Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/709

 

   

 

 

 

 

 

 

  2024          09           10                                    2023/ШЦТ/709

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Агар /томилолтоор/,

шүүгдэгч “***” нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “***”холбогдох эрүүгийн 2403004320532 тоот дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, “***” оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, “***” төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, “***” мэргэжилтэй, “***”  ажилтай, ам бүл 4, эхнэр, эцэг, эх, дүү нарын хамт “***” оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, “***”, /РД: “***” /.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч “***”нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “Төмөр замын замчин” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч “***” дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ажилд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***”мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 112-115 дахь тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***”/Улаанбаатар төмөр зам ХНН, замын 2 дугаар ангийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн/:

“...Улаанбаатар мөр зам ХНН-ын Замын 2 дугаар ангид замчин шинээр ажилд ороход мөрддөг рам, бүрдүүлэх материал, сонгон шалгаруулалтын талаар дурдвал Улаанбаатар мөр замын ХНН-ын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн а/474 тоот шаалд “хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийж” журмыг баталсан байдаг. Тухайн тушаалыг үндэслэж замчнаар сонгон шалгаруулж авдаг. Тухайн журмын хавсралтад заасан бүртгэлийн 2 хавсралт материал байдаг. Хавсралтын дагуу материалыг хүлээж авдаг. Заавал бүрдүүлэх материалд замчин мэргэжлийн үнэмлэх, ажилд орохыг хүссэн өргөдөл, дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэх зэргийг бүрдүүлсэн байх ёстой. Тус журмын 3.2.2-т зааснаар баланстай аж ахуй нэгжийн даргын мэдлийн албан тушаалд хийгдэх сонгон шалгаруулалтын комиссыг тухайн нэгжийн дарга бүх ажилтнуудыг томилуулж ажиллуулна. Манай байгууллага шалгалтын аргыг хэрэглэж сонгон шалгаруулалтыг явуулдаг. Бөгөөд би 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “***” итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох болно. Тухайн гомдол мэдээлэлд дурдагдаж байгаа 2021/206 дугаартай мэргэжлийн үнэмлэх нь Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн замчин “***” мэргэжлийн үнэмлэх юм. “***” даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/98 дугаартай тушаалаар “***” дагалдан замчнаар ажилд авсан. Үүний дараа Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/182 дугаартай тушаалаар замчнаар ажиллуулах тушаал гаргасан. “***” нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл “***” мэргэжлээр ажиллаж байна. Тухайн ажилтны хувьд Улаанбаатар төмөр замтай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн, түүнд тохирсон цалин хөлс авсан учраас “***” хохирсон зүйл байхгүй тул цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Төмөр замтай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн, түүнд тохирсон цалин хөлс авсан учраас “***”хохирсон зүйл байхгүй тул цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 123- 124 дэх тал/,

 

Гэрч “***” /”ЯБГУ” ХХК-ийн дэргэдэх “***”/:

“...Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан. Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалдаггүй...’’ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 90-93 дахь тал /,

 

Гэрч “***” /”***” /:

“...”***” буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 96-98 дахь тал/,

 

Гэрч “***” /: “***”

“...Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх нь жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт хамаарна. Мэргэжлийн сургалтын бие даасан нэг том салбар учраас, мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. “Үндэсний үнэт цаас” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 101-103 дахь тал/,

 

Гэрч “***”дахин өгсөн /”***”/:

“...Надад харуулсан “***” дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна. Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно. Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй. Улаанбаатар төмөр замын байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мөн танил талаараа гуйлган авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна. Төмөр замын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил, талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуулд орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан төмөр замын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 106-109 дэх тал/,

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн:

“...Бүтээгч сургалтын төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/97, А/231 дүгээр тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын дагуу мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно...” гэсэн 1/78 дугаартай албан бичиг, /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А267 дугаартай тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журмын”-ын хуулбар, /хавтас хэргийн 70-82 дахь тал/,  

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн “...Нэр бүхий иргэдийн мэдээлэл мэргэжлийн сургалтын байгууллагын www.mergejil.mn нэгдсэн системд бүртгэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн 1/190 дугаартай албан бичиг, /хавтаст хэргийн 85 дахь тал/,

 

Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн 29/911 дугаартай албан тоот бичгээр хавсаргаж ирүүлсэн “***” -ын  хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой материал, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай тушаал, /хавтаст хэргийн 145-150 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч “***”“Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт “Төмөр замын замчин” мэргэжил эзэмшсэн гэх мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь “***” шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “***” холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч “***”нь:

Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “Төмөр замын замчин” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч 2021/206 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж “***”  хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “***”“Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн хохирогч Улаанбаатар төмөр замын хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар төмөр зам ХНН, замын 2 дугаар ангийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн “***” “***”нь “***” хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн, түүндээ тохирсон цалин хөлс авсан тул “***”хохирсон зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгчээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулах шаардлагагүй” гэснийг дурдах нь зүйтэй. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “***” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүгдэгч “***”нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Иймд “***”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “***” үүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2403004320532 тоот дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан “***” дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***”нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “***”ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***”нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 2021/206 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***” нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “***” урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “***”авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ