| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0536/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/688 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/688
2024 09 04 2024/ШЦТ/688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Т.Баянмөнх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “***”, түүний өмгөөлөгч М.Билгүтэй, Р.Булгамаа,
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “***”,
шүүгдэгч “***”, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Б.Батсүх /цахимаар/,
шүүгдэгч “***”, түүний өмгөөлөгч Э.Ганбат, А.Ариунтуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “***”овогт “***”, “***”овогт “***”нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305005670114 тоот, 2 хавтас хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
2. Монгол Улсын иргэн, “***” оны “***”өдөр “***”төрсөн, “***”настай, эмэгтэй, дээд боловсролтой, “***”мэргэжилтэй “***” ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт “***”тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “***” овогт “***”/РД: “***”/.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч “***”ыг “***”ажиллаж байхдаа, өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад хамаарах үүргээ биелүүлээгүй ба Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг хэсгийн 28.4.3 дахь хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах гэж заасан, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн эмнэл зүйн заавар батлах тухай” А/489 тоот тушаалын нэгдүгээр хавсралт, Хүүхдийн өвчний цогц менежмент:, Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношилгоо эмчилгээ:, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа 5095:2017 стандартад зааснаар тус стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5 дахь хэсэг “Үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэл, маягт, хяналтын хуудсыг бүрэн хөтөлнө”, стандартын 12 дугаар хэсгийн 12.1.8 дахь хэсэг “Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна”, стандартын 12 дугаар хэсгийн 12.1.9 дэх хэсэг “Үйлчлүүлэгчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тодорхой тэмдэглэж, бүрэн хөтөлнө” гэж заасныг тус тус зөрчиж, уг стандарт, журам, тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйл ажиллагааны алдаа гаргаж, тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 3 настай, эмэгтэй, “***”эмчлэгч эмчээр ажиллахдаа, 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд түүний биед үзлэг, эмчилгээ огт хийгээгүйгээс уушгины хатгалгаа оношлогдохгүй хүндэрч, үжлийн байдалд орсны улмаас эмчилгээ оройтож, улмаар өвчтөн “***”нас барсан нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх" гэмт хэргийг,
Шүүгдэгч “***”Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “***”ажиллаж байхдаа буюу хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр ажиллах явцдаа, өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад хамаарах үүргээ биелүүлээгүй ба Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг хэсгийн 28.4.3 дахь хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах гэж заасан:, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн эмнэл зүйн заавар батлах тухай” А/489 тоот тушаалын нэгдүгээр хавсралт:, Хүүхдийн өвчний цогц менежмент:, Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношилгоо эмчилгээ:, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа 5095:2017 стандартад зааснаар тус стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5 дахь хэсэг “Үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэл, маягт, хяналтын хуудсыг бүрэн хөтөлнө", стандартын 12 дугаар хэсгийн 12.1.8 дахь хэсэг “Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна”, стандартын 12 дугаар хэсгийн 12.1.9 дэх хэсэгт “Үйлчлүүлэгчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тодорхой тэмдэглэж, бүрэн хөтөлнө” гэж заасныг тус тус зөрчиж, уг стандарт, журам, тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйл ажиллагааны алдаа гаргаж, тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 3 настай, эмэгтэй, “***”эмчлэгч эмчээр ажиллахдаа, 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд түүний биед үзлэг, эмчилгээ огт хийгээгүйгээс уушгины хатгалгаа оношлогдохгүй хүндэрч, үжлийн байдалд орсны улмаас эмчилгээ оройтож, улмаар өвчтөн “***”нас барсан гэх үйлдэлд Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***” мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өглөөний 8-9 цагийн хооронд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед хүүхдийг үзэхэд биеийн байдал хүндэвтэр, өндөр халуунтай, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан тул рентген зураг авхуулаад хэвтэн эмчлүүлэх заалт гаргаад хэвтэн эмчлүүлэх тасагт шилжүүлээд эмчилгээг эхлүүлсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***” мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 8 өдөр би жижүүр эмчээр ажиллаж байсан. Тухайн өдөр зарим эмч нар чөлөө авсан ачаалал ихтэй байсан ч би 3 давхарт гарч охиныг үзсэн. Аавтай нь уулзаад хордлого ихтэй талаар хэлж ярьж байсан. Охиныг 01 дүгээр сарын 09-ний өдөр эмчлэгч эмчээр хүлээж аваад эмчилгээ нэмээд, шинжилгээтэй нь танилцсан, рентген зургаар хатгаатай гарсан байсан. Тухайн өдрөө хүүхдийн бие харьцангуй тогтвортой хоносон. 10-ны өдөр антибиотик эмчилгээг сольсон. Охины бие муудаад 12-ны орой эрчимт эмчилгээ рүү шилжүүлсэн. Эрчимт эмчилгээнд ороод биеийн байдал нь тогтвортой хоносон. Хүүхдэд эмчилгээг нь цаг тухай бүрд нь хийгээд явсан. Гэвч эмчилгээ үр дүн муутай, хүүхдийн өвчин цааш даамжирч байснаас амь насаа алдсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***” мэдүүлэхдээ: “...Миний охин 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ханиад хүрсэн. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эмнэлэгт очоод жижүүр эмчид нь үзүүлэхэд гэдэсний ханиад байна гэж хэлсэн. Тэгээд эм өгөхөөр бөөлжөөд байхаар нь эмнэлэгт хэвтэхээр болоод хэвтсэн. 01 дүгээр сарын 8-наас 9-ний өдрүүдэд миний охинд эмч нар огт үзлэг хийгээгүй. Ер нь бол эхнээсээ буруу оношлоод улмаар хүндэрсэн. Иймд маш их гомдолтой байна. Одоо оршуулгын зардалд 29.337.943 төгрөг, сэтгэл санааны хохиролд 17.000.000 төгрөг, нийт 46.337.943 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “***” мэдүүлэхдээ: “...Тухайн үед манай эмнэлэг ачаалал ихтэй хүнд цаг үе байсан. Талийгаач охинд эм тариа огт хийгээгүй гэж үзэхгүй байна. Шаардлагатай эмчилгээг хийсэн. Хохирол гаргуулахаар шийдвэрлэвэл манай байгууллагад хүндрэлтэй л байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай “...3 настай охин “***”эмчлэгдэж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан асуулгүйгээр задлан хийсэн байна” гэсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 13 дахь тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /1 дүгээр хавтаст хэргийн 10-12 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***”ийн:
“...Миний охин “***”2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ханиад хүрсэн. “***”2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэвтэн эмчлүүлэх гээд очсон. Очиход жижүүр эмч нь үзээд гэдэсний ханиад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар гэрийнхээ ойролцоо байдаг Баянгол дүүргийн ахмад, хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлмээр байна гэхэд тэнд зөвхөн уушгины хатгалгаатай болон амьсгалын замын ханиадтай хүүхдүүд хэвтдэг гэж хэлээд танай хүүхэд гэдэсний ханиад учраас манай эрүүл мэндийн хуучин төв дээр хэвтэж эмчлүүлнэ гэж хэлсэн. Тэнд хэвтэхээр болоод хоёр өдрийн дараа рентген зургаар хуруулахад уушгины хатгалгаа болсон байна зурган дээр уушги нь сүүдэртэй гарсан байна гэж хэлсэн. Тэндээ эмчилгээ үргэлжлүүлж хийгдээд 4 дэх хоногоос нь эмчилгээ нь солигдож өөр антибиотикийн тариа хийхэд манай охин бөөлжсөн. Тэр антибиотикийг удаан хийх ёстой байтал сувилагч хурдан хугацаанд хийснээс болж охин бөөлжиж улмаар бие нь муудаж хэвтэрт орсон. Би эмчлэгч эмч “***” маргааш нь миний охиныг бөөлжүүлээд хэвтэрт оруулаад улам муутгаад хаячихлаа гэж хэлэхэд “сувилагч нь яагаад удаан хийхгүй хурдан хийж” байгаа юм бэ? гэж надад хэлсэн. Тэгтэл охины ээж эргэлтээр ирээд миний охин хавагнасан байна ш дээ яагаад ийм болгож байгаа юм бэ? гэж “***”эмчид хэлэхэд одоо хийж байгаа эмчилгээгээ сольж үзэхгүй бол сайжрахгүй байна гэж хэлээд эмчилгээг сольсон. Тухайн үед охиныг эрчимт эмчилгээний тасаг руу хэвтүүлсэн байсан. Тэгээд би эхнэр “***”зөвлөлдөөд “***”эмчид, бид нар хүүхдээ аваад эх нялхас руу явж эмчлүүлмээр байна, та нарын эмчилгээ таарахгүй байна ш дээ гэж хэлэхэд “***”эмч эрчим эмчилгээний тасагт орсон бол манайхаас гаргахгүй ээ бид нар эмчилгээгээ дахиад сольж үзье зүгээр болно гэж хэлсэн. Маргааш нь охины бие зүгээр болохгүй унтаа байдалтай байгаад байсан, Тэгээд би тасгийн эрхлэгчид нь танай эмч нар чинь ажлаа сайн хийж чадахгүй байна, эмч нар нь олдохгүй байна гэж хэлэхэд эрхлэгч нь хүүхэд бүрийн онцлог, эмчилгээ нь өөр байдаг юм бид нар эмчилгээгээ үргэлжлүүлээд явж байна гэж хэлсэн. Сайжрахгүй байгаад байхаар нь би эрчимт эмчилгээний тасгийн эмчид миний охины хаван улам бүр нэмэгдээд байна, хүчилтөрөгчийн аппарат нь ажиллаж байгаа юу зүгээр гэж эмчийн өрөөнд орж хэлсэн. “***” эмч нь хавантай байгааг нь мэдэж байгаа гэж хэлээд охиныг очиж үзээгүй. 2023 оны 01 сарын 14-ны өдөр оройны 18 цагийн үед тарианы сувилагч орж ирээд гэрэл асааж үзэхэд “охины уруул орчим хөхөрч, хаван нь нэмэгдсэн цонхийсон байсан. Сувилагч “***” эмчийг дуудаж, энэ хүүхдийг ханийн хүчилтөрөгчтэй өрөөнд оруулж эмчилмээр байна гэж хэлсэн. Хуучин байсан өрөөний аппарат нь муу ажилдаг байсан байна. Эмчид нь зүгээр болохгүй байна гэж удаа дараа хэлэхэд эмчилгээ хариуцсан “***” эмчийг дуудаж тэр хоёр ярилцаж байсан. Ярилцаж байх даа багшаас асууна аа гээд эмчилгээгээ мэдэхгүй байнга залгаж асуугаад байсан. Тухайн үед тариа залгахад охины бие улам муудаж өмдөндөө шээсэн байсан тэгээд бусад эмч нараа дуудаж яаралтай зөвлөлдөж эмчилгээгээ өөрчилсөн. Тэр шөнөдөө охины бие улам муудаж ээжийг нь дуудаж бид хоёр хамт сахиж хоносон. Үүрээр эмчлэгч эмч “***” нь эхнэрийг эмийн сангаас эм аваад ир гэж явуулсан. Явсан хойгуур нь охины бие муудаж шээс нь гарахгүй болсон байсан. Тэр үед эмч нар шээсийг нь катетер тавьж гаргана, хоёр хөлд нь гурван зэрэг тариа хийж дусал залгасан. Мөн зүүн гаранд нь дусал залгасан. Би хүүхдээ аваад өөр газар руу явмаар байна гэхэд эмч нар нь бид нар эх нялхсаас эмч нар дуудсан байгаа тэр үед явуулах үгүйг нь шийднэ гээд зөвшөөрлийн бичиг хийж өгөхгүй байсан. Удалгүй хоёр сувилагч ирж цусны шинжилгээ авах гээд хатгахад хатгасан газраас нь цус биш ус гарч байсан. Өмнө нь хоёр удаа цусны шинжилгээ авсан хоёр дах авалтаар нь мөн адил цус гарахгүй байсан 11 цагийн үед эх нялхсын эрчим эмчилгээний тасгийн дарга хиймэл амьсгаа хийж эхэлсэн. Би өрөөнд орж юу болсон талаар асуухад та хоёр гарч бай эмч нар ажлаа хийж байна битгий саад бол гэж хэлээд гарсан. Энэ үйл явдал цаг хэртэй үргэлжилсэн. Удалгүй “***”эмчийг явах гэхэд нь би охины биеийг зүгээр болох уу гэж асуугаад, та эх нялхас руу авч явахгүй юм уу гэхэд охин машины хүчилтөрөгчийг даахгүй авч явах боломжгүй гэж хэлээд явсан. Би өрөөнд орж биеийн байдлыг асуухад Халиун эмч охины тархи үхэжсэн байна адерналин 7 ширхгийг тарьсан одоо найдваргүй болчихлоо гэж хэлсэн. Эхнэр миний охиныг аварна биз дээ гэхэд одоо нэгэнт найдваргүй болсон байна гэж хэлээд эмчилгээг бүгдийг нь зогсоосон. Охиныг нөгөө өрөөнд оруулаад бид хоёрыг салах ёс хий гэж хэлээд эмч нар явцгаасан. Бид хэд гэр бүлээрээ салах ёс хийсэн. “***”сувилагч орж ирээд эх нялхсаас машин дуудсан хоёр цагийн дараа ирнэ гэж хэлээд гарсан. Би охиноо өөрөө морг руу хүргэж өгнө гэж хэлээд эмнэлгийн машинд суугаад эгчийн хамт явсан. Морг дотор ороод би туслах ажилтанд нь задлан хийлгэхгүй ямар нэгэн байдлаар задлан хийхээр бол надад хэлээрэй гэж хэлээд явсан. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед би ламын өгсөн элсийг охины духан дээр тавих гэж очиход туслах ажилтан нь Баянгол дүүргийн эмнэлгээс эмчлэгч эмч болон эмнэлгийн дарга нь ирээд задлан хийгээд явсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...айлын 3 дахь хүүхэд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. ...өмнө нь эмнэлэгт хэвтэж болон эмчлүүлж байгаагүй эрүүл саруул хүүхэд байсан. Хууч өвчин байгаагүй, хагалгаанд орж байгаагүй. ...тухайн үед эхнэр “***”нь төрөх дөхсөн 38-н долоо хоногтой байсан сэтгэл санаа хямарсан байсан, ажил явдлаа дуусгаад хэлнэ гэж бодож байсан би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, надад 780 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 18-20, 58 дахь тал/,
Гэрч “***”:
“...Манай эмнэлгийн дотоод хяналтын ажилтан “***”2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг хүүхдийн эмнэлгийн хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг шалга гэсний дагуу би очиж шалгахад тус эмнэлгийн хяналтын камер ямар ч бичлэг хураагаагүй байсан. “***”тухайн өдөр намайг яагаад камер шалга гэсэн эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн эмнэлгийн хяналтын камерыг ашиглахын тулд нууц код хийдэг бөгөөд нууц кодыг миний нөгөө ажилтан “***” бид хоёр л мэддэг...” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Гэрч “***”:
“...2023 оны 01 сарын /хэдний өдөр байсныг нь санахгүй байна/ хавьцаа, ямар ч байсан бүтэн сайн өдөр би гэртээ амарч байтал өглөө 10 цагийн үед “***”эмнэлгийн жижүүр эмч “***” над руу залгаж “манай эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа хүүхдийн биеийн байдал нь хүнд байгаа хүүхдийг ирээд үзээд өгөөч” гэсний дагуу би тус эмнэлэгт очиж, эрчим эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан 3 нас гарантаа эмэгтэй хүүхдийг /нэрийг нь санахгүй байна/ харахад ухаангүй, эрүүгээ татсан амьсгалтай, амьсгал цөөн, царай цонхигор, цус эргэлтийн алдагдалд гүнзгий орсон байдалтай байсан бөгөөд интубацын гуурсыг цагаан мөгөөрсөн хоолойд тавьж урсгалаар тэлэгддэг хүүдий маскаар амьсгалыг дэмжиж, сэхээн амьдруулахын зарчмын дагуу холбогдох эмчилгээг эхлүүлсэн. Тухайн үед тус Хүүхдийн эмнэлгийн “***”, “***”, “***” гэх мэт эмч нар хүүхдэд эмчилгээ хийж байсан бөгөөд миний бие дээрх эмчилгээнүүдийг эхлүүлээд хүүхдэд эмчилгээ хийж буй эмч нарын багт сэхээн амьдруулалтыг үргэлжлүүлэхийг зөвлөөд эмч нарын өрөө рүү орж хүүхдийн өвчний түүх болон шинжилгээнүүдтэй танилцаад, өвчтөний эмнэл зүйн байдал, тухайн үеийн оношилгоо өвчний түүхэнд бичиж тэмдэглэчхээд явсан. ...намайг анх очиж хүүхдийг үзэхэд ухаангүй, орчиндоо харьцаагүй, амьсгал цөөн, ядмаг, царай цонхигор, хүүхэн хараа хоёр талд өргөссөн, интубацын гуурс тавихад трахен рефлексгүй байсан. Шалтгааны хувьд уг хүүхэд уушгины хатгалгаа, хүнд цочмог, давшингуй явцтай хатгалгааны улмаас олон эрхтний дутмагшилд орж, хүнд байдлыг нөхцөлдүүлсэн байсан. ...миний хувьд уг хүүхдийг нэг л удаа очиж үзлэг хийж, шаардлагатай эмчилгээг хийж гүйцэтгэсэн” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 28 дахь тад/,
Гэрч “***”:
“...2023 оны 01 дүгээр сарын “***”би өөрийн ажил болох “***”салбар эмнэлэг дээр 24 цагийн хугацаанд жижүүр эмчээр ажиллаж байх хугацаанд орой 21 цагийн үед “***” гэх 3 настай, охин хүүхэд аав болон ээжийнхээ хамтаар манай эмнэлэгт ирэхэд нь миний бие хүлээн авч үзсэн бөгөөд тухайн үед “***”ын аав нь надад охиныхоо талаар хэлэхдээ 05-ны өдрийн өглөөнөөс хойш охиныг халуурч бөөлжиж эхэлсэн, ямар нэгэн эм тан хэрэглээгүй, шингэн зүйл бага хэмжээгээр уусан гэж тайлбарлаж хэлж тайлбарлаж байсан. Миний бие “***” охиныг чагнуураар чагнахад зүрхний авиа тод, хэм жигд түргэссэн, биеийн халуун 38 хэм хүрсэн, хоолой залгиур улаан өнгөтэй, хэвлийн хөндийг гараар тэмтэрч үзэхэд ямар нэгэн эмзэглэлгүй, биеэр ил харагдах тууралт болон цусархагшлын шинжгүй, мөчид дулаан, захад пульс тэмтрэгдэж байсан тул миний бие “***”ыг ерөнхий хордлогын шинжтэй, өндөр халуунтай, бөөлжилтийн тоо олон гэж үзэн өөрийнхөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэхэд “***”ын аав нь гэх эрэгтэй хүн эхнэртэйгээ хэсэг ярилцаж байснаа ээж нь өөрийгөө жирэмсний 38-н 7 хоногтой учир охиныгоо эмнэлэгт харж сахих боломжгүй, аав нь ажилтай учраас чөлөө авч, охиноо сахих боломжгүй учир охиноо гэрээрээ эмчилгээ хийж, ажиглах санал тавихаар нь би аав, ээж хоёрт нь хоёуланд нь “***”ын биеийн байдлыг тайлбарлах хэлээд, эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж хэлсэн боловч аав, ээж хоёр ,нь “***”ыг гэрээрээ эмчилгээ хийж, ажиглалт хийе гээд байхаар 'нь би “***”д эмнэлэгт байх хугацаанд нь ренгир болон холимог шингэн, бөөлжилтийн эсрэг тариаг түүний биеийн жинд тааруулж судсаар хийж, биеийн байдлыг нь ажиглахад анх эмнэлэгт орж ирсэн байдлаасаа цовоо болж эхэлсэн бөгөөд тэд нарыг эмнэлгээс гарахаас нь өмнө би “***”ын аав, ээжид нь хандаж “уусан болгоноороо бөөлжих, одоо байгаагаасаа биеийн байдал нь дордох, өндөр халуурах, унтаарах зэрэг шинж < тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт авч ирж үзүүлээрэй” гэдэг зөвлөгөөг өгч, гэрээр хийх эмийн жорыг бичиж өгсөн. Миний бичиж өгсөн эмийн жор гэвэл 1/ Амоксиклаб буюу үрэвслийн эсрэг үйлчилгээтэй антибиотикийг 375мг-тайг өдөрт 3 удаа, 3 хоног, 21 Ибупропен буюу халуун бууруулах үйлчилгээтэй эмийг 400мг-тайг таллаж буюу 2/1-г өдөр 3 удаа, 2 хоног, 3/, Церукал буюу бөөлжилт намдаах үйлчилгээтэй эмийг 10мг-тайг 4/1-г өдөрт 1 удаа, 1 хоног, 4/Хросол буюу шингэн сэлбэх давсны уусмалыг бөөлжилт бүрийн дараа 100мл-р буюу 1 уухдаа 5мл уух жор бичиж өгч явуулсан. Тэгээд тухайн өдрөөс хойш 01 дүгээр сарын 09-ний хавьцаа “***” охиныг манай эмнэлгийн хүүхдийн хэвТЭн эмчлүүлэх тасагт ирж хэвтсэн байхыг коридорт явж байхад нь харсан. Гэхдээ миний бие “***”ыг тухайн үед хэвтэн эмчлүүлж байхад нь ямар нэгэн байдлаар үзлэг, эмчилгээ хийсэн зүйл огт байхгүй. Харин эмчлэгч эмч “***”эмчилгээ хийж байсан бөгөөд 01 дүгэр сарын 14-ний өдөр “***” охин манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх явцдаа нас барсан талаар олж мэдсэн. Гэхдээ ямар шалтгаанаар нас барсан болохыг мэдэхгүй байна. ...01 дүгээр сарын “***”“***” аав, ээжийнхээ хамтаар 21 цагийн үед эмнэлэг дээр ирэхэд нь би ааваас нь “***”д ямар зовуурь байгаа талаар асуухад “Тухайн өдрийн өглөөнөөс эхлэж халуурсан, мөн 4-5 удаа бөөлжсөн” гэж хэлсэн. Намайг үзлэг хийхэд “***” 38 хэмийн халуунтай, уруул тод улаан өнгөтэй, шингэн шинжгүй, шокгүй, халууралт, бөөлжилтийн улмаасаа хордлогын байдалтай байсан тул миний бие “***”ыг вирусийн гаралтай ходоод гэдэсний замын хямрал гэж оношилсон. Мөн чагналтаар уушгины хатгалгааг илэрхийлэх хэржигнүүр байхгүй ч гэсэн эмнэлэгт хэвтүүлж байж нарийн шинжилгээнүүдийг хийх шаардлагатай гэж аав, ээжид нь хэлсэн боловч миний үгэнд оролгүй аав, ээж нь гэрээрээ эмчилгээ хийлгэнэ гэж хэлэн эмийн жор бичүүлж авч явсан. ...Миний хувьд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны оройн 21 цагийн үед “***”ыг аав, ээжийн хамтаар эмнэлэгт ирэх үед нь 200 мл-тэй Ренгерийг судсанд дуслаар, Натри, Кали, Клкжозийн холимог шингэнийг 100мл-г судсанд дуслаар, Церукал нэртэй бөөлжилтийн эсрэг тариаг 0,1мл-г 10мл хүртэл Натрийн хлродийн уусмалаар шингэлж судсанд аажим хийх зэрэг эмчилгээг хийж, ажиглахад биеийн байдал нь сайжирч, халуун бууран, хордлогын шинж багассан” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-31-р тал/,
Гэрч “***”:
“...Би одоо “***”-н Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд миний хийх ёстой ажил үүргийн хуваарийн хувьд тус эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ, бүтэц, зохион байгуулалт зэргийг хариуцах ёстой байдаг юм. ...2023 оны 01 дүгээр сарын “***”манай эмнэлэгт “***”гэх нэртэй 3 настай, эмэгтэй хүүхэд яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр ажиллаж байсан манай эмнэлгийн эмч “***”үзүүлсэнд байсан бөгөөд хүүхэд эмнэлэгт ирэх үедээ өдөрт 7-8 удаа бөөлжсөн, биеийн халуун 38, хааяа ханиалгана гэсэн зовуурьтайгаар ирэхэд нь “***”эмч “***”ыг үзээд, өөрийнхөө эмнэлэгт хэвтэн эмчлэгдэх шаардлагатай гэж дүгнэсэн боловч хүүхдийг эмнэлэгт авч ирсэн аав, ээж хоёр нь хоорондоо ярилцаж байгаад “***”ын ээж нь жирэмсэн тул охиноо гэрээрээ эмчилгээ хийлгэх санал хүсэлт гаргасан учир “***”эмч хүүхдэд шингэн сэлбэх, хордлого тайлах, бөөлжилт намдаах Церукал нэртэй тариаг судсаар хийгээд, эмийн зөвлөгөө өгөөд охиныг аав, ээжийнхэн хүсэлтээр, буцаасан байран. “***”эмч охины аав, ээжид нь бөөлжилт нэмэгдэх, халууралт буурахгүй байх, биеийн байдал нь дордвол яаралтай эмнэлэгт эргэж ирж, үзүүлэхийг зөвлөөд буцаасан юм билээ. ...тэгээд 01 дүгээр сарын 07-ны өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан эмч “***” дээр “***” охин бөөлжинө, халуурна, ханилгана гэсэн зовуурьтайгаар дахин ирж үзүүлэхэд нь “***” эмч “***”ыг тус эмнэлгийн 3 давхарт өвчтөний түүхийг нээж, хүүхдийг хэвтэн эмчлүүлэх шийдвэр гаргаж, эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд хүүхэд хэвтэх үедээ уусан бүх зүйлсээрээ бөөлжиж, биеийн халуун 39 хүртэл халуурч, хоолонд дургүй, бага зэрэг ханиалгана гэсэн зовуурьтай байсан тул “***” эмч тухайн хүүхэд тус өдөр Цепатаксин, Амоксиклав зэрэг тариануудыг судсаар хийх эмчилгээ хийсэн. ..тухайн өдрийн маргааш буюу 01 дүгээр сарын 08-ны өдөр манай эмнэлгийн жижүүр эмчээр ажиллаж байсан эмч “***”нь “***”ын цусны шинжилгээ болон биеийн байдлыг үзэж, үнэлэлт дүгнэлт өгч урьд өдрийн хийгдсэн эмчилгээ болох Цепатаксин, Амоксиклав хоёр дээр нэмж Дексаметазон нэртэй үрэвслийг дарах, харшлын эсрэг үйлчилгээтэй тариаг судсаар хийгдсэн байсан. ...тэгээд 01 дүгээр сарын 09-ний өдөр “***”ын эмчлэгч эмчээр “***”эмчийг миний бие шийдвэр гаргаж хуваарилж өгсөн бөгөөд “***”эмч 09-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэл хүүхдэд Цепатаксин, Амоксикпав, Дексаметазон зэрэг эмчилгээгээ үргэлжлүүлэн хийхэд биеийн байдал нь тогтворжиж бөөлжих, халуурах зэрэг шинж тэмдэг нь багассан боловч 12-ны өдрөөс “***”ын биеийн байдалд хоолонд дургүй болох, орчны харилцаа сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрч, биеийн байдал нь муудаж эхэлсэн тул “***”эмч цус болон биохимийн шинжилгээ аваад, үндсэн эмчилгээ болох Цепатаксин, Амоксиклав, Дексаметазон зэргийг үргэлжлүүлэн хийх шийдвэр гаргаад, өмнөх өдөр нь жижүүрт хоносон байсан учир шинжилгээний хариуг гараагүй байхад нь 14 цагийн үед ажлаас бууж амарсан. ...тэгээд орой 21-22 цагийн үед охины өгсөн цус болон биохимийн шинжилгээний хариу гарсныг “***”эмч харахад биохимийн шинжилгээгээр нийт уураг нь багассан, хүүхдийн биеийн байдал хүндэрсэн, хавагнасан, амьсгаадсан зэрэг шинж тэмдгүүд илэрсэн учир “***”эмч жижүүр эмчээр ажиллаж байсан “***”эмчтэй холбогдож байгаад охиныг тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн байсан бөгөөд “***” эмч “***”ыг Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлээд уураг нөхөх, Цепатаксины оронд Мерофенем гэх антибиотикоор сольж болон Допамын эмчилгээ болон бусад шингэн сэлбэх, хүчилтөрөгч зэрэг эмчилгээнүүдийг хийж хоносон байсан. ...01 дүгээр сарын 13-ны өдөр “***”ын эмчлэгч эмчээр Эрчим эмчилгээний эмч “***” хуваарьлагдаж, хүүхдийг хүлээн аваад хүүхдэд уураг нөхөх, Мерофенем, Амоксиклав, Дексаметазон болон Допамын эмчилгээ болон бусад шингэн сэлбэх, хүчилтөрөгч зэрэг эмчилгээнүүдийг үргэлжлүүлэн хийсэн, 01 дүгээр сарын 14-ний өдөр хүүхдийн биеийн байдал хүнд, хүчилтөрөгчийн хэрэгцээ өссөн бөгөөд эмчилгээний хувьд урьд өдрийн хийгдсэн эмчилгээг үргэлжлүүлэхэд 19 цаг 30 минутын үед жижүүр эмч “***” охиныг үзэхэд амьсгалын дутмагшил болон бусад эрхтний дутмагшил гүнзгийрч, хүндэрсэн байсан тул эмчлэгч эмч “***”ыг дуудаж, 21 цагийн үед “***” эмч охиныг үзээд үндсэн эмчилгээг үргэлжлүүлэн, нэмж Эуфиллин, Норадреналин зэрэг эмчилгээг хийж хоносон боловч 15-ны өглөө 09 цагийн үед эмнэлгийн хүлээн авахаас над руу залгаж “***”ын биеийн байдал маш хүнд байгаа талаар хэлсэн бөгөөд манай эмнэлгийн зөвлөх эмч “***”, мөн охины эмчлэгч эмч “***” болон бусад эмч нар охинд шаардлагатай эмчилгээг хийсэн боловч намайг очихоос өмнө “***” охин нас барсан байсан. Манай эмнэлэгт талийгаач “***”ыг хэвтэн эмчлэгдэж байх хугацаанд түүний аав “***” ганцаараа байнга сахидаг байсан. ...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “***”эмч тус эмнэлгийн жижүүр эмчээр" ажиллаж байсан учир “***”д үзлэг хийж, эмчилгээтэй нь танилцаад, хийгдэх шаардлагатай эмчилгээг хийсэн байсан. ...01 дүгээр сарын 09-ний өдөр “***”ын эмчлэгч эмчээр “***”эмч томилогдож, хүүхдийг үзэж, биеийн байдлыг үнэлж, эмчилгээний шийдвэр гаргаж, эмчилгээг хийсэн байсан” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Гэрч Б.”***”ын:
“...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “***”-н салбар Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн тасагт жижүүр эмчээр томилгоот үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эмнэлгийн 2 давхарт байх өрөөнд “***” гэх /насыг нь сайн санахгүй байна. 2 настай байсан байх/ эмэгтэй хүүхэд манай эмнэлэгт 07-ны өдөр хэвтэн эмчлэгдэж байран. Тухайн хүүхдийн эмчлэгч эмч нь “***”эмч байсан бөгөөд миний хувьд 09-ний оройн 17 цагаас 10-ны өглөөний 08 цаг хүртэл хүүхдийн “тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа хүүхдүүдэд үзлэг хийж, хяналт тавих үүрэгтэй байдаг. ...09-ний өдрийн хувьд ажлын өдөр байсан учир “***”ыг түүний эмчлэгч эмч “***”нь үзэж, эмчилгээ бичиж, хийсэн байсан бөгөөд “***” нь 08-ны өдөр цус, биохимийн шинжилгээ өгөөд, хариуныхан дагуу эмч нь эмчилгээгээ төлөвлөж, эмчилгээ үргэлжлүүлэн хийгдэж байсан. ...тэгээд орой 17 цагаас хойш миний бие жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэхдээ эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа хүүхдүүдийг 2 удаа тойрон үзлэг хийсэн бөгөөд “***”ыг 2 удаа үзэхэд эхний үзэлтэн дээр сахиураар нь хамт байсан түүний аав нь биеийн байдлыг нь асуухад охиныг бөөлжихөө байсан, баагаагүй, халуураад байгаа боловч одоогоор гайгүй байна, халууныг нь үзээд өгөөч гэхээр нь би сувилагч дуудаж, “***”ын халууныг нь, үзэхэд халуураагүй байсан. Тэгээд охины эмчлэгч эмч “***”бичиж өгсөн эмчилгээг харахад /нэрийг нь санахгүй байна/ антибиотик, дексаметазон нэртэй үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, гэдэсний бактери, хорсол, халуун бууруулах эм зэрэг эмчилгээг бичсэн байхыг харсан, Охин хордлоготой байсан учир би нэмэлтээр шингэнийг тооцож, физиологийн хэрэгцээг тооцон 250мл ренгерийг дуслаар хийхийг эмчилгээнийхэн хуудсан дээр тэмдэглэж өгсөн. ...тэгээд хоёр дахь үзлэгийг 10-ны өглөө үүрээр 06 цагийн үед хийж охины ааваас биеийн байдлыг нь асуухад гайгүй гэж хэлж байсан. Тэгээд өглөө “***”эмчид 08 цаг 30 минутад хүлээлгэж өгөөд, ээлжээс буусан. Намайг 09-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж явцдаа “***” охины биеийн байдал тогтвортой байсан. Цээжийг чагнахад ширүүн амьсгалтай, хэвлийг дарж үзэхэд бага зэргийн эмзэглэлтэй байсан учир би 10-ны өглөө буухдаа “***”эмчид цээжийг гэрэлд харах, хордлого ихтэй учир давтан шинжилгээ авах шаардлагатай талаар амаараа хэлж байсан. Үүний дараа 01 дүгээр сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад жижүүр эмч “***” залгаж “***”ын биеийн байдал хүндэрсэн тул бүх нарийн хамтарсан үзлэгт дуудахаар нь би эмнэлэг дээр явж очиход “***” эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн, биеийн байдал нь маш хүнд байсан бөгөөд эрхлэгч “***”, охины эмчлэгч эмч “***”, “***” /бусад эмч нарыг санахгүй байна/ нар бөөндөө хамтарч үзээд, охиныг үжил, үжлийн шокт орсон учир ЭХЭМҮТ-н зөвлөх эмч “***”ос зөвлөгөө авахад антибиотик эмчилгээг хэвээр, допамын эмчилгээний тунг нэмж хийхийг зөвлөсний дагуу дээрх эмчилгээнүүдийг “***” эмчийн хяналтад дор сувилагч хийсэн. Тэгээд бид нар тухайн шөнөдөө харьцгаасан бөгөөд 15-ны өглөө эрт /цагийг нь санахгүй байна/ эмнэлгээс дуудахаар нь яваад очиход “***”ын биеийн байдал маш хүнд байсан бөгөөд шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн боловч нас барсан” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 41- 42 дахь тал/,
Гэрч “***”:
“...Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хуваарийн дагуу хүүхдийн эмнэлгийн 1 дүгээр нарийн эмчээр 24 цагийн хугацаатай ажилласан бөгөөд надад “***” гэх хүүхдийг манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирсэн талаар хамт үүрэг гүйцэтгэж байсан ажилтнуудаас хэлж, мэдэгдсэн хүн огт байхгүй бөгөөд миний бие уг хүүхдийг манай эмнэлэгт хэвтсэн талаар мэдээгүй, үзлэг, эмчилгээ ч хийгээгүй юм. Миний хувьд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа хүүхдүүдэд тогтмол үзлэг, эмчилгээ хийх, мөн эмнэлгийн үйл ажиллагааг тухайн өдрийн хүрээнд хариуцна. Одоо тодруулж буй “***” гэх хүүхдийг 07-ны өдөр хүлээн авах дээр ажиллаж байсан эмч “***” хүлээн авч, эмчилгээ бичиж өгөөд, тасаг руу шилжүүлсэн байх бөгөөд тухайн хүүхдэд хүндрэл болон зовууриуд багсахгүй байх тохиолдолд эмч үзлэг хийж шийдвэрлэх ёстой байдаг. Харин дээрх хүндрэл, зовуурь гараагүй бол хүлээн авахын эмчийн бичсэн эмчилгээгээр эмчилгээ хийгдэж явдаг. ...2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өдөр жижүүр эмчээр ажиллахдаа оройн тойрон үзлэгээр үзлэг хийж байхад “***” гэх эмэгтэй хүүхдийн хэвтэж байсан өрөөнд нь орж сахиураар нь хамт байсан түүний ааваас нь хүүхдийн биеийн байдлыг нь асуухад аав нь охиныг 2, 3 хоног халуурч байгаад одоо халуурахаа байсан, биеийн байдал нь дээрдэж байгаа гэж хэлэхээр нь би амин үзүүлэлтүүдийг үзэхэд амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. Уг хүүхдийн биеийн байдал тогтвортой байсан учраас үзлэгийн тэмдэглэл хөтлөхгүй байж болдог учир, үзлэгийн тэмдэглэл хөтлөөгүй тухайн үед түүний дараа 5 дахь өдөр буюу 13-ны өдөр “***”ын эрчимт эмчилгээний тасагт эмчлэгч эмчээр нь “***” эмч хүлээж авсан. 14-ний орой 22 цагийн үед манай эмнэлгийн жижүүрээс “***” охины биеийн байдал хүнд байна, эмч нарын хамтарсан үзлэг хийе гэж дуудсаны дагуу би ирж, эрхлэгч “***”, “***”, “***”, “***”, “***” нарын хамтаар үзлэг хийхэд амьсгалын дутагдалд орсон, бие нь хавагнасан, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй байсан учир /яаг ямар эмчилгээ хийхээр шийдвэрлэсний одоо санахгүй байна. Өвчний түүхэн дээр тэмдэглэгдэж үлдсэн байгаа/ шаардлагатай эмчилгээ хийх шийдвэр гаргасан. ...тэгээд 15-ны өглөө 10 цагийн үед жижүүрээс “***” ын биеийн байдал дахин хүндэрсэн гэж дуудсаны дагуу миний бие очиход амьсгалын дутмагшил гүнзгийрсэн байсан бөгөөд шаардлагатай эмчилгээ хийгдэж байх үед зөвлөх эмч “***” ирж охиныг үзээд, амьсгалын аппаратад оруулах шийдвэр гаргаад интубацын гуурс тавихаас өмнө охины амьсгал, зүрх зогссон учир интубацын гуурсаа тавьж, сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч амь нас нь аврагдаж чадалгүй, нас барсан. Хүлээн авахын эмч “***” үзлэг хийж, өвчний түүхийг бичээд, хийгдэх эмчилгээг шийдвэрлээд, хүлээн авахын сувилагчаар дамжуулан тасагт ажиллаж буй сувилагчид хүлээлгэж өгөөд, Хишигсүрэн эмч бид хоёр хариуцах ёстой” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Гэрч “***”:
“...Манай “***”-с Хүүхдийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан “***”нас барах болсон шалтгаантайгаар холбоотойгоор 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны өргөтгөсөн хурал хийсэн бөгөөд тус хурлаас гарсан дүгнэлтээр Хүүхдийн салбар эмнэлгийн ажилтнууд өвчний түүхийн хөтлөлт хангалтгүй авсан, мөөртлөө оношилгоо, шинжилгээ, эмчилгээг эмчийн тэмдэглэл дээрээ бичээгүй, асуумж дутуу авсан гэх мэт анхан шатны бичиг баримтын хөтлөлт хангалтгүй. Антибиотик эмчилгээг 2 удаа сольсон боловч антибиотикийг авах болон солих заалт бичээгүй. Нэмэлт эмчилгээ авч байгаа хэр нь эмчийн үзлэг бичигдээгүй. Ялган оношилгоо хийгдээгүй, тасгийн эрхлэгч болон эмчлэгч эмч нарын хамтарсан үзлэг оройтсон. Гэрээт зөвлөх эмчийн хамтарсан үзлэг цаг алдаж авсан байх бөгөөд талийгаач “***”ыг эмчлэгч эмчээр ажиллаж байсан “***”нь тухайн хүүхдийг цаг алдаж, Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн гэж дүгнэсэн. ...Би “***” гэх охиныг огт танихгүй бөгөөд миний зүгээс тухайн хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эмчилгээ хийсэн зүйл огт байхгүй. ...”***”нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасагт ирж “***” эмчид үзүүлэхэд тухайн эмч нь острый гастроэнтерит гэж оношилж, цефотаксим 500мг-р 6 цагийн зайтай болон бусад шаардлагатай дэмжих эмчилгээг авсан. ...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эмч “***”нь “***”д антибиотик эмчилгээ болох гентамицин, дексаметазон зэрэг эмчилгээг нэмж хийн бусад дагалдах эмчилгээг хийсэн. ...тус эмчилгээ нь 4 хоног буюу 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй үргэлжилсэн. ...тэгээд антиобтик эмчилгээг солих зааврын дагуу дээрх хийгдсэн үндсэн эмчилгээг үр дүнгүй гэж эмчлэгч эмч “***”2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үзсэн учир эмчилгээг сольж амоксиклав, цефтриаксоноор сольж, мөн вирусийн эсрэг эм болох тамивир зэрэг эмчилгээг хийсэн. ...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүүхдэд өмнөх өдрийн эмчилгээ хийгдсэн хэвээр байж байтал 15 цагийн орчимд “***”аас шинжилгээг давтахад өөрчлөлттэй байсан учир охиныг Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлж, тус тасгийн жижүүр эмчээр ажиллаж байсан Л.Золжаргал хүлээн авч “***”д альбумин, допамин нэмж, үндсэн эмчилгээг үргэлжлүүлсэн. ...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж буй “***”ын эмчлэгч эмчээр Б.”***” томилогдож, эмчилгээнд эмипенем, амоксикпавыг хавсарч нэмэгдсэн. ...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өмнөх өдөр хийгдсэн эмчилгээг үргэлжлүүлэн хийж өнжөөд. ...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өглөөний 11 цагт зөвлөх эмч ирж үзсэн. “***”ын амьсгал зүрх зогсож, сэхээн амьдруулах реанимацыг 12 цаг 12 минут хүртэл хийсэн боловч үр дүнгээ өгөлгүй, нас барсан. ...”***”ыг 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хүүхдийн салбар эмнэлгийн хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасагт үүрэг гүйцэтгэж байсан эмч “***” нь хүлээн авч, үзлэг оношилгоо хийгээд, острый гастроэнтерит буюу хоол боловсруулах замын үрэвсэл /суулгалт/ гэж оношилж, биеийн байдлыг шар түвшинд буюу хүндэвтэр зэргээр үнэлж, тасагт хэвтүүлж, хийгдэх эмчилгээг бичиж өгсөн байна. Үүнээс харахад “***” эмч нь “***”ын биеийн байдлыг хүндэвтэр гэж үнэлсэн учир тасагт хэвтэн эмчлэгдэх үеийг өөрөө хариуцах ёстой. Харин биеийн байдал тогтворгүй, хүнд хүүхдийг тухайн өдөр үүрэг гүйцэтгэж буй 1 дүгээр нэрийн эмчид танилцуулж, хамтарсан үзлэг хийж, шаардлагатай эмчилгээг хийх ёстой байдаг” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
Гэрч “***”:
“...Миний авсан мэдээллээр 2022 оны 01 дүгээр сард “***” гэх охиныг манай Хүүхдийн эмнэлэгт аав, ээж нь авч ирж үзүүлээд, эмч хэвтэн эмчлэгдэх шаардлагатай гэж үзсэн боловч аав, ээж хоёр нь ээжийг нь жирэмсэн учир хэвтэн эмчлүүлэхгүйгээр, гэрээрээ эмчлүүлнэ гээд “***”ыг авч яваад, маргааш нь дахин хүүхдийн эмнэлэг дээр “***”ыг авч ирж, үзүүлээд үзсэн эмч нь “***”ыг хэвтэн эмчлүүлэх шийдвэр гаргаж, хэвтэн эмчлүүлж эхэлсэн юм билээ. Хүүхэд эмчлэгдэх явцдаа биеийн байдал нь хүндэрч эрчимт эмчилгээний тасаг руу шилжин эмчлэгдэж байгаад биеийн байдал нь хүндэрч, нас барсан мэдээлэл авсан. Уг тохиолдлыг манай эмнэлгийн Чанар албаны өртгөсөн хурлаар, дүгнэхдээ Эмгэг судлалын үндэсний төвөөс гаргасан протоколыг үндэслэж шийдвэр гарган Хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжруулах, эмч нарыг эмчлүүлэгч нарыг хянах хяналтаа дээшлүүлэх, Хүүхдийн эмнэлгийн дотоод зохион байгуулалтыг дээшлүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Мөн тухайн даг үед манай Хүүхдийн эмнэлгийн ажил ачаалал маш өндөр, нэг эмчид ноогдох өвчтөний тоо 30 гарсан зэрэг нөхцөл байдалтай маш хүнд цаг үед ажиллаж байсан.” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 50 дахь тал/,
Гэрч “***”:
“...Миний талийгаач охин “***” нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот, “Гурван гал эмнэлэг”-т 2,600 грамм жинтэй, энгийн төрөлтөөр төрсөн. Төрөлхийн ямар нэгэн өвчин эмгэг, согог гэх зүйлгүй эрүүл саруул байсан төрж, өсөж байсан. Төрсөн цагаасаа хойш 2020 оны 10 дугаар сарын хавьцаа Ронтовирус гэдэг ханиад хүрч “Гурван гал” эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлээд, зүв зүгээр болоод гарч байсан юм. Өөрөөр ямар нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан асуудал байхгүй. ...тэгээд 2023 оны 01 дүгээр сарын “***”ханиад хүрч, “***”эмнэлгийн хүлээн авах тасагт очиж эмчид нь үзүүлэхэд хордлогын шинж чанартай ханиад хүрсэн байна гэж хэлээд шингэн ренгер болон церугал гэдэг бөөлжилтийн эсрэг үйлчилгээтэй тариаг судсаар хийж өгөөд хэвтэх үү гэж асуухаар нь би шингэн хийлгээд эм, тариа бичүүлж байгаа юм чинь гайгүй байлгүй дээ гэхэд за тэгвэл гэрээр эмчилгээ бичүүлж аваад, шинж тэмдэг арилахгүй, нэмэгдэх юм бол эргэж ирээд шууд хэвтээрэй гэж хэлээд явуулсан. ...тухайн үед охин маань эмнэлэгт очихоосоо өмнө 2 хоног дараалж халуурсан, бөөлжсөн, гүйлгэсэн гэсэн оноштой очсон юм. Тэгээд бид нар гэрээр эмчилгээ бичүүлж аваад, гэртээ хариад 5, 6-ны өдрүүдэд охин маань бөөлжөөд, гүйлгээд байхаар нь 07-ны өдөр Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр шийдээд, очиж үзүүлэхэд охиныг маань /нэрийг нь санахгүй байна/ жижүүр эмч үзээд, өвчний түүхийг нээж хэвтүүлсэн бөгөөд сахиураар нь манай нөхөр “***” хамт орж хэвтсэн. Анх энгийн тасагт хэвтсэн байсан бөгөөд эмчилгээ үргэлжилсээр байгаад 10-ны өдрийн хавьцаа охин маань Ланатексин нэртэй тариаг хийлгэж байх явцдаа шууд бөөлжөөд, биеийн байдал нь эрс өөрчлөгдөж, бие нь муудаж эхэлсэн. Эргэлтээр хоол унд аваачиж өгөхөд нүүр ам нь сэлхийж, унжгардуу болсон байхаар нь “***”т яагаад биеийн байдал нь ийм болсон талаар асуухад эмч нар нь үзэж байгаа, эмчилгээндээ ингэж байгаа байх гэж хэлсэн. Тухайн үед охиныг маань “***” гэдэг эмч эмчилж байсан бөгөөд би эмчтэй нь уулзъя гэхэд үзлэг ихтэй амжихгүй гэхээр нь би хүлээж байгаад оройхон “***” эмчтэй уулзаж, охиныхоо биеийн байдлыг асуухад хийгдэж байгаа эмчилгээ, шинжилгээний хариуг хэлж өгөхөөр нь би эмчээс нь биеийн байдал нь гайгүй биз дээ гэхэд гайгүй гэж хэлсэн. Тухайн өдрийн маргааш нь охиныг маань эрчимт эмчилгээний тасгийн өрөөний хажууд хүчилтөрөгчтэй өрөөнд оруулж, хүчилтөрөгч залгасан байсан. Охин маань ерөнхийдөө унтаа байдалтай байсан. Шөнө 00 цагийн үед нөхөр маань над руу залгаад охины маань биеийн байдал хүндрээд Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлчихлээ гэхээр нь би шөнө эмнэлэг дээр очоод “***”, “***” гэдэг эмч нартай уулзахад эмчилгээ шинэчилж хийнэ гэж хэлж байсан бөгөөд өөрөө хоолоо идэж чадахгүй байсан учир гуурсаар хооллож эхэлсэн. Тэгээд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсээр байгаад 15-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед нас барсан. Нас барахаас нь өмнө ЭХЭМҮТ-н “***” гэдэг эмч ирж үзээд, удалгүй залгасан байсан аппаратыг нь салгаад хиймэл амьсгал хийж байгаад бид нарт нас барчихлаа гэж хэлсэн. ...Эрчимт эмчилгээний тасагт шилжээд охины маань биеийн байдал эрс муудсан бөгөөд эмч нарт охины биеийн байдал муудаад байна, өөр эмнэлэгт хэвтүүлэх үү, аль эсхүл ЭХЭМҮТ-д шилжүүлье гэхэд эмчилгээ эхэлсэн, аппарат залгасан учир зөөвөрлөх боломжгүй, зүрх нь дийлэхгүй гэхээр нь би та нар чадахгүй байгаа юм чинь би хүүхдээ авч явна гэхэд эмч нар эмчилгээний үр дүн гараагүй учир эмнэлгээс гаргахгүй гэсээр байгаад эмнэлгээс гаргаагүй, дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлж өгөлгүй цаг хугацаа алдсан учир охин маань нас барсан учир эмч нар яагаад дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулаагүй гэдгийг мэдмээр байна” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 52 дахь тал/,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “***” гийн:
“...Би уг хэргийн талаар манай эмнэлгийн Чанарын албан өргөтгөсөн хурал дээр сууж байхдаа мэдсэн бөгөөд анх 2023 оны 01 дүгээр сарын “***”“***” нь Хүүхдийн салбар эмнэлэгт ирж үзүүлээд, үзсэн эмч нь хэвт гэсэн боловч ээж нь жирэмсэн харах боломжгүй гэдэг шалтгаанаар тухайн үед гэрээр бичүүлж аваад явсан юм билээ. Тэгээд 07-ны өдөр дахин ирэхэд “***” эмч хүлээн авч, үзээд Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шийдвэр гаргасан гаргаж, хэвтүүлэхэд хүүхэд эмчлэгдэж байх явцдаа эхний 3 өдөр биеийн байдал нь сайжирч байгаад, дахин хүндэрч 15-ны өдөр нас барсан юм билээ. Манай Чанарын албаны өртгөсөн хурал уг асуудлыг дүгнэхдээ эмчилгээ оношилгооны стандартын дагуу шаардлагатай эмчилгээг хийсэн гэж дүгнэсэн. Тухайн үед манай эмнэлгүүдийн хувьд ажил, ачаалал маш их, хүнд цаг үе байсан...” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 56 дахь тал/,
Шинжээч эмч “***”:
“...Миний оролцоог бүрэлдэхүүнтэй шинжээчийн 870 дугаартай дүгнэлтийн 10.11 дэх хэсэгт тусгагдсан MNS 4621:2008 гэж бичигдсэн нь бичилтийн алдаа буюу уг хэрэгт уг стандартыг зөрчсөн зүйл байхгүй бичилтийн алдаа гарсан байна. ...өвчтөн эмчлэх тухай MNS 5095:2017 стандартын 9-р хэсэг болон 12.1.9 дэх хэсэг зөрчсөн гэсэн нь, үнэн зөв. ...MNS 5095:2017 12.19 стандартыг зөрчсөн нь эмч “***”, “***” нарын үйл ажиллагааны алдаатай холбоотой. ...яагаад гэвэл хүүхэд 2023.01.07-09-ний өдрүүдэд эмчлэгч эмч болон жижүүр эмч нар ямар нэгэн үзлэг оношилгоо хийгээгүй, эмчилгээ болон үзлэг оношилгоо хийсэн тухай ямар нэгэн тэмдэглэл баримт, өвчний түүхэнд байхгүй байсан учир дээрх 2 стандарт зөрчиж, алдаа гаргасан гэж дүгнэсэн...” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 107 дахь тал/,
Амь хохирогч “***” нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 497 дугаартай:
“...Талийгаач нь хоёр уушгины нэвчдэс хатгалгаа өвчний улмаас үжлээр хүндэрч нас баржээ. Эмгэг судлалын шинжилгээний протокол №”***”-01.2023 онош үндэслэлтэй боловч эмнэл зүйн болон эмгэг судлалын шинжилгээний өөрчлөлтөөс дүгнэхэд дархлаа дутмагшил, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны хямралтай нь үхлийн шалтгаан нөлөөлсөн гэсэн нь үндэслэл муутай байна. Нэмэлтээр оролцогчоос гаргасан асуулт: 2023 оны 01 дүгээр сарын 11-ний 20 цаг 12 минутын эмчилгээнд Амоксикпав 1200мг-р 0,41666666666667/500мг/-р 10% мл натри хлоридоор шингэлж 30 удаа судсанд тарьсан байна. Уг антибиотик нь өргөн хүрээт пенициллиний хагас нийтлэг антибиотик юм. 3-12 нас хүртэлх хүүхдэд 30мг/кг-аар тооцож хийгддэг ба хэмжээ болон тун биеийн жинд тохирсон, эмчилгээ зөв хийгдсэн байна. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс “Цефалоспорины бүлгийн 3-р үеийн өргөн хүрээний антибиотик хийгдэж байсан тохиолдолд сорил тавих болон антибиотик мэдрэг үзэх шаардлагатай байсан байна. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Эрчимт эмчилгээний тасагт хийгдсэн эрчимт эмчилгээ оношилгоо тохирсон байна. 6.2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 48 минутад дексаметазон тариаг 4мг-р 1мг, Nacl 0,9% 100мл-р 0,1 флакон 10мл/ өдөрт 1 удаа хийсэн ба дексаметазон нь кортикостероид бүлгийн халдвар харшлын эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг эмийн бодис бөгөөд тухайн тариаг хийсэн тохиолдолд биеийн байдал муудах гаж нөлөө үзүүлэхгүй ба талийгаачийн тухайн үеийн биеийн байдалд хэрэглэхэд тохиромжтой байжээ. Эдгээр эмүүд хоорондоо харшлах зүйл үгүй. Хийгдэх ёстой эм тариа мөн ба биеийн байдлыг муудуулж, 2 талын уушгины хатгалгаа өвчнийг үүсгэхгүй болно. Харин эмнэлэгт ирэх үед нь үжил үжлийн шокийг үнэлээгүй оношилгоо эмчилгээг хожимдож хийж эхэлсэн байна. Үжил үжлийн шок нь тархи, олон эрхтний дутагдал, амьсгал зүрх судасны цочмог дутагдалд хүргэнэ. Талийгаачийн 2023.01.08-ны цусны ерөнхий шинжилгээнд цагаан эсийн тоо 2.2х10л, тромбоцит 140x1 Ол, эмнэлзүйн шинж тэмдгүүдийг үнэлэхэд үжил, үжлийн шокийг оношлоогүй, хүүхдийн биеийн байдлыг зөв эрэмбэлээгүй, оношийг бүрэн тогтоогоогүй, эмчилгээ хожимдож буюу дутуу хийгдсэн байна. Тухайлбал 2023/01/08.09-ний өдрүүдэд эмчийн үзлэг хийгдээгүй байна” гэсэн дүгнэлт, /1-р хавтаст хэргийн 72-90 дэх тал/,
Амь хохирогч “***” нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор дахин хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 870 дугаартай:
“...Шинжээч эмч нарын 2023.05.25-ны өдрийн 497 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хүүхдийг 2023.01.07-нд хүлээн авсан эмч “***” оношийг цочмог ходоод гэдэсний үрэвсэл гэж оношлоод шинжилгээ төлөвлөн, эмчилгээ бичсэн байх ялган оношилгоо болон үзлэг, хяналт хийгээгүй, 2023.01.07-2023.01.09-ний өдрүүдэд эмчлэгч эмч болон жижүүрийн эмч нар үзлэг огт хийгээгүй тул уушгины хатгалгаа оношлогдохгүй хүндэрч үжлийн байдалд орсон байна. Тиймээс хүлээн авч эмчилсэн “***” хүүхдийн оношийг буруу тогтоосон, эмчлэгч эмч “***” уушгины хатгалгаа, үжлийн байдлыг хожуу оношилсон тул эмчилгээ оройтож хүүхэд нас баржээ. Өвчтөнд хийж болохгүй эм тариа, эмчилгээ хийгээгүй байна. Хүүхдийн уушгины хатгалгаа үүгэгчийн хоруу чанар, хүүхдийн бие, дархлааны онцлог байдал, эмчилгээний байдлаас хамаараад тавилан хүн бүрд харилцан адилгүй байдаг. Хүндрэл үүсээгүй эрт үед оношлогдож, зөв эмчилгээ хийгдсэн тохиолдолд хүүхдийн уушгины цочмог хатгалгаа эмчлэгдэж эдгэрдэг. Эмчилгээг цаг алдалгүй зөв хийсэн бол амь нас аврагдах боломжтой. Эмч “***”, “***” нарын үйл ажиллагааны алдаанаас гадна өвчтөнийг эмчлэх тухай MNS 4621:2008 "Эрүүл мэндийн технологи: эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд"-ийн 9-р хэсэг болон MNS 5095-2017 12.1.9 зөрчигдсөн нь тухайн эмнэлгийн үйл ажиллагааны алдаа болно...” гэсэн дүгнэлт, /1-р хавтаст хэргийн 97-105 дахь тал/,
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч Т.Улзмаагийн 2024 оны 02 дугаар сарын “***”хийсэн:
“...Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг хэсгийн 28.4.3 дахь хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах гэж заасан:, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн эмнэл зүйн заавар батлах тухай” А/489 тоот тушаалын нэгдүгээр хавсралт:, Хүүхдийн өвчний цогц менежмент:, Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношилгоо эмчилгээ:, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартад зааснаар тус стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5 дахь хэсэг “Үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх анхан шатны бүртгэл, маягт, хяналтын хуудсыг бүрэн хөтөлнө”, дугаар хэсгийн 12.1.8 дахь хэсэг “Эмнэлгийн жижүүр эмч нь оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна”, стандартын хэсгийн 12.1.9 дэх хэсэг “Үйлчлүүлэгчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тод., тэмдэглэж, бүрэн хөтөлнө” гэж заасныг тус тус мөрдөж ажиллаагүй. ...энэ тохиолдолд эмч “***”, “***” нар нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн эмнэл зүйн заавар батлах тухай” А/489 тоот тушаалын нэгдүгээр хавсралт:, Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг, Хүүхдийн өвчний цогц менежмент, Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягт шинэчлэх тухай” А/611 тоот тушаал, MNS 5095:2017 стандартын 12.1.5, 12.1.8, 12.1.9-ийг тус тус зөрчсөн байна. ...хүүхдийн эндэгдлийн энэ тохиолдол нь хүлээн авсан эмч, эмчлэгч эмч хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, өдөр тутмын үзлэг, эрэмбэлэн ангилалт, хяналт үнэлгээ хангалтгүй, шаардлагатай шинжилгээ, оношилгоо, эмчилгээг хугацаа алдаж хийсэн, эмч нарын хамтарсан үзлэгийг цаг хугацаанд хийгээгүйгээс тусламж үйлчилгээний хожимдол гарсан. Мөн эмч нар эмнэл зүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах дээрх стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүй байна...” гэсэн дүгнэлт, /1-р хавтаст хэргийн 113-117 дахь тал/,
Эрүүл мэндийн яамны эмгэг судлалын үндэсний төвөөс Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд амь хохирогчийн биед хийсэн Эмгэг судлалын шинжилгээний “***”-01.2023 дугаартай:
“...”***” хүүхдийн үзлэг хяналт хангалтгүй, 8/,9/ өдрүүдэд үзлэг хийгдээгүй дутагдалтай байна...” гэсэн протокол /1-р хавтаст хэргийн 128-132 дахь тал/,
“... “Гурван Гал” нэгдсэн эмнэлгээс 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 03/132 дугаартай албан бичиг болон “***”төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, төрөлтийн түүх /1-р хавтаст хэргийн 171-222 дахь тал/,
Амь хохирогч “***”Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас, /1-р хавтаст хэргийн 146-148 дахь тал/,
Амь хохирогч “***”№Х-211 дугаартай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, /1-р хавтаст хэргийн 149-169 дахь тал/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “***”, “***” нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол хор уршгийн төлбөрт нэхэмжилсэн 46.337.943 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж олгох, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.556.400 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат: “...Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэх үндэслэл байхгүй байна. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Энэ хэрэгт дахин шинжээч томилж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлөөр дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахыг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул: “...Прокурор хэргийг тал бүрээс нь ялгаж, салгаж тогтоогоогүй, шүүгдэгч “***”г эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж ямар байдлаар үзэж байгаа нь тодорхойгүй байна. Учир нь гарааны эмчилгээг хийсэн байдаг. Иймд шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор завсарлуулж дутуу ажиллагааг хийлгэх...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх: “...Эмчлүүлэгчийн нас барьсан шалтгаан нь эмчлэгч эмчээс болсон уу гэдгийг хангалттай тогтоож чадаагүй. Иймд шүүгдэгч “***”ын үйлдсэн гэх гэмт хэрэг нь тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Билгүтэй: “...Шүүгдэгч “***” эмчийн тухайд хүүхдийн биеийг үзээд буруу онош тавьсан. Дараагийн эмчид хүүхдийг хүлээлгэж өгөөгүй. “***” эмчийн тухайд өвчтөнд журам, стандартын дагуу эмчилгээ хийгээгүй болох нь тогтоогдсон. Хохирол хор уршгийн тухайд оршуулгын зардлыг хариуцагч байгууллагаас гаргуулах, сэтгэл санааны хохирлыг баримтаа бүрдүүлээд дахин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булгамаа: “...”***”, “***” эмч нар нь ажилдаа сэтгэлгүй хандсан. Гүйцэтгэх ёстой үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хүний алтан амь дээсэн дөрөөн дээр байхад ажилдаа үнэхээр хайхрамжгүй хандсан...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “***”, “***” нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “***” нь:
“***”ажиллаж байхдаа Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад хамаарах үүргээ биелүүлээгүй ба Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн “Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг” хэсгийн 28.4.3 дахь хэсэгт “эмнэлгийн мэргэжилтэн, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэж заасныг, мөн Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн эмнэл зүйн заавар батлах тухай” А/489 тоот тушаалын нэгдүгээр хавсралт, Хүүхдийн өвчний цогц менежмент:, Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношилгоо эмчилгээ:, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа 5095:2017 стандартад зааснаар тус стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5 дахь хэсэг “Үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэл, маягт, хяналтын хуудсыг бүрэн хөтөлнө”, стандартын 12 дугаар хэсгийн 12.1.8 дахь хэсэг “Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна”, стандартын 12 дугаар хэсгийн 12.1.9 дэх хэсэг “Үйлчлүүлэгчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тодорхой тэмдэглэж, бүрэн хөтөлнө” гэж заасныг тус тус зөрчиж, уг стандарт, журам, тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйл ажиллагааны алдаа гаргаж, тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 3 настай, эмэгтэй, “***” эмчлэгч эмчээр ажиллахдаа, 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд түүний биед үзлэг, эмчилгээ огт хийгээгүйгээс уушгины хатгалгаа оношлогдохгүй хүндэрч, үжлийн байдалд орсны улмаас эмчилгээ оройтож, улмаар өвчтөн “***”нас барсан болох нь:
Шүүгдэгч “***” нь:
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “***”ажиллаж байхдаа буюу хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр ажиллах явцдаа, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад хамаарах үүргээ биелүүлээгүй ба Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн “Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг” хэсгийн 28.4.3 дахь хэсэгт “эмнэлгийн мэргэжилтэн, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэж заасныг, мөн Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн эмнэл зүйн заавар батлах тухай” А/489 тоот тушаалын нэгдүгээр хавсралт:, Хүүхдийн өвчний цогц менежмент:, Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношилгоо эмчилгээ:, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа 5095:2017 стандартад зааснаар тус стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5 дахь хэсэг “Үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэл, маягт, хяналтын хуудсыг бүрэн хөтөлнө", стандартын 12 дугаар хэсгийн 12.1.8 дахь хэсэг “Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна”, стандартын 12 дугаар хэсгийн 12.1.9 дэх хэсэгт “Үйлчлүүлэгчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тодорхой тэмдэглэж, бүрэн хөтөлнө” гэж заасныг тус тус зөрчиж, уг стандарт, журам, тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйл ажиллагааны алдаа гаргаж, уушгины хатгалгаа оношлогдохгүй хүндэрч, үжлийн байдалд орсны улмаас эмчилгээ оройтож, улмаар өвчтөн “***” нас барсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***”-ийн “Миний охин “***”2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ханиад хүрсэн. “***” 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэвтэн эмчлүүлэх гээд очсон. Очиход жижүүр эмч нь үзээд гэдэсний ханиад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар гэрийнхээ ойролцоо байдаг Баянгол дүүргийн ахмад, хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлмээр байна гэхэд тэнд зөвхөн уушгины хатгалгаатай болон амьсгалын замын ханиадтай хүүхдүүд хэвтдэг гэж хэлээд танай хүүхэд гэдэсний ханиад учраас манай эрүүл мэндийн хуучин төв дээр хэвтэж эмчлүүлнэ гэж хэлсэн. Тэнд хэвтэхээр болоод хоёр өдрийн дараа рентген зургаар хуруулахад уушгины хатгалгаа болсон байна гэж хэлсэн. ...эмчилгээ үргэлжлүүлж хийгдээд 4 дэх хоногоос нь эмчилгээ нь солигдож өөр антибиотикийн тариа хийхэд манай охин бөөлжсөн. Тэр антибиотикийг удаан хийх ёстой байтал сувилагч хурдан хугацаанд хийснээс болж охин бөөлжиж улмаар бие нь муудаж хэвтэрт орсон. Би эмчлэгч эмч “***” маргааш нь ...хэлэхэд “сувилагч нь яагаад удаан хийхгүй хурдан хийж” байгаа юм бэ? гэж надад хэлсэн. Тэгтэл охины ээж эргэлтээр ирээд миний охин хавагнасан байна ш дээ яагаад ийм болгож байгаа юм бэ? гэж “***”эмчид хэлэхэд одоо хийж байгаа эмчилгээгээ сольж үзэхгүй бол сайжрахгүй байна гэж хэлээд эмчилгээг сольсон. ...би эхнэр “***”зөвлөлдөөд “***”эмчид, бид нар хүүхдээ аваад эх нялхас руу явж эмчлүүлмээр байна, та нарын эмчилгээ таарахгүй байна ш дээ гэж хэлэхэд “***”эмч эрчим эмчилгээний тасагт орсон бол манайхаас гаргахгүй ээ бид нар эмчилгээгээ дахиад сольж үзье зүгээр болно гэж хэлсэн. Маргааш нь охины бие зүгээр болохгүй унтаа байдалтай байгаад байсан, Тэгээд би тасгийн эрхлэгчид нь танай эмч нар чинь ажлаа сайн хийж чадахгүй байна, эмч нар нь олдохгүй байна гэж хэлэхэд эрхлэгч нь хүүхэд бүрийн онцлог, эмчилгээ нь өөр байдаг юм бид нар эмчилгээгээ үргэлжлүүлээд явж байна гэж хэлсэн. Сайжрахгүй байгаад байхаар нь ...эмчийн өрөөнд орж хэлсэн. ...2023 оны 01 сарын 14-ны өдөр оройны 18 цагийн үед тарианы сувилагч орж ирээд гэрэл асааж үзэхэд “охины уруул орчим хөхөрч, хаван нь нэмэгдсэн цонхийсон байсан. ...охины бие муудаж шээс нь гарахгүй болсон байсан. Тэр үед эмч нар шээсийг нь катетер тавьж гаргана, хоёр хөлд нь гурван зэрэг тариа хийж дусал залгасан. Мөн зүүн гаранд нь дусал залгасан. Би хүүхдээ аваад өөр газар руу явмаар байна гэхэд эмч нар нь бид нар эх нялхсаас эмч нар дуудсан байгаа тэр үед явуулах үгүйг нь шийднэ гээд зөвшөөрлийн бичиг хийж өгөхгүй байсан. Удалгүй хоёр сувилагч ирж цусны шинжилгээ авах гээд хатгахад хатгасан газраас нь цус биш ус гарч байсан. Өмнө нь хоёр удаа цусны шинжилгээ авсан хоёр дахь авалтаар нь мөн адил цус гарахгүй байсан 11 цагийн үед эх нялхсын эрчим эмчилгээний тасгийн дарга хиймэл амьсгаа хийж эхэлсэн. Би өрөөнд орж юу болсон талаар асуухад та хоёр гарч бай эмч нар ажлаа хийж байна битгий саад бол гэж хэлээд гарсан. Энэ үйл явдал цаг хэртэй үргэлжилсэн. Удалгүй “***”эмчийг явах гэхэд нь би охины биеийг зүгээр болох уу гэж асуугаад, та эх нялхас руу авч явахгүй юм уу гэхэд охин машины хүчилтөрөгчийг даахгүй авч явах боломжгүй гэж хэлээд явсан. Би өрөөнд орж биеийн байдлыг асуухад Халиун эмч охины тархи үхэжсэн байна адерналин 7 ширхгийг тарьсан одоо найдваргүй болчихлоо гэж хэлсэн. Эхнэр миний охиныг аварна биз дээ гэхэд одоо нэгэнт найдваргүй болсон байна гэж хэлээд эмчилгээг бүгдийг нь зогсоосон. Охиныг нөгөө өрөөнд оруулаад бид хоёрыг салах ёс хий гэж хэлээд эмч нар явцгаасан. Бид хэд гэр бүлээрээ салах ёс хийсэн” гэсэн мэдүүлэг,
Гэрч “***” “...2023 оны 01 дүгээр сарын “***”ханиад хүрч, “***”эмнэлгийн хүлээн авах тасагт очиж эмчид нь үзүүлэхэд хордлогын шинж чанартай ханиад хүрсэн байна гэж хэлээд шингэн ренгер болон церугал гэдэг бөөлжилтийн эсрэг үйлчилгээтэй тариаг судсаар хийж өгөөд хэвтэх үү гэж асуухаар нь би шингэн хийлгээд эм, тариа бичүүлж байгаа юм чинь гайгүй байлгүй дээ гэхэд за тэгвэл гэрээр эмчилгээ бичүүлж аваад, шинж тэмдэг арилахгүй, нэмэгдэх юм бол эргэж ирээд шууд хэвтээрэй гэж хэлээд явуулсан. ...тухайн үед охин маань эмнэлэгт очихоосоо өмнө 2 хоног дараалж халуурсан, бөөлжсөн, гүйлгэсэн гэсэн оноштой очсон юм. Тэгээд бид нар гэрээр эмчилгээ бичүүлж аваад, гэртээ хариад 5, 6-ны өдрүүдэд охин маань бөөлжөөд, гүйлгээд байхаар нь 07-ны өдөр Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр шийдээд, очиж үзүүлэхэд охиныг маань /нэрийг нь санахгүй байна/ жижүүр эмч үзээд, өвчний түүхийг нээж хэвтүүлсэн бөгөөд сахиураар нь манай нөхөр “***” хамт орж хэвтсэн. Анх энгийн тасагт хэвтсэн байсан бөгөөд эмчилгээ үргэлжилсээр байгаад 10-ны өдрийн хавьцаа охин маань Ланатексин нэртэй тариаг хийлгэж байх явцдаа шууд бөөлжөөд, биеийн байдал нь эрс өөрчлөгдөж, бие нь муудаж эхэлсэн. ...Тухайн үед охиныг маань “***”гэдэг эмч эмчилж байсан бөгөөд би эмчтэй нь уулзъя гэхэд үзлэг ихтэй амжихгүй гэхээр нь би хүлээж байгаад оройхон “***” эмчтэй уулзаж, охиныхоо биеийн байдлыг асуухад хийгдэж байгаа эмчилгээ, шинжилгээний хариуг хэлж өгөхөөр нь би эмчээс нь биеийн байдал нь гайгүй биз дээ гэхэд гайгүй гэж хэлсэн. Тухайн өдрийн маргааш нь охиныг маань эрчимт эмчилгээний тасгийн өрөөний хажууд хүчилтөрөгчтэй өрөөнд оруулж, хүчилтөрөгч залгасан байсан. Охин маань ерөнхийдөө унтаа байдалтай байсан. Шөнө 00 цагийн үед нөхөр маань над руу залгаад охины маань биеийн байдал хүндрээд Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлчихлээ гэхээр нь би шөнө эмнэлэг дээр очоод “***”, “***” гэдэг эмч нартай уулзахад эмчилгээ шинэчилж хийнэ гэж хэлж байсан бөгөөд өөрөө хоолоо идэж чадахгүй байсан учир гуурсаар хооллож эхэлсэн. Тэгээд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсээр байгаад 15-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед нас барсан. ...эмч нарт охины биеийн байдал муудаад байна, өөр эмнэлэгт хэвтүүлэх үү, аль эсхүл ЭХЭМҮТ-д шилжүүлье гэхэд эмчилгээ эхэлсэн, аппарат залгасан учир зөөвөрлөх боломжгүй, зүрх нь дийлэхгүй гэхээр нь би та нар чадахгүй байгаа юм чинь би хүүхдээ авч явна гэхэд эмч нар эмчилгээний үр дүн гараагүй учир эмнэлгээс гаргахгүй гэсээр байгаад эмнэлгээс гаргаагүй, дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлж өгөлгүй цаг хугацаа алдсан учир охин маань нас барсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч “***” “...Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хуваарийн дагуу хүүхдийн эмнэлгийн 1 дүгээр нарийн эмчээр 24 цагийн хугацаатай ажилласан бөгөөд надад “***” гэх хүүхдийг манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирсэн талаар хамт үүрэг гүйцэтгэж байсан ажилтнуудаас хэлж, мэдэгдсэн хүн огт байхгүй бөгөөд миний бие уг хүүхдийг манай эмнэлэгт хэвтсэн талаар мэдээгүй, үзлэг, эмчилгээ ч хийгээгүй юм. Миний хувьд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа хүүхдүүдэд тогтмол үзлэг, эмчилгээ хийх, мөн эмнэлгийн үйл ажиллагааг тухайн өдрийн хүрээнд хариуцна. Одоо тодруулж буй “***” гэх хүүхдийг 07-ны өдөр хүлээн авах дээр ажиллаж байсан эмч “***” хүлээн авч, эмчилгээ бичиж өгөөд, тасаг руу шилжүүлсэн байх бөгөөд тухайн хүүхдэд хүндрэл болон зовууриуд багсахгүй байх тохиолдолд эмч үзлэг хийж шийдвэрлэх ёстой байдаг. ...2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өдөр жижүүр эмчээр ажиллахдаа оройн тойрон үзлэгээр үзлэг хийж байхад “***” гэх эмэгтэй хүүхдийн хэвтэж байсан өрөөнд нь орж сахиураар нь хамт байсан түүний ааваас нь хүүхдийн биеийн байдлыг нь асуухад аав нь охиныг 2, 3 хоног халуурч байгаад одоо халуурахаа байсан, биеийн байдал нь дээрдэж байгаа гэж хэлэхээр нь би амин үзүүлэлтүүдийг үзэхэд амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. Уг хүүхдийн биеийн байдал тогтвортой байсан учраас үзлэгийн тэмдэглэл хөтлөхгүй байж болдог учир, үзлэгийн тэмдэглэл хөтлөөгүй тухайн үед түүний дараа 5 дахь өдөр буюу 13-ны өдөр “***”ын эрчимт эмчилгээний тасагт эмчлэгч эмчээр нь “***” эмч хүлээж авсан. 14-ний орой 22 цагийн үед манай эмнэлгийн жижүүрээс “***” охины биеийн байдал хүнд байна, эмч нарын хамтарсан үзлэг хийе гэж дуудсаны дагуу би ирж, эрхлэгч “***”, “***”, “***”, “***”, “***” нарын хамтаар үзлэг хийхэд амьсгалын дутагдалд орсон, бие нь хавагнасан, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй байсан учир /яаг ямар эмчилгээ хийхээр шийдвэрлэсний одоо санахгүй байна. Өвчний түүхэн дээр тэмдэглэгдэж үлдсэн байгаа/ шаардлагатай эмчилгээ хийх шийдвэр гаргасан. ...тэгээд 15-ны өглөө 10 цагийн үед жижүүрээс “***”ын биеийн байдал дахин хүндэрсэн гэж дуудсаны дагуу миний бие очиход амьсгалын дутмагшил гүнзгийрсэн байсан бөгөөд шаардлагатай эмчилгээ хийгдэж байх үед зөвлөх эмч “***” ирж охиныг үзээд, амьсгалын аппаратад оруулах шийдвэр гаргаад интубацын гуурс тавихаас өмнө охины амьсгал, зүрх зогссон учир интубацын гуурсаа тавьж, сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч амь нас нь аврагдаж чадалгүй, нас барсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.”***”ын “...Тухайн хүүхдийн эмчлэгч эмч нь “***”эмч байсан бөгөөд миний хувьд 09-ний оройн 17 цагаас 10-ны өглөөний 08 цаг хүртэл хүүхдийн “тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа хүүхдүүдэд үзлэг хийж, хяналт тавих үүрэгтэй байдаг. ...09-ний өдрийн хувьд ажлын өдөр байсан учир “***”ыг түүний эмчлэгч эмч “***”нь үзэж, эмчилгээ бичиж, хийсэн байсан бөгөөд “***” нь 08-ны өдөр цус, биохимийн шинжилгээ өгөөд, хариуныхан дагуу эмч нь эмчилгээгээ төлөвлөж, эмчилгээ үргэлжлүүлэн хийгдэж байсан. ...тэгээд орой 17 цагаас хойш миний бие жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэхдээ эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа хүүхдүүдийг 2 удаа тойрон үзлэг хийсэн, ...Тэгээд өглөө “***”эмчид 08 цаг 30 минутад хүлээлгэж өгөөд, ээлжээс буусан. Намайг 09-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж явцдаа “***” охины биеийн байдал тогтвортой байсан. Цээжийг чагнахад ширүүн амьсгалтай, хэвлийг дарж үзэхэд бага зэргийн эмзэглэлтэй байсан учир би 10-ны өглөө буухдаа “***”эмчид цээжийг гэрэлд харах, хордлого ихтэй учир давтан шинжилгээ авах шаардлагатай талаар амаараа хэлж байсан. Үүний дараа 01 дүгээр сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад жижүүр эмч “***” залгаж “***”ын биеийн байдал хүндэрсэн тул бүх нарийн хамтарсан үзлэгт дуудахаар нь би эмнэлэг дээр явж очиход “***” эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн, биеийн байдал нь маш хүнд байсан бөгөөд эрхлэгч “***”, охины эмчлэгч эмч “***”, “***” /бусад эмч нарыг санахгүй байна/ нар бөөндөө хамтарч үзээд, охиныг үжил, үжлийн шокт орсон учир ЭХЭМҮТ-н зөвлөх эмч “***”ос зөвлөгөө авахад антибиотик эмчилгээг хэвээр, допамын эмчилгээний тунг нэмж хийхийг зөвлөсний дагуу дээрх эмчилгээнүүдийг “***” эмчийн хяналтад дор сувилагч хийсэн. Тэгээд бид нар тухайн шөнөдөө харьцгаасан бөгөөд 15-ны өглөө эрт /цагийг нь санахгүй байна/ эмнэлгээс дуудахаар нь яваад очиход “***”ын биеийн байдал маш хүнд байсан бөгөөд шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн боловч нас барсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч “***” “...2023 оны 01 сарын /хэдний өдөр байсныг нь санахгүй байна/ хавьцаа, ямар ч байсан бүтэн сайн өдөр би гэртээ амарч байтал өглөө 10 цагийн үед “***”эмнэлгийн жижүүр эмч “***” над руу залгаж “манай эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа хүүхдийн биеийн байдал нь хүнд байгаа хүүхдийг ирээд үзээд өгөөч” гэсний дагуу би тус эмнэлэгт очиж, эрчим эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан 3 нас гарантаа эмэгтэй хүүхдийг /нэрийг нь санахгүй байна/ харахад ухаангүй, эрүүгээ татсан амьсгалтай, амьсгал цөөн, царай цонхигор, цус эргэлтийн алдагдалд гүнзгий орсон байдалтай байсан бөгөөд интубацын гуурсыг цагаан мөгөөрсөн хоолойд тавьж урсгалаар тэлэгддэг хүүдий маскаар амьсгалыг дэмжиж, сэхээн амьдруулахын зарчмын дагуу холбогдох эмчилгээг эхлүүлсэн. ...миний хувьд уг хүүхдийг нэг л удаа очиж үзлэг хийж, шаардлагатай эмчилгээг хийж гүйцэтгэсэн” гэсэн мэдүүлэг,
Гэрч “***” “...Манай “***”-с Хүүхдийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан “***”нас барах болсон шалтгаантайгаар холбоотойгоор 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны өргөтгөсөн хурал хийсэн бөгөөд тус хурлаас гарсан дүгнэлтээр Хүүхдийн салбар эмнэлгийн ажилтнууд өвчний түүхийн хөтлөлт хангалтгүй авсан, мөөртлөө оношилгоо, шинжилгээ, эмчилгээг эмчийн тэмдэглэл дээрээ бичээгүй, асуумж дутуу авсан гэх мэт анхан шатны бичиг баримтын хөтлөлт хангалтгүй. Антибиотик эмчилгээг 2 удаа сольсон боловч антибиотикийг авах болон солих заалт бичээгүй. Нэмэлт эмчилгээ авч байгаа хэр нь эмчийн үзлэг бичигдээгүй. Ялган оношилгоо хийгдээгүй, тасгийн эрхлэгч болон эмчлэгч эмч нарын хамтарсан үзлэг оройтсон. Гэрээт зөвлөх эмчийн хамтарсан үзлэг цаг алдаж авсан байх бөгөөд талийгаач “***”ыг эмчлэгч эмчээр ажиллаж байсан “***”нь тухайн хүүхдийг цаг алдаж, Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн гэж дүгнэсэн. ...”***” нь хүлээн авч, үзлэг оношилгоо хийгээд, острый гастроэнтерит буюу хоол боловсруулах замын үрэвсэл /суулгалт/ гэж оношилж, биеийн байдлыг шар түвшинд буюу хүндэвтэр зэргээр үнэлж, тасагт хэвтүүлж, хийгдэх эмчилгээг бичиж өгсөн байна. Үүнээс харахад “***” эмч нь “***”ын биеийн байдлыг хүндэвтэр гэж үнэлсэн учир тасагт хэвтэн эмчлэгдэх үеийг өөрөө хариуцах ёстой. Харин биеийн байдал тогтворгүй, хүнд хүүхдийг тухайн өдөр үүрэг гүйцэтгэж буй 1 дүгээр нэрийн эмчид танилцуулж, хамтарсан үзлэг хийж, шаардлагатай эмчилгээг хийх ёстой байдаг” гэсэн мэдүүлэг,
Гэрч “***” “...Миний авсан мэдээллээр ...хүүхэд эмчлэгдэх явцдаа биеийн байдал нь хүндэрч эрчимт эмчилгээний тасаг руу шилжин эмчлэгдэж байгаад биеийн байдал нь хүндэрч, нас барсан мэдээлэл авсан. Уг тохиолдлыг манай эмнэлгийн Чанар албаны өртгөсөн хурлаар, дүгнэхдээ Эмгэг судлалын үндэсний төвөөс гаргасан протоколыг үндэслэж шийдвэр гарган Хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжруулах, эмч нарыг эмчлүүлэгч нарыг хянах хяналтаа дээшлүүлэх, Хүүхдийн эмнэлгийн дотоод зохион байгуулалтыг дээшлүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн” гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмч “***” “...MNS 5095:2017 12.19 стандартыг зөрчсөн нь эмч “***”, “***” нарын үйл ажиллагааны алдаатай холбоотой. ...яагаад гэвэл хүүхэд 2023.01.07-09-ний өдрүүдэд эмчлэгч эмч болон жижүүр эмч нар ямар нэгэн үзлэг оношилгоо хийгээгүй, эмчилгээ болон үзлэг оношилгоо хийсэн тухай ямар нэгэн тэмдэглэл баримт, өвчний түүхэнд байхгүй байсан учир дээрх 2 стандарт зөрчиж, алдаа гаргасан гэж дүгнэсэн...” гэсэн мэдүүлэг,
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч Т.Улзмаагийн 2024 оны 02 дугаар сарын “***”хийсэн “...Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг хэсгийн 28.4.3 дахь хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах гэж заасан:, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн эмнэл зүйн заавар батлах тухай” А/489 тоот тушаалын нэгдүгээр хавсралт:, Хүүхдийн өвчний цогц менежмент:, Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношилгоо эмчилгээ:, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартад зааснаар тус стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5 дахь хэсэг “Үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх анхан шатны бүртгэл, маягт, хяналтын хуудсыг бүрэн хөтөлнө”, дугаар хэсгийн 12.1.8 дахь хэсэг “Эмнэлгийн жижүүр эмч нь оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна”, стандартын хэсгийн 12.1.9 дэх хэсэг “Үйлчлүүлэгчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тод., тэмдэглэж, бүрэн хөтөлнө” гэж заасныг тус тус мөрдөж ажиллаагүй. ...энэ тохиолдолд эмч “***”, “***” нар нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн эмнэл зүйн заавар батлах тухай” А/489 тоот тушаалын нэгдүгээр хавсралт:, Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг, Хүүхдийн өвчний цогц менежмент, Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягт шинэчлэх тухай” А/611 тоот тушаал, MNS 5095:2017 стандартын 12.1.5, 12.1.8, 12.1.9-ийг тус тус зөрчсөн байна. ...хүүхдийн эндэгдлийн энэ тохиолдол нь хүлээн авсан эмч, эмчлэгч эмч хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, өдөр тутмын үзлэг, эрэмбэлэн ангилалт, хяналт үнэлгээ хангалтгүй, шаардлагатай шинжилгээ, оношилгоо, эмчилгээг хугацаа алдаж хийсэн, эмч нарын хамтарсан үзлэгийг цаг хугацаанд хийгээгүйгээс тусламж үйлчилгээний хожимдол гарсан. Мөн эмч нар эмнэл зүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах дээрх стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүй байна...” гэсэн дүгнэлт,
Амь хохирогч “***”нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 497 дугаартай, дахин хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 870 дугаартай дүгнэлтүүд,
Эрүүл мэндийн яамны эмгэг судлалын үндэсний төвөөс Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд амь хохирогчийн биед хийсэн Эмгэг судлалын шинжилгээний “***”-01.2023 дугаартай “...”***” хүүхдийн үзлэг хяналт хангалтгүй, 8/,9/ өдрүүдэд үзлэг хийгдээгүй дутагдалтай байна...” гэсэн протокол,
Амь хохирогч “***”Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас, хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***”, “***” нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас “өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхдээ журам, стандарт зөрчөөгүй, стандартын дагуу эмчилгээ хийсэн. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан” гэж гэм буруугийн талаар маргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсныг ойлгох бөгөөд материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Иймд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” буюу “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “***”, “***” нарыг “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнхийн үйлдсэн 2024 оны “***”дугаар сарын 07-ны өдрийн 111 дугаартай яллах дүгнэлтийн “яллах байгаа гэмт хэргийн товч агуулга”, “тогтоох нь” хэсэгт “өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3” гэж хуулийн нэр, томьёо-г буруу, зөрүүтэй бичсэн байх тул “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3” гэж шүүхийн шатанд зөвтгөв.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах заалт нь Иргэний хуульд шинээр тусгагдсан заалт бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд орсон нэмэлт өөрчлөлийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа. Иргэний хуулийн 5 дугаар зүйлд “...Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасан тул хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг гаргуулах боломжгүй байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***” нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдав.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “***”, “***” нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар тус тус хасаж, 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат “Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, мөн тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан үзэж шүүгдэгч нарын эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, торгох ялын доод хэмжээгээр шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул “Эмчлэх эрхийг хамгийн бага хугацаагаар хасаж, торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх “...Гэмт хэрэг болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн тул эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч “***”, “***” нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлтэй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч “***”, “***” нарыг “Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “***” шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
-Бусад асуудлаар:
Эрүүгийн 2305005670114 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжилгээний байгууллагаас гадуур шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн шинжээчид төлөх зардал болох 1.556.400 төгрөгийг шүүгдэгч “***”, “***” нараас хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаад олгох, мөн шүүгдэгч “***”, “***” нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “***”овогт “***”, “***”овогт “***” нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***”ын эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***”гийн эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***”, “***” нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***”, “***” нарын эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв”-өөс хохирол, хор уршгийн төлбөрт 10.466.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***”-т олгож,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***” ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35.871.934 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***” нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг, иргэний хариуцагч “Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв” нь өөрт учирсан хохирлын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжилгээний байгууллагаас гадуур шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн шинжээчид төлөх зардал болох 1.556.400 төгрөгийг шүүгдэгч “***”, “***” нараас хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаад олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч “***”, “***” нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “***”, “***” нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “***”, “***” нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ