Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 000

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Э.Гантулга

Насанд хүрээгүй шүүгдэгч: Ж.Балжинням, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Сэлэнгэ,

Насанд хүрээгүй шүүгдэгч: А.Цэнд-Аюуш, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Зэсрэн,

Насанд хүрээгүй шүүгдэгч: Н.Шинэзориг, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Баасанхүү

Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням, А.Цэнд-Аюуш нарын өмгөөлөгч Г.Доржготов, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзоригийн өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням,  насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг нарт холбогдох эрүүгийн  201705000025 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шаргачин овгийн Нэргүйн Шинэзориг.  /ВЮ02241518 регистрийн дугаартай/,

2. Монгол улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Саарал овгийн Алтансүхийн Цэнд-Аюуш.  /ВЖ02312410 регистрийн дугаартай/,

3.Монгол улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Жанцанхоролын Балжинням./ ВЖ 02212910 регистрийн дугаар/

Үйлдсэн хэргийн талаар

1. Насанд хүрээгүй яллагдагч Ж.Балжинням нь насанд хүрээгүй яллагдагч А.Цэнд-Аюуштай бүлэглэн, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Цогзолмаагийн эзэмшлийн “Баянбүрд” хүнсний дэлгүүрт 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 618500 төгрөгийн хохирол учруулсан,

2. Насанд хүрээгүй яллагдагч А.Цэнд-Аюуш нь насанд хүрээгүй яллагдагч  Н.Шинэзоригтой бүлэглэн, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Цогзолмаа эзэмшлийн “Баянбүрд” хүнсний дэлгүүрт 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 654200 төгрөгийн хохирол учруулсан,

3. Насанд хүрээгүй яллагдагч Н.Шинэзориг нь насанд хүрээгүй яллагдагч А.Цэнд-Аюуштай бүлэглэн, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Цогзолмаа эзэмшлийн “Баянбүрд” хүнсний дэлгүүрт 2016 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 654200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Насанд хүрээгүй шүүгдэгч  Н.Шинэзориг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...2016 оны 12 дугаар  сарын 17-ны орой 20 цагийн үед манай ангийн хүүхэд болох А.Цэнд-Аюуш над руу утсаар залгаад хоёулаа уулзъя ярих юм байна гэж хэлэхээр нь би гэрт нь очиход тэр надад дэлгүүр ухъя гэж хэлсэн. Би яах юм бэ? гэж хэлэхэд тэр надад юун сүртэй юм  зүгээр дагаад яв гэхээр  нь би дагаад явсан. Бид хоёр гэрээсээ гараад дэлгүүрүүдийн тэнд  явж байгаад н.Шарав гэгчийн дэлгүүрийг ухъя гэж тохиролцсон юм.

...Гэрээс гарахад 21 цаг өнгөрч байсан, хичээлдээ хэрэглэдэг сурагчийн цүнхийг авч гарсан. Тэгээд бид хоёр А.Цэнд-Аюушийн гэрт нь байж байгаад шөнийн 02 цагийн үед дэлгүүрлүү явсан. Бид хоёр н.Шаравийн дэлгүүрийн цоожийг нь онгойлгох гээд үзсэн боловч онгойлгож чадаагүй.  Б.Цогзолмаагийн  дэлгүүрт  яваад очсон. Тэнд очих замдаа А.Цэнд-Аюуш надад наад дэлгүүр дотор олигтой юм байдаггүй бараг л хоосон байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би тус дэлгүүрийн цонхоор харахад жүүс ундаа харагдсан талаар  А.Цэнд-Аюушд хэлэхэд  тэгвэл наад дэлгүүрт оръё гэж хэлсэн. Тус дэлгүүр нь дээд болон доод талдаа 2 ширхэг цоожтой байсан. Цоожийг онгойлгох гэхэд  болохгүй байхаар нь бид хоёр дэлгүүрийн ойролцоо хэвтэж байсан төмрийг авч дэлгүүрийн цоожнуудыг хөшиж онгойлгосон. Тухайн дэлгүүрийн доод талын цоожийг нь А.Цэнд-Аюуш онгойлгосон. Дээд талын цоожийг  онгойлгоход би хамжиж оролцсон юм. Дээд талын цоожийг нь үлдээгээд доод талын жижиг цоожийг А.Цэнд-Аюуш дэлгүүрийг давуулаад шидсэн. Тэгээд дэлгүүрт  ороход хайрцагтай юмнууд хураалттай нэлээн их хэмжээний зүйлс байсан. Бид хоёр хурааж тавьсан хайрцагнуудын дээд талд байсан хайрцагнуудыг онгойлгож үзэхэд ихэвчлэн идэж уух зүйл  байсан. Бид хоёр хоёулаа тус тусдаа хичээлдээ хэрэглэдэг цүнхнүүдтэй явж байсан. Цүнхнүүддээ идэж уух зүйлийг  хийж аваад А.Цэнд-Аюушийн гэрт очсон. Тэгээд тэдний гэрт байж байхад А.Цэнд-Аюуш  дахин нэг яваад ирье гэж хэлэхэд тэр өөрийнхөө  хичээлдээ хэрэглэдэг цүнхээ надад  өгсөн. Тэгээд бид хоёр 02 цаг өнгөрч байхад нөгөө “Баянбүрд” дэлгүүрт  дахин  очиж А.Цэнд-Аюуш  хайрцагтай бэлэн хоолыг авсан би болохоор бас л ундаа чихэр зэргийг цүнхэндээ хийж авсан. Тэгээд бид хоёр гараад А.Цэнд-Аюушийн гэрт ороод тухайн бэлэн хоолны хайрцгийг суллаад авсан юмнуудаа тэр хайрцагт  хийсэн юм. Мөн А.Цэнд-Аюуш надад 2 дахь удаагаа явж ирсний дараа дахин явж ирье гэж хэлсэн тэгэхээр нь яах юм бэ одоо болно гэсээр байгаад түүнийг болиулсан. Өглөө нь хайрцагтай юмнуудаа аваад   А.Цэнд-Аюушийн худгийн хажууд байх амбаарт  оруулж тавьсан. Тэгээд тухайн эд зүйлсийг ууж идсээр байгаад дуусгасан.

... Урд өмнө бол би тийшээ хулгайгаар орж байгаагүй. Урд нь А.Цэнд-Аюуш,  тус дэлгүүрт  орж эд зүйл хулгайлсан талаар ярьж байсан. А.Цэнд-Аюуш  болохоор тус дэлгүүрт ороход нэг их зүйл  байгаагүй Ж.Балжинням бид хоёр ороод зөндөө гутлын тос, шүдний сойз, бөгж зэргийг авч байсан гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид хохирол төлж барагдуулсан..” гэх мэдүүлэг/ хх-ийн 145-152/,

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдпүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 

...Манай ангийн хүүхэд болох Н.Шинэзориг 2016 оны 12-р сарын 17-ны оройн 17 цагийн үед манай гэрт ирсэн. Бид хоёр гэртээ байж байгаад би Н.Шинэзоригт хоёулаа гарч дэлгүүр ухъя гэж хэлсэн. Тухайн үед хэдэн цаг болж байсаныг сайн санахгүй байна. Тэгээд бид хоёр гарч Б.Цогзолмаа эгчийн Баянхонгор аймгийн Баацагаан сумын "Баянсайр" 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Баянбүрд" хүнсний дэлгүүрт  шөнийн 02-03 цагийн хооронд яваад очсон. Дэлгүүрийн цоожийг онгойлгохоор дэлгүүрийн хойд хэсэгт хэвтэж байсан төмрөөр тухайн дэлгүүрийн цоожийг цохиж эвдээд дотогшоо орсон. Бид хоёр ороход дэлгүүр дотор зөндөө хайрцагтай зүйлс байсан. Бид хоёр дэлгүүрийн үүд хэсгээр байсан хайрцгийг онгойлгоод дотор нь байсан гурван ширхэг ундаа, дөрвөлжин печень 7 ширхэг, тэсэрдэг шоколад 7 ширхэг өөр бусад зүйлсийг авч гарсан.

 Уг дэлгүүрт өмнө нь 2016 оны 10 сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд орж байсан. Яг хэзээ орж байсан талаар сайн санахгүй байна. Манай хамаатны хүүхэд болох Ж.Балжиннямын хамт орж байсан бөгөөд 20 ширхэг “GP” battery, 2 ширхэг сойз, 3 ширхэг гутлын тос, 2 бөгж зэргийг авсан.

...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид сүүлийн хохирлыг барагдуулсан. Эхний хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг/ хх-ийн 158-166/

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч  Ж.Балжинням мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд байх хөдөөнөөс сумын төвд хүнтэй уулзах гэж ганцаараа мотоцикль унаад сумын төвд байх гэртээ шөнө 23-24 цагийн хооронд ирсэн юм. Намайг ирэхэд манай гэрт эмээ болох н.Мягмар, А.Цэнд-Аюуш, манай хоёр дүү байсан юм. Гэртээ ирээд байж байгаад шөнийн 01-02 цагийн хооронд гэрээсээ А.Цэнд-Аюушийн хамт манай ангийн хүүхэд болох н.Билгүүн гэдэг хүүхэдтэй уулзах гэж гэрт нь очсон боловч гэрээсээ гараад ирээгүй юм. Тэгээд бид хоёр буцаад гэрлүүгээ явах замд А.Цэнд-Аюуш надад дэлгүүр ухах уу? гэж хэлсэн тэгэхээр нь үгүй гэж хэлээд бид хоёр гэртээ ирээд байж байхад А.Цэнд-Аюуш надад дахин хоёулаа дэлгүүр ухъя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр гэрээсээ  гараад дэлгүүрүүдийн дундуур явж байгаад Б.Цогзолмаа эгчийн дэлгүүрт очсон. Бид хоёрыг очиход тус дэлгүүр дөрвөлжин цагаан өнгийн цоожтой байсан дэлгүүрийн ойролцоо хэвтэж байсан төмрийг аваад дэлгүүрийн цоожийг эвдэж  онгойлгосон. Дэлгүүр дотор ороход нэг их зүйл байгаагүй.  Тус дэлгүүрээс  шигтгээтэй бөгжнүүд болон гутлын шахдаг тос, 20 ширхэг “GP” battery, шүдний сойз, ууттай чихэр зэргийг  авсан. Хэдэн ширхэг тоогоор авсаныг нь санахгүй байна.  Тухайн авсан зүйлүүдээ гэртээ аваад очсон. Манай гэр А.Цэнд-Аюушийн гэртэй айл болоод хажууд нь байдаг. Манай гэрт тухайн үед хүн байхгүй байсан. Тэгээд тэр авч очсон зүйлүүдээс идэж болох зүйлсийг бид хоёр идээд тэр бөгж, “GP” battery зэргийг авдарт хийж үлдээсэн байсан. Тэгээд би тус өдрийн үүрийн 05 цагийн үед хөдөө гэрлүүгээ явсан. Дэлгүүрт хамгийн анх орох санааг А.Цэнд-Аюуш надад хэлсэн. Тэр надад анх дэлгүүр ухах уу гэж хэлэхэд би яах юм  гэж хэлээд гэртээ байж байхад тэр надад дахин дэлгүүр ухах уу? гэхээр нь би  зөвшөөрсөн юм... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлж барагдуулна..” гэх мэдүүлэг. / хх-ийн 171-177/,

Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Хохирогч Б.Цогзолмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би хүүхдээ дэлгүүрлүү явуулахад манай хүүхэд над руу утсаар залгаад дэлгүүрийн цоожийг нь эвдэж дотогшоо хүн орсон юм шиг байна гэж хэлэхээр нь яваад очтол хаалганы цоож, гуяыг эвдсэн байхаар нь цагдаад хандсан. Би Ж.Балжинням. А.Цэнд-Аюуш гэдэг хүүхдүүдийг сэжиглэж байна. Ү.Оюунбилэг гэдэг хүүхэд манай дэлгүүрт ирээд танай дэлгүүрийг Ж.Балжинням, А.Цэнд-Аюуш хоёр ухсан юм шиг байна. Надад Ж.Балжиннямын дүү нь болох н.Ануцэцэг “Ж.Балжинням, А.Цэнд-аюуш хоёр Б.Цогзолмаа эгчийн дэлгүүрийг ухсан” гэж хэлсэн гэсэн. Манай дэлгүүрт өмнө нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс  2016 оны 10 дугаар сарын 20-ны хооронд хулгай орж байсан. Тухайн үед дэлгүүрийн үйл ажиллагааг түр зогсоосон байсан бөгөөд ойр зуурын эд зүйлсийг дэлгүүртээ үлдээсэн байсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байх дэлгүүртээ яваад очиход дэлгүүрийн хаалга онгорхой, хаалганы цүүг  эвдэж,  хаалганы завсраар хавчуулсан байсан.

...Алдагдсан зүйлсийг бүртгэж үзэхэд 35 ширхэг гоёлын бөгж, 200 ширхэг машины зүү, 30 ширхэг west тамхи, 12 ширхэг шүдний сойз,   80 ширхэг том GР baterry, 90 ширхэг GР baterry, 10 ширхэг барааны саван,  40 ширхэг шахдаг гутлын тос, 10 ширхэг шүдэнз, 36 ширхэг ажлын цагаан бээлий, 20 ширхэг утасны зүүлт, 30 ширхэг Вафли печень, 10 ширхэг pes шүдний  оо, 20 ширхэг 1 lux саван алга болсон байсан. Тэгээд тухайн барааг худалдан авч байсан талаарх баримт байхгүй, хэдийд хулгай орсон талаар мэдээгүй учир цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Мягмар гэдэг   хүн болохоор Ж.Цэнд-Аюуш болон Ж.Балжинням нарын эмээ нь юм. 2017 оны 02 дугаар сарын эхээр манай дэлгүүр дээр ирээд “манай охин надад авдар дотор баахан “GР” baterry байна нөгөө 2 чинь хулгай хийсэн юм биш үү” гэж хэлсэн гээд надад хэлж байсан. Мөн   А.Цэнд-Аюушийн ээж нь манай гэрт тийм шигтгээтэй хоёр бөгж яваад байсан. Танай дэлгүүрээс алдагдсан бөгжнүүд юм шиг байна гэж хэлсэн... Би хохирлоо авсан тул санал хүсэлт байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 59- 66/,

Насанд хүрээгүй гэрч Ү.Оюунбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Надад н.Ануцэцэг 2016 оны 10 дугаар сарын сүүлээр байх яг хэзээ хэлснийг нь сайн санахгүй байна. Манай ах Ж.Балжинням танай ангийн хүүхэд болох н.Номингийн ээж Б.Цогзолмаагийн дэлгүүрийг ухсан гэж хэлсэн. Тухайн үед надад 2 ширхэг бөгж, 2 ширхэг шүдний сойз Б.Цогзолмаа эгчийн дэлгүүрээс ах авсан юм байна лээ гэж хэлээд надад үзүүлж байсан. Бөгж нь доод талын зүүдэг хэсгээр төмөр хэлбэрийн дээд талын хэсгээр бөөрөнхий,  шигтгээтэй байсан. Ямар өнгөтэй байсан талаар сайн санахгүй байна. Цэнхэр өнгийн шүдний сойз нь том хүмүүсийн хэрэглээд байдаг тийм сойз байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 72-73/,

Гэрч А.Мягмар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Цэнд-Аюуш нь миний ач байгаа юм.Би Цогзолмаад манай гэрийн авдарнаас баахан “GP” батарей гарч ирсэн гэж  хэлж байсан...гэх мэдүүлэг. / хх-ийн 78-79/

Гэрч Ш.Зэсрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

А.Цэнд-Аюуш нь манай том хүү байгаа юм.Одоо дороо төрсөн 2 дүүтэй.Манайх ам бүл  зургуулаа Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Товгор” 5 дугаарт багт оршин суудаг юм.

Цэнд-Аюуш нь 2008 оны 09 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баацгаан сумын “Цагаан далай”ахлах сургуульд 1 дүгээр ангид элсэн орж одоог хүртэл амжилттай суралцаж байна...Төлөв даруу,томоотой,хүн амьтанд тусархуу,хүний зааж сургасан ажлыг тэр дор нь биелүүлдэг,гадуур,дотуур тэнээд байдаггүй авхаалж самбаатай,гэрийн ажилд сайн тусалдаг цагийн юмыг цагтаа гэсэн зарчмыг баримталдаг хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76/

Гэрч Ч.Сэлэнгэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Ж.Балжинням нь 2002 оны 01 сарын 29-ний өдөр манай том хүү болж мэндэлсэн юм.Одоо дороо  төрсөн 2 дүүтэй.Ж.Балжинням нь 2002 оны 09 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Цагаан далай” ахлах сургуульд 1-р ангид элсэн орж одоог хүртэл амжилттай суралцаж байна.Гэр бүл найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай,бусадтай нийтэч архи тамхи хэрэглэдэггүй хүүхэд юм.Галдуур дотуур тэнээд байдаггүй хүн амьтанд тусархуу хүүхэд юм...гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 81-82/

Гэрч Г.Нэргүй мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Н.Шинэзориг нь 2002 оны 04 сарынг 15-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн эхээс 2-уулаа дээрээ нэг эгчтэй айлын бага хүүхэд байгаа юм.Миний бага хүү байгаа юм.Шинэзориг нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Цагаан далай”ахлах сургуулийн 9-р ангийн сурагч юм.Шинэзориг нь хүнд тусархуу зантай гадуур дотуур дэмий тэнээд байдаггүй,гэр орны ажилд сайн төлөв даруу з  антай хүүхэд юм...гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 87-88/

Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 7-12/,  Б.Цогзолмаагийн тайлбар / хх-ийн 13-17/, гэрч Л.Удвалын тайлбар /хх-ийн 18-19/, гэрч Л.Ууганбаярын тайлбар /хх-ийн 20-21/, гэрч Б.Бат-Эрдэнийн тайлбар /хх-ийн 22-23/, гэрч Н.Болорчимэгийн тайлбар /хх-ийн 24-25/, гэрч С.Мөнхтуяагийн тайлбар /хх-ийн 26-28/, гэрч О.Гэндэнсүрэнгийн тайлбар /хх-ийн 29-31/, нотлох баримтууд /хх-ийн 32-40/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 41-52/, эд хөрөнгө хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 53-54/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 55-56/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 57/, хохирогч Б.Цогзолмаагийн мэдүүлэг /хх-ийн 59-66/, гэрч С.Мөнхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 67-71/, насанд хүрээгүй гэрч Ш.Оюунбилэгийн мэдүүлэг /хх-ийн 72-73/, гэрч Ш.Зэсрэнгийн мэдүүлэг /хх-ийн 74-76/, гэрч А.Мягмарын мэдүүлэг /хх-ийн 77-79/, гэрч Ч.Сэлэнгийн мэдүүлэг /хх-ийн 80-82/, гэрч Н.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 83-85/, гэрч Г.Нэргүйн мэдүүлэг /хх-ийн 86-88/, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 91-93/, гэрч Л.Ууганбаярын мэдүүлэг /хх-ийн 94-96/, гэрч Л.Удвалын мэдүүлэг /хх-ийн 97-98/, насанд хүрээгүй гэрч Ж.Ануцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 99-100/, гэрч Ч.Пэлжидмаагийн мэдүүлэг /хх-ийн 101-102/, гэрч Н.Болорчимэгийн мэдүүлэг /хх-ийн 103-105/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 106-108/, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-113/, 2017 оны 02 дугаар сарын                 17-ны өдрийн эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121-123/, насанд хүрээгүй сэжигтэн Н.Шинэзоригийн мэдүүлэг /хх-ийн 145-148/, насанд хүрээгүй яллагдагч Н.Шинэзоригийн мэдүүлэг /хх-ийн 151-152/, насанд хүрээгүй сэжигтэн А.Цэнд-Аюушийн мэдүүлэг /хх-ийн 158-161/, насанд хүрээгүй яллагдагч                     А.Цэнд-Аюушийн  мэдүүлэг /хх-ийн 164-166/, насанд хүрээгүй сэжигтэн Ж.Балжиннямын мэдүүлэг /хх-ийн 171-173/, насанд хүрээгүй яллагдагч  Ж.Балжиннямын   мэдүүлэг /хх-ийн 176-178/, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр албан бичиг /хх-ийн 179/, А.Балжиннямын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 180/, урьд ял шалгах хуудас /хх-ийн 181,191,199/, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюушийн зан байдлын тодорхойлолт /хх-ийн 182/, сурагчийн тухай ерөнхий мэдээлэл /хх-ийн 183-186, 193-196, 204-207 /, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюушийн гэмт хэрэг үйлдэх үеийн насыг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 187-188/, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр албан бичиг /хх-ийн 189/, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзоригийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 190/, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзоригийн зан байдлын тодорхойлолт /хх-ийн 192/, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзоригийн гэмт хэрэг үйлдэх үеийн насыг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 197/, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр албан бичиг /хх-ийн 198/, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжиннямын зан байдлын тодорхойлолт/хх-ийн 203/,

насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжиннямын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 208/, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзоригийн гэмт хэрэг үйлдэх үеийн насыг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 209/, Баянбүрд дэлгүүрээс 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шилжих шөнө хулгайд алдагдсан гэх эд зүйлсийн жагсаалт /хх-ийн 210/, зарлагын баримт /хх-ийн 211-213/, Баянбүрд дэлгүүрээс алдагдсан эд зүйлсийн жагсаалт /хх-ийн 215-216/, төрийн банкны зарлагын баримт /хх-ийн 217/, төрийн банкны мөнгөн шилжүүлгийн  баримт /хх-ийн 218/, хохирол барагдуулсан тухай хохирогч Б.Цогзолмаагийн тайлбар /хх-ийн 219/, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжиннямын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 225/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

-Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нь насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуштай бүлэглэн, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баянсайр” 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Цогзолмаагийн  эзэмшлийн “Баянбүрд” хүнсний дэлгүүрт 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч /бөгж 35 ширхэг 122500 төгрөг, машины зүү 200 ширхэг 100000 төгрөг, west тамхи 30 ширхэг 75000 төгрөг, шүдний сойз 12 ширхэг 12000 төгрөг, том “GP” battery 80 ширхэг 72000 төгрөг, жижиг “GP” battery 90 ширхэг 81000 төгрөг, popular барааны саван 10 ширхэг 10000 төгрөг, БНХА улсад үйлдвэрлэсэн шахдаг гутлын тос 40 ширхэг 20000 төгрөг, шүдэнз 10 ширэг 8000 төгрөг, ажлын цагаан бээлий 36 ширхэг 18000 төгрөг, утасны зүү 20 ширхэг 30000 төгрөг, вафли печень 30 ширхэг 30000 төгрөг, “PES” шүдний оо 10 ширхэг 20 000 төгрөг, “LUX” саван 20 ширхэг 20 000 төгрөг / зэрэг эд зүйлсийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 618500 төгрөгийн хохирол учруулсан,

-Насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзоригтой давтан үйлдлээр бүлэглэн,тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баянсайр” 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Б.Цогзолмаагийн эзэмшлийн “Баянбүрд” хүнсний дэлгүүрт 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч “Едека” шоколад 10 ширхэг 50000 төгрөг, тэсэрдэг “alpen gold” шоколад 10 ширхэг 45000 төгрөг, “block” том шоколад 10 ширхэг 50000 төгрөг, “alpen gold” шоколад 20 ширхэг 50000 төгрөг, “алибаба” 7 ширхэг 7000 төгрөг, онгоцтой чихэр 6 ширхэг 48000 төгрөг, бидний ундаа 1 ширхэг 2200 төгрөг, “түмний ундаа” 1 ширхэг 3000 төгрөг, “Хөзөр” 8 ширхэг 4000 төгрөг, гоё том ундаа 15 ширхэг 37000 төгрөг, “иогурт” 10 ширхэг 10000 төгрөг, компот 3 ширхэг 12000 төгрөг, “bon bon” чихэр 50 ширхэг 25000 төгрөг, бэлэн хоол 16 ширхэг 40000 төгрөг, “LD” тамхи 40 ширхэг 100000 төгрөг, нийслэл пиво 0,5 гр 6 ширхэг 12000 төгрөг, молоко 6 ширхэг 15000 төгрөг, эклер чихэр 5 кг 50 000 төгрөг, давхар утлагатай хиам 3 кг 27000 төгрөг, мандарин 3 кг 15000 төгрөг, алим 1 кг 4000 төгрөг, печень 15 ширхэг 70500 /төгрөгийн  эд зүйлсийг  хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 654200 төгрөгийн хохирол учруулсан,

- Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг нь насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуштай давтан үйлдлээр, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Цогзолмаагийн эзэмшлийн “Баянбүрд” хүнсний дэлгүүрт 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч “Едека” шоколад 10 ширхэг 50000 төгрөг, тэсэрдэг alpen gold шоколад 10 ширхэг 45000 төгрөг, “block” том шоколад 10 ширхэг 50000 төгрөг, “alpen gold” шоколад 20 ширхэг 50000 төгрөг, “алибаба” 7 ширхэг 7000 төгрөг, онгоцтой чихэр 6 ширхэг 48000 төгрөг, бидний ундаа 1 ширхэг 2200 төгрөг, “Түмний ундаа” 1 ширхэг 3000 төгрөг, “Хөзөр” 8 ширхэг 4000 төгрөг, гоё том ундаа 15 ширхэг 37000 төгрөг, иогурт 10 ширхэг 10000 төгрөг, компот 3 ширхэг 12000 төгрөг, bon bon чихэр 50 ширхэг 25000 төгрөг, бэлэн хоол 16 ширхэг 40000 төгрөг, “LD” тамхи 40 ширхэг 100000 төгрөг, нийслэл пиво 0,5 гр 6 ширхэг 12000 төгрөг, молоко 6 ширхэг 15000 төгрөг, эклер чихэр 5 кг 50 000 төгрөг, давхар утлагатай хиам 3 кг 27000 төгрөг, мандарин 3 кг 15000 төгрөг, алим 1 кг 4000 төгрөг, печень 15 ширхэг 70500 /төгрөгийн эд зүйлсийг  хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 654200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзоригийн мэдүүлэг /хх-ийн 145-152/, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюушийн мэдүүлэг  /хх-ийн 158-166 /,насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжиннямын мэдүүлэг /хх-ийн 171-177/, хохирогч Б.Цогзолмаагийн мэдүүлэг /хх-ийн 59-66/, насанд хүрээгүй гэрч Ш.Оюунбилэгийн мэдүүлэг /хх-ийн 72-73/, ггэрч А.Мягмарын мэдүүлэг /хх-ийн 77-79/,  насанд хүрээгүй гэрч Ж.Ануцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 99-100/, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-113/, 2017 оны 02 дугаар сарын   17-ны өдрийн эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121-123/,2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-113/, 2017 оны 01 дүгээр сарын   09-ний өдрийн эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-113/, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, А.Цэнд-Аюуш, Ж.Балжинням нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 181, 191, 199/ болон хэрэгт авагдсан бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ эрх бүхий этгээд хуульд зааснаар гаргасан байх тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1,мөн хуулийн 95.2-д зааснаар  нотлох баримтыг үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзоригтой бүлэглэн, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баянсайр” 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Цогзолмаагийн эзэмшлийн “Баянбүрд” хүнсний дэлгүүрт 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 654200 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 24 хоногийн настай, 2017 оны 04 сарын 28-ны өдрийн байдлаар 14 нас 05 сар 04 хоногийн настай,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг нь  насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуштай бүлэглэн, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баянсайр” 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Цогзолмаагийн эзэмшлийн “Баянбүрд” хүнсний дэлгүүрт 2016 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 654200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэх үедээ  14 нас 10 сар 2 хоногийн настай, 2017 оны 04 сарын 28-ны өдрийн байдлаар 15 нас 02 сар 13 хоногийн настай,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нь насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуштай бүлэглэн, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баянсайр” 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Цогзолмаагийн эзэмшлийн “Баянбүрд” хүнсний дэлгүүрт 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 618500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 09 сарын настай, 2017 оны 04 сарын 28-ны өдрийн байдлаар 15 нас 03 сар 09 хоногийн настай байх ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нар нь  эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан эрүүгийн  хариуцлагыг хүлээлгэх насанд хүрсэн  байна гэж шүүх дүгнэв.

Аймгийн прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нь насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуштай бүлэглэн, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баянсайр” 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Цогзолмаагийн эзэмшлийн “Баянбүрд” хүнсний дэлгүүрт 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 618500 төгрөгийн хохирол учруулсан,

-Насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь давтан үйлдлээр насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзоригтой бүлэглэн, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баянсайр” 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Цогзолмаагийн эзэмшлийн “Баянбүрд” хүнсний дэлгүүрт 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 654200 төгрөгийн хохирол учруулсан,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг нь насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуштай бүлэглэн, давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баянсайр” 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Б.Цогзолмаагийн эзэмшлийн “Баянбүрд” хүнсний дэлгүүрт 2016 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 654200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хуулийн зүйлчлэл тохирсон байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш нарыг давтан үйлдлээр бүлэглэн,

насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжиннямыг насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуштай бүлэглэн, орон байр, агуулах саванд  нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв .

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ 13 нас 11 сартай байсан болох нь түүний төрсний лавлагаа / хх-ийн 180/, гэмт хэрэг үйлдэх насыг тогтоосон мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 188/ зэргээр нотлогдон тогтоогдсон тул насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюушийн 13 нас 11 сартай байхдаа бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектийн шинжийг хангахгүй байх тул түүнд холбогдох зарим үйлдэл болох Ж.Балжиннямтай бүлэглэн, шунахайн сэдэлтээр  ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Б.Цогзолмаагийн эзэмшлийн хүнсний дэлгүүрт 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 618500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болохыг шүүх дурдав.

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд / хх-ийн 181, 191, 199/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул  Н.Шинэзориг, А.Цэнд-Аюуш, Ж.Балжинням анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх явцдаа  санаатай нэгдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул шүүгдэгч нарын гэмт хэргийн үйлдлийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж тэдний үйлдлийг  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  гэж шүүх дүгнэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Балжинням нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дөчин хоёр дугаар бүлэгт заасан ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.   

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нарын хууль ёсны төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Цогзолмаад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1398000  нэг  сая гурван зуун ерэн найман мянган/ төгрөгийг төлж барагдуулж, хохирогч Б.Цогзолмаа нь ..”цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”...  болохоо бичгээр илэрхийлсэн байх  тул насанд хүрээгүй шүүгдэгч нарыг   бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Уг хэрэгт насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нарийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.  

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нарыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д заасан арван найман насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн,мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлуудлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжиннямыг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар,насанд хүрээгүй шүүгдэгч   Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш нарыг гэмт хэрэг давтан үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тус тус хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дугаар зүйлийн 69.1-д заасан “хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд ял оногдуулахгүй байх нь зохистой” гэж үзэж мөн, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан “Хүүхдийн аж байдал, үйлдсэн хэргийн байдалд тохируулан хандах үүднээс...хянан харгалзах...туршилтын хугацаа тогтоох... зэргээр бусад олон хувилбарын арга хэмжээ авах нь чухал”, Баянхонгор аймгийн Гэр бүл,Хүүхэд,Залуучуудын Хөгжлийн газраас гаргасан насанд хүрээгүй шүүгдэгч нарыг батлан даалтад авах хүсэлт, насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Доржготов, өмгөөлөгч Д.Мэндээ нараас гаргасан “Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгөх” хүсэлт зэргийг харгалзан насанд хүрээгүй шүүгдэгч нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж  шүүх үзэв .     

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нар нь хувьд ногдох хөрөнгөгүй, Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай бөгөөд өөрөөр хэлбэл өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 нас хүрээгүй байх  тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг насанд хүрээгүй шүүгдэгч нарт тус тус хэрэглэх шаардлаггүй гэж үзлээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням  нарын хууль ёсны төлөөлөгч нараас   бусдад учруулсан хохирлыг нь  бүрэн төлж барагдуулсан байх тул  насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюушийн эзэмшлийн “Samsung galaxy note 2” маркийн  гар утсыг  битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн,

-насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзоригийн эзэмшлийн  “21 инчийн телевиз” нэг ширхэгийг битүүмжилсэн  2017 оны 03 дугаар сарын 04-ний

-насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжиннямын эзэмшлийн “мөнгөн аяга” 1  ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг  тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч нарт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 377 дугаар 377.1.1,377.1.2 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Шаргачин овгийн Нэргүйн Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч Саарал овгийн Алтансүхийн Цэнд-Аюуш нарыг давтан үйдлээр бүлэглэн, тусгайлан багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овгийн Жанцанхоролын Балжиннямыг бүлэглэж, орон байранд  нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар  насанд хүрээгүй шүүгдэгч Шаргачин овгийн Нэргүйн Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч Саарал овгийн Алтансүхийн Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овгийн Жанцанхоролын Балжинням нарыг найман / 8 / сарын хугацаагаар засарч хүмүүжихийг тус тус даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар найман / 8 / сарын хугацаагаар засарч хүмүүжих арга хэмжээ авагдсаны дараа насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нар нь засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихийг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дугаар зүйлийн 69.1.3 -д зааснаар насанд хүрээгүй  шүүгдэгч Шаргачин овгийн Нэргүйн Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч Саарал овгийн Алтансүхийн Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овгийн Жанцанхоролын Балжинням нарыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Д.Баасанхүү, Ш.Зэсрэн, Ч.Сэлэнгэ нарын хяналтанд өгсүгэй.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нар нь уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзоригийн эзэмшлийн  “21 инчийн телевиз” нэг ширхэгийг битүүмжилсэн  2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюушийн эзэмшлийн “Samsung galaxy note 2” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжиннямын эзэмшлийн “мөнгөн аяга” 1  ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг  тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч Н.Шинэзориг, А.Цэнд-Аюуш, Ж.Балжинням нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1,88.1.7,  298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нарийн төмөр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэзориг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Цэнд-Аюуш, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Балжинням нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ