Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 000

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Батцэнгэл даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат  нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Иргэдийн төлөөлөгч: С.Жигжидсүрэн

Насанд хүрээгүй хохирогч: Т.Баянжаргал, түүний хууль ёсны төлөөлөгч П.Төмөр

Насанд хүрээгүй хохирогч: Б.Шийрэвдамбын  хууль ёсны төлөөлөгч Д.Баярмаа,

Насанд хүрээгүй шүүгдэгч: Б.Доржлхагва түүний хууль ёсны төлөөлөгч Т.Дуламсүрэн.

Насанд хүрээгүй шүүгдэгч:Т.Энх-Амгалан, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Батсайхан.

Насанд хүрээгүй шүүгдэгч: Э.Бумцэнд, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэбаатар.

Шүүгдэгч: Б.Дорждэрэм, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, тэдгээрийн өмгөөлөгч Р.Уранцэцэг.

Шүүгдэгч: Э.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-амгалан,насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва тэдгээрийн өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  147 дугаар  зүйлийн 147.2-д зааснаар шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан,насанд хүрээгүй шүүгдэгч  Б.Доржлхагва нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 155 дугаар зүйлийн 155.1, 147 дугаар  зүйлийн 147.2, 246 дугаар зүйлийн 246.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Дорждэрэм нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  201705000013 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

                                                 Шүүгдэгч нарын  биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эцэг, эх, ах нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-1-14 тоотод оршин суудаг, “Номгон” ахлах сургуулийн 11 дүгээр ангид сурдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овгийн Тэрбишийн Энх-Амгалан. / ВГ99120816 регистрийн дугаартай/    

2. Монгол улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-8-5 тоотод оршин суудаг, Баянхонгор Политехник коллежид сурдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Биндэр овгийн Батболдын Доржлхагва,  /ВК01212215 регистрийн дугаартай/

3. Монгол улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4. эцэг, эх, ах нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-1-14 тоотод оршин суудаг. “Номгон” ахлах сургуулийн 11 дүгээр ангид сурдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баатар ван овгийн Эрдэнэбаатарын Бумцэнд. / ВТ00312312 регистрийн дугаар/

4.Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-1-51 тоотод оршин суудаг, “Номгон” ахлах сургуулийн 12 дугаар ангид сурдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ванданрэн овгийн Баасанбатын Чойном.  /ВГ99013116 регистрийн дугаартай/

5. Монгол улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-8-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Батболдын Дорждэрэм. / ВК98092317 регистрийн дугаар/

                                                         Үйлдсэн хэргийн талаар

1.Шүүгдэгч Б.Чойном нь насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай байхдаа 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд насанд  хүрээгүй шүүгдэгч                 Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч  Б.Доржлхагва  шүүгдэгч Б.Дорждэрэм нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал" нэртэй дэлгүүрийн арын гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж насанд хүрээгүй буюу 13 настай Т.Баянжаргалын 90.000 төгрөгийн үнэ бүхий “Скай” маркийн гар утас, 2500 төгрөгийн үнэ бүхий “Сигар” нэртэй тамхи нэг хайрцаг, бэлэн 500 төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдэж 93.000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.Чойном нь насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай байхдаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нартай бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 2 дугаар гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч М.Эрдэнэгомбын 280.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy S5” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.Чойном нь насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай байхдаа 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19-20 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 44 тоот хашааны орчимд насанд хүрээгүй буюу 14 настай хохирогч Б.Амартүвшин, Г.Ариунболд нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний эзэмшлийн “Samsung galaxy note 1” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 200.000 төгрөгийн, мөн хохирогч Б.Амартүвшинг зодох явцдаа түүний зүүж явсан харааны шилийг гэмтээж 230.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж нийт 430.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Б.Чойном нь насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай байхдаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан,насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Есөн-Эрдэнэ” захын баруун талд байх хуучин барилгын орчимд насанд хүрээгүй буюу 15 настай хохирогч Б.Шийрэвдамбын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж хохирогч  Б.Шийрэвдамбын бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний биед байсан бэлэн 433.000         төгрөг, хар өнгийн жижиг мөрөвчтэй гар цүнх нэг ширхэг, жи-мобайлын 102.000 төгрөгийн нэгж, Мобикомын 33.000 төгрөгийн нэгж, Скайтелийн 147.000 төгрөгийн нэгж, Юнителийн 228.000 төгрөгийн  нэгж, “Samsung galaxy note 2” маркийн 140.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, Жи мобайлын “К800” маркийн 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, “nokia 5330” маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдэж 1.138.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2.Шүүгдэгч Б.Дорждэрэм нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан,насанд хүрээгүй шүүгдэгч  Б.Доржлхагва,шүүгдэгч  Б.Чойном нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” нэртэй дэлгүүрийн арын гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж насанд хүрээгүй буюу 13 настай хохирогч Т.Баянжаргалын 90.000 төгрөгийн үнэ бүхий “Скай” маркийн гар утас, 2500 төгрөгийн үнэ бүхий “Сигар” нэртэй тамхи нэг хайрцаг, бэлэн 500 төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдэж 93.000 төгрөгийн хохирол учруулсан, насанд хүрээгүй хохирогч Т.Баянжаргалыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 настай Т.Энх- Амгалан, 17 нас 10 сартай Б.Чойном, 15 нас 10 сартай Б.Доржлхагва нарыг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

-шүүгдэгч Б.Дорждэрэм нь насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Чойном,насанд хүрээгүй шүүгдэгч  Э.Бумцэнд нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 2 дугаар гудамжинд насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч  М.Эрдэнэгомбын 280.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy S5” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж бусдад 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Б.Чойном, Э.Бумцэнд, Т.Энх-Амгалан нарыг бүлэглэн үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, улмаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох “Samsung galaxy S5” маркийн гар утсыг урьдчилан амлалгүйгээр өөрийн эзэмшлийн гар утсаар сольж авсан,

 -Мөн шүүгдэгч Б.Дорждэрэм нь шүүгдэгч Б Чойном,  насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нарыг бүлэглэн  давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Есөн-Эрдэнэ” захын баруун талд байх хуучин барилгын орчимд насанд хүрээгүй буюу 15 настай хохирогч Б.Шийрэвдамбын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж хохирогч Б.Шийрэвдамбын бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний биед байсан бэлэн 433.000 төгрөг, хар өнгийн жижиг мөрөвчтэй гар цүнх нэг ширхэг,  жи-мобайлын 102.000 төгрөгийн нэгж, Мобикомын 33.000 төгрөгийн нэгж, Скайтелийн 147.000 төгрөгийн нэгж, Юнителийн 228.000 төгрөгний нэгж, “Samsung galaxy note 2” маркийн 140.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, Жи мобайлын “К.800” маркийн 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, “Нокиа 5330” маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдэж бусдад 1.138.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Б.Чойном,Т.Энх-Амгалан нар нь үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, улмаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 70.000 төгрөгийг урьдчилан амлалгүйгээр авсан,

-Мөн шүүгдэгч Б.Дорждэрэм нь  насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч    Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд,  шүүгдэгч Б.Чойном нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19-20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 44 тоот хашааны орчимд насанд хүрээгүй буюу 14 настай хохирогч  Б.Амартүвшин, Г.Ариунболд нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж хохирогч Б.Амартүвшингийн бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний эзэмшлийн “Samsung galaxy note 1” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 200.000 төгрөгийн, мөн Б.Амартүвшинг зодох явцдаа түүний зүүж явсан харааны шилийг гэмтээж, 230.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, бусдад нийт 430.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва. Т.Энх-Амгалан, Э.Бумцэнд, Б.Чойном нар нь бүлэглэн үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй,  

3.Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, шүүгдэгч Б.Дорждэрэм нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” нэртэй дэлгүүрийн арын гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж насанд хүрээгүй буюу 13 настай хохирогч Т.Баянжаргалын 90.000 төгрөгийн үнэ бүхий “Скай” маркийн гар утас, 2500 төгрөгийн үнэ бүхий “Сигар” нэртэй тамхи нэг хайрцаг, бэлэн 500 төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдэж 93.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нь 2016 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 19 цагийн орчимд шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нартай бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 2 дугаар гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч М.Эрдэнэгомбын 280.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy S5” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19-20 цагийн орчимд шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 44 тоот хашааны орчимд насанд хүрээгүй буюу 14 настай хохирогч Б.Амартүвшин, Г.Ариунболд нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Б.Амартүвшингийн бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний эзэмшлийн “Samsung galaxy note 1” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 200.000 төгрөгийн, мөн Б.Амартүвшинг зодох явцдаа түүний зүүж явсан харааны шилийг гэмтээж 230.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж нийт 430.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нь 2016 оны 12 дугаар сарын  28-ны өдрийн 19 цагийн орчимд шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Есөн-Эрдэнэ” захын баруун талд байх хуучин барилгын орчимд насанд хүрээгүй буюу 15 настай хохирогч Б.Шийрэвдамбын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж хохирогч  Б.Шийрэвдамбын бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний биед байсан бэлэн 433.000 төгрөг, хар өнгийн жижиг мөрөвчтэй гар цүнх нэг ширхэг, жи-мобайлын 102.000 төгрөгийн нэгж, Мобикомын 33.000 төгрөгийн нэгж, Скайтелийн 147.000 төгрөгийн нэгж, Юнителийн 228.000 төгрөгийн нэгж, “Samsung galaxy note 2” маркийн 140.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, Жи-мобайлын “К800” маркийн 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, “nokia 5330” маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдэж 1.138.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

4. Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Чойном нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 2 дугаар гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч М.Эрдэнэгомбын 280.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy S5” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж бусдад 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19-20 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 44 тоот хашааны орчимд насанд хүрээгүй буюу 14 настай хохирогч  Б.Амартүвшин, Г.Ариунболд нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, хохирогч Б.Амартүвшингийн бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний эзэмшлийн “Samsung galaxy note 1” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 200.000 төгрөгийн, мөн Б.Амартүвшинг зодох явцдаа түүний зүүж явсан харааны шилийг гэмтээж 230.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж нийт 430.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нь 2016 оны 12 дугаар сарын  28-ны өдрийн 19 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Чойном нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн. давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Есөн-Эрдэнэ” захын баруун талд байх хуучин барилгын орчимд насанд хүрээгүй буюу 15 настай хохирогч Б.Шийрэвдамбын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, хохирогч Б.Шийрэвдамбын бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний биед байсан бэлэн 433.000 төгрөг, хар өнгийн жижиг мөрөвчтэй гар цүнх нэг ширхэг, жи мобайлын 102.000 төгрөгийн нэгж, Мобикомын 33.000 төгрөгийн нэгж, Скайтелийн 147.000 төгрөгийн нэгж, Юнителийн 228.000 төгрөгийн нэгж, “Samsung galaxy S5 note 2” маркийн 140.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг. Жи-мобайлын “К800” маркийн 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг.” Nokia 5330” маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдэж 1.138.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

5.Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Чойном, шүүгдэгч Б.Дорждэрэм нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” нэртэй дэлгүүрийн арын гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж насанд хүрээгүй буюу 13 настай хохирогч Т.Баянжаргалын 90.000 төгрөгийн үнэ бүхий “Скай” маркийн гар утас, 2500 төгрөгийн үнэ бүхий “Сигар” нэртэй тамхи нэг хайрцаг, бэлэн “500” төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдэж 93.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19-20 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, шүүгдэгч Б.Чойном нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 44 тоот хашааны орчимд насанд хүрээгүй буюу 14 настай хохирогч Б.Амартүвшин, Г.Ариунболд нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, хохирогч  Б.Амартүвшингийн бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний эзэмшлийн “Samsung galaxy S5 note 1” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 200.000 төгрөгийн, мөн Б.Амартүвшинг зодох явцдаа түүний зүүж явсан харааны шилийг гэмтээж 230.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж нийт 430.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 11 сарын 20-ний 21 цагийн орчим Чойном,Дорждэрэм,Доржлхагва нарын хамт “Эрдэнэмандал” дэлгүүрээс тамхи авахаар орсон тухайн дэлгүүр тамхи зарахгүй болохоор нь буцаж гараад явж байсан нэг хүүхэд утсаар яриад  дэлгүүр лүү орж харагдсан Доржлхагва,Чойном хоёр олуулаа болохоор  айгаад байж магадгүй бид 2 очоод ирэе гээд тэр хүүхдийг гудманд дагуулж  авч ирсэн. Чойном тэр хүүхдийн утсыг авч Дорждэрэм тэр хүүхдийг нэг удаа хавсарч унагаагаад Чойном 3 удаа л цохьсон байх /1-р хх-иийн 96-97/

2016 оны 12 дугаар сарын 20-ны үед байх өдрийг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Тэр өдөр би хичээлээ тараад Б.Чойномын хамтаар Б.Дорждэрэм, Б.Доржлхагва нарын гэрт буюу Баянхонгор сумын 5 дугаар баг 8 дугаар гудамж 5 тоот хашаанд очоод байж байхад бид нар бие биенээсээ тамхи байна уу гэхэд байхгүй гэхэд Б.Дорждэрэмийн дүү Б.Доржлхагвад 1000 төгрөг байсан. Бид нар  тамхи ширхэглэж авахаар болж ... Хөх толгойн  “Эрдэнэмандал”  дэлгүүрийн урд байх худгийн тэнд байж байхад нэг хүүхэд “Эрдэнэмандал” дэлгүүрт орсон. Бид дөрөв  араас нь очиж цонхоор нь харахад тэр хүүхэд тамхи авсан. Б.Чойном, Б.Дорждэрэм хоёр бие засах гээд явсан. Би Б.Доржлхагватай үлдэж тэр хүүхдийг хүлээгээд  гарч ирэхээр  нь тамхи гуйхад тэр хүүхэд тамхи байхгүй гэсэн. Б.Доржлхагва  утсаар чинь ганц яриад өгье гэхэд тэр хүүхэд нэгж байхгүй гэхэд Б.Доржлхагва нь залгах хүсэлт илгээгээд хүнтэй яриадах уу гэхэд тэр хүүхэд гар утсаа гаргаж ирээд Б.Доржлхагвад өгөхөд залгах хүсэлтээ илгээгээд утсыг нь аваад дэлгүүрийн арын гудамжинд дагуулаад очсон. Тэнд Б.Чойном байж байсан. Ингэж гудамж руу очиж байхад Б.Дорждэрэм зөрөөд дэлгүүр орж байсан. Тэгээд Б.Чойном дээр ирэхэд Б.Чойном Б.Доржлхагваас тэр хүүхдийн гар утсыг нь аваад халаасандаа хийгээд тамхи байна уу гэхэд тэр хүүхэд байхгүй, ахын зараалаар яваа гээд нэг хайрцаг тамхитай хамт 500 төгрөг гаргаж ирсэн. Түүнийг Б.Чойном авсан. Тэгэхэд тэр хүүхэд утсаа авъя гэхэд Б.Доржлхагва тэр хүүхдийг хавсарч унагаасан, хажуугаас нь би нэг удаа өшиглөж авсан. Тэгэхэд Б.Чойном нь бид хоёрыг боль гээд утсыг нь өгье гэхэд тэр хүүхэд босоод гүйсэн. Тэгээд бид нар тэр хүүхдийг том хүн дагуулаад ирэх байх гэж ярилцаад зугтаасан. Тэгэхэд Б.Дорждэрэм бидний араас гүйж ирээд яасан гээд дагаад зугтааж Б.Дорждэрэмийн гэрт ирсэн. Гэрт ирээд Б.Дорждэрэм нь та нарыг таньж мэддэг хүүхдээсээ тамхи авч байгаа юм байх гэж бодсон чинь утсыг нь авчихсан юм уу гээд тэднийд жаахан байж байгаад би гэрлүүгээ явсан. Тэр хүүхдийн утас нь “sky” маркийн цагаан өнгөтэй утас байсан бөгөөд Б.Чойном надад өрнийхөө оронд өгөхөөр болж би авсан байж байгаад хураалгаж тэр хүүхдэд өгсөн.

...Тэр хүүхдийн “sky” маркийн утас авсан өдрөөс  хэд хоногийн дараа сургууль дээр байж байгаад би найз н.Бат-Эрдэнээс өмд авах шаардлагатай болоод Э.Бумцэнд, Б.Чойном нарын хамтаар н.Бат-эрдэнийн гэр байдаг “Гүнж” дэлгүүрийн арын гудамжинд очиж би өмдөө аваад гудамжинд явж байхад өөдөөс нэг хүүхэд ирж тэр хүүхдийг Б.Чойном дуудаад уулзаж утсаар чинь яриад өгөе гэхэд тэр хүүхэд миний утасны сим карт байхгүй гэсэн. Тэгэхэд Б.Чойном нь би өөрийнхөө сим картыг хийгээд ярья  гээд утсыг нь аваад тэр хүүхдийг дагуулаад тэнд байсан нарийн гудамж руу явахад тэр хүүхэд замдаа танилцъя гээд нэрээ хэлж байсан.

...Нарийн гудамжинд Б.Чойном нь тэр хүүхдийн шанаан тус газарт нь нэг удаа цохиж бас өшиглөж авсан. Э.Бумцэнд араас нь нэг удаа толгой, дагз хэсэгт алгадаж авсан. Би тэр хүүхдэд ямар нэгэн байдлаар гар хүрээгүй Э.Бумцэнд тэр хүүхдэд царайг чинь харсан шүү, одоо яв гэж хэлж явуулсан. Бид нар хойд талынх нь нарийн гудамжаар гараад гудамж уруудаад яваад Б.Дорждэрэм, Б.Доржлхагва нарын гэрт ирэхэд Б.Дорждэрэм ганцаараа байсан. Б.Дорждэрэмд хүүхдийн гар утас дээрэмдсэн талаараа Б.Чойном хэлж, Б.Дорждэрэмийн гар утастай тэр хүүхдийн гар утсыг нь сольж барих болсон. Тэгэхэд дүү Б.Доржлхагва  нь байхгүй байсан.

-“Гүнж” дэлгүүрийн арын гудамжинд хүүхдийн гар утас авсан өдрөөс хойш 2-3 хоногийн дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 22, 23-ны үед байх өдрийг нь би сайн санахгүй байна. Орой 18 цаг өнгөрч байхад Баянхонгор сумын 5,6 дугаар багийн зааланд Б.Чойном, Э.Бумцэнд нартай тааралдаж хамт байж байхад Б.Доржлхагва надруу залгаад 3 дугаар арван жилийн сургуулийн урд хүрээд ир, би яваад очъё гээд бид 3 гарч 3 дугаар арван жилийн сургуулийн урд талд тааралдаж уулзсан. Тэгээд Э.Бумцэнд, Б.Доржлхагва бид 3 шээгээд байж байхад Б.Чойном  араас хүрээд ирээрэй гээд 3 дугаар арван жилийн сургуулийн чигт  яваад өндөр, нам биетэй хоёр хүүхэд дагуулж ирсэн.Б.Чойном нь гартаа барьж байсан утсыг надад өгөөд энийг авч бай гэсэн. Тэгээд хашаа тойроод явахад  тэр 2 хүүхэд дагаад утсаа авъя гээд байсан. Ингээд хашааны буланд очоод Б.Чойном өндөр биетэй нүдний шилтэй хүүхдийг цохиж авахад тэр хүүхэд Б.Чойномыг түлхээд Б.Чойном цааш явж хамт явсан намхан биетэй хүүхэд дээр  очиж айлгаж байсан. Тэгэхэд тэр өндөр биетэй хүүхдийг Э.Бумцэнд, Б.Доржлхагва 2 тэр хүүхдийг цохиж авч байсан. Би ямар нэгэн байдлаар тэр хүүхдийг цохиж зодоогүй.

...Бид нар тэр хүүхдээс авсан.”Note 1” маркийн гар утсыг би барихаар болж би авсан. Учир нь би тэгэхэд утасгүй байсан юм.

- 2016 оны 12 дугаар сүүлээр хамгийн сүүлд нь Б.Дорждэрэм, Э.Бумцэнд, Б.Чойном бид нар Б.Дорждэрэмийн гэрт утас дээрэмдэж авъя гэж ярьсан. Ингээд Э.Бумцэнд нь манай ангид байсан гайгүй утастай хүүхэд зах дээр суудаг гэхэд тэр хүүхдийг дээрэмдье гэж ярилцаад явах болж “Баруун бүс” худалдааны төвд 18 цагийн үед ирсэн. Тэгээд тэр хүүхдийг байгаа эсэхийг нь харах гэж “Баруун бүс”дотор ороод харахад нэг давхрын баруун хэсэгт утасны лангуун дээр Э.Бумцэндийн ангийн гэх Б.Шийрэвдамба  байсан.

Бид нар түүнийг  хүлээгээд үүдэнд нь сууж байсан чинь Б.Шийрэвдамба  нэг эгчтэй бялуу бариад гарч ирээд тэр эгчийг таксинд суулгаад ганцаараа зах руу чиглээд явсан. Бид нар араас нь явж байтал Б.Дорждэрэм алга болсон. Сүүлд нь асуухад өөр 2 хүүхэд дагаад явсан байна лээ гэж байсан. Б.Чойном, Э.Бумцэнд бид 3 араас нь явж Б.Шийрэвдамба хүнсний дэлгүүрт ороод гарч ирээд “Гурван эрдэнэ” нэртэй авто засварын газарт орсон. Э.Бумцэнд би сайн таньдаг юм чинь оролцохгүй намайг танина  гэсэн.  Б.Шийрэвдамба  гарч ирэхэд нь Б.Чойном бид хоёр  очиж Б.Чойном  уулзаад гар утсаа өгчих яриад өгье гэсэн чинь тэр хүүхэд утсаа гаргаж өгөхөд нь Б.Чойном утсыг аваад  нэг гражны хажууд очоод МСҮТ-ээс хүүхэд таних уу чамтай таньдаг хүүхэд чинь уулзъя гэсэн гэхэд Б.Шийрэвдамба нь Б.Доржлхагва уу гэхэд Б.Чойном үгүй гээд дагуулж явах гэхэд явахгүй байхаар нь баруун шанаанд нь нэг цохиж авахад дагаад явсан. Тэгээд шатахуун түгээх станцын хажуу талд байдаг хуучин складны урд очоод тэр хүүхдийг 2-3 удаа цохиод авсан чинь Б.Шийрэвдамба нь Б.Чойномыг хөлнөөс өргөөд унагааж дээрээс нь дарж хэвтэхэд Б.Чойном энийг аваадах гэхэд нь би босгох гээд хөлнөөс нь татахад өөдөөс өшиглөөд байхаар нь би 2-3 удаа хөл хавьд нь өшиглөсөн.  Б.Чойном босч ирээд дахин 1-2 удаа цохиж авахад тэр хүүхэд цүнхээ тэврээд хэвтээд байсан. Тэгэхэд Б.Чойном уурандаа цүнхнийх нь оосрыг татахад оосор нь тасраад цүнхийг нь аваад цахилгааныг нь татаж онгойлгоход дотор нь мөнгө байсан. Б.Чойном мөнгийг аваад халаасандаа хийж, цүнхийг нь тэнд нь хаяад бид 2 зугтаасан боловч мухар байж байгаад буцаад зугтаахад өөдөөс Э.Бумцэнд гарч ирж бид 3 захаас таксинд сууж нөгөө газраа буюу Б.Дорждэрэмийн гэрт ирэхэд Б.Дорждэрэм ирээгүй дүү Б.Доржлхагва нь байсан. Бид нарыг ороод ирэхэд зөрөөд гарсан. Араас нь Б.Дорждэрэм  ирээд Б.Чойном мөнгөө гаргаж ирээд хуваахад нэг хүнд 70,000 төгрөг ноогдож гар утсыг нь Б.Чойном авахаар болсон гэх  мэдүүлэг. /2-р хх-ийн   69-72, 75-78 /

Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-амгалан шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

2.Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 17,18-ны үед Хөх толгойд байдаг “Эрдэнэмандал”нэртэй дэлгүүрийн гадаа Чойном,Энх-амгалан,ах Дорждэрэм нарын хамтаар байхад нэг эрэгтэй хүүхэд дэлгүүрт орсон...Би тэр хүүхдийг дэлгүүрээс гараад ирэхэд нь утас байна уу утсаар ярих гэсэн юм гэхэд тэр эрэгтэй хүүхэд өөрийнхөө “скай” нэртэй цагаан өнгийн гар утсыг гаргаад миний утсанд нэгж байхгүй гэхлээр нь би өөрийнхөө сим картыг хийж байгаад ярья гээд утсыг нь аваад өөрийнхөө 98882240 гэсэн дугаар бүхий сим картыг хийгээд ангийнхаа нэг охинтой /нэрийг нь санахгүй байна/ яриад уг утаснаас өөрийнхөө симийг аваад тэр хүүхдийн сим картыг хийж байтал Чойном ирээд  тэр хүүхдийг утсыг надаас авсан.Араас нь манай ах Дорждэрэм,Энх-амгалан нар ирсэн.Тэгэхэд тэр эрэгтэй хүүхэд утсаа авая гэхэд Чойном тэр хүүхдийг нэг удаа алгадаж авахад тэр хүүхэд газар өнхрөөд унасан тэгээд босохгүй хэвтээд байхаар нь би хөөе чи бос гэж хэлээд өшиглөөд авахад тэр хүүхэд босоод ирсэн...Манай ах Дорждэрэм тэр хүүхдийн энгэрийнх нь халаасанд байсан бор “сигар”нэртэй тамхийг нь аваад яв гэхэд тэр хүүхэд явсан.Ингээд тэр хүүхдийн утсыг Чойномоос Энхамгалан авсан байж байгаад сая хураагдсан./1-р хх-ийн 87-88/

Миний бие нь Б.Чойном, Т.Энх-Амгалан, ах Б.Дорждэрэм нарын хамтаар Хөх толгойн  “Эрдэнэмандал”  дэлгүүрт очсон. Тэр дэлгүүрийн гаднаас нэг эрэгтэй хүүхдийн “sку” маркийн гар утас, нэг хайрцаг тамхи, 500 төгрөг зэрэг зүйлийг авсан. Энэ хэргийг 2016 оны 12 дугаар сарын 18,19-ний үед байх ямар ч байсан хичээл орж байсан ажлын өдөр байсан. Би тэр өдөр 14 цагт хичээлдээ яваад орой 19 цаг 40 минут болж байхад гэртээ ирсэн чинь манайд ах Б.Дорждэрэм болон Б.Чойном,Т.Энх-Амгалан нар байсан. Ингээд би хоол идээд байж байхад манай ах Б.Дорждэрэмд 1000 төгрөг байна гээд бүгдээрээ тамхи ширхэглэж авъя гээд гэрээс гарч дэлгүүр орох болоход Хөх толгойд дэлгүүрт тамхи ширхэглэж зардаг гээд Хөх толгой явсан. Ингээд Хөх толгойнд байх “Эрдэнэмандал” нэртэй дэлгүүрийн хажуу талын дэлгүүр дээр ирээд /Дэлгүүрийн нэрийг нь мэдэхгүй/ хүүхдэд тамхи ширхэглэж зарахгүй байх гээд дэлгүүрийн үүдэн дээр нэг ахыг гуйж тамхи авахуулаад цааш явж “Эрдэнэмандал”  дэлгүүрийн үүдэн дээр ирэхэд Б.Дорждэрэм ах Б.Чойном нар нь хойд талынх нь гудамжинд бие засах гээд орсон. Тэгээд буцаж ирээд Б.Чойном Т.Энх-Амгалан бид хоёр энэ дэлгүүрт нэг хүүхэд орсон дуудаадах гэхээр нь би Т.Энх-Амгалантай хамт очоод тэр хүүхдийг дэлгүүрээс гараад ирэхэд нь дуудаж уулзаад утас байна уу яриад өгье гэхэд тэр хүүхэд нэгж байхгүй гээд утсаа гаргаж өгсөн. Тэгэхэд Т.Энх-Амгалан тэр хүүхэд бид хоёроос зайдуу зогсож байсан. Би тэр хүүхдэд өөрийнхөө сим картыг  хийж байгаад утсаар чинь яриад өгье гээд утсыг нь аваад өөрийнхөө сим картыг хийсэн боловч ямар нэгэн хүн рүү залгаагүй,  тэр хүүхдийн сим картыг буцаагаад хийгээд утсыг нь бариад тэр хүүхдийг дагуулаад хойд талынх нь гудамжинд Б.Чойном, ах Б.Дорждэрэм нарын байсан гудамжинд очиход Б.Чойном тэр хүүхдийн гар утсыг надаас аваад тэр хүүхэдтэй юм яриад байсан. Миний сонссоноор Б.Чойном нь утасны чинь код ямар юм гэж асууж байсан. Тэгэхэд манай ах Б.Дорждэрэм  “Эрдэнэмандал” дэлгүүр лүү орсон яах гэж орсон талаар мэдэхгүй байна. Би тэр хүүхдээс чи сая дэлгүүрээс юу авсан юм гэж асуухад тэр хүүхэд намайг нэг их тоохгүй байхаар нь хажууд нь зогсож байгаад би нэг удаа хавсарч тэр хүүхдийг унагаасан. Тэгэхэд Т.Энх-Амгалан дээрээс нь өшиглөж авахад тэр хүүхэд босоод ахын тамхи байгаа юм гээд бор “Сигар” нэртэй тамхи гаргаж өгөхөд нь өөр юу байна гэхэд 500 төгрөг гаргаж ирсэн. Тэр 500 төгрөгийг Б.Чойном аваад тэр хүүхдийг одоо яв за юу гээд царайг чинь харсан шүү гээд нэг удаа алгадаж авсан. Тэгэхэд тэр хүүхэд гүйхэд өөдөөс нь Б.Дорждэрэм ах дэлгүүрээс гарч ирж хажуугаар нь зөрсөн. Б.Чойном бид хоёр тэр хүүхдийг гэрээсээ том хүн дуудах байх гэж яриад зугтааж манайд ирсэн. Тэгээд тамхийг хувааж татаад Б.Чойном 500 төгрөгийг аваад бас гар утсыг нь авсан байж байгаад сүүлд нь Т.Энх-Амгаланд өгсөн байсан. Уг утас нь “sку” маркийн цагаан өнгийн гар утас байсан. Цагдаад баригдаад хураагдаж эзэнд нь өгсөн байгаа.

-Үүний дараа нь 2016 оны 12 дугаар сарын 22,23-ны үед байх өдрийг нь яг хэлж мэдэхгүй байна. Би хичээлдээ 14 цагт яваад 18 цаг 40 минутын үед тараад гэрлүүгээ явах замд Б.Чойном руу залгаад төв уруудаад хүрээд ир гэхэд Б.Чойном,                               Т.Энх-Амгалан,  Э.Бумцэнд нар 1 дүгээр арван жилийн сургуулийн хажууд явж байхад хүрээд ирсэн. Тэр гуравтай  уулзахад манайхаас ирлээ гэж ярьж байсан. Тэгээд бид нар ...3 дугаар арван жилийн сургуулийн замын урд байх дэлгүүрийн үүдэн дээр ирээд байж байхад Т.Энх-Амгалан, Э.Бумцэнд бид гурав уруудаад зах руу явах замд хүүхэд таарах байх гэхэд Б.Чойном нь яах юм энэ засмал дагаад  төв рүү оръё гээд байсан учир бид 3 явахгүй байсан чинь Б.Чойном ганцаараа 3 дугаар арван жилийн сургууль чигтэй явсан бид 3 араас нь явах гээд зогсож байхад Б.Чойном урдаас өндөр, нам биетэй 2 хүүхэд дагуулаад бид нар дээр ирэхэд тэр дагуулж ирсэн 2 хүүхдийн нэг нь буюу өндөр биетэй нүдний шилтэй хүүхэд нь та нар ганцаараа байсан чинь олуулаа болчихлоо нүүр амаа ороолтоороо боочихсон яах гэж байгаа юм гэхэд Б.Чойном утсаараа нэг яриулчих гэхэд тэр өндөр нүдний шилтэй хүүхэд утасны цэнэг дууссан гэхэд Б.Чойном  тэр хүүхдээс ямар утас юм гэхэд тэр хүүхэд “note1” гэж хэлэхэд Б.Чойном утсаа гаргаад ир, би өөрийнхөө батарейг хийж байгаад яриад өгье гэхэд тэр хүүхэд утсаа гаргаж өгөхөд Б.Чойном утсыг нь аваад утсаа авах юм бол дагаад яв гээд дэлгүүрийн хажуу талаар гараад явахад тэр хүүхэд араас нь дагаад утсаа авъя гээд куртикнээс нь зулгаагаад та нар ингээд утас аваад явдаг биз дээ гээд байсан. Ингээд явсаар байгаад Нийгмийн даатгалын ард уурын зуухны хашааны хажуу талд нэг харанхуй буланд оруулаад Б.Чойном  тэр өндөр биетэй нүдний шилтэй хүүхдийг нэг алгадаж авахад нүдний шил нь үсрээд газар унасан. Тэгэхэд тэр хүүхэд Б.Чойномыг бариад авахад Б.Чойном түлхээд цааш болж нөгөө намхан биетэй  хүүхэд рүү явсан. Э.Бумцэнд, Т.Энх-Амгалан бид 3 зогсож байгаад Э.Бумцэнд тэр хүүхдэд цүнхээ ав утсыг чинь аваад өгөхийг бодъё гэхэд тэр хүүхэд уурлаад Э.Бумцэндийг бариад авсан. Э.Бумцэнд нөгөө хүүхдийн нүүрэнд нь 2-3 удаа цохиж авсан. Би хажуугаас нь бас 2-3 удаа өшиглөсөн.

...Манайд ирэхэд ах Б.Дорждэрэм ганцаараа байсан. Б.Чойном  манай ах Б.Дорждэрэмд бид 4 хүүхдийн утас дахиж дээрэмдсэн гэж хэлсэн. Тэр утсыг  Б.Чойном хэд хоног барьж байгаад Т.Энх-Амгаланд өгч сүүлд нь хураалгасан. Дараа нь Б.Дорждэрэм ах бид хоёрыг гэртээ байхад өдрийг нь мэдэхгүй байна. Т.Энх-Амгалан, Э.Бумцэнд, Б.Чойном нар нь ирээд бас хүүхдээс “Samsung galaxy S5” маркийн гар утас дээрэмдэж авлаа гээд уг утсыг манай ахад өгч байсан тэр утсыг нь манай ах барьж байгаад цагдаад хураалгасан.

“Эрдэнэмандал” дэлгүүрийн гадаа хүүхдээс “sку” маркийн гар утас болон тамхи 500 төгрөг зэргийг авахад бид нар ер нь тамхи олох зорилготой байсан.  Гар утас дээрэмдэж авах зорилго байхгүй байж байгаад тэр хүүхэд тааралдаж дээрэмдэж аваад тэр утсыг  Б.Чойном, Т.Энх-Амгалан нар нь хоорондоо өр авлагын асуудалтай байж байгаад хоорондоо өгөлцөж авалцсан бөгөөд тэр утсыг 10,000 төгрөгөөр зарсан гэж байсан. Тэгэхэд нь ингээд хүүхдийн утас аваад зараад мөнгөтэй болох юм бишүү гэж Э.Бумцэндэд хэлэхэд би хариу хэлээгүй өнгөрч байсан. Тэгээд Б.Чойном руу залгаад дээрэм хийх гэж дуудсан. Гудамжаар яваад байдаг нь дээрэмдэх хүүхэд хайгаад яваад байсан юм. Б.Чойном, Т.Энх- Амгалан, Э.Бумцэнд нар ирээд надтай уулзахад бүгдээрээ ярьж байгаад хүүхдээс гар утас дээрэмдэж авъя гэж ярилцаад яваад байсан юм гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 98-102/

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Насанд хүрээгүй шүүгдэгч  Э.Бумцэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 20-ны үед байх өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй сургууль дээр шинэ жилийн арга хэмжээг Т.Энх-Амгалан, Б.Чойном нартай болон сургуулийн хүүхдүүдтэй бэлдэж байгаад Т.Энх-Амгалан нь Баянхонгор сумын 9 дүгээр баг “Гүнж” нэртэй дэлгүүрийн тэнд байх нэг айлд очиж өмд авна гээд Т.Энх-Амгалан, Б.Чойном бид гурав хамт явсан. Тэгэхэд 19 цаг өнгөрч байсан. Ингээд “Гүнж” дэлгүүрийн хойд талын гудамжнаас Т.Энх-Амгалан нь айлаас өмдөө аваад буцаад явж байхад өөдөөс нэг эрэгтэй хүүхэд ирж байгаатай тааралдахад Б.Чойном тэр хүүхдийг дуудаж уулзаад утсаараа нэг яриулчих гэж хэлэхэд тэр хүүхэд миний утасны сим карт байхгүй гэсэн. Тэгэхэд Б.Чойном нь би өөрийнхөө сим картыг хийгээд ярья гээд утсыг нь аваад тэр хүүхдийг дагуулаад тэнд байсан нарийн гудамж руу явахад тэр хүүхэд бид нараас МСҮТ /мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн /-ийн 3 дугаар курсийн хүүхдүүд, манай найз нарыг таних уу гэхэд нь Т.Энх-Амгалан жаахан томроод байгаа юм уу гэсэн. Тэгээд нарийн гудамжинд ороод Б.Чойном  тэр хүүхдийн шанаан тус газарт нь нэг удаа цохиж авахад нь би хажуунаас нь нэг удаа алгадаж авсан. Ингэж цохиж авахад Т.Энх-Амгалан тэр хүүхдийн ар талд Б.Чойном бид хоёр урд нь зогсож байсан. Ингээд тэр хүүхдэд Б.Чойном царайг чинь харсан шүү гэж хэлээд одоо яв гэхэд тэр хүүхэд явсан. Бид нар хойд талынх нь нарийн гудамжаар гараад гудамж уруудаад явж Баянхонгор сумын 5 дугаар баг 8 дугаар гудамж    5 тоотод байх Б.Дорждэрэм, Б.Доржлхагва нарын гэрт очоод Б.Дорждэрэмд хүүхдийн гар утас дээрэмдсэн талаараа Б.Чойном  хэлж Б.Дорждэрэмийн гар утастай тэр хүүхдийн гар утсыг нь сольж барих болсон. Тэгэхэд дүү Б.Доржлхагва  байхгүй байсан. Тэгээд би гэрлүүгээ явж Б.Чойном, Т.Энх-Амгалан нар нь гэрлүүгээ бас явсан.

-“Гүнж” дэлгүүрийн арын гудамжинд хүүхдийн гар утас авсан өдрөөс хойш 2-3 хоногийн дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 22, 23-ны үед байх өдрийг нь би сайн мэдэхгүй байна. Орой 19 цагийн үед Б.Дорждэрэмтэй гэрт нь Т.Энх-Амгалан, Б.Чойном бид 4 байхад Б.Чойномын гар утас руу Б.Доржлхагва залгаад хичээл тараад явж байна, урдаас хүрээд ир гэж байна гэхээр нь Б.Чойном, Т.Энх-Амгалан бид гурав  өөдөөс нь явж Б.Доржлхагватай 1 дүгээр арван жилийн сургуулийн урд уулзсан. Тэгэхэд тэд нар “Совин” худалдааны төвийн урдуур явдаг засмалаар ороод Хөх толгой чигтэй явж 3 дугаар сургуулийн урд байдаг дэлгүүрийн урд зогсоод хөх толгойн амаар явъя гэхэд Б.Чойном  төвөөр явна гээд ганцаараа салж явсан. Т.Энх-Амгалан, Б.Доржлхагва бид 3 нөгөө газраа зогсож байтал Б.Чойном  өндөр нүдний шилтэй бас намхан биетэй 2 хүүхдийг бид гурав дээр дагуулж ирээд тэр хүүхдүүдээс утсаараа нэг яриулчих гэхэд өндөр биетэй нүдний шилтэй банди нь утасны цэнэг дууссан гэж хэлэхэд Б.Чойном  би өөрийнхөө зайг хийж байгаад яриадах уу гэхэд тэр хүүхэд утсаа гаргаж өгөхөд Б.Чойном утсыг нь авч халаасандаа хийгээд урагшаа алхахад нь бид нар бас дагаад алхсан нөгөө өндөр биетэй банди араас нь утсаа авъя гээд хувцаснаас нь татаад байсан. Б.Чойном чигээрээ явж байгаад ногоон шилэн байшингийн ард байх гудамжны мухарт очоод Б.Чойном тэр өндөр биетэй хүүхдийн шанаан тус газарт нь нэг цохиж авахад тэр хүүхдийн нүдний шил газарт унаж Б.Чойномыг тэр банди цааш нь түлхэхэд Б.Чойном нөгөө жижигхэн биетэй хамт явсан хүүхэд дээр нь очиход тэр өндөр хүүхэд  Т.Энх-Амгалан, Б.Доржлхагва бид 3-т хандаж та 3 нийлж зодох юм бол ална шүү гэхээр нь би очоод зүүн шанаан тус газарт нь 2 удаа цохиж авсан. Тэгэхэд хажуугаас Б.Доржлхагва  гэдэс рүү нь 2 удаа өшиглөж авсан. Т.Энх- Амгалан бас хажуугаас нь 2 удаа алгадаж авч байсан. Үндсэндээ бид 3 нийлээд зодсон. Ингэж байхад Б.Чойном тэр намхан биетэй хүүхэдтэй байж байгаад ирсэн. Намхан банди нь тэр өндөр бандийг барьж аваад эд нар чинь ах нар байна, одоо хоёулаа явъя гээд байсан. Тэгээд бид нар булан тойроод зуггааж Б.Дорждэрэмийнд ирсэн. Б.Дорждэрэм  гэртээ байж байсан. Утас дээрэмдсэн талаараа хэлээгүй. Уг хүүхдээс авсан гар утсыг Т.Энх- Амгалан авна гээд авч, би Т.Энх-Амгалангийн барьж байсан хуучин утсыг авах болсон.

-2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.Дорждэрэмийн гэрт 17 цагийн үед очиход Т.Энх-Амгалан, Б.Дорждэрэм хоёр байсан. Миний араас Б.Чойном  ирсэн. Тэгээд юм ярьж байхад Б.Чойном нь утас олмоор байна гэхэд нь би манай ангид байсан Б.Шийрэвдамба гэж хүүхэд гайгүй утастай байдаг юм гэж хэлэхэд Б.Шийрэвдамбын утсыг дээрэмдэж авахаар болж “Баруун бүс” худалдааны төв рүү явсан. Б.Шийрэвдамбыг “Баруун бүс”-ийн худалдааны төвд ажилладаг гэдгийг нь Б.Чойном,  Т. Энх-Амгалан, Б.Дорждэрэм нар нь мэддэг. Ингээд “Баруун бүс”-ийн худалдааны төвийн үүдэн дээр ирээд Т.Энх-Амгалан, Б.Дорждэрэм нар  орж Б.Шийрэвдамба байгаа эсэхийг шалгаад  байна гээд гарч ирсэн. Ингээд бид нар үүдэнд нь Б.Шийрэвдамбыг хүлээгээд байж байтал нэг эгчтэй бялуу барьж гарч ирээд тэр эгчээ таксинд суулгаж өгөөд өөрөө хойшоо захын чиглэлд явсан. Тэгэхэд бид дөрөв араас нь явж байгаад би намайг таних юм чинь би очихгүй, оролцохгүй гэж хэлээд захын хойд талын замын хажууд үлдсэн. Нөгөө гурав цааш явсан. Намайг замын хажууд зогсож байтал Т.Энх-Амгалан, Б.Чойном нар нь хүрч ирээд бид гурав таксинд сууж Б.Дорждэрэмийн гэрт ирэхэд Б.Дорждэрэм байхгүй дүү Б.Доржлхагва нь байж байгаад араас Б.Дорждэрэм орж ирэхэд дүү нь зөрөөд гарч явсан. Тэгэхэд Б.Чойном халааснаасаа мөнгө гаргаж ирээд бид дөрөв хувааж авахад нэг хүнд 70,000 төгрөг ноогдож мөнгийг хувааж авсан. Утсыг нь Б.Чойном авах болсон учир нь Б.Чойном утасгүй байсан. Тэгээд Т.Энх-Амгалан бид хоёр Б.Дорждэрэмийн гэрт хоноод өглөө нь гэрлүүгээ явсан.Тэгэхэд Б.Дорждэрэм нь Б.Чойном, Т.Энх-Амгалан нарыг өөр хүнтэй андуураад буруу тийшээ явсан гэж хэлж байсан. Б.Чойном, Т.Энх-Амгалан нар нь тэр хүүхдээс гар утсыг нь мөнгөтэй нь авсан гэж байсан... гэх мэдүүлэг.  /2-р хх-ийн 114-116/

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн учир мэдүүлэг аваагүй.

4. Шүүгдэгч Б.Чойномын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 12 сарын 10-дын үеэр байх Хөх толгойд байдаг “Эрдэнэмандал”нэртэй дэлгүүрийн гадаа Энх-амгалан,Дорждэрэм,Доржлхагва нарын хамтаар очиж байхад  нэг эрэгтэй хүүхэд дэлгүүрт орсон....Тэгэхэд Доржлхагва тэр хүүхдийг дагуулаад Дорждэрэм бид 2-ын байсан газар ирсэн...Тэр хүүхдийг дагуулаад ирэхэд нь би утсыг нь аваад утасныхаа кодыг гаргаадах гэхэд тэр хүүхэд гаргаж өгсөн.Тэгэхэд Дорждэрэм энгэрийн халаасанд байсан”сигар”нэртэй тамхийг авахад тэр хүүхэд ахын тамхи байгаа юм гэхэд Дорждэрэм тэр хүүхдийг хавсраад унагаасан чинь хажуугаас нь Доржлхагва өшиглөж авсан.Тэгээд босоод ирэхэд нь  би утсыг чинь авлаа гээд цээж хэсэгт нь нэг удаа цохиж авахад тэр хүүхэд гүйгээд явсан./1-р хх-ийн 79-80/

2016 оны 12 дугаар дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Баянхонгор сумын 5 дугаар баг 8-р гудамж 5 тоот хашаанд Б.Дорждэрэмийн гэрт Б.Дорждэрэм, Б.Доржлхагва, Т.Энх-Амгалан бид 4 байж байгаад Б.Дорждэрэм нь миний тамхи дууссан надад 1000 төгрөг байна. Хөх толгойд тамхи ширхэгээр зардаг гэсэн, 4-үүлээ яваад ирье гээд  хөх толгойн “Эрдэнэмандал”  дэлгүүрийн урд талд байдаг дэлгүүрээс тамхи авах гэхэд тэр дэлгүүр нь цоожтой байж байгаад “Эрдэнэмандал” дэлгүүрийн урд талд байдаг худгийн хажууд зогсож байтал доороос нэг хүүхэд “Эрдэнэмандал” дэлгүүрт орсон. Тэгэхэд нь би Б.Дорждэрэмтэй хамт дэлгүүрлүү араас нь очиж цонхоор нь харахад тэр хүүхэд тамхи аваад зогсож байсан. Тэгээд Т.Энх-Амгалан, Б.Доржлхагва 2 араас ирэхэд нь тэр хоёрт нэг хүүхэд тамхи авах гээд дэлгүүрт орчихлоо тэр хүүхдийг дуудаад гаргаад ир гэж хэлээд Б.Дорждэрэмтэй хамт арынх нь гудамжинд зогсож байсан чинь Б.Дорждэрэм надад 1000 төгрөг байгаа би ямарч байсан явж тамхи оллоо гэхэд Б.Доржлхагва, Т.Энх-Амгалан нар нь тэр хүүхдийг дагуулаад ирсэн. Тэгэхэд би ганцаараа байсан. Би Б.Доржлхагвад тэр хүүхдийг утсаараа яриулчих гэж хэлээд дагуулж ирээрэй гэсэн тэр хүүхдийг Б.Доржлхагва, Т.Энх-Амгалан нар  дагуулж ирэхэд нь би тэр хүүхдээс утсаа өгч бай гэж асуухад тэр хүүхэд надад утсаа гаргаж өгөхдөө 500 төгрөгтэй гаргаж ирэхэд нь утас 500 төгрөгийг нь аваад утас нь кодтой байсан учир би кодыг нь өөрөөр нь гаргуулаад утсыг нь халаасандаа хийсэн. Тэгэхэд хажуугаас Б.Доржлхагва  тэр тэр хүүхдийг хавсраад унагаад дахин өшиглөхөд нь тэр хүүхэд босож  ирээд ахын тамхи гээд авах гэхэд нь Б.Доржлхагва  тамхийг нь аваад халаасандаа хийсэн. Тэгэхэд нь би одоо яв гэхэд тэр хүүхэд ахын тамхи гээд байхаар нь нэг цохиж авахад тэр хүүхэд гүйгээд явсан. Т.Энх-Амгалан хажууд зогсож байсан. Гар утсыг нь би барьж байгаад Э.Бумцэндэд өгсөн байж байгаад дараа нь авч цагдаад хураалгасан.

-2016 оны 12 дугаар сарын дундуур өдрийг нь бас санахгүй байна. Б.Дорждэрэмийн гэрт Б.Дорждэрэм, Т.Энх-Амгалан, Э.Бумцэнд бид 4 байж байхад Т.Энх-Амгалан нь Хөх толгойд айлаас өмд авна маргааш урлагийн үзлэгтэй гэж хэлээд явах болоход Т.Энх-амгалантай Э.Бумцэнд бид 2 хамт явсан. Тэгээд “Гүнж” дэлгүүрийн арын худагтай гудамжинд айлаас Т.Энх-Амгалан өмд авсан. Ингээд буцаад гэрлүүгээ явж байтал худгийн хажууд нэг хүүхэд тааралдаж би дуудаж уулзаад утсаараа нэг яриулчих гэхэд тэр хүүхэд сим карт байхгүй гэж хэлэхэд нь би өөрийнхөө сим картыг хийгээд нэг яриадах уу гэхэд тэр хүүхэд утсаа гаргаж өгсөн. Тэгэхэд нь би утсыг нь аваад халаасандаа хийгээд тэр хүүхдийг ийшээ явья гээд нарийн гудамж руу дагуулаад явсан. Тэгэхэд тэр хүүхэд замдаа бид нараас МСҮТ-өөс /Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс/ 3 дугаар курсийн хүүхэд таних уу гээд байхад нь Т.Энх- Амгалан ар яриад жаахан томрох гээд байна уу гэхэд тэр хүүхэд зүгээр танилцах гэсэн юм гэж байсан.Тэгээд нарийн гудамжинд ороод тэр хүүхдийг жаахан ар ярих гээд байна уу гээд тэр хүүхдийн шанаанд нэг удаа цохиж авахад араас нь Э.Бумцэнд цохиж авсан. Т.Энх-Амгалан урд нь зогсож ард нь Э.Бумцэнд бид 2 зогсож байгаад цохиж авсан юм. Тэгээд тэр хүүхдэд царайг чинь харлаа дараа янз бүрийн юм болсон байх юм бол тааралдана шүү гэж хэлээд нарийн гараад зугтааж шууд Б.Дорждэрэмийн гэрт ирээд болсон явдлаа Б.Дорждэрэмд хэлээд утсаа үзүүлж Б.Дорждэрэмийн утастай нөгөө хүүхдээс авсан утсаа сольж барьсан. Тэр хүүхдийн утас нь “Samsung galxy S5” маркийн цэнхэр ногоон өнгийн  тагтай утас байсан. Б.Дорждэрэмийн утас нь “note 2” маркийн утас байсан. Тэгээд тэднийхээс гарч гэрлүүгээ явсан.

-2016 оны 12 дугаар сарын 20-д гарсан байхад Э.Бумцэнд, Т.Энх-Амгалан бид Б.Дорждэрэмтэй уулзаад гэрт нь байж байхад Б.Доржлхагва  Т.Энх-Амгалантай яриад 1 дүгээр арван жилийн сургуулийн хажууд хүрээд ир гэсэн гээд Э.Бумцэнд, Т.Энх-Амгалан бид гурав гарч Б.Доржлхагватай уулзахад талбай оръё гээд талбай ороод “Хонгор” хотхоны засмалаар явж 3 дугаар арван жилийн сургуулийн урд талын дэлгүүрийн хажууд ирэхэд хоёр хүүхэдтэй тааралдаж би утас байна уу гэхэд тэр 2 хүүхэд байхгүй гэхээр нь явуулсан. Тэгэхэд Б.Доржлхагва, Т.Энх-Амгалан, Э.Бумцэнд 3 нь Хөх толгой явья гээд байхаар нь би ийшээ төв явья гэхэд явахгүй байхаар нь би ганцаараа 3 дугаар арван жилийн сургууль чигтэй явахад өөдөөс 2 хүүхэд ирж байгаатай тааралдаж утсаараа нэг яриулчих гэхэд цэнэггүй байна гэсэн учир би гурвуулаа ийшлэе гээд явахад нөгөө 3 дэлгүүрийн цаад талд зогсож байхаар нь очоод тэр хүүхдээс за утсаараа нэг яриулчих гэхэд цэнэггүй гэхээр нь зүгээр гаргаад ир гэхэд утсаа гаргаж ирсэн нь “note 1” маркийн гар утас байсан би авч халаасандаа хийгээд утсаа авах юм бол дагаад яв гээд цааш явахад араас тэр хүүхэд хувцаснаас татаад та нар ингээд аваад зугтаадаг гээд байсан. Тэгээд цааш дагуулж яваад Нийгмийн даатгалын арын уурын зуухны хашааны хажуу талын буланд очоод яах гээд татаад байгаа юм бэ гээд шанаан тус газарт нь цохиж авахад тэр хүүхэд намайг түлхээд авахаар нь үлдээгээд хамт явсан хүүхэд дээр нь очоод нэг элгэдэх гэхэд тэр хүүхэд ахаа болъё гээд байсан. Тэгээд буцаад очиход тэр өндөр хүүхдийн хамраас нь цус гарсан байсан. Тэр хүүхэд намайг ирэхэд надтай зууралдаад та нар утас аваад зугтаадаг, утсаа авъя гэхэд нь би цохиж авахад цаанаас нөгөө хамт явсан хүүхэд хүрч ирээд ах нар байна болъё гээд тэр хүүхдийг тэврээд үлдсэн. Явахдаа намайг Шижирээ гэдэг нөгөөдөр МСҮТ дээр ирээд утсаа аваарай, мэдэхгүй хүмүүсээс асуугаарай гэж хэлээд бид дөрөв хашааны булан тойроод зугтааж Б.Дорждэрэмийн гэрт ирсэн. Б.Дорждэрэм гэртээ байсан бөгөөд хүүхдийн утас дээрэмдэж авсан талаараа буюу Б.Доржлхагва дуудаад нэг хүүхдийн утас дээрэмдсэн гэж хэлж утсаа үзүүлж кодгүй байсан учир доторх зүйлийг нь устгаад Т.Энх-Амгаланд  өгсөн.

-2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой Б.Дорждэрэмийн гэрт Б.Дорждэрэм, Т.Энх-амгалан, Э.Бумцэнд бид 4 байж байгаад Т.Энх-амгалан бид 2 гарч утас олъё гэхэд Б.Дорждэрэм, Э.Бумцэнд 2 зөвшөөрч “Баруун бүс” дээр нэг таньдаг хүүхэд байгаа түүнд утас мөнгө байгаа гэж хэлж “Баруун бүс” явах болж явсан. Тэгээд “Баруун бүс” дээр ирээд үүдэн дээр нь байж байхад нөгөө Э.Бумцэндийн хэлсэн хүүхэд нэг эгчтэй бялуу бариад гарч ирээд тэр эгчийг таксинд суулгаад өөрөө хойшоо салаад явсан. Тэгэхэд Э.Бумцэнд би таних юм чинь болилоо гээд бид гуравтай явж байгаад тэр хүүхэд доод захын тэнд нэг хүнсний дэлгүүрт ороход Б.Дорждэрэм  бид гурвын урд явж байгаад алга болсон, сүүлд нь асуухад та нарыг өөр хүнтэй андуураад яваад өгсөн байна лээ гэж байсан. Тэгээд Э.Бумцэнд, Т.Энх-амгалан бид 3 тэр хүүхдийг дэлгүүрээс гарч ирэхийг нь хүлээгээд байж байхад Э.Бумцэнд би таних юм чинь харж байя гээд байж байхад тэр хүүхэд дэлгүүрээс гарч ирээд “Гурван эрдэнэ” гэх засварын газарт  ороод гарч ирэхэд нь хашааны хажууд би дуудаж утсаараа нэг яриулчих гэхэд тэр хүүхэд “note 2” маркийн гар утас гаргаж ирсэн. Би утсыг нь аваад халаасандаа хийхэд тэр хүүхэд хүний утсаар яах гээд байгаа юм гэхээр нь дагаад яв гээд гражны урд очоод тэр хүүхдийн шанаанд нэг мөрөнд нь нэг удаа цохиж аваад энд таньдаг хүн чинь дуудаж байна гээд дагуулж шатахуун түгээх станцын хойд талд нэг урт гражны хажууд ирээд шанаа мөрөнд нь тус бүр нэг удаа цохиж авахад тэр хүүхэд намайг өргөөд газар унагааж намайг босгохгүй дээрээс дараад байхад нь Т.Энх-Амгалан босгох гээд хөлнөөс нь татахад урдаас нь өшиглөхөд Т.Энх-Амгалан хоёроос гурван  удаа өшиглөж авахад тэр хүүхэд миний дээрээс босохоор нь би хүний дээр дарж хэвтдэг ямар овоо гар вэ гээд цүнхэнд чинь юу байгаа юм гэхэд цүнхээ тэврээд байхаар нь нэг элэгдэж аваад өшиглөж цүнхнээс нь татсан чинь цүнхнийх нь оосор тасраад газар унахад  цүнхийг нь аваад онгойлгоод үзэхэд мөнгө байхаар нь аваад халаасандаа хийж цүнхийг нь тэр хүүхэд рүү шидээд зугтаагаад гражны  булан тойроход Э.Бумцэнд өөдөөс гараад ирсэн. Тэгээд бид 3 хамт зугтааж таксинд  суугаад Б.Дорждэрэмийн гэрт ирэхэд ирээгүй байсан. Гэрт нь дүү Б.Доржлхагва байж байгаад бид 3-ыг ороод ирэхэд зөрөөд гарсан. Бид 3 тэднийд хувцасныхаа шороог арилгаад сууж байтал Б.Дорждэрэм орж ирээд та 3 яав би та 3-ыг хайж явж байгаад ирлээ гэхэд нь бид нар утсыг нь аваад мөнгийг нь авсан гээд авсан мөнгөө гаргаж тоолоход 280,000 төгрөг байсан. Бид нар хүн тус бүр 70,000 төгрөг авсан. Гар утсыг нь би авч байгаад хүнтэй утсаа сольж барьж байгаад буцааж авч хураалгасан../2-р хх-ийн 82-86/,

Шүүгдэгч Б.Чойном шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тус мэдүүлэг аваагүй.

5. Шүүгдэгч Б.Дорждэрэмийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Энх-амгалан,Чойном,Доржлхагва нарын хамтаар “скай”нэртэй гар утсыг хөх толгойд байх “Эрдэнэмандал” нэртэй дэлгүүрийн гаднаас нэг эрэгтэй хүүхдээс дээрэмдэж авахад явсан...Тэгээд бид нар тамхи татах гэхэд тамхи байхгүй бид нарт 1000 төгрөг байсан учир ширхэгээр тамхи зардаг хөх толгойд байх “Эрдэнэмандал”нэртэй дэлгүүрийн гадаа ирэхэд нэг хүүхэд дэлгүүрээс тамхи ширхэглэж аваад гарахад нь тэр хүүхэдтэй тамхийг нь хувааж татаад энэ хавьд ширхэгээр тамхи зардаг дэлгүүр байдаг юм уу гэхэд тэр хүүхэд би ороод аваад ирэе гээд надаас 1000 төгрөг  аваад дэлгүүрт орж 6 ширхэг тамхи авч ирж өгсөн тэр тамхийг аваад татаад байж байтал нэг эрэгтэй хүүхэд дэлгүүр лүү гүйгээд орсон.Тэр хүүхдийг дэлгүүрээс юу авч байгааг нь цонхоор хараад зогсож байтал тамхи авсан тэгэхээр нь  тэр хүүхдийг дуудаад ир гэж Чойном,Доржлхагва 2-т хэлээд би Энх-амгалангийн хамтаар дэлгүүрийн арын гудамжинд зогсож байхад тэр хүүхдийг тэр 2 дагуулаад ирсэн.Тэгэхэд тэр хүүхдээс Чойном утсаа гаргаад ир нэг ярьчихя гэхэд тэр хүүхэд утсаа гаргаж ирэх гэхэд нь би чи сая тамхи авч байсан нэг тамхилчих гэхэд тэр хүүхэд утсаа бас тамхиа гаргаад ирсэн.Тэгэхэд нь би тэр хүүхдийг хавсарч унагахад Чойном тэр хүүхдийн тамхи гар утсыг халаасандаа аваад хийсэн...Тэр хүүхэд утсаа авая гэхэд Чойном зүүн талынх нь хацар луу цохиод чиний нүүрийг харсан шүү гэхэд тэр хүүхэд гүйгээд явсан.Бид нар тэр хүүхдийг том хүн дагуулаад ирэх байх гээд зугатаасан./1-р хх-ийн 92-93/

...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой намайг гэртээ байхад Т.Энх-амгалан нар нь манайд ирсэн. Энэ үед би гэртээ ганцаараа байсан ба манай ээж хөдөө Баянхонгор аймгийн Баянцагаан сумруу, дүү Б.Доржлхагва  хичээлдээ явсан байсан. Б.Чойном, Т.Энх-Амгалан бид гурвыг байж байхад манай дүү Б.Доржлхагва  хичээлээс ирээд ундаа уугаад байж байхад бид нар тамхи гэхэд бид нарын хэнд ч тамхи байгаагүй.

Надад 1000 төгрөг байсан. Тамхи авах болоход манай гэрийн ойролцоо тамхи ширхэгээр зардаг дэлгүүр байгаагүй учраас бид нар Хөх толгой явсан. Ингээд Хөх толгойн “Эрдэнэмандал”  дэлгүүрт би орж тамхи ширхэгээр зарах эсэхийг нь асуухад зардаггүй гэсэн. Тэгээд би гарахад надтай зөрөөд нэг эрэгтэй хүүхэд дэлгүүрт орсон. Тэгэхэд бид нар дэлгүүрийн цонхоор харахад тэр хүүхэд тамхи авч байсан. Б.Чойном  энэ хүүхдийг гараад ирэхээр нь дагуулаад ирээрэй гэж Т.Энх-Амгалан, Б.Доржлхагва бид гуравт хэлээд өөрөө бие засах гээд гудамж руу  явсан. Тэгээд Т.Энх-амгалан, Б.Доржлхагва бид гурав зогсож байхад тэр хүүхэд ирсэн би зөрөөд дэлгүүрт орсон. Т.Энх-Амгалан, Б.Доржлхагва нар нь тэр хүүхдийг дагуулаад Б.Чойномын араас явсан. ...Би гуйсаар байгаад 1000 төгрөгөөр 5 ширхэг тамхи аваад гараад ирэхэд нөгөө үлдсэн гурав гудамжны үзүүрт тэр хүүхэдтэй байж байхаар нь яваад очиход манай дүү Б.Доржлхагва нь хавсраад газарт унагаасан, би  яаж байгаа юм гээд тэр хүүхдийг татаж босгоход Б.Доржлхагва  өшиглөх гэхээр нь боль гээд болиулсан. Тэгэхэд Б.Чойном нь жаахан зайдуу зогсож байгаад наад хүүхдээ дагуулаад ир гэхээр нь  бид нар тэр хүүхэдтэй хамт очиход тэр хүүхэд утсаа авъя гэсэн. Би утсыг нь авсан юм уу  өгөөч гэхэд Б.Чойном нь чамд хамаагүй чи дуугүй байж бай тэгэхэд тэр хүүхэд утсаа авъя гэхэд Б.Чойном тэр хүүхдийн зүүн талын хацарт нь цохиж аваад чи яв, чиний царайг чинь харсан шүү гэхэд тэр хүүхэд  явсан. ...Бид нар тэндээс зугтааж “Хонгор” хотхоны хажууд ирэхэд Б.Чойном  халааснаасаа нэг хайрцаг тамхи бас 500 төгрөг гаргаж ирээд тамхилсан. Би  яасан юм чи утас, тамхийг нь авсан уу гэхэд тийм гэж байсан. Тэгээд гэртээ ирээд амарсан. Тэр хүүхдийн утсыг Б.Чойном авсан байж байгаад сүүлд нь энэ талаар ярьж байгаад би Б.Чойномоос тэр хүүхдийн утсыг яасан гэхэд би Т.Энх-Амгаланд 10,000 төгрөгийн өртэй  байж байгаад өгчихсөн гэж байсан.

- Дээрх явдал болсон өдрөөс хойш  1-2 хоногийн дараа өдрийг нь би хэлж мэдэхгүй . Би гэртээ ганцаараа байхад 19 цаг өнгөрч 20 цагийн үед байх манайд Э.Бумцэнд,  Б.Чойном, Т.Энх-Амгалан нар нь ирсэн. Тэгээд Б.Чойном нь “Samsung galaxy S5” маркийн гар утас гаргаж ирээд надад үзүүлж хоёулаа утсаараа сольж барья гэхээр  нь би тэр утсыг нь үзэхэд гайгүй ямар ч асуудалгүй утас байхаар нь тэгье гэсэн. Ингээд би өөрийнхөө утсаар солиод орой нь тэд явахад нь энэ утсыг чи хаанаас авсан юм гэхэд Б.Чойном  бид гурав Т.Энх-Амгалангийн  өмдийг хүүхдээс авах гэж яваад нэг хүүхэдтэй тааралдаж ,хүүхдийн  утас авсан талаараа хэлсэн. Би тэд нарыг хүүхдийн утас дээрэмдэж авсан талаар  сүүлд нь мэдсэн. Би тухайн үед эд нар баригдах юм бол нь өгчихнө дөө би ямар оролцсон биш гэж бодоод өнгөрсөн.

Мөн дээрх явдал болсон өдрөөс хойш бас 2-3 хоногийн дараа өдрийг нь санахгүй  байна. Б.Чойном, Т.Энх-Амгалан, Э.Бумцэнд нар нь манайд байж байгаад                             Т.Энх-Амгалан, Э.Бумцэнд, Б.Чойном  нар  бид гурав төв рүү ороод хүүхэдтэй уулзаад ирье гээд 19 цаг өнгөрч байхад гарч явсан. Ингэхдээ миний хар өнгийн куртикыг  Б.Чойном өмсөөд явсан. Тэгэж явахаас  өмнө нь манай дүү Б.Чойном, Т.Энх-Амгалангийн  аль нэгтэй нь утсаар ярьсан юм шиг байгаа юм. Т.Энх-Амгалан нь манай дүү Б.Доржлхагвыг ирж байгаа гэж байсан. Тэгээд тэд нарыг ирэхээс өмнөхөн нь хичээлээсээ орж ирээд манай дүү ундаа уугаад тэд нартай гараад явсан. Тэгээд 1 цаг гаруй болоод ирсэн. Б.Чойномын өмсөж явсан миний куртиканы энгэр нь цус болсон байхаар нь асуухад 2 хүүхэдтэй тааралдаад томроод байхаар нь…цохисон чинь өмнөөс зодоон хийсэн талаар ярьж,”note 1” маркийн гар утас авсан талаараа хэлэхэд нь яах гэж утас авч байгаа юм. Куртика цус болгосон байна та нар их зодсон юм биш үү гэхэд үгүй гээд надад уурлаад байсан. Тэгээд тэд нарыг  явахаар нь  би дүүдээ яагаад ийм юм хийгээд яваад байгаа юм дахиж битгий хамт яваарай гэж хэлсэн.

“Note 1” маркийн гар утас тэд нар авсан өдрөөс хойш буюу нөгөөдөр нь байх 2-3 өдрийн дараа өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Манайд Б.Чойном, Т.Энх-Амглаган, Э.Бумцэнд бид нар байхад Э.Бумцэнд  нэг хүүхэдтэй утсаараа чат бичиж байгаад  “note 2” маркийн утсаа барьж байгаа юм уу гэхэд тэр хүүхэд нь барьж байгаа гэж бичиж байсан. Э.Бумцэнд нь тэр найзыгаа “note 2” маркийн утастай энэ хүүхдийг барья гэхэд Б.Чойном, Т.Энх-Амгалан нар нь тэгье гэж ярилцаад  тэд нар гэрлүүгээ очиж хоносон. Тэр хүүхэд нь манай дүү Б.Доржлхагвын хуучин ангийнх нь хүүхэд Шийрэв гэдэг юм /би бүтэн нэрийг нь мэдэхгүй/ тэгээд маргааш нь байх намайг гэртээ байхад Э.Бумцэнд, Б.Чойном, Т.Энх-Амгалан нар  ирээд нөгөөдөхөө авъя “Баруун бүс” явах уу гэхэд нь би яадаг билээ гэж бодож байгаад болъё гэхэд Б.Чойном  явахгүй бол чи чиний куртикыг  өмсөөд явъя гэхээр өмнө цус шүүс болгоод ирсэн юм чинь куртика урж магадгүй гэж бодоод би өөрөө цуг явна гээд хамт “Баруун бүс” худалдааны төв явсан. “Баруун бүс” худалдааны төвд орж тэр хүүхдийг харахад лангуун дээрээ байж байсан. Тэгээд гадаа үүдэнд хүлээгээд байж байхад нэг эгчтэй бялуу бариад гарч ирээд тэр эгчийгээ машинд суулгаж, баруун бүсийн араар гараад алхахад нь бид нар араас нь дагаж явсан.

Би Б.Чойном, Т.Энх-Амгалан, Э.Бумцэнд нарын араас нь явж байгаад айгаад болъё гэж бодоод гэрлүүгээ явсан. Тэгээд би гэртээ ирэхэд тэд нар ирчихсэн байсан. Надаас чи чинь хаашаа алга болов оо гэхэд нь би та нарыг дагаад явж байгаад өөр хүн дагаад явсан байна лээ гэж худал хэлсэн. Тэгээд байж байхад манай дүү гараад ангийнхаа хүүхэдтэй уулзана гээд гарч явахад Б.Чойном  утас мөнгө гаргаж ирээд би энэ утсыг нь авлаа хэдүүлээ энэ мөнгийг нь хувааж авъя гээд хуваагаад надад 70 гаруй мянган төгрөг өгсөн. Энэ талаар манай дүү мэдээгүй гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 127-131/,

Шүүгдэгч Б.Дорждэрэм шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн учир мэдүүлэг аваагүй.

Насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 19 цаг өнгөрч байхад ангийнхаа Г.Ариунболдтой хамт сургуулиа тараад гэртээ харихаар...3 дугаар арван жилийн сургуулийн замын урд талд байх хүнсний дэлгүүрийн хажууд явж байхад нэг хүүхэд бид хоёрын өөдөөс ирээд уулзаж утас байна уу, утсаар нэг яриулчих гэсэн. Тэр хүүхэд  надаас арай өндөр байж магадгүй 170 см өндөртэй байх цэнхэр юм уу хар өнгийн урт өвдгөөр татсан урдуураа цахилгаантай куртикатай, шар өнгийн гуталтай, саарал өнгийн ороолт малгайтай, нүд нь нэг сонин би нүдийг нь харах юм бол таних байх 10-11 дүгээр ангийн болов уу гэмээр хүүхэд байсан.

Би тэр хүүхдэд утасны цэнэг дууссан гэхэд намайг утасныхаа сим картыг өгөөд яриулчих гэсэн. Тэгэхэд нь би үгүй гээд цааш явах гэхэд тэр хүүхэд дагаад яв гээд бид хоёрын урд ороод явсан. Тэгэхэд цаана нь гурван хүүхэд байсан. Тэр гурван хүүхдийн хажууд ирэхэд нөгөө хүүхэд тэр 3 хүүхэдтэй хамт явсан бололтой бид хоёрыг зогсоогоод надаас утасны цэнэг чинь дууссан юм уу харъя гэхэд нь би утсаа гаргаад харуулахад тэр хүүхэд миний утсыг гарнаас шууд булааж аваад утсыг хараад “note 1” байна гээд   халаасандаа хийсэн.

Би утсаа авъя гэхэд тэр хүүхэд утсаа авъя гэвэл дагаад яв гээд цааш явахад нөгөө 3 хүүхэд бас явсан. Би араас нь утсаа авъя гээд найзынхаа хамтаар тэр хүүхдийн хувцаснаас нь татахад тоохгүй цааш яваад байсан.Тэгээд Нийгмийн даатгалын уурын зуух буюу манай найз Г.Ариунболдын гэрийн хашааны хажууд ирээд миний утсыг авсан хүүхэд чи яагаад байгаа юм гээд намайг заамдаж аваад миний толгой руу мөргөсөн. Тэгэхэд нь би утсаа авъя гэхэд тэр хүүхэд миний  нүд рүү цохиж авахад нь би тонгойсон. Тэгээд намайг зодоод байсан ба хэдүүлээ зодсон талаар  мэдэхгүй байна. Хамт явсан манай найз Г.Ариунболд хэлэхдээ намайг тэр утас авсан хүүхэд зодсон гэж байсан. Мөн манай найзыг нэг нь зодсон гэж байсан. Намайг зодож байхыг манай найз хараад зогсож байсан.Миний толгой руу цохисон учраас би яг юу болсон талаар  сайн хэлж мэдэхгүй байна. Миний ухаан балартсан байсан. Намайг зодож байгаад нэг хүүхэд нь тэр зодож байгаа хүнд хэлсэн үү чи арай хэтрүүлчихлээ явъя гэж хэлэхэд намайг зодохоо больсон. Тэд дөрвүүлээ гудамжны булан тойроод гүйгээд явсан. Намайг зодож байхдаа тэр хүүхэд 4 дүгээр арван жилийн Шижирээ гэж мэдэх үү гээд зодоод байсан. Манай найзыг яаж зодсон талаар би хараагүй.

Харанхуй болсон байсан учир яг ямар хувцастай байсан талаар сайн хараагүй. Намайг зодсон хүүхэд надаас арай өндөр байж магадгүй 170 см өндөртэй байх цэнхэр юм уу хар өнгийн өвдгөөр татсан куртикатай, шар өнгийн гуталтай, саарал өнгийн ороолт малгайтай, нүд нь нэг сонин бөөрөнхийдүү би нүдийг нь харах юм бол таних байх 10-11 дүгээр ангийн болов уу гэмээр хүүхэд байсан. Бусад хүүхдийг нь сайн хараагүй нэг хүүхэд нь надаас арай намхан харагдаж байсан. Намайг зодож миний гар утсыг авсан хүүхдүүдийн царайг нь харахад хүүхэд төрхтэй байсан. Тэгэхэд харанхуй байсан учраас намайг хэн нь яаж цохиж зодсон талаар  мэдэхгүй байна. Миний утас нь “note 1” маркийн хар дэлгэцтэй цагаан тагтай, гадуураа өнгөгүй тунгалаг гэртэй  утас байсан. Өнөөдөр өөрийн утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Тухайн үед миний нүдний шил алга болж маргааш нь олж авсан. Тэгэхэд рам нь эвдэрсэн байсан учир манай ээж засуулж би одоо зүүж байгаа. Миний хувьд нэхэмжлэх зүйлийн талаар мэдэхгүй байна.  Манай ээж 490,000 төгрөгийн зардал гарсан гээд намайг цаашид эмчлүүлэхэд 1,800,000 төгрөгийн эмчилгээний зардал гарах юм байна гэж байсан. Энэ талаар ээж ярих байх гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 103-105/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13 цагт манай хүү Б.Амартүвшин нь сургуульдаа яваад орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгэхдээ Нийгмийн даатгалын хэлтсийн ард  үл таних дөрвөн хүүхэд зодож гар утсыг нь авсан талаар хэлж би цагдаад хүүгээ зодуулж гар утсаа дээрэмдүүлсэн талаар нь гомдол мэдээлэл гаргасан. Манай хүү хэлэхдээ найзтайгаа хамт явж байхад 10,11 дүгээр ангийн болов уу гэмээр дөрвөн хүүхэд дуудаад очиход  гар утсаа өгчих гээд цэнэггүй байгаа гэхэд нь худлаа яриад бай гаргаад ир гэхэд нь манай хүү утсаа үзүүлэхэд шууд утсыг нь булаагаад авсан гэсэн. Манай хүү тэр хүүхдийг нь чи хэн юм гэхэд 4-ийн Шижирээ гэж чи дуулаагүй юу, өөр хүмүүсээс дуулж аваарай гэж хэлсэн гэж байсан. Мөн утсаа авах гэхэд нь толгой руу нь цохиод унахад нь толгой руу нь өшиглөөд байсан гэж байсан. Энэ талаараа өөрөө тодорхой ярих байх гэж бодож байна.

Миний хувьд хүүгээ сая Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн. Тэгэхэд эм бичиж өгсөн мөн хамар нь бага зэрэг мурийсан байна засуулах шаардлагатай гэсэн. Энэ удаад хамрын мурийг нь янзлуулах мөнгөний бололцоо байхгүй учир янзлуулж чадаагүй ирсэн. Манай хүү хараа муутай нүдний шил зүүдэг нүүр лүү нь цохиод нүдний шил нь унахад найз нь авч өгсөн боловч дахин зодоод нүдний шил нь газар унаад олдохгүй байсныг маргааш нь тэр зодсон гэх газраас нь олж авсан. Гар утасны хувьд “note1” маркийн цагаан өнгөтэй гар утас байсныг сая бүрэн бүтэн хүлээн авсан.  Улаанбаатар хот руу явж эмчид үзүүлэхэд доорх зардал гарсан.

1. Улаанбаатар хотруу явсан замын зардалд нэг хүн нь 27500 төгрөг гээд 2 талдаа 2 хүний зардал 27,500*4=110,000 төгрөг

2.Нүдний шил нь эвдэрсэн учир 80,000 төгрөгөөр засуулсан. Энэ нүдний шил нь 300,000 төгрөгийн үнэтэй шил байсан юм. Нүдний шилний рам нь эвдэрсэн шил нь гайгүй байж байгаад засуулж авсан.

3.”Мандарва” мэдрэлийн эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авсан төлбөрт нь 20,000 төгрөг өгсөн.

4.”Люкс мед” эмнэлэгт толгойн компьютер томографи зураг авахуулсан төлбөрт 100,000     төгрөг

5.Улаанбаатар хотод шатахуун хийж эмнэлэгээр явсан. Ингэхэд 30,000 төгрөг зарцуулсан

6. Эм тарианы 150,000 төгрөг гээд одоогийн байдлаар 490,000 төгрөгийн зардал гараад байгааг буруутай этгээдээс нэхэмжилж авна.

Мөн түүнчлэн манай хүүгийн хамрын ясыг тэгшлэхэд 1,800,000 төгрөгийн төлбөр гарна гэсэн тул энэ мөнгийг бас буруутай этгээдүүдээс гаргуулж авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 107-108 /

Насанд хүрээгүй хохирогч Г.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 19 цагаас 20 цагийн үед байх ангийнхаа Б.Амартүвшинтэй хамт сургуулиа тараад  гэртээ харихаар  Хөх толгойн урд байх...3 дугаар арван жилийн сургуулийн замын урд талд байх хүнсний дэлгүүрийн хажууд явж байхад нэг хүүхэд бид хоёрын өөдөөс ирээд уулзаж утас байна уу утсаараа нэг яриулчих гэсэн. Тэр хүүхэд нь надаас жаахан өндөр нуруутай /би 160 см өндөртэй /цэнхэр юм уу хар өнгийн урт өвдгөөр татсан урдуураа цахилгаантай куртикатай, 10-11 дүгээр ангийн болов уу гэмээр хүүхэд байсан. Тэр хүүхдэд утасны цэнэг дууссан гэж Б.Амартүвшин хэлэхэд тэр хүүхэд дагаад яв гээд тэр хүүхэд бид хоёрын урд ороод явсан. Тэгэхэд цаана нь гурван хүүхэд зогсож байсан. Нөгөө гурван хүүхдийн хажууд ирээд утасны цэнэг чинь дууссан юм уу харъя гэхэд нь Б.Амартүвшин утсаа гаргаад харуулахад  тэр хүүхэд утсыг нь аваад халаасандаа хийгээд наашаа дагаад яв гээд манай гэрийн зүгт  явсан. Б.Амартүвшин  утсаа авъя гээд дагаад яваад байсан. Ингээд манай гэрийн хажуу  хашааны мухарт Б.Амартүвшингийн утсыг авсан хүүхэд чи ямар том юм гээд Б.Амартүвшинг нүүрэн тус газарт нь цохиж авахад нүдний шил нь газарт унасан. Би тэгэхэд нь та нар болиоч гэж хэлэхэд тэнд байсан гурван хүүхдийн нэг нь намайг дагуулж жаахан холдуулаад чи дуугүй байж бай гээд миний гэдэс буюу элгэнд хоёр удаа цохиж авсан.  Миний элэг их өвдсөн би элгээ бариад газарт унаад босоод ирэхэд цаана манай найзыг зодож байсан. Хэн нь яаж зодсон талаар сайн мэдэхгүй, харанхуй байсан. Би гэдсээ дарж байгаад өвчин нь гайгүй болохоор нь босоод ирэхэд тэнд байсан дөрвөн хүүхдийн нэг нь чамд утас байна уу гээд асууж байсан би байхгүй гэж хэлсэн. Би Б.Амартүвшинг зодож байхыг нь хараад очиж та нар утсыг нь аваад зүгээр явчих, манай найзыг битгий зод гэж хэлсэн. Тэгэхэд намайг цохиж авсан хүүхэд наад мууг чинь архины шилээр цохиод алчихъя гээд тэндээс архины шил хайгаад яваад байх шиг байсан. Б.Амартүвшин нь та нар ер нь хэн юм гэхэд гар утсыг нь авсан хүүхэд 4 дүгээр арван жилийн сургуулийн Шижирээ гэж сонссон уу гэж байсан. Тэнд байсан нөгөө 2 хүүхэд нь нөгөө 2-ыгоо одоо боль явъя гэсэн юм шиг байгаа юм. Б.Амартүвшингийн утсыг авч зодсон хүүхэд болон намайг цохиж авсан 2 хүүхдийг дагуулаад яваад өгсөн. Тэгэхэд Б.Амартүвшингийн хамраас цус гарсан байхаар нь би гэрлүүгээ орж ус авчирч хамрыг нь угааж өгөөд Б.Амартүвшингийн нүдний шилнийх нь шил алга болсон байсан учир шилийг нь хайсан боловч олдоогүй. Б.Амартүвшингийн гар утас нь “nоte 1” маркийн цагаан өнгөтэй утас байсан. Харанхуй байсан учир яг ямар хувцастай байсан талаар  сайн хараагүй. Ямар ч байсан дөрвүүлээ хар өнгийн куртикатай  байсан. Намайг хоёр удаа элэгдэж авсан.  Энэ хүмүүсийн царайг нь би хараагүй болохоор танихгүй. Тухайн үед миний элгэнд 2 удаа цохиж авсан бөгөөд гэдэс хавьд өвдөж байсан одоо зүгээр байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие зүгээр байгаа гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 117-118 /

Насанд хүрээгүй хохирогч Г.Ариунболдын хууль ёсны төлөөлөгч Г.Батсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагт манай хүү Г.Ариунболд сургуульдаа яваад орой 20 цагийн өнгөрч байхад гэртээ ирсэн. Ирэхдээ үл таних дөрвөн хүүхэд зодож найз Б.Амартүвшингийн гар утсыг нь авсан талаар хэлсэн.

...Тухайн үед хүүхдээ эмчид үзүүлсэн бөгөөд биед нь ямар нэгэн гэмтэл байхгүй гэсэн тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 120-121/,

Насанд хүрээгүй хохирогч Т.Баянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед  гэрээсээ гараад “Эрдэнэмандал” нэртэй Хөх толгойд байх дэлгүүр орж дэлгүүрээс бор өнгийн хайрцагтай тамхи аваад утсаар яриад дэлгүүрээс гарч байхад дэлгүүрийн үүдэнд хоёр танихгүй хүүхэд тааралдаад надаас утсаа өгч бай мессеж бичээд өгье гэхээр нь өөрийнхөө “sку” маркийн гар утсыг өгөхөд миний утсыг аваад араас дагаад яв гэхээр нь би гайхаад дагаад явахад “Эрдэнэмандал” дэлгүүрийн хойд талын гудамжинд орсон. Тэгэхэд тэнд бас хоёр хүн байсан Тэгээд надаас мөнгө байна уу гэхэд нь би өөрт байсан 500 төгрөгийг гаргаж өгөхөд миний халаасыг нэгжээд дэлгүүрээс авсан бор өнгийн хайрцагтай тамхийг авсан. Тэгтэл нэг хүн нь намайг хавирч би газар унахад хажуугаас нэг нь өшиглөж аваад байсан. Би газар хэвтэж байтал нэг хүн намайг татаж босгоод утасныхаа кодыг гаргаад өг гэхээр нь гаргаж өгөхөд хүн амьтанд хэлэх юм бол ална шүү гэж хэлсэн.  Нэг хүн ирж байсан чинь тэр дөрвөн хүүхэд зугтаад явсан. Би энэ хүмүүсийн нүүр царайг нь сайн харж чадаагүй учир нь танихгүй. Харин 2 хүүхдийнх нь хувцсыг хэлэхэд нэг нь бичигтэй хар хөх өнгийн, нөгөөх нь богино хар өнгийн куртикатай малгайтай цамц өмсөөд хар маск зүүсэн байсан. Би энэ хүүхдүүдийг одоо харах юм бол танихгүй.

Намайг нэг нь хавсарч газарт унасан байхад нэг нь өшиглөөд байсан. Тэгээд нэг нь татаж босгоод цохиж аваад гар утасны кодыг гаргаж өг гэхээр нь гаргаж өгсөн. Тухайн үедээ жаахан хөндүүр байгаад одоо зүгээр болсон учир шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй надад гэмтэл учраагүй. Манай аав П.Төмөр нь миний барьж байсан цагаан өнгийн “sку” маркийн гар утсыг 2014 онд 140,000 төгрөгөөр авсан гэж байсан. Би утсаа 100,000 төгрөгөөр үнэлж байна. Уг тамхи нь бор өнгийн хайрцагтай “сигар” нэртэй тамхи байсан 2500 төгрөгөөр дэлгүүрээс худалдаж авсан. Манай ахын тамхи байгаа юм. Тэгээд надад байсан 500 төгрөгийг авсан. Би дээрэмдүүлсэн “sку” маркийн гар утсаа болон тамхины үнэ 2500 төгрөг мөн 500 төгрөг зэргийг  авсан. Одоо надад энэ хүмүүсээс нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг.  /1-р хх-ийн 124-125/

...Намайг “Эрдэнэмандал” нэртэй дэлгүүрээс гарч ирэхэд хоёр хүүхэд дэлгүүрийн үүдэнд зогсож байсан.Тэр хүүхдийн нэг нь надаас утас байна уу, утсаа өгч бай мессеж бичээд өгье гэж хэлэхэд нь би утсаа гаргаж өгөхөд тэр хоёр хүүхэд намайг дагаад яв гэж хэлээд дэлгүүрийн арын гудамж тойроход гудамжны үзүүр дээр ахиад хоёр хүүхэд зогсож байсан. Ингээд яваад очиход надаас утас авсан хүүхэд нь нэг найздаа миний утсыг өгч байсан. Ингээд тэнд дөрвөн хүн байсан бөгөөд харанхуй байсан учир би тэр хүмүүсийн царайг нь харж чадаагүй.  Гудамжинд зогсож байсан хоёр хүүхдийн нэг нь цагаан өнгийн бичигтэй хар өнгийн куртикатай, нөгөөх нь богино хар өнгийн куртикатай малгайтай цамц өмсөөд хар маск зүүсэн хүүхдүүд байсан. Харин дэлгүүрийн үүдэнд надтай анх уулзсан хоёр хүүхэд нь тэр гудамжинд байсан. Хоёр хүүхдээс арай намхан биетэй нэг нь тамхины асаагуурын гэрэл асааж нүүрлүү  тусгаад унтраахад  би гудамжинд байсан хоёр  хүүхдийнх нь хувцсыг нь харж авсан. Тэгээд нэг хүүхэд нь чи сая дэлгүүрээс тамхи авсан биз дээ тамхиа гаргаад ир гэхэд нь би ахынхаа тамхийг авсан гэхэд миний халаасыг  нэгжиж энгэрийн халааснаас тамхи гаргаж ирээд, авч чи нэг хайрцаг тамхи аваад өг тэгвэл утсыг чинь тамхитай нь өгнө гэхэд нь би надад 500 төгрөг байна гэхэд наад мөнгөө өг гээд авсан. Тэгээд хайрцаг тамхи аваад өг гээд байгаа юм биш үү гэхэд нь би надад байгаа нь 500 төгрөг байна гэхэд хажуугаас нэг банди нь хөл хавирч унагааж бас нэг банди нь толгойруу өшиглөхөд  нэг нь  намайг татаж босгоод утасныхаа кодыг гарга гэхээр нь гаргаж өгөхөд хүнд хэлэх юм бол ална шүү гээд намайг нэг цохиж аваад одоо яв гэсэн. Хэн нэгэн миний хажуугаар  зөрөөд дэлүүрт ороогүй тэнд дөрвөн хүүхэд байсан. Намайг дагуулж очсон хоёр хүүхдийн нэг нь тамхины асаагуурын гэрэл тусгахад нь би эргэж харахад миний ард хоёр хүүхэд зогсож байсан нь тэр гудамжинд байсан хоёр хүүхэд байсан ба би тэр 2 хүүхдийн хувцсыг нь харсан. Биеэр нөгөө дэлгүүрийн гадаа байсан хоёр хүүхдээс арай том байсан. Би дэлгүүрийн зүгт зугтаасан. Тэгэхэд өөдөөс нэг хөгшинд  хүн ирж яваатай тааралдаж ахаа намайг хүүхдүүд дээрэмдчихлээ гэж хэлээд утсаа өгч байгаач гэхэд ах нь утасгүй явна гээд би цааш явсан. Энэ хүн нь 30 гаруй насны эрэгтэй хүн байсан. Би энэ хүнийг танихгүй. Надтай тааралдсан тэр хүн нь тэр хүүхдүүд дээр очоогүй. Тэр хүүхдүүд  намайг яв гэж хэлээд дөрвүүлээ гудамж өгсөөд гүйсэн гэх мэдүүлэг./1-р хх-ийн 126-127/

Насанд хүрээгүй хохирогч Т.Баянжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Эдгээр хүүхдүүд дөрвүүлээ байж байхдаа намайг дээрэмдсэн. Хохирол нэхэмжлэх зүйл байхгүй.Гомдол саналгүй

Насанд хүрээгүй хохирогч Т.Баянжаргалын хууль ёсны төлөөлөгч П.Төмөрийн мөрдөн байцаалтын шатан өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад хүү Т.Баянжаргал кино  үзнэ гээд явсан. Би гэртээ орой 23 цагийн үед ирэхэд Т.Баянжаргал “sky” маркийн цагийн өнгийн гар утсаа хүүхдүүдэд дээрэмдүүлсэн гээд ирсэн. Тэр хүүхдүүд нь дөрвүүлээ байсан гэсэн. Тэр хүүхдүүд цохиж зодсон гэж байсан боловч манай хүүгийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул шинжээч эмчид үзүүлэх шаардлагагүй. Алдагдсан гар утсаа авсан тул надад болон манай хүүд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 129-130/,

Насанд хүрээгүй хохирогч Т.Баянжаргалын хууль ёсны төлөөлөгч П.Төмөр  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирол гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.

Насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие Баянхонгор аймгийн Баянхонгор сум 9 дүгээр багт байрлах “Баруун бүс” худалдааны төвд ээж Д.Баярмаагийн гар утас сэлбэгийн лангуун дээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сууж байгаад орой 18 цаг 20 минутын үед хаагаад тухайн өдрийн орлого 420,500 төгрөг бас дээр нь нэмээд хүнээс авсан авлага 12500 төгрөг, нийт 433.000 төгрөгийг утасны нэгж болон нэгж зардаг хоёр ширхэг утасны хамтаар гар цүнхэндээ хийж аваад “Есөн-эрдэнэ” зах руу ээжийн сууж байгаа лангуу руу явсан. Ингээд би “Баруун бүс” худалдааны төвөөс гараад захын хажуу талын барилгын материалын дэлгүүрийн хажуугаар гарч “Гурван эрдэнэ” нэртэй машины сэлбэгийн худалдааны газарт  ороод дотроос нь гарч ирээд байшингийн булан тойрох гэхэд нэг хүүхэд өөдөөс ирээд утсаа өгч байгаач утсаар чинь ганц яриад өгье гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө “Samsung note 2” маркийн хар саарал өнгийн гар утсыг өмднийхөө халааснаас гаргаад өгөхөд тэр хүүхэд миний утсыг аваад халаасандаа хийсэн. Тэгэхэд цаанаас нь нэг хүүхэд нэмэгдэж ирэхэд миний гар утсыг авсан хүүхэд чамтай нэг хүүхэд уулзъя гэж байна гэхэд нь би хэн юм яасан юм утсаа авъя гэхэд тэр хоёр хүүхэд зүгээр нааш ир дээ гээд дагуулаад тэнд байдаг 00-ийн хажуу талын гражны хажуугаар гарч урд талд нь очоод надаас утас авсан хүүхэд нь чи МСҮТ-с /мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс/ хүүхэд таних уу гэсэн. Тэгэхэд нь би Б.Доржлхагва юм болов уу гэхэд тэр хүүхэд юу яасан Б.Доржлхагва гээд миний нүүр лүү хоёр удаа цохиж аваад намайг дагаад яв гээд тэр хүүхэд урд ороод явсан, би утсаа авахын тулд араас нь дагаад явахад шатахуун түгээх станцын хажуугаар гараад хуучин гражны хажууд очоод энд зогс гээд нэг хаалганы хажуу талд зогсоогоод миний үүрч явсан цүнхийг хараад наад цүнхэнд чинь юу байгаа юм гэхээр нь би дуугүй хариулахгүй байсан чинь миний утсыг авсан хүүхэд бээлийгээ тайлаад миний нүүрлүү цохиж авахаар нь би тэр хүүхдийн хөлнөөс нь барьж аваад газарт унагаахад нөгөө хамт явсан хүүхэд нь миний хөлнөөс барьж аваад татаад намайг тэр хүүхдээс холдуулахад тэр хүүхэд босож ирээд хоёулаа нийлж миний нүүр цээж хэсэгт өшиглөж зодсон. Ингээд миний үүрч явсан жижиг хар цүнхийг татаж оосор нь тасрахад аваад дотроос нь юм аваад булан тойроод зугтаад явсан. Тэгэхээр нь би босоод ээж дээр очоод ээж цагдаа дуудаж ирэхэд нь уг газраа зааж өгөхөд тэндээс цүнхэнд байсан жи-мобайлын 102.000 төгрөгийн нэгж, Мобикомын 33.000 төгрөгийн нэгж, Скайтелийн 147.000 төгрөгийн нэгж, 433.000 төгрөг, Юнителийн 228.000 төгрөгийн  нэгж, Жи мобайлын “К800” маркийн гар утас нэг ширхэг, “nokia” маркийн гар утас нэг ширхэгийг, бэлэн мөнгө 23,000 төгрөг зэргийг  олж авсан. Ингээд үлдэгдэл 410,000 төгрөг болон миний “Samsung note 2” маркийн хар саарал өнгийн гар утас алга байсан.

Миний хувьд харанхуй байсан болоод царай зүсийг нь сайн хараагүй одоо тэр хүмүүсийг харах юм бол танихгүй. Мөн ямар хувцастай байгааг нь сайн ажиглаж харж чадаагүй.

Би тухайн үед  дутуу буруу хэлж мэдүүлсэн байна лээ тооцоо хийж үзэхэд нийт 433,000 төгрөг байснаас 23,000 төгрөг нь хэргийн газарт хаягдсан байсныг нь олж авсан ингээд 410,000 төгрөг алга болсон байгаа юм. Миний дээрэмдүүлсэн гар утас нь “Samsung note 2” маркийн хар саарал өнгийн тагтай гар утас байсан энэ утсыг 150,000 төгрөгөөр худалдаж авсан. Сайн ажиллагаатай утас байсан учир 150,000 төгрөгөөр үнэлж байна. Би дээрэмдүүлсэн “Samsung note 2” маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Бэлнээр алдагдсан 410,000 төгрөг болон гэмтлийн зэрэг тогтооход 3500 төгрөг тушаасан, мөн эмчилгээнд 37,500 төгрөгийн эм тариа зарцуулсан гээд нийт 451,500 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна гэх  мэдүүлэг. /1-р хх-ийн 133-135/

Насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамбын хууль ёсны төлөөлөгч Д.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай хүү Б.Шийрэвдамба нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой 8 цаг 20 минутын үед “Баруун бүс” худалдааны төвөөс гарч миний ажил дээр ирэх замдаа гар утас бэлэн мөнгөө дээрэмдүүлж зодуулсан байдалтайгаар манай ажил дээр 18 цаг 49 минутад орж ирсэн би нүүрнийх нь цусыг арчиж цэвэрлээд цагдаад дуудлага өгсөн. Ингэж зодуулж гар утас бэлэн мөнгөө дээрэмдүүлснээс болж миний хүүгийн биед “хөнгөн” гэмтэл учирсан үүнээс болж эм тарианы 37,500 төгрөг, шинжээч эмчийн дүгнэлт гаргахад 3500 төгрөг, мөн бэлэн 410,000 төгрөг /би өмнө өгсөн тайлбартаа 397,500 төгрөг алдаатай өгсөн/ -ний хохирол учраад байна. Ингээд манай хүү нь бусдад бэлэн мөнгө гар утсаа дээрэмдүүлж зодуулснаас болж нийт 451,500 төгрөгийн хохирол учраад байна. Гар утсыг буруутай этгээд нараас хураан авсан гэсэн тэгэхээр гар утсаа буцааж авна дээр нь учраад байгаа 451,500 төгрөгийг нэхэмжилж авна. Буруутай этгээдүүдэд гомдолтой байна гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 138-139/

Насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамбын хууль ёсны төлөөлөгч Д.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гомдол,санал,нэхэмжлэх зүйл байхгүй.

Насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэгомбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн орой 19 цагийн үед би сургуулиас тараад гэрлүүгээ Баянхонгор сумын 9 дүгээр баг 2 дугаар гудамжаар явж байхад гудамжинд гурван хүүхэд тааралдаж намайг хүрээд ир гэж дуудсан би тэгэхэд бараг хажуугаар нь гарч байсан юм. Ингээд уг хүүхдүүдтэй уулзахад  дунд зэргийн нуруутай хүүхэд утсаа өгч байгаач утсаар чинь яриад өгье гэхээр нь миний гар утсанд сим карт  байхгүй байгаа гэхэд тэр хүүхэд би өөрийнхөө сим картыг хийж байгаад яриад өгье гэхээр нь утсаа энгэрийнхээ халааснаас гаргаж өгөхөд тэр хүүхэд миний утсыг аваад халаасандаа хийгээд дагаад яв гээд намайг дагуулаад нарийн гудамжинд орсон. Ингэж явахдаа би намайг дээрэмдэх гэж байгаа юм байна гэж бодоод өмнө нь нэг удаа би хүүхдүүд намайг зодох шинжтэй байхад нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн таньдаг хүүхдээ хэлсэн чинь найз нь байгаад намайг зодоогүй өнгөрч байсныг санаад тэр намайг дагаад яв гэсэн хүүхдэд МСҮТ-д сураад төгссөн н.Пүрэвбат гэж хүүхдийг таних уу гэж хэлэхэд тоосон шинж байхгүй ар яриад томроод байна уу гэхэд нь би үгүй гэхэд нарийн гудамжинд ороод хоёр нь миний урд нэг нь ард байдалтай намайг хашиж байгаад хэгжүүрхээд байна уу гээд миний баруун шанаан тус газарт хоёр удаа цохиж авахад нь би тонгойход үснээс базаж байгаад өвдөглөөд дуугай яваарай гэж хэлээд цааш нарийнаар гараад явсан. Ингээд би гэртээ хариад ээждээ хэлсэн. Миний хувьд хараа муутай бас харанхуй байсан болоод царай зүсийг нь сайн хараагүй одоо тэр хүмүүсийг харах юм бол танихгүй. Мөн ямар хувцастай байгааг нь сайн ажиглаж харж чадаагүй. Миний зүүн шанаан тус газарт хоёр удаа мөн тонгойход толгойнд өвдөглөсөн.Тухайн үедээ жаахан хөндүүр байгаад одоо зүгээр болсон учир шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй надад гэмтэл учраагүй. Миний дээрэмдүүлсэн гар утас нь “Samsung galaxy S5” маркийн цэнхэр ногоон өнгийн тагтай гар утас байсан. Энэ утсыг 2016 оны 8 сард 300,000 төгрөгөөр худалдаж авсан. Сайн ажиллагаатай утас байсан учир 300,000 төгрөгөөр үнэлж байна. Би дээрэмдүүлсэн “Samsung galaxy S5” маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Мөн надад авч эм тарианы 43,500 төгрөгийг тэдгээр хүүхдүүдийн ээж аав нар өгсөн учир одоо надад энэ хүмүүсээс нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг.  /1-р хх-ийн 148-149/

Насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэгомбын хууль ёсны төлөөлөгч У.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай хүү Цэгмэд овогт Мөнхбаатарын Эрдэнэгомбо нь 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн орой 19 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Ирэхдээ гар утсаа дээрэмдүүлж нүдний шилээ хаячихлаа гэж орж ирсэн. Ингээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай хүүгийн гар утас нь “Samsung galaxy S5”  маркийн 300,000 төгрөгөөр худалдаж авч байсан утас байгаа юм. Ингээд цагдаа нар ирээд манай хүүхдийг дагуулаад явсан чинь зодож, гар утсыг нь дээрэмдэж авсан газарт нь нүдний шил нь унасан байсныг нь олж өгсөн. Манай хүүгийн гар утсыг дээрэмдэхдээ зодсон байсан тул би эмийн сангаас 43500 төгрөгийн  эм авч өгсөн. Одоо манай хүүгийн бие зүгээр болсон. Эмчид үзүүлээгүй мөн бие нь зүгээр ямар нэгэн шарх сорви гэмтэл байхгүй учир цаашид гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй. Тэр зодож гар утсыг нь дээрэмдсэн хүүхдүүд нь гурвуулаа байсан гэж манай хүү хэлсэн. Тэр гурван хүүхдийн эцэг эх болон хүүхдүүд нь ирж уучлалт гуйсан, дээрэмдэж авсан гар утсаа бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн мөн эмчилгээнд хэрэглэсэн эмийн буюу 43,500 төгрөгийг өгсөн учир надад болон манай хүүд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. 1-р хх-ийн 144-145/

-Гэрч Б.Сийлэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                

2017 оны 01 дүгээр сарын 2,3-ны үед байх, би өөрийнхөө гар утсыг засуулах гээд ХААН банкны хажуугийн утас засвар дээр байж байхад нэг эрэгтэй хүүхэд “Samsung galaxy note 2” маркийн гар утсыг зарна гэхээр нь хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэж асуухад 60.000 төгрөгөөр зарна гэхээр нь би худалдаж авсан. Тэгээд энэ гар утсыг хөдөө нөхөр лүүгээ явуулсан байсан чинь өнөөдөр манайд нөгөө гар утас зарсан хүүхэд өөрийгөө Б.Чойном гэдэг гээд миний танд зарсан гар утас хэрэг болоод байна гээд та мөнгөө авчих гээд надад 60.000 төгрөг өгөөд утсаа авсан. Мөн тэр хүүхэд таныг цагдаа дээр дуудаж байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад ирээд тэр Б.Чойном гэдэг хүүхдийг бусдаас дээрэмдсэн утсаа надад зарсан талаар мэдсэн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./ 1-р хх-ийн 176 /

Гэрч Б.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие 2005 онд Ховд аймгийн Ховд их сургуулийг түүхийн багшийн мэргэжлээр төгсөж 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн “Номгон” ахлах сургуульд түүхийн багшаар нийт 10 жил ажиллаж байна.

...2012 оны 06 дугаар сард анги дааж авсан... Б.Чойном нь хичээл сургуулиа таслаад байдаггүй. Өвдөж чөлөө авах нь бага бөгөөд олон нийтийн болон цаг үеийн ажилд идэвхи санаачлагатай сайн оролцдог. Ангийнхаа хүүхдүүдийн дунд нэр хүнд сайтай. Анх намайг анги хүлээн авах үед сурлага нь сул байсан бөгөөд анги ахих тусам сурлага нь сайжирч байсан.

Б.Чойном нь сагсан бөмбөгөөр хичээллэдэг бөгөөд анги болон сургуулиас баг бүрдүүлэн сургуулийн болон аймгийн тэмцээнд тогтмол оролцож байсан.

Ахуй амьдралын хувьд 6,7 дугаар ангид гэрээр нь очиж байсан. Ар гэр эцэг эхийн хувьд хүүхддээ анхаарал халамж тавьж, сургуулиас болон ангиас зохион байгуулсан хуралд байнга оролцдог.

Манай сургуульд цагдаа бүлгэм ажилладаг. Уг бүлгэмд Б.Чойном явдаг. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Түүний сул тал бусдын үгэнд оромтгой бусдад их итгэл үзүүлж уруу татагдах магадлалтай. Ер нь цайлган сэтгэлтэй хүүхэд гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 177-178/,

Гэрч Д.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие нь 2013 онд 8 дугаар анги дааж авсан. Миний дааж ангид Э.Бумцэнд  сурдаг. Би энэ ангийн багшаар одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд тухайн хүүхдийн зан ааш ахуй амьдралын талаар сайн мэддэг болсон. Манай анги 8 эрэгтэй, 16 охинтой Э.Бумцэндийн хувьд даруу, төлөв, зантай олон нийтийн ажилд байнга оролцдог.  Багшийн үгэнд сайн ордог чих зөөлөнтэй хүүхэд. Гэр ахуй амьдралтай нь  танилцаж байсан. Аав нь хөдөө байдаг ээжтэйгээ хоёулаа аймгийн төвд байдаг бөгөөд айлын хамгийн бага хүүхэд байгаа юм. 2016 оны 11 дүгээр сүүлээр хичээл таслаад байхаар нь аавтай нь утсаар ярьж нь очиж уулзсан. Тухайн үед ээж аав нь хүүхэдтэйгээ ярина гэж байсан. Э.Бумцэнд нь ангийнхаа хүүхдүүдийн дунд нэр хүнд сайтай сурлага нь бага зэрэг сул. Э.Бумцэнд нь гар бөмбөг, сагсан бөмбөгөөр хичээллэдэг тэмцээн уралдаанд  байнга оролцдог.

Ахуй амьдралын хувьд ээж нь ажилгүй, аав нь хөдөө мал малладаг амьдрал ерөнхийдөө тааруухан. Ээж нь хөл муутай аав нь хөдөө байдаг болохоор тэр болгон олон нийтийн ажилд ар гэрээс нь оролцоод байдагүй тавих эцэг эхийн анхаарал халамж султай.

Э.Бумцэндийн сул тал нь бусдын үгэнд оромтгой бусдад уруу татагдах магадлалтай, гэнэн, итгэмтгий, цайлган, зантай хүүхэд гэж  боддог. Мөн найз нөхдийнхөө төлөө их гүйдэг, найз нөхөддөө их үнэнч зантай  хүүхэд гэх мэдүүлэг./1-р хх-ийн 182-183/,

Гэрч Ж.Одончимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие нь 2010 онд 6 дугаар анги дааж авсан. Миний даасан ангид                                 Т. Энх-Амгалан нь сурдаг байсан. Би энэ ангийн багшаар одоо 6 дахь жилдээ ажиллаж байна. Манай ангийн хүүхдүүд энэ хавар 12 дугаар анги төгсөнө.

Т.Энх-Амгалангиийн зан ааш ахуй амьдралын талаар сайн мэддэг болсон. Манай анги нийт 35 хүүхэдтэй үүнээс 9 эрэгтэй 26 охинтой Т.Энх-Амгалангийн хувьд манай ангийн хамгийн томоотой, даруу төлөв зантай, үг дуу цөөнтэй, урд нь ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдож, хэл ам гаргаж байгаагүй хүүхэд бөгөөд ангийнхаа болон сургуулийнхаа хүүхдүүдтэй зодолдох нь битгий хэл хэрэлдэж байгаагүй хүүхэд.  Ангийн хүүхдүүд болон хүүхдүүдэд их тусархуу зантай ангийн багшийн үгнээс зөрж байгаагүй, элдэв муу зуршилгүй, хичээл тасалдаггүй, хичээлээс хоцордоггүй,  олон нийтийн ажилд байнга оролцдог ерөнхийдөө багшийн үгэнд сайн ордог чих зөөлөнтэй хүүхэд.

Миний хувьд гэр ахуйтай нь танилцаж байсан. Аав нь ээлжийн буюу 24 цагийн ажилтай ээж нь үе үе мал маллах гээд хөдөө явдаг хаяа гэр орноороо эзгүй байдаг. Амьдралын хувьд боломжийн гэж боддог бөгөөд ямар нэгэн  байдлаар янз бүрийн гачигдал тоочоод байдаггүй. Ээж аав 2 нь хүүхдээ юмаар дутаагаад байдаггүй.  Эцэг эхийн зүгээс хуралд сайн ирж, утсаар байнга холбогдож байдаг. Хүүхэддээ анхаарал халамж сайн тавьдаг. Айлын том хүүхэд бөгөөд доороо 2 дүүтэй, ам бүл тавуулаа амьдардаг. Т.Энх-Амгалан нь  дүү нартаа сайн анхаарал тавьж, дүү нараа цэцэрлэг сургуулиас аваад явж байгаа харагддаг. Сурлагын  хувьд сайн бөгөөд хичээл номоо таслаад байдаггүй.

Т.Энх-Амгалан нь үг дуу цөөнтэй хүний үгээр, өөрт юу тохиолдсон талаараа тэр бүр хүнд яриад байдаггүй хүүхэд болохоор сүүлийн хоёр сарын хугацаанд бусдад уруу татагдаж ийм хэрэгт холбогдсон байх.  Мөн 2016 оны 12 дугаар сарын сүүлээр ээж Т.Батсайхан нь хөдөө яваад аав нь оны сүүл гээд ажил ихтэй цаг үе таарч ар гэрийн анхаарал халамж бага зэрэг суларсан зэргээс болсон байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-ийн 185-187/,

Гэрч Г.Гунгаанямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Миний бие нь 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр шинээр анги дааж авсан. Энэ ангид Б.Доржлхагва  суралцдаг.  Манай анги барилгын өрлөгө угсрагч мэргэжлээр төгсөх 2а анги байгаа юм Б.Доржлхагвын зан аашийн талаар сайн мэддэг болсон. Манай анги нийт 20 хүүхэдтэй үүнээс 15 эрэгтэй 5 охинтой. Б.Доржлхагва нь гэртээ ах ээжийн хамтаар амьдардаг. Аав нь тусдаа амьдардаг гэж байсан. Хүүхдийн хувьд хичээл хүмүүжил олон нийтийн ажилд сайн, спортлог.  Дутагдалтай тал нь хөнгөн зантай энэ зан нь давамгайлсан хүүхэд. Хүн яана гэнэ тэрийг нь дагаад явж байдаг хүүхэд. Ээж нь зуны цагаар хөдөө гадаа явдаг болоод хараа, хяналт, султай өвөл хянаад байх шиг байдаг. Хичээл хааяа ямар нэгэн шалтгаангүйгээр таслаад байдаг. Зан аашийн хувьд жаахан түргэн зантай хүүхэд. Ажил хөдөлмөр хийхдээ болон суралцах тал дээрээ анхаарах юм бол сайн хүүхэд багшийн үгэнд сайн ордог.

Миний хувьд гэр ахуйтай нь сайн танилцаж байгаагүй харин ээжтэй нь утсаар болон биеэр ирүүлж уулзаж байсан. Ээж нь ер нь байнга утсаар ярьж хүүхдийнхээ талаар асууж байдаг гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 191-192/,

Гэрч Б.Дэлгэрзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Б.Дорждэрэм, Б.Доржлхагва нар нь ах дүү бөгөөд эхээс хоёулаа. Эх Т.Дуламсүрэгийн хамт амьдардаг. Т.Дуламсүрэн нь өрх толгойлсон эмэгтэй. Эцэг н.Батболд нь хоёр хүүхдээ бага байхад нь хаяад явсан. Т.Дуламсүрэн нь ганцаараа хоёр хүүхдээ өсгөсөн.

Манай хашаанд 2000-2008 он хүртэл хамт айл байсан. Б.Дорждэрэм, Б.Доржлхагва нар нь хүний үгэнд сайн ордог, төлөв даруу, үг сайн сонсдог, ах дүү төрөл садангийнхаа дунд нэр хүнд сайтай, ажилсаг, хөдөлмөрч, хүнд тусархуу зантай сайн хүүхдүүд. Тэр нь муу ааштай гэж хэлэх зүйл байхгүй. Миний бодлоор хүүхэд буруу зөвөө мэдэхгүй явж байгаад хэрэгт холбогдчихлоо гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 203-204/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шинжээчийн

1”.Б.Амартүвшингийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх  гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 220-221/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаар шинжээчийн:

1.”Б.Шийрэвдамбын биед тархи доргилт, дух,зүүн нүдэнд цус хуралт,  салстад цус харвалт, урууланд шарх, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэр мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн өдөр шинээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь  гэмтэл нь  шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4.Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 228/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаар шинжээчийн

1”.Б.Амартүвшингийн өмнөх 23 тоот дүгнэлтэд тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд нэмэлтээр ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн толгойн компьютер томографийн шинжилгээнд хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх  гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги  алдалтанд  нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 225-226/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаар шинжээчийн:

1.”Б.Шийрэвдамбын биед тархи доргилт, дух,зүүн нүдэнд цус хуралт,  салстад цус харвалт, урууланд шарх, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн өдөр шинээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь    шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4.Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 228/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/1-р хх-ийн 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-22, 29-33, 37-40/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 24-28 /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 34/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35-36/, хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 41-48, 52-53/, “Samsung galaxy S5” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 49-50/, “note 1” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 51/, Б.Чойном,  Б.Дорждэрэм,  Б.Доржлхагва, Т.Энх-Амгалан нарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-61/, насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн  хууль ёсны төлөөлөгч Б.Болормаагийн тайлбар /1-р хх-ийн 65/, насанд хүрээгүй хохирогч Г.Ариунболдын тайлбар /1-р хх-ийн 66-67/,   насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн  тайлбар /1-р хх-ийн 68-69/, насанд хүрээгүй хохирогч Т.Баянжаргалын  тайлбар /хх-ийн 70/, насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамбын хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаагийн тайлбар /1-р хх-ийн 71-72/, насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамбын тайлбар /1-р хх-ийн 73-75/, насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэгомбын  хууль ёсны төлөөлөгч У.Мөнхжаргалын тайлбар /1-р хх-ийн 76/, насанд хүрээгүй хохирогч Г.Эрдэнэгомбын  тайлбар /1-р хх-ийн 77-78/, Б.Чойномын тайлбар  /   1-р хх-ийн 84-86/,  Б.Доржлхагвын тайлбар/ 1-р хх-ийн 87-90/, Б.Дорждэрэмийн тайлбар / 1-р хх-ийн 92-95/,  Т.Энх-Амгалангийн  тайлбар /1-р хх-ийн 96-99/, Э.Бумцэндын тайлбар /1-р хх-ийн 100-101/, насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн мэдүүлэг /1-р хх-ийн 103-105/, насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 107-109,114/, насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн төрсний гэрчилгээний хуулбар болон хууль ёсны төлөөлөгч Б.Болормаагийн иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 110/, хохиролын баримт /111-113/, насанд хүрээгүй хохирогч Г.Ариунболдын мэдүүлэг/1-р хх-ийн 116-118/, насанд хүрээгүй хохирогч Г.Ариунболдын хууль ёсны төлөөлөгч Г.Батсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 119-121/, насанд хүрээгүй хохирогч Г.Ариунболдын төрсний гэрчилгээний хуулбар болон хууль ёсны төлөөлөгч Г.Батсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 112/, насанд хүрээгүй хохирогч Т.Баянжаргалын мэдүүлэг/1-р хх-ийн 124-125/, насанд хүрээгүй хохирогч Т.Баянжаргалын хууль ёсны төлөөлөгч П.Төмөрийн мэдүүлэг /1-р хх-ийн 126-127, 129-130/, насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамын мэдүүлэг/1-р хх-ийн 133-135/, насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамбын хууль ёсны төлөөлөгч Д.Баярмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 138-141/, насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэгомбын мэдүүлэг/1-р хх-ийн 148-149/, насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэгомын хууль ёсны төлөөлөгч У.Мөнхжаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 144-145/, зарлагын баримт /1-р хх-ийн 150/, насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэгомбын төрсний гэрчилгээний хуулбар болон хууль ёсны төлөөлөгч У.Мөнхжаргалын  иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 151/, гэрч Б.Цолмонгийн мэдүүлэг /1-р хх-ийн 177-178/, гэрч П.Байгалмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 182-183/, гэрч Ж.Одончимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 185-187/, гэрч Г.Гунгаанямын мэдүүлэг /1-р хх-ийн 191-192/, гэрч Н.Төмөрчөдөрийн мэдүүлэг /1-р хх-ийн 195-196/, гэрч Э.Шаравсамбуугийн мэдүүлэг /1-р хх-ийн 197-198/, гэрч Т.Цогзолмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 199-200/, гэрч Т.Отгонбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 201-202/, гэрч Б.Дэлгэрзаяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 203-204/, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 57,58 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 208, 213/, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /1-р хх-ийн 218, 232, 237/, эмчийн тодорхойлолт /1-р хх-ийн 219,  2016 оны 12 сарын 28-ны өдрийн 22,23 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 220-221, 231/,2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 225-226/, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 228/, эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 248-249/, эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 04-05/, эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 10-11/, эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 16-17/, 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 005 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 27-28/, эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 38-39/, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 43-44/, насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Т.Энх-Амгалангийн мэдүүлэг /2-р хх-ийн69-78/,насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Б.Чойномын мэдүүлэг /2-р хх-ийн 80-93/, насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Б.Доржлхагвын мэдүүлэг /2-р хх-ийн 96-108/, насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Э.Бумцэндийн мэдүүлэг /2-р хх-ийн 111-122/, насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Б.Доржлхагвын мэдүүлэг /2-р хх-ийн 125-136/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 137-156/, Баянхонгор сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017.01.05-ны өдрийн 02 тоот тодорхойлолт /2-р хх-ийн 160/, Б.Доржлхагва болон Э.Бумцэндийн төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 162/, сурагчийн хувийн хэрэг /2-р хх-ийн 163-169/, шүүгдэгч Б.Дорждэрэмийн иргэний үнэмлэхний  лавлагаа /2-р хх-ийн 170/, Б.Дорждэрэмийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 172/, мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшүүлэх сургуульд суралцах эрхийн бичгийн хуулбар /2-р хх-ийн 173/,  Э.Бумцэндийн төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 174/, Э.Бумцэндийн зан байдлын тодорхойлолт /2-р хх-ийн 175/, Э.Бумцэндийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 176/, Баянхонгор сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017.01.05-ны өдрийн 4/11 тоот тодорхойлолт /2-р хх-ийн 179/, шүүгдэгч Б.Чойномын зан байдлын тодорхойлолт /2-р хх-ийн 180/, Б.Чойномын төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 182/, /, Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017.01.05-ны өдрийн 10 тоот тодорхойлолт /2-р хх-ийн 183/, Т.Энх-Амгалангийн зан байдлын тодорхойлолт /2-р хх-ийн 180/, Т.Энх-Амгалангийн иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 185/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 191-195, 215-218/, Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар албан бичиг /2-р хх-ийн 513/, Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2017.02.06-ны өдрийн 9/75 тоот тодорхойлолт /2-р хх-ийн 214/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч,шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шинээр гаргаж өгсөн нотлох баримт болон хүсэлт зэргийг шинжлэн судлав.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба насанд хүрээгүй шүүгдэгч,шүүгдэгч нарыг насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч болон хохирогч, гэрч насанд хүрээгүй хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 145, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан,  нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үнэлэв.        

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд хуульд зааснаар гаргасан байх тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1,мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-д зааснаар тус тус нотлох баримтыг үнэлсэн болно.

1.Шүүгдэгч Б.Чойном, шүүгдэгч Б.Дорждэрэм, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-амгалан нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын  19-ний өдрийн 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал" нэртэй дэлгүүрийн арын гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор  амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж заналхийлэн довтолж, насанд хүрээгүй буюу 13 настай Т.Баянжаргалын 90.000 төгрөгийн үнэ бүхий “Скай” маркийн гар утас, 2500 төгрөгийн үнэ бүхий “сигар” нэртэй тамхи нэг хайрцаг, бэлэн 500 төгрөгийг тус тус дээрэмдэж 93.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нар нь   давтан үйлдлээр,бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 2 дугаар гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж заналхийлэн довтолж, насанд хүрээгүй буюу 17 настай М.Эрдэнэгомбын 280.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy S5” маркийн гар утсыг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва нар нь давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн,  2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19-20 цагийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 44 тоот хашааны орчимд насанд хүрээгүй буюу 14 настай хохирогч Б.Амартүвшин, Г.Ариунболд нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хохирогч Б.Амартүвшингийн бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний эзэмшлийн “Samsung galaxy note 1” маркийн гар утсыг  дээрэмдэж 200.000 төгрөгийн, мөн Б.Амартүвшинг зодох явцдаа түүний зүүж явсан харааны шилийг гэмтээж 230.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж нийт 430.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нар нь давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн,  2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Есөн-Эрдэнэ” захын баруун талд байх хуучин барилгын орчимд насанд хүрээгүй буюу 15 настай хохирогч Б.Шийрэвдамбын эд хөрөнгийг авах зорилгоор  амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хохирогч Б.Шийрэвдамбын бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний биед байсан бэлэн 433.000 төгрөг, хар өнгийн жижиг мөрөвчтэй гар цүнх нэг ширхэг, жи-мобайлын 102.000 төгрөгийн нэгж, Мобикомын 33.000 төгрөгийн нэгж, Скайтелийн 147.000 төгрөгийн нэгж, Юнителийн 228.000 төгрөгийн  нэгж, “Samsung galaxy note 2” маркийн 140.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, Жи мобайлын “К800” маркийн 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, “nokia 5330” маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэгийг тус тус  дээрэмдэж 1.138.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2.Шүүгдэгч Б.Дорждэрэм нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан,насанд хүрээгүй шүүгдэгч  Б.Доржлхагва, шүүгдэгч Б Чойном нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” нэртэй дэлгүүрийн арын гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж заналхийлэн довтолж насанд хүрээгүй буюу 13 настай хохирогч Т.Баянжаргалын 90.000 төгрөгийн үнэ бүхий “Скай” маркийн гар утас, 2500 төгрөгийн үнэ бүхий “сигар” нэртэй тамхи нэг хайрцаг, бэлэн 500 төгрөгийг тус тус  дээрэмдэж, 93.000 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн.

Шүүгдэгч Б.Дорждэрэм нь насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нар нь давтан үйлдлээр,бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 2 дугаар гудамжинд насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч М.Эрдэнэгомбын 280.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy S5” маркийн гар утсыг  дээрэмдэж, бусдад 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Б.Чойном, Э.Бумцэнд, Т.Энх-Амгалан нарыг бүлэглэн үйлдсэн, улмаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох “Samsung galaxy S5” маркийн гар утсыг урьдчилан амлалгүйгээр өөрийн эзэмшлийн гар утсаар сольж авсан,

-Шүүгдэгч Б.Дорждэрэм нь шүүгдэгч Б Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нарыг нь бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Есөн-Эрдэнэ” захын баруун талд байх хуучин барилгын орчимд насанд хүрээгүй буюу 15 настай хохирогч Б.Шийрэвдамбын эд хөрөнгийг авах зорилгоор  амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хохирогч Б.Шийрэвдамбын бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулсан. Улмаар түүний биед байсан бэлэн 433.000 төгрөг, хар өнгийн жижиг мөрөвчтэй гар цүнх нэг ширхэг,  жи-мобайлын 102.000 төгрөгийн нэгж, Мобикомын 33.000 төгрөгийн нэгж, Скайтелийн 147.000 төгрөгийн нэгж, Юнителийн 228.000 төгрөгний нэгж, “Samsung galaxy note 2” маркийн    140.00 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, Жи мобайлын “К800” маркийн 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, “Нокиа 5330” маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэгийг тус тус  дээрэмдэж бусдад 1.138.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Б.Чойном, Т.Энх-Амгалан нар нь үйлдсэн бөгөөд улмаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 70.000 төгрөгийг урьдчилан амлалгүйгээр авсан,

3.Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-амгалан нь  2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүглэгч Б.Доржлхагва, шүүгдэгч Б.Дорждэрэм нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” нэртэй дэлгүүрийн арын гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, насанд хүрээгүй буюу 13 настай хохирогч Т.Баянжаргалын 90.000 төгрөгийн үнэ бүхий “Скай” маркийн гар утас, 2500 төгрөгийн үнэ бүхий “Сигар” нэртэй тамхи нэг хайрцаг, бэлэн 500 төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдэж 93.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нь 2016 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 19 цагийн орчимд шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нартай бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 2 дугаар гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч  М.Эрдэнэгомбын 280.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy S5” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19-20 цагийн орчимд шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 44 тоот хашааны орчимд насанд хүрээгүй буюу 14 настай хохирогч  Б.Амартүвшин, Г.Ариунболд нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Б.Амартүвшингийн бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний эзэмшлийн “Samsung galaxy note 1” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 200.000 төгрөгийн, мөн Б.Амартүвшинг зодох явцдаа түүний зүүж явсан харааны шилийг гэмтээж 230.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж нийт 430.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нь 2016 оны 12 дугаар сарын  28-ны өдрийн 19 цагийн орчимд шүүгдэгч Б.Чойном,насанд хүрээгүй шүүгдэгч  Э.Бумцэнд нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Есөн-Эрдэнэ” захын баруун талд байх хуучин барилгын орчимд насанд хүрээгүй буюу 15 настай хохирогч Б.Шийрэвдамбын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хохирогч Б.Шийрэвдамбын бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний биед байсан бэлэн 433.000 төгрөг, хар өнгийн жижиг мөрөвчтэй гар цүнх нэг ширхэг, жи-мобайлын 102.000 төгрөгийн нэгж, Мобикомын 33.000 төгрөгийн нэгж, Скайтелийн 147.000 төгрөгийн нэгж, Юнителийн 228.000 төгрөгийн нэгж, “Samsung galaxy note 2” маркийн 140.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, Жи-мобайлын “К800” маркийн 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, “nokia 5330” маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдэж 1.138.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,  

4.Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Чойном, шүүгдэгч Б.Дорждэрэм нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” нэртэй дэлгүүрийн арын гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, насанд хүрээгүй буюу 13 настай хохирогч Т.Баянжаргалын 90.000 төгрөгийн үнэ бүхий “Скай” маркийн гар утас, 2500 төгрөгийн үнэ бүхий “Сигар” нэртэй тамхи нэг хайрцаг, бэлэн “500” төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдэж 93.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19-20 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, шүүгдэгч Б.Чойном нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 44 тоот хашааны орчимд насанд хүрээгүй буюу 14 настай хохирогч Б.Амартүвшин, Г.Ариунболд нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хохирогч  Б.Амартүвшингийн бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний эзэмшлийн “Samsung galaxy S5 note 1” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 200.000 төгрөгийн, мөн Б.Амартүвшинг зодох явцдаа түүний зүүж явсан харааны шилийг гэмтээж 230.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж нийт 430.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан

5.Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч  Б.Чойном нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 2 дугаар гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч М.Эрдэнэгомбын 280.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy S5” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж бусдад 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19-20 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч  Б.Доржлхагва нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 44 тоот хашааны орчимд насанд хүрээгүй буюу 14 настай хохирогч Б.Амартүвшин, Г.Ариунболд нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж,, хохирогч  Б.Амартүвшингийн бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний эзэмшлийн “Samsung galaxy note 1” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 200.000 төгрөгийн, мөн Б.Амартүвшинг зодох явцдаа түүний зүүж явсан харааны шилийг гэмтээж 230.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж нийт 430.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нь 2016 оны 12 дугаар сарын  28-ны өдрийн 19 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Чойном нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн. давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Есөн-Эрдэнэ” захын баруун талд байх хуучин барилгын орчимд насанд хүрээгүй буюу 15 настай хохирогч Б.Шийрэвдамбын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж,, хохирогч  Б.Шийрэвдамбын бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний биед байсан бэлэн 433.000 төгрөг, хар өнгийн жижиг мөрөвчтэй гар цүнх нэг ширхэг, жи мобайлын 102.000 төгрөгийн нэгж, Мобикомын 33.000 төгрөгийн нэгж, Скайтелийн 147.000 төгрөгийн нэгж, Юнителийн 228.000 төгрөгийн нэгж, “Samsung galaxy S5 note 2” маркийн 140.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг. Жи-мобайлын “К800” маркийн 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг.” Nokia 5330” маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдэж 1.138.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, зэрэг  гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн мэдүүлэг /1-р хх-ийн 103-105/, насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 107-109,114/, насанд хүрээгүй хохирогч Г.Ариунболдын мэдүүлэг/1-р хх-ийн 116-118/, насанд хүрээгүй хохирогч Г.Ариунболдын хууль ёсны төлөөлөгч Г.Батсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 119-121/, насанд хүрээгүй хохирогч Т.Баянжаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 124-125/, насанд хүрээгүй хохирогч Т.Баянжаргалын хууль ёсны төлөөлөгч П.Төмөрийн мэдүүлэг /1-р хх-ийн 126-127, 129-130/, насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамбын мэдүүлэг/1-р хх-ийн 133-135/, насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамбын хууль ёсны төлөөлөгч Д.Баярмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 138-141/, насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэгомбын мэдүүлэг/1-р хх-ийн 148-149/, насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэгомбын хууль ёсны төлөөлөгч У.Мөнхжаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 144-145/, Гэрч Б.Сийлэгмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 176/,  насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Т.Энх-Амгалангийн мэдүүлэг /2-р хх-ийн69-78/,насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Б.Чойномын мэдүүлэг /2-р хх-ийн 80-93/, насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Б.Доржлхагвын мэдүүлэг /2-р хх-ийн 96-108/, насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Э.Бумцэндийн мэдүүлэг /2-р хх-ийн 111-122/, насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Б.Доржлхагвын мэдүүлэг /2-р хх-ийн 125-136/ Баянхонгор   аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шинжээчийн “Б.Амартүвшингийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх  гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 220-221/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаар шинжээчийн  “Б.Амартүвшингийн өмнөх 23 тоот дүгнэлтэд тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоодсон бөгөөд нэмэлтээр ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн толгойн компьютер томографийн шинжилгээнд хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх  гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 225-226/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаар шинжээчийн “Б.Шийрэвдамбын биед тархи доргилт, дух,зүүн нүдэнд цус хуралт,  салстад цус харвалт, урууланд шарх, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэр мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн өдөр шинээр үүссэн байх боломжтой байна. Дээрх  гэмтэл нь  шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй”” гэх дүгнэлт /1-р хх-ийн 228/, насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамбын хууль ёсны төлөөлөгч Д.Баярмаад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Жи-Мобайлын 102000 төгрөгийн нэгжийн карт,  К800 маркийн гар утас, Nokia 5330 маркийн гар утас, Мобикомын 33000 төгрөгийн нэгжийн зарт, Скайтелийн 147000 төгрөгийн нэгжийн карт, Юнителийн 228000 төгрөгийн нэгжийн карт, бэлэн мөнгө 23000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 35-36/, 228/, насанд хүрээгүй хохирогч Т.Баянжаргалын хууль ёсны төлөөлөгч П.Төмөрт 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Sky” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 47-48/, насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэгомбын хууль ёсны төлөөлөгч У.Мөнхжаргалд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “SAMSUNG GALGXYS-5” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 49-50/, насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаад 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “NOTE 1” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 51-52/ зэрэг  хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон  тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Б.Дорждэрэм нь насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар  хүч хэрэглэж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 2 дугаар гудамжинд насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч М.Эрдэнэгомбын 280.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy S5” маркийн гар утсыг  дээрэмдэж бусдад 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Б.Чойном, Э.Бумцэнд, Т.Энх-Амгалан нарыг бүлэглэн үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгуулага албан тушаалтанд мэдээлээгүй,

-Шүүгдэгч Б.Дорждэрэм нь шүүгдэгч Б Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нарыг нь бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Есөн-Эрдэнэ” захын баруун талд байх хуучин барилгын орчимд насанд хүрээгүй буюу 15 настай Б.Шийрэвдамбын эд хөрөнгийг авах зорилгоор  амь биед нь ауюултайгаар хүч хэрэглэж, хохирогч Б.Шийрэвдамбын бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулсан. Улмаар түүний биед байсан бэлэн 433.000 төгрөг, хар өнгийн жижиг мөрөвчтэй гар цүнх нэг ширхэг,  жи-мобайлын 102.000 төгрөгийн нэгж, Мобикомын 33.000 төгрөгийн нэгж, Скайтелийн 147.000 төгрөгийн нэгж, Юнителийн 228.000 төгрөгний нэгж, “Samsung galaxy note 2” маркийн    140.00 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, Жи мобайлын “К800” маркийн 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, “Нокиа 5330” маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэгийг тус тус  дээрэмдэж бусдад 1.138.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Б.Чойном, Т.Энх-Амгалан нар нь үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй,

-Мөн шүүгдэгч Б.Дорждэрэм нь насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, шүүгдэгч Б.Чойном нар нь давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн,  2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19-20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 44 тоот хашааны орчимд насанд хүрээгүй буюу 14 настай Б.Амартүвшин, Г.Ариунболд нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хохирогч  Б.Амартүвшингийн бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулан, түүний эзэмшлийн “Samsung galaxy note 1” маркийн гар утсыг  дээрэмдэж, 200.000 төгрөгийн, мөн Б.Амартүвшинг зодох явцдаа түүний зүүж явсан харааны шилийг гэмтээж 230.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж бусдад нийт 430.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Б.Доржлхагва. Т.Энх-Амгалан, Э.Бумцэнд, Б.Чойном нар нь бүлэглэн үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн эс үйлдэхүйг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 хэсгийн”Иргэн өөрийн болон  гэр бүлийн гишүүд,эцэг,эх,үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасан” сэжигтэн нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх,гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-д “яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх,түүнчлэн гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-д заасан “гэрч хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд,эцэг,эх,үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн эрхийн дагуу шүүгдэгч Б.Дорждэрэм нь өөрийн төрсөн дүү насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагвын гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсэн боловч Үндсэн хууль,Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан эрхийн дагуу зохих байгууллагад дүүгийн болон өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг эдэлсэн гэж үзэх тул түүнд Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл үндэслэлгүй байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн шүүгдэгч Б.Дорждэрэм нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, шүүгдэгч Б Чойном нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” нэртэй дэлгүүрийн арын гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, насанд хүрээгүй буюу 13 настай Т.Баянжаргалын 90.000 төгрөгийн үнэ бүхий “Скай” маркийн гар утас, 2500 төгрөгийн үнэ бүхий “сигар” нэртэй тамхи нэг хайрцаг, бэлэн 500 төгрөгийг тус тус  дээрэмдэж, 93.000 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн.Уг гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, шүүгдэгч Б.Чойном нарыг  гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэж яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл үндэслэлгүй байна.

Учир нь уг гэмт хэрэгт насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэх  үйлдэл нь зодох хүлэх тарчлаах зэрэг бие махбодийн хохирол хөнөөл учруулаагүй,хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдэл  гэдэг нь гэмт хэрэг албадан үйлдүүлэх зорилгоор сэтгэл санааны нөлөө үзүүлээгүй,хууран мэхлэх үйлдэл гэдэг нь  гэмт үйлдлийн хуульзүйн үр дагавар,эсхүл гэмт үйлдлийн талаар санаатай төөрөгдөлд оруулах буруу худал мэдээлэл өгөх зэрэг үйлдэл хийгээгүй,бусад аргаар гэдэг нь  ”эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулахаас гадна гуйх ятгах,атаархах,өшөө авах сэтгэл төрүүлэх,ятган үнэмшүүлэх,итгэмтгий гэнэн занг ашигласан” зэрэг үйлдэл гаргаагүй бөгөөд тамхи авах гэж яваад хохирогчтой таарч улмаар гэмт үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч Б.Дорждэрэмийг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж түүнд холбогдуулан Эрүүгийн хулуийн 114 дүгээр зүйлийн 144.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт  үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Чойном,шүүгдэгч Б.Дорждэрэм насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва нарыг гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх насанд хүрсэн гэж шүүх дүгнэв.

Аймгийн прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва,насанд хүрээгүй шүүгдэгч  Э.Бумцэнд, шүүгдэгч Б.Чойном нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар,          

Шүүгдэгч Б.Дорждэрэмд эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 155 дугаар зүйлийн 155.1, 147 дугаар зүйлийн 147.2, 246 дугаар зүйлийн 246.1-д тус тус зааснаар гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг  тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Дорждэрэмд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч  Б.Доржлхагва, шүүгдэгч Б Чойном нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” нэртэй дэлгүүрийн арын гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, насанд хүрээгүй буюу 13 настай хохирогч Т.Баянжаргалын 90.000 төгрөгийн үнэ бүхий “Скай” маркийн гар утас, 2500 төгрөгийн үнэ бүхий “сигар” нэртэй тамхи нэг хайрцаг, бэлэн 500 төгрөгийг тус тус  дээрэмдэж, 93.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар,

Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч  Б.Чойном,насанд хүрээгүй шүүгдэгч  Э.Бумцэнд нар нь давтан үйлдлээр,бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар  хүч хэрэглэж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 2 дугаар гудамжинд насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч М.Эрдэнэгомбын 280.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy S5” маркийн гар утсыг  дээрэмдэж бусдад 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Б.Чойном, Э.Бумцэнд, Т.Энх-Амгалан нарыг бүлэглэн үйлдсэн,улмаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох “Samsung galaxy S5” маркийн гар утсыг урьдчилан амлалгүйгээр өөрийн эзэмшлийн гар утсаар сольж авсан,

Шүүгдэгч Б Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нарыг  бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Есөн-Эрдэнэ” захын баруун талд байх хуучин барилгын орчимд насанд хүрээгүй буюу 15 настай Б.Шийрэвдамбын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар  хүч хэрэглэж, хохирогч Б.Шийрэвдамбын бие махбодид “хөнгөн” гэмтэл учруулсан. Улмаар түүний биед байсан бэлэн 433.000 төгрөг, хар өнгийн жижиг мөрөвчтэй гар цүнх нэг ширхэг,  жи-мобайлын 102.000 төгрөгийн нэгж, Мобикомын 33.000 төгрөгийн нэгж, Скайтелийн 147.000 төгрөгийн нэгж, Юнителийн 228.000 төгрөгний нэгж, “Samsung galaxy note 2” маркийн    140.00 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, Жи мобайлын “К800” маркийн 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэг, “Нокиа 5330” маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нэг ширхэгийг тус тус  дээрэмдэж бусдад 1.138.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нар нь үйлдсэн бөгөөд улмаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 70.000 төгрөгийг урьдчилан амлалгүйгээр авсан зэрэг үйлдлүүддээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар тус тус гэм буруутайд тооцож,хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Чойном, шүүгдэгч Б.Дорждэрэм, нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, шүүгдэгч Б.Чойном, шүүгдэгч Б.Дорждэрэм, нарыг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва,насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-амгалан, шүүгдэгч Б.Чойном нар нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 147 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг буюу нэг зүйл хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн,мөн  насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-амгалан  шүүгдэгч Б.Чойном, нарыг  2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамын эд хөрөнгийг дээрэмдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Чойном, шүүгдэгч Б.Дорждэрэм нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ная дугаар зүйл болон мөн хуулийн дөчин хоёр дугаар бүлэгт заасан ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.   

Шүүгдэгч Б.Дорждэрэм нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчимд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, шүүгдэгч Б Чойном нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” нэртэй дэлгүүрийн арын гудамжинд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар  хүч хэрэглэж, насанд хүрээгүй буюу 13 настай хохирогч Т.Баянжаргалын 90.000 төгрөгийн үнэ бүхий “Скай” маркийн гар утас, 2500 төгрөгийн үнэ бүхий “Сигар” нэртэй тамхи нэг хайрцаг, бэлэн 500 төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдэж 93.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар 147.2-т заасан,

-Шүүгдэгч Б.Дорждэрэм нь насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нар нь давтан үйлдлээр,бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор  амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 2 дугаар гудамжинд насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч  М.Эрдэнэгомбын 280.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy S5” маркийн гар утсыг  дээрэмдэж, бусдад 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Б.Чойном, Э.Бумцэнд, Т.Энх-Амгалан нарыг бүлэглэн үйлдсэн, улмаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хохирогчийн эзэмшлийн “Samsung galaxy S5” маркийн гар утсыг урьдчилан амлалгүйгээр өөрийн эзэмшлийн гар утсаар сольж авсан,

Шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан  нар нь  насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамбыг  дээрэмдэж,улмаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 70000 төгрөгийг тус тус урьдчилан амлалгүйгээр авсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж, тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй, энэ хуулийн тусгай ангийн хоёр буюу түүнээс дээш зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан нэг удаагийн үйлдэл,эс үйлдэхүйг нийлмэл гэмт хэрэгт тооцож  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлд зааснаар нийлмэл гэмт хэрэг үйлдсэн гэж  үзэж гэмт хэрэг тус бүрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  гэж шүүх дүгнэв.

Харин насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч Б.Чойном нарын өмгөөлөгч Р.Уранцэцэг, Н.Энхжаргал нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “Бидний үйлчлүүлэгч насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Энх-амгалан,насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч Б.Чойном нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.5-д зааснаар шүүх хуралдаанаас шинжээч томилж, сэтгэцийн талаар шинжилгээ хийлгэх” хүсэлт гаргасаныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарыг байлцуулан мэдүүлэг өгөхдөө эргэлзээ бүхий мэдүүлэг өгч байгаагүй, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчдоос сэтгэцийн талаар эргэлзээ төрж байгаа, сэтгэцийн дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй, сэтгэцийн дүгнэлт гаргуулах болон энэ талаар хүсэлт гаргах хангалттай хугацаа байсан гэх зэргийг үндэслэн шүүх өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзсан болно.

1. Шүүгдэгч Б.Чойном нь 1999 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн. 17 нас 10 сар 28 хоногийн настай байхдаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн боловч, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 18 насанд хүрсэн бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 18 нас 02 сар 27 хоногийн нас,    

2. Шүүгдэгч Б.Дорждэрэм нь 2016 оны 09 сарын 23-ны өдөр 18 насанд  хүрсэн гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 02 сар 28 хоногийн настай байсан, 2017 оны 04 сарын  27-ний өдрийн байдлаар 18 нас 7 сар 4 хоногийн нас,

3. Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан нь 1999 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. 17 нас 20 хоногийн настай  байхдаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 17 нас 03 сар 27 хоногийн нас,

4. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва нь 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн. 15 нас 11 сар 06 хоногийн настай байхдаа 2016 оны 12 дугаар сарын                    28-ны өдөр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 16 нас 02 сар 27 хоногийн нас,

 5. Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нь 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн. 16 нас 01 сар 05 хоногийн настай байхдаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 16 нас 03 сар 27 хоногийн нас тус тус хүрсэн бөгөөд  насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч Б.Чойном нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж барагдуулсан”, мөн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.7-д зааснаар “Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд,  насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Чойном нар нь  арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн”,мөн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “гэмт хэрэг давтан үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 56.1.2-д заасан “гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, харин шүүгдэгч М.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн”-ийг  хүндрүүлэх нөхцөл байдлуудад тус тус тооцож ял шийтгэлийг ялгамжтай оноох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Чойном,шүүгдэгч Б.Дорждэрэм нарт эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохиролыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т  заасан хорих ялын доод хэмээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. Харин  насанд хүрээгүй шүүгдэгч  Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва,  насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар хорих ялыг оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар “гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал”, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан “Хүүхдийн аж байдал,үйлдсэн хэргийн байдалд тохируулан хандах үүднээс...хянан харгалзах...туршилтын хугацаа тогтоох... зэргээр бусад олон хувилбарын арга хэмжээ авах нь чухал”,Баянхонгор аймгийн Гэр бүл,Хүүхэд,Залуучуудын Хөгжлийн газраас гаргасан “ял хойшлуулж батлан даалтад авах” хүсэлт зэргийг харгалзан насанд хүрээгүй шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.     

Хэрэгт авагдсан нотлох баримтаар насанд хүрээгүй хохирогч Т.Баянжаргалд учирсан хохирол 92500, насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэгомбод учирсан хохирол 280000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшинд учирсан хохирол  430000, насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамбад учирсан хохирол 735000 төгрөгийг тус тус барагдуулсан талаар насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч У.Мөнхжаргал, Б.Болормаа, П.Төмөр, Г.Батсүрэн нараас шүүхэд хандаж “хохирол гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” талаар бичгээр илэрхийлсэн, насанд хүрээгүй хохирогч Т.Баянжаргал,түүний хууль ёсны төлөөлөгч П.Төмөр,насанд хүрээгүй хохирогч Б.Шийрэвдамын хууль ёсны төлөөлөгч Д.Баярмаа нараас шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй,хохирол гомдолгүй” талаараа илэрхийлсэн байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч М.Чойном нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-амгалан,насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва,насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нар нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай бөгөөд тэдний гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг хууль ёсны төлөөлөгч нар нь төлж барагдуулсан, шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч Б.Чойном нар болон тэдний ээж,хууль ёсны төлөөлөгч нараас  хохирогч нарт учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заасан эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч М.Чойном нарын гэмт хэргийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар тэдний эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн томографийн зураг 2 ширхэг, эмчийн дүгнэлт нэг хуудас, CD нэг ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшинд болон түүний   хууль ёсны төлөөлөгчид эргүүлэн өгөх  нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч Б.Чойном, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч Б.Чойном нар нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул  насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагвын эзэмшлийн “Samsung galaxy S3” маркийн  гар утсыг битүүмжилсэн 2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн,

-Шүүгдэгч Б.Чойномын эзэмшлийн “Samsung” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэндийн эзэмшлийн “nokia” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн,

- Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалангийн эзэмшлийн “nokia” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн,

-Шүүгдэгч Б.Дорждэрэмийн эзэмшлийн “Samsung galaxy S2” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг  тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэмшигч нарт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246  дугаар зүйлийн 246.1, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 377 дугаар 377.1. дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ  нь:

1.Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Батболдын Дорждэрэмд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Насанд хүрээгүй шүүгдэгч Харчин овгийн Тэрбишийн Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Биндэр овгийн  Батболдын Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Баатар ван овгийн Эрдэнэбаатарын Бумцэнд, шүүгдэгч Ванданрэн овгийн Баасанбатын Чойном нарыг давтан, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор,амь биед нь аюултайгаар  хүч хэрэглэж,  дээрэмдэх  гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овгийн Батболдын Дорждэрэмийг  бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар  хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд,

Мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн  147.2-т зааснаар  насанд хүрээгүй шүүгдэгч Харчин овгийн Тэрбишийн Энх-Амгаланг эд хөрөнгө хураахгүйгээр таван жил арав хоног  /5 жил 10 хоног/-ийн хугацаагаар хорих ялаар,

Насанд хүрээгүй шүүгдэгч Биндэр овгийн  Батболдын Доржлхагвыг эд хөрөнгө хураахгүйгээр таван жил арав хоног/5 жил 10 хоног/-ийн хугацаагаар хорих ялаар,

Насанд хүрээгүй шүүгдэгч Баатар ван овгийн Эрдэнэбаатарын Бумцэндийг эд хөрөнгө хураахгүйгээр таван жил арав хоног/ 5 жил 10 хоног/-ийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар шүүгдэгч  Ванданрэн овгийн Баасанбатын Чойномыг эд хөрөнгө хураахгүйгээр гурван жил дөрвөн сар арав хоног / 3 жил 04 сар 10 хоног/-ийн  хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар, шүүгдэгч Боржигон овгийн Батболдын Дорждэрэмийг эд хөрөнгө хураахгүйгээр гурван жил дөрвөн сар арав хоног/ 3 жил.04 сар.10 хоног/-ийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэг  / 1 / сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Дорждэрэмд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар гурван жил дөрвөн сар арав хоног / 3 жил.04 сар.10 хоног/-ийн   хугацаагаар оногдуулсан хорих ял дээр  мөн хуулийн  тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оногдуулсан нэг / 1 / сарын хугацаагаар баривчлах хөнгөн ялыг хүндэд нь багтааж, шүүгдэгч Б.Дорждэрэмийн биечлэн эдлэх ялыг гурван жил дөрвөн сар арав хоног-/3 жил.04 сар.10 хоног/-ийн  хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч  Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч   Э.Бумцэнд  нарын эдлэх ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Чойномд гурван жил дөрвөн сар арав хоног-/3 жил.04 сар.10 хоног/-ийн  хугацаагаар оногдуулсан хорих ялыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Дорждэрэмд гурван жил дөрвөн сар арав хоног-/3 жил 04 сар 10 хоног/-ийн  хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.                                                                                       

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар  насанд хүрээгүй шүүгдэгч Харчин овгийн Тэрбишийн Энх-Амгалан,  насанд хүрээгүй шүүгдэгч Биндэр овгийн  Батболдын Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Баатар ван овгийн Эрдэнэбаатарын Бумцэнд, нарт оногдуулсан таван жил арав хоног-/ 5 жил 10 хоног/-ийн  хугацаагаар хорих ялыг эдлүүлэх шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг /1/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагвын хууль ёсны төлөөлөгч Т.Дуламсүрэн, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалангийн хууль ёсны төлөөлөгч Т.Батсайхан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэндийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэбаатар нарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийин 62.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нар нь шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд, шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч Б.Чойном нар нь уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар - насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагвын эзэмшлийн “Samsung galaxy S3” маркийн  гар утас, шүүгдэгч Б.Чойномын эзэмшлийн “Samsung” маркийн гар утас, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэндийн эзэмшлийн “nokia” маркийн гар утас,  насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалангийн эзэмшлийн “nokia” маркийн гар утас, шүүгдэгч Б.Дорждэрэмийн эзэмшлийн “Samsung galaxy S2” маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн 2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэмшигч Б.Доржлхагва,Б.Чойном,Э.Бумцэнд,Т.Энх-амгалан, Б.Дорждэрэм  нарт нь буцаан олгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7,  298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшингийн томографийн зураг 2 ширхэг, эмчийн дүгнэлт нэг хуудас, CD нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, насанд хүрээгүй хохирогч Б.Амартүвшин түүний хууль ёсны төлөөлөгч нарт буцаан олгосугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч Б.Чойном нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч Б.Доржлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Энх-Амгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бумцэнд нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Дорждэрэм, шүүгдэгч Б.Чойном нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.БАТЦЭНГЭЛ.

                                                                                   ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА.

                                                                                                Н.БААСАНБАТ