| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0338/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/345 |
| Огноо | 2024-08-21 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Далайбаяр,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасанжавын Мөнхдэлгэрт холбогдох эрүүгийн 2438000000309 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********* оны ****** дүгээр сарын ******-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн ********** сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, **********, РД:(**********).
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 02-ныг шилжих шөнө Хөвсгөл аймгийн ****** сумын ***** дүгээр багийн төвд хохирогч Б.Эрдэнэбаярыг зодож баруун нүдний зовхинд цус хуралт, няцралт, цээж, хоолой хэсэгт зулгаралт, ходоодонд цооролт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсанд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 02-ныг шилжих шөнө Хөвсгөл аймгийн ********* сумын ***** дүгээр багийн төвд хохирогч Б.Э-ыг зодож баруун нүдний зовхинд цус хуралт, няцралт, цээж, хоолой хэсэгт зулгаралт, ходоодонд цооролт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна, хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-11, 14х), гэрч Р.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-22х), гэрч П.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-26х), гэрч Т.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх- 28-29х), иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, цахим системийн зардлын түүх (хх-20,17х), Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 300 дугаартай “...
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-32х), 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 17:09 цагт байгуулсан 1784 дугаартай эвлэрлийн гэрээ (хх-52х) зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Хохирогч Б.Э-д 8,000,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Б.М нь хохирогчид төлөх төлбөргүй. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 2,248,199 төгрөгийг шүүгдэгч Б.М-ээс гаргуулж төрийн сангийн дансанд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, цаашид хийлгэх эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох Б.М-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.М-ын хүлээн зөвшөөрсөн арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг гурав (3) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.М-д торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2438000000309 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 2,248,199 төгрөгийг шүүгдэгч Б.М-с гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН