Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/053

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч:Д.Мөнх-Эрдэнэ.

Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох Эрүүгийнн 201705000044 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогтой ******* *******. /******* регистрийн дугаартай/.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтуурлын байдалд байхдаа 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагаас 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх “Бүрд” зоогийн газрын гаднах талбайд ямар ч шатгаангүйгээр хохирогч *******ыг зодож бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орой ахуйн үйлчилгээний шинэ жилийн баярын арга хэмжээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын "Номгон" 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Баянбүрд" буюу "Начин" дэлгүүрийн ард талын хуучин Хас банк байсан газарт болсон. Уг баярын арга хэмжээнд "Есөн Эрдэнэ" захад ажилладаг гутал завсварын үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн хамт 19 цагийн оролцсон.

Намайг ахуйн үйлчилгээнээс хөдөлмөрийн жуухаар шагнасан. Уг жуух бичиг дээр миний нэрийг албан ёсоор нь бичээгүй "Зоригоо" гэж хүмүүс дууддаг нэрээр бичсэн байсан ба би түүнд дотроо дургүй хүрч байсан. Миний хажууд гуталчин ******* сууж байсан ба бид хоёр, хоёр шил архи хувааж уусан. ******* миний хажууд сууж надтай хамт архи ууж байхдаа " хүний нэр ч бүтэн бичиж чадахгүй чи үүнийг хэлэх ёстой" гээд намайг хатгаад байсан. Би нэлээд согтсон байсан ба зөвлөлийн дарга С.Цамба гэх хүнд миний нэрийг буруу бичсэн байна гэж хэд гурван үг хэлсэн байсан. Гэтэл Д.Байдраг гэх залуутай маргалдаад гадагш гарсан ба гарах үед үүдэнд сууж байсан *******ыг түлхээд гарсан. Гараад салхинд цохиулаад шууд юу болсон талаар мэдэхээ больж тасарсан байсан ба өглөө нь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд сэрсэн. Намайг эрүүлжүүлэх байранд байж байхад ******* ирээд "чи намайг яагаад зодож байгаа юм бэ, миний толгойг хагалж, гар хөхрүүлсэн байна" гэж хэлсэн ба би эрүүлжүүлэхээс гараад хоолонд орж би түүнд эмчилгээ хийлгээрэй гэж 50.000 төгрөг өгөөд гар бариад салсан. Бид нар адилхан гутал засварладаг ба ******* дунд зах дээр суудаг, би доод зах дээр суудаг. Ерөнхийдөө ажил хэргийн талаар л түүнийг танина. Урд өмнө нь өс хонзон бусад маргаантай асуудлууд бид хоёрын дунд байхгүй. Би архи уугаад гадагш гараад салхинд цохиулаад шууд тасарсан байсан. Тухайн үед болсон явдлын талаар мэдэхгүй байгаа. ******* мөн согтуу байсан ба бид хоёр адил хэмжээтэй архи уусан гэх мэдүүлэг. /хх-ийн 72-74 хуудас/

...******* бид хоёрын дунд урд өмнө нь өс хонзон, өр авлага байхгүй.

Миний нэрийг өргөмжлөл дээр буруу бичсэнд уур хүрч байсан. Би гадаа гараад тасарсан байна лээ. Юу болсон талаар мэдэхгүй байгаа. Хохиролд бэлнээр 600000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 77-79 хуудас/

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах "Дэлгэрэх" захад хувиараа гутал засварын үйлчилгээ явуулдаг. 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуучин Хас банк байсан байранд одоо "Баянбүрд" ресторанд болсон ахуйн үйлчилгээний шинэ жилийн баярын арга хэмжээ болсон ба 19 цагийн орчимд орсон. Би *******,н.Цэндмаа, ******* гээд 10 орчим хүний хамт нэг ширээнд суусан. Тэгээд ширээн дээр байсан архинаас ******* бид хоёр уусан шагнал гардуулах үйл ажиллагаа болсон ахуйн үйлчилгээнээс өргөмжлөл гардуулсан ба *******т өгсөн. Түүний нэрийг өргөмжлөл дээр Зоригоо гээд бичсэн байсан. Түүнд ******* уурлаад байгаа бололтой байсан. ******* миний хажууд сууж байсан ба уурлаад юм яриад байхаар нь би "наад зүйлд чинь уурлаад байх зүйл байхгүй, буцааж өгөөд солиулчих, танай хамт ажилладаг хүмүүс чинь сонин юм, хэрэв шагнуулах гэж байсан юм бол бүтэн нэрээр нь бичүүлэхгүй" гэж хэлсэн. Би 22 цагийн орчим гадагш гараад тамхи татаад байж байтал гэнэт миний араас толгой хэсэг рүү хүчтэй цохих шиг болсон. Би газарт унаад хартал ******* байсан ба миний баруун талын хавирга хэсэг рүү өшиглөх шиг болсон.

...Удаагүй эмнэлэгийн машин ирж миний толгойн дагз хэсэгт оёдол тавьсан. Баруун талын хавирга, зүүн тохой хэсэгт өвдөж байсан. Араас цохих үед би зүүн тохойгоороо газарт унасан тэгэхэд ******* баруун хавирга хэсэгт өшиглөсөн юм шиг байна лээ. Би өмнө нь танидаггүй байсан ба тухайн арга хэмжээн дээр танилцсан ба доод захын гуталчин гэж байсан. Түүний нэрийг өргөмжлөл дээр буруу бичсэн байна гээд намайг гадаа сууж байхад андуураад цохисон юм шиг байгаа юм.

...Намайг цусаа гоожуулаад газарт хэвтэж байхад *******, ******* хоёр гарч ирсэн юм. Миний биед өмнө нь шинэ гэмтэл шарх учраагүй байсан. Би хөл муу хоёр суга таягтай хүн байгаа юм. Би согтоогүй байсан. ******* нэлээд согтсон байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-22 хуудас/

... Намайг цохиулснаас хойш хүмүүс гарч ирсэн ба тэдний хамт *******, ******* хоёр гарч ирсэн.

...Миний баруун талын хавирга руу ******* өшиглөснийг би санаж байгаа…Надад эмчилгээ хийлгүүлсэн талаар ямар нэгэн баримт байхгүй. Би өдөрт дунджаар 50.000 төгрөгийн орлого олдог гэхдээ надад гэрчлэх баримт байхгүй. Би нэг хүн гутал засварлуулахад 2.000 төгрөгөөр тооцож татвар төлдөг.

...******* "хүний нэрийг зөв бичээд өгчихгүй" гээд байхаар нь би "чиний нэрийг өгсөн хүн буруу бичиж өгсөн байна, дараа наадахаа өгөөд солиулчих, чи хүмүүстай маргаад байх шаардлага байхгүй" гэж хэлсэн. Би 100.000 гаруй мянган төгрөгийн эм, тариа авч хэрэглэсэн. Одоо миний биеийн байдал зүгээр. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлага байхгүй. Надад гомдол, санал гэх зүйл байхгүй. ******* 600.000 төгрөгийг өгсөн байгаа. Би түүнээс дахин мөнгө нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 23-25 хуудас/

Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах "Баянбүрд" ресторанд ахуйн үйлчилгээний шинэ жилийн баярын арга хэмжээ болсон.

...20 цагийн орчим шагнал гардуулах үйл ажиллагаа болсон ба 1 дүгээр ширээнд сууж байсан *******ийг ахуйн үйлчилгээний Номгон холбооноос шагнасан ба түүнийг нэрийг ******* гэж бичилгүй Зоригоо гэж бичсэн байсан. ******* гарахгүй байсан ба "намайг ******* гэдэг Зоригоо гэдэггүй" гээд гарахгүй байсан. Тэнд байсан хүмүүс "Чамаас өөр *******, Зоригоо гэж хүн байхгүй чи гарч ав" гэж байсан. ******* ууртай гарч нөгөө шагналыг авсан. Ж. *******ийн ширээн дээр хамт *******, н.Батхүү, н.Содном гэх мэт хүмүүс байсан ба ******* уурлаад үглээд суугаад байсан.

21 цаг өнгөрч байхад ******* нь нэлээд согтсон байдалтай байсан ба ширээн дээрээс ус аваад шидэж, тэнд байсан хүмүүс рүү агсараад байсан.

...Манайхан "******* эгчээ ******* гадаа цус нөжтэйгөө холилдчихсон аймаар юм байна" гэхээр нь би гадагш гартал хашааны гадаа ******* орилоод байсан. ******* хаалганы хажууд хана түшсэн нүүр нь цус болсон байсан. Би юу болов гээд асуутал хэсэг хугацаанд юм яриагүй ба "Намайг ******* зодчихлоо толгой руу араас цохисон" гэсэн. ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч согтоогүй байсан. Харин ******* бол нэлээд согтсон байсан. ******* өөрөө хэлэхдээ толгой руу юмаар цохих шиг болсон ба газарт унахад өшиглөсөн гэж байсан. Би яг хараагүй болохоор мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 26-28 хуудас/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Ахуйн үйлчилгээний шинэ жилийн баярын арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Баянбүрд" ресторанд 18 цагаас эхэлсэн. Уг арга хэмжээнд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг оёдолчин, гуталчин, зурагчин, үсчид гэсэн хүмүүс оролцсон. Тус өдрийн 22 цагийн орчим гадаа хүмүүс шуугилдаад явчихаар нь би гадагш гартал уг рестораны үүдэнд *******ы нүүр ам нь цус болсон байсан ба ******* "намайг ******* цохисон" гэж байсан. ******* ******* руу "чи яаж байгаа юм" гэж загнаж байсан ба *******ыг ******* эгч дотогш оруулаад бие засах өрөө рүү оруулж, нүүр гарыг нь угааж өгсөн. Тэгээд л арга хэмжээ тарсан, би гэртээ харьсан. Би дотор байж байхад хүмүүс гадаа шуугилдахаар нь гартал *******ы нүүр нь цус болсон байсан ба ******* зодсон гэж байсан. Юугаар хэрхэн яаж зодсон эсэхийг би мэдэхгүй мэдүүлэг. /хх-ийн 35-37 хуудас/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай Баянбүрд ресторанд 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн ахуйн үйлчилгээний ажилтан нарын шинэ жилийн баярын арга хэмжээ болсон. Арга хэмжээ 17 цагаас эхлэх байсан боловч 19 цагийн орчимд эхэлж, 23 цаг 40 минутын орчим дууссан. Би өөрөө арга хэмжээг зохион байгуулан ажилласан.

...Шагнал гардуулах арга хэмжээ болж өнгөрөөд 21 цаг өнгөрч байхад гадаа хүмүүс зодолдоод байна та нар хяналт тавихгүй гэхээр нь би гадагш гартал нэг хөгшин хүн үүдний хогийн савыг түшээд зогссон байхаар нь би гэрэл тусгаад хартал нүүр, шанаа хэсэг нь цус болчихсон харагдаж байсан. Тэр хүнийг түшээд оруулж байхад хөл муутай харагдаж байсан. Наана нь нэг залуу "хүний овог нэр зөв бичдэггүй" гээд хэлж байсан ба түүнийг гуталчин ******* гэж байсан. Би дотогш ороод С.Цамба гэх хүнээс энэ яагаад ингээд байгаа юм бэ гэж асуухад "түүний нэрийг шагнал дээр нь Зоригоо гэж бичсэн юм байна, уг нь бүтэн нэр нь ******* юм байна, бид нар Зоригоо гэж дууддаг юм" гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа би гадагшаа гараад харахад зодсон, зодуулсан гэж байгаа хүмүүс байхгүй явчихсан байсан. ******* нь дотор ямар ааш, авир гаргаж байсан эсэхийг би анзаараагүй. ...Манай байгууллагын эд хөрөнгө эвдэрч гэмтээгүй хохирол учраагүй. ******* нь арга хэмжээний үеэр хэн нэгэн рүү юм авч шидсэн эсэхийг...олж хараагүй, мэдээгүй. Хэрэв тийм үйлдэл гаргасан бол манай үйлчлэгч нараас хэн нэгэн нь надад хэлнэ. Мөн ширээн дээр сууж байсан хүмүүсээс ирж хэлээд зохицуулаад өгөөч гэж хэлдэг юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-40 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би тухайн үед үзээд *******ы зүүн тохой язарсан шархтай гэж бичсэн. Шинжээч эмч зүүн шууны ар дээд хэсэгт гэж бичсэн байна. Энэ нь нэг газрыг хэлж байгаа ба тухайн эмч нар үзээд үзэмжээс шалтгаалан бичиж байгаа ойлголт. Зүүн шууны ар дээд хэсэг, зүүн тохой хэсэг нь нэг газрыг хэлж байгаа үг. Дагз хэсэгт 1 см хэмжээтэй хөндлөн шарх гэмтэл учирсан гэж ойлгож болно. Бүдэг бичсэн бэхээр үзсэн үедээ бичиж өгсөн. Рентген зураг авахуулаад зургийн хариуг авч ирэхээр нь урд бичсэн бэх байгаагүй учир өөр хар өнгийн бэхээр бичсэн. Нэг өнгийн бэхээр бичнэ гэсэн заавар журам байхгүй. Тодорхойлолтыг би өөрөө бичсэн.

...Тухайн хүний дагз, шуу, сарвууны зүсэгдсэн шарх, баруун талын 8,9 дүгээр хавирганы битүү хугарал гэсэн үг. Зөвлөгөө өгөх хэсэгт амбулаториор боолт хийлгэх, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг эм уухаар бичиж өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр рентген эмч н.Дарьсүрэн нь *******ы цээжийг гэрэлд хараад 8 дугаар хавирга ташуу, 9 дүгээр хавирга хөндлөн хугарсан байна гэж бичсэн байна. Тухайн үед гэмт хэрэг үйлдэгдэх үед үүсэн гэмтэл. Хавирганы хугарал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэл өөрөөр хэлбэл өшиглөх, цохих үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг. /ХХ-ийн 41-43 хуудас/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Ахуйн үйлчилгээний шинэ жилийн баярын арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 18-нд болсон ба манай нөхөр уг арга хэмжээнд оролцохоор явсан. Гэтэл манай нөхөр тэр арга хэмжээнд оролцоод *******т зодуулсан байсан ба би түргэн дээр ирэхэд толгойноос нь цус гарсан, зүүн гарын тохой хэсэгт шалбарсан, цээжний баруун талаар өвдөөд гэж байсан. Тэгээд рентген зураг авахуултал хавирга нь хугарсан гэж гарсан. Гэрээрээ эм ууж, лент нааж байсан ба бараг нэг сар хэвтсэн. Манай нөхөр угийн хөл муутай ба суга таягтай явдаг хүн байгаа юм. Одоо бол бие нь гайгүй зүгээр болсон байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 44-46 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах "Баянбүрд" ресторанд манай ахуйн үйлчилгээний шинэ жилийн баярын арга хэмжээ болсон. Арга хэмжээ 19 цагаас эхэлсэн ба аймагт ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй манай холбооны гишүүд оролцсон ба нийт 90 орчим хүн оролцсон. Тухайн арга хэмжээн дээр хүмүүсийг шагнаж урамшуулсан. Гутал засварын үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсээс шагнахаар нэр авахад П.Цэцэгмаа, Д.Цэдэв нараас "Зоригоог шагнуулмаар байна" гэхээр нь би тухайн арга хэмжээн дээр өргөмжлөл дээр Зоригоо гэж бичээд 10.000 төгрөгийн хамт өгсөн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй ба арга хэмжээн дээр байж байгаад 22 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад ахуйн үйлчилгээний байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын арга хэмжээг шинэ жилийн баяртай хамт зохион байгуулсан. Баярын арга хэмжээнд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах "Баянбүрд" ресторанд 18 цагаас эхэлсэн. Би арга хэмжээнд 20 цагийн орчим очсон. Тэгэхэд баярын арга хэмжээ эхэлчихсэн байсан ба удалгүй шагнал гардуулах арга хэмжээ болсон. Тэгэхэд *******ийг Зоригоо гэж дуудаж шагнал гардуулсан ба шагнал дээр түүний нэрийг бүтэн нэрээр нь бичээгүй Зоригоо гэж бичсэн юм шиг байгаа юм. Тэгээд би гадаа гараад тамхи татаад байж байтал ******* гадаа гарч ирээд "миний нэрээр шагнал өгөх ёстой байтал, Зоригоо гэдэг нэрээр шагнал гардуулсан байна" гээд байсан. Цуг ажилладаг гуталчид нараас нь *******ийн нэрийг өгөхдөө Зоригоо гэж өгсөн юм шиг байгаа юм. Ерөнхийдөө бид нар түүнийг Зоригоо гэж дууддаг ба би ч яг үнэндээ бүтэн нэрийг нь мэддэггүй байсан. Тэгээд надаас үг гуйгаад байхаар нь би дотогш орсон. ******* нь *******ы хамт нэг ширээн дээр суучихсан байсан ба тэр хоёр бага зэрэг халчихсан байгаа харагдсан. Намайг дотор байхад тэнд байсан хүмүүс "Гадаа ******* ******* хоёр барилцаж авсан байна" гэж ярьж байсан Тэгээд л би тэндээс яваад өгсөн ба цаашид юу болсон талаар мэдээгүй *******, ******* хоёрыг гадаа зодоон зохион хийсэн талаар мэдсэн хүн огт байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 50-52 хуудас/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар шинжээчийн:

1.*******ы биед баруун 8, 9-р хавирганы хугарал, дагз, зүүн тохой, сарвуунд сорви, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Иргэн *******ы биед 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.

4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэхийг гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 55-56 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 2/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/, хохирогч *******ы тайлбар /хх-ийн 9-10/, гэрч *******ы мэдүүлэг /хх-ийн 11-12, 26-28/, гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 13-14/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17/, хохирогч *******ы мэдүүлэг /хх-ийн 19-25/, гэрч /хх-ийн 15/, гэрч Б.Ариунжаргалын мэдүүлэг /хх-ийн 29-31/, гэрч С.Ганчимэгийн мэдүүлэг /хх-ийн 32-34/, гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 35-37/, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 38-40/, гэрч мэдүүлэг /хх-ийн 41-43/, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 44-46/, гэрч мэдүүлэг /хх-ийн 47-49/, гэрч мэдүүлэг /хх-ийн 50-52/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56/, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хх-ийн 57-58/, шинжээч Б.Баяртогтохын мэдүүлэг /хх-ийн 61-63/, *******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-74,77-79/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/58 дугаар албан бичиг, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шалгах хуудас / хх-ийн 83/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 92-93 /, хохирогч *******ы өргөдөл /хх-ийн 94-95/ болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, шинжээч ,сэжигтэн, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1,95.2-д зааснаар нотлох баримтыг үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь согтуурлын байдалд байхдаа 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагаас 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх “Бүрд” зоогийн газрын гаднах талбайд ямар ч шалтгаангүйгээр хохирогч *******ыг зодож бие махбодид “хүндэвтэр” гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 72-74, 77-.79/, хохирогч *******ы мэдүүлэг /хх-ийн 19-22, 23-52/, гэрч *******ы мэдүүлэг /хх-ийн 26-28/, гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч мэдүүлэг /хх-ийн 41-43/, гэрч ийн мэдүүлэг хх-ийн 44-46/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар шинжээчийн “*******ы биед баруун 8, 9-р хавирганы хугарал, дагз, зүүн тохой, сарвуунд сорви, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Иргэн *******ы биед 2016.12.18-ны өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэхийг гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг согтуурлын байдалд байхдаа 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагаас 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх “Бүрд” зоогийн газрын гаднах талбайд ямар ч шалтгаангүйгээр хохирогч *******ыг зодож бие махбодид “хүндэвтэр” гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ .

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, зардалд 600000 / зургаан зуун мянган/ төгрөгийг төлж барагдуулж, хохирогч ******* нь “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ийн эзэмшлийн “funai” маркийн 42 инчийн LСD телевиз, хоёр хаалгатай улаан өнгийн хөргөгч зэргийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх битүүмжилсэн “funai” маркийн 42 инчийн LСD телевиз, улаан өнгийн хоёр хаалгатай хөргөгч зэргийг эзэмшигч *******т буцаан олгохоор шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 1.6-д заасан биеэ хамгаалж чадахгүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн,мөн хуулийн 56.1.10-д зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан,55.1.9-д заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, түүний ар гэр болон хувийн байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, түүнд оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ******* овогт ******* *******ийг догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч *******ийг гурван жил нэг сарын / 3 жил 1 сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван жил нэг сарын / 3 жил 1 сар/ хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван жил нэг сарын / 3 жил 1 сар/ хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, нэг жил таван сарын / 1 жил 5 сар/ хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч ******* нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т тус тус зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “funai” маркийн 42 инчийн LСD телевиз, улаан өнгийн хоёр хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх битүүмжилсэн “funai” маркийн 42 инчийн LСD телевиз, улаан өнгийн хоёр хаалгатай хөргөгч зэргийг эзэмшигч *******т буцаан олгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *******т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ