Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/118

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     2*******       09         17                                     2*******/ШЦТ/118

      

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 нарийн бичгийн дарга *******,

 улсын яллагч *******,

 шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2******* оны дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, халх, 6 настай, , боловсролтой, , , ам бүл , , хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, дүгээр хороо, гудамжны - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд дүүргийн Шүүхийн оны дугаар сарын -ний өдрийн 25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, ******* дүүргийн Шүүхийн 0 оны дугаар сарын 0-ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, ******* аймаг дахь Сум ын шүүхийн оны дугаар сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, ******* аймаг дахь Сум ын шүүхийн 20 оны 0 дүгээр сарын -ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, овогт (РД:78**************),

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2******* оны дугаар сарын -ны өдрийн 15 цагийн орчимд ******* дүүргийн дүгээр хорооны -Уул хэсгийн 1- тоотод хохирогч Ч.ын “миний өмнөөс үхсэн тэр дүү нар чинь надад ямар хамаатай юм бэ” гэсэн үгэнд нь дургүйцэн, гар утсаа шидэж биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2******* оны дугаар сарын -ны өдөр ******* дүүргийн дүгээр хороо, 1 дугаар гудамжны тоотод , нарын хамт очсон бөгөөд 2 найзынхаа хамт архи уугаад сууж байсан. Бид гурав орохдоо 2 шил архи авч орсон. Тэгээд бид хамтдаа архидсан. Бид нар юм яриад сууж байхдаа би саяхан өнгөрсөн дүүгийнхээ тухай ярьж байтал хажуугаас “үхсэн дүү нар чинь надад ямар хамаатай юм бэ?” гэхээр нь би уурандаа гартаа байсан гар утсаа шидсэн бөгөөд түүний зүүн талын нүдийг оносон. Тэгсэн чинь эгчдээ хэлээд цагдаа дуудсан. Хохирогч ад учруулсан хохирлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчтой тохиролцсон. Хохирогч ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал 1*******,0 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлсөн. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 1, 71, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би найз , түүний нөхөртэй хамт архи уугаад байж байтал гаднаас , , бас нэг танихгүй залуутай хамт манайд ирсэн. Тэгээд бид нар хамт архи ууцгаасан бөгөөд би найз аас “миний найз миний гар утсыг орон дээрээс аваад өг дөө” гэтэл нөгөө танихгүй залуу гэрийн хойморт сууж байснаа шууд босож ирээд гар утсаа шидээд миний зүүн талын хөмсөг рүү нэг удаа цохисон. Тэр залуу намайг унтья, баръя гээд байсан юм. Би тэгэхэд нь та одоо юу яриад байгаа юм бэ гэхэд “чи одоо юун сүртэй юм бэ” гэх зэргээр намайг өдөөд байсан. Тэгээд бодвол хамт унтсангүй гээд намайг цохисон байх. Би гомдолтой байна, эм тариа авахуулмаар байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 2),

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тухайн үед манай нөхөр , хоёр тасраад унтсан байсан. , , , бид дөрөв хоорондоо юм яриад сууж байсан чинь нь зүв зүгээр байж байснаа шууд гар утсаа Б. руу шидсэн. Гар утас нь Б.ын хөмсөгийг очиж цохиод гэмтээсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ын зүүн талын хөмсөг сэтэрсэн цус гарсан байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд зүүн хөмсөг сэтэрч нэг оёдол тавьсан. Тэнд очиход нэг зүс таних залуу хамт архи ууж байгаад гар утсаа нүүр рүү нь шидээд хөмсөгийг нь оносон гэж хэлсэн. Тэр залуу нь мөн гар утсаа шидэж оносон нь үнэн, нэг удаа уучилчих, сүртэй юм гээд байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-0),

******* дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 28/82 тоот албан бичигт “Иргэн нь 2******* оны дугаар сарын -ны өдрөөс хойш яаралтай тусламж 1*******,0 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 0900*******00 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (хх-ийн 25),

Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2******* оны дугаар сарын 2-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтэд “...Ч.ын биед зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээ үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2..1-д заасанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэжээ (хх-ийн 7-8),

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “******* дүүргийн дүгээр хороо, - 1 дугаар гудамжны тоот гэх хашаагүй, урагш харсан хаалгатай монгол гэр байв. Гэрийн зүүн талын баганы хойд хэсэгт цэнхэр өнгийн хуванцар сандал байх ба түүний баруун талд газарт байхад “утас шидсэн” гэх тул тус хэсэгт 6 гэсэн тоогоор тэмдэглэв” гэжээ (хх-ийн -7),

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “хар өнгийн LG маркийн Q52 5G маркийн ардаа cricket гэсэн бичиглэлтэй гадуураа хүрэн өнгийн арьсан кейстэй гар утсыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 18),

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “хар өнгийн LG маркийн Q52 5G маркийн ардаа “cricket гэсэн бичиглэлтэй гадуураа хүрэн өнгийн арьсан кейстэй гар утас 1 ширхэгийг хураан авав” гэжээ (хх-ийн 16-17),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн ),

Эд зүйл хураан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр “хар өнгийн LG маркийн Q52 5G маркийн ардаа “cricket гэсэн бичиглэлтэй гадуураа хүрэн өнгийн арьсан кейстэй гар утас 1 ширхэгийг Б.д хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв.” гэжээ (хх-ийн 20),

Хохирогч Ч.ын нүүр хэсгийг харуулсан гэрэл зураг (хх-ийн 8),

Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “Б. 2,8 хувьтай, Ч. . хувийн согтолттой” гэжээ  (хх-ийн ),

Шүүгдэгч Б. нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн , -) болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2******* оны дугаар сарын -ны өдрийн 15 цагийн орчимд  ******* дүүргийн дүгээр хорооны -Уул хэсгийн 1- тоотод хохирогч Ч.ын “миний өмнөөс үхсэн тэр дүү нар чинь надад ямар хамаатай юм бэ” гэсэн үгэнд нь дургүйцэн, гар утсаа шидэж биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Гар утсаараа ын хөмсөгийг цохисон нь үнэн. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.ын “Нөгөө танихгүй залуу гэрийн хойморт сууж байснаа шууд босож ирээд гар утсаа миний зүүн талын хөмсөг рүү нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч “ын зүүн талын хөмсөг сэтэрсэн цус гарсан байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд зүүн хөмсөг сэтэрч нэг оёдол тавьсан. Тэнд очиход нэг зүс таних залуу хамт архи ууж байгаад гар утсаа нүүр рүү нь шидээд хөмсгийг нь оносон гэж хэлсэн. Тэр залуу нь мөн гар утсаа шидэж оносон нь үнэн, нэг удаа уучилчих, сүртэй юм гээд байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.ын “ нь зүв зүгээр байж байснаа шууд гар утсаа Б. руу шидсэн. Гар утас нь Б.ын хөмсөгийг очиж цохиод гэмтээсэн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн хөмсөгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2******* оны дугаар сарын 2-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зураг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

          Шүүгдэгч Б.ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Иймд шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэргийн улмаас хохирогч Ч.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар хүсэлт гаргасан, шүүгдэгч Б. нь хохирогч Ч.ын эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 1*******.0 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Улсын яллагчаас “Шүүхээс Б.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Иймд шүүгдэгч Б.ы ажил, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэргийн үйлдсэн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

          Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1- дэх хэсгүүд, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

      .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ