Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2021/02112

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 07 өдөр             Дугаар 182/ШШ2019/01388            Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Ж-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Б-т холбогдох,

 

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ж, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2012 онд О.Б-той танилцан улмаар 2016 онд гэрлэлтийн 1125670011 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамт хугацаанд 2014 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин Б.Ө төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин минь эх Э.Ж-ын асрамжид амьдарч байна.

Одоо бид тус тусын амьдралтай болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Ө-ыг миний асрамжид үлдээж, эцэг О.Б-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

 

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Э.Ж-ын нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Гэр бүл цуцлуулахыг зөвшөөрч байна, охин Б.Ө-ыг эх Э.Ж-ын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Мөн охиндоо хүүхдийн тэтгэлэг олгохыг зөвшөөрч байна, бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.  

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Ж нь хариуцагч О.Б-т холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Э.Ж нь О.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлах асуудлаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон зэргийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Э.Ж, О.Б нар 2013 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 00 дугаар сарын 00-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин Б.Ө-ыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан № дугаар бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Б.Ө-ын № дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрлэгсэд 20... оноос хойш тусдаа амьдарч байгаа цаашид гэр бүлийн амьдралаа хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрээгүй, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хариуцагч О.Б нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эхийн асрамжид үлдээх тайлбар гаргасан тул 2014 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн охин Б.Ө-ыг эх Э.Ж-ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг О.Б нь охин Б.Ө-ыг эх Э.Ж-ын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй, мөн энэ үүргээ гүйцэтгэхэд эх Э.Ж саад болох учиргүйг дурдах нь зүйтэй юм.

 

Охин Б.Ө-ыг эх Э.Ж-ын асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь О.Б-ийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд тэд хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй юм.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-д тус тус зааснаар “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх“ үүрэгтэй тул эцэг О.Б-оос хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж, охин Б.Ө-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

            ТОГТООХ НЬ:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Э.Ж, О.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн охин Б.Ө-ыг эх Э.Ж-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн охин Б.Ө-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг О.Б-оор тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-оос 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ж-т олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч О.Б-оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 35,868 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Батбилэгт даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      И.АМАРТӨГС