Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2022/00039

 

 

 

 

2022 0******* *******7 *******0*******/ШШ202*******/000*******9

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж ******* байрлах ******* ТӨХК-д холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол *******.647.490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн ******* Цахилгаан салбарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол *******.647.490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

202******* оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнө 04 цаг *******0 минутын орчимд манай гэрийн гэрэл чийдэн хагарч, хэрэгсэл шатаж хиншүү утаа гарч эхэлсэн. Энэ үед яаралтай арга хэмжээ авч, гадна автоматуудыг буулгаж, 04 цаг *******6 минутад 702*******0404 дугаарт дуудлага өгсөн. Дуудлагын дагуу өглөөний 9 цаг *******0 минутад ******* салбарын албаны ажилчид хэрэгслүүдэд үзлэг, шалгалт хийсэн. Үзлэгээр Samsung брендийн 49 инчийн смарт телевизор, бидэ суултуур, брендийн ус цэвэршүүлэгч, Hana брендийн хөлдөөгч, Haier брендийн хөргөгч, зуух буюу печь, тэжээлийн залгуурууд, гэрлийн потронууд зэргийг шатсан болохыг баталгаажуулсан. Манай байрны оршин суугчид компанитай гэрээ хийж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу сар бүр эрчим хүч хэрэглэснийхээ төлбөрийг тогтмол төлөөд явж байгаа. Манайх эрчим хүчээр хангах гэрээг 20************** оноос эхэлж байгуулсан бөгөөд шүүх хуралдааны явцад хэрэгт өгсөн гэрээ нь 2022 онд шинээр байгуулсан гэрээ, өмнөх гэрээгээ үрэгдүүлсэн. Хариуцагч талын ярьж байгаа улсын комисс энэ байрыг хэрхэн хүлээж авсан талаарх асуудал хэрэглэгч бидэнд огт хамааралгүй гэж бодож байна. Манай байрны эрчим хүчийг Цахилгаан компани хариуцаж байгаа. Цахилгаан хэрэгслүүдийг үнэлэхэд 7.000.000 төгрөгийн хохирол учирсан байсан.

Хэрэгт хавсаргасан баримтуудыг тайлбарлая. Манай зурагт Samsung брендийнх бөгөөд Улаанбаатар хотын Модны хоёрт байрлах засвар үйлчилгээний төвд очиж засуулсан, хөргөгч, хөлдөөгчөө хорооллын эцэст байрлах барааны баталгаат засварын төвөөр тус тус засварлуулж, үйлчлүүлсэн үйлчилгээний баримтуудыг нотлох баримт болгож шүүхэд өгсөн байгаа. Цахилгаан барааны засвар үйлчилгээ явуулдаг хувь хүмүүст хандаж завсар үйлчилгээ авах гэхээр засвар, үйлчилгээний баримт өгдөггүй болохоор дээрх засварын төвүүдээс засварын үйлчилгээ авсан бөгөөд холбогдох баримтуудаа шүүхэд өгсөн байгаа. Linex гээд ус цэвэршүүлэгчийн хувьд яг тухайн ус цэвэршүүлэгчийг оруулж ирдэг Үжин гэх нэртэй компаниар платыг нь солиулсан. Бидэ буюу суултуур маань он хуучирсан, энэ суултуур Монголд орж ирэхээ больсон, шинэ загвар орж ирдэг болсон тул засвар үйлчилгээ авах боломжгүй, шинээр авахаас өөр арга байхгүй гэсэн тул шинийг худалдаж авах шаардлагатай болсон байсан. Би хуучин печээ Номин ХХК-иас худалдаж авсан. Тиймээс тухайн компанийн засварын төв дээр аваачиж завсарлах боломжтой эсэхийг асуухад засварлах боломжгүй гэсэн хариу бүхий хар хуудас өгснийг би хэрэгт хавсаргасан байгаа. Дээрх засвар үйлчилгээг авахаар ******* дүүргээс Улаанбаатар хот, Улаанбаатар хот дотор машинаар явсан тул бензин зарцуулсан. Тиймээс дээрх зардлууд дээр нэмээд бензиний зардлыг баримтад үндэслэж нэхэмжилсэн байгаа. Иймд үйлчилгээний хөлс, унааны зардал, хэрэгслийн нэхэмжлэх зэргийг үндэслэн хариуцагч байгууллагаас эд хөрөнгөд учирсан хохирол *******.647.490 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны айлуудаас хэрэгсэл шатсан дуудлагыг ТӨХК-ийн ******* Цахилгаан салбарт 202******* оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 04 цаг 40 минутад дуудлага өгсний дагуу тус салбарын шуурхай үйлчилгээний монитор үзлэг хэмжилт хийж үзэхэд уг орон сууцны 0.4 кв-ын ерөнхий щитээс тоолуур нэгтгэсэн щит хоорондын холболтын далд кабел шугамын 0 фазын утас тасарснаас хүчдэл ихэссэн нь тогтоогдсон. Улмаар ******* хангах салбарын хангах хэсгийн гэрээний мэргэжилтэн , байцаагч монитор , дуудлагын монитор , нарын бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс 202******* оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ******* дугаар байрны айл өрхүүдэд үзлэг, шалгалт хийхэд уг байрны 28 айлаас 7 айл эзгүй, 9 айлын ы хэрэгсэл хэвийн, *******2 айлын хэрэгсэл их, бага хэмжээгээр гэмтсэн байдалтай байсан. ******* Цахилгаан салбарт ******* дугаар байрны 8 айлаас төлбөр барагдуулах өргөдөл ирүүлсний дагуу тус салбарын техникийн комисс 202******* оны *******0 дугаар сарын 0*******-ний өдрийн 2*******/07 дугаартай хурлаар гомдол гаргасан нэр бүхий айлуудад учирсан хохирлыг тус компаниас төлж барагдуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Учир нь ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах ******* дугаар байрыг 20*******2 онд улсын комисс ашиглалтад авахдаа эрчим хүчний салбар буюу манай компанийн төлөөллийг улсын комисст ажиллуулаагүй бөгөөд уг орон сууцны эрчим хүчний дэд станц, шугам тоноглолыг манай компанид албан ёсоор шилжүүлж өгөөгүй. Дэд станц, шугам тоноглол нь чанарын шаардлага хангасан байна уу, эсвэл хангаагүй байна уу, монтаж нь далд явсан уу гэдгийг албан ёсоор хуулийн дагуу мэдэгдэж, манай байгууллагад хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Тэгж өгөөгүй учраас манай компани тухайн орон сууцны ы тоног төхөөрөмжүүдийн талаар сайн мэдэхгүй, хаанаа ямар гэмтэл гарахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан. Саяны үзлэгээр л кабел далд байрлалтай юм байна гэдэг нь гарч ирж байгаа юм. Энэ дамжуулах шугам, кабелыг хаана байрлалтай байгааг манайд хүлээлгэж өгсөн баримтан дээр нарийн тусгасан байх ёстой байсан юм. Хэрвээ уг орон сууцыг анх ашиглалтад ороход нь хуульд заасны дагуу эрчим хүчтэй холбоотой бүхий л тоног төхөөрөмж буюу эрчим хүчний дэд станц, шугам тоноглол, кабел, шугамыг манайд хүлээлгэж өгсөн бол манай компанийн зүгээс эрчим хүчтэй холбоотой хохирол дээр хариуцлага хүлээнэ. Хариуцлага хүлээхгүй гэж манай зүгээс огт ярихгүй байгаа. Одоо энэ хэргийн тухайд бол анх энэ орон сууцыг ямар нэгэн улсын комисс ажиллаагүй байхад оршин суугч нар нь орчихсон байсан, улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц өмчлөгчийн гэрчилгээ нь дараа нь нөхөж гарсан юм шиг байгаа юм. Манай талаас эрчим хүчээр хангахгүй гэдгээ албан ёсоор анх хэлж байсан.

Энэ байр бол -ийн байр гээд алдартай шүү дээ. Тэр орон сууцыг барьсан ХХК нь өнөөдөр дампуурлаа зарлачихсан гээд хариуцлага хүлээхгүй байгаа, ийм нөхцөл байдал үүсчихээд байгаа. Тэгэхээр хэрэглэгчдийн зүгээс манай байгууллагад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй шугам ний гэмтлээс үүдэн гарсан хохирлыг манайх хариуцан төлөх боломжгүй гэдгийг сайн мэдэхгүй байгаа тул энэ асуудлыг тодорхойлж хэлээд байгаа юм. Тухайн үед уг орон сууцанд ямар нэгэн улсын комиссын бүрэлдэхүүн ажиллаагүй, бүрэн ашиглалтад ороогүй байж *******, 2 дугаар орцны айл өрхүүдийг оруулсан, ******* дугаар орцны барилгын ажил хийгдээд явж байсан гэж хэлдэг. Ямар нэгэн компани орон сууцны болон бусад барилгын ажил хийж байх үедээ манайхтай гэрээ байгуулж техникийн зориулалтаар түр эрчим хүч авдаг. Энэ байрны хувьд түр гэрээгээр авч байгаад хэрэглэгчдээ оруулсан тул айл өрхийн тоогоор ы мөнгө авч эхлэх ёстой байсан юм. Айл өрх бүрт гардаг ы төлбөр нь аж ахуй нэгжийн ы төлбөрийг айл бүрт хуваасан төлбөрөөс илүү өндөр гарч байсан юм. Тэгээд манайхаас айл өрхийн журмаар аа үргэлжлүүлэн авъя гэдэг хүсэлтийг ХХК-иас тавихад манай зүгээс танай байрыг улсын комисс хүлээж аваагүй байгаа тул айл өрхийн журмаар эрчим хүчээр хангах боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Гэтэл энэ байрны оршин суугчид эрчим хүчгүй хохироод байна гэдэг асуудал дүүргийн хэмжээнд яригдаж дүүргийн Засаг даргын төлөөлөл, манай компанийн төлөөлөл, ХХК-ийн төлөөлөл гээд гурван талаас уулзалт хийгээд айл өрхүүд хохироод байгаа тул манайхаас тог аар хангахаар болсон байдаг юм. Тэгж тохирохдоо танайд учирсан аливаа ы хохирлыг манайх хариуцахгүй гэж хэлсэн байдаг бөгөөд хариуцлага хүлээх ёстой байгууллага нь ХХК юм.

Эрчим хүчний тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******.**************-т Нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******.8-д Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам , тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцна гэж тус тус заасан байгаа. Иймд манай байгууллага учирсан хохирлыг хариуцан төлж барагдуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, ******* салбар, хэрэглэгчдэд үйлчлэх төвд гаргасан оршин суугчдын хүсэлт, ******* Зүүн Өмнөд ТӨХК-ийн ******* ЦТС салбарын хариу хүргүүлэх тухай 202******* оны ************** дүгээр сарын 22-ны өдрийн 2/2*******2 дугаартай албан бичиг, Номин Тав Трейд ХХК-ийн нэхэмжлэх, Nomin trading засварын төвийн засварт бараа хүлээн авсан 77**************725 дугаартай баримт, бэлэн мөнгөний гүйлгээний ибаримтууд, Нью Динамик ХХК-ийн зурагт засварын үйлчилгээний нэхэмжлэх, Өмний их тал ХХК-ийн бидэ суултуурын нэхэмжлэх, Нью Динамик ХХК-ийн техникийн тодорхойлолт, Дрэвал брэнд ХХК-ийн зарлагын баримт, Авад баяжих ХХК-ийн зарлагын баримт, Анд сервис үзлэгийн акт, фото зургууд, ******* Зүүн Өмнөд станц ТӨХК-ийн эрчим хүчээр хангах гэрээ зэрэг баримт /хх-ийн 4-20, 9*******-*******06 дугаар хуудас /,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ******* Цахилгаан салбар, Хэрэглэгчдэд үйлчлэх төвд гаргасан Т.******* өргөдөл, ******* Зүүн Өмнөд станц ТӨХК-ийн ******* ЦТС салбарын хангах хэсгээс ******* дугаар байранд хийсэн хяналт шалгалтын тайлан, ******* Зүүн Өмнөд станц ТӨХК-ийн ******* ЦТС салбарын техникийн комиссын хурлын 2*******/07 дугаартай протокол, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг баримт /хх-ийн **************-5******* дүгээр хуудас/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******* дүүргийн Засаг даргын тамгын газраас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 20*******2 оны *******2 дугаар сарын 24-ний өдрийн 548/20*******2 дугаартай актын хуулбар, ХХК-ийн ******* айлын орон сууцны барилгын угсралтын ажлыг хүлээж авах улсын комиссын 20*******2 оны *******2 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /хх-ийн *******-77 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Т.******* нэхэмжилсэн *******.647.490 төгрөгийг ******* ТӨХК-иас гаргуулах нь зөв гэж дүгнэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ы хүчдэл ихэссэнээс гэрийн хэрэгсэл шатсан тул учирсан хохирлоо гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах ******* дугаар байрыг 20*******2 онд улсын комисс ашиглалтад авахдаа эрчим хүчний салбар буюу манай компанийн төлөөллийг комисст ажиллуулаагүй бөгөөд уг орон сууцны эрчим хүчний дэд станц, шугам тоноглолыг манай компанид албан ёсоор шилжүүлж өгөөгүй тул энэ айлд учирсан хохирлыг манайх хариуцах үндэслэлгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

20*******2 оны *******2 дугаар сарын 24-ний өдөр 548/20*******2 дугаартай актаар ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах ******* дугаар байрыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авчээ. /хх-ийн *******-60 дугаар хуудас /

Нэхэмжлэгч ******* дүүрэг ******* дүгээр хороо, Наран хороолол, ******* дугаар байрны 0******* тоот өмчлөгчөөр 20************** оны 04 дүгээр сарын *******7-ны өдөр бүртгүүлсэн байна. /хх-ийн 6 дугаар хуудас/

202******* оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн үйл баримтын талаар ТӨХК-ийн ******* ЦТССалбарын хангах хэсгээс ******* дугаар байранд хийсэн хяналт шалгалтын тайлангаар *******-р байрны 0.4 кв оруулгын кабелын 0 тасарсан улмаас ерөнхий щитэд хүчдэл ихэссэний улмаас айлуудын хэрэгсэл гэмтэж, тухайн байрны *******2 оршин суугчдын хэрэгсэл гэмтэж шатсан байна гэжээ. /хх-ийн *******4-44 дугаар хуудас /

Хариуцагчийн хяналт шалгалтын тайлангаар ерөнхий щитэд хүчдэл ихэссэний улмаас айлуудын хэрэгсэл гэмтэж, тухайн байрны *******2 оршин суугчдын хэрэгсэл гэмтэж шатсан гэх бөгөөд нэхэмжлэгч Т.******* ямар ямар хэрэгсэл шатсан талаар энэ тайланд тодорхой тусгасан байна. /хх-ийн *******4-*******5 дугаар хуудас /

 

Эрчим хүчний тухай хуульд эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг буюу хариуцагчийг, хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг буюу нэхэмжлэгчийг тодорхойлжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******-д зааснаар хэрэглэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Хариуцагч ******* ТӨХК Эрчим хүчний тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******.**************-т Нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******.8-д Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам , тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцна гэж тус тус заасан байгаа. Иймд манай байгууллага учирсан хохирлыг хариуцан төлж барагдуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар дараах баримтаар үгүйсгэгдэж байна.

******* ТӨХК, нарын хооронд гэрээний харилцаа үүсч, 20*******2 оноос хойш хариуцагч нь нэхэмжлэгчийг эрчим хүчээр хангаж, хэрэглэгч нь эрчим хүчээр хангуулсны төлбөрөө төлж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, эрчим хүчээр хангах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрыг эрчим хүчээр хангах үндэслэлгүй байсан бөгөөд дүүргийн удирдлагын шаардлагын дагуу энэ байрны оршин суугчидтай эрчим хүчээр хангах гэрээг тулган шаардсаны улмаас байгуулсан гэх боловч энэ байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.*******-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасны дагуу хариуцагч нь гэм буруугүйгээ нотлоогүй тул хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 20*******2 онд улсын комисс ашиглалтад авахдаа эрчим хүчний салбар буюу манай компанийн төлөөллийг комисст ажиллуулаагүй бөгөөд уг орон сууцны эрчим хүчний дэд станц, шугам тоноглолыг манай компанид албан ёсоор шилжүүлж өгөөгүй тул энэ айлд учирсан хохирлыг манайх хариуцах үндэслэлгүй гэх боловч 20*******2 онд тухай байрыг улсын комисс хүлээн авахад НМХГ-ын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч комиссын бүрэлдэхүүнд орсон бөгөөд ******* дүүрэгт баригдаж байгаа орон сууцыг хүлээн авахад хариуцагч ******* ТӨХК улсын комисст оролцох талаар хуульд тусгагдаагүй болно.

Эрчим хүчний тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******.**************-т Нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй гэх зохицуулалт нь хэрэглэгч буюу т хамааралгүй, тухайн барилгыг ашиглалтад оруулсан хуулийн этгээдэд хамаарах заалт бөгөөд мөн хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******-т Эрчим хүчний хяналтын улсын байцаагч энэ хуулийн *******2.2.-т зааснаас гадна хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам нь ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон, эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн, гэрээгээр тогтоосон чадлын хэрэглээг хэтрүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй, 20*******2 оноос хойш эрчим хүчээр хангаж /одоо хүртэл/ байсан нь баримтаар тогтоогдож байна.

Эдгээр үндэслэлээр Номин Тав Трейд ХХК-иас зуух худалдан авсан *******99.990 төгрөг, Өмний их тал ХХК-иас Бидэ суултуур худалдан авсан 660.000 төгрөг, Нью Динамик ХХК-ийн зурагт засварын үйлчилгээний төлбөр *******.762.500 төгрөг, Дрэвал брэнд ХХК-иас плат худалдан авсан *******80.000 төгрөг, Авад баяжих ХХК-ийн Анд сервис үзлэгийн 560.000 төгрөг, тэжээлийн залгуур худалдан авсан *******5.000 төгрөг, бензин худалдан авсан 70.000 төгрөг, нийт *******.647.490 төгрөгийг ******* ТӨХК-иас гаргуулж, нэхэмжлэгч т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7*******.**************0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* Зүүн Өмнөд ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7*******.**************0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

******* Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******-т зааснаар хариуцагч ******* ТӨХК-иас *******.647.490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7*******.**************0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* Зүүн Өмнөд ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7*******.**************0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО

 

ШҮҮГЧИД П.ТУЯА

 

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ