Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2022/00019

 

 

 

 

 

2 01 10 103/ШШ2/00019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо,******* ******* дугаар гудамжны 1 тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2 дугаар , гудамжны тоотод оршин суух овогт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь Ч. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

миний бие Ч.ай 2008 онд гэрлэж, гэрлэлтээ ******* дүүрэгт бүртгүүлсэн. Бидний дундаас 2009 оны ******* дугаар сарын 25-ны өдөр хүү , 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нар төрсөн. Нөхөр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олж амьдралдаа нэмэр болдоггүй, хамт амьдрах явцдаа би түүнд хэд хэдэн удаа ажил олж өгч байсан боловч орсон ажлаасаа байнга худал ярьдаг, залхуу, ажил хийдэггүй, ажлаасаа хулгай хийсэн зэрэг шалтгаанаар хөөгдөж, халагдаж байсан. Одоо нь хамтран амьдрагчтай бөгөөд тэднийдээ амьдарч байгаа, амьдралдаа нэмэр болохгүй, ганц надаар хүүхдээ болон өөрийгөө тэжээлгэж, хувцаслуулж, амьдралын бүх ачааг миний нуруунд үрүүлж байсан. Ийм учраас би түүнд салах талаараа хэлсэн, тэгэхэд уурлаж 0 оны 01 дүгээр сард миний бүх бичиг баримт, хувийн эд зүйл, ажлын хувцас зэргийг шатаасан. Хамт амьдарч байхдаа байнга чамайг ална, гэрийг чинь шатаана, ажлаас чинь халуулна, ажил дээр чинь очиж шившгийг чинь дэлгэнэ гэх мэтээр заналхийлдэг. Мөн олон нийтийн сүлжээнд зургийг маань тавьж завхай хүүхэн, өөр хүнтэй явж амьдралаа бусниулсан гэх зэргээр ор үндэсгүй зүйл бичиж доромжилсон байсан. Манай ш найзууд болон сургуулийн менежер рүү залгаж намайг доромжилж, суулж гүтгэж, намайг ажлаас халахыг шаарддаг.

нь миний хөлийг сүхээр цохиж, ээжийг маань түлхэж унагаагаад шүүхээс баривчлах шийтгэл оногдуулж байсан. Энэ асуудал болох үед хоёр хүү маань бидний хажууд байсан байхад хамт байгаагүй гэж хэлээрэй гэж үг зааж өгч цагдаад худал мэдүүлэг өгүүлсэн байсан. 0 оны ******* дүгээр сарын эхээр хөдөөнөөс согтуу ирээд гартаа зүүсэн сумтай дайзаа харуулаад буу аваад айл үлдээчихсэн, сум нь энэ байна, одоо хэдүүлээ ээж, эмээг чинь буудчихаад гурвуулаа явна гэж хүүхдүүддээ хэлсэн. Ер нь байнга намайг заналхийлдэг.

Хүүхдүүд маань хичээл орох үед надтай, амралтаараа аавтайгаа хамт байдаг. Одоо хүү маань аавтайгаа айлд, дүү нарын амьдарч байгаа. Уг нь хүү ийг өөр дээрээ авна гэсэн боловч аавынхаа хамтран амьдрагчтай нь таарамжгүй байгаа учраас дүү нарынд байгаа. өөрөө хамтран амьдрагчийнхаа гэрт амьдарч байгаа. Том хүү маань түнхний дутуу хөгжилтэй, хөгжлийн бэрхшээлтэй. Би хүүхдүүдээ өөр дээрээ авмаар байна. Мөн хүүхдүүдэд маань намайг гэр бүлээ бусниулсан, өөр хүнтэй болсон гэх мэтээр буруутгаж янз бүрээр муулж, миний эсрэг хүүхдүүдийг маань турхирч байна. Том хүүдээ намайг зодвол цагдаа дуудаарай гээд хорооны цагдаагийн дугаарыг өгсөн байсан. Ер нь бол ыг баривчлуулсан болохоор өширхөөд байдаг юм шиг байна лээ. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд үнэн зүйл ховор байна. Би той танилцаж, гэр бүл болж, 2 хүүтэй болсон. Манай эхнэр а хүүхдээ төрүүлээд хүүгээ 2 сартай байхад нь ажилдаа орж, би хүүгээ өсгөсөн. Хүүхдүүд том болсон болохоор би том тэргээр ачаа тээвэрлэж олон хоногоор замд явж амьдралаа залгуулдаг байсан. Замын ангид ажиллаж байгаад өвлийн идшээ бэлдээд 2019 оны 02 дугаар сард гэртээ иртэл 2 хүүхэд маань ээж бид нарыг өөр аавтай болгоно гэсэн. Тэгээд та 2 яаж мэдэж байгаа юм бэ гээд асуухад ээж бид хоёрыг эмээгийн орж бай гээд эмээгийнд орсон тэгээд байж байгаад гэртээ орж иртэл ээж нэг ахтай унтаж байсан. Тэгэхээр нь би тэр даруй хадам ээж ороод хүүхдүүд ингэж хэлээд байна, юу болоод байна вэ гэхэд хадам ээж тийм байх, сая нэг хүн ирсэн гэж хэлсэн. Тэгээд хадам ээж, ******* том эгч , нар гэр бүлийн хурал хийгээд амьдралаа үрж болохгүй гэхэд Отгон миний амьдрал та нарт хамаагүй гэсэн гэж хадам ээж надад хэлсэн. Түүнээс хойш намайг хөөгөөд байхаар нь би ******* аймгийн ******* сум руу төрсөн дүүгийнх рүүгээ очсон. Хүүхдүүдээ санаад залгахаар ааваа бид хоёр даараад өлсөөд байна, ээж бид хоёрыг зоддог гэдэг. Тэгэхээр би 10******* руу утастаж дуудлага өгч байсан. 1 оны 3 дугаар сард хөдөөнөөс ирээд хоёр хүүтэйгээ хоолонд орж явахдаа тус бүр 20.000 төгрөг өгөөд буцаад Хэрлэнгийн гүүрэн дээр явж байх үед том хүү маань ээж шинэ аавын охинд нь мөнгөөрөө юм авж өг гээд үгүй гэхээр зодоод байна гэж залгасан. Тэгэхээр нь би 102 руу утастаж цагдаагийн газарт дуудлага өгсөн. ******* дүүргийн 1 дүгээр хорооны Тэмүүжин гэж цагдаа эхнэртэй маань уулзаад дахиж хүүхдээ зодохгүй гээд бичиг хийгээд ав гэсэн. Тэгээд хөдөө рүүгээ буцах гэхэд хүүхдүүд маань битгий яваач ээ гээд байхаар нь аваад явах гэтэл ээж нь хувцсыг нь өгөхгүй байсан, дахиад Тэмүүжин цагдаатай яриулж байгаад хүүхдүүдийнхээ хувцсыг аваад хөдөө явж байсан удаатай. нь нэгэнт өөр хүнтэй болж сэтгэл нь хувирсан хүнийг дэргэдээ байлгаж чадахгүй гэдгээ мэдэрсэн тул гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчээс ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 5 дугаар сарын 1*******-ний өдрийн 0/ШЗ/*******1 дугаартай шийтгэвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 1 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн 00/000, 00/000, 00/000 дугаартай лавлагаанууд, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн захирлын 1 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн 01, 02 дугаартай тодорхойлолт, утсаар ярьсан утасны бичлэгийн тэмдэглэл, 1 ширхэг диск /хх-ийн *******-6, 8-10,12-13, 95-99 дугаар хуудас/,

Хариуцагчаас гэсэн хэрэглэгчийн нэртэй Facebook аппликейшн дээрх зураг, зураг доорх сэтгэгдлүүдийн гэрэл зураг /хх-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ******* дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн ийн 1 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтийг /хх-ийн 6*******-90 дугаар хуудас/ шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нь амьдралдаа нэмэр болохгүй, ганц надаар хүүхдээ болон өөрийгөө тэжээлгэж, хувцаслуулж, амьдралын бүх ачааг миний нуруунд үрүүлдэг, элдэвээр доромжилж, заналхийлдэг учраас цаашид хамтран амьдрах боломжгүй гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ миний эсрэг турхирч, хичээлд нь явуулдаггүй тул хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болж, хамтран амьдарч байх хугацаанд 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү Б., 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүү Б. нар төрж тэдний хооронд гэр бүлийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж дээр маргаж байсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэрлэгчид хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 5.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсгийн *******.1, *******.******* дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 5 дугаар сарын 1*******-ний өдрийн 0/ШЗ/*******1 дугаартай шийтгэвэрээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1, 1*******.******* дэх хэсэгт тус тус зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6 дахь хэсэгт Гэрлэгчид энэ хуулийн 1*******.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ., 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж заасан байх тул 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Б., 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү нарыг эх Д.******* асрамжид үлдээж, хүү Б., Б. нарыг эцэг аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдийг эцэг Ч.ай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.0*******5 төгрөгөөс *******0.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 168.8*******0 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж *******0.200 төгрөг, шинжээчийн зардал 292.000 төгрөг, нийт 362.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д зааснаар ******* овогт ******* Отгон /СФ850*******2*******05/, овогт /СР*******610121*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5, 1*******.*******-д зааснаар хүү овогт , овогт нарыг эх ******* овогт ******* ******* асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсэгт 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү овогт , 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү овогт нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг аар тэжээн тэтгүүлсүгэй.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нь ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Есү-Үжинд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.0*******5 төгрөгөөс *******0.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 168.8*******5 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж *******0.200 төгрөг, шинжээчийн зардал 292.000 төгрөг, нийт 362.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО