| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/0046/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/47 |
| Огноо | 2024-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2440000000043 дугаартай хэргийг *******24 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******. /РД:ЛН*********************11/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.******* нь согтуугаар *******24 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны гадаа хохирогч ын нүүрэн тус газар гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч О. биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. О. хагалгаандаа ороод нотлох баримтаа гаргаад өгвөл би эмчилгээний бүх зардлыг нь төлнө. Би сардаа *******-30 сая төгрөгний орлоготой. 2 машинаар ачаа тээвэр хийдэг.” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн 9-11 дүгээр хуудас),
-Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн *******-21 дүгээр хуудас),
-Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас),
-Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн -37 дугаар хуудас),
-Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн 39-40 дүгээр хуудас),
-Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн 43-44 дүгээр хуудас),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн *******24 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 284 дугаартай дүгнэлт (хх-ийн 15-16 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.******* нь согтуугаар *******24 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны гадаа хохирогч ын нүүрэн тус газар гараараа цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Ц.******* нь согтуугаар *******24 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны гадаа хохирогч ын нүүрэн тус газар гараараа цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч ын нүүрэн тус газар гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Ц.******* нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.*******гийн үйлдлийн улмаас хохирогч ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн *******24 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 284 дугаартай шинжээчийн:
“1.ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтлүүд нь нийтдээ болон тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 15-16)-ээр тогтоогджээ.
-Хохирогч ын *******24 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн орой *******8 нэртэй баар луу найз , , эхнэр , ын эхнэр бид 5 орсон. Баарнаас тэгээд 01 цагийн үед гараад М баар луу ороод жоохон бүжиглэж байгаад буцаад *******8 нэртэй баар луу ороод жоохон сууж байгаад гарахад 02 цаг нэлээн өнгөрч байсан. Манай хамт явсан хэд бол жоохон уусан. Би бол архи огт уудаггүй юм. Гараад бид 45 дугаар байрны хажуугаар яваад 43 дугаар байрын гадаа ирээд салах гэж байхад 45 дугаар байрын тэр хавьд хүмүүс орилолдоод байхаар нь гайхаад бид 2 юу болоод байгаа юм бол гээд очсон. Очиход , гэх залуучууд орцонд айлын хаалга балбаад орилоод байсан. Би салгаад больцгоо харь гээд тэгтэл г цагдаа аваад явсан гэхээр нь би , бид гурав 45 дугаар байрын зүүн талаасаа 2 дахь орц руу очтол улаан өнгийн машин асаалттай 2 дугаар орцноос нь гэх ах гарч ирж байсан. Тэгтэл надтай хамт явсан гэх ахыг костюм өмссөн чи одоо суганы үс үү гээд хэл амаар доромжлоод тэр 2 муудах гээд байсан. Араас нь гэх залуу гарч ирээд юу болоод байгаа юм яагаад байгаа юм. Донгио бацаанууд минь гэхээр нь гийн тоогоогүй би маргалдах гээд байхаар нь гэх ахыг түлхээд ийг бас хойш нь түлхээд 2 тийш нь салгаж байхад миний хоёр гарыг араас гэх залуу тэврээд боль гэтэл урдаас гэх ах шууд гүйж ирээд миний хамар луу нэг удаа цохисон. Би цохиулаад доошоо нүүрээ дарж суугаад босоод ирэхэд гийн эхнэр гэх эгч орцноосоо гараад ирэхээр нь би танай нөхөр намайг цохичихлоо гэхэд миний хамар луу шууд нэг удаа гараа зангилаад цохиод яваад өгсөн. Би тэгэхээр нь би улаан машины арын цонх онгорхой байхаар нь очоод гэх ахад танай найз чинь намайг цохичихлоо гэхэд согтуу хүн юугаа мэдэх вэ дээ шууд хаячихгүй юу даа гэж байсан. гэх ахын эхнэр буугаад ирэхээр нь намайг найз чинь цохисон гэж хэлсэн. Тэгж байхад гэх цагдаа ирсэн байсан... гэх залуу цохиход , , , , , , энэ хүмүүс бол харсан байх. Бүгд хажууд байсан юм. Миний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг гэмтэл учирсан. Би Асралт мед гэх эмнэлэгт *******24 оны 06 сарын *******-ны өдөр очиж үзүүлсэн. Надад үзлэг хийгээд хагалгаанд орох шаардлагатай юм байна. Үнэ 3,500,000 төгрөг болно гэж хэлсэн. Надтай гэх залуу *******24 оны 06 сарын 07-ны өдөр надтай ирж уулзаад би ч нээх тэгж хүн амьтан цохих хүн бишдээ гэхээр нь болсон асуудлыг хэлж өгтөл би тийм аймар согтсон байсан юм байхдаа гэж хэлээд уучлалт гуйгаад тэгэхээр нь би хот руу явж үзүүлж харуулна гэтэл ах нь олон сая төгрөг болуул өгч барахгүй байх гэж байсан. Би огт архи согтууруулах зүйл хэрэглэдэггүй. Би Улаанбаатар хот руу явсан зардал мөнгийг баримтаа гаргаж өгөөд нэхэмжилнэ. Хагалгаанд ороход шаардагдах зардлыг гаргаад өгвөл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 9-11 дүгээр хуудас),
-Гэрч *******24 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн орой 18 цагийн үед хамаатан Дархан бэрийн найранд Твинс ресторанд нөхөр *******гийн хамтаар очсон. Орой тэгээд 23 цагийн үед хүүхдээ хөхүүлэх гээд гэр лүүгээ хариад хөхүүлчхээд буцаж гараад найз , , , , , , бид салхинд гарсан. , 2 бол огт уугаагүй. Бусад нь бол тодорхой хэмжээгээр уусан. Гэхдээ бүр согтотлоо уусан зүйл бол байхгүй. Тэгээд шөнө 03 цагийн үед ирээд би гэр лүүгээ ороод араас нөхөр ******* араас орж ирээд араас орж ирээд тэгээд удаагүй буцаад гартал гадаа хүмүүс шуугилдаад тэгтэл араас нь манай нөхөр гараад явсан. Удалгүй тавиач гээд манай нөхрийн дуу гарахаар нь би болкон дээрээс хартал манай нөхрийг нэг зуурсан маргалдаад байгаа бололтой байсан. Нэг цагаан фудволктой залуу нь манай найзууд хажууд зогсож байхад манай эмэгтэй найзуудыг гичий, янхан, хар ал гэх мэт арай аймар хэлээд байхаар нь би гараад очсон. Гараад очтол манай гэх найз цагдаа дуудсан байсан. Цагаан фудволктой залуу нь өөдөөс ирээд нөхөр чинь нүдний ийшээ цохичихлоо гэсэн. Би цаашаа бай гээд та нар яасан аймар юм бэ гээд өөдөөс ирсэн залууг баруун гараараа зөөлөн нэг удаа нүүр лүү цохиод шууд цаашаа яваад машиндаа суусан. ...*******г ямар зэргийн согтолттой байсныг би мэдэхгүй байна. Миний хажууд бол уугаагүй. Дараа найр тарсны дараа уулан дээр очиж сууцгаасан. Тэгэхэд эрчүүд уусан үгүйг мэдэхгүй байна. Эмэгтэйчүүд бол юм яриад тусдаа эрчүүд машин тэрэг яриад л байсан....Намайг гараад ирэхэд өөдөөс орилоод танай нөхөр намайг цохичихлоо гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн *******-21 дүгээр хуудас),
-Гэрч *******24 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:. “Би тухайн өдөр гэртээ амарч байхад 01 цагийн үед манай ажлын эгч залгаад ажлынхан бөөндөө агаарт гарах гэж байна чи гараад ирэх юм уу гэхээр нь тэгье гээд гараад иртэл тэр хэд арай ирээгүй байхаар нь би гэрээс гараад алхаад ажлын гадаа ирж байтал тэр хэд ирээд авсан. Тэр хэд цагаан өнгийн приус-30, улаан өнгийн RX маркийн машинтай нийт 2 машинтай ирсэн. Бид нар тэгээд Бор-Өндөр уулын урд талын уулан дээр гараад жоохон юм ярьж суунгаа 2 шил архи, хэдэн лааз пиво уусан юм. Тэгээд шөнө 03 цагийн үед буцъя харъя гээд буцаад сумын төв рүү орж ирээд 45 дугаар байрны гадаа буюу ах эгчийг буулгаж байхад орцны гадаа нь , , , бас танихгүй ганц хоёр залуу нийт 5-6 залуучууд байсан. Би болохоор приус-30 маркийн автомашины ар талын суудалд сууж байхад орцноос эгчийн нөхөр ах гарч ирж байсан. Гарч ирээд гадаа байсан залуучуудтай юм яриад байх шиг байсан. Би машин дотор , нартай юм яриад байж байхад гэнэт хүмүүс орилолдоод явчихаар нь буугаад очтол би цохиулчихлаа гээд орилоод доошоо хамраа дараад сууж байсан. Би больцгоо юу болсон юм гээд хэлтэл эхнэр аа ирж байсан. Тэгэхэд орцноос эгч гарч ирэхэд очоод танай нөхөр намайг цохичихлоо гээд орилоод байхад эгч өөдөөс нэг цохих шиг болсон...Би харж чадаагүй. Тухайн үед машинд сууж байсан. Намайг буугаад ирэхэд намайг цохичихлоо писда гээд орилж байсан. Мөн орцноос гэх эгч гарч ирэхэд танай нөхөр намайг цохичихлоо гээд өөдөөс нь орилоод байсан. архи уугаагүй эрүүл байсан...Би салгаж байгаа хүнийг тэвэрнэ гэж байхгүй шүү дээ. Мөн тухайн үед машинд сууж байсан. Би нэг нутаг бас найзууд байгаа юм. гэх ахтай бол ах дүүгийн харилцаатай. Би хэрвээ гадаа байсан бол хооронд нь муудуулахгүй аваад явчихна. намайг тэвэрсэн гээд худал мэдүүлэг өгсөн байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас),
-Гэрч Э.ын *******24 оны 06 дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн орой найз , эхнэр , ах, манай эхнэр бид хэд баар орсон. Тэгээд *******8 нэртэй баарнаас гараад 02 цагийн үед харих гээд 43 дугаар байрны гадаа байхад 45 дугаар байрны гадаа хүмүүс орилолдоод байхаар нь ямар хүмүүс орилоод байгаа юм гээд очсон. Манай найз гийн дуутай адил сонсогдохоор нь яваад очтол , 2 дуу өндөртэй хүнтэй маргалдсан юм шиг байхаар нь юу болсон талаар асуухад зүгээрээ гэхэд босоод яваад өгсөн. Тэгээд гайхаад хартал 45 дугаар байрны зүүн талын орцны тэр хавьд сууж байхаар нь би, , нарын хамтаар очоод хамт орцны үүдэнд сууцгаасан. Үүдэнд сууж байхад орцноос гэх ах гараад иртэл костюм өмссөн туслах уу ч гэлүү нэг үг хэлээд маргалдсан. Маргалдахаар нь би голоор нь ороод салгатал найзууд нь гээд хүмүүс араас нь орилолдоод гараад ирсэн. Бөөнөөрөө 45 дугаар байрны гадаа маргалдаад эхнэрүүд нь баахан хүүхнүүд энтэр гарч ирсэн. Би хамтаар салгаад яваад байсан. миний хажууд г бариад хориглоод боль гээд байж байхад хажуугаас нь гэх залуу гарч ирээд нүүр лүү нэг удаа цохиод цаашаа машин луу яваад өгсөн. цохиулаад намайг цохичихлоо гээд уурлаад сандал руу суутал нөгөө маргалдаж байсан хүмүүс бүгд хөдлөөд машиндаа суугаад яваад өгсөн. Бусад нь бол зодолдоогүй маргалдаад зууралдаж байгаад салаад явцгаасан... маргалдаад байсан г хориод барьж байхад гэх залуу ирээд нэг удаа нүүр лүү нь цохисон. Ямар шалтгаанаар цохиж байгааг мэдэхгүй. найзуудтай маргалдсан гэж бодоод цохисон байж магадгүй. гэх залуу цохиод л алга болсон. Нэг ч үзэгдээгүй шууд машиндаа ороод суусан байх...Намайг харахад хамар бага зэрэг хавдар үүссэн байсан. Шалбарч барьсан зүйл бол байгаагүй....Хажуугаар хүмүүс байсан бүгд харсан байх би бол яг хажууд нь байсан болохоор харсан” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас),
-Гэрч *******24 оны 06 дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би нөхөр болон найзуудын хамтаар *******8 нэртэй бааранд орж сууж байгаад шөнө 02 цагийн алдад гараад гэр лүүгээ харьсан. Бид нар 43 дугаар байрын гадаа ирээд сууж байхад 45 дугаар байрын гадаа хүмүүс орилолдоод байсан чинь манай нөхөр , нар очиж хүмүүсийг салгая муудаад байх шиг байна гэхээр нь яах гээд байгаа юм гэхэд иргэний үүргээ биелүүлнэ гээд явсан. Би хамт явсан ын эхнэртэй үлдээд гэр рүүгээ орсон. Гэрт ороод ирсний дараа 45 дугаар байрын гадаа орилолдоод зүгээр болохгүй тэгтэл манай нөхрийн дуу хадаад орилохоор нь би муудчихлаа гэж бодоод гараад гүйгээд очтол манай нөхрийг гэх залуу тэвэрсэн нэлээн хэдэн хүмүүс тойроод зогссон байхаар нь би очоод манай нөхрийг хэн цохисон юм бэ гэхэд гэх эгч согтуу хүмүүсийг алийг тэр гэх вэ дээ гээд хөдлөөд яваад өгсөн. Би Элбэгээ гэх ахаас асуухад нэг залуу ирээд цохисон тэгээд араас нь ногоон хувцастай хүүхэн гарч ирээд цохиод бас яваад өгсөн. Би хэн гэдгийн танихгүй байна гээд тэгж байсан. Намайг очсоны дараа бас , нар тэр хэдийг доромжлоод л байх шиг байсан. Тэгж байтал цагдаа ирээд бид нар болсон асуудлын талаар хэлсэн...Намайг очиход манай нөхөр намайг цохичихлоо гээд орилоод байхаар нь юу болсон юм бэ хэн цохисон гэхэд Элбэгээ, нар гэх залуу цохисон. Араас өөр нэг хүүхэн бас цохиод машиндаа суугаад явчихлаа гэж байсан. Манай нөхөр бүр архи уудаггүй.” гэх мэдүүлэг (хх-ийн -37 дугаар хуудас),
-Гэрч *******24 оны 06 дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би туслах жижүүр үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 03 цагийн алдад нэг эмэгтэй хүн залгаад 45 дугаар байрын гадаа хүмүүс маргалдаад муудаад унтуулж амраахгүй байна гэхээр нь би ганцаараа яваад очсон. Намайг очиход улаан өнгийн RX 450 маркийн машин яг хөдөлж байхаар нь наанаа зогсож бай гэхэд хөдлөөд яваад өгсөн. Би тэгэхээр нь тэнд байсан гэх залуутай уулзахад намайг гэх ах цохиод наад улаан машинд чинь суугаад яваад өглөө наад машинаа зогсоохгүй юм уу гэхээр нь нэгэнт хөдлөөд яваад өглөө та гомдолтой бол цагдаа руу яваад оч гэж хэлсэн. Хажууд гэх залуу, эхнэр , цаад орцны үүдэнд , нар сууж байх шиг байсан. Улаан өнгийн RX 450 маркийн машинтай хамт явж байсан гэх цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл замд дээр зогсож байхад орцны үүднээс босож очоод миний найзыг танай найз цохилоо гээд машины толийг нь өшиглөсөн би тэгэхээр нь очоод болиулаад жолооч гэх машины эзэнтэй уулзтал толь зүгээр байна гомдол санал алга гэсэн. Би тэгээд 2 тийш нь салгаад явуулсан. Тэгээд ажил дээр ирээд байхад ирээд өргөдлөө бичиж өгье гэхээр нь эмнэлэг яваад үзүүлээд бичгээ аваад ир гэтэл буцаж ирээд нэг дэх өдөр ирээд зургаа авхуул гэнээ гэхээр нь би нэг дэх өдөр ирж уулз гээд явуулсан...Намайг очиход гэх залуу намайг цохисон гэж хэлж байсан. Тэнд байсан хүмүүс ч тэгж ярьж байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40 дүгээр хуудас),
-Гэрч *******24 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******24 оны 05 сарын 31-ний шөнө 23 цагийн үед ажлын дүү хамт *******8 нэртэй бааранд сууж байгаад 00:00 цагт *******8 баарнаас дүүгийн хамт гарч яваад “М” нэртэй бааранд орж байж байгаад шөнийн 03:00 цагийн үед баарнаас гараад бид 2 салаад явсан. надтай байж байгаад салаад явахдаа гэдэг найзтайгаа хамт явсан. Тэгээд удалгүй над руу залгаад 45 байрны гадаа хүрээд ирээ манай найз хүнтэй маргалдаад байна гэж над руу ярьсан. Тэгээд би 45 байрны 2 дугаар орцны гадаа очоод сууж байсан. 2 найзыгаа салгаад байж байсан . Тэгээд нэг танихгүй залуу цохичхоод яваад өгсөн. Тэгээд тэнд олон хүмүүс байсан хэрэлдээд маргалдаад байцгааж байсан... гэх залуутай муудаж маргалдсан зүйл бол байхгүй. биед гэдэг залуу гэмтэл учруулсан гэнэт гүйж ирээд цохичхоод зугтаагаад яваад өгсөн юм. Тэр хоёр маргалдах юм болоогүй зогсож байхад нь гэнэт ирээд цохичхоод зугтаагаад явчихсан Тэгээд цагдаа ирээд тэнд байсан хүмүүс явсан. гийн эхнэр гэх хүн биед халдсан үгүйг нь би сайн санахгүй байна. Ямар ч байсан ногоон өнгийн плажтай хүүхэн өөдөөс дайраад байсан. Би бол танихгүй. гийн эхнэр мөн биш би сайн мэдэхгүй байна. Зүгээр байгаа хүүхэд рүү хэл амаар доромжлоод өөдөөс нь дайраад байсан. архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44 дүгээр хуудас)-үүдээр шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******гийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Ц.******* нь үл ялих зүйлээр шалтаглаж, улмаар ын эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ мансуурсан байдал тогтоогдоогүй, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.******* нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч ын биед үүссэн гэмтэл нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн *******24 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 284 дугаартай дүгнэлтээр “…гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно...” гэжээ.
Шүүгдэгч Ц.******* нь хохирогч ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би Улаанбаатар хот руу явсан зардал мөнгийг баримтаа гаргаж өгөөд нэхэмжилнэ. Хагалгаанд ороход шаардагдах зардлыг гаргаад өгвөл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлгийг өгсөн боловч эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.******* нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэжээ.
Шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.*******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1, .2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, .6, .7, .8, .*******, .13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г *******00 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан *******00 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шүүгдэгч Ц.*******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ