Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/321

 

 2024         03         26                                         2024/ШЦТ/321

 

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,  

улсын яллагч М.Сүхчулуун /томилолтоор/,

шүүгдэгч Г.У, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.У, О овогт С.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, “Ди Ар Жи” ХХК-д авто помпын оператор ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн * дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, Б овогт Г.У, регистрийн ГЮ******** дугаартай,

Урьд Хан-Уул дүүргийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам гүүрийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ******* хотхоны *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, О овогт С.Б, регистрийн УС******** дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.У нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн урд “тээврийн хэрэгслээр явган хүний зам дээгүүр явахаа боль” гэх шаардлага тавьсны улмаас иргэн С.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруулын салстад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн урд “тээврийн хэрэгслээр явган хүний зам дээгүүр явахаа боль” гэх шаардлага тавьсан иргэн Г.У-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хүзүү, зүүн нүдний алиманд цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

            /хавтаст хэргийн 3-4 дүгээр тал/

            Хохирогч Г.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд хүргэж өгчхөөд гэр рүүгээ чиглэлтэй “Энэрэл” эмнэлгийн урд явж байхад одоо санаж байгаагаар **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл саадан дундах явган хүний зам дээр явж байхаар нь жолооч залууд нь хандаж явган хүний зам дээгүүр явахаа боль гэж хэлсэн чинь өөдөөс уурлаж чи дуугай бай, би өөрөө мэдэж байна гэж хэлэхээр жолооч талын толийг нь түлхэж эвхээд харсан тохиолдолд таних жолооч залуу бууж ирээд чи хүний юманд хүрлээ гэж заамдаж аваад нүүрэн тус газарт хамар орчимд 1 удаа цохиж аваад машиндаа сууж хөдлөх гэхээр нь онгорхой байсан цонхоор нь гараа оруулж нүүр хэсэг рүү нь 1 удаа цохиж авахад хамраас нь цус гарсан байдалтай бууж ирээд намайг заамдаж аваад нүүрэс тус газарт дахин 1 удаа цохиж аваад унаж доошоо өвдөглөж дарахад нь арай гэж босоход дахиж хоолой боож унагачхаад явах гэхэд нь машины хажуу талд нь зогсож явуулахгүй гэхэд явах гэж байхад нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

            /хавтаст хэргийн 10 дугаар тал/

            Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13-14 цагийн хооронд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай хаяг тоотыг нь мэдэхгүй байранд нүүж очсон харвалт өгсөн хадам ээж Ц.Т-г байранд нь оруулах гэсэн боловч орох, гарах гарц байхгүй хаалттай байсан учраас байрны жижүүр болон худалдаа хийж байсан хүмүүсээс зөвшөөрөл авч явган хүний замаар явж байрны үүдэнд бие муутай хадам ээжийг буулгаж гэрт нь оруулж өгчхөөд буцаж гарч ирээд машинтайгаа тухайн газраар гарч байхад үл таних настай хүн хүрч ирээд энүүгээр явж болохгүй гэхэд нь тайлбарлаж хэлээд ойлголцоод цааш хөдлөх гэж байхад үл таних залуу орж ирээд та нар яагаад явган хүний зам дээгүүр яваад байгаа юм гэж хэлэхэд нь учирлаж хэлэхийн завдалгүй машины хажуу тал руу наалдахад нь яг одоо гарлаа гэж хэлэхэд жолооч талын толь руу цохиж толийг хумьж авахад нь чи яаж байгаа юм гэж машинаас бууж очиход хамар хэсэг рүү 1 удаа цохиж авахаар нь заамдаж аваад зөрүүлж нүүр хэсэг рүү нь 1 удаа цохиж аваад хоорондоо ноцолдож байгаад салж явах гэхэд яваалахгүй машины дугуйн доор хөлөө оруулчхаад салахгүй болохоор дахин машинаас бууж очоод холдуулах гэж заамдалцаж ноцолдоход нөгөө хүн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би цагдаагийн байгууллагын ажилтныг ирсний дараа өөрийнхөө бурууг ойлгож нөгөө хүнээс уучлалт гуйж салсан. ...Уг маргаан болох үед би өөрийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай Toyota Tacoma маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан...” гэх мэдүүлэг,

            /хавтаст хэргийн 16 дугаар тал/

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14699 дугаартай “Г.У-гийн биед хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хүзүү, зүүн нүдний алиманд цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт,

            /хавтаст хэргийн 83-84 дүгээр тал/

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14707 дугаартай “С.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруулын салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт,

            /хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.У, С.Б нар нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн урд “тээврийн хэрэгслээр явган хүний зам дээгүүр явахаа боль” гэх шаардлага тавьсны улмаас харилцан маргалдаж, бие биеийнхээ биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 3-4 дүгээр тал/

Хохирогч Г.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд хүргэж өгчхөөд гэр рүүгээ чиглэлтэй “Энэрэл” эмнэлгийн урд явж байхад одоо санаж байгаагаар **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл саадан дундах явган хүний зам дээр явж байхаар нь жолооч залууд нь хандаж явган хүний зам дээгүүр явахаа боль гэж хэлсэн чинь өөдөөс уурлаж чи дуугай бай, би өөрөө мэдэж байна гэж хэлэхээр жолооч талын толийг нь түлхэж эвхээд харсан тохиолдолд таних жолооч залуу бууж ирээд чи хүний юманд хүрлээ гэж заамдаж аваад нүүрэн тус газарт хамар орчимд 1 удаа цохиж аваад машиндаа сууж хөдлөх гэхээр нь онгорхой байсан цонхоор нь гараа оруулж нүүр хэсэг рүү нь 1 удаа цохиж авахад хамраас нь цус гарсан байдалтай бууж ирээд намайг заамдаж аваад нүүрэс тус газарт дахин 1 удаа цохиж аваад унаж доошоо өвдөглөж дарахад нь арай гэж босоход дахиж хоолой боож унагачхаад явах гэхэд нь машины хажуу талд нь зогсож явуулахгүй гэхэд явах гэж байхад нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 10 дугаар тал/

Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13-14 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай хаяг тоотыг нь мэдэхгүй байранд нүүж очсон харвалт өгсөн хадам ээж Ц.Т-г байранд нь оруулах гэсэн боловч орох, гарах гарц байхгүй хаалттай байсан учраас байрны жижүүр болон худалдаа хийж байсан хүмүүсээс зөвшөөрөл авч явган хүний замаар явж байрны үүдэнд бие муутай хадам ээжийг буулгаж гэрт нь оруулж өгчхөөд буцаж гарч ирээд машинтайгаа тухайн газраар гарч байхад үл таних настай хүн хүрч ирээд энүүгээр явж болохгүй гэхэд нь тайлбарлаж хэлээд ойлголцоод цааш хөдлөх гэж байхад үл таних залуу орж ирээд та нар яагаад явган хүний зам дээгүүр яваад байгаа юм гэж хэлэхэд нь учирлаж хэлэхийн завдалгүй машины хажуу тал руу наалдахад нь яг одоо гарлаа гэж хэлэхэд жолооч талын толь руу цохиж толийг хумьж авахад нь чи яаж байгаа юм гэж машинаас бууж очиход хамар хэсэг рүү 1 удаа цохиж авахаар нь заамдаж аваад зөрүүлж нүүр хэсэг рүү нь 1 удаа цохиж аваад хоорондоо ноцолдож байгаад салж явах гэхэд яваалахгүй машины дугуйн доор хөлөө оруулчхаад салахгүй болохоор дахин машинаас бууж очоод холдуулах гэж заамдалцаж ноцолдоход нөгөө хүн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би цагдаагийн байгууллагын ажилтныг ирсний дараа өөрийнхөө бурууг ойлгож нөгөө хүнээс уучлалт гуйж салсан. ...Уг маргаан болох үед би өөрийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай Toyota Tacoma маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан...” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 16 дугаар тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14699 дугаартай “Г.У-гийн биед хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хүзүү, зүүн нүдний алиманд цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт,

/хавтаст хэргийн 83-84 дүгээр тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14707 дугаартай “С.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруулын салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт,

/хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.У, С.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч Г.У, С.Б нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.У, О овогт С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангйин 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У, С.Б нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Г.У, С.Б нарт оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.У, С.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.   

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЛЗОД