| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0171/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/636 |
| Огноо | 2024-06-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/636
2024 06 24 2024/ШЦТ/636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2024/0171/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-д холбогдох эрүүгийн 2309000000743 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19** оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, ** настай, дээд боловсролтой, хүрээлэн буй орчны судлаач мэргэжилтэй, Юү Хаг центр ХХК-ийн захирал ажилтай, ам бүл *, *, * хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б.У /РД: *******/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь үргэлжилсэн үйлдлээр “Юү Хаг центр” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн ***************** пейж хуудсаар “Бүгд найрамдах "Солонгос улс руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлт суралцуулна", "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө", "аяллын виз гаргаж өгнө", "зуучлалын ажил хийж гүйцэтгэж өгнө” гэсэн зар тарааж, зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, зарын дагуу холбогдсон хохирогч нараас зуучлалын төлбөр, сургуулийн төлбөр, дотуур байрны төлбөр гэж авсан боловч сургуулийн зуучлалын ажлыг хийж гүйцэтгээгүй, Солонгос улсын сургууль руу төлбөрийг шилжүүлээгүй, дотуур байрны мөнгийг дутуу шилжүүлэн авч,
1. Хохирогч П.Ө-д "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 14.300.000 төгрөгийг "Юу хаг” ХХК-ны Голомт банкны дансаар шилжүүлсэн авсан,
2. Хохирогч Э.Н-д "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1.212.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 9.625.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1.078.000 төгрөг нийт 11,915,000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ийн Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
3. Хохирогч Б.У-д "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1.150.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 14.300.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 4.675.000 төгрөгийг нийт 20.125.000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
4. Хохирогч Х.С-д "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 11 дүгээр сарын 11, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд нийт 16,873,750 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
5. Хохирогч Б.Б-т "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 08 дугаар сарын 10-аас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 18,386,000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
6. Хохирогч О.А-т "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нийт 22,768,000 төгрөгийг өөрийн болон "Юу хар" ХХК- ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
7. Хохирогч Б.Т-г "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 2 удаагийн гүйлгээгээр 16,513,450 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
8. Хохирогч Б.Д-д "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд 15,300.000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
9. Хохирогч Э.Э-ийн хүү А-г "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 18.140.000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан боловч сургуулийн төлбөрийг дутуу явуулсан,
10. Хохирогч Б.З-д "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр 18.247.000 төгрөгийг өөрийн болон “Юу хаг" ХХК- ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
11. Хохирогч Ц.Э-д "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 17.459.500 төгрөгийг өөрийн болон “Юу хаг” ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
12. Хохирогч Б.О-д охин Номууныг “Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2023 оны 01 дүгээр сарын 03, 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд нийт 18.247.000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг” ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
13. Хохирогч Д.С-д "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 21,329,280 төгрөгийг "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
14. Хохирогч М.Э-т "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15,164,000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
15. Хохирогч Э.А-д "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр 14.270.000 төгрөгийг бэлнээр, өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
16. Хохирогч Г.Э-г "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 11 дүгээр сарын 07-оос 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 20,831,600 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
17. Хохирогч Б.Т-д "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 20,890,000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
18. Хохирогч Б.А-т "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 15,890,000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
19. Хохирогч Д.О-ийн хүү О.Э-г "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө, дотуур байрны төлбөрийг төлсөн" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 04 дүгээр сарын 14-өөс 18-ны өдөр хүртэлх хугацаанд дотуур байрны төлбөрийг төлсөн гэж 6.652.000 төгрөгийг шилжүүлсэн авсан,
20. Хохирогч Б.Д-г "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 1,583,000 төгрөгийг зуучлалын хөлс гэж авсан боловч тухайн сургуульд зуучлах ажлыг хийж гүйцэтгэхгүй залилсан,
21. Хохирогч Б.М "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 20.100.000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
22. Хохирогч Ж.С-г /Б.Л/ "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 15.512.000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан боловч Сөүл Винтури юниверсити сургуульд төлбөрийг төлөөгүй,
23. Хохирогч О.О-т "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1.930.000 төгрөгийг шилжүүлэн авсан;
24. Хохирогч Б.Э-д "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 16,709,500 төгрөгийг бэлнээр болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
25. Хохирогч Э.Э-г "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 11,915,000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
26. Хохирогч Э.М-г "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 11,915,000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг” ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
27. Хохирогч Э.Л-г “Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 09 дүгээр сарын 09-өөс 13-ны өдрийн хооронд 16.250.000 төгрөгийг өөрийн болон "Юу хаг” ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
28. Хохирогч Н.Н-г найз Хын хамтаар "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 09 дүгээр сарын 06-аас 28-ны өдөр хүртэлх хугацаанд 33,150,000 төгрөгийг өөрийн болон “Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
29. Хохирогч Б.С-н дүү Ч.З-г "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 15.559.500 төгрөгийг "Юу хаг" ХХК-ын Голомт банкны дансаар шилжүүлэн авсан,
30. Хохирогч Э.Лг "Солонгос улс руу аялалд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банк дахь 5890467116 тоот данснаас Б.У-ын Голомт банк дахь 21******* тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
31. Хохирогч Б.А "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 9,900,000 төгрөгийг өөрийн нэр дээрх Голомт банк дах 21****** тоот данс болон Юу Хаг цэнтрийн Голомт банк дахь 14******* тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэн бусдад нийт 490,858,580 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд: “Тухайн үед хүнд нөхцөл байдал үүссэн, ковидтой холбоотойгоор хүндрэлтэй байсан. Хохирогч нараас авсан мөнгөө байгууллагын түрээсийн болон үйл ажиллагааны зардалд зарцуулсан. Би байраа зарж хохирлоо барагдуулсан. Мөн ээжээсээ тусламж авсан. Би одоо хүүхдээ харангаа орчуулга хийж байгаа. Би дахиж ийм хэрэгт оролцохгүй, гэмт хэрэг үйлдэхгүй. Маш их гэмшиж байна. Надад боломж олгож өгнө үү” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч П.Ө-ы өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Солонгос улс руу хэлний бэлтгэлд явуулж виз гаргаж өгнө гэсэн зарын дагуу зуучлалын газарт очиж уулзахад У гэж хүн угтаж уулзсан бөгөөд тухайн хүн Солонгос улс руу хэлний бэлтгэлд явуулах сургууль танилцуулсан ба уг сургуулийн Бусанд байдаг хагас жилийн төлбөрт 14,300,000 төгрөг байршуулах шаардлагатай гэсний дагуу тухайн зуучлалын компанитай гэрээ байгуулж компанийнх нь Голомт банкны 14******* тоот дансанд 14,300,000 байршуулсан. Тухайн үед виз гарах хугацааг 2022 оны 12 сард гэж хэлж ярьж байсан боловч энэ хугацаа нь болоход 4 хүүхдийн хариу гараагүй байна, тэр 4 хариу ирэхээр мөнгө чинь барилтаас гарна гэж хэлээд аргацаагаад байсан. Тэгээд би хүсэлт бичиж өгсөн бөгөөд У гэх хүнээс мөнгөө авах тухай хүсэлтийг өөрт нь өгсөн. Тэгээд өдөр болгон нэхэж ярих болгонд өөр өөр шалтаг хэлээд байх болсон...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 5 дахь тал)
Хохирогч Э.Н-гийн өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сараас эхлэн БНСУ-д суралцахаар хөөцөлдөж эхэлсэн бөгөөд хайж явж байгаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Юу хаг центр ХХК дээр очиж У гэх захиралтай нь уулзсан. Тэгэхэд хажууд нь орчуулгын ажил эрхэлдэг гэх эрэгтэй эмэгтэй хоёр хүний хамтаар гурвуулаа байсан. Ингээд тухайн компанийн нөхцөл нь таалагдсан учраас гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа БНСУ-ын Конкуг их сургуульд зуучлуулахаар гэрээ байгуулан эхлээд зуучлалын урьдчилгаа гэж 1,212,000 төгрөгийг Голомт банк дахь Б. У гэсэн нэр бүхий 21******** дугаартай дансанд шилжүүлсэн. Энэ нь асуудлын дараа материалуудаа бүрдүүлээд явж байхад 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр над руу У захирал нь өөрөө утсаараа залгаад "Өнөөдөр 16:00 цагаас өмнө төлбөрөө байршуулбал цааш нь бид нар сургуульд нь мэдэгдэх шаардлагатай байна, хэрвээ байршуулбал их сургуульдаа тэнцэх магадлалтай байдаг" гэж хэлсэн. Тэгэхэд нь би 10:00 цаг өнгөрч байхад 9,625,000 төгрөгийг Юу хаг центр ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын эхээр ярилцлагадаа ийн Юу хаг центр ХХК-ийн байранд БНСУ-аас ирсэн гэх Конкуг их сургуулиас ирсэн гэх хүн нь ярилцлага авсан. Тэр ярилцлагадаа би тэнцээгүй. 2022 оны 12 дугаар сарын элсэлтдээ тэнцээгүй учраас өөр газраар хөөцөлдөх талаараа У-д хэлэхэд би 2023 оны 03 дугаар сард шалгалтад оруулаад тэнцүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд надаас чиний шилжүүлсэн сургалтын төлбөрт нь ханшийн зөрүү гарсан учраас нэмж мөнгө шилжүүлэх шаардлагатай байна гэж хэлээд 1,078,000 төгрөгийг шилжүүл гэж хэлсэн. Би нийтдээ тэр хүнд болон Юу хаг центр ХХК-ийн нь дансанд 13,000,000 гаруй төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 43-44 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (1-р хавтаст хэргийн 33-35 дахь тал)
Хохирогч Б.У-гийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сард би Бүгд найрамдах Солонгос улсад сургуульд суралцах зорилгоор фейсбүүк цахим орчинд хайлт хийж судалж байгаад “Yuhak center” пейж хуудас руу орж сонирхож үзэхэд Бүгд найрамдах Солонгос улс руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлд суралцуулна гэсэн байсан. Тэгээд би анх 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тухайн газрын оффис болох Сүхбаатар дүүргийн ********* Юу Хаг центр ХХК-д очиж захирал болох У гэх эмэгтэй хүнтэй уулзаж байсан. Миний хувьд анх У-тай тэр өдөр уулзахдаа Бүгд найрамдах Солонгос улс руу хэлний бэлтгэлд явах сонирхолтой байгаа, мөн манай ээж Болорчимэг Солонгос улсад очоод харласан тэндээ ажил хийж байгаа тухай хэлж байсан. Тэгэхэд ээж чинь харласан байсан ч чи явах боломжтой гэж хэлсэн ганц газар нь тэднийх юм. Би тэднийд очиж уулзахаас өмнө өөр хэд хэдэн газарт очиж энэ тухай уулзаж мэдээлэл авахад ээж чинь харласан учраас чи явах боломжгүй, тэгээд бас чиний нас 26 учраас хэлний бэлтгэлд явах магадлал бага иймд татгалзах магадлал өндөр гэж намайг буцааж байсан юм. Харин Юу хаг центр ХХК-ийн захирал Б.У нь Бүгд найрамдах Солонгос улсын Чун Анг сургууль руу миний материалыг явуулахдаа манай ээжийг Солонгос улсад харласан гэхгүйгээр ээжийг харин Монгол улсад Дансран брэнд ХХК гэх газарт 2017 оноос хойш худалдааны зөвлөхөөр ажилладаг гэсэн тодорхойлолт, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэргийг хуурамчаар гаргаж байсан. Тухайн баримтыг сургууль руу явуулсан баримтыг нь харъя гэхээр надад харуулдаггүй, явуулсан эсэхийг би одоог хүртэл мэдэхгүй байгаа. У анх надтай уулзаж харин би 2023 оны 01 дүгээр сард сургуулийн хариу гарч 02 дугаар сард виз гараад Солонгос улс руу сургуульдаа явахаар тохироонд хүрээд төлөвлөөд байсан юм. Анх уулзах үед У нь зуучлалын хөлс болох 1.150.000 төгрөгийг шилжүүл гэсний дагуу Голомт банканд эзэмшдэг өөрийн 1175111983 тоот данснаас Богд банканд эзэмшдэг Б.У-ын өөрийнх нь данс руу 1.150.000 төгрөгийг шилжүүлж байсан. Энэ нь сургуульд зуучлалын хөлс гэсэн. Мөн дараа нь У нь Бүгд найрамдах Солонгос улсад байх Чун Анг сургуулийн сургалтын төлбөр болох 14.300.000 төгрөгийг манай Юү хаг центр ХХК-ийн дансанд байршуулах шаардлагатай гэсний дагуу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн Голомт банканд эзэмшдэг 11***** тоот данснаас Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг данс руу нь сургалтын төлбөр болох 14.300.000 төгрөгийг шилжүүлж байсан. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.У нь сургуулийн төлбөрийн зөрүү 4.675.000 төгрөгийг нэмж компанийн дансанд байршуулах шаардлагатай болсон гэсний дагуу мөн өөрийн Голомт банканд эзэмшдэг 11******** данснаас Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг данс руу 4.675.000 төгрөгийг шилжүүлж байсан. Ингээд би анх 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сургуульд зуучлалын хөлс болох 1.150.000 төгрөг, дараагаар нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сургалтын төлбөр болох 14.300.000 төгрөг, дараа нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сургалтын төлбөрийн зөрүү гэх 4.675.000 төгрөгийг нийт 20.125.000 төгрөгийг Б.У-д шилжүүлсэн байдаг. 2023 оны 01 дүгээр сард сургуулиас хариу ирнэ гэсэн ямар ч хариу ирээгүй, 2 дугаар сарын 08-ны өдөр сургуулиас тэнцээгүй гэсэн хариу гарсан гэсэн. Сургуульд би тэнцээгүй юм бол компанийн дансанд байршуулсан мөнгөө буцаан авъя гэж Б.У-д хэлсэн. Б.У нь 3-5 хоногийн дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлбөрийг буцааж олгоно гэсэн боловч өгөөгүй. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би өглөө 10 цагт Б.У-ын ажил дээр нь очоод шөнө 02 цаг хүртэл хамт хажууд нь сууж байгаад Б.У нь хүнээс мөнгө зээлээд надад 9.475.000 төгрөгийг миний Голомт банканд эзэмшдэг 11***** тоот данс руу шилжүүлэн өгсөн байдаг. Тэр цагаас хойш үлдэгдэл 10.650.000 төгрөгийг одоог хүртэл надад өгөөгүй зугтаагаад олдохгүй байгаа юм...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 74-75 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (1-р хавтаст хэргийн 66-68 дахь тал)
Хохирогч Х.С-ын өгсөн: “...Би БНСУ-д суралцах зорилгоор зуучлуулахаар Юу хаг центр ХХК-ийн фейсбүүк сүлжээнд байршуулсан зарын дагуу холбогдож Зүүм аппликэйшнээр зөвлөгөөг авсан. Ингээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төвийн 4 дүгээр давхарт оффис дээр нь очиж зөвлөгөө авч гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа бүх бичиг баримтуудаа аваачиж өгсөн. Гэрээ хийгээд явж байхад Утай фейсбүүкээр найз болоход надад хандаж чи манай хадам ээжтэй найз юм байна гэх мэтээр ярьж байсан. Ингээд У гэх хүнд болон Юу хаг центр ХХК-ийн дансанд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэлийн хураамж болгож 1,220,000 төгрөгийг У Б гэсэн 21****** дугаартай дансанд, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14,872,000 төгрөгийг 16:00 цагаас өмнө яаралтай шилжүүл, сургалтын төлбөр чинь нэхэгдээд байна гэсний дагуу Юү хаг центр ХХК-ийн 14****** дугаартай дансанд, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр У нь над руу холбогдоод ярилцлагын дараахан виз гарсны дараа авах ёстой байсан 250 ам.доллар буюу тэр өдрийн ханшаар 871,950 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн. Энэ мөнгийг У ямар зорилгоор надаас авах гээд байсныг би сайн ойлгоогүй. Хурдан шилжүүл, орой 8 цагаас өмнө шилжүүл гээд байсан. Ингээд 2023 оны 02 дугаар сарын сүүлээр виз гарна гэж хэлсэн боловч одоог хүртэл гараагүй байна. Ингээд виз гарахгүй байгаад байхаар нь би БНСУ-ын Конгуг их сургуулийн Монгол оюутан хариуцсан төлөөлөгч Чон Сэ Ён гэх хүнтэй холбогдоход “Солонго нь сургуульдаа тэнцэх нь тэнцсэн байна, гэхдээ төлбөр нь төлөгдөөгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би тэр хүнд хандаж бид нар төлбөрөө 2022 оны 12 дугаар сард Юу хаг компанид төлсөн шүү дээ гэж хэлэхэд манайд та нарын төлбөр төлөгдөөгүй байна гэж хэлсэн. Тэгээд бидэнд хандаж манай сургууль нь төлбөрийг ямар нэгэн байдлаар урьдчилан байршуулахыг шаарддаггүй гэж хэлсэн. Манай сургууль нь сургуульд оюутныг тэнцсэний дараа л төлбөрөө авдаг гэж хэлсэн. Ингээд У руу холбогдож “Чи миний төлбөрийг төлөөгүй байна гэж хэлэхэд миний өмнөөс уурлаад байсан тэгэхэд нь би Чон Сэ Ён-той холбогдож мэдсэн гэхэд өө тийм ш дээ манайд жаахан асуудал гэх мэт үл ойлгогдох зүйл яриад байсан. Тэгээд би 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Юү хаг центр ХХК-ийн байранд очиж төлбөрийн асуудлаараа асууж ярилцахад “Тиймээ манай байгууллагын буруутай үйл ажиллагаа явагдсан байна, би өөрөө Солонгос улс руу явж та нарын төлбөрийн асуудлаар уулзах гэж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 119-121 дэх тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (1-р хавтаст хэргийн 86-87, 108-113 дахь тал)
Хохирогч Б.Б-ын өгсөн: “...Би өөрийн ажлын газрын хүнээсээ БНСУ-д хүмүүсийг зуучлан сургадаг гэх Юу хаг центр ХХК-ийн тухай мэдээлэл аваад 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ** төвийн 4-р давхарт очиж уулзсан. Намайг очиж уулзахад У гэх хүн нь өөрөө байсан бөгөөд хажууд нь нөхөр нь гэх Б нь хамт байсан. Тэгээд би У гэх хүнтэй гэрээ байгуулж бүртгэлийн хураамжийг 1,150,000 төгрөгийг Голомт банк дахь 21 дугаартай дансанд нь шилжүүлсэн. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр сургалтын төлбөрийн зориулалтаар Юу хаг центр ХХК-ийн Голомт банк дахь 14******* дугаартай дансанд нь 15,559,500 төгрөгийг шилжүүлсэн. Мөн дараа нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өмнөх гэрээний үлдэгдэл төлбөр, воны ханшийн зөрүү гээд 1,676,500 төгрөгийг надаас нэхээд авсан. Тэр мөнгийг би Юү хаг центр ХХК-ийн 14****** дугаартай дансанд нь шилжүүлэн өгсөн. Ингээд би нийтдээ 18,386,000 төгрөгийг төлсөн боловч ямар нэгэн байдлаар сургуульд яваагүй виз гараагүй. У гэх хүнээс буцааж 200,000 төгрөг л авсан. Би одоо У гэх хүнээс 18,186,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 137-138 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (1-р хавтаст хэргийн 131-133 дахь тал)
Хохирогч О.А-ын өгсөн: “...Би БНСУ-д суралцах зорилгоор зуучлалын газруудыг судлаад явж байхдаа Юү хаг центр нэртэй зуучлалын компанитай Сүхбаатар дүүргийн*** төвийн 4-р давхарт очиж уулзаад БНСУ-ын Чун ан гэдэг нэртэй их сургуульд суралцахаар болсон. Гэрээгээ Юү хаг центр ХХК-ийн менежер Тайвнаа гэх нэртэй эмэгтэй хүнтэй байгуулсан. Гэрээ байгуулахдаа 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан байсан. Гэрээ байгуулахад бүртгэлийн хураамж гэж 250 ам.доллар болон 370,000 төгрөг, нийтдээ 1,600,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Юу хаг центр ХХК-ийн 14******* дугаартай дансанд шилжүүлэн өгсөн. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байсан чинь У нь надад хандаж “Чи манай байгууллагын дансанд төлбөрөө төлөөрэй, чиний сургуулийн хариу ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд надад данс өгсөн бөгөөд тэр өдрөө буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 21,168,000 төгрөгийг би Юү хаг центр ХХК-ийн 14******* дугаартай дансанд шилжүүлэн өгсөн. Ингээд нийтдээ 22,768,000 төгрөгийг Юү хаг центр ХХК-ийн 14******* дугаартай дансанд шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 154-155 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (1-р хавтаст хэргийн 148-150 дахь тал)
Хохирогч З.Б-ийн өгсөн: “...Миний бие хүү Т Бүгд найрамдах Солонгос улсад суралцуулах зорилгоор Солонгос улсад байгаа дүү Л-ын хэлснээр Юу хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай уулзаж байсан. Б.У нь анх уулзаад нөхөр Б бид хоёр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хараад танай хүүхдийнх баталгаатай гарах юм байна. Солонгос улсын Конгуг, Күкмин 2 сургуульд манай хүү Т-гийн материалыг явуулахаар болж зуучлалын гэрээ байгуулж байсан. Б.У нь гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор сургалтын төлбөрийг манай компанийн дансанд байршуул гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн. Мөн гэрээ хийсэн өдөр болох 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Зуучлалын хөлсний тал мөнгө, тэгээд бүртгэлийн хураамж гээд 1.120.000 төгрөгийг Б.У-д бэлнээр өгч байсан. Тэгээд гэрээ байгуулснаас 3 дахь хоног дээр нь буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт **** байх Голомт банкны салбараас Юу хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг 14******* тоот данс руу сургалтын төлбөр болох 15.393.450 төгрөгийг шилжүүлж байсан. Ингээд Б.У-д нийт 16.513.450 төгрөг өгсөн байдаг. Манай нөхөр Б нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрээгээ цуцалъя гээд Б.У-тай очиж уулзахад данс руу нь 350.000 төгрөг буцааж өгсөн байсан. Дээрх мөнгөнөөс 350.000 төгрөгийг хасаад 16.163.450 төгрөг болж байна. 2022 оны 9 дүгээр сард манай хүүгийн бүртгүүлсэн Күкмин сургуулиас тэнцсэн хариу ирсэн гэсэн, гэвч виз нь гарахгүй хүлээгдэж байна гэсэн, Б.У нь дараагийн арга хэмжээг авч өгье гээд 12 дугаар сарын семестр руу шилжүүлж бүртгүүлсэн. Гэвч бас дахиад виз нь хүлээгдэж байна гэсэн. Хайнан гэдэг сургуульд бүртгүүлэхэд тэнцсэн гэж бас хариу өгсөн. 2022 оны 12 дугаар сар гарсны дараа хүлээгдээд байхаар нь хүүхдийн хичээл нь эхэлчихлээ яагаад виз гарахгүй байгаа юм бэ гэхэд визээ хүлээж байна аа гээд байсан. Тэгээд би Солонгос улсад сурдаг таньдаг дүүгээрээ Хайнан сургууль руу хүү Тэмүүлэнгийн талаар асуулгахад танай хүүхэд чинь тэнцсэн байна, визийг нь өгөөгүй байна гэсэн хариу өгч байсан байна лээ, тэгээд шалтгааныг нь асуухад сургалтын төлбөр нь ирээгүй байна гэсэн гэж хэлсэн байна лээ. Тэгээд энэ талаар Б.У-д хэлэхэд аан ханшийн зөрүү гарсан гээд хүлээгдээд байсан юм байна гэж хэлсэн. Тэгсээр байгаад 12-р сарын семестрийн хичээл нь дуусчихсан. Тэгсэн Б.У нь 3-р сарын семестр руу шилжүүлсэн. Тэгээд би 3-р сарыг хүлээж байхад Б.У-ын хохирогчид гарч ирсэн, тэгээд би гэрээгээ цуцалъя гээд ингээд явж байна. Б.У нь хохирол төлбөрийг 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр буцааж төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 172 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (1-р хавтаст хэргийн 167-168 дахь тал)
Хохирогч Б.Д-ын өгсөн: “...Миний бие 2019 онд Монгол улсын их сургуулийг газар зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Тэр үед Юү хаг центр ХХК нь зуучлалын төвүүд дундаасаа ритм өндөртэй явж байсан. Би тухайн үед тэдний компаниар зуучлуулж Бүгд найрамдах Солонгос улсад суралцъя гэж бодож байгаад гадаад хэлээ сайжруулаад явахаар болоод Солонгос хэлний сургалтад сууж байгаад 2022 оны 11 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн 8 хороо Централ товер 4 давхарт 407с тоотод очиж Юу хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай уулзаж сургуулиудын мэдээлэл авч байсан. Б.У нь намайг 3 сургууль руу явуулъя варианттай нь дээр тэнцсэн сургуулийнх нь мэдээллийг харж байгаад арай гайгүй руу нь явуулъя гэж тохирсон. Тэгээд гэрээгээ байгуулж байсан. Б.У нь гэрээ байгуулснаас хойш сургалтын төлбөрийг компанийн данс руу 3 хоногийн дотор хийх ёстой гэсэн. Ингээд гэрээ байгуулсан өдрөө зуучлалын хөлс болох 1.700.000 төгрөгийг Юү хаг центр ХХК-ийн данс руу шилжүүлж байсан. Б.У нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор сургалтын төлбөрийг хий тэгэхгүй бол Конгүг гэдэг сургууль руу материалыг чинь явуулахгүй ээ, би төлөөлөгч нартаа юу гэж хэлэх юм бэ гээд над руу байн байн чат бичсэн, төлбөрөөс ядаж 10 сая төгрөгийг өнөөдөр байршуулаарай гэсний дагуу 29-ний өдөр ах Г-ын Голомт банканд эзэмшдэг 27***** тоот данснаас Юү хаг центр ХХК-ийн 14****** тоот данс руу 10.000.000 төгрөг шилжүүлж байсан. Энэ нь сургалтын төлбөрийн урьдчилгаа байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сургалтын төлбөрийн үлдэгдэл 4.300.000 төгрөгийг би өөрийн Хаан банканд эзэмшдэг 50***** тоот данснаас Юу хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг 14****** тоот данс руу шилжүүлж байсан. Ингээд би Юү хаг центр ХХК-д нийт 16.000.000 төгрөг өгсөн байдаг. Мөн дээр нь апстэл гэрчилгээний мөнгө гээд бас хэдэн төгрөг шилжүүлж өгч байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 189 дэх тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (1-р хавтаст хэргийн 183-185 дахь тал)
Хохирогч Э.Э-гийн өгсөн: “...Миний хүү А нь 2022 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуульд 12 дугаар ангиа төгссөн. Хүү маань Бүгд найрамдах Солонгос улсад суралцах хүсэлтэй байсан бөгөөд өөрөө судалж хайж байгаад Юү хаг центр ХХК гэх газрын захирал Б.У-тай уулзаж сургуулийн мэдээлэл олж авсан байсан. Тэр үед нь би өөрөө хөдөө явж байсан болохоор У-тай нь биеэр очиж уулзаж чадаагүй юм. Ингээд хүү маань Б.У-тай уулзаж Бүгд найрамдах Солонгос улсын Конгүг сургуульд суралцахаар зуучлуулж 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэрээгээ байгуулсан байдаг. Тэгээд хүү маань гэрээ хийснийхээ дараагаар над руу залгаад ээжээ сургалтын төлбөр болох 17 сая төгрөгийг яаралтай Юү хаг центр ХХК-ийн дансанд байршуулах хэрэгтэй байна гэж ярьж байсан. Тухайн үед би хүүгээс Б.У-ын утасны дугаарыг аваад өөртэй нь ярихад та гэрээгээ харалдаа гэрээн дээр чинь 3 хоногийн дотор сургалтын төлбөрийг компанийн дансанд байршуулна гэж заасан байгаа гэж хэлсэн. Тэгээд би гэрээг харсан чинь тийм заалт байсан учир өөрт байгаа 14 сая төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүүгийнхээ Хаан банкны 50****** тоот данс руу өөрийнхөө Хаан банканд эзэмшдэг 59***** тоот данснаас шилжүүлж байсан. Тэгээд хүү маань тухайн мөнгийг өөрийнхөө данснаас Юү хаг центер ХХК-ийн данс руу шилжүүлсэн байдаг. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би өөрөө Улаанбаатар хотод орж ирээд Б.У-тай очиж уулзсан. Ингээд сургуулийнх нь танилцуулгыг хараад сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 3 сая төгрөгийг хүүгийнхээ Хаан банкны 50******* тоот данс руу өөрийнхөө Хаан банканд эзэмшдэг 59***** тоот данснаас шилжүүлж өгөөд хүү бас тухайн мөнгийг Б.У-ын данс руу шилжүүлж өгч байсан. Ингээд үргэлжлээд явж байгаад 2022 оны 09 дүгээр сард сургуулиас тэнцээгүй гэсэн хариу ирсэн тухай бид нарт мэдэгдсэн. Дараагийн элсэлт болох 2022 оны 11 дүгээр сард орсон элсэлтэд манай хүүг ярилцлагадаа тэнцсэн гэсэн хариу өгсөн. Тэгээд материал нь сургууль руу явсан гэсэн. Ингээд би ерөнхийдөө хүлээж эхэлсэн. 2022 оны 12 дугаар сард манай хүүг сургуульдаа тэнцсэн байхад сургалтын төлбөрийг нь Б.У сургууль руу нь шилжүүлээгүй гэдгийг олж мэдээд Б.У-тай энэ тухай уулзахад миний буруу гэж надад хэлсэн. Тэгээд би Б.У-д чи гэрээгээ зөрчсөн тиймээс зуучлалын хөлс, сургалтын төлбөр зэргийг хамтад нь буцааж өг гэсэн хүсэлт тавьсан. Зуучлалын хөлс 1.140.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр болох 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлж байсан юм. Иймд хохирлоо хурдан барагдуулж авах хүсэлтэй байна. Б.У нь надаас зуучлалын хөлсийг сургалтын төлбөрийг бүгдийг буцаан олгоно гээд тодорхойлолт хийж өгч байсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Манай хүү А сургуульдаа тэнцсэн учраас 2023 оны 03 дугаар сарын 08-ны Бүгд найрамдах Солонгос улсын Конгүг сургууль суралцахаар явсан байгаа. Б.У болохоор тухайн сургуулийн хагас жилийнх нь төлбөр болох 10.704.000 төгрөгийг шууд сургууль руу нь шилжүүлсэн байдаг. Тэгэхээр Б.У-ас одоо төлбөрийн зөрүү болох 7.436.000 төгрөгийг гаргуулж авах ёстой байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 221 дэх тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (1-р хавтаст хэргийн 204-207 дахь тал)
Хохирогч Б.З-гийн өгсөн: “...Миний бие Бүгд найрамдах Солонгос улсад суралцах зорилгоор фейсбүүк цахим орчинд хайлт хийж судалж байгаад Юү хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай 2022 оны 09 дүгээр сард анх очиж уулзаж Солонгос улсын сургуулиудын талаар мэдээлэл авч байсан. Миний ээж У нь Бүгд найрамдах Солонгос улсад визгүй харласан байгаа. Юү хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай уулзахаас өмнө би өөр зуучлалын нэлээн олон газруудтай очиж уулзаж ээжийг харласан тухай хэлэхэд сургуульд тэнцэхгүй, виз гарахад хүндрэлтэй гэдэг байсан. Харин Юү хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай уулзахад тэр асуудлыг шийдэж өгнө, чамайг найдвартай сургуульд суралцуулахаар гаргаж өгнө бичиг баримтыг янзална гэж байсан юм. Тэгээд би Б.У-д итгэж найдсан юм. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.У нь миний хүсэлтийг бүртгэж авлаа гээд цааснууд дээр намайг гарын үсэг зуруулаад байсан, тэр өдрөө бүртгэлийн хураамж гэх 1.150.000 төгрөгийг мөн дээр нь сургалтын төлбөрийг дансанд тушаахыг шаардсан, тэгээд би тухайн өдөртөө өөрийн Хаан банканд эзэмшдэг 53***** тоот данснаас Б.У-ын Голомт банканд эзэмшдэг 21***** тоот данс руу бүртгэлийн хураамж гэх 1.150.000 төгрөгийг шилжүүлж байсан. 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сургалтын төлбөр болох 15.375.000 төгрөгийг Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг 14****** тоот данс руу өөрийн Хаан банканд эзэмшдэг 50****** тоот данснаас шилжүүлж байсан. Ингээд Б.У нь бүртгэлийн хураамж, сургалтын төлбөрийг авсны дараагаар 2022 оны 12 дугаар сард чи Бүгд найрамдах Солонгос улсад очно, сургуулийн чинь хариу гарна, виз чинь гарна, авч явах хувцас хэрэглэл, эд зүйлсээ бэлдээрэй гэж ярьж байсан. Гэвч 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр воны ханшийн зөрүү 1.722.000 төгрөгийг нэмж тушаа гэсний дагуу тухайн өдөртөө Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг 14******* тоот данс руу Солонгост байгаа эгчийнхээ данснаас гүйлгээ хийлгэсэн байдаг. Ингээд Б.У-д нийтдээ 18.247.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнээс Б.У нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Одоогоор сургуулиас хариу ирсэн үгүй нь тодорхойгүй, миний материал сургууль руу явсан үгүй нь ч тодорхойгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 240 дахь тал),
Мөнгө шилжүүлсэн баримт (1-р хавтаст хэргийн 235-237 дахь тал)
Хохирогч Ц.Э-ийн өгсөн: “...Миний бие Бүгд найрамдах Солонгос улсад суралцах зорилгоор фейсбүүк цахим орчинд хайлт хийж судалж байгаад Юү хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай анх холбогдож байгаад 2022 оны 8 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн ******* тоот оффист нь очиж уулзаж байсан. Б.У-тай анх уулзах үед би Дотоод хэргийн их сургуульд суралцаж байсан юм, тэр тухай Б.У-д хэлэхэд сургуулиасаа тодорхойлолт авчхаарай эсхүл сургуулиасаа гарчих, энэ бол баталгаатай явах сургууль байгаа гэсэн. Ингээд Б.У-тай Бүгд найрамдах солонгос улсад суралцах сургууль зуучлалын гэрээ байгуулж сургалтын төлбөр болон зуучлалын хөлс нийт 17.000.000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлж өгсөн байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би эгч Э.Эийн Хаан банкны 54****** тоот данснаас Б.У-ын Голомт банкны данс руу нь 2.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн 2.400.000 төгрөг нь зуучлалын хөлс бусад зардлууд багтаж байгаа гэсэн. Мөн тэр өдөр эгч Энх-Энх-Энэрэлийн данснаас Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг 14****** тоот данс руу сургалтын төлбөр болох 15.559.500 төгрөг шилжүүлж байсан. Дээрх мөнгийг Б.У намайг Күкмин сургуульд суралцуулна гэж авсан байдаг. Гэрээнд зааснаар би 2022 оны 12 дугаар сард сургуульдаа явах ёстой байсан. Иймд Б.У-д шилжүүлж хохирсон 17.959.500 төгрөг өгсөн байдаг. Үүнээс илүү шилжүүлсэн гээд тэр өдрөө 500.000 төгрөгийг буцаан авсан байгаа. Ингээд хохирол болох 17.459.500 төгрөгийг Б.У-ас төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 5 дахь тал),
Мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 1-2 дахь тал)
Хохирогч Б.О-ийн өгсөн: “...Миний бие охин Н-ыг Бүгд найрамдах Солонгос улсад 1 жилийн хугацаатай хэлний бэлтгэлд суралцуулах зорилгоор фейсбүүк цахим орчинд хайлт хийж судалж байгаад Юү хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай анх холбогдож ажил дээр нь буюу Сүхбаатар дүүргийн 8 хороо Централ товер 4 давхарт 407с тоотод очиж уулзаж байсан. Намайг анх очиж уулзахад 2 хүн гэрээ хийж байсан, Б.У-тай анх уулзахад миний анзаарснаар их ажил хэрэгч, их завгүй, гар утас нь их дуугарч заа болцон шүү, виз гарсан шүү, энэ тэр материал чинь дутуу байна тэрийг бүрдүүлж ир гэх зэргээр хүмүүстэй утсаар яриад байдаг байсан. Мөн надтай уулзахдаа Бүгд найрамдах Солонгос улсад бүх сургуулиудтай гэрээтэй нэг нь татгалзсан ч нөгөө хэд нь угаасаа авна гэж итгүүлсэн. Тэгээд би тэр оройдоо гэртээ ирээд фейсбүүк орж Юү хаг центр ХХК-ийн пейж хуудсыг сонирхож үзсэн, хүмүүсийн бичсэн сэтгэгдэл дандаа л эерэг, баярласан, талархсан зүйлүүдийг бичиж үлдээсэн байсан. Тэгээд Юү хаг центр ХХК-аар зуучлуулан охин Н-ыг 1 жилийн хугацаатай хэлний бэлтгэлд суралцуулах зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Юү хаг центр ХХК-ын захирал Б.У-тай гэрээ байгуулж байсан. Гэрээ байгуулсан өдөр болох 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Б.У-ын Голомт банкны 21****** тоот данс руу өөрийнхөө Хаан банканд эзэмшдэг 50****** тоот данснаас 1.150.000 төгрөгийг шилжүүлж байсан. Тухайн 1.150.000 төгрөг нь материалыг цааш сургууль руу явуулах орчуулга хийх үйлчилгээний хөлсний урьдчилгаа гэсэн юм. Ингээд гэрээ хийсэн болохоор Б.У нь бүтэн 1 жилийн сургалтын төлбөрийг компанийн дансанд шилжүүлэхийг шаардсан, тухайн төлбөрийг 72 цагийн дотор шилжүүлэх ёстой шүү гээд байсан. Үүний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг 14****** тоот данс руу би өөрийн Хаан банканд эзэмшдэг 50****** тоот данснаас бүтэн 1 жилийн сургалтын төлбөр болох 15.375.000 төгрөгийг шилжүүлж байсан. Он гараад 2023 онд Б.У нь мессенжерээр бичээд хүүхдийн чинь сургалтын төлбөр дээр воны зөрүү гарсан нэмж 1.722.000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн. Үүний дагуу манай нөхөр Ц нь Юү хаг центр ХХК-ийн данс руу 1.722.000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн байдаг. Ингээд Б.У-д хүүхдийн 1 жил хэлний бэлтгэлд суралцуулахын тулд нийт 18.247.000 төгрөгийг өгч залилан мэхлүүлээд хохирч байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 22 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 17-19 дэх тал)
Хохирогч Д.С-ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сард миний бие өөрийн төрсөн дүү Гыг Бүгд найрамдах Солонгос улсын Конгүг болон Күкмин сургуулиудын аль нэгэнд суралцуулах зорилготой байсан учраас фейсбүүк цахим орчинд хайлт хийж судалж байгаад Юү хаг центр ХХК-тай холбогдож байсан. Ингээд би Метро молл худалдааны төвийн хажууханд нь байх барилгын 1 давхрын оффист нь очиж Юү хаг центр ХХК-ын ажилтан гэх 1 эмэгтэй хүнтэй очиж уулзаад мэдээлэл авч байсан. Тэр хүний нэрийг би мэдэхгүй байна. Тэгээд 7 хоногийн дараагаар дүү Г-ыг Бүгд найрамдах Солонгос улсад сургуульд явуулахад шаардлагатай гэх материалуудыг бүрдүүлэн манай ээж Болормаа Метро молл худалдааны төвийн хажууханд байх нөгөө оффис дээр очиж гэрээ байгуулж байсан. Тэрний дараагаар Юү хаг центр ХХК-аас манай дүү Г-той холбогдоод Күкмин сургуульд тэнцсэн гэдэг зүйлийг хэлээд сургалтын төлбөр болон сургуулийн дотуур байрны нэхэмжлэхийг явуулсан. Би өөрөө Солонгос хэлтэй учраас тэр нэхэмжлэхийг үзэхэд Күкмин сургуулийн дансны дугаар байсан. Ингээд би 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн биеэр Баянмонгол хорооллын тэнд байх Худалдаа хөгжлийн банкны салбарт очоод Күкмин сургуулийн данс руу нэхэмжлэхэд нь заасан мөнгөн дүн болох 21.329.280 төгрөгийг шилжүүлэх гэж байсан боловч Солонгос улс дахь банкных нь хаяг хэрэгтэй болсон. Тэгээд би Б.У-тай утсаар холбогдож асуухад сургууль руу шилжүүлж болохгүй ээ, дор хаяж 3 хонож байж мөнгө чинь очдог оо, 3 хоногийн дараа чи визэнд орох боломжгүй болчихно, шууд манай компанийн данс руу хийгээд өг, би яг одоо сургууль руу нь явуулаад өгнө гэсний дагуу би Худалдаа хөгжлийн банкны тухайн салбараас гүйлгээ хийхээ болиод өөрийн гар утаснаас Хаан банкны интернэт банк ашиглан өөрийн 56***** тоот данснаас Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг 14****** тоот данс руу 21.329.280 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. Тухайн мөнгө нь оюутны 1 жилийн сургалтын төлбөр, 1 жил амьдрах дотуур байрны төлбөр багтаж байсан юм. Тэр цагаас хойш Б.У нь надаас хуурч мэхэлж мөнгө аваад уулзахгүй зугтааж байгаа юм. Б.У нь манай дүү Г-ын сургалтын төлбөрийг Күкмин сургууль руу явуулсан хүлээгдэж байгаа, визэнд орсон байгаа гэж хариу хэлж байсан. Ингээд би өөрийгөө хулхидуулснаа мэдээд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Солонгос улсад байх Күкмин сургууль руу залгаж өөрийн төрсөн дүү Д.Г-ын визний хариу гарсан эсэхийг асуухад Юү хаг центр ХХК-аас сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөр орж ирээгүй байна, ямар ч төлбөр орж ирээгүй тухай хариу хэлсэн байдаг...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 38 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 34 дахь тал)
Хохирогч М.Э-ын өгсөн: “...Миний бие Бүгд найрамдах Солонгос улсад суралцах зорилгоор фейсбүүк цахим орчинд хайлт хийж судалж байгаад Юү хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай 2022 оны 8 дугаар сарын сүүлээр уулзаж Солонгос улсын их дээд сургуулиудын талаар мэдээлэл авч байсан. Тухайн үед Б.У нь манайх Солонгос улсын сургуулиудтай гэрээтэй, манайхаар зуучлуулбал хүүхдүүдийн виз гаралт магадлал өндөртэй гэсэн. Тэгээд би Бусан их сургуульд элсэхээр болоод материалаа бүрдүүлж өгсөн, 2022 оны 11 дүгээр сард сургуулиас чинь хариу ирнэ, 12 дугаар сард сургуульдаа явна гэж хэлсэн юм. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.У-тай зуучлалын гэрээ байгуулж байсан. Гэрээ байгуулсан чинь Б.У нь сургалтын төлбөр байршуулах шаардлагатай гэсэн, тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14.014.000 төгрөгийг Хаан банканд эзэмшдэг 59******* тоот данснаасаа Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг данс руу нь шилжүүлж байсан. Ингээд материалаа бүрдүүлээд өгчихсөн болохоор хүлээж бай гэсэн. Би Б.У-д хандаж одоо сурч байгаа сургуулиасаа 1 семестрийн чөлөө авчих уу гэхэд чиний оноо чинь өндөр юм чинь сургуульдаа тэнцчих байхаа тэгээ гэсний дагуу би сургуулиасаа чөлөө аваад хүлээсэн. Тэгээд цаад сургуулийнх нь хариу нь удаад байхаар би төлбөрөө буцааж авъя гэсэн. Тэгсэн чинь миний материалыг 2 сургууль руу явуулсан гэж хэлсэн. Тэгээд он гараад 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.У нь сургуулиас тэнцээгүй хариу ирсэн гэж над руу мэйл явуулсан. Тухайн хариуг харахад 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хариу байсан. Өөр 2 сургуульд явуулсан хариу нь 2023 оны 02 сарын 01-ний өдөр тэнцээгүй гэсэн хариу ирсэн гэсэн. Тэрнээс хойш Б.У нь сургалтын төлбөрийг буцааж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч байсан. Одоогоос бараг 7 орчим хоногийн өмнө Б.У миний данс руу 4.000.000 төгрөг буцааж өгсөн байгаа. Мөн гэрээ байгуулсан өдрөө буюу 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зуучлалын хөлс гээд 1.150.000 төгрөгийг Б.У-ын хувийн данс руу нь шилжүүлж байсан. Иймд үлдэгдэл 11.164.000 төгрөгийг яаралтай буцаан авах хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 49-53 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 46-48 дахь тал)
Хохирогч Э.А-ийн өгсөн: “...Миний бие 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Бүгд найрамдах Солонгос улсын Бусан их сургуульд суралцах чин хүсэлтэй байсан учраас Инстаграм цахим орчинд хайлт хийж байгаад би өөрөө Юү хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай холбогдож цаг товлоод ажил дээр нь буюу Сүхбаатар дүүргийн **** тоотод очиж уулзаж байсан. Тэгэхэд Б.У нь манай компани Бусан их сургуультай 100 хувийн гэрээтэй, манайхаас Бусан их сургуульд хэлний бэлтгэлд зөндөө олон хүүхдүүд суралцаж байгаа гэсэн. Тэгэхээр нь би ер нь Бусан их сургуульд тэнцэх магадлал хэр байдаг вэ гэхэд У нь танай аав, ээж хоёулаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг юм байна, чи өөрөө бас сургуулиа төгсөөд удаагүй байгаа юм байна танай аав, ээж чинь Солонгос улсад харлаж байгаагүй юм байна тэгэхээр чи тэнцэнэ гэж хэлсэн. Тухайн үедээ надад Бусан их сургуулийн төлбөрийн боршурыг үзүүлж байсан, гэхдээ тухайн сургуультай манайх гэрээтэй гэж ярьсан болохоор ямар нэг нотолгоо үзүүлж байгаагүй. Тэгээд дараагаар нь намайг дахин очиж уулзахад итгэмжлэгдсэн Бусан их сургууль он гараад дараа жилээс хасагдах болно тэгэхээр чи одоо энэ сардаа багтаад гэрээгээ хийчих гэж хэлсэн. Манайхаар зуучлуул гэсэн утгатай гэрээнд надаар яаралтай гарын үсэг зуруулж байсан. Гэрээнд гарын үсэг зурсан цагаас У нь мөнгө ярьж эхэлсэн. Гэрээгээ хийсэн юм чинь гялс мөнгөө шилжүүлээ үүнд орчуулгын мөнгө бас багтаж байгаа гэсэн. Тэгээд би тэр өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрт бэлэн байгаа 370.000 төгрөгийг ээж Х-ын У-ын Хаан банканд эзэмшдэг данснаас Б.У-ын өөрийнх нь Голомт банканд эзэмшдэг 21******* тоот данс руу шилжүүлж байсан. Бүртгэлийн эхний хураамж нь 1.220.000 төгрөг гэж хэлсэн юм харин би эхлээд бэлэн байсан 370.000 төгрөгөө эхлээд өгч байсан юм. Тухайн гэрээг аваад би орой нь гэртээ хариад аав, ээждээ үзүүлсэн чинь гэрээнд миний нэрнээс эхлээд регистрийн дугаар гээд зөндөө алдаатай байсан. Тэгээд орой нь У-тай утсаар ярихад ирэх 1 дэх уулзъя би амжихгүй гэдэг зүйл ярьж байсан. Ирэх 1 дэх өдөр нь буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Б.У-тай очиж уулзаж бүртгэлийн эхний хураамж болох 1.220.000 төгрөгийн үлдэгдэл 850.000 төгрөгийг би өөрийнхөө Төрийн банканд эзэмшдэг хадгаламжийн 8600************* тоот данснаас Б.У-ын Голомт банканд эзэмшдэг 21****** тоот данс руу шилжүүлж байсан. Заа тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр аав, ээжтэйгээ хамт Б.У дээр очиж уулзаж байсан. Манай аав Д-н нь Б.У-д хандаж ийм их мөнгөн дүнтэй гэрээг яагаад хүүхдийг ганцааранг нь байхад хийж эцэг эхээс нь асуугаагүй юм бэ бас яагаад гэрээнд хүүхдийн нэр, регистрийн дугаар алдаатай байгаа тухай асууж байсан. Тэгэхэд Юү хаг центр ХХК-ийн хуулийн мэргэжилтэн гээд Б гэдэг залуу байсан ба би гэрээний хуулийн заалтын би мэддэг юм аа маш олон хүүхдүүдтэй гэрээ хийж байгаа алдаа гарсан байна гээд алдааг засаж өгөөд гэрээг танилцуулж байсан. Гэрээ танилцуулахад манай аав, ээж Б.У-ас яагаад хүүхдийн материал сургууль руу нь ч яваагүй байхад сургуулийн төлбөр болох 14 сая төгрөгийг түрүүлж авах заалттай байгаа юм бэ гэж асуухад Б.У нь сургуульд нь тэнцэхэд энэ хүүхдийн сургалтын төлбөр бэлэн байгаа шүү гэж баталгаа болгож харуулдаг юм аа гэж хариулж байсан. Б бас энэ тухай тайлбарлаж хэлж өгч байсан, өөрийгөө Австрали улсад суралцаж байсан, тэнд байсан ийм нөхцөлтэй төлбөрийг нь авдаг байсан гэж хэлж байсан. Тэгээд манай аав, ээж Б.У-ас хэрэв хүүхэд сургуульд тэнцэхгүй бол эсхүл тэнцсэн байхад сургалтын төлбөр сургууль руу нь очоогүй бол энэ мөнгө бидэнд хурдан буцаагдах уу гэж асуухад Б.У нь буцаагдана би танд бичиг гаргаж өгсөн ч болно гэж хэлж байсан. Тэгээд Б.У нь биднийг яаравчлуулсан, хурдал гэсэн, тэгэхгүй бол Бусан их сургуульд хүүхдийн тоо хязгаартай байдаг гэсэн. Тэгээд шинэчилсэн гэрээндээ хурдан гарын үсэг зуруулсан. Гарын үсэг зуруулсны дараагаар сургалтын төлбөр байршуул гэж шаардаж эхэлсэн. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би сургалтын төлбөр болох 12.200.000 төгрөгийг бэлнээр Сүхбаатар дүүргийн ***** дотор байрладаг Голомт банкны салбараас Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг 14******** тоот данс руу шилжүүлж байсан. Тэр өдөр Б.У нь намайг сургуульд тэнцээгүй тохиолдолд төлбөрийг 100 хувь буцаан олгоно гэдэг тодорхойлолт гаргаж өгсөн. Одоо намайг хүлээж бай сургуулийн хариу 2023 оны 01 дүгээр сарын дундуур ирнэ гээд хүлээлгэсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө буцаан авч чадаагүй залилуулаад байгаа учир гомдол гаргаж байгаа юм. Сургуулиас нь Монгол хүүхдүүд Солонгос улсад ирээд их харлаж байгаа учир Монгол оюутан авахгүй байгаа гэсэн хариу ирсэн гэж надад Б.У мессежээр хэлж байсан. Тухайн хариуг нь надад үзүүлээгүй. Тэр цагаас хойш Б.У уулзахгүй зугтааж байгаа. Б.У-д өгсөн сургалтын төлбөр болох 12.200.000 төгрөгийг олохын тулд би хүнээс мөнгө зээлсэн, хадгаламжаа хоосолсон, бас дээр нь малаа зарсан байдаг. Иймд мөнгөө хурдан буцаан авмаар байна. Тэгээд бас би Б.У-д мөнгөө хурдан буцаан авмаар байна гэж хэлэхэд миний мөнгийг визэнд орж байгаа өөр 5 хүүхдийн визний мөнгөнд оруулчихсан байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 74-75 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 70-71 дэх тал)
Хохирогч Г.Э-ын өгсөн: “...Би БНСУ-д суралцах зорилгоор зуучлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг хайгаад судлаад явж байхад Юү хаг центр гэдэг нэртэй газарт уулзахад У гэх нэртэй захирал нь “Манай байгууллага нь ямар ч асуудалгүй найдвартай гаргана аа гэж хэлсэн учраас нь итгэсэн. Тэгээд би Юү хаг центр ХХК-ийн захирал У гэх хүнтэй зуучлалын гэрээ байгуулсан. Тэгэхэд У захирал нь надад хандаж төлбөрөө манай байгууллагын дансанд байршуулна, хэрвээ төлбөрийг байгууллагын дансанд байршуулбал виз гарах магадлал өндөр болно гэж хэлсэн. Хэрвээ одоо шууд байршуулах юм бол сургуулийн бүртгэл хаагдахаас өмнө бүртгүүлж амжина гэж хэлээд намайг яаруулсан учраас би мөнгөө шууд байршуулсан. Тэгэхдээ:
1. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Юү хаг центр ХХК-ийн 1115******* дугаартай дансанд нь 1,220,000 төгрөгийг урьдчилгаа зориулалтаар
2. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Юү хаг центр ХХК-ийн 1115******* дугаартай дансанд нь 5,000,000 , 5,000,000 400,000 төгрөгөөр буюу 3 удаагийн гүйлгээгээр нийт 10,400,000 төгрөгийг төлбөрөө яасан бэ, сургуулиасаа хоцрох гээд байна шүү дээ гээд дуудаад байхаар нь шилжүүлсэн.
3. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сургалтын төлбөр дээр нь мөнгө дутаад байна гэж надад У захирал нь хэлсэн бөгөөд 323,000 төгрөгийг шилжүүл гэж хэлэхэд нь би 21****** дугаартай У-ын хувийн дансанд шилжүүлсэн
4. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,078,000 төгрөгийг төлбөрийг чинь БНСУ-ын их сургуульд төлөх гэсэн чинь ханшийн зөрөө гараад дутчихлаа тиймээс зөрүүг нь төл гэж хэлээд өөрийнхөө дансыг өгсөн ба Голомт банкны 21****** дугаартай Б У гэсэн нэртэй дансанд нь шилжүүлэн өгсөн.
5. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Одоо чи сургуульдаа тэнцсэн, дотуур байр, хоолныхоо мөнгийг шилжүүлэх шаардлагатай байна гэж хэлээд 9,030,600 төгрөгийг шилжүүл гэж хэлсэн. Энэ мөнгийг өөрийнх нь буюу Б У гэсэн нэртэй 1115******* дугаартай дансанд нь шилжүүлсэн. Мөн өдөртөө надад хандаж У нь “Чи нэгэнт сургуульдаа явах нь тодорхой болчихсон юм чинь үлдэгдэл зуучлалын төлбөрөө төлчих гэж хэлсэн. Тэгээд би өөрийнх нь буюу Батжаргал У гэсэн нэртэй 1115****** дугаартай дансанд нь 862,500 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд бүх төлбөр тооцоо дууссан, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр виз гарна гэж хэлсэн ба цагаан сарын дараа 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр БНСУ-руу явна бэлдэж байгаарай гэж хэлсэн. Онгоцны билетээ авч байгаарай гэж хэлсэн боловч би аваагүй байсан. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр виз гарахгүй болохоор нь би БНСУ-ын Конгуг нэртэй сургууль руу холбогдож Монгол оюутан хариуцсан багш Чон Сэ Ён гэх хүнээс асуухад “Таны төлбөр төлөгдөөгүй байна, виз чинь гарах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд энэ талаар Утай утсаар ярьж асуухад “Яанаа манай байгууллагын хариуцлагагүй байдлаас шалтгаалан ийм асуудал үүслээ уучлаарай би хурдан шийднэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 97-99 дэх тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 87-93 дахь тал)
Хохирогч Б.Т-ын өгсөн: “...Миний бие Япон улсад 3 жил гаруй хугацаанд сурч, ажиллаж байгаад 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсад ирсэн. Монгол улсад ирээд Бүгд найрамдах Солонгос улсад их дээд сургуульд суралцах зорилгоор UBH центр оффист очиж зуучлалын байгууллагуудтай уулзсан. Тэгэхэд элсэлт авахгүй байгаа гээд тухайн газрын ажилтан нь нэмэлт элсэлтийг Централ товерын 4 давхарт байрлах Юү хаг центр авч байгаа тэднийх найдвартай гэж хэлсэн. Үүний дагуу би 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Юү хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай анх очиж уулзаж сургуулиудын талаар мэдээлэл авч байсан. Би Б.У-тай анх уулзахдаа өөрийгөө Солонгос улсад суралцах хүсэлтэй байгаа, сургуульд суралцахад нас маань яадаг бол, мөн дээр нь одоо элсэлт авч байгаа сургууль байгаа юу гэхэд болно оо, Sunshin гээд эмэгтэйчүүдийн сургууль байдаг одоо элсэлт авч байгаа бичиг баримтаа бүрдүүлээд өнөө маргаашгүй хүрээд ирээрэй гэж байсан. Тэгээд надад бичиг баримт бүрдүүлэх цаас өгсөн, үүний дагуу би баримт бичгээ бүрдүүлж 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Б.У-тай очиж уулзаад зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан чинь Б.У нь сургалтын төлбөрөө төлөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би сургалтын төлбөрөө сургуулийнхаа дансанд хийдэггүй юм уу гэхэд үгүй ээ манайх тэгдэггүй юм, манайх чамайг батлан дааж байгаа юм чинь манайхаас чиний сургалтын төлбөр гарна тийм учраас манай данс руу сургалтын төлбөрөө байршуул гэсэн. Ингээд гэрээ байгуулсан өдрөө бүртгэлийн хураамж болох 1.140.000 төгрөгийг Б.У-ын Голомт банканд эзэмшдэг 21****** тоот данс руу өөрийнхөө Хаан банканд эзэмшдэг 50***** тоот данснаас шилжүүлж байсан. Үүний дараагаар сургалтын төлбөрөө 5-7 хоногтоо багтаагаад дансанд байршуулчхаарай гэж хэлсний дагуу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр сургалтын төлбөр болох 19.592.000 төгрөгийг Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг 14******* тоот данс руу Хаан банкны багшийн дээд салбараас шилжүүлж байсан. Б.У нь “Sunshin” гээд групп чаат нээчихсэн байсан, тухайн чаат дээрээ хүүхдүүдээ сургалтын төлбөр 19.592.000 төгрөг биш юм байна, 19.750.000 төгрөг болгож нэмж хийгээрэй гэж бичсэн байсан. Үүний дагуу би Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг данс руу 158.000 төгрөг нэмж шилжүүлж байсан. Ингээд би Б.Уд нийт 20.890.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Дээрх сургалтын төлбөрийг байршуулсан дагуу би Бүгд найрамдах Солонгос улсын “Sunshin” эмэгтэйчүүдийн сургуулийн 2022 оны 09 дүгээр сарын элсэлтэд хамрагдаж сургуульдаа 09 дүгээр сарын эхээр явах ёстой байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл Б.У-ас болж сургуульдаа ч явсан зүйл алга байна, цаад сургуулиас нь миний сургалтын төлбөрийг төлөөгүй байна гэсэн. Б.У нь намайг “Sunshin” сургуульд тэнцээгүй, нас нь болохгүй гээд хариу ирсэн гэж хэлсэн. Тэгээд өөр сургуульд элсүүлнэ гээд тэр нь одоог хүртэл бас бүтээгүй л байна. Намайг гэрээгээ цуцалъя гэж хэлсэн чинь Б.У нь 2022 оны 12 дугаар сард надад 7.690.000 төгрөгийг буцааж өгч байсан. Иймд үлдэгдэл 13.200.000 төгрөгийг яаралтай төлүүлж дараагийн сургуульдаа бүртгүүлж төлбөр мөнгөө төлөх хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 127 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 115-116 дахь тал)
Хохирогч Б.А-ын өгсөн: “...Миний бие Бүгд найрамдах Солонгос улсад их дээд сургуульд суралцах зорилгоор фейсбүүк цахим орчинд хайлт хийж судалж байгаад Сүхбаатар дүүргийн 8 хороо Централ товер 4 давхарт 407с тоот хаягт байрлах Юү хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай холбогдож анх уулзаж сургуулиудын талаар мэдээлэл авч байсан. Ингээд би Б.У-ар Бүгд найрамдах Солонгос улсын Бусан их сургуульд хэлний бэлтгэлд зуучлуулахаар тохироод 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулж 11 дүгээр сарын 03-ны өдөр Зуучлалын хөлс болох 850.000 төгрөгийг мөн бүртгэлийн хураамж 370.000 төгрөг нийт 1.220.000 төгрөгийг Б.У-ын Голомт банканд эзэмшдэг 21******* тоот данс руу ээж Отгонхандын Хаан банканд эзэмшдэг данснаас шилжүүлж байсан. Б.У-тай анх уулзахад бичиг баримтаа бүрдүүлээд өгчих, хэлний бэлтгэлд асуудалгүй ээ ирэх хавар явна гэж хэлсэн. Б.У нь гэрээ байгуулсны дараагаар сургалтын төлбөрийг компанийн дансанд яаралтай байршуул, байршуулахгүй бол чиний материал сургууль руу чинь явах боломжгүй гэж хэлж байсан. Үүний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сургалтын төлбөрийн урьдчилгаа болох 8.300.000 төгрөгийг Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг 14******* тоот данс руу ээж Отгонхандын Хаан банканд эзэмшдэг 50******* тоот данснаас шилжүүлж байсан. Мөн дараагаар нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 6.000.000 төгрөгийг Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг 14******* тоот данс руу ээж Отгонхандын Хаан банканд эзэмшдэг 50******* тоот данснаас шилжүүлж байсан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.У нь миний бичиг баримтыг хийлгэх хүнд өгөх гэж байгаа юм аа гээд 370.000 төгрөг шилжүүлэхийг шаардсан, үүний дагуу Б.У-ын Голомт банканд эзэмшдэг 21******* тоот данс руу ээж О-ын Хаан банканд эзэмшдэг 50******* тоот данснаас 370.000 төгрөгийг шилжүүлж байсан. Ингээд дээрх байдлаар Б.У-д нийт 15.890.000 төгрөгийг шилжүүлэн өгч залилан мэхлүүлсэн байна. Миний бие өнөөдрийг хүртэл Бүгд найрамдах Солонгос улсад хэлний бэлтгэлд явсан зүйл байхгүй байгаа. Б.У нь надад хэлэхдээ Данкок сургуулийн хэлний бэлтгэлд миний материалыг хүргүүлсэн гэж хэлсэн. Би тухайн сургуулийг судлаад үзэхэд Монгол улсаас оюутан авахгүй байгаа гэсэн...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 148 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 140-145 дахь тал)
Хохирогч Д.О-ийн өгсөн: “...Миний хүү О.Э нь Бүгд найрамдах Солонгос улсад их дээд сургуульд суралцах зорилгоор өөрөө найзуудаасаа асууж судалж байгаад нэг зуучлалын газар олсон. Тухайн газарт нь Э бид хоёр 2022 оны 03 дугаар сарын сүүлээр очиж уулзаж байсан. Тухайн газар нь Сүхбаатар дүүргийн ***** Юү хаг центр ХХК гэсэн нэртэй газар байсан. Тухайн газарт анх очиж уулзахад Юү хаг центр ХХК-ийн нэг ажилтан охин сууж байсан ба Э бид хоёрт их дээд сургуулиудын талаар мэдээлэл өгсөн. Тэгээд тэр өдрөө бид хоёр гэрээ байгуулж байсан. Гэрээ байгуулаад 1.200.000 төгрөгийг би өөрийнхөө Хаан банканд эзэмшдэг 50****** тоот данснаас Юү хаг центр ХХК-ийн данс руу шилжүүлсэн. 400.000 төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлсэн, тэр нь нийгмийн даатгалын хуулга хуурамчаар гаргадаг хүн гэсэн. Дээрх гэрээнд манай хүү Э-ыг Бүгд найрамдах Солонгос улсын Конкүк сургуулийн хэлний бэлтгэлд суралцуулна гэж тохирсон юм. Б.У нь сургалтын төлбөр чинь бэлэн биз дээ ойрын хугацаанд бүртгүүлээд явна гэхээр нь бэлэн байгаа гэсэн. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 9.159.000 төгрөгийг Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг данс руу нь шилжүүлсэн. Дээрх мөнгө нь хэлний бэлтгэлийн 1 жилийн сургалтын тал төлбөр нь байгаа юм. 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр 9.126.000 төгрөгийг Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг данс руу нь шилжүүлсэн. Дээрх мөнгө нь хэлний бэлтгэлийн 1 жилийн сургалтын үлдсэн төлбөр нь байгаа юм. Ингээд нийтдээ 18.285.000 төгрөгийг Юү хаг центр ХХК-д шилжүүлсэн. 2022 оны 08 дугаар сард Юү хаг центр ХХК-ийн захирал Б.У нь утсаар ярихдаа танай хүүхдийн 6 сарын төлбөрийг сургууль руу нь хийгээд үлдсэн мөнгөөр нь сургуулийн дотуур байрны 6 сарын төлбөрийг төлчихлөө тэгж байж танай хүүхэд сургуульдаа тэнцлээ гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай хүү Э Бүгд найрамдах Солонгос улс руу яваад тэнд эгч нь тосож аваад 09 сарын 05-ны өдөр Конкүк сургууль руу нь дагуулж очсон байдаг. Тэгсэн чинь Э-ын хэлний бэлтгэлийн 6 сарын төлбөр нь төлөгдсөн, харин 6 сарын дотуур байрны төлбөр төлөгдөөгүй байсан. Энэ байдлыг Б.У-д хэлж мэдэгдсэн. Мөн өөртэй нь очиж уулзсан. Б.У нь 6.652.000 төгрөгийг буцааж өгөлгүй удаж 2022 оны 09 дүгээр сарын 23-аас хойш компанийн данснаас мөнгө гардаг гэж хэлээд удаан хүлээлгэж буцааж 5.000.000 төгрөгийг 10 сарын 14-ний өдөр өгсөн, 1.000.000 төгрөгийг 2023 оны 02 сарын 14-ны өдөр, 02 сарын 15-ны өдөр 200.000 төгрөгийг миний дансанд шилжүүлж байсан. Ингээд одоогийн байдлаар 2.000.000 төгрөгийг Б.У буцааж өгөөгүй хүлээлгээд байна. Одоо миний хүү Э хэлний бэлтгэлдээ суралцаж байгаа, 12 дугаар сард би өөрөө мөнгө төгрөг олж нэмж явуулаад үлдсэн 6 сарын төлбөрийг нь хийж визэнд оруулж байсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 168 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 159-162 дахь тал)
Хохирогч Б.Д-гийн өгсөн: “...Миний бие 2019 онд Үндэсний эдийн засгийн дээд сургуулийг олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж төгссөн. 2022 оны 09 дүгээр сард би фейсбүүк цахим орчинд Юү хаг центр ХХК нь Бүгд найрамдах Солонгос улсад магистрт суралцуулна гэсэн пост байсныг хараад тухайн постны дагуу анх холбогдож байсан. Тэгээд би 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 хороо Централ товер 4 давхарт очиж Юү хаг центр ХХК-ийн захирал Б.У гэх эмэгтэйтэй анх уулзаж сургуулиудын талаар мэдээлэл авч байсан. Б.У нь чиний бичиг баримтыг чинь бүрдүүлж өгнө виз чинь бүтнэ, 3 сургууль руу материалыг чинь явуулна гэж амлалт өгч байсан. Тэр өдөртөө шууд зуучлалын гэрээгээ байгуулж байсан. Ингээд зуучлалын хөлс болох 1.150.000 төгрөгийг Б.У-ын Голомт банканд эзэмшдэг өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Мөн тэр өдрөө материал бүрдүүлэлтийн мөнгө гээд нэмж 1.000.000 төгрөгийг Хаан банкны 5027***** тоот данс руу шилжүүлэн авсан. Тэр өдрөөс хойш холбогдохгүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дахиад материал бүрдүүлэлтийн мөнгө гээд 186.000 төгрөг авсан, тухайн мөнгийг би 5304***** данс руу шилжүүлсэн. Тэрний дараагаар материал чинь дахиад дутуу байна гээд 350.000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкны 5063***** тоот дансаар шилжүүлэн авсан. 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр визэнд бүртгүүлнэ бүртгэлийн хураамж гээд 430.000 төгрөгийг Б.У-ын худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг 21******* тоот данс руу шилжүүлж байсан. Дээрх мөнгийг Б.У-д шилжүүлсэн ч Б.У нь миний материалуудыг сургууль руу явуулсан үгүй нь тодорхойгүй байсан учир би өөрөө Бүгд найрамдах Солонгос улсын Күкмин сургууль руу өөрийн материалыг шуудангаар явуулсан. Тухайн сургуулиас над руу төлбөр 2.933.000 воныг шилжүүл гэсний дагуу сургууль руу төлбөрийг шилжүүлсэн. 2023 оны 03 сарын 02-ны өдөр хичээл эхэлсэн ч би виз гараагүй учир Солонгос улс руу явж чадаагүй байна, тухайн сургуулиас төлбөрийг чинь 50 хувийг буцаана гэсэн хариу өгч байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 191 дэх тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 179-187 дахь тал)
Хохирогч Б. М өгсөн: “...Миний бие 2021 онд Хэнтий аймгийн хэрлэн 1 дүгээр сургуулийг төгсөөд 2022 онд Бүгд найрамдах Солонгос улсад суралцах зорилгоор фейсбүүк цахим орчинд хайлт хийж байгаад Юү хаг центр ХХК зуучлалын газрыг олж 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр анх очиж компанийн захирал Б.У гэх эмэгтэй хүнтэй уулзаж сургуулиудын талаар мэдээлэл аваад зуучлалын гэрээ байгуулж байсан. Гэрээ байгуулсны дараагаар Б.У нь зуучлалын хөлс 1.120.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банканд эзэмшдэг 5070***** тоот дансаар шилжүүлэн авч байсан. Ингээд би Бүгд найрамдах Солонгос улсын Данкүк, Чунван зэрэг 2 сургуульд бүртгүүлэхээр болсон. Тэгээд сургалтын төлбөр болох 17 сая төгрөгийг компанийн дансанд тушаахыг шаардсан. Үүний дагуу гэрээ байгуулсан өдөр болох 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг 14******* тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Тухайн өдөр банкны лимит хэтэрсэн учир маргааш өдөр нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөн дээрх данс руу сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.У нь төлбөр дутаж байна гээд нэмж 1.980.000 төгрөгийг шилжүүлэхийг шаардсан. Ингээд би дээрх компанийн данс руу нь нэмж 1.980.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд Б.У-д би сургуульд зуучлуулсны мөн дээр нь сургуулийн төлбөр болох 20.100.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл би Бүгд найрамдах Солонгос улс руу сургуульдаа ч яваагүй, сургууль руу миний материал явсан үгүй нь ч тодорхойгүй байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 211 дэх тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 205-207 дахь тал)
Хохирогч Б.Л-ийн өгсөн: “...Миний найз С нь Бүгд найрамдах Солонгос улсад их дээд сургуульд суралцах гээд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Солонгос улс руу явсан байгаа. Ж.С одоо Солонгос улсад суралцаж байгаа болохоор энэхүү гомдлыг надаар дамжуулан гаргуулж байгаа. Манай найз С нь гаргаж буй гомдлынхоо утга агуулгыг надад бичиж өгсөн байгаа. С нь Бүгд найрамдах Солонгос улсад их дээд сургуульд суралцах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Юү хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай анх очиж уулзаж сургуулиудын талаар мэдээлэл аваад гэрээ байгуулж байсан. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгэл, зуучлалын хураамж 1.212.000 төгрөгийг Б.У-ын өөрийнх нь данс руу төлж байсан. Үүний дараа Б.У нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө сургалтын төлбөрийг төлөхгүй бол сургуульдаа элсэж амжихгүй боллоо гэж яаруулсан учраас 10 сарын 07-ны өдөр Юү хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг данс руу нь сургалтын төлбөр болох 14.300.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр юу болж байгааг асуутал 2 сургуулиас хариу ирээгүй тул “Seoul Venture University” сургуультай шинээр гэрээ хийхээр болсныг мэдэгдсэн. Мөн сургууль руу сургалтын төлбөрөө төлсөн гэдгийг удаа дараа хэлж баталсан. Ингээд сургуулиас нь хариу ирэхгүй, сургууль руу нь төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй, мөн материалыг сургууль руу явуулсан үгүй нь тодорхойгүй байсан учир Солонгос улсад амьдардаг хүнийг “Seoul Venture University” сургууль руу очуулж төлбөр хүлээн аваагүй тухай тодорхойлолтыг гаргуулж авсан байдаг. Хамгийн гол нь манай найз С нь “Seoul Venture University” сургуульдаа ярилцлагад ороод тэнцсэн ч сургалтын төлбөр нь төлөгдөөгүйн улмаас цуцлагдсан асуудал байгаа юм. Б.Уд шилжүүлсэн нийт 15.512.000 төгрөгөөс Б.У нь буцаан өгч үлдэгдэл 4.500.000 төгрөг үлдэгдэлтэй байгаа. Б.У нь одоо яг банк руу явж байна, одоо яг шилжүүлэх гэж байна гэх зэргээр худлаа ярьж аргалсаар байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 232 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 220-221 дэх тал)
Хохирогч О.О-ийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангри ла худалдааны төвийн 4 давхарт 404 тоот хаягтай БНСУ-руу зуучлал хийдэг гэх газар очиж уулзахад Б.У нь манай байгуулга нь маш олон хүүхэд зуучилж явуулдаг найдвартай гаргаж өгдөг гэж хэлээд маш олон хүүхдийн гадаад паспорт, бичиг баримтыг харуулж байсан. Тэгээд би тухайн өдрөөс хойш гэр бүлийн хүмүүст хэлж 2022 оны 11 дүгээр сарын 11 өдөр төрсөн эгч О.С-ийн хамт тус Сүхбаатар дүүрэгт байрлах Шангри ла худалдааны төвийн 4 давхарт 404 тоот хаягтай БНСУ руу зуучлал хийдэг гэх газар очиж уулзахад Б.У нь хүлээн авч уулзсан тухайн үед бүртгэлийн хураамж гэж 370.000 төгрөг өгдөг гэхээр нь манай эгч О.С тус мөнгийг бэлнээр өгсөн. Тэгээд зуучлалын хөлс нь 500 доллар гэж хэлсэн тухай үед зуучлалын хөлс гэх 500 долларын 250 долларыг тухай өдрийн долларын ханшаар 860.000 төгрөг болж байсан ба тухайн мөнгийг Б.У-ын Голомт банкны 21******* дугаартай данс руу шилжүүлсэн. Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа Б.У нь миний 99430231 дугаар луу залгаж бичиг баримт нь дутуу байна ирээд уулзаадах гэсэн. Б.У нь манай эгч О.С-д танай дүүгийн бичиг баримт бүрдүүлэхэд нийгмийн даатгал өндөр төлдөг хүн хэрэгтэй байна гэж хэлээд надад нэг дугаар өгсөн тухайн дугаарыг би одоо санахгүй байна тухайн дугаар луу залгатал та Хаан банкны 5027***** гэсэн дансанд 700.000 төгрөг байршуулчих гэж ярьсан тэгээд Манай О.С нь өөрийн нөхрийн Голомт банкны 1105*** дугаартай дансаар шилжүүлсэн. Тэгээд энэ бичиг баримтаа очоод авах уу гэтэл тэгэх шаардлага байхгүй би Б.У руу явуулчихна гэж хэлсэн. Тухайн өдрөөс Б.У руу залгатал бичиг баримт нь бол болчихсон яаралтай 14.300.000 төгрөг манай "ЮУ ХАГ ЦЕНТР" ХХК гэх компани дансанд байршуул гэж ярьсан. Тэгээд тухайн мөнгийг бол байршуулаагүй ээ...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 249 дэх тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (2-р хавтаст хэргийн 244-246 дахь тал)
Хохирогч Б.Э-ийн өгсөн: “...2022 оны 8 сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Юу хаг центр гэх /аялал жуулчлал / компани уулзаж БНСУ-руу их сургуульд зуучлуулахаар тохирч захирал болох Б.У гэх эмэгтэйн данс руу тухайн өдрөө 1.115.000 төгрөгийг шилжүүлсэн ба тэр өдрөөс хойш хэд хоног дараа буюу 2022 оны 09 сарын 05-ны өдөр сургуулийн төлбөр болох 15.559.500 төгрөгийг 14******* гэх данс руу шилжүүлсэн. Тухайн хүн нь 12 сар гэхэд явна ямар ч асуудалгүй гарна гэх зүйл ярьж байсан. Тэрнээс хойш надад 2 сургуулийн хариу ирсэн ба нэг сургуульд зөвшөөрлөө гэснээ энэ итгэмжлэгдээгүй сургууль байна явж болохгүй байна түр хүлээж бай эгч нь сургууль хайж байна гэх зүйл ярьсаар байгаад 2023 оны 03 сарын 02-ны өдөр очиж уулзахад сургуулийн хариу ирэх ёстой тэр сургуулийн хариу ирэхгүй бол мөнгийг нь өгнө гэх зүйл ярьсан. Тэгээд хэлсэн өдөр нь болох үед утас нь холбогдохгүй гэртээ байхгүй ажил дээрээ байхгүй байсан. Тэгээд би цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 12 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (3-р хавтаст хэргийн 13 дахь тал)
Хохирогч Э.Э-ийн өгсөн: “...Би ах Мгийн хамт фейсбүүк хаягаар Солонгос улсын сургуульд зуучилдаг байгууллагыг хайж байгаад Yuhak center гэсэн нэртэй фейсбүүк хаягаар орж мэдээлэл авч 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ тауэрын 4 давхарт байрлах Yuhak center ХХК-ны захирал Б-ын У гэх хүнтэй Солонгос улсын Конкут их сургуульд суралцахаар зуучлуулан гэрээ байгуулж, урьдчилгаа 31.212.000 төгрөгийг Голомт банкны 0021******* дугаартай данс руу шилжүүлэг хийсэн. Тэгээд Yuhak center ХХК-ийн захирал Б.У нь сургуулийн төлбөр төлөх хэрэгтэй байна гээд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкны 0021******* дугаартай Yuhak center гэх нэртэй данс руу 9.625.000 төгрөгийг сургуулийн төлбөр гэж шилжүүлэг хийсэн. 2022 оны 10 дугаар сарын дундуур Солонгос улсын Конкуг их сургуулиас төлөөлөгч ирж ярилцлага шалгалт аваад явсан уг шалгалтад би тэнцээгүй учир Yuhak center ХХК-ны захирал У нь надтай уулзаад 2023 оны 03 дугаар сард намайг заавал тэнцүүлж өгнө гэж хэлсэн учраас сургалтын төлбөр болох 9.625.000 төгрөгийг аваагүй байсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сургуулийн төлбөрт ханшийн зөрөө гарсан гэж хэлээд дахин 1.078.000 төгрөгийг Б.У нь Голомт банкны 0021******* дугаартай Yuhak center гэх данс руу авсан. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Солонгос улсын Конкуг их сургуулиас төлөөлөгч дахин ирж шалгалт ярилцлага авч би тэнцсэн боловч сургуульдаа явж чадаагүй. Учир нь Конкуг сургуулиас заасан хугацаанд сургалтын төлбөрийг Үuhak center ХХК-нь шилжүүлээгүй байснаар Солонгос улсын визэнд орж чадаагүй...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 35 дахь тал)
Хохирогч Э.М-ийн өгсөн: “...Би ах Мгийн хамт фейсбүүк хаягаар Солонгос улсын сургуульд зуучилдаг байгууллагыг хайж байгаад Yuhak center гэсэн нэртэй фейсбүүк хаягаар орж мэдээлэл авч 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ тауэрын 4 давхарт байрлах Yuhak center ХХК-ны захирал Б-ын У гэх хүнтэй Солонгос улсын Конкут их сургуульд суралцахаар зуучлуулан гэрээ байгуулж, урьдчилгаа 31.212.000 төгрөгийг Голомт банкны 0021******* дугаартай данс руу шилжүүлэг хийсэн. Тэгээд Yuhak center ХХК-ийн захирал Б.У нь сургуулийн төлбөр төлөх хэрэгтэй байна гээд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкны 0021******* дугаартай Yuhak center гэх нэртэй данс руу 9.625.000 төгрөгийг сургуулийн төлбөр гэж шилжүүлэг хийсэн. 2022 оны 10 дугаар сарын дундуур Солонгос улсын Конкуг их сургуулиас төлөөлөгч ирж ярилцлага шалгалт аваад явсан уг шалгалтад би тэнцээгүй учир Yuhak center ХХК-ны захирал У нь надтай уулзаад 2023 оны 03 дугаар сард намайг заавал тэнцүүлж өгнө гэж хэлсэн учраас сургалтын төлбөр болох 9.625.000 төгрөгийг аваагүй байсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сургуулийн төлбөрт ханшийн зөрөө гарсан гэж хэлээд дахин 1.078.000 төгрөгийг Б.У нь Голомт банкны 0021******* дугаартай Yuhak center гэх данс руу авсан. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Солонгос улсын Конкуг их сургуулиас төлөөлөгч дахин ирж шалгалт ярилцлага авч би тэнцсэн боловч сургуульдаа явж чадаагүй. Учир нь Конкуг сургуулиас заасан хугацаанд сургалтын төлбөрийг Үuhak center ХХК-нь шилжүүлээгүй байснаар Солонгос улсын визэнд орж чадаагүй...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 37 дахь тал)
Хохирогч Э.Л-ийн өгсөн: “...Миний бие Бүгд найрамдах Солонгос улсад 1 жилийн хугацаатай хэлний бэлтгэлд суралцах хүсэлтэй байсан бөгөөд манай найз Д-ийн хэлснээр “Юу хаг центр” ХХК-д очиж зуучлуулан суралцахаар болсон юм. Миний хувьд тэрнээс өмнө нь 2 зуучлалын газарт очиж виз мэдүүлсэн чинь виз нь тодорхойгүй шалтгаанаар татгалзаж байсан юм. Юу хаг центр ХХК-ийн хувьд 3 сургууль руу хэлний бэлтгэлт суралцуулахаар материалыг чинь явуулна гэсэн амлалт өгч байсан. Тэгээд би Юу хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай очиж уулзаж сургуулиудын талаар мэдээлэл аваад 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зуучлалын гэрээ хийж байсан. Гэрээ байгуулсан өдөртөө зуучлалын хөлс болох 1.150.000 төгрөгийг би ээж О-тэй хамтран Хаан банканд эзэмшдэг 5011****** тоот данснаасаа Голомт банкны 21******* тоот данс руу шилжүүлж байсан. Ингээд Б.У нь хэлний бэлтгэлийн 1 жилийн сургалтын төлбөр болох 14.300.000 төгрөгийг яаралтай компанийн дансанд байршуул, тэгэхгүй бол сургуулийнх нь хугацаа нь дуусах гээд байна гялс явуулах хэрэгтэй байна яаралтай гэсний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн Хаан банканд эзэмшдэг 5420209894 тоот данснаас Юу хаг центр ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг 14******* тоот данс руу сургалтын төлбөр болох 14.300.000 төгрөгийг шилжүүлж байсан. Мөн өдөр Б.У нь банкны баталгааг таньдаг хүнээрээ гаргуулаад өгье, найдвартай хүн байгаа, 1 баримтыг 200.000 төгрөгөөр гаргадаг 4 баримт гаргуулах болохоор 800.000 төгрөгийг яаралтай шилжүүл гэсний дагуу Б.У-ын өгсөн Хаан банкны 5027***** тоот данс руу мөн өөрийн данснаас 800.000 төгрөгийг шилжүүлж байсан. Ингээд би Б.Уд сургуульд зуучлуулах, сургалтын төлбөр, банкны баталгаа гэж нийтдээ 16.250.000 төгрөг шилжүүлсэн байна. Б.У нь үүнээс нэг ч төгрөг надад буцааж өгөөгүй, мөн миний бие сургуульд хэлний бэлтгэлдээ ч явсан зүйл алга байна. Б.У-тай анх ярьж тохирсноор би 2022 оны 12 дугаар сарын сүүлээр Бүгд найрамдах Солонгос улсын Пусан их сургуулийн хэлний бэлтгэлд явчихсан байх байсан, тэрнээс хойш хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Анх Б.У нь сургалтын төлбөрийг яаралтай компанийн дансанд байршуул, сургуулиасаа хоцорлоо, яаралтай хий гялс мэдээллийг чинь явуулах хэрэгтэй байна гэж хэлээд надаас мөнгө авсан, өнөөдрийн хувьд Бүгд найрамдах Солонгос улсын их сургууль руу хэлний бэлтгэлийн төлбөр шилжүүлсэн үгүй нь тодорхойгүй. Б.У нь намайг Пусаны их сургуульд тэнцээгүй байна, өөр сургуульд материалыг чинь хүргүүлье хэрэв тэнцсэн хариу ирвэл нэмж 3-4 сая төгрөг төлөх зөрүүтэй юм байна шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 65 дахь тал)
Мөнгө шилжүүлсэн баримт (3-р хавтаст хэргийн 61-62 дахь тал)
Хохирогч Н.Н-н өгсөн: “...Миний бие Налайх дүүрэг 2 хороо 43 байр 25 тоот гэртээ өөрийн найз Х-ын хамт амьдарч байгаа. Би өнгөрсөн жил буюу 2022 онд Ерөнхий боловсролын Голомт цогцолбор сургуулийг төгссөн, манай найз Х нь 2021 онд Эрдмийн оргил цогцолбор сургуулийг төгссөн. Х бид хоёрын хувьд Бүгд найрамдах Солонгос улсад их дээд сургуульд суралцах хүсэлтэй байгаа, миний аав Наранболд, ээж Д, дүү Хүслэн нар Бүгд найрамдах Солонгос улсад амьдарч ажиллаж сурч байгаа. Аав, ээж хоёр маань тэнд 7-12 жил болцгоосон байдаг. Ингээд аав, ээж 2 маань найз Х бид хоёрын сургалтын төлбөрийг төлье зуучлуулах газраа ол гэсэн юм. Ингээд Х бид хоёр фейсбүүк цахим орчинд хайлт хийж байгаад Юу хаг центр ХХК-г олж оффис дээр нь буюу Сүхбаатар дүүргийн 8 хороо Централ товер 4 давхарт очиж У гэх захиралтай уулзаж сургуулиудын талаар мэдээлэл авч тэр өдөртөө буюу 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөртөө шууд хоёулаа зуучлалын гэрээ байгуулж зуучлалын хөлс болох 2.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь 2 хүний зуучлалын хөлс байгаа юм. Гэрээ байгуулснаас хойш Б.У нь удаа дараа чат бичиж сургалтын төлбөрийг компанийн дансанд хурдан шилжүүлэхийг шаардаж байсан. Ингээд Солонгос улсад байгаа манай аав, ээж хоёр Юу хаг центр ХХК-ийн дансанд 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олон удаагийн гүйлгээгээр нийт 30.750.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ нь Х бид хоёрын 1 жилийн хугацаанд суралцах хэлний бэлтгэлийн сургалтын төлбөр байгаа юм. Бид бид Б.У-тай ярьж тохирсноор Күкмин сургуульд хэлний бэлтгэлд суралцах байсан юм. Дээрх сургуулиас нь Х бид хоёрыг тэнцээгүй гэсэн хариу ирсэн гэж Солонгос бичигтэй юм үзүүлж байсан. Тэгээд бид хоёрын материалыг яг тэр сургууль руугаа дараагийн ээлжид нь хүргүүлж байсан боловч дахиад тэнцээгүй юм. Ингээд бид хоёр гэрээгээ цуцалъя, сургалтын төлбөрөө буцаан авъя гээд өнөөдрийг хүрээд байна. Б.У-ас өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг буцааж авч чадаагүй байгаа. Б.У нь Х бид хоёр руу сүрдүүлсэн маягтай чат бичээд байсан, цагдаад өргөдөл өгөхгүй байвал асуудал чинь хурдан шийдэгдэнэ гэж байсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 78 дахь тал)
Гэрч А.Х-ын мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 80 дахь тал)
Хохирогч Б.С-ын өгсөн: “...Юү хаг центр ХХК-ны 14******* дугаарын дансанд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн 1505***** дугаартай Голомт банкны данснаас Чинбатын Зүчи сургалтын төлбөр гэсэн утгатай 15.559.500 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл тухайн компанийн захирал Б-ын У /**********/ нь манай дүүг сургуульдаа тэнцэхгүй байна гэж хэд хэдэн удаа худал хэлээд сүүлдээ тухайн эмэгтэйд хүмүүс залилуулсан талаар олж мэдээд түүнд өгсөн мөнгөө авъя гэхээр өгнө гэдэг боловч одоо болтол худал шалтаг тоочоод өгөхгүй байхаар нь өөрийн хохирсон 15.559.500 төгрөгөө гаргуулж авахаар эгч Н-оор Багануурын цагдаад өргөдөл гаргуулсан юм. Би У-тай маш олон утсаар ярьж ******** дотор байх ажил дээр нь 2023 оны 03 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд очиход тухайн ажлынхаа өрөөг дотроосоо түгжсэн байсан бөгөөд би холоос харж байгаад нэг онгойхоор нь ороод уулзтал тэр хэлэхдээ санал явуулсан Солонгос улсын сургууль дансаа барьсан болохоор би мөнгө авах боломжгүй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 111 дэх тал)
Мөнгө тушаасан баримт (3-р хавтаст хэргийн 101-102 дахь тал)
Гэрч Ч.З мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 113 дахь тал)
Хохирогч Б.Л-ийн өгсөн: “...Миний бие Бүгд найрамдах Солонгос улсад аялах зорилгоор фейсбүүк цахим орчинд хайлт хийж судалж байгаад Сүхбаатар дүүргийн 8 хороо ******* тоот хаягт байрлах Юу хаг центр ХХК-ийн захирал Б.У-тай холбогдож анх уулзаж мэдээлэл авч байсан. Ингээд Бүгд найрамдах Солонгос улсад аялах зорилгоор Б.У-д материалаа бүрдүүлж өгсөн, мөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн Хаан банканд эзэмшдэг 5890461776 тоот данснаас Б.У-ын Голомт банканд эзэмшдэг 21******* тоот данс руу нь 200.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн дээр нь өөрийн гадаад паспортыг эх хувиар нь байгаа. Тэгтэл Б.У нь өнөөдрийг хүртэл хариу байхгүй утсаа ч авахгүй залилсан” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 132 дахь тал),
Б.Л-ийн Б.У-д 200,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт, мессеж чат бичсэн захидал (5-р хавтаст хэргийн 129, 147-150 дахь тал),
Хохирогч Б.А-ын өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр "Юу Хаг Центр" ХХК-ний байранд Бүгд найрамдах Солонгос Улсын их сургуулийн хэлний бэлтгэл сургалтад суралцахаар сургалтын төлбөрийг хоёр хуваан 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн нэр дээрх Голомт банкны 21******* дугаартай дансаар 1.150.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 8.750.000 төгрөг шилжүүлсэн... " гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 193 дахь тал),
Хохирогч Б.А-ын эзэмшлийн Хаан банкны 5622***** дугаартай дансны хуулга (5-р хавтаст хэргийн 198 дахь тал)
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04/732 дугаартай: “...Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэх эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад тус яамнаас тусгай зөвшөөрлийг олгодог. Танай албан бичигт дурдсан "Юу хаг центр" ХХК нь Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл аваагүй, мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байна...” гэх албан бичиг (3-р хавтаст хэргийн 147 дахь тал)
Боловсрол, Шинжлэх ухааны яамны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2/5448 дугаартай албан бичиг “...Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гадаадын их, дээд сургууль, коллежид оюутан зуучлалын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгж байгууллагад олгож байгаагүй болно...” (6-р хавтаст хэргийн 94 дэх тал)
“Юу хаг центр” ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар эрхлэх үйл ажиллагаа “Орчуулгын үйлчилгээ, гадаад худалдаа, Гадаад хэлний түр сургалт...” болно гэх баримт (3-р хавтаст хэргийн 150 дахь тал)
Гэрч Э.Б-ийн өгсөн: “...Манай байгууллага нь БНСУ-ын их дээд сургуулиудад оюутан зуучлах үйлчилгээ үзүүлдэг. БНСУ-ын Конгуг, Күүкмин, Хань ян, Чун ан, Дан күүк, Чусон, Сүн шин эмэгтэйчүүдийн их сургууль зэрэг их дээд сургуулиудад оюутан зуучлах үйлчилгээг үзүүлдэг. Дээрх их дээд сургуулиудад яг нарийн мэдэхгүй ч гэсэн миний сонссоноор Юу хаг центр ХХК нь үйл ажиллагаагаа явуулж байх 6 жилийн хугацаандаа 400 гаруй оюутныг зуучлан суралцуулсан гэж ярьдаг. Намайг ажилд орсноос хойш буюу 2022 оны 06 дугаар сараас хойш 30-40 орчин оюутан БНСУ-ын их дээд сургуулиудад зуучлан суралцуулсан байх гэж бодож байна. Яг нарийн тоог нь мэдэхгүй байна. Захирал У энэ талаар сайн мэдэж байгаа гэж бодож байна. Сургууль бүр төлбөр нь тус тусдаа өөр өөр байдаг. Төлбөрийг нь хэрхэн хааш нь төлж байгаа талаар захирал л мэдэж байгаа. Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтууд гэх юм бол тухайн бүртгүүлж байгаа иргэний өөрийн бичиг баримтууд гадаад паспорт, иргэний үнэмлэх гэх мэт тухайн иргэний бичиг баримтууд байдаг. Би бол зөвхөн тухайн иргэдэд мэдээлэл өгдөг. Гэрээ хийх болон цаашдын бүх үйл ажиллагаагаа У захиралтай уулзаж шийддэг...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 100-101 дэх тал)
Фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл (5-р хавтаст хэргийн 56-57 дахь тал)
Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (5-р хавтаст хэргийн 113-125, 229-232 дахь тал) зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б-ын У нь Юү Хаг центр ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Централ тауэрын 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг оффисоос "Yuhak center" пейж хуудсаар “БНСУ руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлд суралцуулна", "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө", "БНСУ руу аяллын виз гаргаж өгнө", "БНСУ-д зуучлалын ажил хийж гүйцэтгэж өгнө” гэсэн хуурамч зар байршуулан тарааж, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан зарын дагуу холбогдсон хохирогч П.Ө-с 14,300,000 төгрөг, Э.Н-с 11,915,000 төгрөг, Б.У-с 20,125,000 төгрөг, Х.Сос 16,873,750 төгрөг, Б.Боос 18,386,000 төгрөг, О.А-аас 22,768,000 төгрөг, З.Б-с 16,513,450 төгрөг, Б.Д-с 15,300,000 төгрөг, Э.Э-с 18,140,000 төгрөг, Б.З-аас 18,247,000 төгрөг, Ц.Э-ээс 17,459,500 төгрөг, Б.О-аас 18,247,000 төгрөг, Д.С-оос 21,329,280 төгрөг, М.Э-с 15,164,000 төгрөг, Э.А-с 14,270,000 төгрөг, Г.Э-с 20,831,600 төгрөг, Б.Т-с 20,890,000 төгрөг, Б.А-аас 15,890,000 төгрөг, Д.О-с 6,652,000 төгрөг, Б.Д-ээс 1,583,000 төгрөг, Б.М-ээс 20,100,000 төгрөг, Ж.С-с 15,512,000 төгрөг, О.О-с 1,930,000 төгрөг, Б.Э-с 16,709,500 төгрөг, Э.Э-с 11,915,000 төгрөг, Э.М-с 11,915,000 төгрөг, Э.Л-с 16,250,000 төгрөг, Н.Н-с 33,150,000 төгрөг, Б.С-с 15,559,500 төгрөг, Э.Л-с 200,000 төгрөг, Б.А-с 9,900,000 төгрөгийг тус тус өөрийн хувийн болон “Yuhak Center” ХХК-ийн дансаар 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зуучлалын төлбөр, сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр гэж утгаар авсан боловч зарим хохирогчдын сургуулийн зуучлалын ажлыг хийж гүйцэтгээгүй, зарим хохирогчдын БНСУ-ийн холбогдох их сургууль руу төлбөрийг шилжүүлээгүй, зарим хохирогчдын дотуур байрны мөнгийг шилжүүлэлгүй залилж, бусдад нийт 478,025,580 /дөрвөн зуун далан найман сая хорин таван мянга таван зуун ная/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг мөн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Б.У-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У нь "Yuhak center" пейж хуудсаар цахим орчинд “Бүгд найрамдах "Солонгос улс руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлт суралцуулна", "Солонгос улс руу сургуульд явуулж өгнө", "аяллын виз гаргаж өгнө", "зуучлалын ажил хийж гүйцэтгэж өгнө” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэдэд итгэл үнэмшил төрүүлэн, сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, зуучлалын төлбөр зэргийг шилжүүлэн авсан боловч, сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг Солонгос улсын их, дээд сургуулиудад төлөөгүй, дутуу төлсөн, мөн зуучлалын ажлыг хийж гүйцэтгээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.У-ын хувьд амар хялбар аргаар бусдаас мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн ёс суртахуунгүй, явуургүй муу заль, шууд санаатай, шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Б.У-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас нэр бүхий 31 хохирогчид нийт 478,025,580 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.У нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд дээрх хохирлуудыг бүгдийг төлж барагдуулсан болох нь 7 дугаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.У-ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.У-ыг 25 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.У-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, ар гэртээ нялх, бага насны хүүхдүүдтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,энэ хэрэгт баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцон, торгох ялаас хасаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б-ын У-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б-ын У-д 20000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан 20000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У-ын баривчлагдсан 2 хоногийн нэг хоногийг арван таван нэгж буюу 15000 төгрөгөөр тооцон, 30000 төгрөгийг торгох ялаас хасаж, Б.У-ын биечлэн эдлэх торгох ялыг 19,970,000 /арван есөн сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан дээрх торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР