| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2021/00551/И |
| Дугаар | 138/ШШ2021/00680 |
| Огноо | 2021-10-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 138/ШШ2021/00680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг, ******* ******* *******6Б-35 тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД:ЖЙ**************011*******60/-гийн,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг, тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4 320 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны ******* сарын 01-ний өдөр хүлээн авч хянан иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бадамцэцэг, хариуцагч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч *******ын хүсэлтийн дагуу 2020 оны 9 сарын 30-ны өдөр 41*******0 тоот бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулж, тухайн өдөртөө 2 400 000 төгрөгийг түүний 5405404282 тоот ХААН банкны дансанд 800 000 төгрөгөөр 3 удаагийн давтамжтайгаар шилжүүлсэн. Дээрх зээлийн гэрээний гол нөхцөлд зээлдэгч нь 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр сар бүрийн 30-ны өдөр хүүгийн төлбөрийг төлөх, 2020 оны 12 сарын 30-ны өдөр үндсэн зээлийг бөөнд нь төлөхөөр тохирсон. Гэтэл хариуцагч ******* нь дээрх зээлийн гэрээг хууран мэхлэх зорилгоор халхавч хийж байгуулсан болох нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, огт хүү төлөхгүй, үндсэн мөнгийг минь ч төлөхгүй намайг хохироож байна. Миний хувьд хариуцагч *******аас байнга л мөнгөө нэхдэг, шаарддаг боловч байнга л шалтаг хэлж хуурч мэхэлдэг. Солонгосоос дүүгээс минь мөнгө ирнэ, би хүнд мөнгөө өгчихөөд авч чадахгүй байна, шүүхээр шийдүүлж байгаа, дээд шүүх рүү шийдүүлэхээр явуулсан, мөнгөө авч чадахгүй хэцүү байна гэх зэргээр янз бүрээр худал хэлж ярьдаг нь тодорхой болсон. Миний хувьд *******д бусдын адил зээлийн гэрээ байгуулж хууртагдан мөнгөө зээлдүүлж хохирсоноо саяхан мэдлээ. Хүнээс мөнгө авах биш харин ч өөрөө бусдад өгөх өр төлбөрийн асуудалтай байх магадлалтай юм байна гэж бодож санаа зовж байна. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээлдүүлсэн 2 400 000 төгрөг, гурван сарын нийт хүү *******20 000 төгрөг, алданги 1 200 000 төгрөг, нийт 4 320 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч *******тай 2020 оны 09 сарын 30-ны өдөр 3 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэй, сар бүрийн 30-ны өдөр хүүгийн төлбөрийг төлөх, 2020 оны 12 сарын 30-ны өдөр үндсэн зээлийг бөөнд нь төлөхөөр 41*******0 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2 400 000 төгрөгийг *******ын Хаан банкны 5405404282 тоот дансанд 800 000 төгрөгөөр 3 удаа шилжүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч ******* нь дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, огт хүү ч төлөөгүй, үндсэн мөнгөө ч төлөхгүй нэхэмжлэгч С.*******г хохироож байна. Иймд *******аас үндсэн мөнгө 2 400 000 төгрөг, 3 сарын хүү *******20 000 төгрөг, алданги 1 200 000 төгрөг нийт 4 320 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэгч С.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.*******гаас 2020 оны 9 сарын 30-ны өдөр 2 400 000 төгрөгийг албан ёсоор нотариатаар батлуулж 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Энэ хугацаанд сарын хүү болох 240 000 төгрөгийг төлж чадаагүй нь үнэн. Би хувиараа бизнес эрхэлдэг тэтгэврийн хүн. Цар тахлын улмаас бүх улс орон хилээ хааж, бүх нийтээрээ цар тахлын улмаас хувь хүнд ч, улс орны эдийн засагт ч нөлөөлж байна. Би хүнийг хуурч мэхэлж, залилж мөнгийг нь аваагүй. Би өөрөө 50 000 000 төгрөгөө хүнд алдаад 5 жил болж байна. Надад Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн хоёр удаагийн шийдвэр, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас уг хүнийг эрэн сурвалжилж байгаа албан тоот, бичиг бүгд байгаа. Би үндсэн мөнгийг нь гурван сарын хүүгийн хамт төлөх нь үнэн. Энэ мөнгийг цар тахал буурч улс орон хилээ нээж ажлаа бүрэн бүтэн хийдэг болсон үедээ хувааж төлнө. Банк, улс орон хүртэл хүнийг бодож зээлээ хойшлуулж, хугацаа сунгаж байхад би алданги төлж чадахгүй гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 320 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч С.*******гаас 2020 оны 9 сарын 30-ны өдөр 2 400 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн хүүг сар бүр төлөх, үндсэн зээлийг 2020 оны 12 сарын 30-ны өдөр төлөх, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцон Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаа дуусмагц үндсэн зээл болон түүний хүүг нэхэмжлэгч С.*******д төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр гэрээгээр тохирсон хугацаанд зээл, зээлийн хүүг төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба талууд дээрх үйл баримтуудын талаар тус тус маргаагүй.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...*******аас үндсэн зээлд 2 400 000 төгрөг, гурван сарын зээлийн хүүнд *******20 000 төгрөг, гэрээний алдангид үндсэн зээл 2 400 000 төгрөгийн 50 хувиар тооцон 1 200 000 төгрөг, нийт 4 320 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2 400 000 төгрөг, зээлийн гэрээгээр тохирсон гурван сарын зээлийн хүүнд *******20 000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байх боловч тэрээр ..дэлхий нийтэд тулгараад буй Ковид-19 цар тахлын улмаас өөрийн бизнесийг тогтвортой эрхэлж чадахгүй байгаа тул алдангийг төлөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүүгийн хэмжээ, хүү төлөх хугацааг зөвхөн гэрээгээр тохиролцон тогтоодог бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 9 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар зээлийн хүүг сарын 10 хувь байхаар, 3.1, 3.6-д тус тус зааснаар гэрээний хугацаа 2020 оны 9 сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл 3 сар байх, хүүг сар бүрийн 30-ны өдөр төлөх тухай талууд тус тус тохирсон боловч хариуцагч ******* үндсэн зээл болон түүний хүүг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш одоог хүртэл төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
Түүнчлэн талуудын дунд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.*******-д зааснаар зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийг төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн байх ба талууд цар тахал өвчинтэй холбогдуулан гэрээний үүргийг хэрхэн яаж төлөх, үүргээс чөлөөлөх талаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх тул шүүх Ковид-19 цар тахалтай холбогдуулан хариуцагчийг зээлийн гэрээний алдангиас чөлөөлөх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гэрээний дагуу алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 2 400 000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр алдангид 1 200 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эсэргүүцээгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш одоог хүртэл гэрээний алдангийг /2 400 000*0,5%=12 000*188 хоног=2 256 000/ тооцвол Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул шүүх дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас үндсэн зээл 2 400 000 төгрөг, зээлийн хүүнд *******20 000 төгрөг, гэрээний алдангид 1 200 000 төгрөг буюу нийт 4 320 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч *******ын нэр дээрх арилжааны банкууд дахь дансанд байгаа мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн буюу 4 320 000 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 9 сарын 21-ний өдрийн 138/ШЗ2021/02094 дугаар захирамжаар авсан бөгөөд уг арга хэмжээ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 4 320 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 0*******0 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 84 0*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 9 сарын 21-ний өдрийн 138/ШЗ2021/02094 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц, мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН