| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0072/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/063 |
| Огноо | 2017-04-27 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/063
ТОГТООХ нь:
1.Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Батболдын Дорждэрэмд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Насанд хүрээгүй шүүгдэгч Харчин овгийн Тэрбишийн Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Биндэр овгийн Батболдын Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Баатар ван овгийн Эрдэнэбаатарын Бумцэнд, шүүгдэгч Ванданрэн овгийн Баасанбатын Чойном нарыг давтан, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор,амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Боржигон овгийн Батболдын Дорждэрэмийг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд,
Мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Харчин овгийн Тэрбишийн Энх-Амгаланг эд хөрөнгө хураахгүйгээр таван жил арав хоног /5 жил 10 хоног/-ийн хугацаагаар хорих ялаар,
Насанд хүрээгүй шүүгдэгч Биндэр овгийн Батболдын Доржлхагвыг эд хөрөнгө хураахгүйгээр таван жил арав хоног/5 жил 10 хоног/-ийн хугацаагаар хорих ялаар,
Насанд хүрээгүй шүүгдэгч Баатар ван овгийн Эрдэнэбаатарын Бумцэндийг эд хөрөнгө хураахгүйгээр таван жил арав хоног/ 5 жил 10 хоног/-ийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар шүүгдэгч Ванданрэн овгийн Баасанбатын Чойномыг эд хөрөнгө хураахгүйгээр гурван жил дөрвөн сар арав хоног / 3 жил 04 сар 10 хоног/-ийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар, шүүгдэгч Боржигон овгийн Батболдын Дорждэрэмийг эд хөрөнгө хураахгүйгээр гурван жил дөрвөн сар арав хоног/ 3 жил.04 сар.10 хоног/-ийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэг / 1 / сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Дорждэрэмд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар гурван жил дөрвөн сар арав хоног / 3 жил.04 сар.10 хоног/-ийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оногдуулсан нэг / 1 / сарын хугацаагаар баривчлах хөнгөн ялыг хүндэд нь багтааж, шүүгдэгч Б.Дорждэрэмийн биечлэн эдлэх ялыг гурван жил дөрвөн сар арав хоног-/3 жил.04 сар.10 хоног/-ийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нарын эдлэх ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Чойномд гурван жил дөрвөн сар арав хоног-/3 жил.04 сар.10 хоног/-ийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Дорждэрэмд гурван жил дөрвөн сар арав хоног-/3 жил 04 сар 10 хоног/-ийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Харчин овгийн Тэрбишийн Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Биндэр овгийн Батболдын Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Баатар ван овгийн Эрдэнэбаатарын Бумцэнд, нарт оногдуулсан таван жил арав хоног-/ 5 жил 10 хоног/-ийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэх шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг /1/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагвын хууль ёсны төлөөлөгч Т.Дуламсүрэн, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалангийн хууль ёсны төлөөлөгч Т.Батсайхан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэндийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэбаатар нарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийин 62.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нар нь шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч Б.Чойном нар нь уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар - насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагвын эзэмшлийн “Samsung galaxy S3” маркийн гар утас, шүүгдэгч Б.Чойномын эзэмшлийн “Samsung” маркийн гар утас, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэндийн эзэмшлийн “nokia” маркийн гар утас, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалангийн эзэмшлийн “nokia” маркийн гар утас, шүүгдэгч Б.Дорждэрэмийн эзэмшлийн “Samsung galaxy S2” маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн 2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэмшигч Б.Доржлхагва,Б.Чойном,Э.Бумцэнд,Т.Энх-амгалан, Б.Дорждэрэм нарт нь буцаан олгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн томографийн зураг 2 ширхэг, эмчийн дүгнэлт нэг хуудас, CD нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшин түүний хууль ёсны төлөөлөгч нарт буцаан олгосугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч Б.Чойном нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч Б.Чойном нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ.
ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА.
Н.БААСАНБАТ