| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/1028/З |
| Дугаар | 128/ШШ2018/0192 |
| Огноо | 2018-03-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2018/0192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Хот, суурины хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Хот, суурины хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ш.Э, гуравдагч этгээд “Б” ХХК-н захирал З.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Б” ХХК бол Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 11 өдрийн хурлын шийдвэр буюу энэ шийдвэрийг 01/515 тоотоор “Б” ХХК ирүүлсэн байдаг. Энэ шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарч байгаа. 2017 оны 12 дугаар сарын 11 өдрийн 01/515 тоотоор зохицуулах зөвлөлийн шийдвэр гэж явуулсан байна. Энэ хурлын шийдвэр нь компанийн хууль ёсны ашиг сонирхол үйл ажиллагааг доголдуулж зөрчсөн байна. Учир нь “Б” ХХК нь орон сууцны нийтийн аж ахуйн үйлчилгээний үйл ажиллагааг явуулдаг. Компанийн үйл ажиллагааны чиглэлээр 2016 оны 05 сарын 24-ний өдөр уг зохицуулах зөвлөлөөс хот суурины ус хангамж ариутгах татвар ашиглалт үйлчилгээг тусгай зөвшөөрөл нөхцөл шаардлага хангасан учраас, үндсэндээ хот суурин ашиглалтын тухай хуулийн 12 дүгээр зүйлд зааснаар, цэвэр ус түгээх шугам үйлчилгээний ашиглалт үйлчилгээ хоёрт орон сууцны доторх цэвэр усны шугам сүлжээний ашиглалт завсар үйлчилгээ, ус дамжуулах төвийн завсар үйлчилгээ, бохир усны гаргалгаа ашиглалт үйлчилгээ, бохир ус цуглуулах зэрэг 00178 тоот тусгай зөвшөөрөл авсан байдаг. Одоогийн нэхэмжлэл гаргах байдлаар 2391 аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хуульд заасан үйлчилгээг явуулж байна. Үйл ажиллагаа явуулж байхад 2017 оны 11 сарын 10-ны өдөр Хот суурин усны хангамж ариутгах татуургын ашиглалт зөвлөлийг Зохицуулах зөвлөлөөс компанид бүртгэлтэй “М” хотхоны 41 а, б, в, байрны ус хангамж , ариутгах татварын ус хангамж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэлээс хасч, “Б” ХХК-нд шилжүүлсэн, өөрөөр хэлбэл нэг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажил үйлчилгээг “И” хотхоны 41 а, б, в байрны үйлчилгээг ямар ч үндэслэлгүйгээр, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б” ХХК-д шилжүүлж өгөх шийдвэр гарсан. Үүнээс болж нэхэмжлэгч компанийн үйлчилгээ үзүүлж байсан үйл ажиллагаа тасалдсан байгаа. Энэ бол Хот суурин усны хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.2-т зааснаар зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл компанийн өмчлөлд бүртгэлтэй, “И” хотхоны 41 а, б, в байрны ус дулаан дамжуулах төвийн тоноглол, гадна дотно инженерийн шугам сүлжээ, БХХК-нд шилжүүлэх үүргийг өгсөн нь хууль бус шийдвэр юм. Танайх энэ үйл ажиллагааг зогсоож тэр бүх шугам сүлжээг “Б” ХХК-руу шилжүүлж энэ үйл ажиллагааг зогсоох үүргийг 01/515 тоот албан бичгээр буюу Зохицуулах зөвлөлийн шийдвэр гэж үүрэг өгсөн байдаг. Энэ асуудал хууль бус шийдвэр, тус компани нь “М” ХХК барьсан И хотхоны дээрх 41-н а, б, в байрны ашиглалт завсар үйлчилгээг хариуцаж 2016 оны 05 дугаар сарын 02 өдрийн 001 тоотод хамтран ажиллах гэрээ, 2015 оны 04 сарын 28 өдрийн 001 тоот орон сууцны ашиглалтыг шилжүүлсэн гэрээг шилжүүлэх, эдгээр гэрээнүүд өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байгаа, гэрээг хоёр талд дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн гэрээ байдаг ба үүнийг дүгнээгүй. Тусгай зөвшөөрөл хэрэглэгч, хангагч нарын хооронд үүссэн аж ахуй хариуцагч нарын үүрэг зөрчигдсөн. Ингээд “М” ХХК үйлчилгээ үзүүлж байсан 41 а, б, в байрыг “М” ХХК барьсан. “М” ХХК нь хөрөнгө шилжүүлж, манай нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна. Энэ нь хөрөнгийг зохицуулах шийдвэр гаргаж байгаа “Б” ХХК-нд өгөх үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа юм. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ байдаг. Учир нь хуульд заасны дагуу цуцлах буюу нэг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэлд байсан зүйлийг, нөгөө тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн шилжүүлэх хариуцлага байна. Гэрээнд бол үндэслэлүүд байх ёстой боловч ямар ч үндэслэл байхгүй байна. Гэрээ болон хуульд заасан үндэслэлээр хийгдээгүй. “Ариутгах татуурга ашиглалтын тухай” хуулийн 22 дүгээр зүйлийн 22.3-т зааснаар Зохицуулах зөвлөлийн хурлын 01/515 тоот албан бичиг тодруулж асууж байхад шийдвэр гэж хэлсэн. Энэ албан тоот бол хууль бус юм. Хуулийн зохицуулалтад байгаа, Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр хуралдаан байна гэж заасан байна. Хуралдаанаас тогтоол гарна, тогтоолд зөвлөлийн дарга гишүүд гарын үсэг зурна, зөвлөлийн хуралд дарга гарын үсэг зурна. Энэ хуралдааны хэлэлцэх асуудал хуралдааны тэмдэглэл гэж өгсөн байна. Үүнээс үзэхэд Зохицуулах зөвлөл үйл ажиллагааны хурал гэж хийсэн байгаа, харин хуралдаанаас тогтоол гаргаагүй зүгээр албан тоот гаргасан нь илт хууль бус юм. Нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ш.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 02 сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоолоор тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн дагуу баталж, мөн 2012 оны 05 сарын 30-ны өдрийн 183 дугаар тогтоолоор бүтэц орон тоо баталж, Зохицуулах зөвлөл 2012 оны 06 сарын 01-ний өдөр эхэлсэн. Зохицуулах зөвлөл бол “Ашиглалтын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар “Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд” тогтоодог. Тусгай зөвшөөрлийн тарифыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгож, мэргэжлийн дүгнэлт шийдвэр гаргаж төрийн чиг бүхий бие даасан байгууллага юм. Үүссэн нөхцөл байдлын хувьд “М ивээл” ХХК-д 2013-2015 онуудад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 3 блок 240 айлын орон сууцыг бариулсан байгаа, энэ байр бол 41 а, б, в гэсэн орон сууцыг барьж, инженерийн шугам сүлжээ үүсгэлийн тоног төхөөрөмжийг 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 01 тоот хамтран ажиллах гэрээний дагуу “Б” ХХК-тай гэрээ байгуулаад ажлын барилгынхаа ашиглалт шугам үйлчилгээг хариуцуулах гэрээ байгуулсны дагуу “Б” ХХК бол 2016 оны 05 сарын 02-ны өдөр төвийн гурван байрны татварын шугам сүлжээний ашиглалт үйлчилгээг хариуцаж явсан. Зохицуулах зөвлөлөөс “Б” ХХК-н ирүүлсэн материал “М” ХХК-д байгуулсан гэрээгээр үндэслээд , 41 а, б, в байрны ус хангамж ариутгах татварын засварын үйлчилгээг “Б” ХХК тусгай зөвшөөрлийн бүртгэлийн хавсралтад бүртгэгдээд, явуулах эрхийг олгосон байна. Ашиглалт үйлчилгээг явуулах явцад “М” ХХК бол гурван байшин барьсан өмчлөгч 2016 оны 11 сарын 29-ны өдрийн “132” тоот 2016 оны 10 сарын 13-ын өдрийн “129” тоот албан бичгийн хүсэлтээр “И” хотхон нь 41 а, б, в байрыг “Б” ХХК-д ашиглуулж байсан. Гэрээний хугацаа дууссанаар Улаанбаатар шугам сүлжээний газраас байрнуудынхаа шугам сүлжээний ашиглалт үйлчилгээг дулааны зөвшөөрөлтэй, орон сууц шилжүүлэхийн дагуу бид нар шилжүүлэх хүсэлттэй байгаа. Орон сууцны шугам ашиглалтын тухай “Б” ХХК нь гэрээ байгуулж шилжүүлэх болсон. Хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэж ирсэн. Энэ хүсэлтэд дурдсан гол зүйл бол “Б” ХХК-тай ашиглалтын гэрээ хийж, Иргэний хуулийн дагуу хамтран ажиллах гэрээ хийсэн. Гэрээний дагуу “Б” ХХК бол гэрээний хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Хэрэглэгч оршин суугчдаас удаа дараа сууц өмчлөгчдөөр дамжуулж эрчим хүчний зөвшөөрөлтэй “Б” ХХК-д шилжүүлэхээр болсон. “Б” ХХК-д шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн. Тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоо хариуцаж байсан шинэ үеийн Сууц өмчлөгчдийн холбооноос 2017 оны 10 сарын 27-ны өдөр 042 албан бичгээр өгсөн байна.
Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдахаас өмнө “М” ХХК–ийн, “Б” ХХК-ийн тайлбар гэрээ байгуулж ус дулааны ашиглалтыг гүйцэтгүүлж байсан. Гэрээний хугацаа 2016 оны оны 05 дугаар сард дууссан. “Б” ХХК нь дээрх үйл ажиллагааг гүйцэтгэх ажиллагаанд оршин суугчдаас зэвтэй усаар үйлчилдэг, үнэ тариф, метр квадратын тайлбайг илүү боддог, шөнө өдрийн цагаар дулаан хаадаг, дуудлагаар ирсэн сантехникч мэргэжлийн бус, усны бойлуурын шүүгч шүүлтүүрт тавихгүй гэх мэт дуудлагаар удаа дараагийн гомдол гарч, цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн. Оршин суугчдын тав тухтай байдлыг, бүрэн хангах чадварлаг нийтийн аж ахуйн конторт хүлээлгэн өгөх хүсэлттэй байна гэж Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. “Б” ХХК-с 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 220/17175 албан бичгээр “М” ХХК нь өөрийн барьж ашиглалтад оруулсан 41 а, б, в байрны орон сууцны ашиглалт үйлчилгээг манай компанийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлсэн. “Б” ХХК-с 2017 оны 11 сарын 15-ны өдөр 1/109 тоот албан бичгээр “М” ХХК нь тайлбар тавьж гэрээний дагуу 41 а, б, в орон сууцыг гүйцэтгэж 2015 оны 05 дугаар сард хүлээж аваад, нийт 241 айлаас 90 айл байрандаа орж, үлдсэн 151 байр нь борлогдоогүй байсан. Борлогдоогүй байрны цэвэр бохир усны дулааныг өнөөдөр хүртэл төлөөгүй байна. 2017 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар 136,000,000 төгрөгийн маргаантай асуудлаар Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан байна.
”И” хотхоны 41 а, б, в байрны инженерийн шугам сүлжээг бусдад шилжүүлэх асуудлыг түр хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна. Зохицуулах зөвлөлөөс оршин суугчдын ая тухтай амьдрах ашиг сонирхлыг хангах зорилгоор талуудын байр суурийг сонссон. “Б” ХХК, “Б” ХХК-н удирдлагууд мөн захиалагч “М” ХХК-ийн удирдлагуудыг байлгаж зохион байгуулсан. Сонсох ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад тулгуурлаж Зохицуулах зөвлөл энэ асуудлыг зөвлөлийн хуралдаан танилцуулах болсон. 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 10 дугаар хуралдаанд танилцуулж, Зохицуулах зөвлөлийн гишүүд ажлын албанд шийдвэрлэх боломжтой асуудал тул тэмдэглэлд тусгаж шийдвэрлэнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа. Бүртгэлийг шилжүүлж байгаа гол үндэслэл нь “Б” ХХК, “М” ХХК-ийн хоорондын гэрээний хугацаа дууссан байсан. Иргэний хуулийн дагуу байгуулсан энэ хамтын гэрээний хугацаа дууссан тохиолдолд өмчлөгч нь өөрийн өмчлөлөө хэнд шилжүүлэх нь өөрийнх нь эрхийн асуудал байсан. Холбогдох нотлох баримт зүй ёсны шаардлагыг хангаж байсан учраас өөрсдийнх нь санал болгосон “Б” ХХК-тай бүртгүүлж шилжүүлж өгсөн байгаа. Өөр бусад салбар орж ирээд өрсөлдөөн үүсэн гэж байхгүй, шугам өмчлөгчийн шийдвэрийг хангаж, Зохицуулах зөвлөл “Б” ХХК-нд шилжүүлснээр маргаан үүсээд байгаа. Тийм учраас нотлох баримтанд үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Б хан” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М” ХХК, “Б” ХХК хоёрын хооронд 2016 оны 11 сарын 01-ний өдөр хамтран ажиллах, 6 сарын гэрээ дууссан. 2016 оны 11 сарын 15 ны өдрийн 01 тоотоор, ашиглалт шийдэж өгөх хүсэлтийг гаргаж өгсөн. Хугацааны турш 2016-2017 оны хооронд “Б” ХХК, “М” ХХК хоёрын хооронд маргаан үргэлжилж холбогдох эрх бүхий байгууллагад удаа дараа илгээсэн. Үүнийг хэргийн материалд тусгасан байгаа. Орон сууцны ашиглалт үйлчилгээ явуулах нууц явагддаг, хоёр зохицуулах хороотой. Захиргааны эрчим хүчний дулааны хороо, цэвэр усны эрчим хүчний хороо гэж байна. Эхний ээлжинд Улаанбаатар дулааны шугам сүлжээ удаа дараа гомдол саналыг, халаалтын улиралд дуусахаар гэрээ автоматаар цуцалсан. Өнгөрсөн жилийн хувьд тогтоол гарч зөвхөн, хэрэглэгчдийн дулааны зохицуулалт тусгай зөвшөөрөлтэй дулаан өмчлүүлэх зөв, мөн “М” ХХК нь өмч хөрөнгөө өөрсдийнхөө хөрөнгөөр барьсан, ус дулааныг гадна шугам сүлжээ гэсэн өмч хөрөнгө шилжүүлж өгөөгүй. Манайд шилжүүлж өгсөн, манайх харилцан гэрээ хийгээд 2017 оны 11 сарын 01-ны өдрөөс Улаанбаатар шугам сүлжээтэй, эрчим хүчний дулааны гэрээ хийж хамтран ажиллаж эхэлсэн. Энэ талаар хамгийн эхний шийдвэр бол Эрчим хүчний Зохицуулах хорооноос гарсан байгаа. Ямар үндэслэлээр дулааны гэрээ ашиглаж, маргаан сонсох ажиллагааны шийдвэрийг гаргаж өгснөөр асуудал шийдэгдсэн. Үүний дараа дулааны эрчим хүч, дулаан халуун усны төлбөрийг Ус сувгийн зохицуулах зөвлөлөөс шийдвэрийг гаргасан. Тухайн шийдвэрийг гаргахгүй бол бид өнөөдөр усны мөнгө, дулааны эрчим хүчний мөнгийг төлөөд байна. Зохицуулах зөвлөл шийдвэрээ гаргахгүй 10 сарын 13 нд манай “Б” ХХК нь бүртгэж авсан. Их хэмжээний завсар үйлчилгээ хийсэн байгаа, бид нар үйл ажиллагааг хангаж, Хот суурины зохицуулах зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Б.М шүүхэд хандаж “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/515 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагын үндэслэлээ “...Зохицуулах зөвлөлөөс гэрээнүүдийг дүгнээгүй атлаа Ивээл хотхоны 41-ийн АБВ байрыг манай бүртгэлээс хасч Б ХХК-д шилжүүлсэн нь хууль бус...Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх, хуралдаанаас тогтоол гаргах ёстой атал тогтоол гаргаагүй хууль зөрчсөн...” гэж тодорхойлжээ.
Хариуцагчаас нэхэмжлэлийн дээрхи шаардлагыг эс зөвшөөрч “...М ХХК-иас Б ХХК-тай хийсэн гэрээний хугацаа дууссан тул Б ХХК-тай гэрээг шинээр хийж ус дулаан дамжуулах төв болон гадна шугам сүлжээг Б ХХК-д шилжүүлж өгнө үү гэсэн өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн сонсох ажиллагаа явуулж... хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн” гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Б ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр олгосон 00178 дугаар бүхий тусгай зөвшөөрлөөр цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээг тус тус эрхэлж байжээ.
М ХХК нь Ивээл хотхоны барилгын захиалагчийн хувьд нэхэмжлэгч Б ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ” байгуулснаар Ивээл хотхоны 41а, 41б, 41в байрны 241 айлын орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, хоолойн гадна болон дотор шугам, узелийн тоног төхөөрөмжүүдийг болон Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг нэхэмжлэгч компанид шилжүүлэхээр, мөн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулснаар 41а, 41б, 41в байрны 243 хэрэглэгчид тусгай зөвшөөрөлд заасан үйлчилгээг үзүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, завсар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг орон сууц өмчлөгчдөөс төвлөрүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн, уг гэрээний хугацаа 6 сар байхаар талууд тохиролцсон байна.
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд М ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтэд “...хамтран ажиллах гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 02-нд дуусгавар болсон...ус дулаан дамжуулах төв гадна шугам сүлжээ нь манай компанийн өмч...тул Б ХХК-д шилжүүлж өгч байна...” гэж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтэд “...Б ХХК-тай хийсэн гэрээний хугацаа дууссан тул орон сууцны ашиглалт шилжүүлэх гэрээг шинээр хийсэн...ашиглалт болон ус дулааны гэрээ, төлбөр тооцоог 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс Б ХХК-д шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтүүд гаргаж холбоглох нотлох баримтуудын хамт хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдов.
2017 оны 11 дүгээр сарын 14, 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /цаашид Зохицуулах зөвлөл гэх/-өөс сонсох ажиллагааг зохион байгуулж улмаар 11 дүгээр сарын 27-ны өдөр тус зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцээд М ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Ивээл хотхоны 41-ийн АБВ байрны цэвэр бохир усны шугам сүлжээ, Ус дулаан дамжуулах төвийн өмчлөл нь Б ХХК-д шилжсэн тул өмчийн эзэн болох Б ХХК-д уг байрны ашиглалт, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг шилжүүлэхээр шийдвэрлэснийг хуралдааны тэмдэглэлд тусгасан байна.
Түүнчлэн тус зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/515 дугаар бүхий Б ХХК-д хүргүүлсэн албан бичгээр “...Ивээл хотхоны 41-ийн АБВ байрны ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Б ХХК-ийн бүртгэлээс хасч Б ХХК-д шилжүүлэх, Б ХХК-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад орон сууцны байрны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой асуудал байхгүй тул...өр төлбөртэй холбоотой асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй...М ХХК Б ХХК-ийн хоорондын өр төлбөртэй холбоотой асуудлаар иргэний хэрэг үүсгэсэн...тул Зохицуулах зөвлөл энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй байна, иймд оршин суугчид хэрэглэгчдийн ая тухтай амьдрах нөхцөлд эрсдэл үүсэхээс хамгаалах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гаргасан Зохицуулах зөвлөлийн дээрхи шийдвэрийг үндэслэн танай компани тухайн байрны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Б ХХК-д шилжүүлнэ үү” гэжээ.
Б ХХК-д хөрөнгийг шилжүүлэн бүртгэсэн байна.
Уг албан бичгийг нэхэмжлэгчээс хүчингүй болгохоор маргаж буй захиргааны акт гэж тодорхойлж улмаар “...тогтоол гаргах ёстой байсан боловч тогтоол гаргаагүй нь хууль бус” гэж маргасан ба Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-д “Зохицуулах зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцэх бөгөөд Зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна” гэж зааснаас үзвэл хариуцагчаас тогтоол гаргаагүй нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн байна.
Хариуцагч захиргааны байгууллагаас маргаантай асуудлын талаар сонсох ажиллагаа явуулж, хуралдааны тэмдэглэлд тусгасан атлаа шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргалгүй нэхэмжлэгчид албан бичиг хүргүүлсэн ба уг албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан “Захиргааны актыг бичгээр гаргах”, 40.2-т заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүйн дээр 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4-д заасан “захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана, захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэснийг тус тус хангахгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайлбал "М" ХХК болон "Б" ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнд гэрээний хугацааг 6 сараар тогтоож сар бүр гэрээний хэрэгжилтийг дүгнэхээр тохиролцсон, уг гэрээг талууд дүгнээгүй, мөн талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 001 тоот “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ”гээр Ивээл хотхоны 41а, 41б, 41в байрны 241 айлын орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, хоолойн гадна болон дотор шугам, узелийн тоног төхөөрөмжүүдийг болон Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг нэхэмжлэгч компанид шилжүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч компанийн үндсэн хөрөнгийн тайланд Ивээл хотхоны 41а, 41б, 41в байрууд бүртгэлтэй байхад М ХХК нь Б ХХК-д уг эд хөрөнгийг шилжүүлэхээр гэрээ хийж хүсэлтдээ хавсарган ирүүлсэн нь үндэслэлтэй эсэх нөхцөл байдлыг тогтоох үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “хот суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэх”-ээр, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд...үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх”-ээр тус тус заасан, нэхэмжлэгч Б ХХК болон Б ХХК нь Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүд байх тул энэ утгаараа Зохицуулах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарч байна гэж шүүх дүгнэв.
Орон сууцны тухай хуулийн 141.3-д Орон сууцны байшингийн инженерийн гадна шугам сүлжээ, дэд өртөө, ус, дулаан дамжуулах төв зэргийг тухайн хөрөнгө оруулагч этгээд өмчлөх тохиолдолд түүний засвар, үйлчилгээг эрхлэх, эсхүл гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ. Гэж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна, мөн хуулийн 19.2-д Энэ хуулийн 19.1-д заасан барилга байгууламж, шугам сүлжээ, байгууламжийн ашиглалт, үйлчилгээг зохих тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж болно”” гэж зааснаас үзвэл Ивээл хотхоны 41а, 41б, 41в байрны 241 айлын орон сууцны өмчлөгч нь М ХХК мөн эсэх, Б ХХК болон Б ХХК-иудтай байгуулсан гэрээнүүд, тэдгээрийн үндэслэлийн талаар дүгнэлт өгөөгүйгээс хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа “хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх,зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчимд нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/515 тоот шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, Захиргааны ерөнхий хуулийн 40.1, 40.3, 40.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/515 тоот шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН