Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж-д холбогдох эрүүгийн 2438000000101 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын ***-ны өдөр Хөвсгөл аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ***** сумын *** дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *********************, РД:(**********).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ж нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой 3 дугаар нутаг Улаан чулууны эх гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг 9,42 метр куб босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж экологи эдийн засагт 1,588,730 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүгдэгч Д.Ж нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой 3 дугаар нутаг Улаан чулууны эх гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг 9,42 метр куб босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж экологи эдийн засагт 1,588,730 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438000000101 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ж-ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Тариалан сумын төвөөс 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг Улаанчулуут гэдэг газраас мод бэлтгэж машиндаа ачаад орой 22 цагийн орчимд сумын төв рүү орж ирсэн. Тэгээд сургуулийн хашаа руу орох гэж явахад цагдаад шалгагдсан. Тухайн үед би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мод бэлтгэсэн учир машин, модоо цагдаагийн хашаанд журамлуулсан...” /хх-90-91х/ гэх мэдүүлэг,    

Гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-10х),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-11-19х),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-20-24х),

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал (хх-25х),

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол (хх-26х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-27-28х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал (хх-29х),

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол (хх-30х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-32-33х),

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-34х),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-35х),

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-36х),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-37х),

Иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...засаг даргын тамгын газрын хашаанд буулгасан модыг харсан. Шинэс нэртэй түлшний зориулалттай 1,80 см хэмжээтэй тайрч бэлтгэсэн мод байсан. Байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг төлүүлмээр байна..” гэх мэдүүлэг (хх-41-42х),

Гэрч Э.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Д.Ж намайг бэлтгэсэн түлшний мод байгаа ачаад өгөөч гэхээр нь би хамт хөдөө явж уулнаас мод ачилцаж өгөөд хамт Тариалан сумын төв орсон...” гэх мэдүүлэг (хх-47-48х),

Гэрч Д.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Д.Ж дүү намайг гуйгаад Улаанчулуу гэдэг газар бэлтгэсэн түлшний мод байгаа та хамт   ачилцаад өгөөч гэхээр нь би хамт явж ачилцаж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-50-51х),

Гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...2024 он гарсаар Д.Ж надаас мод бэлтгэх эрхийн бичиг гоожин бичүүлж аваагүй...” гэх мэдүүлэг (хх-53-54х),

Гэрч Д.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...Пронтер  маркийн 24-48 Хөв улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгслийг цахим орчинд зарна гэж зар оруулсны дагуу 2021 оны хавар Тариалангаас нэг эрэгтэй хүн ирэхээр нь тэр хүнд зарсан. Тэр хүний нэрийг би санахгүй байна. Тэгээд зарсан хүний нэр лүү шилжүүлье гэхэд яахын бэ би энийг сэлбэгт хэрэглэнэ та өөрийнхөө нэр дээрээс хасалт хийлгээрэй гэж хэлээд аваад явсан болохоор худалдах худалдан авах гэрээ хийгээгүй. Би 2,000,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (хх-56-57х),

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай “Иргэн 1. иргэн Д.Жаргалсайханы бэлтгэсэн гэх мод 1,89 метрийн урттай, 10-31 см-ийн диаметртэй, нийт 80 ширхэг, түлшний зориулалтаар бэлтгэсэн 9.4 метр куб хэмжээтэй хуурай шинэс мод байв. ...1 дүгээр мужийн ойд хамаарч байна. 2. Эдийн засгийн үнэлгээ 1,588,730 төгрөг. ...” гэх дүгнэлт (хх--61-62х),

 “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 38-ны өдрийн ХӨВ :1001663 дугаартай “Д.Баасандоржийн эзэмшлийн 2448 ХӨВ улсын дугаартай ...тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнийг 3,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хх-69-70х),

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 924/9203 дугаартай “БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бензин хөрөө 120,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хх-76-78х),

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Г.Бямбасүрэнгийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “....1-р мужийн шинэс мод экологи эдийн засгийн үнэлгээ 1,588,730 төгрөг, нөхөн төлөх төлбөр 4,766,190 төгрөг...”гэх дүгнэлт (хх-83х),

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-93х), гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа  (хх-95х), иргэний үнэмлэхийн лавлагаа  (хх-96х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-97х), Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн засаг даргын тодорхойлолт  (хх-101х), жолоочийн үнэмлэх  (хх-102х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Эрүүгийн 2438000000101 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Д.Ж нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой 3 дугаар нутаг Улаан чулууны эх гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг 9,42 метр куб босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж экологи эдийн засагт 1,588,730 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Ж мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-10х),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-11-19х),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-20-24х),

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол (хх-25х),

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл (хх-26х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-27-28х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол (хх-29х),

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл (хх-30х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-32-33х),

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-34х),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-35х),

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-36х),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-37х),

Иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлэг (хх-41-42х),

  Гэрч Э.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлэг (хх- 47-48х),

  Гэрч Д.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлэг (хх- 50-51х),

  Гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлэг (хх- 53-54х),

  Гэрч Д.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлэг (хх-56-57х),

  Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт (хх-61-62х),

  “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 38-ны өдрийн ХӨВ :1001663 дугаартай дүгнэлт (хх-69-70х),

 “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 924/9203 дугаартай дүгнэлт (хх-76-77х),

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Г.Бямбасүрэнгийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт (хх-83х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Ж нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой 3 дугаар нутаг Улаан чулууны эх гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг 9,42 метр куб босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж экологи эдийн засагт 1,588,730 төгрөгийн хохирол учруулж өөрийн  тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлэсэн хэрэгт холбогдсон нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаангүй гэх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа байдал, учруулсан хохирол хор уршиг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Мөн хэрэгт хураан авсан БНХАУ үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг улсын орлого болгож, 7 ширхэг 9,42 метр куб босоо шинэс модыг худалдан борлуулж улсын орлого болгож гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 24-48 улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж үнийн дүнг улсын орлого болгож,  экологи эдийн засагт учруулсан хохирол 1,588,730 төгрөгийг Ойн тухай хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлж 4,766,190 төгрөгийг гаргуулж шийдвэрлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зардалгүй...” гэв.

Шүүгдэгч Д.Ж нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

   Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

   Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Д.Ж нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

    Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

    Шүүгдэгч Д.Ж нь экологи эдийн засагт 1,588,730 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ж нь экологи эдийн засагт учруулсан 1,588,730 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 4,766,190 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 4,766,190 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ж нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-93х)-аар тогтоогдож байна.

  Шүүгдэгч Д.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

    Эрүүгийн 2238000000076 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий TRADE маркийн 24-48 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Ууганбаярын эзэмшлийнх байх тул эзэмшигчид олгох, тээврийн хэрэгслийн үнэлгээ 3,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох, Д.Жаргалсайханаас 4,766,190 (дөрвөн сая долоон зуун жаран зургаан мянга нэг зуун ер) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжлэгдсэн 80 ширхэг түлшний зориулалтаар бэлтгэсэн 9.4 метр куб шинэс модыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг тус тус улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Тариалан сумын хилийн дээсээр тогтоож, 3 (гурав) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумаас гадагш явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ********** 4,766,190 (дөрвөн сая долоон зуун жаран зургаан мянга нэг зуун ер) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2438000000101 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн Цагаан өнгийн Trade маркийн 2448 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн  2438000000101 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч ************* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Цагаан өнгийн Trade маркийн 2448 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Б-д олгож, тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгийг шүүгдэгч Д.Ж гаргуулж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжлэгдсэн 80 ширхэг түлшний зориулалтаар бэлтгэсэн 9,42 м.куб шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЭЭЖИН