| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0152/Э/Н |
| Дугаар | 2024/ШЦТ/390 |
| Огноо | 2024-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 10.1.2.6., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0152/Э/Н
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* овогт ************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000178 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1*******,*******,*******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн*******,*******, урьд
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2 дугаар зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил, 1 сарын хорих ялаар шийтгэж 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгийн торгох ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, ******* овогт ******* //,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагийн орчимд Дархан-Уул аймгийн******* 35 дугаар байрны 13 тоот өөрийн гэртээ иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хутгаар цээжний баруун хажуу хэсэгт хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 115-119/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед хамт*******т байдаг шилэн дэлгүүрээс 2,5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво аваад сум Хайрхан баг, ахын гэрт очоод хаалгыг нь нүдэхэд ах онгойлгоод яасан бэ гэж асуухаар нь ахаа ганц пиво хамт ууя гэхэд гэртээ оруулсан. Гэрт нь орох үед , нар байсан. Тэгээд бид 5 хамт архи уугаад сууж байхад ах намайг гэрээс гар, зайл гээд хөөгөөд байхаар нь би ахыг та согтсон байна, унт гэж хэлээд орон дээр нь хэвтүүлэхэд үгэнд орохгүй байхаар нь би цаашаа явж унт гэхэд миний араас түлхээд хаалгаараа гаргах гээд байхаар нь би ахыг хоёр хөлөөс нь хамаад газарт 2-3 удаа унагасан чинь ах уурлаад цааш явсан. Тэгээд би гэрээс нь гарах гэтэл ах хутга барьж ирээд миний араас хавирганы доод хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд миний нуруунаас цус гарахаар нь би ахыг та яаж байгаа юм бэ гэхэд хамт миний цусыг цэвэрлээд ахынх нь буруу, уучлаарай гэж хэлсэн. нь сумын эрүүл мэнд төвд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127/,
“Би Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ өөрөөсөө 80,000 төгрөгийн эм авч хэрэглэсэн. Надад нь 80,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129/,
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 16-ны 12 цагийн үед би гэрээс тай уулзахаар гарч яваад байрных нь гадаа ирэхэд зогсож байсан юм. Тэгэхэд би Дархан явах гэсэн юмаа чамд мөнгө байна уу гэхээр нь найзад нь 7,500 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ы байрны гаднаас цуг алхаж яваад дэлгүүрээс 2,5 литрийн Сэнгүр нэртэй 1 ширхэг пиво худалдаж аваад, 35 дугаар байранд байдаг ахынд ороход болон танихгүй нэг эмэгтэй нар архи ууж байсан. тэр хүмүүстэй нийлж архийг хувааж уусан. Би дэлгүүрээс авсан пивыг уусан. ахынд байхад, тэр хоёр маргалдаад байхаар нь ахад ыг гаргаад явуулчих гэж хэлэхэд, тэр хоёр цуг үүдний хэсэгт маргалдаад байсан, удалгүй ах ганцаараа ирээд хажууд ирээд суухад ирээд намайг араас хутгалчихлаа гээд орилоод цамцаа дээшээ сөхөхөд цус их хэмжээгээр гоожихоор нь цусыг нь тогтоохоор даавуугаар боогоод 103-д дуудлага өгсний дараа 102 руу дуудлага өгсөн юм. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 131/,
Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр*******,ы гэрт хоносон. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 16-ны өглөө босоод, , бид гурав дэлгүүрээс 0,75 литрийн Агар гэх нэртэй архи аваад уугаад сууж байхад 12 цагийн үед гаднаас , нар 2,5 литртэй Сэнгүр гэх нэртэй пиво бариад ороод ирсэн. Бид нар хамт пиво уугаад сууж байхад, хоёр хоорондоо маргалдаад байсан. Би нэлээн их архи уусан байсан болохоор орон дээр хэвтэж байсан. Өдөр 13 цагийн үед нь ыг гэрээс гар зайл гээд хаалга руу түлхэхэд нь гарахгүй гээд тэр хоёр ноцолдоод ньы хөлөөс татаад газарт унагаад байсан чинь уурлаад гал тогооны өрөөнөөс очоод хоол хийхдээ ашигладаг шар өнгийн бариултай хутгыг аваад үүдний хэсэгт зогсож байсан ыг араас нь хутгалсан. Тэгээд цус гараад байсан болохоор сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 133/,
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..., хоёр маргаж байгаад үүдний хэсэгт очоод хэрэлдэж байсан. Би суумгай болохоор үүд хэсэгт болсон асуудлыг харж чадаагүй. Тэгээд удалгүй ы нуруу хэсгээс цус гоожиж байхаар нь би эмнэлэгт дуудлага өгсөн. Би юу болсон талаар асуухад ах хутгалсан гэхдээ зүгээр гэж хэлж байсан. Биыг хаанаас хутга авсныг огт хараагүй. Тэрүүхэн зуурд хурдан болж өнгөрсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 271 дугаартай: “... биед цээжний баруун хажуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 140-141/,
Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13/141 дугаартай “ 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үйлчилгээ 821.1, 820.0 оношнуудаар 222,875 төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул хохирлыг нэхэмжилж байна” гэх албан бичиг /хавтаст хэргийн 150/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн******* гэртээ, эхнэрээ өмөөрлөө гэх шалтгаанаар гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:
Хохирогч Н.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ах эхнэртэйгээ маргалдаад байсан. Би тэр хоёрын хэрүүлийг сонсоод сууж байтал ах өөрийн эхнэрийгээ гараараа цохих гээд дайраад байхаар нь би эгчийг өмөөрөөд ахыг та одоо болиоч гэж хэлээд баруун гараас нь татахад ах уурлаад миний баруун нүд рүү баруун гараараа хоёр удаа цохиход миний толгой манараад байсан. Би хэсэг хугацааны дараа өөрийн найз рүү залгаад андаа би ахад цохиулчихлаа гэж хэлсэн. Манай найз ирээд намайг дагуулаад цагдаагийн хэлтэст ирсэн. Би тухайн үед огт гар хүрээгүй. ах намайг цохих болсон шалтгаан бол би эгчийг өмөөрснөөс болсон юм. ах, эгч бид гурав архи уугаад сууж байхад тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад ах эгчийг газарт сууж байхад нь хөлөөрөө дэвсэх гээд дээрээс нь тонгойж хараад баруун гараараа эмэгтэй хүний гоо сайхны ширээн дээр тулаад зогсоод байхаар нь би ахыг боль гэж хэлээд гараас татахад эргэж хараад шууд миний нүд рүү цохисон...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 08, 10/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед ажлаасаа тараад*******,*******ы гэрт ороход, , гурав согтуу сууцгааж байхаар нь би хүнд цэцэг аваачиж өгчхөөд эргээд ирье гэж хэлээд гэрээс нь гарахад ийн нүд зүгээр байсан ба тэр гурав хоорондоо маргалдсан зүйл ажиглагдаагүй. Харин би цэцгээ хүнд хүргэж өгчхөөд гэртээ ороод хувцсаа солиод гэртээ байж байгаад /очсон цагаа санахгүй байна/*******ы гэрт ороход ийн нүд нь хөхөрчихсөн байсан. Би ээс юу болоод нүд чинь хөхөрсөн юм бэ гэж асуухад ах намайг гараараа цохиод улмаар нүд маань хавдчихлаа гэхээр нь биаас чи яагаад хүн цохиж байгаа юм бэ гэж асуухад надад хандан миний өмнүүр ороод******* цохиулчихсан, харин надад хэлэхдээээ найз нь цохисон юм гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 12/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...гэрт нь ороход, , , Шинэбаяр нар хамт байсан. Манай найз ийн нүд нь хөхөрч хавдсан байдалтай буйдан дээр суугаад урд нь ах уучлалт гуйгаад сууж байгаад бид хоёрыг хараад босож ирээд юу ч ярихгүй байсан. Тэгээд манай найз цагдаа дуудна гэж хэлсэн чинь гэрээсээ гараад явсан. Тэгээд би араас нь гарахадыг ах явуулахгүй гээд бариад зогсож байгаад цагдаа ирэх үед нь хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажил дээр байж байхад 2 дугаар сургуулийн багш над руу залгаад хичээлд нь ирүүлмээр байна чи олоод аваад ирээч гэж хэлсэн. Би ажлаас тараад гэртээ байж байгаад гэр болох******* 22 цагийн үед очсон. Намайг гэрт нь орох үед ах, ,, нар ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй юм яриад архи уугаад сууж байсан. Тухайн үед ахын нүд нь хөхөрч хавдсан байсан болохоор би юу болсон тухай асуухад ах надад хандан ах нь цохисон юм аа гэж хэлсэн. Би ахаас дахиад асуухад харин тиймээ ах нь ингээд цохиулчихлаа ийм зүйл болчихлоо гээд өөр зүйл хэлээгүй. Харин эгч надад хандан намайг цохих гэж байхад миний урдуур ороод цохиулчихсан юмаа гэж хэлсэн. эгчийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй хүнд цохиулсан зүйл ажиглагдаагүй. Би тэгээд тэдний гэрээс гараад явсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би*******тай хамт амьдраад 12 жил болж байна. Би өөрийн нөхрийн хамт суманд амьдардаг. Тухайн өдөр би нөхрийн хамт гэртээ байж байтал гаднаас орж ирсэн. Манай нөхрийг архинд явуулаад архи авчруулж хамт уусан. Бид гурав хамт 2 шил архи уусан. Тэгээд сууж байтал , нар хоорондоо маргалдаад улмаар барьцалдсан. Тэгээд удалгүй салцгаасан. Цохиж зодсон талаар сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 369 дугаартай: “...Н.ийн биед баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруугаар цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруугаар цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24, 25/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч , Н. нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч*******ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдал, мөн өмнө хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан зэрэг байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ял эдлэх бүсийг Дархан-Уул аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч******* нь шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан ба 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгчийн 2024/ШЗ/418 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг эрэн сурвалжилж, албадан авчирч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 дугаар 28-ны хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 105 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын 105 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ы 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 дугаар 28-ны хүртэл өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 105 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 105 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД