| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2022/00032/И |
| Дугаар | 136/ШШ2022/00054 |
| Огноо | 2022-02-16 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 136/ШШ2022/00054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Мын Ц /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Гын И /РД:***/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: М.Ц,
Хариуцагч: Г.И,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Ц хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М.Ц миний бие 2013 оноос хойш Г.Итай хамтын амьдрал зохиож, 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүү И.М төрсөн. 2017 оны 05 дугаар сараас тус тусдаа амьдрах болсон. Амьдарч байх хугацаандаа гэр бүлийн баталгаагүй байсан. тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралтай болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү И.Мд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч М.И хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Цгийн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хуралдааныг зарлаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс Мишээлт мана ӨЭМТ-ийн тодорхойлолт /хх-2/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 002 дугаартай албан бичиг /хх-3/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-4/, И.Мийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Г.Ид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Г.И болон М.Ц нарын дундаас 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүү И.М төрсөн бөгөөд Г.Иаар овоглосон, эрүүл өсөн бойжиж, сургуульд сурдаг болох нь 4401000364 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Мишээлт мана өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн И овогтой М нь 2014 оны 08 дугаар сарын 03-нд төрсөн. Одоо эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх тодорхойлолт /хх-2/, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 002 дугаартай Иын М /***/ нь тус сургуулийн Д.Мөнхзаяа багштай 2а ангид сурдаг нь үнэн болно. гэх тодорхойлолт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигч нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба хамтран амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харилцааны улмаас салж тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү И.М нь эх М.Цгийн асрамжид хүмүүжиж байгаа талаар зохигч тайлбар гаргаж байна.
Хариуцагч Г.И нь хариу тайлбар болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүү И.Мд хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.
Нэхэмжлэгч М.Ц нь шүүх хуралдаанд тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу сар бүр гаргуулах хүсэлтэй байгаа талаар тайлбар гаргаж байх ба хариуцагчаас хүлээн зөвшөөрч байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү И.Мийг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг Г.Иаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Г.Иаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Иын Мийг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг Г.Иаар тэжээн тэтгүүлсүгэй.
2.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Г.Иаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА