| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2021/00415/И |
| Дугаар | 138/ШШ2021/00737 |
| Огноо | 2021-11-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 138/ШШ2021/00737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ******* дүгээр хороо, Хуцаа-гийн ******* дүгээр гудамжны *******3 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн Соёл-Эрдэнийн,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ЖЭ7509*******968 регистрийн дугаартай овогт Баярхүүгийн Наранчимэгт холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, 4 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 5 сарын *******4-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Туяамандах, нэхэмжлэгч Н.*******, хариуцагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Улаанбаатар хотод ажил хийж байхдаа тэй танилцаж, хамт амьдарсан. 2006 оны 07 сарын 07-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 оны 02 сарын 23-ны өдөр хүү , 20*******0 оны 03 сарын *******8 нд хүү бага хүү нар төрсөн. Эхнэр маань өмнө нь 2 охинтой байсан. Ингээд бид 6 уулаа хамт амьдарч байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдал болон сэтгэл санааны таарамжгүй байдлаас болж 20*******5 оны 8 сараас салж тусдаа амьдрах болсон. Биднийг тусдаа амьдарсан үеэс хоёр хүүхэд минь эцэг Н.******* миний асрамжид өсөж торнисон. 2020 онд гэрлэлтээ цуцлуулахаар Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандах үед эхнэр нь салахгүй, хүүхдүүдээ бодоод эргэж хамт амьдарна гэсэн учир шүүхээс биднийг эвлэрсэн тухай захирамж гаргасан. Гэвч эхнэр нь бүтэн жилийн хугацаа өнгөрөхөд үр хүүхдүүд дээрээ очихгүй байгаа учир гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна. Ээжээс нь тэтгэлэг нэхэмжлэхгүй. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас хүүхдийн мөнгө болох 4 640 000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Гэвч би энэ шаардлагаасаа татгалзаж байна. Энэ мөнгийг хоёр хүүгийнхээ ээжээс нэхэмжлэхгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* бид хоёр 2004 онд танилцаж гэр бүл болсон. Бидний дундаас 2 хүү төрсөн. Том хүүгээ төрөх үед бид Хэнтий аймагт амьдарч байсан. Миний аав, ээж Дорнод аймагт байсан учир аав ээжээ, нутаг усаа бараадаад нутагтаа ирж амьдрах талаар харилцан ярилцаад Дорнод аймагт ирж амьдарсан. Бага хүү маань энд төрсөн. Тухайн үед би гэртээ бага насны 4 хүүхдээ хараад байдаг, нөхөр маань хөдөө явж ажил хийдэг байсан. Салах болсон шалтгаан олон байгаа. Гэр бүл болоод удаагүй байхад миний биед гар хүрдэг байсан бөгөөд хамгийн гол шалтгаанаа хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Цагаан сар болоод бид найзыгаа гэртээ уриад ууж, идсэн. Тэгээд бүгд согтсон байсан. Тэр үед манай хүн манай найзыг оролдсон. Тэгээд энэ асуудлыг тухайн үедээ уучилсан. Тэгсэн ч сэтгэлээс гарахгүй, сэтгэлд сэвтэй зүйл хэцүү байдаг юм билээ. Дараа нь найз нөхдөөрөө уулзсан ч энэ асуудал яригдах нь надад хэцүү байсан. Тэгээд асуудлыг шийдэж хоёр тийшээ болсон. Ийм л зүйл болсон. Түүнээс хойш 5, 6 жил тусдаа амьдарч байна. Одоо миний бие өөр хүнтэй хамтран амьдарч байгаа ба бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ аавынх нь асрамжинд үлдээнэ, эцэг нь учраас хүүхдүүдээ хайрлаад өсгөөд явж чадна гэж бодож байгаа. Бидний хоёр хүү өнгөрсөн хугацаанд бид нарын дунд ирэн очин амьдарч байсан учраас хааяа над дээр ирэн очин уулзаад явах боломжтой. Хүүхдийн мөнгөний хувьд миний дансаар ирдэг байсан тул би аваад хүүхдүүдийнхээ төлөө зарцуулдаг байсан. Хувцас хунар авч өгөх, хичээлийн хэрэглэлийг нь авч өгөх байдлаар зарцуулдаг байсан. Цаашид гэрлэлт цуцлагдвал ******* авч зарцуулах эрхтэй болох байх. 4 640 000 төгрөгийг надаас нэхэмжлэхээс татгалзаж байгааг сонслоо. Бидний дунд өөр эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх, хариуцагчаас хүүхдийн мөнгө 4 640 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргасан боловч шүүх хуралдааны явцад дээрх шаардлагаас хүүхдийн мөнгө 4 640 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2004 онд танилцан дотносон нэг гэрт хамт амьдарч 2006 оны 7 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас 2006 оны 02 сарын 23-ны өдөр хүү , 20*******0 оны 03 сарын *******8-ны өдөр хүү нар нь төрсөн үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах явцдаа бие биенээ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, хэрүүл маргаан үүсгэх зэргээр тэдний харьцаа таарамжгүй болсон байх ба тэд 20*******5 оны 8 сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа, энэ хугацаанд нь өөр гэр бүлтэй болсон, гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин нь харилцан тохиролцсон зэрэг шалтгаан нөхцлүүд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байна.
Иймд тэдэнд эвлэрүүлэх хугацааг олгох нь үр дүнд хүрэхгүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар батлагдаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-т заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч татгалзаагүй, талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүү , нарыг Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д заасныг баримтлан эцэг Н.Соёл-Эрдэнийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, мөн тэд гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200 төгрөг буюу нийт *******40 400 төгрөг, 4 640 000 төгрөг гаргуулах шаардлагад 89 5*******0 төгрөг, нийт 229 9*******0 төгрөгийг төлсөн байх тул төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжинд *******40 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч нь 4 640 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас өөрийн сайн дураар шүүх хуралдааны үед татгалзсан тул дээрх шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулах боломжгүй бөгөөд уг мөнгийг төсвийн орлогоос буцаан гаргуулах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******32 дугаар зүйлийн *******32.6, *******06 дугаар зүйлийн *******06.*******-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-т заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /РД:*******/, овогт Баярхүүгийн Наранчимэг /РД:ЖЭ7509*******968/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар хүү , нарыг эцэг Н.Соёл-Эрдэнийн асрамжинд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Соёл-Эрдэнийн шүүх хуралдааны явцад хариуцагчаас 4 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, дээрх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн газрын иргэний бүртгэлийн байгууллага болох Дорнод аймгийн Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.
6. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, мөн зохигч талууд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 7.*******.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн
229 9*******0 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид *******40 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
*******0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь *******4 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН