| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0332/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/339 |
| Огноо | 2024-08-19 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогч Б.Б /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох 2438002630340 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********* оны *** дугаар сарын ******-ний өдөр Хөвсгөл аймгийн *********** сумын ****** тосгонд төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ********* сумын ******** дугаар баг ********* тосгоны 3 дугаар багт оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ************* РД:********** регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд Б.Б-ын 84-95 УАН улсын дугаартай Тоёото приус-30 загварын тээврийн хэрэгслийг чулуугаар цохиж урд салхины шил, зүүн урд гэрэл, баруун хойд хаалганы шил, багажны хаалганы нарийн шил, зүүн хойд багана, зүүн урд крыло, зүүн хойд хаалгыг гэмтээж 2,050,000 (хоёр сая тавин мянга) төгрөгийн хохирол учруулсанд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд Б.Б-ын тээврийн хэрэгслийг чулуугаар цохиж урд салхины шил, зүүн урд гэрэл, баруун хойд хаалганы шил, багажны хаалганы нарийн шил, зүүн хойд багана, зүүн урд крыло, зүүн хойд хаалгыг гэмтээж 2,050,000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хх-8х), хохирогч Б.Б-ын мэдүүлэг (хх-13-14х), гэрч Т.Дүүрэнбаярын мэдүүлэг (хх-16-17х), Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зураг (хх-23-25х), шинжээч Ч.Жамъяаны 20224 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт (хх-27-28х), “Хөвсгөл салбар-Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөгчид шилжүүлэх фидуцийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь (хх-45-52х), ЦЕГ-ын захиргааны зөрчил хүлээж байсан эсэх лавлагаа (хх-55-57х), шүүгдэгч Т.Батжаргалаас хохирогч Б.Болордуламын Хаан банк ХК-ийн 59206067960 тоот харилцан данс руу “Б-аас машины хохирлын мөнгө” гэх утгаар 500,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-67х) зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг (хх-71х), сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б-д 2,050,000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.Б-д 500,000 төгрөгийн хохирлыг төлж барадуулж, үлдэх 1,550,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэхийлсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Б-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн 2438002630340 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
600 (зураан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.
шүүгдэгч ************* оногдуулсан 600 (зураан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 (тав) сарын дотор төлөхөөр тогтоосугай.
зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
зааснаар шүүгдэгч *******-с 1,550,000 (нэг сая таван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгож, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********-д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН