Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Хохирогч Б.Сэвжидмаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******, /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж улмаар түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

Би 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баян-Овоо сумын нутаг “Цагаан цахир” гэх газар хөдөө байж байгаад хоол ундны зүйл авахаар Баянхонгор аймгийн төв рүү орой 23 цагийн орчимд орж ирээд Сэвжидмаатай утсаар ярихад “Санчир” баарны гадна байна гэхээр нь жолоочоо гуйгаад Сэвжидмаа дээр очиход баарны гадна 1 эмэгтэй хүнтэй хамт зогсож байсан. Би Сэвжидмааг манай эгчийнд хамт очъё гээд сууж явсан машиндаа суулгаад 4 дүгээр баг 4-8-31 тоотод байх Сэлэнгэ эгчийн хашааны гадна очоод хүргэж өгсөн машин явсан. Би хашаанд нь ороход эгчийн гэр нь эзэнгүй байсан. Буцаад хашаанаас гарч ирэхэд Сэвжидмаагийн гар утсанд мессеж ирсэн. Би хэнээс мессеж ирсэн юм гээд Сэвжидмаагаас гар утсыг нь аваад мессежийг нь уншихад хаачихваа наад халтар бандиа дагаад хаашаа явчихваа гэсэн мессеж байсан. Би Сэвжидмаад чи яах гэж бааранд орсон юм хамт явсан найз нар чинь намайг ингэж хэлж байна гээд уурандаа Сэвжидмааг 2-3 удаа алгадаж нэг удаа өшиглөсөн. Тэгээд маргалдаж байгаад хамт алхсан замдаа Сэвжидмаагаас гар утсыг нь аваад дахин мессеж ирсэн байна уу гээд үзээд гартаа барьж явахдаа цасан дээр хальтарч унаад Сэвжидмаагийн Iphone 6 маркийн гар утсыг газар унагаж дэлгэцийг хагалсан. Тэгээд цаашаа алхаад 6 дугаар баг 4 дүгээр гудамжны үзүүрт очоод зогсож байхад Сэвжидмаагийн ээж нь утсаар залгаад Сэвжидмаа гэрлүүгээ явлаа гээд таксинд суугаад явсан. Би “Цагаан цахир” гэх газар байхдаа 20 цагийн орчимд 1 лааз пиво, 1 хундага архи уусан байсан согтууруулах ундаа хэрэглээд согтсон зүйл байгаагүй миний уусан архи хөдөөнөөс ирэхэд гарсан би тухайн үед эрүүл байсан. Би 2016.12.15-ны өдрийн № 02 дугаартай дүгнэлтийг болон Сэвжидмааг зодож гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Сэвжидмаагийн гар утасны дэлгэцийг хагалсанаа хүлээн зөвшөөрч байна. Гар утасны дэлгэцийг 150000 төгрөгөөр засуулж өгсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /

Хохирогч******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

2016 оны 12 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчимд гэрээсээ гараад найз Заяа, Энхтүвшин нартай уулзаад дээрх хүмүүсийн хамтаар “Шар бүрд” дэлгүүрт ороод тэндээсээ гараад Тайхар супер маркет ороод байж байхад манай найз залуу болох ******* залгаад хөдөөнөөс ирлээ гэхээр нь би байгаа газраа хэлэхэд ******* прүс 10 маркийн машинд сууж ирсэн. Би *******ыг чи архи уусан согтуу байгаа юмуу гэхэд үгүй эрүүл байна гэж хэлсэн. ******* намайг явъя гэхэд нь би найз нартайгаа явж байна эндээсээ гэрээдээ явна гэхэд ******* намайг гэрт чинь хүргээд өгъе гэж хэлээд сууж явсан машиндаа суулгаад явсан. Баянхонгор сумын 4 дүгээр баг 6 дугаар гудамж 31 тоотод *******ы эгчийнх нь хашааны гадна очсон, хүргэж өгсөн машин буцаад явсан. ******* хашааны хаалга онгойлгоод намайг хашаан дотор ороод ир гэхэд нь би гэрлүүгээ явмаар байна гэхэд хашаанд ороод ир гээд байхаар хашаанд орсон. ******* надад хэлэлгүйгээр гадуур гарсан байна гэж хэлээд намайг толгойн тус газар гараараа 2 удаа цохисон, баруун, зүүн хөлөн тус газар өшиглөсөн тэгээд намайг татахад нь би газар унахад дээрээс өшиглөөд, үснээс зулгаагаад нүүрэн тус газар гараараа цохисон хамраас цус гоожсон би өндийгөөд суухад ******* дахин намайг хөлөөрөө жийгээд газар унагаасан. ******* хашаанд байсан байшинтай айлруу алхахад нь би араас нь дагаад алхсан ******* айлын цонхыг цохиход хүн гарч ирээгүй уг айл эзэнгүй байсан. Хашаанаас гарч *******ы хамтаар алхаад явж байх замдаа надад хэлэлгүйгээр гадуур тэнэсэн байна гэж хэлээд гаран тус газар гараараа 1 удаа цохисон. Тэгээд явж байтал миний утсанд мессеж ирэхэд ******* хэнээс мессеж ирсэн юм гар утсаа өгч бай гэхэд нь би утсаа өгөхгүй гэхэд ******* эгч рүүгээ яръя гэж хэлээд миний ipheno 6 маркийн гар утсыг аваад манай найз Энхтүвшингээс ирсэн “...хачин халтар банди дагаад явчих юмаа гэсэн мессэж ирсэн байна гээд уншчихаад миний утсыг гартаа барьсаныхаа дараа ******* цасан дээр хальтарч унахдаа гар утасны дэлгэц нь хагарсан байсан. Замдаа алхаж явж байхад тухайн үед ээж над руу залгахад би одоо очлоо гэж хэлэхэд чи манай хашааны үзүүрээс таксинд суучих гэхэд нь хамт алхаад “Баян байдраг” дэлгүүрийн хажууд очоод би *******тай маргалдаж байгаад Баян байдраг дэлүүрийн арын хашааны үзүүрийн хаалган дээр очсон. Би Амрсайханаас салаад таксинд суугаад Цагдаагийн газар очсон. Тухайн өдөр *******тай хамт прүс 10 маркийн машинд суухад *******аас архи үнэртэж байсан согтсон зүйл байгаагүй. Намайг *******д зодуулж байхыг харсан хүн байхгүй. ******* бид хоёр 2016 оны 03 дугаар сараас хойш үерхэж байгаа. Урьд нь 3-4 удаа эрүүлдээ зодож байсан цагдаад мэдэгдэж байгаагүй. Миний гар утасны хагарсан дэлгэцийг ******* 150000 төгрөгөөр засуулж өгсөн гар утас одоо зүгээр ажилллаж байгаа цаашид *******аас нэхэмжилэх зүйл зүйлгүй, хоорондоо эвлэрсэн гомдол саналгүй .. "гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт“

1.Б.Сэвжидмаагийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, баруун доод зовхи, хамар, зүүн шуу, сарвуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24 /

Баянхонгр аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 13-14/, хохирлын тооцоо /хх-ийн 15/, шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 45/, Баянхонгор сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016.12.22-ны өдрийн 1327 тоот тодорхойлолт/хх-ийн 44/, шүүгдэгч *******ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 46/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж улмаар түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******... уурандаа Сэвжидмааг 2-3 удаа алгадсан, нэг удаа өшиглөсөн тэгээд маргалдаж байгаад хамт алхсан замдаа Сэвжидмаагаас гар утсыг нь аваад гартаа барьж явахдаа цасан дээр хальтарч унаад Сэвжидмаагийн Iphone 6 маркийн гар утсыг газар унагаж дэлгэцийг хагалсан. .. гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Хохирогч*******... ******* надад хэлэлгүйгээр гадуур гарсан байна гэж хэлээд намайг толгойн тус газар гараараа 2 удаа цохисон, баруун, зүүн хөлөн тус газар өшиглөсөн тэгээд намайг татахад нь би газар унасан тэгэхэд дээрээс өшиглөөд, үснээс зулгаагаад нүүрэн тус газар гараараа цохисон хамраас цус гоожсон би өндийгөөд суухад ******* дахин намайг хөлөөрөө жийгээд газар унагаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай ...Б.Сэвжидмаагийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, баруун доод зовхи, хамар, зүүн шуу, сарвуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт / хх-ийн 24-25/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******д бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .

Шүүгдэгч ******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 46/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хохирогч Б.Сэвжидмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй, тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Сэвжидмаа нь хэрэг бүртгэлтийн шатанд нэхэмжлэх зүйлгүй ба шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн буюу шүүх хуралдаанд хохирогч Б.Сэвжидмаа нь биечлэн оролцож хүсэл зоригоо өөрөө илэрхийлсэн, гомдол саналгүй, шүүгдэгч ******* прокурорын гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Шүүгдэгч *******ы өмчлөлийн “...5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч *******ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар шүүгдэгч ******* торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы өмчлөлийн “...5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА