Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0078/З |
Дугаар | 128/ШШ2018/0222 |
Огноо | 2018-04-06 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2018/0222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “С” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-014162 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлгэст даалгах, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Манай компани нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт орших “Цагаан овоо” нэртэй 3771.56 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын ХV-014162 тоот тусгай зөвшөөрлийг анх 2009 онд хуульд заасан журмын дагуу шилжүүлж авсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Ашигг малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүхий л эрх үүргийг биелүүлэн ажиллаж, дээрх талбайд олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Манай компани 2006 онд үүсгэн байгуулагдсан. Компанийн Гүйцэтгэх захирал Х.Бнь эрүүл мэндийи шалтгааны улмаас хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд өвчтэй байсан тул тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг дээрх хугацаанд төлж барагдуулж чадаагүй.
Бид компанийн гүйцэтгэх захирал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдлын улмаас хугацаа хоцроож тусгай зөвшөорлийн төлбөр, алдангийг төлсөн баримтыг мөн дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотолсон баримтыг хавсаргаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17/12 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг үндэслэж тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад бичилт хийж өгөхийг хүссэн хүсэлт гаргахад Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8/7657 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.
Бидний зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг “Төрийн захиргаапы байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зуйлийн 11.1.1 - 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8, 11.1.12 кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлиин 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэж Ашиг малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн чиг үүргийг нарийн зааж өгсөн.
Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 56.3. “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4. “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 56.2 дахь хэсэгт заасан цуцлах үндэслэл бүрдсэн нөхцөл байдал арилсан /манай компанийп 10 дугаар сарын 26-ны өдрийн 17/12 тоот албан бичгийн хавсралтаар тусгай зөвшөөрлийн толбөр болох 27.343.810 төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөрийн алданги бөлох 2.656.190 төгрөг буюу нийт 30.000.000 (гучин сая) төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн баримтыг хавсаргасан тул хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, холбогдох нотлох баримтыг хянаж, хууль зүйн үндэслэл бүхий хариуг Хууль, эрх зүйн хэлтэсээс ирүүлээгүй.
Гүйцэтгэх захирал өвчтэй байсан нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 “хүндэтгэн үзэх шалтгаан гэж 4.1.8.а өвчтэй; 4.1.8.в. “өвчтөн асарсан; гэж заасны дагуу “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг тайлбарласан хуулийн ганц зохицуулалт тул Кадастрын хэлтэс нь дээрх хянан шалгах үүргээ биелүүлээгүй байна.
Иймд манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлж, цуцлах үндэслэл бүрдсэн нөхцөл байдлыг арилгасан бөгөөд хугацаа хоцроосон нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бодит нөхцөл байдлыг тогтоох үүднээс шийдвэр гаргаж ажиллагааг түдгэлзүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тогтоож, маиай компанийн тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч бүртгэхийг Кадастрын хэлтэст үүрэг болгож, гомдлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ гэдэгт итгэж мөн боломжгүй гэсэн хариу өгсөнд бид гомдолтой байсан тул дээд шатны удирдах албан тушаалтан болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болөх Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Бод 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/013 тоот албан бичгээр гомдол гаргасан.
Бидний зүгээс дээд шатны албан тушаалтанд хандаж гаргасан гомдлын үндэслэлдээ Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг хянан шалгаж тогтоож, нөгөө талаар төрийн захиргааны байгууллагын холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж нь тухайн харилцаанд оролцогчдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5 дахь хэсэгт заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой ажиллагаа хийх, шаардлагатай тохиолдолд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах үүрэгтэйг хуульчилсан тул Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох үйл ажиллагаа явуулж өгөхийг тус тус дурдсан юм.
Бидний гомдолд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу өгөхгүй байгаа тул бид удаа дараа Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэрэг, Кадастрын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистекийн хэлтсийн мэргэжилтэнгүүдээс хариугаа очиж лавлахад танай гомдолд удахгүй хариу өгнө, танай гомдолтой холбоотой сонсох ажиллагаа хийх гэж байна, танай гомдолд дурдсан асуудлаар хяналт-шинжилгээ хийж байгаа гэх зэрэг шалтаг хэлэн хуулийн хугацаанд хариу өгөхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасаар өдийг хүрсэн.
Бидний зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас хуулийн хугацаанаас 10 хоног хэтрүүлж тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги болох нийт 30.000.000 (гучин сая) төгрөгийг улсын төсвийн төрийн сан дахь дансанд төлсөн.
Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 56.3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17/12 тоот албан бичгээр ирүүлж, мөн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/013 тоот албан бичгээр гомдол гаргахад төрийн захиргааны байгууллага мөн хуулийн 56.4 дахь хэсэгт заасан хянан шалгаж, шийдвэрлэх чиг үүргээ биелүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж одоо болтол хариу өгөхгүй байгаад гомдолтой байна.
Дээрх байдлаас үзэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийи 1.2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаанд баримталж ажиллахгүй байгаа байдал ажиглагдаж байна.
Захиргааны еронхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэг ‘'гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд) өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө" гэж заасан хуулийн хугацаанд хариу өгөөгүй, манай гомдолтой холбоотой сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тодруулж, тайлбар мэдүүлэг авч, нотлох баримтыг үнэлэхгүй улмаар тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад бичилт хийхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана." гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд манай компанийн ашигт малтмалын хайгуулын ХУ-014162 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги толсөн баримтыг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусд тооцож, хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэсг даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “С" ХХК-иас гаргасан ашигт малтмалын хайгуулын Х\/-014162 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн баримтыг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусд тооцож, хүлээн авч бүртгэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт орших “Цагаан овоо” нэртэй 3771.56 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын Х\/-014162 тоот тусгай зөвшөөрлийг анх 2008 онд олгогдсон бөгөөд Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 62 дугаар шийдвэрээр “С” ХХК-д шилжүүлснийг бүртгэж, ХV-014162 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад бичиж шийдвэрлэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “С" ХХК нь ашигт малтмалын хайгуулын Х\/-014162 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдпийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 7/6936 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.
Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV- 014162 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/169 тоот албан бичгээр цуцалсан талаарх мэдэгдлийг хүргүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 7/6936 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/169 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.
“С” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан тус компанийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/013 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад гомдолтой холбоотойгоор тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистекийн хэлсээс хяналт шинжилгээ хийсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хяналт шинжилгээ хийсэн ажлын дүгнэлтээр гомдолд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг дурдсан байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж, нотлох баримтгүйгээр төрийн захиргааны байгууллагыг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд “С" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “С” ХХК, түүнийг төлөөлж захирал Х.Баас тус шүүхэд хандаж “...манай компанийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-014162 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр алданги төлсөн баримтыг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөх ёстой байсан боловч захирал Х.Бнь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд өвчтэй байсан тул төлбөрөө төлж чадаагүй...энэ тухай нотлох баримтыг хавсаргаж улмаар төлбөрийг алдангийн хамт төлсөн баримтаа хавсаргаж хүргүүлсэн боловч хүлээж аваагүй...улмаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус...” гэж тодорхойлон маргаж, хариуцагчаас “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө төлөх боломжтой байсан...” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
“С” ХХК нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт орших “Цагаан овоо” нэртэй 3771,56 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын ХҮ-014162 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан, уг тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тооцож 9 дэх жилийн төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн үйл баримтууд тогтоогдов.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг төлөх ёстой байсан боловч энэ хугацаанд төлөөгүй, харин 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нийт 30 сая төгрөгийг төрийн сангийн дансанд тушаасан байна.
Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч “С” ХХК-ийн захиал Х.Баас Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст хандаж “...компанийн гүйцэтгэх захирал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрийг хугацаа хоцроож төлснөө дурдаад нотлох баримт болгож, Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлгээс олгосон 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай эмнэлгийн магадлагаа, үзлэгийн карт, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгээс олгосон 2017 оны 09 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 25-ныг хүртэл ажлаас чөлөөлсөн тухай эмнэлгийн магадлагаа зэргийг хавсарган хүргүүснийг тус газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бгаас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8/7657 дугаар албан бичгээр “...төлбөр төлөх хугацаа хоцроосон тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгчээ.
Уг албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасан байх ба гомдлыг хянан шинжилгээ хийсэн ажлын хэсгээс “...“С” ХХК-ийн захирал төлбөр төлөхөө мэдэж байсан, хугацааг андуурсан, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх үед мэдэгдлийг хүлээж аваагүйгээс тусгай зөвшөөрөл цуцлагдахад хүрсэн нь үндсэн шалтгаан гэж үзэхээргүй байна...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэж гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна...чиг үүргийн дагуу гомдлыг Кадастрын хэлтэст шилжүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасныг үндэслэн Газрын даргаас Кадастрын хэлтсийн даргад гомдлыг шилжүүлжээ.
Гэвч Кадастрын хэлтсийн даргаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй байх үед нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын 26 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй боловч мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр үндсэн төлбөрийг алдангийн хамт төлснөөр дээрхи хугацааг 10 хоног хэтрүүлсэн хэдий ч энэ хугацаанд нэхэмжлэгч компанийн захирал Х.Бнь эмнэлгийн магадлагаатай байсан, энэ тухай баримт бичгийг хариуцагч захиргааны байгууллагад гаргасан нь хуулийн дээрхи зохицуулалтад нийцсэн байхад хариуцагч байгууллагаас энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 24.5-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн гомдол хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн захирал Х.Бнь дурдсан хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан эсэхийг уг эмнэлгийн магадлагааг бичсэн эмчээс тодруулга авах замаар тогтоох, улмаар нотлох баримт цуглуулах, үнэлэх боломжтой байхад энэ ажиллагааг хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”-ны журмыг бүхэлд нь зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн гомдлыг хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөөгүй атлаа Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 26 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ХҮ-014162 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх тусгай зарчим болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтуудыг үндэслэн тусгай зөвшөөрлийн төлбөр төлснийг бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төлбөр төлснийг бүртгэхийг хариуцагчид даалган, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 26 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН