| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0074/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/065 |
| Огноо | 2017-04-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/065
ТОГТООХ нь:
1. Насанд хүрээгүй шүүгдэгч Шаргачин овгийн Нэргүйн Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч Саарал овгийн Алтансүхийн Цэнд-Аюуш нарыг давтан үйдлээр бүлэглэн, тусгайлан багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овгийн Жанцанхоролын Балжиннямыг бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Шаргачин овгийн Нэргүйн Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч Саарал овгийн Алтансүхийн Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овгийн Жанцанхоролын Балжинням нарыг найман / 8 / сарын хугацаагаар засарч хүмүүжихийг тус тус даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар найман / 8 / сарын хугацаагаар засарч хүмүүжих арга хэмжээ авагдсаны дараа насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нар нь засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихийг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дугаар зүйлийн 69.1.3 -д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Шаргачин овгийн Нэргүйн Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч Саарал овгийн Алтансүхийн Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овгийн Жанцанхоролын Балжинням нарыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Д.Баасанхүү, Ш.Зэсрэн, Ч.Сэлэнгэ нарын хяналтанд өгсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нар нь уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзоригийн эзэмшлийн “21 инчийн телевиз” нэг ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюушийн эзэмшлийн “Samsung galaxy note 2” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжиннямын эзэмшлийн “мөнгөн аяга” 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч Н.Шинэзориг, А.Цэнд-Аюуш, Ж.Балжинням нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1,88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нарийн төмөр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ