авирлаж танхайрсан үйлдэл биш бөгөөд өөрийн хамаатан эгч Сампилдондовын өмнөөс өрийг нь нэхсэн, өвөлжөө бууцанд нь бууснаас үүдсэн хувийн маргааны шинжтэй үйлдэл тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэнийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар өөрчлөн зүйлчилж улмаар хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсвэл шүүгдэгч Д.Батдоржийн үйлдэлд хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар хорих ял оноож, ар гэрийн байдлыг харгалзан ялыг тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тавьсан бөгөөд өмгөөлөгч Д.Мэндээгийн зүгээс шүүгдэгч Д.Батдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар өөрчлөн зүйлчилж шийдвэрлэж өгөхийг хүссэн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Учир нь танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний 41 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.2-д  “Нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн гэж хүний халдашгүй чөлөөтэй байх...амрах...талаар нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчиж...хамтын аж байдлын ёс горимд харшилсан санаатай үйлдэл хийхийг хэлнэ” гэж  заасан байх бөгөөд  шүүгдэгч Д.Батдоржийн үйлдэл нь бусдын “амрах” эрхийг ноцтой  зөрчиж, догшин авирлан танхайрсан,танхайрах явцдаа хохирогчид “хөнгөн” гэмтэл учруулсан байх тул түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “Батдоржийн Цэрэндулам 10 сартай тархины хүчилтөрөгчийн архаг дутмагшилаас үүссэн тархины архаг эмгэг таталтын хам шинж оноштой эмнэлэгийн байнгын хяналтанд байдаг” гэсэн гараар бичсэн болон албан бичгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ. Учир нь дээрх албан бичигт дурдагдсан өвчний талаарх холбогдох эмнэлгийн эмч нарын комиссын албан ёсны дүгнэлт байхгүй тул үнэлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  НЬ:

1. Шүүгдэгч Молом овогт Доржготовын Батдоржийг догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Д.Батдоржийг гурван жил нэг сарын / 3 жил 1 сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батдоржид  гурван жил нэг сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Д.Батдоржид  гурван жил нэг сарын / 3 жил 1 сар/ хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, гурван жилийн / 3 жил/ хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч  Д.Батдорж нь  хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг  дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Д.Батдоржийн цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи цагаан өнгийн хөлдөөгчийг эзэмшигч Д.Батдоржид буцаан олгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Д.Батдоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Батдоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ