| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2020/03101/И |
| Дугаар | 182/ШШ2021/00040 |
| Огноо | 2021-01-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2021/00040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “И.м.н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ч-т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт нийт 752,700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “И.м.н” ХХК-ийн төлөөлөгч О.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Ч нь тус компанийн Баянзүрх дүүрэгт байрлах “68 зээлийн төв” салбараас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийн зээлийг 25 хоногийн хугацаатай, 6.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан болно. Зээлийн гэрээний хугацаанд зээл, хүүгийн эргэн төлөлтийг өдөр бүр 21,300 төгрөг төлөх хуваарийн дагуу төлж барагдуулах байсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 10-нд 21,250 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй болно.
Ц.Ч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй гэж тайлбарладаг ба нэмэлт хугацаа тохирсон ч ямар нэгэн төлбөр төлөхгүй байсаар байна. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар Ц.Ч-гийн үндсэн зээлийн үлдэгдэл 480,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 32,700 төгрөг, алданги 240,000 төгрөг, нийт 752,700 төгрөг төлөх тооцоотой байна. Зээлийн хүү алдангийг Иргэний хууль, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу тооцсон тул Ц.Чгаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Ц.Ч-гаас зээлийн гэрээний үүрэгт 752,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Ч нь 21,600 төгрөг төлсөнд маргахгүй. Үндсэн зээлээс хасахад маргахгүй. Алдангийг 50 чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Нийт 119,200 төгрөг хариуцагчаас гаргуулна“ гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “И.м.н” ХХК нь хариуцагч Ц.Чд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт нийт 752,700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “И.м.н” ХХК, хариуцагч Ц.Ч нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд, уг гэрээгээр 500,000 төгрөгийг, 25 хоногийн хугацаатай, 6.2 хувийн хүүтэй, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 25 хоногийн хугацаатай Ц.Чд зээлдүүлсэн ба гүйцэтгээгүй үнийн дүнгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 5, 6-8 дугаар тал/
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “И.м.н” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг хариуцагч Ц.Чд бэлнээр өгсөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...500,000 төгрөгийн зээлийг 25 хоногийн хугацаатай, 6.2 хувийн хүүтэйгээр зээлсэн, 2020 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 480,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 32,700 төгрөг, алданги 240,000 төгрөг, нийт 752,700 төгрөг төлөх тооцоотой байна. Зээлийн хүү алдангийг Иргэний хууль, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу тооцсон тул Ц.Чгаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Ц.Ч нь 21,600 төгрөг төлсөнд маргахгүй. Үндсэн зээлээс хасахад маргахгүй. Алдангийг 50 чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Нийт 119,200 төгрөг хариуцагчаас гаргуулна...” гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Чд гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг танилцуулсан боловч хариуцагч Ц.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа эсэх талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
Шүүх хариуцагч Ц.Чд 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу өөрт нь мэдэгдсэн боловч хариуцагч тал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.
Зохигчдын хэн алин нь өөрийн гаргаж буй шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох үүргийг хуулиар хүлээдэг.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”,
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь зээлийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан Зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Дээр дурдсан хуульд зааснаар хариуцагч Ц.Ч нь зээлийн гэрээнд зааснаар зээлийг нэхэмжлэгч “И.м.н” ХХК-д төлөх үүрэгтэй байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хугацаанд нь буцаан төлөх үүрэг хүлээдэг.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд дээр дурдсан хуульд зааснаар хариуцагч Ц.Ч нь зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл, зээлийн хүү болон алдангийг нэхэмжлэгч “И.м.н” ХХК-д төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Ц.Ч нь “И.м.н” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон боловч тэрээр гэрээнд заасан үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Ц.Ч зээл авснаас хойш 21,600 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 250,000 төгрөг, нийт 571,600 төгрөг төлсөн болох нь Ц.Чгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал дээрх төлбөрийг төлсөн талаар маргахгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Ч нь үндсэн зээл болон, зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш бүрэн төлсөн байх бөгөөд харин алдангийг төлөөгүй байна.
Хариуцагч Ц.Ч нь “И.м.н” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш тэрээр гэрээнд заасан үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “И.м.н” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл, алданги шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул хариуцагч Ц.Ч нь гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг нэхэмжлэгч “И.м.н” ХХК-д төлөх үүрэгтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги нэхэмжилсэн 240,000 төгрөгийг багасгаж 119,200 төгрөг болгосон болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Ц.Чгаас алданги 119,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И.м.н” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ч-гаас 119,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “И.м.н” ХХК олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “И.м.н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч-гаас 19,607 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И.м.н” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС